29 хуудас 33
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.03.13 12:56 pm
Бичсэн Tapout
Tiko написал:closeman написал:Tapout написал:Bi neg iim zuil bichmeer sanagdlaa. manai gym dr gadaadad surj bsan olon zaluus yavdag yum bna gadaad heltei olon zaluus ch bna.Tegeed dongoj bodygoor hicheellej bgaa zaluus unshisan uzsen ym ih ch bolj gehdee ehelj bgaa bol bas jin nemeh gej bgaa bol Undsen dasgaluudaa mash sain hiij surchaad daraa ni eldviin chamin hund yarvigtai dasgaluud tolovlogoonuudee daraa ni hiivel.Tegehgui yamar ch suuri baihgui baij l neeh eldviin chamin yum hiigeed l yavah yum.Yamarch sportod undsen dasgal elementee surchaad busad yumaa surdag.
hi bi odoo yavj ehleh gej bgaa tgeed ss r ehlii gej bodoj bgaa tend bgaa dasgaluud undsen dasgaluud bizdee ??? Bas ta nar urguh jingee yaj zohitsuulj bsan be uuruu urguj chadah hundeesee ehleh uu yahuu ???
Гол төмөрнөөс л эхэл гэмээр байна.
SS undsen dasgaluud dr tulguurlasan bolhoor boloh baih gehdee ehleed undsen dasgaluudaa surchaad daraa ni SS,Superset zeregiig hiivel zugeer baih.Tegehgui bol technik aldchih geed bdag shuu.bi superset ih hiideg ter ued dasgalaas dasgaliin hoorond amrahgui hiideg bolhoor tiimerhuu haltuur gargah geed bdag.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.03.13 1:17 pm
Бичсэн Tiko
Одоо ингээд эдийн засгийн хямралд орчихоороо гоймон чанаж идээд, тансаглахаараа дээр нь өндөг хагалж хийж идсээр байгаад хамаг булчингаа алдаа шаачдымаа тэр нь харамсалтай.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.04.13 10:22 am
Бичсэн sin|x|*baZy**TRm
ETB написал:Дэмий дарвайж явж байгаад гар барилдаад тохойны үеүүдээ суллачихсан чинь хэцүүдэж байна аа. Олигтой жин авч чадахгүй янгинаад байх юм.
Би гар барилдаж байж гэмтээд эмчилгээ хийлгээд бүтэн сар хийж чадаагүй. Гар барилдах дэмий эд байган
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.04.13 10:27 am
Бичсэн ETB
Өвчтэй юм шиг баруун зүүнгүй үзээд хоёр тохой хоёулаа байхгүй ээ. Бүр арчаагаа алдаж байна. Өнөөдөр очиж суулт хийхээс. Өнгөрсөн долоо хоногт бүр суулт хийх гэхээр тохой нь шахагдаад хэвлийнээс өөр юм хийж чадаагүй. Одоо арай гайгүй болж байна. Хөнгхөн ачаалал үзүүлээд дасгаад л байхаас.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.04.13 11:36 am
Бичсэн sin|x|*baZy**TRm
Минийх тэгэхэд үен дээрх булчин нь чангарсан байна гээд Олфен гэдэг эм ууж, физик эмчилгээ хийлгэж байж гайгүй болгож байсан. Нэг тэгээд гэмтчихээр сэдэрчих боловуу гээд нэг хэсэгтээ санаа зовоод байх юм билээ.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.04.13 11:50 am
Бичсэн Хурга
Өө харин лагер гараад газар ухах гэсэн чинь үе нь янгинаад нусаа хацартаа наалаа. Хамаагүй ачааллуулахгүйхэншиг хөнгөн халаагаад яваад байхад гайгүй болоод байгаа.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.04.13 8:03 pm
Бичсэн Хурга
Маш удаан мэдрүүлээд хөнгөвтөр жингээр шахахад тохойнд ямар ч асуудал алга. Харин турникэнд суниах арай л болоогүй байгаа юм байна.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 6-р сар.04.13 9:15 pm
Бичсэн Tiko
Өнөөдрөөс ghetto workout хийнээ. Турниктэй найзална. Dips, chin ups, pull ups, чадвал muscle ups.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 7-р сар.27.13 4:07 am
Бичсэн YesYesYes01
mark
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 7-р сар.27.13 10:56 am
Бичсэн ETB
Зиа ахтайгаа уралдахаар болсон доо. Хэн нь түрүүлж нараа 2см ахиулах вэ гэнэ ээ. Хоёулаа эктоморф, хоёулангийн гарын тойрог ойролцоо. Ах бол бие нь ханаж байгаа өсөлт нь удааширсан хүн боловч арвин туршлага, нөөц бололцоотой байдаг. Харин миний бие өсдөг дээрээ боловч туршлага дутах гээд байна аа. Баахан юм уншиж та хэдээсээ туршлага судлан зүтгэнэ дээ. Түрүүлчих боломжтой юм шиг л санагдаад байгаам даа.

Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 8-р сар.16.13 12:48 pm
Бичсэн PCB
skinny guys program байна уу?
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 8-р сар.17.13 6:19 pm
Бичсэн Tiko
ETB написал:Зиа ахтайгаа уралдахаар болсон доо. Хэн нь түрүүлж нараа 2см ахиулах вэ гэнэ ээ. Хоёулаа эктоморф, хоёулангийн гарын тойрог ойролцоо. Ах бол бие нь ханаж байгаа өсөлт нь удааширсан хүн боловч арвин туршлага, нөөц бололцоотой байдаг. Харин миний бие өсдөг дээрээ боловч туршлага дутах гээд байна аа. Баахан юм уншиж та хэдээсээ туршлага судлан зүтгэнэ дээ. Түрүүлчих боломжтой юм шиг л санагдаад байгаам даа.

Түрүүлсэн үү?
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 8-р сар.17.13 6:21 pm
Бичсэн Tiko
PCB написал:skinny guys program байна уу?
Эхлэх чадал гэсэн сэдэв байгаа шд.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 8-р сар.19.13 12:19 am
Бичсэн ETB
Tiko написал:Түрүүлсэн үү?
Уралдаанаа эхлээгүй байна өө. Хоёулаа зөрөлдөж хөдөө гадаа яваад ерөөсөө бэлтгэлээ эхлэхгүй байна.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.17.13 4:09 pm
Бичсэн Tiko
Ойрд нэг л дасгал хийх эрч хүчгүй болоод байна даа. Жим ормооргүй санагдаад л, бие нозоороод л байдаг болж.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.17.13 4:13 pm
Бичсэн Toshiloo
өдрөө цөөрүүлээд эсхүл ачааллаа багасгаад
амралтаа жаахан нэмээд үзэхгүй юу
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.24.13 7:07 pm
Бичсэн kobe_o
3 sar yavahgui bj bgaad butsaad yavsan chin yag l anh ehelj bsan shig bolchihlooo kkkkk. yamar ch yum deee.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.24.13 7:33 pm
Бичсэн ETB
Уралдаан ч ёстой лөөлөө болсон доо. Сүүлийн хоёр сар бэлтгэл хийсэнгүй. Уг нь сүртэй жин хасаагүй ч яалтчгүй булчин агшсан харагдаад гутармаар ч юм шиг. Өвлийн бэлтгэлээ эхэлж нэг эрчимтэйхэн явах юмсан даа.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.24.13 11:28 pm
Бичсэн Tiko
x
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 6:17 pm
Бичсэн Tiko
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 6:36 pm
Бичсэн ETB
Нуруун дээр ачаалал ихтэй гэмтнэ гэж дээ. Hyper extension хийж тэр нурууг чинь чангалж байгаа шд. Тэгээд ч hip drive-гүй суувал ямар дутагдалтайг тэр дээрх бичлэг дээр чинь хэлж байна даа. Миний харснаар пауэрлифтингийн бүхий л тамирчид hip drive-тай сууж байна. Hip drive-тай суугаад буруу гэсэн бол тэр хүн суултыг буруу хийдэг л гэж би ойлгох юм байна.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 6:57 pm
Бичсэн Tiko
Нэг бичлэгээ 2 оруулчихаж. Одоо 2 дахь бичлэгийг нь үз.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 7:01 pm
Бичсэн Tiko
Hip drive -г хэрэггүй гэсэн юм биш л дээ. Тэр залууг Риппетое суулт хийлгэж байгаа байдал, Эллиотын ч юмуу, эсвэл тэр буруу гэж хэлж байгаа залуугийн сууж байгаагаас ондоо гэж хэлж бгаам.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 7:34 pm
Бичсэн ETB
Аан зүгээр энэ бичлэгэн дээрх залуу л өөрөө цээжээ цэх байлгаж чадахгүй хоцроогоод байгаа юм биш үү? Түүнээс биш босохдоо эхлээд бөгсөө өргө, дараа нь цээжээ өргө гэсэн үг бол биш шүү дээ. Цээж үргэлж цэх, ууц тэгшхэн. Босохдоо таазаараа удирдаж босно. Хөлөө тэнийлгээд, цээжээ өргөх биш. Би чиний ярьж байгааг зөв ойлгов уу? буруу ойлгов уу?
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 7:37 pm
Бичсэн ETB
Тохойны хувьд бол Эллиот чинь high-bar явж байгаа биз дээ? Трапез дээр байрласан учраас тохой доошоо байвал мөрөнд ачаалал бага өгнө. Харин low-bar байдалтай бол тохойгоо хойш нь өргөхгүй бол штанг чинь доошоо гулгана, мөр, бугуйн дээр асар их ачаалал ирдэг шүү дээ.
Re: Gain weight/ From sh*t to fit/ Ectomorph
Бичигдсэн: 9-р сар.27.13 7:52 pm
Бичсэн sin|x|*baZy**TRm
Тико - Гэхдээ суугаад босох үед өвдөгийг гэмтлээс сэргийлж гуяыг хойшлуулах нь нурууг урагш нилээн хазайлгаж ачааллыг нурууны доод хэсэгт аваачснаар нурууг гэмтээх аюултай санагдаж байна.
гэснийг өвдөг өлмийнөөс хэтрэхгүй байх гэдгийг бичсэн гэж ойлгов.
Өвдөгийг хэт урагш нь гаргалгүй суухын тулд, өвдөгөө гадагш нь задлахгүй (2 хөлнийхоо дунд) гүн суувал хүссэн хүсээгүй бөгтийнө, нурууны доод хэсэгт ачаалал ирнэ тэгээд босохдоо goodmorning хийж байж босох хэрэгтэй болно.
Өвдөг урагшаа гарлаа гээд гэмтэхгүй. Яагаад гэвэл front squat хийхэд хүндийн төвөө олохын тулд өвдөг угаасаа тээр хол урагшаа гарсан байдаг.
Марк гэхдээ форум дээрээ өөрөө бичсэн байдаг. Хүмүүсийг харж байхдаа сүртэй алдаа биш бол нэг их юм хэлээд байдаггүй гэж.
Миний бодлоор Hip-Drive гэж суугаад босохдоо core хэсгээрээ (lower back, өгзөг) түлхэж босохийг хэлээд байгаа гэж ойлгодог шд. Бичихээр ойлгомжгүй бичих гээд байдаг. Штангаа байрлуулаад 2 далаа шахахаар цээж урагш гараад ирнэ. Суултын явцад нурууны дээд хэсэг бол яг тэр хэвээрээ.
Мөн тэр сууж босч ирээд эсвэл штангаа байрлуулцан зогсож байхдаа hyper extension байрлалд байхыг буруу гэж боддог. Нейтрал юмуу өгзөгөө бага зэрэг урагш нь тэгээд чангалсан байдалтай.