Авто машины гаалийн албан татварын тухай

Хэрэв та автомашины хоббитой бол, автомашинтай бол хайсан бүхнээ эндээс...

Зохицуулагч: AS Autoforum

baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн baaksi »

GaNBaYaR написал:http://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=7416
энд бол өөрчлөлт ороогүй байна.
тэгхээр батлагдаагүй гэсэн үг.
лав л уих-д орж ирээгүй.
эдийн засгийн байнгийн хороонд л яваа байх.
http://politics.news.mn/content/39736.shtml
байнгын хороо дэмжсэн байна. Их хуралд л найдах үлдэждээ
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
TemkaaZ
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 4480
Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн TemkaaZ »

"Гэтэл манай машины ченжүүд намжилтад орсон авто машиныг гол төлөв оруулж ирдгээс агаарын бохирдлыг нэмэгдүүлж, мөн аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс аль аль талыг нь бодолцон энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэсэн тайлбар хийлээ."

ямар ч үнэмшилгүй тайлбар байна. Эхлээд ард түмнийхээ амжиргааг, цалин хөлсийг дэлхийн түвшинд хүргэ л дээ.


1. агаарын бохирдлыг нэмэгдүүлж - жил болгон бүх машинууд ороод улсын стандартад зөвшөөрөгдсөн гэж батлуулдаг биз дээ? Мөн хотын утааны хэдэн хувь нь машинаас гараад байгаа юм бэ?

2. аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. - Мөн л жил болгон үзлэгээр оруулж батлаад цаас наадаг биз дээ? гараад байгаа осол аваар чинь цэвэр хуучирсан машинаас хэдэн хувь нь болоод байгаа юм бол доо
TemkaaZ
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 4480
Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн TemkaaZ »

Одоо нөгөө машинаа голоор нь хуваагаад оруулж ирээд гагнадаг моод буцаад дэлгэрэх нь дээ
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн Galaa039 »

baaksi написал:
GaNBaYaR написал:http://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=7416
энд бол өөрчлөлт ороогүй байна.
тэгхээр батлагдаагүй гэсэн үг.
лав л уих-д орж ирээгүй.
эдийн засгийн байнгийн хороонд л яваа байх.
http://politics.news.mn/content/39736.shtml
байнгын хороо дэмжсэн байна. Их хуралд л найдах үлдэждээ

Их хурлаар огт байхгүй болчихгүй л байх. Татвар ямарч байсан нэмэгдэнэ
Зураг
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
newmglub
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 68
Нэгдсэн: 3-р сар.20.10 11:57 pm
Байршил: Mongolia, UB

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн newmglub »

TemkaaZ написал:Одоо нөгөө машинаа голоор нь хуваагаад оруулж ирээд гагнадаг моод буцаад дэлгэрэх нь дээ
харин тэгэх нь. Бас 7-9 жил болсон машинуудын татвар өндөр болонгуут ченжүүд татвар бага төлөхийн тулд он залуувтар напрас машин авчраад засаад тэгээд зарахдаа он залуу машин үнэтэй гээд үнэтэй зарах юм байнада. Орж ирдэг машины чанар муудах нь дээ.
* SUBARU *
TemkaaZ
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 4480
Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн TemkaaZ »

newmglub написал:он залуувтар напрас машин авчраад засаад тэгээд зарахдаа он залуу машин үнэтэй гээд үнэтэй зарах юм байнада. Орж ирдэг машины чанар муудах нь дээ.
Энэ одоо ч байдаг асуудал шдээ. Бид нар ер нь хэцүүхэн л оронд амьдраад байна шүү
Хэрэглэгчийн аватар
2ubs8
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 846
Нэгдсэн: 12-р сар.30.08 11:42 am
Байршил: нисээд буух газраа мэднэ за...
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн 2ubs8 »

за би ми ч бараг 20000$-ийн машинтай болоо явчлаа... :hihi:

японд 2000$-ын машин энд 20000$ болж зарагдах бол арай бишээ... эндхийн, тэндхийн эдийн засаг, авч байгаа цалинг хөлсийг бодохоор...
ингэж самуурч байхын оронд 2 давхар том зам, төв замтай паралель замууд барихаа бодоход яаанаа... :m4:

бас дээр нь, хуучин машин утаа тортог ихтэй энэ тэр гэж байгаан бол, татвар нэмэгдвэл хүмүүс одоо унаж байгаа машинаа хуцуул дахиад 10 жил унана шдээ... тэр үед утаа тортог нь харин хаачдын байгаам... багасах юм байх.... :hihi:
гаран гаран крэйзий мэээн....
Хэрэглэгчийн аватар
MythBuster
Auto Expert *
Бичлэгүүд: 376
Нэгдсэн: 9-р сар.25.09 9:07 pm
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн MythBuster »

X
Хэрэглэгчийн аватар
waterboy
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
Бичлэгүүд: 1995
Нэгдсэн: 4-р сар.27.10 8:06 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн waterboy »

Морин тэрэг болох шахсан машинууд улам л ихсэх байх даа. Машин үнэтэй хүмүүс авч чадахгүй болохоор байгаагаа чахруулаад л байх биз. Хэдэн жилийн дараа амьдрал сайжрахгүй бол навсгар эксел шиг машинууд олширсон л байх биз. Яс юман дээр зам тээврийн осол замын нөхцлөөс л ихэнхи нь гардаг шдээ. Манайхан нээх машин оноор зааглаж голохдоо хүрээгүй л байна. Харин ямарч машин орж ирсэн бай зам нь гологддог нь үнэн. Нисэхдээ хүрвэл бүрэн тоногтой шинэ ланд ч нисээд л байдаг шдээ. Замын компаниуд өргөнөөс нь нэг зузаанаанаас нь нэг иддэг гэдэг. Бас замаа бодолгүй барилга байшин шамбааралдуулж барьсан эрхтэн дархтануудын тарьсан гайг ард түмэн нь нуруундаа үүрэх нь дээ.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн bemgx »

Алсаа бодвол зөв зүйтэй алхам гэж бодоод байгаа.

1. Автомашин гэдэг зайлшгүй амин хэрэгцээ биш. Үл хөдлөх хөрөнгө 2-догч хэрэгцээ талаас нь авч үзээд Монгол хүн бүр машинтай байх шаардлагагүй шт. Өөрийгөө яая гэж байж нэг төмөр унаа олж авчихаад өнөөхөө маллах гэж амьдарсаар хөгширч дуусах шахаж байгаа залуус багагүй тоологдоно байх. 600 мянга, 1 сая-ын машин гэж юу байсан юм бэ, ийм юм авч унасан ахиад нэгийг авчих юм чинь яасан ч яалаа, ийлээ, жолоочийн хариуцлага, ухамсар гээд ярихад хэцүү л санагддаг.

2. Одоо гараад авто захуудаар яв л даа. Зарагдаж байгаа машинуудын 70 орчим хувь нь 2004 түүнээс өмнөх оны тэрэгнүүд байна. Худалдаж авсан хүн аваад наанадаж 1 жил унаж байж хэрэгцээгээ хангах, солих, зарах тийшээ хандана.

3. Цаад утгаараа дам нөлөө шатахууны хэрэглээ (улсын хэмжээгээр, гэдэг ч юм уу) багасах боломжтой, ОХУ мэтээс хараат байдал багасах, улмаар хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өртөгт эерэгээр нөлөөлөх боломжтой.

4. Нийтийн тээврийн зохистой бодлогыг дэмжиж хэрэгжүүлж чадвал бүр ч ашигтай. (хэн нэгэн хүнд биш Монгол улсын хувьд.)

5. Автомашины утаа, тортог агаарын бохирдолтонд нөлөөлхгүй гэж хэлж яавч болохгүй л дээ. Агаарын бохирдлын 20 гаруй хувийг цохино гэж харагддаг. Нэмээд шатахуунаа яая гэсэн нөхдүүд гол усанд хир тортогоо угааж, сандайчиж ирээдүйгээ үгүй хийхэд багагүй хувь нэмэр оруулж байна.

6. Энэ унаа, түлш, дулаан зогсоол талбай, сэлбэг, засвар гээд зарж байгаа зардлаа болиод өөр амьдралын хэрэгцээт зүйлд зарцуулж, хөгжүүлж илүү аз жаргалтай амьдрах боломж байж л байна.
Үнэхээр унаа тэрэггүй бол ажил нь явдаггүй, бүтдэггүй үйлс хазайх гээд хүмүүс хэцүү байна уу гэхээс байр сууриа олоод амьдрал тогтсон, боловсролтой, хөдөлмөрч, чадвартай хүнд боломжгүй, хэцүү зүйл нээх байхгүй байлтай.

Зөвхөн энэ хуулийн төслийн хувьд иймэрхүү хандлага бодолтой байна. Өөр бусад хууль тогтоомжуудтай уялдахаар яахыг сайн сонирхож, судалж байж бодлоо илэрхийлэх нь дээр байх.

Нэг хүн дэлгүүр нээгээд ажиллуулахаар гудамжаараа, байраараа, Монгол даяараа дэлгүүртэй болох гээд, нэг нь ДЭЭД БОЛОВСРОЛтой болохоор бүгд дагаж хошуураад, нэг МАШИНтай болохоор бүгд машинтай болох гээд... нэг ийм дагаж хошуурдагаа болих хэрэгтэй байгаа юм хурдацтай хөгжөе, хангалуун сайхан амьдрая гэж боддог бол.
Тууштай хийж чадах зүйлээ сонго, өнөөдөр гарцаагүй зайлшгүй хэрэгцээтэй байгаа хэрэгцээгээ мэдэр, зөв тооцоол, ач холбогдолгүй зарлагатай хэрэгцээг яарч авчихаад өөрийгөө хөгжүүлэхгүй нэг байрандаа тушаад, хайран сайхан залуу нас, нэг олдох амьдралаа зарж байх хэрэгггүй шд.
stussy
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 770
Нэгдсэн: 11-р сар.26.05 5:48 pm
Байршил: NoT FounD

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн stussy »

дотооддоо машин үйлдвэрлэдэггүй орон ингэж татвараа нэмж болохгүй л дээ... ингэснээр ард түмний амжиргааны түвшин л улам муудна. монголд машин хэрэгтэй байлгүй яахавдээ. жишээ нь гэхэд өвлийн тэр их час хийсэн хүйтэнд машингүй нялх хүүхэдтэй гэр бүл яах ёстойв. хүүхдээ зовоон байн гадуур ажлаа бүтээж явах ёстой юу... гэх мэтчилэн маш олон асуудал гарна...

гадаадаас орж ирж байгаа тусламжийн хэдэн тэр бум төгрөгөө өөрсдөө идчихээд арга нь барагдаад ядуу ард биднийг шулж сангаа бүрдүүлэх гэж байхгүй юу муу хогнууд...

дээр сууж байгаа хэдэн идэмхий гахай нарыг бүгдийг нь халж хаяад мэдлэгтэй боловсролтой сайхан залуучуудаараа эх орноо удирдуулах юмсан... залуу ч гэлтгүй бидний дээд үеийнхэнд ч зөв бодолтой хүмүүс зөндөө бий. гол нь цаадуул нь бариад өгчихвий гэсэн шиг доош нь дараад байдаг л болохоос биш...

уг нь бол 3 сая хүрэхгүй иргэнтэй, өөрсддөө ахадсан газар нутаг баялагтай улс орны иргэн бүр нь баян шинэ машинаа унаад явж баймаар юм... гол нь буруу нь хахуульд идэгдсэн гахайн толгойтнуудад л байгаа...
HoOoT
Хэрэглэгчийн аватар
Dr.J
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 278
Нэгдсэн: 1-р сар.14.05 10:26 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн Dr.J »

TemkaaZ написал:"Гэтэл манай машины ченжүүд намжилтад орсон авто машиныг гол төлөв оруулж ирдгээс агаарын бохирдлыг нэмэгдүүлж, мөн аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс аль аль талыг нь бодолцон энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэсэн тайлбар хийлээ."

ямар ч үнэмшилгүй тайлбар байна. Эхлээд ард түмнийхээ амжиргааг, цалин хөлсийг дэлхийн түвшинд хүргэ л дээ.


1. агаарын бохирдлыг нэмэгдүүлж - жил болгон бүх машинууд ороод улсын стандартад зөвшөөрөгдсөн гэж батлуулдаг биз дээ? Мөн хотын утааны хэдэн хувь нь машинаас гараад байгаа юм бэ?

2. аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. - Мөн л жил болгон үзлэгээр оруулж батлаад цаас наадаг биз дээ? гараад байгаа осол аваар чинь цэвэр хуучирсан машинаас хэдэн хувь нь болоод байгаа юм бол доо
mashinaas 24% gesen bhaa, ihenh ni ger horoolloos,60-d huvi ni, uldsen ni tsahilgaan stants geh met zuils-s.
ger horoolold nuurs bish tusgai tulee geed l neg heseg yum taraaj enter suid bolood bsnaa tag bolson, ug ni ter merniigee demjeed, tim egologi-d hor baga tulshnii uniig nuursnees doosh bolgoj chadval humuus ter bolgon nuurs tulne gehgui shd ug ni.. mun engiin piishend gallahad dulaanii aldagdal ihtei geh met, ug ni dulaan aldagdalt bagatai zuuh geed l humuus mer ser hiiged reklamdaad bsan bas l surag tas..
mashinii utaag bol ug ni ene hot jaahan zuleg nogootoi bh yum bol gaigui avaad dunguh bh l daa.

ug ni bol tatvariin tiim nuhtsul zuv l duu, gehdee unuugiin amjirgaanii tuvshintei haritsuulahad arai l bish sanagdaj bgaa.. ene heden yumnuud ni uur neg ornii turshlagiig shuud l avaad, mongold hucheer taaruulah gej uzeed bh yuma yur ni..

ingej huchilj bhaar, tuhain irgediin mashinaa tordoh bolomjiin hangah ni iluu zuv bh, halaasni heddee barigdaad l ihenh ni muudsan zuile solih yumu, mashina shinechleh argagui ingeed yavad bdag.. ternees hen l hotoo borhirduulaya bariya gej bodhovde.

ter neg gishuunii helsneer auto osliin ihenh ni zamiin nuhtsuluus bolon joloochin hariutslagaguin ulmaas uusdeg.. yag nariin shuuged uzvel technik-n gemtelees garj uussen osol baga huvitai bgaa gej oilgoj bgaa, tegeed ch ter jil bolgon buun hul chiregdel bolj, uzleg gedeg baij.. nerteigeer ni suuliin 1-4 jiliin dotor uildverlegdsen mashin uzlegt orohgui geed zaana biz. shine yum chin yamar ch osol gargah undesgui biz..
Монгол Залуу
Хэрэглэгчийн аватар
Mana
¤ Expert
Бичлэгүүд: 4979
Нэгдсэн: 6-р сар.09.04 3:40 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн Mana »

Sain talaas ni avaad uzii. hybrid mashaan ene tatvart bagtahgui yum bna lee. UBiinhan bugd hybrid mashaan unana.
Canon EOS 60D 18-200 EF-S/IS
Хэрэглэгчийн аватар
Dr.J
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 278
Нэгдсэн: 1-р сар.14.05 10:26 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн Dr.J »

Mana написал:Sain talaas ni avaad uzii. hybrid mashaan ene tatvart bagtahgui yum bna lee. UBiinhan bugd hybrid mashaan unana.

60,70-d onii moskwich,lada, 69-s uur mashingui bsan uye shig boloh ni dee... buun toyota prius..
Монгол Залуу
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн Galaa039 »

2ubs8 написал:за би ми ч бараг 20000$-ийн машинтай болоо явчлаа... :hihi:

японд 2000$-ын машин энд 20000$ болж зарагдах бол арай бишээ... эндхийн, тэндхийн эдийн засаг, авч байгаа цалинг хөлсийг бодохоор...
тэнд зарагдаж байгаа үнэ нь ийм ч жилийн татвар нь өндөр байх

Тийм болохоор оруулж ирэхээс нь биш энд явж байгаагаас нь жилийн татварыг нь өндөр авах ёстой байх аа
Монгол Улсын төлөө зүтгэе
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн Galaa039 »

2009 оны камери бас hybrid yum baina lee.

сайт дээрх үнэ нь 13000 доллор гэж байгаа тэрийг лизингээр авчуулч :mrgreen:
Монгол Улсын төлөө зүтгэе
stussy
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 770
Нэгдсэн: 11-р сар.26.05 5:48 pm
Байршил: NoT FounD

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн stussy »

harrier bas hybrid daanch unetei. hyamdaas n prius l bhshiwde. mongo n bwal ch camry saihan teregdee.
HoOoT
TemkaaZ
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 4480
Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн TemkaaZ »

1. Автомашин гэдэг зайлшгүй амин хэрэгцээ биш. Үл хөдлөх хөрөнгө 2-догч хэрэгцээ талаас нь авч үзээд Монгол хүн бүр машинтай байх шаардлагагүй шт. Өөрийгөө яая гэж байж нэг төмөр унаа олж авчихаад өнөөхөө маллах гэж амьдарсаар хөгширч дуусах шахаж байгаа залуус багагүй тоологдоно байх. 600 мянга, 1 сая-ын машин гэж юу байсан юм бэ, ийм юм авч унасан ахиад нэгийг авчих юм чинь яасан ч яалаа, ийлээ, жолоочийн хариуцлага, ухамсар гээд ярихад хэцүү л санагддаг.

Энд 1 саяын машин унадаг хүн байдаггүй. Машинаа малладаг малчин ч байхгүй.

2. Одоо гараад авто захуудаар яв л даа. Зарагдаж байгаа машинуудын 70 орчим хувь нь 2004 түүнээс өмнөх оны тэрэгнүүд байна. Худалдаж авсан хүн аваад наанадаж 1 жил унаж байж хэрэгцээгээ хангах, солих, зарах тийшээ хандана.
Яагаад тийм машин байна вэ? Үнэхээр л шинэ машин заруулмаар байвал бүр татвараа тэглэчих. Ард түмнийхээ амжиргааг тат

3. Цаад утгаараа дам нөлөө шатахууны хэрэглээ (улсын хэмжээгээр, гэдэг ч юм уу) багасах боломжтой, ОХУ мэтээс хараат байдал багасах, улмаар хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өртөгт эерэгээр нөлөөлөх боломжтой.
Машин багаслаа гээд хүмүүс бараагаа морин тэргээр зөөхгүй нь лавтай.

4. Нийтийн тээврийн зохистой бодлогыг дэмжиж хэрэгжүүлж чадвал бүр ч ашигтай. (хэн нэгэн хүнд биш Монгол улсын хувьд.)
Хэрэгжүүлээгүй байж ингэх нь цагаа олоогүй үйлдэл. Хэрвээ цэвэрхэн бөгөөд хурдан ажилдаа оччихдог нийтийн тээвэртэй бол би талдаа 1000төг байсан ч сууна за.

5. Автомашины утаа, тортог агаарын бохирдолтонд нөлөөлхгүй гэж хэлж яавч болохгүй л дээ. Агаарын бохирдлын 20 гаруй хувийг цохино гэж харагддаг. Нэмээд шатахуунаа яая гэсэн нөхдүүд гол усанд хир тортогоо угааж, сандайчиж ирээдүйгээ үгүй хийхэд багагүй хувь нэмэр оруулж байна.
Жил болгон үзлэгээр орж утаа чинь зөвшөөрөгдөж байнаа гэж батлуулдаг. Би лав голын усанд угаадаггүй. Бүр голоос хол тавьдаг. Би ч гэсэн байгальдаа хайртай

6. Энэ унаа, түлш, дулаан зогсоол талбай, сэлбэг, засвар гээд зарж байгаа зардлаа болиод өөр амьдралын хэрэгцээт зүйлд зарцуулж, хөгжүүлж илүү аз жаргалтай амьдрах боломж байж л байна.
Үнэхээр унаа тэрэггүй бол ажил нь явдаггүй, бүтдэггүй үйлс хазайх гээд хүмүүс хэцүү байна уу гэхээс байр сууриа олоод амьдрал тогтсон, боловсролтой, хөдөлмөрч, чадвартай хүнд боломжгүй, хэцүү зүйл нээх байхгүй байлтай.

Би лав хүүхдээ тэврээд -30 хүйтэнд гадаа такси хүлээж зогсмооргүй байна. Тэгээд ч машины зардал чинь таксигаар явсанаас хямдхан байна за. Одоо машин цөөрөөд ирвэл бүр үнэтэй болно доо.

Нэг хүн дэлгүүр нээгээд ажиллуулахаар гудамжаараа, байраараа, Монгол даяараа дэлгүүртэй болох гээд, нэг нь ДЭЭД БОЛОВСРОЛтой болохоор бүгд дагаж хошуураад, нэг МАШИНтай болохоор бүгд машинтай болох гээд... нэг ийм дагаж хошуурдагаа болих хэрэгтэй байгаа юм хурдацтай хөгжөе, хангалуун сайхан амьдрая гэж боддог бол.
Тууштай хийж чадах зүйлээ сонго, өнөөдөр гарцаагүй зайлшгүй хэрэгцээтэй байгаа хэрэгцээгээ мэдэр, зөв тооцоол, ач холбогдолгүй зарлагатай хэрэгцээг яарч авчихаад өөрийгөө хөгжүүлэхгүй нэг байрандаа тушаад, хайран сайхан залуу нас, нэг олдох амьдралаа зарж байх хэрэгггүй шд.

Чи зүгээр хүний хэрэгцээг ямар сүртэй бичдэг юм бэ? Би лав машин уналаа гээд миний залуу нас зүгээр өнгөөрөөгүй байна. Харин машингүй байсан үеээ бодвол надад илүү их боломж гарч байна. Чиний өмсдөг гуталтай л адил хэрэгцээ шүү дээ? Цаад орнууд чинь өрхийн гишүүн бүр машинтай байна. Хэрэгцээтэй болоод л тэр.
TemkaaZ
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 4480
Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн TemkaaZ »

Бүхнийг дандаа хүчээр шийдэх гэх юм. Замын хөдөлгөөний соёлыг сайжруулах тал дээр сайн ажиллаад, утаатай болон зөрчил гаргасан тэрэгнүүдийг дор дор нь зогсоогоод арга хэмжээ аваад байвал уг нь аль аль талдаа амар биз ээ. Өнөөдөр лав зүүн тийшээ нэг эгнээгээр эргэдэг ордог замаар 3 эгнээ зэрэг эргээд ороход 2 цагдаа хараад л зогсож байна. Бээжинд лав тэр хар мянган тэрэгнүүд манайх шиг зодолдохгүй зам тавьж өгөөд яваад болоод л байна.
Хэрэглэгчийн аватар
mister81
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1002
Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн mister81 »

bemgx написал:Алсаа бодвол зөв зүйтэй алхам гэж бодоод байгаа.

1. Автомашин гэдэг зайлшгүй амин хэрэгцээ биш. Үл хөдлөх хөрөнгө 2-догч хэрэгцээ талаас нь авч үзээд Монгол хүн бүр машинтай байх шаардлагагүй шт. Өөрийгөө яая гэж байж нэг төмөр унаа олж авчихаад өнөөхөө маллах гэж амьдарсаар хөгширч дуусах шахаж байгаа залуус багагүй тоологдоно байх.
Эсрэг байр суурьтай байна. Манайх шиг нийтийн тээврийн хөгжил ийм муу байхад авто машин зайлшгүй амин хэрэгцээ шүү дээ. Машинаар бүтээдэг ажил маш их. Тэр бүхнээ автобус таксигаар яваад амжуулна гээд бодсон чинь дотор арзайж байна.

Чи энэ тал дээр их буруу үзэл бодолтой явдаг хүн байна.
MAF.mn
Хэрэглэгчийн аватар
griever
Секси Гишvvн
Секси Гишvvн
Бичлэгүүд: 351
Нэгдсэн: 1-р сар.07.04 9:01 pm
Байршил: GoD plz...
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн griever »

Uneheer saihan metro ch yumuu tiim hurdan niitiin teever baidag bol bi lav mashinaa barag unahgui ee. Zun yaagaad dugui unaj boldoggui yumbee? Dugui unahaar l dooshoo orchino geel unadagguishde esvel mashin irj naachihgeed hetsuu. Niitiin teevree uneheer delhiin standard-iig xangasan uilchilgeetei tohilog bolgoh yum bol deer heldeg shig 1000 togoo ogood yaviishdee. daan ch tegj chadq baigaashd.
Stop sayin ok all the time OK
Ok
TemkaaZ
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 4480
Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн TemkaaZ »

griever написал:Uneheer saihan metro ch yumuu tiim hurdan niitiin teever baidag bol bi lav mashinaa barag unahgui ee. Zun yaagaad dugui unaj boldoggui yumbee? Dugui unahaar l dooshoo orchino geel unadagguishde esvel mashin irj naachihgeed hetsuu. Niitiin teevree uneheer delhiin standard-iig xangasan uilchilgeetei tohilog bolgoh yum bol deer heldeg shig 1000 togoo ogood yaviishdee. daan ch tegj chadq baigaashd.
Би дугуй унах дуртай. Багадаа уралдаан тэмцээнээс шагнал авч ч байсан. Харин одоо бол костюмтэй бичиг баримт үүрээд өдөр энд тэнд очино гэхэд хэцүү л байна шүү.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн bemgx »

Энд 1 саяын машин унадаг хүн байдаггүй. Машинаа малладаг малчин ч байхгүй.

Энд гэж хаана вэ хө? Би Монголын хувьд, тухайлбал Улаанбаатарын хэмжээнд хэлэх гэж оролдсон юм.

Яагаад тийм машин байна вэ? Үнэхээр л шинэ машин заруулмаар байвал бүр татвараа тэглэчих. Ард түмнийхээ амжиргааг тат

Юун түрүүнд амжиргаагаа дээшлүүлж, чадалтай болохоосоо илүүтэй машинтай болж, машинаар амжиргаагаа залгуулна гэж боддог хүмүүс олон байна. Албан ёсны таксины үйлчилгээ эрхэлдэг 5 орчим компани байна, дээр нь нийтийн тээвэр байна, дээр нь тусгай үйлчилгээ талдаа өндөр үнэтэй, тансаг машины түрээсийн үйлчилгээ г.м байна. Энэ бүхэн хангалттай байхад хаа хамаагүй нөхдүүд гар өргөсөн болгонд зогсож, дээрх компаниудыг ч хохироогоод, замын хөдөлгөөн ч хүндрүүлээд, хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжгүй өнөөдрөө аргацаасан алхам хийцгээгээд. Гайгүй гайгүй ажил албатай нөхдүүд ч гэсэн зүгээр хоосон явж байхаар бензины хэд гурван төг ч гэсэн хаа юм гээл эгнээ алгасаад хүн аваад явж л байдаг.

Машин багаслаа гээд хүмүүс бараагаа морин тэргээр зөөхгүй нь лавтай.

Улсын хэмжээгээр нийт автомашины хэдэн хувь нь бараа зөөдөг машин юм?, бараа зөөдөг машин нь тусдаа байна шд. Морин тэргээр, хүн тэргээр зөөсөн ч ер нь яах вэ дээ.

Хэрэгжүүлээгүй байж ингэх нь цагаа олоогүй үйлдэл. Хэрвээ цэвэрхэн бөгөөд хурдан ажилдаа оччихдог нийтийн тээвэртэй бол би талдаа 1000төг байсан ч сууна за.

Манайхны ийм сэтгэлгээт бас хөгжлөөс хойш татдаг шүү. Гарцаагүй байдалд орж байж юмыг дуртай дургүй хийдэг. Хүслээр нь нэг өглөө сэрэхэд за та энийг ид, за та энийг уу, за та энүүгээр яв гэж бэлдүүлэх. Хөгжил буурай, ядуу орон гэдгээ мэдрээд өөрөө өөрсдөөсөө бага сага алдагдал хүлээгээд нийтээрээ сайхан болох талаар бодох, хөдлөх дургүй хувиа хичээсэн.

Жил болгон үзлэгээр орж утаа чинь зөвшөөрөгдөж байнаа гэж батлуулдаг. Би лав голын усанд угаадаггүй. Бүр голоос хол тавьдаг. Би ч гэсэн байгальдаа хайртай

Үзлэгт орохын өмнө энэ машинууд чинь тольны өмнө гуалаад сууж байгаа хүүхэн аятай яаж өнгөлж, гангалж доторлодог билээ дээ. Дээр нь муугаа мэдэхгүй хахууль, лобби, авилгал энээ тэрээ гэцгээнэ, танил тал, нэр төрөө барина... зибда.

Би лав хүүхдээ тэврээд -30 хүйтэнд гадаа такси хүлээж зогсмооргүй байна. Тэгээд ч машины зардал чинь таксигаар явсанаас хямдхан байна за. Одоо машин цөөрөөд ирвэл бүр үнэтэй болно доо.

Ойлгож байнаа. Хүн бүр л үр хүүхдийнхээ төлөө. Эрүүл энх, эсэн мэнд өсгөхийг хүснэ. 50 мянгаар тоологдох залуу насны гэр бүлүүд байна болоод бүтээд болж л байна. Гэхдээ юу юугүй өөрийн чинь машиныг хураагаад, тасдаад хаях гээд байгаа биш, өөрийн чинь хувьд ажил төрөлтэй, тогтсон гэр бүлтэй бас ч гэж ядуу гээд халаглаад суугаад байдаггүй залуу бололтой, чамд боломж байна шд.

Чи зүгээр хүний хэрэгцээг ямар сүртэй бичдэг юм бэ? Би лав машин уналаа гээд миний залуу нас зүгээр өнгөөрөөгүй байна. Харин машингүй байсан үеээ бодвол надад илүү их боломж гарч байна. Чиний өмсдөг гуталтай л адил хэрэгцээ шүү дээ? Цаад орнууд чинь өрхийн гишүүн бүр машинтай байна. Хэрэгцээтэй болоод л тэр.

Чи би дээ тулаад хэцүүхэн болчихов уу даа. Уучлаарай хө. Би бодлоо бичлээ, бас ганц өөрийнхөө биш Монгол улсынхаа цаашдын сайн сайхныг бодолцох гэж оролдсон юм.


Бүхнийг дандаа хүчээр шийдэх гэх юм. Замын хөдөлгөөний соёлыг сайжруулах тал дээр сайн ажиллаад, утаатай болон зөрчил гаргасан тэрэгнүүдийг дор дор нь зогсоогоод арга хэмжээ аваад байвал уг нь аль аль талдаа амар биз ээ. Өнөөдөр лав зүүн тийшээ нэг эгнээгээр эргэдэг ордог замаар 3 эгнээ зэрэг эргээд ороход 2 цагдаа хараад л зогсож байна. Бээжинд лав тэр хар мянган тэрэгнүүд манайх шиг зодолдохгүй зам тавьж өгөөд яваад болоод л байна.

Хүчээр шийдэх гээд байна гэчихээд жинхэнэ хүчиндлэгийн туйлаар жишээ авдаг сонин л юм. Тэндэх шиг Жин Тао гэж даргийн үгээр байж, төрөөсөө, цагдаагаасаа сүнсээ зайлтал айдаг айдастай тэрбум хүмүүсийн адил биш шүү дээ бид чинь.
Цагдаагаас айдаг Монгол өнөөдөр байна уу? /айх албатай биш ч гэлээ бага сага хэмжээнд хүндэлж, сүрдэх ёстой шд/. Хэрэг хийж, буруутан болоогүй цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх ярьсан л том амнууд. Дээр нь ухамсар яривал бас л хэцүү.
Замын голоор төмөр хашаа бариулж мал шиг хашигдаж байж арай чүү гайгүй явна, үзэмжгүй муухай байна, бид нар ямар мал юм уу гэсээр хашааг нь буулгана. Юм үзээгүй малнууд шиг л эгнээ, урсгал, дүрэм, дохио зөрчиж сэргэлэнтэж гардаг. Төв зам дээр л гэхэд өдөртөө нэг осол зоолттой гарч байна шд. Хэргийн учрыг тодруулаад сонирхоцгооно биз.


Тэр дээрх хуулийн төслийн талаар бодлоо сийрүүлсэн юм. Гэтэл хувийн мэтгэлцээн болох шахлаа. Уучлаарай. Би тэр төр чинь, баян тарган ухнуудын чинь нэг нь биш гэдгээ хэлэе.
Хэрэглэгчийн аватар
mister81
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1002
Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн mister81 »

@bemgx

Чи зүгээр буруу бодоод байнаа. Зөрүүдлээд зүтгээд байлгүй эргэцүүлж сайн бодох хэрэгтэй. Чамд машины хэрэг гардаггүй байж болох юм. Бензин бага зарцуулдаг гарын доор жижиг тэрэг унах нь автобусаар чихцэлдээд, хөл дээрээ гишгүүлээд, утасаа суйлуулаад явах, эсвэл амандаа багтсан хэмжээний мөнгөө хэлээд шулаад явдаг халтуурчдыг хөлслөөд явсанаас хэдэн зуун хувь илүү байдаг байхгүй юу. Зардал нь ч гэсэн таксинаас хамаагүй бага байдаг юм. Тэгээд яг цагаа тулахаар тэр такси нь олдоо ч үгүй ч үү? Автобус үнэхээр заваан шдээ. Хүн болгон л санал нийлэх байх. Хэн тийм юмаар явахыг хүсэх юм бэ ?

Гаалийн татварын хувьд он залуутай машин дээр бага нэмэхээр болж байгаа ч гэсэн он залуутай машин чинь цаанаас худалдаж авахад өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр ер нь аль ч оны машины үнэ өсөх л болоод байгаа юм. Ард иргэдийн амжиргаан дээр ингэж нэрмээс болох нь маш буруу.

Нийтийн тээврийн асуудлаа шийдчихэж чадаагүй байж ард иргэдийнхээ гол хэрэглээ болсон авто машины татварыг нь нэмж үнийг нь өсгөх хэрэггүй л гэж хэлэх гээд байна л даа. Ингэж хэлэхээр чи бол хөгжлөөс хойш татлаа л гэх бололтой юм.

Тэмкааз зөв бичсэн. Би бүрэн дэмжиж байна. Яахав чамд машин нэг их хэрэг болдоггүй байж болох ч, бусад хүмүүст амин чухал хэрэгцээтэй байгааг нь ойлгох хэрэгтэй.
MAF.mn
Хэрэглэгчийн аватар
waterboy
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
Бичлэгүүд: 1995
Нэгдсэн: 4-р сар.27.10 8:06 pm

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн waterboy »

Яахав зарим хүмүүс алсаа бодвол зөв гээд дэмжиж л байх шиг байна. Ямар ч байсан зөв байсан ч энэ бол цагаа олоогүй арга хэмжээ болох нь. Ард түмний амьдрал хангалуун дээр нь дээр хүмүүсийн хэлсэнчлэн нийтийн тээвэр нь шаардлага хангасан байвал ийм юм ярихад нээх хүмүүс эсэргүүцэхгүй байх.
Гэр хорооллын утааг багасгах төсөл гээд л юу юу ч билээ их л олон жил ярьж олон л юм хийгээд байгаа дуулддын. Ямар ч байсан зарж байгаа мөнгө нь их л байдаг юм шиг байна лээ. Үр дүн гараагүйг бодоход хөрөнгө оруулалт нь салхинд хийссэн л гэсэн үг. Элдэв янзын тендэр энэ тэр гээд л улсын мөнгөөр тоглочихдог л гэдэг. Тийм алдагдлыг одоо ард түмний татварыг нэмж нөхөх гэж байгаа юм байлгүй. Ард түмэн татвараа 160 хувь давуулан төлсний төлөө өгч байгаа шан нь гэж хэн ч хэллээ дээ.
Нийгмийн даатгалын сан алдагдалтай гээд л нээх сайн улсууд мөнгө хөрөнгө оруулалт хийгээд байна гэсэн чинь өөрсдөө аваад үгүй хийчихсэн байсан гэж байгаа.
Ёроолгүй саванд л ус хийгээд байгаатай адил.... Хичнээн их татвар төлсөн ч адил бага төлсөн ч адил.....

Унадаг дугуй гэснээс манайхан чинь арай хийж л нэг явган хүний нарийхан замтай байна уу үгүй юу. Уг нь Явган хүний замын хажууд мопед унадаг дугуйн зам байдаг. Тийм зам байхгүй байхад хэзээ хаана дайруулчих нь гээд дугуй унаад явж байхав дээ.
Хэрэглэгчийн аватар
mister81
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1002
Нэгдсэн: 8-р сар.19.09 11:35 pm
Байршил: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Contact:

Re: Авто машины гаалийн албан татварын тухай

Бичлэг Бичсэн mister81 »

Харин тийм. Энэ дээр жаахан бухимдал төрөөд байгаа юм. Юу вэ гэвэл: Энэ татвар нэмдэг арга хэмжээ чинь төсвийн алдагдлаа нөхөх зорилготой хийгээд байгаа ажил болохоос үнэхээр утаа мутаандаа санаа зовоод хийж байгаа ажил биш шүү дээ. Хүмүүст нийгмийн халаамж нэрээр зүв зүгээр мөнгө тарааж өгчихөөд, тэрийгээ авто машины татвараас эргүүлж олох гэж байгаа. Энэ эрүүл тогтолцоо мөн үү ???

Ер нь тэгээд тэр тарааж байгаа мөнгө, гэр хорооллын утааг бууруулах тал дээр засгаас хэрэгжүүлдэг өдий төдий тендер эд нар чинь бүгд л татвар төлөгчдийн мөнгө шд. Зовж олсон мөнгөнөөсөө өдий төдий хэмжээг нь ХХОАТ гээд төлж л байна, юм худалдан авахдаа НӨАТ гээд төлж л байна гээд дурьдаад байвал төлдөг мөнгө багадаагүйээ. Энэ мөнгийг үр ашиггүй цацчихаад, алдсанаа авто машины татвараас нөхөх гээд байгаад нь уур хүрч байна.
MAF.mn
Сэтгэгдэл хариулах

“Asuult Auto Forum - Автомашинд хайртай хүн бүхний форум” руу буцах