Ахынх нь блог

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Би үхэж байна

Би үхэж байна
Бэтгэрэх зүрхэнд цус очихгүй тээглэж байна
Тэндээ бас шархалж байна
Бүлээн цусандаа дэвтэх зүрх
Булиглаад надад хэцүү байна
Хүлээсэн бүхэн амттай мэт
Хүсэхээр бас гашуун ч юм шиг
Эн тэнцүү ав адил ч
Эрэгцүүлж бодоход хэцүү байна
Тэмүүлэх сэтгэл хар дарж зүүдлээд
Тэндээ бас тэвдэж байна
Үнэнтэй тулахад айдаст автаад
Үнэхээр надад аймар байна
Дэндүү гэмээр хүсэлдээ захирагдахгүй
Дэврэх улаан зүрх минь
Аажим аажмаар агшаад байна
Аргагүй би үхэж байна.
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

НАДААС ЧИ НАМАЙГ Л ҮНЭРЛЭ

Надаас чи гуниг үнэрлэнэ
Намбагүй бас тамхи үнэрлэнэ
Гуниг дагаад зовлон үнэрлэнэ
Зовлон дагаад жаргал ч бас үнэрлэнэ

Хүзүүнээс минь сүрчиг үнэрлэнэ
Хүнийх болоход чинь харуусал үнэртэнэ
Харуусал дагаад хайр үнэрлэнэ
Хамтдаа байсан цагаа үнэрлэнэ

Өөрөөсөө чи намайг үнэрлэнэ
Өнгөц хандвал өвчин үнэртэнэ
Өнгөрсөн бүхнээ тэндээс үнэрлэнэ
Өчигдрийг харин өнөөдрөөс үнэрлэнэ

Хайр дагасан хардалт үнэртэнэ
Хамаагүй тэндээс сэтгэл үнэртэнэ
Хаяад явахад нулимс үнэртэнэ
Харамсаад ирэхэд үхэл л үнэртэнэ.....
from AA to DB
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
vero
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 106
Нэгдсэн: 3-р сар.30.06 12:33 pm
Байршил: tenger deer od gyalalzaj bgaaz...ter chin bi :)

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн vero »

end l orj saihan poems unshih yum aa
shulegchin zaluu
ahiad shuleg taviad baigaarai
•wiSH piGGY rabBIT•
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Харанга - Зүүдэндээ би хайртай

Мичид гялс хийн анивчих
Тэнгэрийн ороноос хайралсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ
Хүнийх л байж дээ даанч
Хатуу ч гэлээ үнэн л байж дээ

Салхинд саатан исгэрэх
Хорвоод санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ
Хожимдсон байлаа би
Дурлал байлаа жаргал байлаа

Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай

Гандан жаргах хорвоод
Хайраар дутаж үзээгүй ч
Ханхан дүрхэндээ чамайгаа
Хүсээд л байх юмдаа
Дуралсан ч юм уу, хайралсан ч юм уу

Алслан холдох амьдралд
Хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь
Харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь холын хайрт минь


Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Freezone

Миний нулимсыг салхи л арчина

Яасан ихээр гуниглана вэ сэтгэл минь
Ийм л байхын учиртай ч юм уу
Мэдэхгүй үнэнд ганцаар уймраад ч яах вэ
Миний нулимсыг салхи л арчина даа

Явдаа хайрт минь явдаа хайрт минь
Би ямар азтай байх ч ёстой ч юм уу
Чимээгүйн дунд ганцаар гуниад ч яах вэ
Чи бидэн хоёрын хэн нь ч буруугүй

Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надаар үнсүүлээч
Үлдээн үлдээх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ

Миний нулимсыг салхи л арчина даа
Шивэрч л байг бороо л юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан л хайр минийх байх юм шиг энэ дуу ч

Яасан их харамлана би хайраа
Явдаа чи минь явдаа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой ч гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг дагая даа

Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надаар үнсүүлээч
Үлдээн үлдээх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Ягаан
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

зо зо
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

АмьДаРаЛыГ Би аЛдааГааР ЧиМж^УхааРлааР ТууЛна^
ХайРыГ Би иТгэЛэЭр ОлЖ^СэТгэЛэЭр үРгэлЖлүҮлнЭ^
МөНгийГ Би УхааНааРаа ОлЖ^УтГааР Нь ҮрНэ^
ХаРин АвСаа Би мОдоОр ХийЖ^ЦэЦэГэЭр ДүҮрГэНэ^

сайхан мөрт байхаар нь copy хийчлээ...
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

энэ их гоё дуу... яагаад ч юм дэндүү их таалагдаад байгаан



Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

хуучны сайхан дуу
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Энэ залуу бол...

Үхээд төрөх үүрдийн тэр харанхуйгаас
Өнөөдрийн энэ олиггүй орчлонг таньж ядсан
Ядахдаа ярвайж ялахдаа инээж явдаг
Явдал суудалтай тэр залуу бол би...
Ганц өдрийн зовлон даахгүй
Гансарч уухдаа архиа дийлэхгүй
Гал дөлтэй хайрлаж үзээгүй
Гангарах дуртай энэ залуу бол би...
Хорь гаран насныхаа хувь тэнцүү хэсгийг
Хагалгааны ор ханиадны эм халууны шилтэй өнгөрөөж
Босох залуу насныхаа ааг омгийг дарж
Болчимгүй хүүхэд насаа ардаа орхисон энэ залуу бол би...
Сүүлийн удаа Axaacaa-acyy 2-р сар.13.11 5:51 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Аз жаргал зовлонтойгоо
Амар жимир байсан юмсан
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Ороо нь орсон ноход ульна
Одод тэгээд түүнийг сонсоно
Онгон цагаан жингэрийг өгнө
Одоо өнгөрсөн цонх хагарсан
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Хоёр улаан хоолой хонхолзоно
Хор хүргээгүй байхад хонзогноно
Хоншоор дутаж нэг нь хоолтой залгана
Хорьхон минут-н ажил бас л түүнд багадана
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Санаж бэтгэрэх зүдрэх
Салаад явах хаяад явах
Санахын жаргал бодохын зовлон
Салж хагацахгүй дассан сэтгэл
Саарал амьдрал ягаан амьдрал
Саармаг бодол сийрүү ухаан
Сайхан байсан жаргалтай байсан
Сарны гэрэл орны даавуу
Бүтэн нойргүй бүрий болгосон
Бүлээн ундгүй эрт явсан
БҮхэл юм сэтгэл дотор
Бүжиг цэнгээн архи дарс
Бүжин туулай дэнгийн эрвээхэй
Бүгд энд бас л тэнд
Би гэдэг байдгаараа
Бэлчээр ийм бас л тийм...
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Боломж надад байна
Болж өгвөл баваад байна
Байх газар байна
Байлгаж байвал баваад бай...
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Хүн яагаад миний хэлснийг ойлгож ухаарахгүй сүүлд нь ухаардаг юм бол?...

Хожимдсон ухаарал байгаад ч хэрэг алга

Борооны араас цув нөмрөх

Хэлдэг байсан болохоос биш чи ямар ойлгодог байсан биш дээ....

Амьддаа бие биеэ хайрла... Хараал идсэн найз нөхөд олдоно.... Аав чинь чамд олдохгүй...
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Хараал идсэн хамгийн муухайгаар би хашгирана
Хамаагүй хэн ч сонсохгүй дүлий царайлна
Энэ чинь миний зүүд
Эргэж ирэхгүй
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
flower.infinity.love
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Бичлэгүүд: 230
Нэгдсэн: 12-р сар.29.08 5:30 am
Байршил: чамд ямар ч падлийгүй...

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн flower.infinity.love »

хадгалаад авчий...байнга орж уншиж байнаа андаа......
тэнгэрийн хязгаар луу...
Хэрэглэгчийн аватар
vero
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 106
Нэгдсэн: 3-р сар.30.06 12:33 pm
Байршил: tenger deer od gyalalzaj bgaaz...ter chin bi :)

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн vero »

Further, there are things of which the mind understands one part,
but remains ignorant of the other; and when man is able to comprehend certain things,
it does not follow that he must be able to comprehend everything.
Cheer up man!!!
•wiSH piGGY rabBIT•
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

би шинэ зураг хийх үү яахуу лол....

хөгийн гар л доо битгий гэсэн ч тийм л гэнэ...
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
tsartsaldai
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 644
Нэгдсэн: 3-р сар.22.09 3:19 am
Байршил: Даруухан л амьдарья

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн tsartsaldai »

юм хийлдээ уншигч бншд
KETCHUP :heartbreaker:
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

ингээд байвал ч таалагдаад л байна шүү дээ хө Зураг
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Түмний нүднээс нуун байж хайрласан юмсан
Түгдэрч чамдаа хайраа илчилсэн юмсан
Хэсэгхэн хугацаанд ч гэсэн чамтай хамт байх нь жаргал
Хэнийх ч биш минийх гэж бодох наддаа л бас жаргал

Зуурдых үүрдийх байх нь хамаагүй ээ бүгд л мөнх бус
Зурсан дуулсан нь хамаагүй бүгд л түүх болно
Ганцхан одоо хэн хэндээ хайраа түгээх
Гал халуун тэр сэтгэл л зөвхөн хаана байна вэ?

Өнгөрсний алдаа эндэгдэл чинь надад хамаагүй
Өнөөдөр чи өөрчлөгдөөд ямар хүн болсон чинь чухал
Өнгөрсөн зөрснөө харахгүй байх сохор уу
Өөрөөсөө бусдыг хайрладаг ачтан уу?

Өр нимгэн тэр л сэтгэл хэрэгтэй
Өөр юу ч бус тэрэнд чинь бүгд татагдана
Өнгөрөгч хорвоо дэлхий жамаараа үүнийг туулаад ирсэн
Өнөөдөр ч бас адил туулах л болно би энэ бүхнийг......
Харамсахгүй....
Хэрэглэгчийн аватар
Axaacaa-acyy
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 283
Нэгдсэн: 6-р сар.11.09 1:46 am
Байршил: гэртээ

Re: Ахынх нь блог

Бичлэг Бичсэн Axaacaa-acyy »

Тэнгэрээс над руу харвасан тэр од
Тэндээ байлгүй юунд над дээр унав
Тэвэрч чадалгүй би алдахдаа
Тэрнээс ч илүү нь харвах болно гэж өөртөө амлав
Харамсахгүй....
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах