Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Таны орд?

Матар
6
9%
Хумх
3
5%
Хонь
9
14%
Үхэр
4
6%
Ихэр
4
6%
Мэлхий
4
6%
Арслан
9
14%
Охин
4
6%
Хилэнц
5
8%
Жинлүүр
7
11%
Нум
7
11%
Загас
3
5%
 
Нийт санал: 65

Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 1сарын 27-ны Лхагва гараг
өдөртөө (-22)
шөнөдөө (-26)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Nimbegg
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 603
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:00 am
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Nimbegg »

хэзээнээс дулаарах шинжтэй бна??
Breathe in, exhale...
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Нимбэгхэн написал:хэзээнээс дулаарах шинжтэй бна??
Улаанбаатар нийслэлд цаг агаар ер нь тогтуун байгаа.! Хөдөө орон нутгаар байдал хүнд байгаа ч 2сарын сүүл үеэс дулаарах төлөвтэй байгаа гэхдээ яг таг гэж хэлж болохгүй ээ.!



Маргааш 1сарын 28-ны Пүрэв гараг
өдөртөө (-14)
шөнөдөө (-29)

\_o_/
Хэрэглэгчийн аватар
luxurious
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Бичлэгүүд: 310
Нэгдсэн: 6-р сар.12.09 3:49 am
Байршил: Саран дээр

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн luxurious »

tsagaan saraar her huiten baih bol? tsas orohno uu?
Зүүний үзүүр
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Энэ талаар хэлж чадахгүй нь ээ гэхдээ тухайн үед нь заавал хэлэх болноо.!


Маргааш 1сарын 29-ны Баасан гараг
өдөртөө (-11)
шөнөдөө (-25)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 1сарын 30-ны Бямба гараг
өдөртөө (-15)
шөнөдөө (-22)

\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 1сарын 31-ний Ням гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-27)

\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Ойрын 5 хоногын цаг агаарын урьдчилсан мэдээ


Маргааш 2сарын 1-ний Даваа гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-27)



2сарын 2-ны Мягмар гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-29)



2сарын 3-ны Лхагва гараг
өдөртөө (-15)
шөнөдөө (-28)



2сарын 4-ний Пүрэв гараг
өдөртөө (-13)
шөнөдөө (-24)



2сарын 5-ны Баасан гараг
өдөртөө (-10) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-21)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Энэ 7 хоногын дорнын зурхай (2010.02.01 - 2010.02.07)


Аргын тооллын: 2010.2.1 Даваа гараг
Билгийн тооллын: 17. Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Наран ургах шингэх: 08.11-17.39
Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, чанд нарийн зөвлөгөө хийх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, Хиншүү хярвас гаргах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

------------------------

Аргын тооллын: 2010.2.2 Мягмар гараг
Билгийн тооллын: 17. Зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 08.10-17.40
Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, бүтээл туурвил эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

--------------------------

Аргын тооллын: 2010.2.3 Лхагва гараг
Билгийн тооллын: 20. Таван шар мэнгэтэй хөх бич өдөр
Наран ургах шингэх: 08.08-17.42
Үс засуулбал: Өлсөж ундаасна

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, тойн болох, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, цутгуур хийх, онгод оруулах зэрэг үйлнээ сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээх, үхээрийн үйл зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

---------------------------

Аргын тооллын: 2010.2.4 Пүрэв гараг
Билгийн тооллын: 21. Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 08.07-17.44
Үс засуулбал: Өвчин ирнэ

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бизнесийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

---------------------------

Аргын тооллын: 2010.2.5 Баасан гараг
Билгийн тооллын: 22. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Наран ургах шингэх: 08.05-17.46
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

----------------------------

Аргын тооллын: 2010.2.6 Бямба гараг
Билгийн тооллын: 23. Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр
Наран ургах шингэх: 08.04-17.04
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, эд, эдэлбэрийг засах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар шороо ухах, худаг гаргах, бэрийн үйл, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

---------------------------

Аргын тооллын: 2010.2.7 Ням гараг
Билгийн тооллын: 24. Нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр
Наран ургах шингэх: 08.02-17.49
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, эд, эдэлбэрийг засах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Төлөг тавих, морь уралдуулах, гадагш эд өгөх, тангараг тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Ice-Cube
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 583
Нэгдсэн: 7-р сар.30.08 1:27 pm
Байршил: Mongolia

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Ice-Cube »

Өнгөрсөн 1 хоногийн цаг агаарын байдлын тойм

(2010 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 01 дүгээр сарын 31-ний 08 цаг хүртэл)

Тунадас:

Өчигдөр өдөр Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Булганы Ингэттолгой,, Сэлэнгийн Орхон, Ерөө, Зүүнхараа,Өндөрхаан, Дархан, Эрдэнэт хот орчмоор 0,0- 0,6мм, Өнгөрсөн шөнө Булганы Булган, Сэлэнгийн, Орхонтуул, Төвийн Зуунмод, Жаргалант, Хэнтийн Галшир, Дорнодын Чойбалсан, Дашбалбар, Халхгол, Сүхбаатарын Баяндэлгэр, Дарьганга сумаар 0,0-0,4 мм цас орсон. Бусад нутгаар цас ороогүй,


Цасны зузаан:
Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө харуулын ажиглалтын талбай дээрх мэдээгээр Увс, Завханы нутаг, Ховд, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр 11-32 см, бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Ховдын Үенчид 36 см, Булганд 30 см, Алтайд 29 см, Увсын Түргэнд 36 см, Улаангом 28, Сагилд 27см, Малчинд-24см, Архангайн Түвшрүүлэхэд 32 см, Завханы Цагаанхайрханд 27 см байна.

Салхи:
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, харин говь, талын нутгаар түр зуур 10-16 м/с хүрч салхилсан байна.

Температур:

Өнгөрсөн хоногт Зүүн аймгуудын нутгаар 3-11 градусаар хүйтэрсэн.
Nothing worth having comes easy.
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ЗУРХАЙ
(2010/02/01 - 2010/02/07)

Хонь
(3/21-4/19)

Долоо хоногийн эхээр таны амьдралын идэвх мэдэгдэхүйц дээшилж бэрхшээл саадыг таван туулна. Албаны ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрныхныгоо ойлгохыг хичээж дарамт шахалт үзүүлэх хэрэггүй. Оюутнууд шалгалтаа амжилттай өгөхийн тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндөж, бодолд автуулах хүнтэй танилцаж болзошгүй. Долоо хоногийн дундуур ар гэр үр хүүхдүүдэд тавих анхаарал дутсанаас сэтгэл зовно. Ажил ихтэй завгүй байсан ч тэдэнд аль болох цаг гаргахыг хичээ. Бүгдэд танигдаж өөрийгөө нээснээр аз жаргалтай байх болно. Санхүүгийн байдалд амжилт гарна гэж найдсаны хэрэггүй. Долоо хоногийн дундуур өөрийн мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийж мэргэжлээ дээшлүүл. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргана. Эрүүл мэнддээ анхаар. Өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлээрээ хичээллэ.

-----------------------------

Үхэр
(4/20-5/20)

Долоо хоногийн эхээр та өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавихыг одод анхааруулж байна. Сэтгэл санаа чинь өөрчлөгдөж байгаа нь өвчний улмаас байж болзошгүй. Хайр дурлалд таатай байна. Долоо хоногийн дундуур бизнесийн хүрээнд ажилладаг хүмүүс амжилт гаргана. Өөрийн идэвх санаачилгаа бүү орхи. Ойр дотныхноосоо тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий. Оройг найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд цагийг аятайхан өнгөрүүл. Амралт, яриа хөөрөө, хөнгөмсөг байдал эм болно.

-----------------------------

Хамтатгах
(5/21-6/21)

Долоо хоногийн эхээр та ашиг орлого олох болно. Орж ирж байгаа мөнгийг боловсролд зориулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж ав. Урлаг, уран бүтээл, хүүхэдтэй ажиллахад та өнөөдөр авъяас чадвараа харуулж чадна. Ихэнх хүмүүс ядарч, хайнга, дур сонирхолгүй болно. Ааш зан нь огцом хувирч болно. Долоо хоногийн дундуур та өөртөө авсан ажил үүрэг, ойр дотныхныхоо төлөө санаа тавьдгаасаа болж ядарч болзошгүй. Бага ч болов амарч ав. Оюутан сурагчид сурлагадаа ч амжилт үзүүлж чадахгүй. Долоо хоногийн эцсээр хол газар явахад тийм ч таатай биш байна. Таны анхаарал бага зэрэг суларсан болохоор замд ганцаараа гарсны хэрэггүй.

-----------------------

Мэлхий
(6/22-7/22)

Долоо хоногийн эхээр хайр дурлал таны амьдралд орж ирснээр эрс өөрчлөлт гаргахыг шаардана. Өөрийн эрх ашиг, сонирхлоо хамгаалах өдөр. Та хамгийн итгэлтэй, хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрэх бололтой. Долоо хоногийн дундуур хоолой амьсгалын замын систем эмзэг байна. Үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө хүлээн авах эсвэл нийлүүлэхтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Алс хол явах аяллаар өөрийгөө бүү хязгаарла. Эрчүүд тохиромжгүй хүнс, архи, тамхины хорт хэрэглээнээс болж ядаргаанд орж, зарим нь бэлгийн сулралд орж болзошгүй. Дотныхонтойгоо харьцахдаа ердийн эелдэг байдлаа хадгал. Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Эцсийн дүнд саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт санхүүгийн амжилт олно.

--------------------------

Арслан
(7/23-8/22)

Урьдаас харж, таамаглахыг хичээвэл үүсч болох гэнэтийн нөхцөл байдлаас төвөггүй мултрах боломжтой болно. Зарим хамтрагч, түншүүдтэй ярьж тохиролцоход хүндрэл бэрхшээл тулгарах магадлалтай. Улмаар энэ нь ажил төрөлтэй холбоотой таашгүй явцад үүсэхэд хүргэж мэдэх юм. Өөрийн боломж, бололцоог нэмэгдүүлэхэд тустай байж болох чухал мэдээлэл хүлээн авах магадлалтай байна. Баасан гаригт хэт их ачаалалтай ажиллах хэрэггүй. Анхаарал болгоомжтой байж, долоо хоногийн сүүлчээр үл бүтэх асуудалд оролцохгүй байсан дээр гэж одод зөвлөж байна. Даваа гаригт шинэ ажил эхлүүлэхэд таатай өдөр байх тул гэрээ хэлцэл байгуулахтай холбоотой ажлуудаа энэ өдөр төлөвлөх нь дээр болов уу.

------------------------

Охин
(8/23-9/22)

Энэ долоо хоног хүүхдүүдтэйгээ болон хайрттайгаа харьцах харьцаа туйлын сайн. Мэргэжлийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах, бичиг баримттай ажиллахад тохиромжгүй өдөр. Хувийн ажил хэрэгт таатай байна. Ажил хэргийн асуудлууд бүтэмж муутай байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ. Долоо хоногийн дундуур олон нийт, улс төрийн ажилд тохиромжтой байна. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй. Долоо хоногийн сүүлээр томоохон зарлага гаргах шийдвэр буу гарга. Ядрах, байнгын нөлөөлөл, таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны бүх хүрээний үр дүнд муугаар нөлөөлнө.

-------------------------

Жинлүүр
(9/23-10/22)

Долоо хоногийн турш харилцаанууд таатай ба бүр үлгэрт гардаг шиг байна. Энэ үед хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Гэхдээ орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадна. Өөрийн хүчтэй талуудыг бичиж, дотны хүмүүс хамт ажиллагсад тань таныг яагаад хайрладгийг бодож тунгаа. Гэр бүл дотныхондоо анхаарал тавь. Ахуйн асуудлуудын нэг хэсгийг өөр дээрээ үүр. Долоо хоногийн дундуур хатгаа, халдварт өвчин тусах магадлал туйлын өндөр байна. Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэмийн уйтгартай болжээ. Та орлогын үүсвэрүүдийг сайн олж байгаа тул материаллаг байдлаа засахад бүрнээ тохирсон цаг юм.

---------------------------

Хилэнц
(10/23-11/21)

Долоо хоногийн эхээр таны ажил төрлийн хувьд ч тэр ер нь бүх талаараа азтай байх болно. Олон олон уулзалт, аялал үйл явдлууд таныг хүлээж байна. Гэвч долоо хоногийн дундуур таныг болгоомжтой байхыг сануулж байна. Хайрттайгаа, ханьтайгаа эсвэл эцэг эхтэйгээ муудалцаж болзошгүй байна. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй, эрүүл мэнддээ анхаарал хандуул. Харин долоо хоногийн сүүлээр амжилтын өөд тэмүүл, мөн дараагийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Өсвөр насныхан техник сэтгэлгээний талбарт оюун ухаанаа гайхуулна.

-------------------

Нум
(11/22-12/21)

Та энэ долоо хоногийн эхээр ажил хэргийн зарим асуудлыг албан бус байдлаар шийдэж чадна. Хамтрагчтайгаа харьцах харьцаандаа анхааралтай ханд. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана. Та өнөөдөр төрөл бүрийн худалдааны ажил, тэр ч байтугай эрсдэлтэй ажлыг ч амжилттай хийнэ. Долоо хоногийн дундуур гэрээсээ алс газар очиж ажиллавал таныг амжилт хүлээж байна. Томилолтоор явах саналыг хүлээн ав. Гэнэтийн халдлагад өртөхөөс болгоомжил. Таны гэр орон хайр дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Хэдий тийм ч өөрчлөлт хийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр таны орлого бага зэрэг удааширна. Гэр бүлийн зарлагаас болж найз нөхөд, хамтрагчаас санхүүгийн тусламж авах болно.

-------------------------

Матар
(12/22-1/19)

Долоо хоногийн эхээр та ажил хэргийн уулзалтаа төлөвлөж ирэх долоо хоногийн ажлаа хэрхэн явуулахаа сайтар бодох хэрэгтэй. Ингэж байж таны ажил жигд сайн явагдах болно. Спорт тэмцээн уралдаанд оролцоход тохиромжтой. Төлөвлөсөн ажлын биелэлт гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүснэ. Долоо хоногийн дунд үе танд мартагдахааргүй аз жаргал авч ирнэ. Таны хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээнэ. Хайр дурлалын хувьд хэвийн тогтвортой байна. Долоо хоногийн сүүлээр хөдөлмөр хамгааллыг буруу хэрэглэснээс эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй. Найз нөхөдтэйгөө муудах, хэл амаа ололцохгүй байх болно.

------------------------

Хумх
(1/20-2/18)

Долоо хоногийн эхээр та гутранги, сэтгэл санаа тавгүй байна. Та амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. Амар хялбараар мөнгө олох гэсний хэрэггүй. Өөрт тулгарсан аливаа асуудлуудаа хүндрүүлэн бодох хэрэггүй. Сэтгэлээр унах ч хэрэггүй. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөртөө туслахаас илүү хүнд байдалд байгаа хүмүүст тусламж үзүүл. Долоо хоногийн дунд үе бол томоохон худалдаа хийх гэрээ байгуулах бичиг баримтад гарын үсэг зурах зэрэгт тааламжтай байх болно. Мэдээлэл хүлээн авах, хичээл сургуулиа тайван эхлэхэд таатай байна. Материаллаг амьдралын хүрээнд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Ихээхэн мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Архи согтууруулах ундаанаас хол бай.

--------------------------

Загас
(2/19-3/20)

Долоо хоногийн эхээр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эрүүл агаарт гарч аялаж зугаалах, биеийн тамир спортоор хичээллэхэд сайн байна. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих шинэ мэдээлэл, шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой. Харин долоо хоногийн дундуур та ганцаараа байхыг илүүд үзнэ. Энэ нь таны төрөлхийн даруу зангаас бус орчин тойрны хүмүүс танд таалагдахгүй байгаагаас болно. Ийм байдлыг удаан үргэлжлүүлэх хэрэггүй. Амьдралд өөрийн гэсэн аргаараа ханддаг сонин хүмүүстэй, төсөөлөмгүй амьдралын зорилготой хүмүүстай уулзах болно. Долоо хоногийн сүүлээр өөрийн болон ойр дотныхны эрүүл мэндэд онцгой анхаар. Ажил хэргийн хувьд эрсдэл бага хийж итгэлтэй хүмүүстэй хамтран ажилла. Энэ өдрүүдэд та өөрийн авъяас чадварынхаа жинхэнэ үнэ цэнийг мэдэрнэ.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 3-ны Лхагва гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-30)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 4-ний Пүрэв гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-27)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 5-ны Баасан гараг
өдөртөө (-15)
шөнөдөө (-26)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 6-ны Бямба гараг
өдөртөө (-16) цас орох төлөвтэй
шөнөдөө (-22)

\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 7-ны Hям гараг
өдөртөө (-12)
шөнөдөө (-25)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Ойрын 5 хоногын цаг агаарын урьдчилсан мэдээ



Маргааш 2сарын 8-ны Даваа гараг
өдөртөө (-18) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-28)


2сарын 9-ний Мягмар гараг
өдөртөө (-19)
шөнөдөө (-28)



2сарын 10-ны Лхагва гараг
өдөртөө (-17)
шөнөдөө (-28)



2сарын 11-ний Пүрэв гараг
өдөртөө (-14)
шөнөдөө (-26)


2сарын 12-ны Баасан гараг
өдөртөө (-13)
шөнөдөө (-24)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »


Энэ 7 хоногын дорнын зурхай (2010.02.08 - 2010.02.14)



Аргын тооллын: 2010.2.8 Даваа гараг
Билгийн тооллын: 25. Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 08.00-17.51
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, зочин хүлээн авах, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Тариа, ногооны сан нээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

-------------------------

Аргын тооллын: 2010.2.9 Мягмар гараг
Билгийн тооллын: 26. Найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр
Наран ургах шингэх: 07.59-17.52
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэлбэсний газар очих, тангараг тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

--------------------------------

Аргын тооллын: 2010.2.10 Лхагва гараг
Билгийн тооллын: 27. Долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 07.58-17.53
Үс засуулбал: Өлзийтэй сайн

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл эрхлэх болон эхлэх, эмчид үзүүлэх, эм залах, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн элдэв үйлд шамдах, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Газар шороо ухах, газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

-------------------------------

Аргын тооллын: 2010.2.11 Пүрэв гараг
Билгийн тооллын: 28. Зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр
Наран ургах шингэх: 07.56-17.54
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлаж эхлэх, цутгуур хийх, онгод оруулах зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах, үхээрийн үйл зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

---------------------------------

Аргын тооллын: 2010.2.12 Баасан гараг
Билгийн тооллын: 29. Таван шар мэнгэтэй харагчин могой өдөр
Наран ургах шингэх: 07.55-17.55
Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнесийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, тойн болох, газар лусыг тахих, өр барагдуулах, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-----------------------

Аргын тооллын: 2010.2.13 Бямба гараг
Билгийн тооллын: 30. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр
Наран ургах шингэх: 07.54-17.57
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнесийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, чанд нарийн зөвлөгөө хийх, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бэлбэсний газар очих, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

-----------------------------------

Аргын тооллын: 2010.2.14 Ням гараг
Билгийн тооллын: 1. Гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр
Наран ургах шингэх: 07.53-17.59
Үс засуулбал: Нас ахар болно

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ЗУРХАЙ
(2010/02/08 - 2010/02/14)


Хонь
(3/21-4/19)

Ажил хэргийн түнштэй хийх гэрээ хэлэлцээрийг хийхэд таатай. Танд ажиллах эрч хүч өндөр байна. Та уулыг ч нураахад бэлэн байна. Хууль сахиулах байгууллага, тусгай алба, эмнэлгийн ажилтнууд ажил дээрээ амжилт гаргах, албан тушаал ахих магадлалтай. Долоо хоногийн дундуур томоохон зүйл худалдан авч, хөрөнгө оруулалт хийхэд таатай. Найз нөхөд, санаа нэгтнүүдтэйтээ харьцахад саадгүй. Тэдэнтэй уулзах зав чөлөө өөртөө олго. Төслийн санхүүгийн ажлыг хариуцдаг хүмүүстэй муудалцаж магадгүй. Долоо хоногийн сүүлээр таныг хувийн асуудлаараа ид оролдож байх үед хань тань таныг харамч нарийнаар дуудаж хэрүүл хийх магадлалтай. Шинэ мэдээлэл хай.

-------------------------------

Үхэр
(4/20-5/20)

Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч доод хэмжээнд байна. Шийдэмгий байж эрч хүчээ төвлөрүүл. Энэ байдал удаан үргэлжлэхгүй эргээд хэвэндээ орох болно. Шинэ харилцаа тогтооход таатай байна. Долоо хоногийн дундуур ажил хэргийн ямар ч харилцаанд таагүй байна. Мөн та хэн нэгэнд зааж сургах, зөвлөгөө өгөх гэсний хэрэггүй. Хайр дурлалын хувьд бүтэмж муутай байна. Долоо хоногийн эцсээр таны нийтэч харьцаа албан ажилдаа шат ахих нөхцөлийг бүрдүүлнэ. Идэвх санаачлагатай байж ямар ч тохиолдолд ухрахгүй байх боломжийг ашигла. Салхинд гарч гэр бүлийнхний хамт амрахад энэ үе таатай байна.

------------------------

Хамтатгах
(5/21-6/21)

Долоо хоногийн эхээр та сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн өмнөх гэрээгээ зөрчих хэрэггүй. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тул тодорхой зүйл хийх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур таны амьдралд эрс өөрчлөлт гарах болно. Хамтрагч тань таны материаллаг байдлыг хэрхэн сайжруулах талаар өөрийн гэсэн бодолтой байх нь. Чухал бичиг баримтаа бэлдэх хэрэгтэй. Энэ өдөр гүйцэтгэхээр төлөвлөсөн хамаг ажлаас болж алжааж болзошгүй. Та олон нийтийн газар очих, хүн олноор цугларсан газар аль болох очихгүй байвал дээр. Та хувийн амьдралыг олны хүртээл болгож болзошгүй.

------------------------------

Мэлхий
(6/22-7/22)

Долоо хоногийн эхээр таны ажил хэрэг зогсонги байдалд орж, дотны хүмүүс хамт ажиллагсадтайгаа харьцаа муудна. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Хувь заяандаа талархаж ажил хэргээ дахин шинээр зохион байгуул. Хэн нэгэн чухал хүн таны алхам бүрийг мөрдөх боловч түүнээс айх хэрэггүй. Долоо хоногийн дундуур та бусдад чадвараа харуулахад бэлд. Олон дэмжигч таныг хүлээж байна. Та хэт их ажиллаж өөрийн биеийг хайхралгүй орхиж болохгүй. Цаг зав гаргаж халуун усанд орох, бассейн, саунд очих, сайн унтаж амрах зэргээр хүчээ сэлбэх нь ашгаа өгнө. Мөн театр эсвэл концерт ойр ойрхон үз.

-----------------------------

Охин
(8/23-9/22)

Та өөрийг тань шүүмжилж буй хүнтэй бүү марга, бүү доромжил. Долоо хоногийн эхээр танд биеийн хүчний ачаалал хэрэгтэй байна. Харин өглөө гүйх хэрэггүй. Архаг хуучин өвчин сэдэрч болзошгүй. Таны хувьд материаллаг байдлаа дээшлүүлэхэд онцгой сайн байна. Банк, санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Та өөрийн хайр дурлалын эсвэл гэр бүлийн асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Ингэснээр та удаан хуримтлагдсан гэр бүлийн асуудлууд мөнгө хөрөнгө залгамжлахтай холбоотой асуудлуудаа шийдэж чадна. Долоо хоногийн сүүлээр таны хөдөлмөрийн чадвар сулхан байгаа тул ажил дээрээ болон гэртээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй ирээдүйд хийх томоохон төслийнхөө бэлтгэлд ихээхэн цаг зарцуулна.

---------------------------

Жинлүүр
(9/23-10/22)

Долоо хоногийн эхээр бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Бодит байдлыг гутрангаар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Гэртээ ганцаараа байхаас зайлсхий. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Нөхцөл байдлаа өөрчилж байх нь ашигтай. Оройд зугаацаж цэнгэх боломж өөртөө олгож бай. Долоо хоногийн сүүлээр даргатайгаа харьцах харьцаанаас таны байр суурь шалтгаална. Уран бүтээл ба урлагаар хичээллэхэд тохиромжтой цаг. Ганц бие эмэгтэйчүүд гэр бүл болж хүүхэд төрүүлэх талаар нухацтай бодож эхэлнэ. Шийдвэртэй үйл ажиллагааны хөрс сууриа бэлд.

--------------------------

Хилэнц
(10/23-11/21)

Долоо хоногийн эхээр таны бие тавгүй, архаг хууч хөдлөх ба энэ нь таны биеийг тамирдуулах болно. Эрч хүч буурна. Та өөрийнхөө эргэн тойрныхонтой харьцахдаа болгоомжтой ханд. Аливаа жижиг сажиг маргаанаас аль болох хол бай. Долоо хоногийн дундуур та маш завгүй байх тул хайр дурлал гэх мэт аахар шаахар асуудлууд таны анхаарлыг огт татахгүй. Хувийн амьдралын сайн сайхны ач холбогдлыг орхигдуулж болохгүй. Хүмүүсийг ямар нэг тодорхой ажилтай байлгахийг хичээ.

-------------------------

Нум
(11/22-12/21)

Та өөрийн эрч хүчийг дэмий зүйлд зарцуулах хэрэггүй, нэг шийдсэн зүйлдээ зарцуулаарай. Сурч сургах, шинэ мэргэжил эзэмших танилынхаа хүрээг өргөсгөхөд таатай. Хуучин нөхдүүд, танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Долоо хоногийн дундуур ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Энэ боломжийг алдаж болохгүй. Та энэ үед бага зардлаар их зүйл хийнэ. Долоо хоногийн сүүлээр таны тасарсан холбоо сэргэнэ. Таны төлөвлөснөөр бүх юм бүтнэ. Хайр дурлалын хувьд азтай байна. Шинэ танилтай учирна. Та хэзээ ч байгаагүйгээр түүний хүндэтгэл дэмжлэгийг хүлээнэ.

---------------------------

Матар
(12/22-1/19)

Долоо хоногийн эхээр таны гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй. Гэр бүл батлуулах, бусад гэр бүлийн асуудалд тохиромжтой. Үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүл. Долоо хоногийн дундуур аливаа мэдээллийг хүлээн авахад сайн байна. Ажил хэргийн хувьд бага зэрэг бэрхшээл гарч ирнэ. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Эрүүл мэндээ найдвартай сайн эмчид даатга. Ахимаг настай хүмүүсийн эрүүл мэндийг байнга хянаж байхгүй бол болохгүй.

-------------------------

Хумх
(1/20-2/18)

Долоо хоногийн эхээр та ойр дотныхон болон гэр бүл, эцэг эхдээ аль болох их цагийг зарцуул. Тэдэнд таны анхаарал халамж хэрэгтэй байна. Гэмтэл бэртэл, шарх, түлэгдэлт, арьсны өвчин тусах магадлалтай байна. Ажил чинь таныг олны танил болгож ашиг орлого, өөртөө итгэх итгэлтэй болгоно. Таны ажиллах эрч хүч нэмэгдэн шинэ шинэ зүйлийг нээн санаачлах болно. Эдгээр нь таныг амьдралын шинэ түвшинд аваачна. Олдсон боломжийг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлнэ. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Ажил хэргээ бие даан гүйцэтгэнэ.

--------------------------

Загас
(2/19-3/20)

Долоо хоногийн эхэнд өнгөрсөн ажил хэрэг, хувийн амьдралын ололт амжилт, алдаа оноог эргэцүүлэн дүгнэ. Энэ үед ирээдүйн тухай бодох хэрэггүй. Ажил төрөл, хувийн амьдралд томоохон өөрчлөлт хүлээж байна. Шинэ үйл явдалд бэлэн бай. Та гэр бүл, хамаатан садангийн хүмүүстэйгээ харьцах харилцаа маш таатай байна. Та өөрийгөө чөлөөтэй хүчтэй, итгэлтэй амжилттай байгаагаа мэдэрнэ. Ихэнх хүмүүс долоо хоногийн дунд үед аялалд явж танилынхаа хүрээг эрс өргөтгөнө. Уран бүтээлийн ажил эхлэх, хувийн амьдрал албан тушаал ахиж дэвшихэд хамгийн таатай байна. Янз бүрийн үндэстний, янз бүрийн насны, өөр өөр салбарын хүмүүстэй найз болно. Нөлөө бүхий хүмүүсийн дунд биеэ бүү барь. Долоо хоногийн сүүлээр таны хүчин чармайлтын үр дүн гарна. Орлого нэр хүнд өснө. Энэ өдрүүдэд цагдаагийн ажилтнууд ба аврах албаныханд ажлын өөрчлөлт гарна. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал болох магадлалтай.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 9-ний Мягмар гараг
өдөртөө (-20)
шөнөдөө (-31)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 10-ны Лхагва гараг
өдөртөө (-20)
шөнөдөө (-31)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Nimbegg
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 603
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:00 am
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Nimbegg »

ёооо хэзээ дулаархым бэ???гэцүүийн
Breathe in, exhale...
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 11-ний Пүрэв гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-31)

Нимбэгхэн написал:ёооо хэзээ дулаархым бэ???гэцүүийн


за ер нь бол одоо ингээд л бага багаар дулаахар шинжтэй байнадаа
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 12-ны Баасан гараг
өдөртөө (-17)
шөнөдөө (-30)
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Ойрын 5 хоногын цаг агаарын урьдчилсан мэдээ



Маргааш 2сарын 13-ны Бямба гараг
өдөртөө (-20) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-29)



2сарын 14-ний Ням гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-30)



2сарын 15-ны Даваа гараг
өдөртөө (-14)
шөнөдөө (-28)



2сарын 16-ний Мягмар гараг
өдөртөө (-18) цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-24)



2сарын 17-ны Лхагва гараг
өдөртөө (-12)
шөнөдөө (-26)

\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн Tsenguun »

Маргааш 2сарын 18-ний Пүрэв гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-24)
\_o_/
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах