4 хуудас 4
Re: Eye in the sky
Бичигдсэн: 10-р сар.25.12 4:16 pm
Бичсэн eyeinthesky
Санаа алдах тоолонд даавуу шиг дэрвэх
сэтгэлийн хэцэнд тохоостой гунигийн сүүдэр-
харцанд нүүх үүлсээс бороо шиврэн
хацар дээгүүр гэрэл татуулан урсана
Re: Eye in the sky
Бичигдсэн: 2-р сар.05.15 11:49 pm
Бичсэн eyeinthesky
Уйтгар
Re: Eye in the sky
Бичигдсэн: 2-р сар.05.15 11:54 pm
Бичсэн eyeinthesky
2 жил гараны дараа юу ч өөрчлөгдөөгүй, хэвээрэй. Хорвоогийн юм бүхэн хувьсан өөрчлөгддөг гэдэг. Өчүүхэн би төдийгүй, улс үндэстэн, гараг эрхэс, тэр ч бүү хэл агуу их цаг хугацаа, уудам орчлон хүртэл. хувьсан өөрчлөгдөх нь энэ хорвоогийн мөн чанар. Оршихуй нь.
Re: Eye in the sky
Бичигдсэн: 2-р сар.19.16 1:35 pm
Бичсэн eyeinthesky
Одоо яая гэхэв дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа. Өөрийгөө мэдсэн бас мэдүүлсэн хэрэг боллоо гэж тайтгарах уу? болох ёстой юм болдгоороо боллоо гэж тайвшрах уу? хэзээ ч болох ёсгүй байсан юм гэж харамсан өөрийгөө зүхэх үү?
Дахиад л өөртөө итгэлгүй болох тэр мэдрэмж. ичгүүр, зовиур, хөндүүр. салганах зүрх. новш новш. би тайвширмааргүй байна.
Re: Eye in the sky
Бичигдсэн: 6-р сар.05.17 11:03 am
Бичсэн eyeinthesky
мавр сделал своё дело, мавр может уйти!