" ОРИГ ТОГЛООМ ТҮҮНИЙ БОЛОМЖ БА ХУЛХИ ТОГЛООМ, ЧИПИЙН ТУХАЙ - ОРЧИН ЦАГИЙН ХАНДЛАГА "
Жич : Энэхүү нийтлэл нь дэлхийн тоглоом үйлдвэрлэгчид, консолуудын баримталж байгаа бодлого ба 100 хувь мэдрэмж авах чиг хандлагыг агуулсан болно.
Яг энэ гарчигийн утга сүүлийн үед манай тоглоом болон кино шинэ техник технологи сонирхдог томчууд, хүүхэд залууст илүүтэй зөв хандлагаараа буудаг болжээ. Энэ хандлага нь Орос, Энэтхэг, Хятад, Монгол гэх зэрэг хулхи дутуу тоглоом тоглодог байсан орнуудад өөрчлөлт болж ажиглагдаж байгааг дэлхийн тоглоомын компаниуд анзаарч сайшаалтайгаар хүлээж авч байгаа ба тэд ч үүний эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Энэ нь эцсийн дүндээ тоглоом сонирхогчдын төлөө хийж байгаа хэтийн төлөв юм. Жишээлбэл : Фифа11 -ын хулхи диск ПС флатформ дээр сүлжээгээр тоглож болдог байсан бол Фифа12 /NBA, 2kNBA яг адил /оос энэ байдалд цэг тависан бөгөөд нэг ПС-нд нэг ориг диск орж байж сүлжээ үүсгэж тоглох болсон үүнээс гарсан үр дагавар нь ПС дээр фифа тоглодог байсан залуус , нэгдэлүүд PS3, XBOX360 -руу тоглох сонирхолтой болсонг ПС болон бусад тоглоомын төвүүдийн эзэд хэлж байна. Манай зарим тоглоом сонирхогчид зөвхөн үнэ харгалзан өөрийн авах мэдрэмж боломжоо гаргуунд нь гаргадаг. Түүнээсээ болоод хулхи тоглоом тоглох сонирхолтой байдаг. Үүний илрэл нь тэд өөрийн тоглоомын консол дээрээ хулхи тоглоом уншдаг чип суулгахыг эрмэлздэг ба энэ нь цаг хугацаа болоод жинхэнэ тоглоомын мэдрэмжээс хязгаарладаг ба тоглоомын консолоо эрсдэлд оруулдаг. Түүний эсрэг хүчтэй дайтаж хаалт боолт явуулж байгаа тоглоом үйлдвэрлэгч том акул корпарцуудын бодлогын золиосонд өртдөгөө хэр барагтай мэддэггүй. Энгийн хэдэн жишээ
: Та ориг диск худалдаж аваад тоглосноор .
- Та тоглоомын нэмэлт үе, нэмэлт хэрэгсэл, нэмэлт боломжуудыг авах давуу эрхтэй. Тэдгээрийг татаж авах эрх эдлэнэ.
- Та интернэт орчинд PS3, XBOX360 -аа холбож ТВ-ээрээ Youtube, Facebook , Тоглоомын зах үнэтэй үнэгүй маркет хэсэх, Онлайн тоглоомын төвөөр үнэгүй аялах эрхийг эдлэнэ
- Та дэлхийн сая сая тоглогчидтой мөр зэрэгцэн хамтдаа тоглож , онлайн боломжийн гайхалтай мэдрэмжийг мэдрэнэ. Та уйдахгүй. Жишээ нь Фифа13 PS3 дээр 2.600.000 гаруй тоглогчид өөр хоорондоо тоглож байна. Энэ дунд дэлхийн алдарт хөлбөмбөгчид болох К.Роналду, Месси, Торрес, Суарез, Уйлшир, Зидан, Бекхэм гэх мэт томчууд бүгд тоглож байна. Та тэдэнтэй тааралдаж ч болох юм. Мөн та сансарт байдаг бол 1-р хороололд байдаг найзтайгаа гэр гэрээсээ л тоглоно.
Жич: Бүх жанрын ориг тоглоомууд онлайн тоглоомын цэстэй болсон ба та сая сая тоглогчидтой хамт тоглоомын гайхамшигаар хамтдаа аялана.
- Та өөрийнхөө тоглож байгаа тоглоомыг бүтнээр нь хүлээн авч бүрэн утга, агуулга, логикийг бүтнээр нь болон нэмэлт боломжтойгоор мэдэрч тоглоно.
- Та өөрийгөө дэлхийн сая сая тоглогчидтой нэгэн зэрэг авч үзэх ба өөрийгөө үнэлэх өрсөлдөөнд нэгдэх таатай боломжин дунд зорилго агуулна энэ нь бүх ориг тоглоомд агуулагдана.
- Өөр олон төгс бөгөөд сонирхолтой шийдэл боломжийг танд ориг диск харамгүй бэлэглэх болно.
Харин та хулхи дисктэй тоглоом тоглох нөхцөлийг өөртөө бүрдүүлснээр
- Интернэтэд орж болохгүй , орвол таны консол блоклогдож эргээд санхүүгийн шаталтанд орно. Эргээд хэвийн горимд ажиллахгүй
- Та тоглоомынхоо үсрээд л 60 хувийг тоглоно. Бусад 40 хувьд агуулагдах нэмэлт үе, сая сая тоглогчидтой нэгдэх, тоглох боломжоор хангагдахгүй
- Та сүүлийн үеийн консолийн апдэйт татахгүй, Таны консол нэгэн хэвийн үйлдэл л үзүүлэх ба бусад нэтэд холбогдох нэмэлт хэрэгсэл, апплэйкэшн авах эрхээс бүр мөсөн хасагдана.
- Таны консол амьгүй албат болж та өөрөө тоглох мэдрэмж, эрхээ хассан байдалтайгаар байна. Энэ бүгдийг та хүлээн зөвшөөрнө гэж үү ?
Нэгэнт дэлхийн тоглоом үйлдвэрлэгч компани, корпорациуд хулхи тоглоомыг хасах, шахах, дарамтлах бодлого хүчтэй явж байгаа учраас та дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, өөрийгөө үнэлж, дэлхийн талбарт тоглож, хэзээ ч уйдахгүй хэзээ ч айхгүй хэзээ ч дутуу мэдрэмж авахгүй, үргэлж албан ёсны бөгөөд таатай бүтэн байх тэр боломжийг сонгоорой. Учир нь та чинь 21-р зууны иргэн шүү дээ.
Өөрийгөө үнэлж, хүндэлж, мэдрэмж кайфаа 100 хувь авцгаая. Таны төлөө шинэ технологи, электрон бараа, медиа худалдааны төв Мөнгөн Бороо үргэлж хамт байх болно.
Electronics Technology & Games Store
Салбар 1: "Sky" их дэлгүүрийн 1-р давхарт
Утас: 77045525
Салбар 2: 3-р хороолол "Ачлал" их дэлгүүрийн 1-р давхарт
Утас: 96586887, 88014000
Салбар 3: 3-р хороолол "Нарлаг" Төв 1-р давхарт
Утас: 96014476, 99981418
Салбар 4: "UB MART" 1-р давхарт
Утас: 99087352
Салбар 5: 3-р хороолол "Билэг" их дэлгүүрийн ард 25-р байр өргөтгөл
Утас: 96014476, 99977819
