Game of Tsuivan

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Сая нэг нөхөр асууж байна л даа. NIKON D7000 хэр аппарат юм гэнэ. Хүмүүс ч тэр нь дээр энэ нь илүү. Би ч шууд хэлээд л тавилаа... Анхлан суралцах гэж байгаа бол D3200, D5200-ч хангалттай, авто тохиргооноос өөр тохиргоо мэддэггүй DSLR камер барьсан хүмүүс, селфи хийж FB орхоос цаашгүй iPhone 5, 6 барьсан хүмүүс дүүрэн байнаа л гэлээ. Тэгсэн нэг нөхөр энэ чиний асуудал бишшт, лаг санаа зовж энэ тэр гэнээ. Уг нь ч зөв л дөө, нөгөө хөлөөрөө толгой хийнүү толгойгоороо хөлөө хийнүү хэнд хамаатай юм гэдэг шиг. Гэхдээ л ойрхон тохиолдсон 2 жишээ гэвэл: саяхан ажил явдал тохиолдоод нилээд мөнгөний зарлага гарсан, бас төлөвлөгөө биелээгүйгээс энэ сар цалин тааруу авах ажлын эмэгтэйн нөхөр iPhone 5-аа зараад 6-г нь захиалж гэнэ. Эхнэр нь ажил дээр мөнгө, хямрал яриад л сууж байгаа юм. Хамаатны ах охинтойгоо зураг дарах сонирхолтой гээд камер авах санаатай надаас асууж байна. Nikon-ий хамгийн лаг нь аль нь юм гээд, асуусан аппарат нь бараг 10 саяын үнэтэй айхтар эд. Өмнөөс нь бараг л сандарсандаа... энэ дэмий байхаа зураг авах хэцүүшдээ. Харин авахдаа ашгүй D7100-г (2 сая шахмын үнэтэй) авлаа. Камераа аваад 2-3 жил болж байх шиг байна ийшээ тийшээ явахдаа Автомат тохиргоогоор зураг авч байгаад ирнэ. Дүү бол эхэндээ ганц нэг зураг дарж байгаад сүүлдээ тоохоо больсон, уг нь өөрөө сонирхоод нарийн ширийн юмыг нь асуувал хэлээд өгөх хүн хажууд нь байж л байгаа юм. Өөр бас өч төчнөөн л зүйл байна, ажил гэрийн хооронд түгжрээнд явхаас цаашгүй том мотортой бинзен иддэг машин унадаг найзууд, тэгээд ярьдаг зүйл нь улс орны хямрал, ЭЗ, цалин мөнгөний хэмжээ. За нэг иймэрхүү л байна :think:
Сүүлийн удаа Peace_4ever 11-р сар.04.14 1:42 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

За завтай бөгөөд мөнгөтэй байвал хийх зүйлсийн тоо улам бүүр нэмэгдсээр... хорвоо дэлхий уужим, хийх сонирхолтой зүйлс маш их байна даа.

lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Яагаад заавал 21 өдөр гэж үү? Др. Максвэл Молтз хүн шинэ зуршилтай болохын тулд хамгийн багадаа 21 өдөр түүнийгээ давтах хэрэгтэй гэж хэлсэн тэр онол дээр л үндэслэсэн (бүх зуршлууд ижил хугацаа бас шаарддаггүй)

Зураг
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Зураг
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Red Cloud »

Peace_4ever написал:Сая нэг нөхөр асууж байна л даа. NIKON D7000 хэр аппарат юм гэнэ. Хүмүүс ч тэр нь дээр энэ нь илүү. Би ч шууд хэлээд л тавилаа... Анхлан суралцах гэж байгаа бол D3200, D5200-ч хангалттай, авто тохиргооноос өөр тохиргоо мэддэггүй DSLR камер барьсан хүмүүс, селфи хийж FB орхоос цаашгүй iPhone 5, 6 барьсан хүмүүс дүүрэн байнаа л гэлээ. Тэгсэн нэг нөхөр энэ чиний асуудал бишшт, лаг санаа зовж энэ тэр гэнээ. Уг нь ч зөв л дөө, нөгөө хөлөөрөө толгой хийнүү толгойгоороо хөлөө хийнүү хэнд хамаатай юм гэдэг шиг. Гэхдээ л ойрхон тохиолдсон 2 жишээ гэвэл: саяхан ажил явдал тохиолдоод нилээд мөнгөний зарлага гарсан, бас төлөвлөгөө биелээгүйгээс энэ сар цалин тааруу авах ажлын эмэгтэйн нөхөр iPhone 5-аа зараад 6-г нь захиалж гэнэ. Эхнэр нь ажил дээр мөнгө, хямрал яриад л сууж байгаа юм. Хамаатны ах охинтойгоо зураг дарах сонирхолтой гээд камер авах санаатай надаас асууж байна. Nikon-ий хамгийн лаг нь аль нь юм гээд, асуусан аппарат нь бараг 10 саяын үнэтэй айхтар эд. Өмнөөс нь бараг л сандарсандаа... энэ дэмий байхаа зураг авах хэцүүшдээ. Харин авахдаа ашгүй D7100-г (2 сая шахмын үнэтэй) авлаа. Камераа аваад 2-3 жил болж байх шиг байна ийшээ тийшээ явахдаа Автомат тохиргоогоор зураг авч байгаад ирнэ. Дүү бол эхэндээ ганц нэг зураг дарж байгаад сүүлдээ тоохоо больсон, уг нь өөрөө сонирхоод нарийн ширийн юмыг нь асуувал хэлээд өгөх хүн хажууд нь байж л байгаа юм. Өөр бас өч төчнөөн л зүйл байна, ажил гэрийн хооронд түгжрээнд явхаас цаашгүй том мотортой бинзен иддэг машин унадаг найзууд, тэгээд ярьдаг зүйл нь улс орны хямрал, ЭЗ, цалин мөнгөний хэмжээ. За нэг иймэрхүү л байна :think:
chini bodloor yagaad humuus ingedgiin bol? 5-aa zarj 6g zahialah
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Red Cloud написал:
Peace_4ever написал:Сая нэг нөхөр асууж байна л даа. NIKON D7000 хэр аппарат юм гэнэ. Хүмүүс ч тэр нь дээр энэ нь илүү. Би ч шууд хэлээд л тавилаа... Анхлан суралцах гэж байгаа бол D3200, D5200-ч хангалттай, авто тохиргооноос өөр тохиргоо мэддэггүй DSLR камер барьсан хүмүүс, селфи хийж FB орхоос цаашгүй iPhone 5, 6 барьсан хүмүүс дүүрэн байнаа л гэлээ. Тэгсэн нэг нөхөр энэ чиний асуудал бишшт, лаг санаа зовж энэ тэр гэнээ. Уг нь ч зөв л дөө, нөгөө хөлөөрөө толгой хийнүү толгойгоороо хөлөө хийнүү хэнд хамаатай юм гэдэг шиг. Гэхдээ л ойрхон тохиолдсон 2 жишээ гэвэл: саяхан ажил явдал тохиолдоод нилээд мөнгөний зарлага гарсан, бас төлөвлөгөө биелээгүйгээс энэ сар цалин тааруу авах ажлын эмэгтэйн нөхөр iPhone 5-аа зараад 6-г нь захиалж гэнэ. Эхнэр нь ажил дээр мөнгө, хямрал яриад л сууж байгаа юм. Хамаатны ах охинтойгоо зураг дарах сонирхолтой гээд камер авах санаатай надаас асууж байна. Nikon-ий хамгийн лаг нь аль нь юм гээд, асуусан аппарат нь бараг 10 саяын үнэтэй айхтар эд. Өмнөөс нь бараг л сандарсандаа... энэ дэмий байхаа зураг авах хэцүүшдээ. Харин авахдаа ашгүй D7100-г (2 сая шахмын үнэтэй) авлаа. Камераа аваад 2-3 жил болж байх шиг байна ийшээ тийшээ явахдаа Автомат тохиргоогоор зураг авч байгаад ирнэ. Дүү бол эхэндээ ганц нэг зураг дарж байгаад сүүлдээ тоохоо больсон, уг нь өөрөө сонирхоод нарийн ширийн юмыг нь асуувал хэлээд өгөх хүн хажууд нь байж л байгаа юм. Өөр бас өч төчнөөн л зүйл байна, ажил гэрийн хооронд түгжрээнд явхаас цаашгүй том мотортой бинзен иддэг машин унадаг найзууд, тэгээд ярьдаг зүйл нь улс орны хямрал, ЭЗ, цалин мөнгөний хэмжээ. За нэг иймэрхүү л байна :think:
chini bodloor yagaad humuus ingedgiin bol? 5-aa zarj 6g zahialah
Монголчуудын сэтгэлгээний онцлогийг ойлгоход одоохондоо ухаан хүрэхгүй байна. Өшөө юм үзэж, хэдэн оймс илүү элээх хэрэгтэй бололтой
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

:rock:

lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Uyanga Turtuvshin
Фредерик Бегбедер нэгэнтээ " Хүмүүсийг өөрийнхөө шоронд дурлуулж чадсан үедээ систем биднийг ялдаг" гэж хэлсэн билээ. Үнэхээр өөрийн амьдарч буй нийгмийн дүрэм журамтай эвлэрэн олонхитой хөл нийлүүлэн алхах хэрэгтэй юу? Ганцаараа эсвэл хэсэг бүлгээрээ олонхийн эсрэг, тогтсон хэв журам системийн эсрэг босч, эрх чөлөөгөө олж авч чадах болов уу?
Том системт ертөнцийн эсрэг боссон хүмүүсийн тухай өгүүлэх сонирхолтой хийгээд шилдэг 10 зохиолыг дор жагсаав.
1. Рэй Брэдбери "Фаренгейтийн 451 хэм"
2. Кен Кизи "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг"
3. Жорж Орвелл "1984"
4. Евгений Замятин "Бид"
5. Чак Паланик "Тулааны клуб"
6. Жером Дэвид Сэлинжер "Хөх тариан талбайн дунд"
7. Харпер Ли "Дууч шувууг намнах нь"
8. Олдос Хаксли "Гайхамшигт шинэ ертөнц"
9. Франц Кафка "Процесс"
10. Жоанн Харрис "Боловсон эрчүүд ба тоглоомчид"
+
Айн Рэнд "Эх сурвалж", Пауло Коэльо "Вероника үхэхээр шийдсэн нь"
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Хаанаас ч олсон юм бүү мэд ийм хэдэн өгүүлбэр ажлын компьютер дээрээ word файл нээгээд хадгалчихаж. Ком дээрээ цэвэрлэгээ хийж байгаад оллоо, эндээ оруулчихъя даа

"...чи ингэж бодож байгаа бол хүн болох болоогүй адгуус байна даа. Жинхэн хүн бол биеийн цэнгэл жаргалаас илүү оюун ухааны засаглалыг шүтэж түүнээсээ баяр баяслыг авч чадах хэмжээнд хүрсэн байдаг. харамсалтай нь одоогийн нийгэмд хүн шиг дүрстэй боловч дотор тал нь хур жорлон шиг болчихсон адгуусаар дүүрчээ. Чи бол тэдний нэг байна. Санаа зовох юмгүй дээ ингэснээрээ чи зовох албагүй тэрүүхэн тэндээ жаргаж байна гэж мунхагласаар энэ биеэ барах тул. Гахай жаргаж байна гээд л идэж, хурьцаж явж явж нядлуулдаг шиг"

"Хүн төрөлхтний түүх гэдэг бол тэр чигтээ баялагыг хэрхэн хуваарилах вэ гэдэг маргаан" гэж үг бий
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

50% I THINK I MIGHT!

Зураг
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Заадаа бараг л амьдралдаа хийж үзсэн хамгийн онцгүй цуйван байлаа :( хурдхан л байрандаа ороод гампанз ганжин аваад жинхэнэ гарын цуйвангаа хийж идмаар байна
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Шар үс бостол авч байна дөө...

lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Түүхий биш, түлэнхий биш, муудсан биш шинэ эрүүл л хоол бол ямар ч хоолыг голохгүй идхийг хичээдэг, ер нь голдоггүй. Бага байхдаа л адууны махыг хурц үнэр амтнаас нь болоод бас хонины гэдэс сайн идэж чаддаггүй байлаа. Одоо бол олдсон дээр нь сайн иднэ. Харин зүв зүгээр хоолыг голдог, үлдээдэг, ийм байна тийм байна гэж олон юм ярьдаг хүмүүсийг үнэхээр ойгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

"Энэрэнгүй Аллах-ын өмнөөс.......
40 жилийн хугацаанд ч байна уу, түүнээс илүү ч юм уу, санахгүй байна, миний бие чадлынхаа хэрээр ард түмнийхээ төлөө зүтгэсэн билээ: байр орон сууц, эмнэлэгүүд, сургуулиуд олгов, өлсөх үед нь хоол хүнс өгдөг байлаа. Би Бенгази хэмээх бүүр найдваргүй цөлийг цэцэглэх ферм болгосон билээ. Тэр роналд рейган хэмээх ковбой миний эх орныг дайрч байхад би эсэргүүцэн тулалдсан үе ч бий. Тэр намайг алах гэж байгаад миний муу гэмгүй өргөмөл охиныг маань алсан шүүдээ. Африкийн Зөвлөл байгуулах гэж Африк тивийн ахан дүүс нартаа чадлынхаа хэрээр санхүүгээр тусалсан.
Би жинхэнэ ардчиллыг, ард түмэн нь улс орноо удирдах зарчмыг хүмүүст ойлгуулах гэж бүх амьдралаа зориулав. Гэвч, зарим хүмүүсийн хэлж байгаагаар, миний энэ зүтгэл хангалтгүй байж дээ. 10 өрөө байр орон сууц, шинэ тавилга, хувцас эзэмшсэн ч сэтгэл нь ханахгүй үргэлж л илүүг нэхэж байдаг улсууд байдаг болохыг мэдэв. Тэд америкчууд болон бусад гадныханд хандан “эрх чөлөө, ардчилал бидэнд хэрэгтэй байн аа” хэмээгээд явж байна гэсэн. Тэд нэг юмыг ердөөсөө ойлгоогүй байна: тэдний систем бол “хамгийн том нохой нь бусдыгаа иддэг үхлийн” систем гэдгийг. Тэд “ардчилал, эрх чөлөө” хэмээх үгэнд хууртан америк гэдэг улсад үнэгүй сургууль, үнэгүй эмчилгээ, үнэгүй эмнэлэг, үнэгүй байр орон сууц, үнэгүй хоол хүнс байдаггүйг умартсан байх нь л дээ. Америкдаа үнэгүй хоол хүнс авахын тулд америкчууд гуйлга гуйж явдаг эс бол урт дараалалд зогсож байж 1 таваг шөл олдог тухай бодохгүй байна л даа.
Тийм ээ, миний бие яаж ч зүтгэж мэрийсэн сэтгэл ханана гэдгийг мэддэггүй бүлэг улс байж. Гэвч бусад нь намайг Салах Ал Дийны дараа төрсөн жинхэнэ араб лалын шашинтан Гамал Абдел Нассер-ийн хүү гэдгийг мэдэх билээ. Салах Ал Дийн нь ард түмэндээ Сүэц-ийн хоолойг нэхсэн лугаа би Ливи эх орноо ард түмэндээ нэхэмжлэн авсан. Тэр агуу хүн надад үлгэр дууриалал болж би ард түмнээ колончлолын дарамтаас ангижруулах гэж, бидний баялгыг хулгайлах санаатай хулгайчуудаас ард түмнээ ангижруулах гэж өнөөг хүртэл явсан.
Өнөөдөр, дэлхийн түүхэн дахь хамгийн хүчирхэг цэргийн хүч намайг алах гэж мөшгөж байна. Миний бяцхан Африкийн хүү: обама намайг алах гэж эх орныг маань дайрч байна. Тэр бидний эрх чөлөөг авах гэж, төлбөргүй эмчилгээ, сургалт, хүнс, төлбөргүй байр орон сууцыг маань “капитализм” хэмээх америкийн хулгайн систем-ээр солих гэж дайрч байна. Гэхдээ “гуравдагч ертөнц” болох бид энэ нь үнэндээ юу болохыг ойлгож байгаа: корпорациуд улс орнуудыг, дэлхийг удирдана, ард түмэн зовно.
Иймд надад сонголт байхгүй, би байр сууриа хамгаална, Аллахын хүслээр би өөрийнх нь замналыг дагаж байгаад үхлийг угтах болно: миний эх орныг хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол соёлоор баяжуулсан, Африк ба араб ахан дүүстээ туслах хэмжээнд хүргэсэн замналыг би дагана.
Би үхэхийг хүсэхгүй байна, гэхдээ тэрүүндээ тулдаг юм бол энэ улс орныг, ард түмнийг, олон мянган хүүхдүүдээ аврахын төлөө эргэлзэхгүй үхнэ.
Миний энэ хэлсэн үг дэлхий хорвоод хүрэх миний сүүлчийн дуу хоолой болог: НАТО-гийн загалмайтны дайралтанд би босон тэмцсэн, хэрцгийлэлтийн өөдөөс босон тэмцсэн, урвагч нарын өөдөөс босон тэмцсэн, барууны колонист амбицийн өөдөөс босон тэмцсэн, Африк Арабын жинхэнэ ахан дүүс нарынхаа хамт гэрлийн туяа мэт босон тэмцсэн.
Хүмүүс орд харшинд амьдарч байхад би энгийн сууц асарт амьдарч байлаа. Би Сирт хотод өнгөрөөсөн хүүхэд залуу насаа хэзээ ч мартаж байгаагүй. Би үндэсний баялгаа дэмий юманд зарцуулж байгаагүй. Ерусалим-ыг исламын төлөө аварсан, жинхэнэ лалын шашинтан, Салах Ал Дийн лугаа би өөртөө бага авч хэрэглэсэн.
Баруунд намайг зарим нь “галзуу” “өвчтэй” гэдэг. Тэд үнэнийг мэдэж байгаа боловч худлаа жүжиг тоглосоор л байгаа. Тэд манай нутаг эрх чөлөөтэй, колончлолын саврын гадуур гэдгийг сайн мэднэ. Миний бодол санаа, замнал тунгалаг ойлгомжтой гэдгийг, намайг ард түмнээ эрх чөлөөтэй байлгахын тулд цусаа үл хайрлан тэмцэнэ гэдгийг. Бид зорилгодоо үнэнч ба эрх чөлөөтэй байхад Аллах туслаг"

Муаммар Каддафи
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Morpheus M гишүүн ингэж егөөдөв...

"Malchin Baldan baijee. Xeden uneetei baij. Gants gaigui udmiin daagatai baij. Gants daagaa xadgalj baigaad xoiton jil aimagt airagduulaadaxval malchin Baldan sanxuugiin erx chuluund xurne ee gesen xoliin neg bodol uvurludug yum sanj.

Xotod suunii une unaad xeden uneegee tejeej diilexgui shinjtei bolood irexeer ni gants daagaa baritsaalaad zeel avaad xeden uneendee uvs avdag yum bolson chini erx, t*n*g, xudalch, buduun, aashtai avgai ni zeeliinx ni ixenxeer saaxalt ailaar yavj tansaglaad daaluu uuluu toglood duusgaj. Tal xurextei uguigeer ni xeden uneendee uvs avch ugsun baina. Texdee bas avgaigiin xairtai zarim unee ni axiuxan idej, avgaigiin xairgui zarim unee ni bagaaxan idjee.
Getel gai gazar dooroos gegcheer nemeed ter uvulduu zud bolov, suunii une bur ch xog deer usrev. Gaigui udmiin gants daagaa baritsaalaad zeel nemj avch xeden uneendee uvs xayaj ugux uu? Tegenguut malchin Baldan dotroo bodol bolon uimerch uuruu uurteiguu ixeexen zurchilduv.
- Ur nemej taviad uvs avsan ch yumgui avgai enuugeer ni tansaglaj duusgaad gaigui udmiin gants daagaa aldachval yaax bolj baina? Ur tavixgui gej guriiseer baital xeden unee maani nud aniad bur modoo barival yaaxav?

Ingeseer baital xeden unee ni ulburch uxeed suunii une usux tsagaan sariig xurtel tesej chadsangui. Negentee xeden uneeneesee salj modoo barisan malchin Baldan gaigui udmiin gants daagaa soyoolon bolj aimagt airagdaxii ni xuleej tessengui. Tegesgeed gants daagaa tugaltai uneenees uguud duusav"

http://forum.asuult.net/viewtopic.php?f ... ec903a6805
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Ер нь аливаа нэг зүйлийн ертөнцөд оршин тогтнодгийн гол нотолгоо нь түүний эсрэг тал байх... биесийг хөдөлгөөнгүй биетэй харьцуулж байж хөдөлгөөн байгааг нотолдог шиг гэрлийг харанхуйтай, халууныг хүйтэнтэй, харыг цагаантай, жаргалыг зовлонтой гэх мэт... тэгвэл хүмүүсийн үзэл бодол ч гэсэн. Эсрэг үзэл бодол байж гэмээ нь тухайн үзэл бодол оршин тогтноно. Тэгвэл хүнд өөрийн үзэл бодлоо тулгах нь ерөөсөө үзэл бодол гээч зүйлийг үгүйсгэж байгаатай агаар нэг байж болох юм.
Сүүлийн удаа Peace_4ever 2-р сар.09.15 5:45 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Хүмүүсийн амьдралдаа хийдэг цөөн том алхмуудын нэгийг хийсээн. Удаан хүлээсэн байр маань ашиглалтад орж тусдаа гарсан. Нэг хэсэгтээ л өөрийн гэсэн гэр орон гэдэгт дасаж, итгэж өгөхгүй л байлаа. Сайхан байна өө, одоо л бүх зүйлийг яг өөрийн бодсон, санасан төлөвлөсний дагуу хийж эхлэж байна. Эхнээсээ бүх зүйл эмх цэгцтэй, дэс дараатай. Өөрийн хамгийн том сул талыг ч ялан дийлхээр мэрийж амжилттай 7 хоногийг өнгөрүүллээ. Гэрээ яаран сандран зээл, лизинг авч тохижуулахгүй гэж шийдсэн. Сар сардаа цалингаасаа илүүчилж байгаад төлөвлөсний дагуу цөөхөн эд хогшил авна, гэхдээ чанартай бас яг л хүссэн загвар, өнгөөрөө. Жижигхэн ч гэсэн цаанаа л нэг дулаахан, цэвэрхэн тийм л байр болгож тохижуулана даа :laugh5:
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Хүүхэд мэдээж хөөрхөн, гэхдээ өөрийн үр хүүхдүүдээ ажлын газрынхаа, ялангуяа эрэгтэй хүмүүст битгий баруун солгойгүй ярьж байгаач. Өрөөний 2 эмэгтэйн хүүхдүүдийн тухай ярианаас одоо залхаж байна. Хэдэн настай, хэр өндөр, юу иддэг, өдрийг юу хийж өнгөрүүлдэг, юу ярьдаг яаж сахилагагүйтдэг гээд л.... өөөөөүүүү маааааййййй гооооод. Болдог бол чихэвчээ зүүгээд л суучихмаар байна, даанч утсаа чагнаж суудаг болохоор арга алга. Сүрхий өчигдөр манай тэр ингээд, тэгээд гэж ирээд л ярих юм, надад яааааааааамар ч сонирхол байхгүй, өөдөөс нь юу гэж ярьхаа ч мэдэхгүй. Би өөрөө хүүхэдтэй болсон ч ингэж хүн амьтанд баруун солгойгүй ярьж залхааж явахгүй. Ээж нь л ярьдаг юм байгаа биз.


Хорвоод хийж болох сонирхолтой зүйлс үстэй толгойноос их бий... Архи, тамхийг л битгий сонгооч.
Сүүлийн удаа Peace_4ever 2-р сар.09.15 7:28 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

#1
Хэрэглэгч гэдэг өнцгөөс үзвэл хүмүүсийг аманд нь хийгээд өгсөн хоолыг зажлахаас ч залхуурхаар тийм л залхуу байдгаар төсөөлөх хэрэгтэй.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Монголчууд баяраа тэмдэглэх гэж байна... Барс захын эргэн тойрон зүгээр л тамын тогоо. Ингэн ингэн баярлах хэрэг байдаг ч юмуу...
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Дээхэнэ үед нэгнээ "Цалингаараа амьдраарай" гэж хараадаг хошигнол гарч байсан, одоо тэгвэл харин "Их хурлын 76-тайгаа насаараа амьдраарай" гэж хараамаар санагдаж байна шүү...
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

#2
Ам руу нь хоолыг нь халбагадаж хийж өгөөд байсан ч 10 хүний 1 нь таныг үзэн ядах л болно.
Сүүлийн удаа Peace_4ever 2-р сар.24.15 3:48 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Хямраад, туйлдаад болохоо байлаа л гээд байх шиг байсан сар шинээ урд урдынхаасаа бараг илүү хийчихвүү яав... Худлаа л даа харагдах байдлаасаа тийм ч хаврын хэдэн сараа зутруухан л давах байхдаа. Яг хүргээд, илүү гаргаад болгоод байгаа нь цөөхөншд. Над мэт нилээд нь цалингаас цалингын хооронд хэдэн лизингтэйгээ үзэж тараастай, надаас цаадах ихэнх нь яаж ч болгодог юм бүү мэд. Хаврын салхи хавирга нэвт үлээсэн, урт бас уйтай олон түмэн үймэрсэн өдрүүд айсуй...
lost in my mind...
Хэрэглэгчийн аватар
Peace_4ever
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 926
Нэгдсэн: 2-р сар.19.13 3:43 pm
Байршил: Escaping from HeLL Pot...
Contact:

Re: Pursuit of Happyness...

Бичлэг Бичсэн Peace_4ever »

Шудрага бус, болох бүтэхгүйн эсрэг дуу хоолойгоо гаргаж, ирээдүйн төлөө өөрийгөө золиод ч болов хамаагүй утга учиртай амьдармаар эсвэл уулан гарч хэнд ч мэдэгдэхгүй, хэнд ч төвөг болохгүй бусдын сайн сайхны төлөө залбирч амьдармаар. Өнөөдөр өөрт тохиолдоогүй зүйлд ухаантай царайлж, маргааш өөрт тохиолдох зүйлд хар амиа бодож арчаагүй загнасан 2-ын хооронд амьдарлаар амьдармааргүй байна...
lost in my mind...
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах