Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

Оросууд юм хийж өгөөгүй биш хийж өгсөн юм шүү. Арван тэрбумын Монголоос авах бсан авлагаа лав тэглэж өгсөн.
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн cellat »

NCA_D написал:Оросууд юм хийж өгөөгүй биш хийж өгсөн юм шүү. Арван тэрбумын Монголоос авах бсан авлагаа лав тэглэж өгсөн.
худалдааны зөрүүгээс бас нилээн юм олсон. наад яриад байгаа өрийн бас багагүй хувийг тэд энэ зөрүүнээс буцаад авцан.. тэгээд ч Хятадтай харилцаа нь муудаагүй бол манайд тэгж их хөрөнгө хаяхгүй л байсан. Оросын Монголд өгсөн ширхэг хадаас ч цаанаа өөрийн эрх ашгаа бодсон л байсан. тэрнээс биш Оросууд хэзээ ч Монголыг бодож нэг алхам хийж байгаагүй.
LeRoy
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 563
Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Байршил: Улс төр, Нийгмийн Форум

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн LeRoy »

cellat написал:
SA написал:70 жил оросууд ухаад байгаль яав, сүүлийн 23 жилд хятадууд ба барууныхан ухаад ямар болгов гэдэг бол бас л хол зөрөөтэй шүү. Бидэнд аз таарч коммунизм нь цөлмөдөг биш зохистой зарцуулдаг систем байж. 70 жил капитализмаар явсан бол конго, уганда, нигер шиг байгалтай болохгүй гэж газаргүй. Өнөөгийн мэдээлэл хөгжсөн ертөнцөд ингэж ухаж байгаа юм чинь 20 - р зууны эхэн үеийн Монголд барууныхан ороод ирсэн бол яах байсан нь сонирхолтой шүү. Ёстой шүүсээ шахуулах байсан. Юун тусгаар улс, Палестин шиг эзлэгдээд Хятадын муж болж ч болох байсан. Оросууд Хятадтай олон мянган км хиллэхийг хүсээгүй нь сайн хэрэг болж дээ бидэнд.
Орос өөрөө их баялагтай улс болохоор хаа хол Монголоос зөөх шаардлагагүй байсан болохоор л манай баялаг үлдсэн гэж би боддог тэрнээс биш аль хэзээ ухаад авчих байсан. бас малын гаралтай түүхий эд, Эрдэнэтийн зэсийг маш хямдаар авдаг байсан. хариуд нь өөрийн бараагаа маш үнэтэй зардаг байсан.
Mnaid gants hondlon tomor zam barij ogson
Hervee zooh bsn bol ovoo hden tomor zam tavih bsn biz
Odoo bga ene tomor zamiig chine nileen guij bj avsiim bishuu?
Tegeeguu bol bid nar gants ch oligtoi tomor zamgu bh bla
Mongoliin amidral ene tomor zam deer togtoj bh shiv
Knowledge...
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Саруул »

Власовчуудын ясан дээр боссон төмөр замаа гэж
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн cellat »

наад төмөр замыг ч бас манайд нээх хайртайдаа барьсан юм биш. Хятадруу зам тавихдаа манайхаар дайруулж тавьсан юм.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Саруул »

Одоо ч гэсэн тэр төмөр замаараа монголыг байнга дарамтлаастай
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

cellat написал:
NCA_D написал:Оросууд юм хийж өгөөгүй биш хийж өгсөн юм шүү. Арван тэрбумын Монголоос авах бсан авлагаа лав тэглэж өгсөн.
худалдааны зөрүүгээс бас нилээн юм олсон. наад яриад байгаа өрийн бас багагүй хувийг тэд энэ зөрүүнээс буцаад авцан.. тэгээд ч Хятадтай харилцаа нь муудаагүй бол манайд тэгж их хөрөнгө хаяхгүй л байсан. Оросын Монголд өгсөн ширхэг хадаас ч цаанаа өөрийн эрх ашгаа бодсон л байсан. тэрнээс биш Оросууд хэзээ ч Монголыг бодож нэг алхам хийж байгаагүй.
Солиордог бна шт. Ар Монголын тусгаар тогтнолыг Оросууд барууны империалистуудын өмнө тулгаж, Маог хүлээн зөвшөөрөхөөс өөр байр суурьгүй болгож байж авч өгсөн юм шүү.Орос Хятад хоёр муудалцах нэг сэжүүр нь Монголын тусгаар тогтнол бсан юм. Ялтагийн уулзалтаас эхлэж Ар Монголын тусгаар тогтнолын төлөө Монголыг НҮБд албан ёсоор 1960аад оны дундуур хүргэж элсэх хүртэл Оросууд лоббидож өгсөн. Хэн Монголыг НҮБд элсэхийг эсэргүүцэж байв: АНУ болон тэдний салбадайнууд.
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

LeRoy написал:
cellat написал:
SA написал:70 жил оросууд ухаад байгаль яав, сүүлийн 23 жилд хятадууд ба барууныхан ухаад ямар болгов гэдэг бол бас л хол зөрөөтэй шүү. Бидэнд аз таарч коммунизм нь цөлмөдөг биш зохистой зарцуулдаг систем байж. 70 жил капитализмаар явсан бол конго, уганда, нигер шиг байгалтай болохгүй гэж газаргүй. Өнөөгийн мэдээлэл хөгжсөн ертөнцөд ингэж ухаж байгаа юм чинь 20 - р зууны эхэн үеийн Монголд барууныхан ороод ирсэн бол яах байсан нь сонирхолтой шүү. Ёстой шүүсээ шахуулах байсан. Юун тусгаар улс, Палестин шиг эзлэгдээд Хятадын муж болж ч болох байсан. Оросууд Хятадтай олон мянган км хиллэхийг хүсээгүй нь сайн хэрэг болж дээ бидэнд.
Орос өөрөө их баялагтай улс болохоор хаа хол Монголоос зөөх шаардлагагүй байсан болохоор л манай баялаг үлдсэн гэж би боддог тэрнээс биш аль хэзээ ухаад авчих байсан. бас малын гаралтай түүхий эд, Эрдэнэтийн зэсийг маш хямдаар авдаг байсан. хариуд нь өөрийн бараагаа маш үнэтэй зардаг байсан.
Mnaid gants hondlon tomor zam barij ogson
Hervee zooh bsn bol ovoo hden tomor zam tavih bsn biz
Odoo bga ene tomor zamiig chine nileen guij bj avsiim bishuu?
Tegeeguu bol bid nar gants ch oligtoi tomor zamgu bh bla
Mongoliin amidral ene tomor zam deer togtoj bh shiv
Төмөр зам маш үнэтэй баригддаг. Нэг км нь одоогийн ханшаар 1 сая доллар хавьцаа. Монголоор хөндлөн төмөр зам барих тэгэхээр ямар өртөгтэй байх уу. Оросууд зүгээр л бариж өгсөн.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Саруул »

Якунин яагаад ирэх болов?
2013 оны 4-р сарын 19
Якунин яагаад ирэх болов? -Шинжээч бичиж байна-

“Оросын төмөр замууд” нэгдлийн Ерөнхийлөгч ноён В. Якунин Монгол улсын Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн тухай мэдээлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалаас илүүтэйгээр анхаарал татаж байгаагийн учир юу вэ?

Юуны түрүүнд, энэхүү уулзалтын тов нь Монголын талын сонирхол гэхээсээ илүүтэй Оросын шамдуу хүсэлтээр тодорхойлогдоно. Товчхондоо, Монгол улс төмөр замын суурь бүтэц барих шинэ компани байгуулах санаатай байгаа. Нэр нь “Шинэ төмөр зам” ХХК. Төмөр зам барих мөнгө байхгүй учир мөнөөх шинэ компанийн 49 хувийг гадаад, дотоодын компаниудад өгч, хөрөнгө босгох төлөвлөгөөтэй. Ийм зорилгоор хоёрдугаар сарын дундуур тендер зарласан билээ. Тендерт гадаадын 14, дотоодын 6 компани саналаа ирүүлээд байна. Тэд Монголын уул уурхайн төмөр замын суурийг, тодруулбал маш сонирхолтой, ашигтай энэ замыг байгуулах мөнгө гаргая, оронд нь тэр “гоё” замын суурь бүтцэд хувь эзэмшинэ гэсэн үг.

Уг тендерийг дүгнэж, мөнөөх 14+6 компани дундаас сонголт хийхээс урьтаж ноён Якунин Монголын Засгийн газарт бодлоо хэлэхээр яаравчилжээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсад шинээр байгуулах төмөр замын суурь бүтцэд Орос улс урьдын адил том хувь эзэмших ёстойг дуулгахаар шамдсан гэсэн үг. Тендер зарлаж олон компани урих тусам “Оросын төмөр замууд” нэгдлийн оролцоо хувь жижигрэнэ гэдгийг тайлбарлахыг тэрбээр хүсч байна. “Улаанбаатар төмөр зам” буюу Монголын хуучин төмөр замын талыг эзэмшиж буй загвараа, үгүй юм гэхэд 49 хувь байхаар шинэ төмөр замд оролцоогоо тодорхойлох гэсэн санаа юм.

Нэгэнт Монгол улс өргөн царигийн буюу Оросын царигийн бодлогыг 2010 онд баталсан юм бол “Оросын төмөр замууд” нэгдэл яагаад шинэ төмөр замын 49-хөн хувь дотор бусад компанитай хуваалцан байж өрсөлдөх ёстой юм бэ гэсэн логик түүний Ерөнхий сайдтай ярих сэдвийн гол агуулга байх биз ээ.

В. Якунины зөв. Тэрбээр үндэслэлтэй санал хэлж байна. Шинэ төмөр замаа барих мөнгө танайд байхгүй юу, тэгвэл санхүүжилт өгье май, хө. Яагаад бид танай суурь бүтцийн 49 хувь дээр дангаараа орж болохгүй гэж, Монгол улс өргөн царигийн бодлоготой шүү дээ, өргөн цариг дээр явдаг хөдлөх бүрэлдэхүүнийг зөвхөн Орос, Беларусь хоёр танайд нийлүүлж чадна шүү, хө. Нэгэнт Оросын боомтуудаар нэвтрэх танай шинэ төмөр замын зураг гарсан байхад транзит тээврийн хэлэлцээр энэ тэр хэрэгтэй юү, тэгвэл болноо хө, бид 49 хувийг эзэмших нөхцөлд.

Ийм үндэслэлээр В. Якунин “Оросын төмөр замууд” нэгдлийн давуу талыг Ерөнхий сайдад тайлбарлана. Монгол улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан 7 тэрбум ам. долларын санхүүжилт гаргах боломжтой гэдгээ Оросын тал нэг бус удаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, нөгөө мөрөөдлийн буюу Монгол орны зүүнээс баруунтаа, өмнөөс хойд чигт татах төмөр замыг тэр чигт нь санхүүжүүлэхэд бэлэн гэжээ. Энэхүү “бэлэн” загвар нь яг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувь заяатай ихэр байх юм. “Улаанбаатар төмөр зам” нь суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүний хувьд В. Якунины РЖД-ийн бүрэн хамааралд байгаа. Харин шинэ зам нь суурь бүтцийн хамааралтай болно гэсэн үг.

Хуучин төмөр замынхаа хувь заяаг шинэ буюу мөрөөдлийн зам дээрээ давтах болсон учиг сонин. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоол гаргаж, шинэ замынхаа суурийг төрийн өмчийн “ Монголын төмөр зам”-даа хариуцуулна хэмээн шийджээ. Ингэхдээ Концессийн гэрээ буюу дэд бүтцийн өртөг ихтэй бүтээн байгуулалтыг хувийн компаниудаар бариулж аваад, тодорхой хугацааны дараа төрд буцаан авдаг зарчмыг өөрчилж “монголчлохоор” шийдсэн юм. Төр төртэйгээ Концесс байгуулж, харин барих мөнгийг нь гадаадын компаниудаар гаргуулах арга бодож олов. Үр дүнд нь Монголын нутгийг хөндлөн ба уртааш хэрсэн 1800 км (нэг ба хоёрдугаар чиглэлийн) төмөр замын суурь бүтцийн 49 хувь аль нэг гадаадын компанийн өмчлөлд очих санхүүгийн схем гаргасан билээ.

Одоо тэрхүү схем дээр шинэ зодоон эхэлж байна. Яг Тавантолгой ордын Баруун Цанхийн олон улсын тендер хэмээх хариу нь гардаггүй, толгой гашилгасан бодлого шиг хоёрдугаар төөрдөг байшинг төмөр зам дээр гаргаад ирлээ. Баруун Цанхийн тендерээс болж Орос, Хятад улсуудтай муудалцах шахаж, Япон, БНСУ манайд маш их гомдсоноо ярьж дуусаагүй байхад дахиад төмөр зам дээр зодооны ринг шинээр босгохын учир юу вэ?

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг дэд бүтцийн төслийг хувийн компаниудаар гүйцэтгүүлж, Концессийн гэрээний дагуу тодорхой хугацааны дараа төрд шилжүүлдэг механизмыг Монголд хэрэгжүүлэх гэж хууль хүртэл 2009 онд баталсан юмдаг. Хожим, үндэсний төмөр замын суурь бүтэц хэмээх ашигтай бизнес байгааг гярхай харсан улстөрчид мэндэлж, төрийг төртэй нь Концесс хийлгэх шийдвэр ийнхүү гарчээ. Мөнөөх хуульд ч нэмэлт засвар ороод, мөн чанар нь үгүй болов. “Монголын төмөр зам” ТӨҮГ нь охин компанитайгаа “концессдох”, зардлыг нь Засгийн бондноос, гадаадын сонирхогчдоос татах загвар гарч ирэв. Геополитик, геотөмөр зам хэмээх тоглоомыг монголчууд өөрсдөө бодож олсон бичил түүх ийм. Тоглоом хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Тавантолгой ордын Баруун Цанхийн тендер хэмээх тоглоомын дүрэм нь тавантаа өөрчлөгдсөн өрөг лугаа, сүүлдээ шүүгч, үзэгч ч үгүй болсон тендерийн түүх давтагдах вий гэсэн болгоомжлол байна.

Өдгөө “Монголын төмөр зам” төрийн өмчит үйлдвэрийн газар нь бондын мөнгөнөөс 55 сая ам. долларыг өнгөрсөн жилүүдийн өр төлбөрт зарцуулах зориулалтаар аваад байна. Шинэ төмөр замын ТЭЗҮ хийлгэсэн зардалд McKinsey компанид их хэмжээний төлбөр хийжээ. Гэвч McKinsey-ийн хийсэн ажил ТЭЗҮ биш, түүнээс авах зүйл бараг үгүй гэж “Монголын төмөр зам”-ын дарга асан М. Энхсайхан хэлсэн удаатай.

“Монголын төмөр зам”-ын өөр хийсэн ажил нь хоёрдугаар сарын эхээр Зөвлөх компанийн тендер зарласан. Хуулийн , Санхүүгийн, Техникийн гэсэн гурван мундаг зөвлөх авах аж. Энэ мэт зардал нэмэгдэж, Засгийн газрын шийдвэрээр 200 сая ам. долларыг бондын мөнгөнөөс авах болжээ.

Орос улс том бодлоготой. Тиймээс В. Якунин энэ удаа зөвхөн Тавантолгой-Сайншанд чиглэлийн зам мэтийг ярьж Монголд ирэхгүй болов уу. ОХУ-Хятад улсын хооронд ачаа тээвэрт нэн чухал босоо чиглэлийн төмөр замын шинэ шугамуудын талаар ч саналаа хэлэх биз ээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд, хоёр хөршийн хооронд үр дүнтэй яриа хэлэлцээр өрнөж, шинэ төслүүд хэрэгжихэд бэлэн болсон. Монголчуудыг тэдгээр төсөлд оролцвол оролц, үгүй бол тойроод явлаа гэсэн хандлага хойд, өмнөд хоёр хөршөөс сүүлийн үед тодорхой харагдах болжээ. Баруун Цанхийн тендерийн хоёрдугаар хувилбар Монголын уул уурхайн шинэ төмөр замд давтагдах вий гэсэн болгоомжлол байна.

Л.Болормаа
Gogo.mn
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
Guy
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 7435
Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Guy »

Толгойтой болгон л Якунины талаар санаанд орсоноо бурдаг болжээ.
АСАШЁОРЮ ҮҮРД!!!
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн cellat »

NCA_D написал:
cellat написал:
NCA_D написал:Оросууд юм хийж өгөөгүй биш хийж өгсөн юм шүү. Арван тэрбумын Монголоос авах бсан авлагаа лав тэглэж өгсөн.
худалдааны зөрүүгээс бас нилээн юм олсон. наад яриад байгаа өрийн бас багагүй хувийг тэд энэ зөрүүнээс буцаад авцан.. тэгээд ч Хятадтай харилцаа нь муудаагүй бол манайд тэгж их хөрөнгө хаяхгүй л байсан. Оросын Монголд өгсөн ширхэг хадаас ч цаанаа өөрийн эрх ашгаа бодсон л байсан. тэрнээс биш Оросууд хэзээ ч Монголыг бодож нэг алхам хийж байгаагүй.
Солиордог бна шт. Ар Монголын тусгаар тогтнолыг Оросууд барууны империалистуудын өмнө тулгаж, Маог хүлээн зөвшөөрөхөөс өөр байр суурьгүй болгож байж авч өгсөн юм шүү.Орос Хятад хоёр муудалцах нэг сэжүүр нь Монголын тусгаар тогтнол бсан юм. Ялтагийн уулзалтаас эхлэж Ар Монголын тусгаар тогтнолын төлөө Монголыг НҮБд албан ёсоор 1960аад оны дундуур хүргэж элсэх хүртэл Оросууд лоббидож өгсөн. Хэн Монголыг НҮБд элсэхийг эсэргүүцэж байв: АНУ болон тэдний салбадайнууд.
за чи өөрөө битгий солиор Орос өөрт ямар ч ашиггүй юманд хуруугаа ч хөдөлгөхгүй. Чи ингэхэд яагаад Оросуудыг ингэж их хамгаалаад байгаан? Оросууд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм шиг боловч цаагуураа Хятадтай нууц гэрээ хийхдээ Хятадын нэг хэсэг гэж гарын үзэг зураал явж байсан. Дэлхийн 2-р дайны дараа хүйтэн дайн эхлэхэд Хятадуудыг өөрийн хамсаатан болгож татаж авах гэж хөрөнгө хаяж байх даа ч манайд хөрөнгө хаядаггүй байсан. ганц төмөр зам л барьсан. харин Хятадуудтай харилцаа нь муудсаны дараа цэргээ манайд оруулж тэрнийхээ хариуд манайд хөрөнгө хаяж эхлэсэн юм шүү.

Хятад Орос 2 манай тусгаар тогтнолоос болж муудалцсан гэвэл жинхэнэ түй май шүү. тийм юм байхгүй. зохиож ярихаа болиорой.
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

Кинонд бол гол дүр, туслах дүр гэж бна. Асуудалд гол шалтгаан, туслах шалтгаан гэж бна. Монголын тусгаар тогтнол нь Орос Хятад хоёр түнжин тасрах "нэг сэжүүр" буюу туслах шалтгаан болсон гэж би хэлснээс гол шалтгаан гэсэнгүй. Чи бичиг үсэг тайлагдсан уу.

Би бгаа юмыг бгаагаар нь хэлж бна. Хятадтай харьцуулах юм бол Орос хийсэн юмтай шүү Монголд. Ер нь ямар ч улстай харьцуулахад Монголд хийж өгсөн юмаар нь Оросыг гүйцэх орон үгүй. 1910 аад оны Хаант Оросын элий балай гэрээг битгий энд тооч. Оросыг тэнгэрийн элч мэт энд би магтаагүй, хийж өгсөн юм юу ч бхгүй гэж дөнгүүтэхээр чинь юм бий шүү гэж засруулж бна. Цэдэнбал хүртэл Оросд дагаар ороё гэж удаа дараа өргөдөл барихад Орос лав Монголыг залигая гээгүй юм. Өөрсдөд нь ашигтай бснуу үгүй юу, хэн мэдлээ, ер нь ямар ч хүн цаанаа ямар санаа агуулдгыг нь хэн ч мэдэхгүй. Бодит амьдрал дээр юу хийсэн, үйлдэл нь юу бсанг харин харж болно. Орос бол Монголын тусгаар тогтнолыг авч өгсөн, үхэж бсан үндстэнг сэргээж хөл дээр нь хагас дутуу босгож өгсөн. Энэ бол хөдлөшгүй баримт.
Хэрэглэгчийн аватар
Naruta
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 271
Нэгдсэн: 9-р сар.23.04 7:08 pm
Байршил: What the hell am I doing here? I don't belong here

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Naruta »

Commissioner написал:
cellat написал:
SA написал:Гадныхны гол зорилго бол зөвхөн уул уурхайгаар хөгжинө гэж итгүүлэх. Тэгээд хөрөнгө оруулагч нэртэй үй түмэн компаниудаа оруулж ирээд хамаг баялгийг нь цөлмөх юм. Нэг таньдаг хүүхэн Увсад нэг гадаад уурхайд ажилладаг байгаад тэр нь хаагдаад бас л үхчихгээд байна лээ. Нөгөө хэдэн гадаадынхаа боовыг хөхсөөр байгаад бүүр амташцан гар.
гадныхан гэхээр Орос, Хятадыг хэлж байна уу?


Яг үнэн, зөвхөн уул уурхайгаар хөгжүүлнэ гэдэг сэтгэлгээд бусдад суулгахад Тэдний гар хөл болж байгаа хүний нэг бол яах аргагүй Баабар(тархи угаах гэж үзэж байгаа нь бүр илт болсон байна лээ), Тэхдээ Баабарын нийтлэлийн дор тийм биш гэдгийг мэддэг хүмүүс зөндөө сэтгэгдэл үлдээсэн байна лээ.

Засссссс............. тэгвэл уул уурхайгаа бүр больчий л до.... Тэгээд малаа хариулаад, нүүдэллээд амьдрая л да... Хаа байсан хол сая сая мал байгаад ямар ч нэмэргүй... Шороон замаар нааш нь авч ирэх гэсээр байтал үнэ нь тэнгэрт тулаад ямар ч ашиггүй болчиж байна... Эрүүл ахуй, чанар стандарт бүр ярихаа больё....

Манай хувьд бол уул уурхай нь хөгжлийн шатны хамгийн доод талын гишгүүр... Тэр гишгүүр дээр гишгэж байж дээшээгээ бусад гишгүүрүүдэд хүрч хөгжинө... Ер нь ч тэгээд уул уурхай бол зөв хөгжүүлээд, зөв хууль гаргаад, зөв хянаад явбал та нарын яриад байгаа шиг байгал орчин сүйдлээд, болхоо байлгаад, хоосон нүх үлдээгээд явдаг юм биш... Бид өөрсдөө үхэр Монгол цариалчаад авилгал хахууль аваад хууль зохиохдоо ч гурилдаад, хянахдаа ч гурилаад, хариуцлага тооцохдоо ч гурилдаад байгаа болохоор ярга гүй шд...

Ер нь та нарын зөв юм байна... Авилгалчин, шударга бус Монголчуудад уул уурхай зохихгүй юм шиг байна... Зүгээр малаа хариулаад, нэрмэлээ уугаад айл айл хэсээд явж байхдаа таарсан хүмүүс юм шиг байна...
Dagz
Movie Expert
Бичлэгүүд: 3353
Нэгдсэн: 5-р сар.27.06 2:19 pm
Байршил: Zion

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Dagz »

Naruta написал: Ер нь та нарын зөв юм байна... Авилгалчин, шударга бус Монголчуудад уул уурхай зохихгүй юм шиг байна... Зүгээр малаа хариулаад, нэрмэлээ уугаад айл айл хэсээд явж байхдаа таарсан хүмүүс юм шиг байна...
Xaxa minii hugshin taivshir, engej amarhan buuj ugj bolku.

Zugeeree tgeed hugjih blgui de, engen engen baij, herelden herelden baij, neg negniige hujaagaar duudaj bj 20 jiliin daraa ghd manaih saihan oron boloh blgui de.

Gehde bas engeed harhad chinii helj bga unen shu. "Taarsan humuus yum shg baina..."
#!@$%
Хэрэглэгчийн аватар
findme
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3445
Нэгдсэн: 11-р сар.04.05 4:16 pm
Contact:

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн findme »

za bi 1 shinj temdeg bichchye:

ardchilsan ornuudiin saiduud ireh gd bgaadaa margaash........ terend zoriulj manaihan iim yum hiij bn minii anzaarsanaar:

- tov zamuudaa yanzalj, hashlagaa shinechilj, tsagaan zuraasaa todruulj, avtobusnii shar zuraasiig todruulj, talbai, ih delguur haviar yavgan zorchigchiig hyazgaarlasan saad (nikel tomron bolon nogoo aldart 18.000 togrognii ortogtei ulaan baganuud) tavij bn

- tegsh, sondgoi nomeroor zamiin hodolgoond hyazgaarlalt hiij bn (ene yahav bj bolno, gadaadad ch tgdg)

- TUK-iinhan buyu Tohijilt Uilchilgeenii Kompanii heden emee ovoo nar zailuul uuriin 6ghd garj irj toos shoroo, hog tseverlej bn........

DUGNELT: bid oorsdiinhoo toloo bish, oorooliin toloo hotoo goyo, tseverhen, uzemjtei bailgadag boljee......
Тулаанд шонхорууд л нисдэг
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн SA »

Хувь хүн бүр алт ухаал байгал бузарлаад байх шаардлагагүй. Зөвхөн гарцаагүй хэрэгцээтэй байгаа эрдэс бодисыг л ухаж авах хэрэгтэй. Ер нь байгалийн баялаг төрийн хатуу хяналтанд байх нь зөв. Шар толгойтой болгон эсвэл дотоодын шуналтан болгон ухаад байх албагүй. Явж явж уурхай болгоны цаад эзэн нь хятадууд байдаг. Манайхан л нэг нэг мөнгөтэй хятад дагуулж ирээд хамаг эх орноо ухуулж төнхүүлээд хэдэн төгрөг олсныгоо баяжаад байна гэж боддог. Үнэндээ нийтээрээ өрөнд орж өтөндөө идэгдээд байгаа юм. Тэгээд нөгөө хэдэн доллар нь буцаал Орос руу түлшний мөнгөнд яваад өгдөг.
Олон мянган жил хүн төрөлхтөн байгалийн баялагаар амьдарч ирсэн. Гэхдээ цаг үе маань биднийг баялагийг зохистой ашигла гэж шаардаж байна. Дурын шуналтай гар уул уурхай гээд хашгираад эх орныхоо эрдэс баялагийг цөлмөөд байж болохгүй.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
findme
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3445
Нэгдсэн: 11-р сар.04.05 4:16 pm
Contact:

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн findme »

alt gesnees ter ninja nar olood bayajaad bhima nuden dr........ erteed uut duuren ald harlaa gonchig min (uut n yaagaav nogoo jijighen naalttai uut shuu)

barag uurmegeeree bh yum......... ongoilgood emerj uzeh gsn chn ezen n zoltoi l namaig buudchihsangui.... alt ih hongon, naana chn yalanguya urtes bga.... salhind hiischne gdiiin...........

Тулаанд шонхорууд л нисдэг
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн SA »

Хүмүүс алтны төлөө тэгж үхэлдэж байхад банкирууд алтыг мөнгө биш гэж итгүүлэх гэж оролдож байгаа нь инээдтэй байгаа биз? Хэдэн мянган жил үнэ цэнээ хадгалсан л юм даа. Харин нэг ч шалдан цаасан мөнгө амь гарч байгаагүй.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн cellat »

findme написал:za bi 1 shinj temdeg bichchye:

ardchilsan ornuudiin saiduud ireh gd bgaadaa margaash........ terend zoriulj manaihan iim yum hiij bn minii anzaarsanaar:

- tov zamuudaa yanzalj, hashlagaa shinechilj, tsagaan zuraasaa todruulj, avtobusnii shar zuraasiig todruulj, talbai, ih delguur haviar yavgan zorchigchiig hyazgaarlasan saad (nikel tomron bolon nogoo aldart 18.000 togrognii ortogtei ulaan baganuud) tavij bn

- tegsh, sondgoi nomeroor zamiin hodolgoond hyazgaarlalt hiij bn (ene yahav bj bolno, gadaadad ch tgdg)

- TUK-iinhan buyu Tohijilt Uilchilgeenii Kompanii heden emee ovoo nar zailuul uuriin 6ghd garj irj toos shoroo, hog tseverlej bn........

DUGNELT: bid oorsdiinhoo toloo bish, oorooliin toloo hotoo goyo, tseverhen, uzemjtei bailgadag boljee......
тэр бол тодорхой л доо. айл хүртэл гаднаас зочин ирнэ гэхэр гэрээ цэврэлдэг шүү дээ. гэрийн эзэгтэй зочины нүдэнд гэр нь муухай харагдах бий гэж санаа нь зовдогтой наад бичсэн чинь яг адил.

гэхдээ бусад үед огт цэврэлдэггүй байж байгаад одоо гэнэт цэвэрлээд эхлэсэн бол бас байж болохгүй л дээ. гэхдээ бусад үед ч гэсэн ТҮК-ийн эмээ өвөө нар өглөө нар мандахаас өмнө цэвэрлэгээ хийдэг
LeRoy
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 563
Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Байршил: Улс төр, Нийгмийн Форум

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн LeRoy »

Country ratings from Freedom House's Freedom in the World 2013 survey, concerning the state of world freedom in 2012.[1]
Ногоон Free (90) Шар Partly Free (58) Тод ягаан Not Free (47)
Хавсралтууд
2013_Freedom_House_world_map.svg.png
2013_Freedom_House_world_map.svg.png (101.49 KiB) 2058 удаа үзсэн
Knowledge...
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

Харвардын 75 жилийн турш явагдсан судалгааны үр дүн: алкохол хүний амьдралын хүчтэй сөнөөдөг.

http://www.businessinsider.com/grant-st ... ppy-2013-4
Хэрэглэгчийн аватар
Commissioner
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3201
Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Байршил: Anfield
Contact:

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Commissioner »

SA ямар мэргэжилтэйн бэ? Эдийн засагч уу?
David Moyes is a football genius
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн SA »

Эдийн засагч биш л дээ. Гэхдээ эдийн засгийг заавал мэргэшээд байх зүйл биш гэж боддог юм. Монгол улс гавьяат эдийн засагчдынхаа тоогоор толгой цохино. Тэд нар нь бүгдээрээ гавьяатай байсан бол өдийд Монголын эдийн засаг баллаж байгаа шд. Хэдэн тоо л ярьсан хүмүүс. Яг системын нарийн учрыг хэн ч ярихгүй юм. Эсвэл ярих сонирхолгүй байна уу?
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Rudoll
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 466
Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Байршил: Ulaanbaatar

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Rudoll »

Баабарын нэг үнэн үг гэвэл цонхоо онгойлгож байгаад 3 чулуу няслахад 2 нь хуульч дээр үлдсэн нэг нь эдийн засагчийн толгой дээр бууна гэсэн байдаг юм
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

Fukkk Baabar
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Монгол үгүй болж бгаагийн шинж тэмдгүүд

Бичлэг Бичсэн Саруул »

Монгол сөнөх нь гарцаагүй болжээ. Нкаад бацаанд баяр хүргэе, чи санасандаа хүрч чадлаа
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах