::: 11б анги /2005-2006/ :::
Зохицуулагч: university_mods
- tuvshin301
- Мандах Нарны Туяа Гишvvн

- Бичлэгүүд: 259
- Нэгдсэн: 4-р сар.22.05 5:41 am
- Байршил: tuvshin urgelj ta nartai hamt
- Contact:
Uls turul sonirhoj alsaas harj yavhad iluudehgui ! er ni tegeed gundalai 2 bie bienee muulsaar heden jil bolloo ! ene 2 iin hen ni unen zuil yaridagt humuus huvi huviiin bodoltoi baidag baih. Minii huvid bol ene 2 2 uulaa unheer ineed hurmeer hun yalanguuya gundalai ! za tegeed uls turiig togloom bolgoj yavaa ene hunii yamrhuu yariltslaga ugsuniig unshaad uz !
.Гүндалай: Б.Жаргалсайхан сайд бол гэмт хэрэгтнүүдтэй холбоотой, дээд зэргийн луйварчин
2007.02.1 Монголын мэдээ
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах тухай асуудлыг УИХ-ын даргад өчигдөр өргөн барилаа. Тэрбээр УИХ-ын даргад асуудлаа танилцуулаад гарч ирэнгүүтээ сэтгүүлчидтэй уулзан мэдээлэл хийсэн. Түүний мэдээлснээр Үйлдвэр, худалдааны сайдыг суудлаас нь буулгах гурван ч үндэслэл байгаа аж. УИХ-ын гишүүн Л.Гүндалай,
-Би сайд Б.Жаргалсайханыг огцруулах тухай өргөх бичигтээ үндэслэлүүдээ нарийн тусгасан байгаа. Нэгдүгээрт, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 2006 оны есдүгээр сарын нэгний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний орд газраас өөрийн эрх мэдлээр далайлган хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс 101 га газрын лицензийг “Дайцүзи” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай шинэ хуулиар стратегийн чухал ач холбогдолтой орд газруудыг тодорхойлж, ийм орд газруудад төрийн өмчийн оролцоог бий болгохоор хуульчилсан. Стратегийн орд газарт багтах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон Тавантолгойн орд газраас 100 гаруй га-г хувийн компанид олгосон нь шинээр баталсан хууль, түүний үзэл баримтлалтай зөрчилдсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт, сайд Б.Жаргалсайхан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зориулсан соёл, урлагийн шоу тоглолтын арга хэмжээг зохион байгуулахад өөрийн хувийн “Буян” компанид тендер шалгаруулалтгүйгээр Засгийн газрын гишүүний эрх мэдлээ ашиглан гурван тэрбум төгрөгийг авсан нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газраас зээлийн баталгаа гаргуулан Япон Улсын “Марубени” компаниас 16 сая ам.долларын зээл авснаа төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Үүнээс болж түүхэндээ анх удаа . Монгол Улсын Засгийн газар олон улсын шүүхэд дуудагдаж, шүүхийн өмгөөллийн зардалд зарцуулсан 1.2 тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Ийм үндэслэлээр Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллах улсгөрийн болон ёс суртахууны эрхгүй бөгөөд үүндээ хариуцлага хүлээж огцрох ёстой гэж үзэж байна гэв. Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан.
-Та өөрийгөө Засгийн газрын гадна байна гэж үзэж байна уу, эсвэл хамаатай хэвээрээ байгаа юу. Эрүүл мэндийн сайдын асуудлаар ямар нэг мэдээлэл байна уу?
-Ерөнхий сайд Ард түмний намаас Эрүүл мэндийн дараагийн сайдыг томилно гэж яриад байгаа. Хоёр намын хооронд байгуулсан гэрээгээ зөрчихгүй байх гэж найдаж байгаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг оруулснаас болоод Эрүүл мэндийн дараагийн сайдын асуудал хүндэрч мэдэх юм.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Б.Жаргалсайхан сайд хүн рүү утсаар ярьж таныг ал гэсэн захиалга өгсөн гэж та хэлж байсан. Танд ямар нэг дарамт, заналхийлэл ирж байна уу?
-Б.Жаргалсайхан сайд бол гэмт хэрэгтнүүдтэй холбоотой, дээд зэргийн луйварчин. Чуулганы хуралдаан дээр утсаар ярьж намайг алуулахаар захиалга өгч байсан. Ойр хавьд нь сууж байсан гишүүд сонссон байх. М.Сономпил гишүүн сонссон байна лээ. Б.Жаргалсайхан сайд намайг шизофрени өвчтэй гэж зарлаад байгаа. Би эмнэлгээр яваад байдаг хүн ч биш. Сайн эцэг, эхийн буянаар Хөвсгөл далайн эрэг дээр эрүүл саруул өссөн хүн. Өчигдөр нэг танихгүй залуу над уруу утсаар ярьж “Лаки” төв дээр надад нэг бичиг үлдээснээ хэлсэн. Нэрээ хэлэх байтугай надтай уулзахаас зайлсхийсэн. “Лаки” төв дээр байсан ажилтнууд ч нэр усыг нь мэдэж чадалгүй үлдсэн байна лээ. Тэр бичгийг нь би авч үзсэн. Рекэтлэсэн, дарамталсан бичиг байна лээ. Үр хүүхэд, төрөл төрөгсдийг маань ч заналхийлсэн байсан. Бичиг үлдээсэн гэж хэлсэн залуу дахиад утасдаад авсан эсэхийг лавлахаар нь би, “Аваагүй, үзээгүй байна” гэж хэлсэн. Бичиг дээр дурьдсанаас илүү зүйл бас байгаа шүү гэж тэр хүн хэлж байна лээ. Хэрвээ үр хүүхэд, гэр орныхонд минь муу зүйл тохиолдвол би Б.Жаргалсайхан сайд болон түүний хүмүүстэй холбоотой гэж хэлэх болно.
-УИХ-ын дарга таны тавьсан асуудалтай холбоотой ямар нэг зүйл хэлсэн үү?
-Би УИХ-ын даргад Б.Жаргалсайхан сайдыг огцруулах үндэслэлээ танилцуулаад болсон. УИХ-ын дарга энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлнэ гэж хэлсэн.
-УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө таны тавьсан асуудлыг шийдэж амжих болов уу?
-Тэгж итгэж байна.
-Таны дүү Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаад халагдсан гэсэн. Түүнээс болоод энэ асуудлыг тавьж байна гэх яриа ч гарч байгаа?
-Миний дүү энэ газарт багахан албан тушаал хашиж байсан нь үнэн. Гэхдээ аль эрт халагдсан. Үүнтэй огт хамаагүй. Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан стратегийн чухал ач холбогдолтой газрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж байхад Засгийн газрын гишүүдийг, “Лиценз авах болохоороо нүдээ гөлөлзүүлээд ороод ирдэг” гэж загнаж байсан. Тэр үеэр Тавантолгойн орд газрын асуудлын талаар ярихад дуугүй өнгөрсөн.
Г.Бурмаа

tuvshin urgelj ta nartai hamt
- tuvshin301
- Мандах Нарны Туяа Гишvvн

- Бичлэгүүд: 259
- Нэгдсэн: 4-р сар.22.05 5:41 am
- Байршил: tuvshin urgelj ta nartai hamt
- Contact:
gadaad mongol mongol humuusiin amidral saintai muutai ! end negen ehiin uuriin huugiin ireedui ni talaar zuvulguu avah gesen, argaa yadsan eh hunii bichelgiig bi shuud taviya ! ta nar tegheer uunees olniig uhaarna gej naidaj baina !
Америк дахь аргаа барсан Монгол эх
2006.12.19 Sonin.mn
Миний нэр Долгор, баруун эргийн томхон хотод амьдраад 5 жилийг авч байна. Америк оронд ирснээс амьдрал минь дээшилж, сайн сайхан болсон ч … 15тай миний хүү намайг, аргаа барахад хүргэж байна. Сүүлийн 3 жил худал ярьж, хулгай хийж, хар тамхи татаж, буруу гарын харуудтай нийлж тэдний гар хөл болж хар тамхи зөөвөрлөж, сургууль, шүүх цагдаагаар би нүүрээ улайлган явж байна.
Одоо би яахаа мэдэхгүй байна. Монгол руу буцаахаар тэнд архичин эцэг нь, миний өвчтэй эхээс өөр тосоод авах хүн байхгүй. Энэ хүүхдийг би засарчих байх гэж олон удаа уучилж итгэл өгч найдаж явлаа. Даваа гаригийн өглөө бүр 30$ өгч тэр долоо хоногтоо хэрэглээрэй гэхэд, сургуульд сурах гэж биш бусдын эд хэрэглэл, мөнгөнд шунан хулгайлж цааш нь зарж үрэн, яг л эндхийн боловсрол мэдлэггүй харуудын ижлээр ШИНЭ ПҮҮЗ авах гэсэн юм гэж. Гэтэл өөрт нь 5 хос шинэ хуучин пүүз байхад.
Сургуулиас байнга утасдаж, тэрний сахилга бат мууг, сурлага мууг, хичээлээс байнга хоцордог энэ бүгд намайг галзууруулж байна. 15 хүрсэн эрэгтэй хүүхэд өнөөдөр амьдралын сайн муу мэдмээр л юм, миний гомдол цөхрөл туйлдаа хүрлээ. Монголчуудын хэлдгээр мал бол алаад идчихсэн гэдэг шиг, одоо би яах вэ?
Та бүхэн үнэн сэтгэлийн зөвлөгөөгөө өгнө үү.
Америк дахь аргаа барсан Монгол эх
2006.12.19 Sonin.mn
Миний нэр Долгор, баруун эргийн томхон хотод амьдраад 5 жилийг авч байна. Америк оронд ирснээс амьдрал минь дээшилж, сайн сайхан болсон ч … 15тай миний хүү намайг, аргаа барахад хүргэж байна. Сүүлийн 3 жил худал ярьж, хулгай хийж, хар тамхи татаж, буруу гарын харуудтай нийлж тэдний гар хөл болж хар тамхи зөөвөрлөж, сургууль, шүүх цагдаагаар би нүүрээ улайлган явж байна.
Одоо би яахаа мэдэхгүй байна. Монгол руу буцаахаар тэнд архичин эцэг нь, миний өвчтэй эхээс өөр тосоод авах хүн байхгүй. Энэ хүүхдийг би засарчих байх гэж олон удаа уучилж итгэл өгч найдаж явлаа. Даваа гаригийн өглөө бүр 30$ өгч тэр долоо хоногтоо хэрэглээрэй гэхэд, сургуульд сурах гэж биш бусдын эд хэрэглэл, мөнгөнд шунан хулгайлж цааш нь зарж үрэн, яг л эндхийн боловсрол мэдлэггүй харуудын ижлээр ШИНЭ ПҮҮЗ авах гэсэн юм гэж. Гэтэл өөрт нь 5 хос шинэ хуучин пүүз байхад.
Сургуулиас байнга утасдаж, тэрний сахилга бат мууг, сурлага мууг, хичээлээс байнга хоцордог энэ бүгд намайг галзууруулж байна. 15 хүрсэн эрэгтэй хүүхэд өнөөдөр амьдралын сайн муу мэдмээр л юм, миний гомдол цөхрөл туйлдаа хүрлээ. Монголчуудын хэлдгээр мал бол алаад идчихсэн гэдэг шиг, одоо би яах вэ?
Та бүхэн үнэн сэтгэлийн зөвлөгөөгөө өгнө үү.
tuvshin urgelj ta nartai hamt
- tuvshin301
- Мандах Нарны Туяа Гишvvн

- Бичлэгүүд: 259
- Нэгдсэн: 4-р сар.22.05 5:41 am
- Байршил: tuvshin urgelj ta nartai hamt
- Contact:
hey manaihan haaguur yavaad baigaa um be ?
ene duuchin sermaagiin yariltslaga ! unshad uz !
СТА, дуучин С.Сэрчмаа: Миний хуримыг манай рок попынхон зохион байгуулна
2007.02.2 Өглөөний сонин
-УИХ-ын гишүүн Бадамжунай тэргүүтэй Архангай аймгийнхан С.Сэрчмаад хоёр клипний мөнгө өгнө гээд хоосон дугтуй өгчээ-
Уулын гутал, аяны богц, нарны шилээр зүсээ хувиргасан С. Сэрчмаа саарал жийпнээс хөл хөнгөн бууж ирлээ. Дуулдаг дуу шигээ зөөлөн, шингэн хоолойтой тэрээр олон газраар явсан тухайгаа уншигч танд тайлагнахаар “Өглөөний сонин”-ыг зорьсон нь энэ. Сэли чимээгүй боллоо, Сэли тавьлаа, Сэли хөл хүндтэй болсон гэнэ гэх олон арван, асуулт түүнийг өнгөрсөн хугацаанд дагасаар байсан. Гэвч тэрээр дуулахаас өөрөөр ам ангайгаагүй. Харин энэ удаа үг алддаггүй С.Сэрчмаа “Өглөөний сонин”-ы уншигчдаас мултарч чадах болов уу.
-Дуучин Сэлитэй уулзалгүй тун ч удлаа. Уран бүтээлч хүн жирийн хүмүүсээс өөр өртөнцөд амьдардаг шиг санагддаг. Сонин ихтэй байна уу?
-Бид нэг л өртөнцөд амьдарч байгаа хүмүүс. Адилхан газар шороон дээр алхаж, адилхан хоол идэж, адилхан ажиллаж, адилхан баярлаж гомддог, Харин би дуулдагаараа л бусдаас арай өөр байж болох юм. 2007 он эхлэж, хуучин оноо бид баяр баясгалангаар дүүрэн үдлээ. Уран бүтээлч бидний ажил шинэ жилээр л хамгийн их өрнөдөг, Тэр ч утгаараа би 12 сарын 31-н хүртэл ямар ч завгүй ажиллаж, олон газар уригдан, олон газар дуулсан. Яагаад ч юм шинэ жил болохоор надад шинэ уран бүтээл хийгээрэй, шинэ бутээл эрэлхийлээрэй гэсэн дохио өгч байгаа юм шиг санагддаг. Тун удахгүй миний дөрөв дэх шинэ цомог гарах гээд бараг наян хувьтай явж байна. Мөн олон олон клип хийлгэхээр студиудтай ярилцаж, тохирсон. Нэгэн үе намайг Сэли чимээгүй болчихлоо гэж ярьж байсан. Би өнгөрсөн хугацаанд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа очин, тоглолт хийж, уран бүтээлээ толилууллаа. Монголдоо чимээгүй болсон мэт санагдавч хүний газар аав ээж, үр хүүхэд, хань ижил, найз нөхдөөсөө хол байгаа элэг нэгт ах дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгож байсан шүү гэж хэлмээр байна.
-Гадаадын улс орноор аялаж, тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа дуу хоолойгоо хүргэж байсан гэсэн. Ер нь өөрийн чинь гадаад паспорт визний тамгаар дүүрсэн байх?
-Өө, дүүрсэн шүү. Одоо гадаад паспортоо шинэчлэх санаатай байна. Би АНУ, Герман, Польш, Солонгос, Япон гэх мэт зургаан улсад очиж, тэнд байгаа монголчуудтайгаа уулзсан. Манай монголчууд цөөхөн гээд байдаг харин ч олуулаа юм биш үү. Тэндээ бүр олон жил болоод, суурьшсан монголчууд их байдаг юм билээ. Би хаана ч очсон тэдэндээ “Эх орон чинь та нарт хайртай шүү, та бүгд ямар ч байсан нутагтаа буцаж очно биз дээ” гэж хэлдэг. Гэхдээ дуртайдаа биш амьдралын ямар нэгэн шалтгааны улмаас гадаадад ажиллаж, амьдарч байгааг би ойлгосон. Харин би үндсэрхэг үзэлтэй юм шиг байна лээ. Хөгжлийн өндөр төвшинтэй, үзэх зүйл олонтой газар луу явах тусам улам эх орноо, гэрээ санадаг юм. Долоо хоног яваад ирэхэд 320 төгрөгний атар талх маань хүртэл амттай санагддаг. Миний хамгийн сайхан гэсэн дурсамж бүхэн Монголд байдаг болохоор үндсэрхэг байх нь аргагүй байх. Би энэ жил ажлын эрч хүч ихтэй байгаа. Өдөржин гадуур явж, ажлаа амжуулдаг. Гэвч би өдөр хүртэл унтдаг болохоор гараад ганц хоёр ажил амжуулж байтал, үд дуусчих юм.
-Магадгүй Монголын анхны Diva-raap тодорсон нь чамд эрч, хүч өгөв үү. Diva нараас чамайг хамгийн ялдамхан гаж үзэгчид үнэлээд байгаа шүү дээ?
-Маш их баяртай байна. Энэ бол Монголын рок попын түүхийн хуудсанд үлдсэн дурсамж шүү дээ. Diva-raap тодруулахын тулд ард түмний дунд санал асуулга явуулсан юм билээ. Би ихэвчлэн хайрын дуу дуулдаг. Миний дуулсан дуу хүмүүсийн сэтгэлд эүрхэнд хүрч, хайртыгаа санаж, үгүйлж, хамтдаа дурлалцаж явсан бүх л үед чинь хамт байж бас намайг мартаагүйд баярласан. Би Diva-гийн тоглолтон дээр Сараа эгчтэйгээ цуг “Сэтгэлд хоногшсон орой”-г дуулсан. Энэ дууг би бүр арван жилд байхдаа сурч байсан юм. Харин ялдамхан гэсэн тодорхойлолтын хувьд үзэгчдэд би тэгж санагдсан байх. Энэ сайхан л тодорхойлолт байна шүү дээ, мэдээж миний гадаад төрх, яриа хөөрөөнөөс тэгж дүгнэсэн ард түмний зөв байх. Ялдамхан зан, төрх эмэгтэй хүнд заавал байх ёстой ааль.
-Сараа эгч та хоёрыг хоорондоо их дотно, эгч дүүсийн холбоотой гэх юм билээ?
-Нэг л мэдэхэд Сараа эгч бид хоёр их дотно болсон байсан. Хүн байгаагаараа л байхад сайхан шүү дээ. Тиймээс би Сараа эгчид байгаагаараа л ханддаг байсан. Сараа эгчдээ би хайртай. Хүн хайраа харуулсан хүнд хэзээ ч муухай ханддаггүй. Намайг Сараа эгчид хайртай учраас хайрыг минь хайраар хүлээж авсан байх.
-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчлөө. Сэрчмаа айлын бага нь гэсэн байх аа?
-Манай аав ээж хоёр хоёулаа 60 гарчихсан өндөр настай хүмүүс байдаг. Би дээрээ гурван эгч, нэг ахтай айлын бага охин. Бүр зургаан настайгаасаа урлагийн сургуульд орсон болохоор гэрийнхэн маань гар хуруу нь эвдэрчихнэ гээд надаар юу ч хийлгэдэггүй байсан. Дэндүү эрх өссөн хүн хоолоо ч хийж идэж чадахгүй болдог юм байна. Миний бага нас бусад хүүхдийн адил өнгөрсөн. Багадаа дэндүү сахилгагүй хүүхэд байсан гэдэг юм. Зургадугаар ангиасаа дуулж болох юм байна гэдгийг мэдсэн дээ.
-Олны танил хүмүүс ихэвчлэн төрсөн нутгийнхантайгаа холбоо, сүлбээтэй болоон байдаг. Чиний хувьд аль нутгаар овоглодог вэ?
-Аав маань Архангай аймгийнх болохоор би тэр нутгаар овоглодог. Хааяа амралтаараа Архангайд очиж амардаг. Харин нутгийн зөвлөл болоод Архангайн хүмүүстэйгээ холбоогүй болсон.
-Энэ юу гэсэн үг вэ?
-2003 оны хоёр сарын 13-нд миний анхны бие даасан тоглолт UB паласт болсон юм. Манай Архангай нутаг хамгийн олон бөхтэй шүү дээ. Тоглолтын дараа Мөнх-Эрдэнэ арслан, яруу найрагч Мөнхбат, УИХ-ын гишүүн Бадамжунай тэргүүтэй хэдэн хүмүүс олны өмнө надад дугтуйнд хоёр клипний эрх хийж өгсөн. Би тэр үед маш их баярласан ч хоёр клипээ өнөөдрийг хүртэл хийлгэж чадаагүй. Ямартай ч тэр хүмүүс миний хоёр клипийг хийлгэж өгөх байх гэж зөндөө харсан. Магадгүй одоо хүртэл тэр хоёр клипийг ард түмэн надаас хүлээж л суудаг байх. 2003 оноос хойш хэдэн ч жил өнгөрчихөв дөө. Зарим хүмүүс намайг хоёр клипнийхээ мөнгөөр хувцас эсвэл машин аваад уначихсан гэж ярихыг үгүйсгэхгүй шүү дээ. Намайг ингэж гомдоосон учраас би нутгийнхантайгаа холбоогүй болсон.
-Эмэгтэй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэдэг. Зарим бүсгүйчүүд маань тэнгэр тэр чигээрээ багтдаг ч гэж онгирох нь бий. Чиний хувьд хэзээ айлын эзэгтэй болох гэж байна даа?
-Айл гэрийг эр хүн авч явдаг. Харин тэр эр хүнийг эмэгтэй хүн авч явдаг гэдэг. Тэгэхээр манай эмэгтэйчүүд эр нөхрөө, ар гэртэйгээ авч явдаг жолоо, залуур нь юм болов уу, Би ч гэсэн хэзээ нэгэн цагт тийм л сайн эзэгтэй болно гэж боддог. Сайн эзэгтэй болохын тулд бүх л зүйлийг сурах хэрэгтэй. Хамгийн гол нь тэвчээртэй, ухаантай, намбалаг байх ёстой. Энэ сайхан шинж төлөвүүдийг би суръя гэж боддог. Би урлагийн хүн болохоор сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Амархан баярлаж, гэнэт огцомхон уурлаад, хэрэлдээд гараад явчих жишээтэй. Надтай суусан хүнд хэцүү л байх болов уу. Гэхдээ би сэтгэлийн хөдөлгөөнөө дарж сурна. Би чадна аа, харин нөхөрт гарах арай л болоогүй байна. Хийж, бүтээх зүйл олон байна.
-Сүүлийн үед эрчүүд маань бүсгүйчүүдээ хүндэлж, хайрлах нь ховорхон болсон юм шиг. Эмэгтэй хүнийг нэг өдрөөр, долоон хоногоор хэмждэг шоуны амьдралтай эрчүүд олон болсон юм биш үү?
-Залуу хүн шоудаж болно. Хааяа нэг хөлсөө гартал дискодох ч юм уу, Гэхдээ шоу хэмжээ хязгаартай байх ёстой, Шоугаа хэмжээ хязгааргүй хэтрүүлээд байхаар утгагүй болдог. Эцсийн бүлэгт манай монгол эрчүүд эмэгтэйчүүддээ нэр хүндээ алдаж, ямар ч хүндлэлгүй болж байна. Үүнээс болж бүсгүйчүүд маань гадаад эрийг амьдралынхаа ханиар сонгох хүртэл асуудал хүндэрч байна л даа.
-Харин чи дискоддог уу?
-Монголдоо нэг их дискодож чаддаггүй юм аа. Гадагшаа явахаараа дискоддог. Залуу хүн дуулахгүй, бүжиглэхгүй байвал уйтгартай. Би хааяа стрессээ тайлахын тулд шоуддаг шүү/ инээв.Сурв/.
-Чиний хувьд заяаны ханиа сонгочихсон уу. Мичид рекордсын Тэмүүлэнтэй дотно болсон гэж хэдэн жилийн турш яригдаж байгаа?
-Тэмүүлэн бид хоёр их л олон жил найзалж байна. Миний анхны тоглолт, анхны дискийг бид хамтдаа хийсэн. Ямартай ч бид хоёр бие биенийхээ амьдрал, ажил төрөлд үргэлж туслаад явдаг. Бид хоёр суугаагүй юм чинь эхнэр нөхөр гэж хэлж болохгүй. Харин бие биедээ тусалж, дотно найзалдаг гэдгийг үгүйсгэх аргагүй.
-Олон жилийн хугацаанд нэг нэгнээ нэлээд сайн таньсан биз дээ?
-Мэдээж олон жил найзалсны хувьд бие биенээ сайн танилгүй яах вэ. Сайн морийг унан байж мэддэг, сайн нөхрийг ханилан байж он жил, цаг хугацаа өнгөрөх тусам бие биенээ мэддэг, ойлгодог болсон.
-Та хоёрыг саяхан сүй тавьсан, бал сараа тэмдэглэхээр яалаа гэх мэтээр яриад байсан?
-Тэр худлаа. Бид одоохондоо сүй тавьж амжаагүй байна. Хуримаа хийгээгүй юм чинь юу гэж бал сараа тэмдэглэх вэ дээ. Тэгээд ч хурим хийх асуудлыг эрэгтэйн тал шийддэг. Манай рок, попын эмэгтэй дуучдаас хэн нь ч хурим хийж байгаагүй гэнэ л дээ. Тэгээд намайг хүнтэй суувал заавал хурим хийгээрэй, тэгвэл чиний хуримыг бид зохион байгуулна гэж манай дуучид тоглоод ярьж байсан.
-Сэрчмаа хурдан хүнтэй сууж, ээж болох талаар хүсэхгүй байна уу. Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл хөөрхөн хүүхэдтэй болох шүү дээ?
-Хэзээ хүнтэй сууж, хүүхэд гаргах нь тухайн хүнээс шалтгаалах байх. Би уран бүтээлч хүн учраас гэр бүлээс илүү нэгдүгээрт сайн, чанартай уран бүтээл гаргахыг зорьдог. Харамсалтай нь уран бүтээлийн цаана амьдралын хувьд цаг хугацаа алдаж байна гэж боддог л юм. Миний үөийн эмэгтэйчүүд бүгд л хүнтэй сууж, хүүхэд гарган зарим нь хоёр дахиа ч төрүүлж байх жишээтэй. Гэтэл би анхны хүүхдээ ч гаргаагүй. Мэдээж ээж, аавдаа хөөрхөн ачийг нь харуулмаар байна л даа, хэзээ нэгэн цагт хүнтэй сууж ганц биш олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Сайн ээж, сайн эзэгтэй болох нь миний мөрөөдөл. Би найз нар маань одоо бүр хоёр дахиа гаргах гэж байна. Хүүхэд гэдэг эцэг эхээ холбож өгдөг гүүр учраас би хөөрхөн хүүхэдтэй болно. Надаас ямар хүүхэд гарах бол гэж заримдаа боддог шүү. /инээв. сурв/
-Тэгэхээр чи одоо яг хэнтэйгээ амьдарч байна?
-Би ганцаараа амьдарч чаддаггүй юм аа. Яагаад гэвэл би хоолоо хийж идэж чадахгүй, хувцасаа ч угаадаггүй. Өдөр бүр бэлтгэл, сургуулилттай байдаг хүн хоол хийх завгүй болдог юм байна. Үргэлж бэлэн хоол идэж байснаас ээжийнхээ гарын хоолыг идээд гэртээ амьдарч байсан нь дээр биз дээ. Би ээж, аавтайгаа 3,4-р хороололын энгийн угсармал өсөн давхар байранд амьдардаг. Гурван өрөө байрныхаа нэг өрөөг нь би эзэмшдэг юм. Миний өрөө тэр чигээрээ хувцсаар дүүрчихсэн. Заримдаа би өөрөө багтахгүй шахам санагддаг. Уран бүтээлч хүн энгийн хувцаснаас гадна тоглолтын хувцас ихтэй байдаг. Манай найз нар намайг “яанаа чиний хувцас бүр өрөөндөө багтахаа байлаа. Чи гоё том байшинтай болвол нэг өрөөгөө тэр чигээр нь хувцасны өрөө болгоорой” гэдэг. Дараа нь том байшинтай болох боломж олдвол найзуудынхаа зөвлөгөөг авна аа.
С.Бэлэгмаа

Ene hun bol minii hundelj yavdag hun. bi ene hunii ugnees ihiig bodoj olniig ergetsuuldeg.
unshaad l uz
Н.Энхбаяр: Хийх ажил их байна, хэрэлдэж суух цаг алга
2007.02.2 Ардын эрх
-Монгол Улсын Ерөнхийлөгч нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд ямар аюул занал байна вэ гэдэг том асуудалд байнга анхаарлаа хандуулж, тооцож, бодож байх ёстой албан тушаалтан-
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Н.Энхбаяр ард түмэндээ хандаж, манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого болон Үндэсний хөгжлийн цогц бодлогын тухайд байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж, талархлыг хүлээсэн билээ. Тиймээс тиймээс энэ удаа Үндэсний хөгжлийн цогц бодлого болон уул уурхайн салбарын ирээдүй, хэтийн хөгжлийн талаар Ерөнхийлөгч Н. Энхбаяртай ярилцав.
Tycгaap тогтнолын баталгаа илүү бэхжих боломж бий
-Өнөөдөр Монгол орны хөгжлийн стратегийг зөв томъёолох нь маш чухал байгаа. Таны санаачлага, дэмжлэгээр боловсрогдон, удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын гол ач холбогдол юунд байна вэ?
-Монголчууд наяад оны сүүл, ерээд оны эхээр сонголтоо хийж, ардчилсан тогтолцоотой, зах зээлийн эдийн засгийн харилцаатай орон болохыг зорьсон. Энэ бол зөв сонголт. Нөгөө талаар энэхүү түүхэн сонголтыг хийснээс хойш арван зургаа, долоон жил өнгөрчээ. Мэдээж хэрэг, улс орны хувьд том зургаар нь авч үзэхэд болсон бүтсэн, хөгжсөн дэвжсэн зүйл их бий. Гэхдээ ардчилсан нийгэмд болсон зүйлээ ярихын хажуугаар болохгүй, бүтэхгүй хоцрогдоод байгаа зүйл дээр илүү их анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг. “Ардчилал”, “зах зээлийн харилцаа” гэж олон дахин давтсанаар хөгжил аяндаа бий болохгүй. Гэтэл өдий болтол улс төрийн намууд хөгжлийн асуудлаар нэгдсэн, нэг ойлголтод хүрч чадаагүй байна. Хөгжлийнхөө асуудлын талаар монголчууд нэгдсэн нэг ойлголтод хүрч чадахгүй байгаагаас хүч чадлаа нэгтгэж, эв нэгдлээ эрхэмлэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ард түмний дунд их байгаа. Бусад улс орны туршлагыг аваад үзэхэд, өнөөгийн глобалчлагдаж байгаа ертөнцөд улс орнууд хөгжлөө эрчимжүүлэхийн тулд харьцангуй урт хугацаанд төсөөлөн төлөвлөж байна. Ганцхан жишээ хэлэхэд, саяхан Солонгос улс 2030 он хүртэл улс орноо хөгжүүлэх үндэсний хөгжлийнхөө цогц бодлогыг гаргалаа. Хятад улс ч 2020 он хүртэл улс орноо хөгжүүлэх цогц бодлогоо боловсруулж байна. Япон Улс бас ийм бодлогоо боловсруулж байна. Энэ мэтээр Монголтой харьцуулахад илүү хөгжилтэй гэгддэг улс орнууд хүртэл ийм бодлоготой болж байхад хөгжиж байгаа, шилжилтийн үедээ яваа Монгол орон цогц бодлоготой болохгүй бол олон улсын тавцанд өрсөлдөж чадахгүй, байр сууриа бэхжүүлж чадахгүй болно. Харин ч дотроо зөрчилдөх, тэр хэрээрээ сулрах эгзэгтэй байдал тулж ирсэн учраас монголчуудыг нэгтгэж, зорилготой болгосон цогц бодлого хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна. Би Ерөнхийлөгчийн хувьд яг нэг жилийн өмнө буюу 2006 оны эхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-д суудалтай намуудын дарга нарыг ҮАБЗ-ийн хуралдааны танхимд урьж, улс орны өмнө тулгамдсан хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм. Тэр уулзалтад оролцсон хүмүүс бүгд үндэсний хөгжлийн цогц бодлого үнэхээр хэрэгтэй гэдэг дээр тогтсон. Ингээд энэ ажлыг өрнүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, олон намыг төлөөлсөн ажлын хэсэг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулсан. Эрдэмтэн мэргэдийг оролцуулсан 30 гаруй баг үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах уралдаанд оролцож, одоо энэхүү чухал баримт бичгийг боловсруулах ажил дуусах шатандаа орж байна. Ганцхан жишээ сонирхуулан хэлэхэд эрдэмтдийн тооцож судалснаар, бидний төсөөлж байгаагаар, хэрэв бид зөв бодлогоо тодорхойлоод, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, эв нэгдэлтэй ажиллаж, улс орноо эрчимтэй хөгжүүлвэл 2021 он гэхэд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 12-15 мянган долларын хэмжээнд хүрэх бололцоотой байна. Тэгвэл Солонгосын жишээг авч үзэхэд, 2020 онд Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 37 мянган долларт, 2030 онд 49 мянган долларт хүрнэ гэсэн тооцоо байгаа юм билээ. Харин өнөөгийн байдлаар аваад үзэхэд, Солонгос Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 15-16 мянга орчим долларт хүрч байгаа.
-Монгол Солонгосоос 16 дахин хоцорч байгаа гэсэн үг үү?
-Өнөөдөр Монгол Улсын хувьд нэг хүнд жилд нэг мянга орчим доллар ногдож байна. Энэ чухал үзүүлэлтээрээ Солонгосоос 15-16 дахин хоцорч байна гэсэн үг. Хэрэв бид үндэсний хөгжлийн цогц бодлогоо зөв тодорхойлоод, хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүгд хүчээ дайчлан, идэвхтэй, эв эетэй ажиллаж, зүтгэж чадвал 2021 онд монголчууд бид нэг хүнд жилд 12-15 мянган доллар ногддог эдийн засагтай улс орон болно. Гэхдээ үндэсний хөгжлийн цогц бодлоготой болж, түүнийгээ хэрэгжүүлж баймааж л энэ бололцоог бодит ажил хэрэг болгож чадна. Хүнээр зүйрлэвэл. бид өглөө босоод өдрийг яаж өнгөрөөхөө мэдэхгүй хүнтэй адилхан амьдарч болохгүй. Харин өглөө босоод “би өнөөдөр ийм ажил бүтээнэ, амжуулна. Хэдэн жилийн дараа дээд сургуульд орно. Орсоныхоо дараа сургуулиа амжилттай төгсөөд, ийм ажил хийнэ” гэсэн тодорхой зорилготой хүн шиг байх хэрэгтэй. Монгол Улсаа, иргэдээ ийм тодорхой зорилготой болгоход, түүнд хүрэхэд үндэсний хөгжлийн цогц бодлого чиглэгдэх ёстой.
-Та “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалтынхаа үеэр Монгол орон уул уурхайн салбартаа түшиглэн богино хугацаанд хөгжиж дэвжих боломж байна гэж хэлж байсныг санаж байна. Та энэхүү дүгнэлтийг ямар мэдээлэл, баримт дээр тулгуурлаж хэлсэн бэ?
-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд аливаа үг хэлэх, дүгнэлт хийхдээ эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн санаа бодолд үндэслэхийг эрмэлздэг. Ерөнхийлөгчийн үг тийм ч байх ёстой. Тиймээс миний энэ дүгнэлт бол мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаан дээр тулгуурласан дүгнэлт гэж хэлж болно.
-Их том зорилго тавьж байна, түүнд хүрэхийн тулд их зүтгэх хэрэгтэй болно доо?
-Тэгэхээр сонголт хийх хэрэгтэй. Амьдралд идэвхтэй байр суурь баримталж байна гээд л заавал тэгж айхтар өрсөлдөөд л, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөөд л байх уу? Эсвэл байгаа юмандаа сэтгэл ханаад л, амны билэгээс ашдын билэг гээд яваад байх уу? Хувь хүний хувьд алийг нь сонгох вэ гэж бодож болох юм шиг. Гэтэл үнэн хэрэг дээрээ улс орны хувьд оршин тогтоё, хөгжиж дэвшье, байр сууриа бэхжүүлье гэвэл идэвхтэй амьдрах, хөдөлмөрлөх, өрсөлдөөнд ялагдахгүй байя гэж хичээхээс өөр сонголт байхгүй. Өнөөдөр Монгол Улсыг залуус, тэдний хүсэл тэмүүлэл давамгайлсан орон гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй бизээ. Залуучууд “бусдаас дор орохгүй амьдрая, хурдан хөгжье гэсэн эрмэлзлэлтэй байж, англиар ярьдаг, бас компьютер бүтээдэг болмоор байна. Ихийг мэдье, боловсролтой болъё, оюун ухаанаа хөгжүүлье, чинээлэг амьдралтай болоё” гэсэн хүсэл эрмэлзэл давамгайлах болсон нь сайн хэрэг. Гэхдээ энэ бүх сайхан зорилгод хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж хүрнэ гэдэг нь ойлгомжтой. Хуруу гараа хөдөлгөөгүй, хөлсөө дуслуулахгүйгээр хөгжчихсөн ард түмэн, улс орон гэж хаана ч байдаггүй шүү дээ. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд ямар аюул занал байна вэ гэдэг том асуудалд байнга анхаарлаа хандуулж, тооцож, бодож байх ёстой албан тушаалтан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хувьд иргэдтэйгээ, бас мэргэжлийн хүмүүстэй уулзаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож байхад Монголын тусгаар тогтнолын хамгийн найдвартай баталгаа бол хөгжил юм гэдэг нь гарцаагүй юм.
-Та хөгжлийн концепцийн талаар тодорхой ярилаа. Тэгвэл бид үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай их хэмжээний хуримтлалыг хаанаас, ямар арга замаар олж авч болох вэ?
-Их хэмжээний хуримтлалыг богино хугацаанд бий болгох шаардлагатай байна. Энэ талаар банк санхүүгийн байгууллагын мэргэжлийн хүмүүс янз бүрийн санал хэлдэг. Шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, эхлээд стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудын жагсаалтыг бүрэн тогтоож батлах. Дараа нь улсын зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудын төрийн мэдлийн хувийг 51 хувиас дээш оновчтой тогтоох талаар Засгийн газар лиценз эзэмшигчидтэй хэлэлцээр хийж шийдвэрлэх хэрэгтэй. Дараа нь төр засгаас хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн ашигтай чухал санал дэвшүүлсэнтэй нь хамтран стратегийн орд газруудыг ашиглах хэрэгтэй. Татварын хэлбэрээр орлого хуримтлуулах нь ойлгомжтой. Мөн ард түмний нэр дээр төрийн мэдлийн хувийн тодорхой хэсгийг хувьцаа болгон өгч болно. Энэ бүхнээс орох орлогыг “Эрдэнэсийн сан”-д төвлөрүүлж, нэг хэсгийг нь хүн бүрийн нэр дээр хадгаламжийн дэвтэр нээж, тэдэндээ жил жил хуваарилж байж болно. Үүнийг “Эх орны хишиг” гэж нэрлэе. Нөгөө хэсгийг нь улс орны хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтын хэлбэрээр үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу зарцуулая. Үүн дээр нэмж үндэсний хөгжлийн цогц бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх гарааны хөрөнгийн хуримтлалыгбий болгоё. Үүнийгээ “Монголын хөгжлийн сан”-д төвлөрүүлье. Энэхүү хөрөнгийг ордуудын хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр ил тод гаргах, бонд болгож борлуулах, эсвэл урьдчилсан төлбөрийг авах зэргээр босгоё. Тухайлбал, өнөөдөр Оюу толгойн ордын лиценз эзэмшигч “Айвенхоу майнз” компани хувьцаагаа олон улсын хөрөнгийн бирж дээр борлуулж, 10 орчим хувиа 330 сая доллараар үнэлүүлж, “Рио Тинто” компанид борлуулж байна. Энэ мэтээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа ордыг үнэлүүлж, борлуулж, багагүй хэмжээний хуримтлал буй болгож болж байхад Монголын төр засаг ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй, зарим үед жижиг зүйлээр хөөцөлдөж, ихээхэн цаг дэмий алдаж байгаад харамсч байна. Ингэж чулуу хөөлгөхийг хүсэгчид ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ харамсаад суугаад байж болохгүй, хөгжлийн том асуудал дэвшүүлж, түүнд бүгд анхаарлаа хандуулж ажиллая хэмээн бодож энэхүү цогц саналыг дэвшүүлж байгаа юм.
Лиценз эзэмшигчдээс эх оронч санаа сэтгэл гаргах юм бол…
-Уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар болгосон улс орнуудад одоо сонин хэвлэлээр бичигдээд байгаа “Голланд өвчин”, мөн экологийн асуудал их хөндөгддөг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Тийм ээ, энэ бол чухал асуудал мөн. Уул уурхайдаа түшиглэн богино хугацаанд ихээхэн хэмжээний хуримтлалыг бий болгож, тэр хуримтлалаа улс орныхоо хөгжилд зарцуулах ёстой гэсэн зарчмыг гаргаж ирээд байгаа юм. Хөгжинө гэдгийгуул уурхайгаас бусад, ялангуяа боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэв уул уурхайгаас өөр салбарыг хөгжүүлж чадахгүй, зөвхөн ашигт малтмалын орд газраас орж ирсэн тэр орлогыг идэж уугаад, зараад, үрэн таран хийгээд байвал нэг л өдөр ашигт малтмал ашгаа өгөхөө больж мэдэх юм. Зах зээл дээр зэс нүүрсийг орлох хямд бүтээгдэхүүнийг гаргаснаар, эсвэл түүхий эдийн үнэ ханш унаснаас ч гэдэг юмуу. Тийм үед бид уул уурхайгаас өөр салбарыг хөгжүүлэх бодлогогүй явсандаа харамсч, амаа барьж, сандарч, бухимдана. Ингэхгүйн тулд би дээрх саналыг дэвшүүлж байгаа юм. Тийм учраас цогц бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ хэрэгтэй гэж яриад байгаа юм.
-Тэгэхээр энэхүү саналын ач холбогдол юу юм бэ?
-Саналын ач холбогдол нь юу вэ гэвэл дахин хэлэхэд нэгд, улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газар дээр төр засаг идэвхтэй, санаачлагатай бодлого барья. Илэн далангүй хэлэхэд, энэ бол улсын мөнгөөр судлагдаж, тогтоогдсон баялаг. Энэ баялгийг өнөөдөр яагаад цөөн хэдэн хүн авчихаад, нийт ард түмний бус, нэг хэсэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн байдлаар зарцуулах гээд байгаа юм бэ гэж ард түмэн хурц шүүмжилж байгаа шүү дээ. Тиймээс би үүнийг бодож үзэх ёстой асуудал мөн гэж үзээд тодорхой санал дэвшүүлж байгаа. Ард иргэдээс маань төр засагтаа хандаж “Улс өөрөө мөнгө гаргаад, нөөцийг нь тогтоосон орд газрыг, ялангуяа, стратегийн орд газрыг улс давуу эрхтэйгээр ашиглах тал дээр бодлого боловсруулж, хэрэгжүүлээч ээ” гэсэн санал хүсэлт, захидал бичиг олон ирж байна. Стратегийн орд газар гэдэг бол ихээхэн хэмжээний нөөц агуулсан буюу ховор ашигт малтмалыг агуулсан орд газар болохоороо үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байна гэсэн үг. Тиймээс улсын зардлаар тогтоосон нөөцөн дээр 50-иас илүү хувийн төрийн төлөөлөл бий болгох тал дээр Засгийн газар ажиллаач гэж байгаа юм. Миний ойлгож байгаагаар “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг болохоор лиценз эзэмшиж байгаа хүмүүстэй яриа хэлэлцээр хийхэд “тэгэхгүй, үгүй” гэж зугтахгүй байх.
-Та үүнийг Тавантолгой, Цагаан суврага зэрэг орд газартай холбож яриад байгаа юмуу? Хувь хүмүүсийн мэдэлд очсон, бидний мэдэх хамгийн том орд газрууд бол энэ шүү дээ?
-Энэ асуудлыг ганцхан Тавантолгойтой холбон ойлгож болохгүй. Үүнийг ерөөсөө стратегийн орд газар болгон дээр, тэгэхдээ юуны түрүүн улсын зардлаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газрууд дээр хийх ёстой. Тэгэхгүй бол нэг хоёрхон орд газрын асуудлыг зохицуулчихаад, цаана нь байгаа орд газруудыг сугалж авч үлдэх, зайлуулах, бултуулах ажил явагдахвий гэж хүмүүс болгоомжлоод, анхааруулаад, шүүмжлээд байгаа. Үүн дээр Ерөнхийлөгч миний бие ч, УИХ ч, Засгийн газар ч анхаарал тавих ёстой. Өнөөдөр бид нээлттэй нийгэмд амьдарч байгаа учраас нууж хаах ямар ч бололцоо байхгүй, шаардлага ч байхгүй, мөн орд газруудын жагсаалтыг бүгдээрээ сайн судалж, мэдэж байгаа болохоор нэг хоёрхон орд газраар хязгаарлаж болохгүй. Тиймээс нийтлэг зарчмыг зөв гаргаж ирээд, түүнийгээ бүх орд газар дээрээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Зарим хүн радио, телевиз, хэвлэл мэдээллээр ярьж байна лээ. Стратегийн шинж чанартай орд газруудын лицензийг эзэмшиж байгаа Монголын пүүс компани, хувь хүмүүст бид талархал илэрхийлэх ёстой гэж. Яагаад талархах ёстой юм бэ? Монголчууд маань аваад, хадгалаад байж байна. Монголчуудтайгаа ярьж болно биз дээ? Тиймээс тэр Тавантолгой ч байна уу, тэр Цагаан суварга ч байна уу, бусад орд газрууд дээр хэлэлцээ хийхэд монгол хүмүүс авчихсан байгаа учир төр засгаа ч, ард түмнийхээ ашиг сонирхлыг ч арай илүү ойлгох байх гэж бодож байна гэж хүмүүс ярьж байгаа. Тэд хүмүүсийн найдаж байгаачлан тийм л байр сууринаас асуудалд ухаалаг хандана гэдэгт би бас найдаж байна. Ухаалаг сайхан хэлэлцээ болоосой гэж хүсч байна. Зөв жишиг тогтоосой. Тэр хүмүүс эх оронч санаа сэтгэл гаргах юм бол «баярлалаа» гэж төр засаг ч, ард түмэн ч бас хэлэх ёстой. Тэгэхээр бид одоо л чухам хэн нь хэн бэ гэдгийг харна даа. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашигт таарсан шийдвэрийг хэн нь гаргах вэ, хэн нь чадахгүй нь вэ гэдгийг харах цаг ирлээ. Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд ард түмнийхээ дуу хоолойг сонсож байгаад санаачлага гаргалаа. Гэхдээ эдгээр асуудлаар урьд өмнө нь олон удаа санал солилцоход Засгийн газрын зарим гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. УИХ-ын зарим гишүүд ч санал нэгтэй байсан. Одоо УИХ, Засгийн газар идэвхтэй санаачлагатай ажиллах хэрэгтэй. Хэн, ямар лиценз эзэмшиж байгаа, мөн яах нь вэ гэдэг нь тодорхой болох болов уу гэх мэтээр ард түмэн их сонирхож харах байх. Тиймээс би бүгдэнд нь адилхан зарчмаар хандаасай, тэгж байж шударга ёсыг тогтоогоосой гэж хүсч байна. Миний энэ уриалга бол бүгдэд нь хандсан “Нэг л зарчмыг барьж ажиллая. Тэр зарчим бол улс орны хөгжил, ард түмний эрх ашиг юм” гэсэн үг юм.
Уул уурхайн салбараас хуримт-луулсан хөрөнгөөрөө боловсруулах болон оюуны багтаамжтай салбаруудаа хөгжүүлэх ёстой
-Та стратегийн орд газруудын жагсаалтыг яаралтай хэлэлцэн батлах нь чухал гэсэн байгаа. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд стратегийн орд газруудыг батлах асуудал наанадаж дөрөв таван cap сунжирчихлаа. УИХ үүнийг батлахгүй яагаад ингэж удаашраад байгаа талаар таны байр суурийг сонсмоор байна?
-УИХ-аар уг жагсаалтыг оруулахаас өмнө Засгийн газар авч хэлэлцсэн. Засгийн газрыг авч хэлэлцэж байх үед иргэний хөдөлгөөнүүд, ашигт малтмалын асуудлыг сонирхдог хүмүүс, мэргэжлийн хүмүүс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч цаг хугацаа зарцуулж ажилласан. Уг жагсаалтад зарим иргэний хөдөлгөөнүүд орд газрын нэрсийг нэмж өгсөн. Нөгөө талаар өгсөн нэрс дотор нөөцийг нь баталгаатай тогтоогоогүй ордууд ч орсон байж магадгүй. Гэхдээ энэ бол нийт ард түмний эрх ашигтай холбоотой асуудал учраас, түүнд иргэд ихээхэн анхаарал сонирхол хандуулж байгаа тул, эл жагсаалт нь нийгэмд нэг нэгнийгээ хардаж сэрдсэн, бухимдаж талцсан байдлыг арилгах улс төрийн ач холбогдолтой бичиг баримт учраас нөөцийг нь эцэслэж тогтоосон, тогтоогоогүй гэж эцэс төгсгөлгүйгээр маргалгүйгээр стратегийн орд газрын ерөнхий жагсаалтыг гаргах нь зүйтэй байгаа юм. Дараа нь илүү гүнзгий судлаад хэмжээгээрээ ч, агууламжаараа ч, эсвэл ашигт малтмалынхаа төрлөөрөө ч стратегийн орд гэж хэлж болохооргүй бол яваандаа хасч өөрчилж болно. Эсвэл дээр нь нэмэгдэх ордууд ч байхыг үгүйсгэж болохгүй. Түүнээс бус УИХ-аар хэлэлцэгдэхээс өмнө, аль нэг шатанд нь сугалж авч үлдэх, алга хийх явдал байж болохгүй, энэ нь нөгөө хэл ам, хардлага сэрдлэгийг дэвэргэнэ гэсэн зарчим барих ёстой гэж ойлгогдож байгаа. Энэ утгаараа 49 орд газрын нэрс бүхий жагсаалт УИХ-д орсон, үүнийг ерөнхийд нь батлах бизээ. УИХ-ын гишүүд энэ бүхнийг ойлгож байгаа гэдэгт найдаж байна.
-Гэхдээ л хэвлэл мэдээллээр стратегийн ач холбогдолтой орд газруудын жагсаалт дутуу байна, зарим нэг ордыг нууж авч үлдэх гээд байна гэх мэдээллүүд гараад байгаа?
-Хэрвээ ийм орд газруудын нэрсийг иргэд мэдэж байгаа бол Засгийн газар, УИХ-д яаралтай өгөх хэрэгтэй. Надад ч гэсэн тэр нэрсийг ирүүлж болно. Тэгвэл би түүнийг нь УИХ-д санаачлан оруулж болно шүү дээ.
-Та ард түмэндээ хандсан үгэндээ зарим ордуудыг зориуд нэр заасан. Үүний учир шалтгаан нь юу вэ?
-Нэрлэгдсэн ордууд бол нөгөө л миний хэлдгээр улсын зардлаар гөологийн хайгуул хийж, нөөцийг нь тбгтоосон ордууд байгаа.
-Та Засгийн газарт зарим ордуудад төрийн мэдлийг давамгай болгох гэсэн чиглэл өгсөн байгаа. Гэтэл энэ нь одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын хуультай зөрчилдөж байгаа шүү дээ?
-Энэ ажлыг хийхийн тулд шаардлагатай бол өнөөдрийн үйлчилж буй хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож болно шүү дээ. Үүнийг Засгийн газар судалж, хуулийн төсөл боловсруулан санаачилж, УИХ-д өргөн барьж шийдүүлэх боломж бий. Миний хэлсэн үгэнд энэ талаар тодорхой санал, чиглэл байгаа. Ямар ч л байсан хэлэлцээрийн ширээний ард суугаад яриагаа эхлэх хэрэгтэй. Тавантолгой, Цагаан суварга, Цайдамын лиценз эзэмшигчидтэй яриа хэлэлцээрээ эхэлмээр байгаа юм. Тэгэхгүй шалтгаан тоочоод тайлбар тавиад суугаад байх юм бол юу ч хийхгүй байх шалтгаан амархан олдоно. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч олон талаас гарсан санаануудыг нэгтгэж, санал дэвшүүлж, санаачлага гаргаж байна. Үүнийг дэмжээч, хамтран ажиллаач гэж ард түмэндээ, улс төрийн намуудад, УИХ-д, Засгийн газарт хандан уриалж байгаа юм.
-Таны уриалгыг лиценз эзэмшигчид хзэрхэн хүлээж авах бол?
-Би илгээлтдээ лиценз эзэмшигдэд зориуд онцлон уриалсан. Үүнийг юуны түрүүн лиценз эзэмшиж байгаа монголчууд маань хамгийн түрүүнд соргогоор хүлээж авах байх гэж найдаж байна. Бид бүгд бие биеэ сайн мэднэ. Хоёр сая 500-хан мянган хүн амтай, цөөхөн монголчуудын дунд бусад улс орнуудынхтай адилхан хэт ядуу, хэт баяны ялгаа гаргаж болохгүй. Тийм байдлыг нийгэм хүндээр хүлээж авна шүү дээ. Цаашдаа энэ явдал гүнзгийрэх юм бол хямралд хүргэж болно. Үндсэн хуулинд газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч гээд заачихсан байгаа учраас тухайн хүний оролцоогүйгээр бий болчихсон баялгийг нийт хоёр сая 500 мянган монголчууддаа тэнцүүхэн зохицуулъя гэсэн юм. Би энэ тухайд хүмүүсийн санаа бодлыг олон сонсч байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч их яригдсан сэдэв шүү дээ. Тодорхой жишээ хэлье гэвэл, нэг удаа 25-р сувгаар сэтгүүлч З.Алтай, “Үг” сонины эрхлэгч асан А.Ганбаатар, иргэн Д.Ламжав гуай гурав ярилцаж байхыг үзсэн. Тэгэхэд Алтайгийн хэлсэн үг санаанд их тод үлдсэн. Тэр: “Бусдын барьж байгуулсан үйлдвэр, аж ахуйн байгууллагуудыг булаацалдаад, барьцалдаад байх юм надад алга. Би монгол хүн, Монголынхоо нутаг дэвсгэр дээр төрсөн хүний хувьд нэг зүйлийг хүсдэг юм. Хэн нэгэн хүний оролцоогүйгээр бий болсон газар доор байгаа баялгийг бүгдээрээ тэгшхэн, бүгдэд хүртээмжтэй байхаар хуваарилж болдоггүй юм уу? Миний монгол хүн болж төрснийх, чиний монгол хүн болж төрсний аз завшаан нь юу вэ? Газар доор байгаа зэс, алт, нүүрснээс олж байгаа орлогын тодорхой хувийг нь чамд өглөө, хүүхдийн чинь сургуулийн зардал, байшингийн зардал ч юмуу болгож өглөө шүү гэх зэргээр хэлбэл би үнэхээр монгол хүн болж төрсөндөө баярлана. Баярлаад зогсохгүй өөрийгөө улам их эх оронч үзлээр цэнэглэж, улс орныхоо төлөө байнга нэгийг бодож санаж явдаг болно шүү дээ” гэж хэлж байсан. Энэ бол бодууштай үг шүү.
-Сүүлийн үед зарим нэг улстөрчдөөс “Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Бид өөрсдөө бололцоогоо ашиглан хөрөнгө мөнгөө бий болгоно” гэсэн хандлага гарч байгаа?
-Энэ тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг огт оруулахгүй байх, эсвэл дан гадаадынхныг оруулна гэсэн хоёр туйлшралаас аль болох зайлсхийж, шинэ технологи оруулах, боловсон хүчин бэлдэх, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж борлуулах, дэд бүтцээ хөгжүүлж холбох гэсэн өргөн утгаар хандах нь зөв болов уу. Бид өөрсдөө санхүүгийн боломж хомс, технологи хоцрогдсон, мэргэжлийн боловсон хүчний нөөц тааруухан байж хэнтэй ч хамтрахгүй, хэнийгч оруулахгүй гэж хэлбэл хэцүү. Өнөөдөр ийм бололцоо бүрдээгүй байгаа үед гадны чадвартай сайн түнштэй хамтрах асуудал яригдах л байх. Харин шуудхан хэлэхэд хамгийн ашигтай санал өгснийг нь нээлттэй, ил тод шалгаруулан сонгоно гэж хэлвэл хэн ч ойлгоно. Гэхдээ Монголын төр засаг төрийн хувиа стратегийн орд газрууд дээр зөв тогтоож аваагүй цагт гадныхан бидэнтэй ярья, харилцъя гэсэн ч хамтын ажиллагаа бодитойгоор урагш ахихад хэцүү. Өнөөдөр байдал ийм л байгаа шүү дээ. Энэ нь хаа хаанаа ялангуяа Монгол Улсын хөгжилд хохиролтой байгаа юм. Энэ ойлгомжгүй байдлаасл гарцгаая.
“Эх орны хишиг” -ийн тухайд монгол хүн энэ газар шороон дээр төрснийхөө хишгийг хүртэж байна гэдэг утгыг бодолцсон
-Та баялгийг “Эх орны хишиг” нэртэйгээр иргэддээ тэгш хуваарилна гэсэн байсан. Таны бодлыг сонирхвол?
-”Эх орны хишиг” нэр томъёоны тухайд бид монгол хүн болж, энэ газар шороон дээр төрснийхөө хишгийг хүртэж байна гэдэг утгыг бодсон юм
-Хуваарилалтын асуудал дээр шүүмжилмээр зүйл байна. Бид олсон орлогоо ашиг болгон хуваагаад идчихлээр хөгжилдөө юу зарцуулах вэ? Таны хувьд энэ дээр тодорхой төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Төр зохицуулах арга механизмаа боловсронгуй болгож хуваарилалтыг оновчтой хийнэ. Монгол хүн болгон тодорхой хэмжээний хишиг хүртэнэ гэдэг нь “сигнал” талаасаа амттай сайхан зүйл. Тэгэхдээ өөрийн чинь хэлдгийг бас бодох хэрэгтэй. Олсноо зөвхөн идээд уугаад дуусгачих юм бол жинхэнэ “голланд өвчин” чинь тэр болно. Тиймээс эхний үед ард түмэндээ тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой байх. Яваандаа боловсруулах салбарын үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр шинээр бий болоод. хүмүүсийн мэдлэг боловсрол дээшлэн, нийгмийн харил\ цаа эрүүлжихэд хүмүүс хөдөлмөрлөж олсон орлогоороо чинээлэг амьдрах бололцоотой болж, улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовдог тийм хэм хэмжээ рүү шилжинэ. Өнөөдөр бэлэн мөнгө тарааж өг гэж шаардаж байгаа хүмүүс бий. Төр засаг мөнгө өгөхийн хажуугаар хөгжлийнхөө бодлогыг орхигдуулж болохгүй. Энд хуулиар ч зохицуулах асуудлууд байж болно.
-Таны санаачлагыг ажил хэрэг болгоход мэдээж тендер зарлах, шалгаруулалт явуулах бишгүй ажил ундарна. Өнөөгийн байдлаас харахад тендерүүд будлиантай, шударга бус явагдаж байна гэх шүүмжлэл их гарч байгаа. Ийм нөхцөлд уул уурхайн салбарын хуваарилалт, тендер зарлах, эзэмших асуудлыг ямар байгууллага зохицуулах ёстой вэ?
-Орд болгон дээр төрийн мэдлийн хувийг тогтооно. Ялангуяа улсын зардлаар геологийн хайгуул хийсэн орд газрууд дээр нэн тэргүүнд. Хувийн зардлаар хайгуул хийсэн орд газар дээр бас хэлэлцээрийн журмаар, эдийн засаг, улс орны эрх ашгийн үүднээс төрийн мэдлийн хувь хэмжээг тогтоох ажил явагдана гэж бодож байна. Засгийн газар хэлэлцээр хийнэ. Үүний дараа төрийн өмчийн бүтцийг бий болгож, тогтоосон хувиудыг түүндээ төвлөрүүлэх ёстой. Тэгэхгүй бол төрийн мэдлийн хувийг хэн захиран зарцуулах вэ, яаж түүний араас хөөцөлдөх вэ, яаж хянах вэ гээд олон асуудал тулгарна. Ямар нэгэн хардлага сэрдлэг үүсгэхгүйн тулд дэлхийн болон Монголын нэр төртэй банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ард түмэндээ ил тод танилцуулж, ашигт малтмалын ордуудын төрийн мэдлийн хувийг үнэд хүргэх хэрэгтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага байна. Энэ утгаараа УИХ, Засгийн газрын идэвхтэй, нээлттэй, ил тод үйл ажиллагаа өрнөх ёстой. Хийх ажил их байна. Хэрэлдэж суух цаг алга гэж төгсгөлд нь хэлье.
-Танд баярлалаа
Ярилцсан Д.Цэнджав

avarga sukhbat !
Далай аварга А.Сүхбат хүндээр өвчилж, элэг нь муудсанаас зодог тайлжээ
2007.02.2 Өглөөний сонин
Төв аймгийн бахархал болсон Далай аварга А.Сүхбатыг хамгийн сонирхолтой барилдаантай, бөх сонирхогч олноо үргэлж баясгадаг, чансаатай бөх гэж ард түмэн ам сайтай байдаг. Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмыг Монголын ард түмэн, тэр дундаа уран сайхан барилдаанаа уралдуулан хүч үздэг бөхчүүд хамгаас илүү хүсэн хүлээж байсан нь мэдээж. 1024 бөх барилдаж, гадаад дотоодын үзэгчээр дүүрэн өнгөрсөн Монголын гурван өдрийн наадам хэний ч санаанд оромгүй үйл явдлаар , үргэлжилж, үзүүр түрүү ядаж л шөвгийн дөрөвт үлдэнэ хэмээн тооцоолж байсан тааврыг эвдэн аварга А.Сүхбат өөрийн гарын шавь болох Амгаланбаатар начинд 7-гийн даваанд өвдөг шороодон, заан цолонд хүргэсэн. Наадмын гурав дахь өдөр залуу аварга хадам аав болох Н.Баянмөнх аваргаас адис аваад, есөн хөлт цагаан тугандаа мөргөн дахин барилдахгүй болсноо зарлаж, наадмын талбайг орхиход сэтгэл зөөлөнтэй ард түмэн маань уйлж, гуйж хоцорсон билээ. Чухамдаа гэнэт ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлан ярьж байсан. Сэтгэлийн хөөрлөөр хандлаа, шавьдаа өвдөг шороодсоноос боллоо гэх мэт. Гэхдээ бүгд харамсаж байгаагаа илэрхийлж байсан ч өнөөдрийг хүртэл ямар шалтгаанаар далай аварга зүлэг ногоон дэвжээгээ орхих болсоныг хэн ч мэдээгүй. Тэгвэл үнэн хэрэгтээ далай аварга А.Сүхбатын бие ойрын нэг, хоёр жил үе үе хүндээр өвчлөх болсон гэнэ. Тэр тусмаа бөх хүнд хамгийн харшаар нөлөөлөх эрхтэн болох элэг нь муудсан гэж баттай эх сурвалжаас сонслоо. Одоогоор далай аварга А.Сүхбат элэгний эмчилгээгээр алдаршсан нэгэн хувийн эмнэлэгт үзүүлдэг бөгөөд дахин барилдахыг хориглож, элэгээ доргиож хүчтэй унаж, гэмтэж болохгүй гэсэн эмчийн зөвлөгөөг дагасан гэнэ. Хэдийгээр биеэ бодож зодог тайлсан ч залуу аварга дахин барилдахыг хүсдэг тухайгаа дотны нөхөртөө ярьжээ.

dajgui l um bichsen bainlee unsh !
Оросын Ерөнхийлөгчийн үг америкчуудыг гайхшруулжээ
2007.02.12 Ардын эрх
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Олон улсын аюулгүй байдлын асуудлаар Германы Мюнхенд болж буй бага хурал дээр хэлсэн үг АНУ-ын төлөөлөгчдийг гайхшруулжээ. Энэ талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Гордон Жондро мэдэгдэж, Путины үгийг “алдаатай” хэмээн шүүмжлэв. “Бид энэ үгийг сонсоод маш их гайхаж байгаа боловч терроризмтай тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг хориглох зэрэг салбарт ОХУ-тай цаашид ч хамтран ажиллах болно” гэж тэрээр хэлсэн байна. Америкийн сенатчид В.Путины үгийн талаар байр сууриа илэрхийлцгээжээ. Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейн Путины үгийг “Хүйтэн дайн төгссөн цагаас хойш Оросыи тэргүүний хэлсэн хамгийн харгис үг” гэсэн бол сенатч Жозеф Либерман “хүйтэн дайны өнгөөр хэлсэн өдөөн хатгасан шинжтэй” гэсэн байна. Энэ бүхнээс үүдээд В.Путины Мюнхенд хэлсэн үг олон улсын бодлогод эргэлт гаргаж, түүгээрээ түүхэнд үлдэж магадгүй болоод байгаа аж. Ажиглагчид ОХУ гадаад бодлогын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж эхэллээ гэж үзэх болов. В.Путины үгийг барууны олон лидер, тэдний дотор Германы холбооны канцлер А.Меркель царай барайлган сонсчээ. В.Путин АНУ, НАТО зэргийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр Вашингтоныг дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн гэж буруутгаад НАТО-г өргөжүүлж байгааг таашаахгүй байгаагаа мэдэгджээ. Олон улсын ажиглагчид “шинэ хүйтэн дайн” гэсэн нэр томъёо гаргаж ирэв. Москва ойрын хөршүүдтэйгээ эрчим хүчний асуудлаас болж маргалдах болсон, мөн сэтгүүлч Анна Политковская, тагнуулч агсан Александр Литвиненко нарын амийг бүрэлгэсэн хэргээс хойш ОХУ, барууны хооронд сөргөлдөөн үүссэн гэдгийг ажиглагчид тэмдэглэж байгаа юм. В.Путин “Al-Jazeera” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Би гэнэтийн гэмээр нэг зүйл хэлье. Арабын орнуудын төдийгүй Европын зарим орны тэргүүн надтай хувийн журмаар ярилцаж байхдаа ОХУ бол Европ биш. Тиймээс шилжилтийн энэ үед та ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин нэг бүрэн эрхийн хугацаанд үлдэж ажиллах нь зохистой гэж хэлсэн. Гадаадад төдийгүй эх орондоо байхдаа ч ийм саналыг би байнга сонсч байсан. Гэвч манай орны хувьд ардчилсан зарчмыг амьдралд нэвтрүүлж, Үндсэн хууль, бусад хуулиа сахидаг байх ёстой. Энэ нь хэрэг дээрээ улс орон тогтвортой байхын үндэс юм ” хэмээжээ.

- Boo_RED_ACE
- Тvмнээс Төгөлдөр Гишvvн

- Бичлэгүүд: 123
- Нэгдсэн: 10-р сар.15.06 8:40 am
- Байршил: Ulaanbaatar
- Contact:
- tuvshin301
- Мандах Нарны Туяа Гишvvн

- Бичлэгүүд: 259
- Нэгдсэн: 4-р сар.22.05 5:41 am
- Байршил: tuvshin urgelj ta nartai hamt
- Contact:
-
uuliintumur
- Жирийн Нэгэн Гишvvн

- Бичлэгүүд: 13
- Нэгдсэн: 9-р сар.02.06 11:38 am

Namaig dahij ingej medee ene ter umuu ih um bichvel minii asuultad oroh erhiig hasna gej asuult.netiin mod buguud admin surduulsen ch toosongui ee !
Bi uuniig ta nariig aa unshaasaa gesen uudnees tavilaa arai l denduu neeree unshaarai togloomchgui !
Цаазаар авъя
2007.04.4 Sonin.mn
Хятадын Шинэ мэдээ (China New Post) coнинд болон интернэтийн (Dot.gks.org) маш олон сайтаар тарж байгаа мэдээ.
Мөнгө олохын тулд орос сармагчинтай хурьцах үзүүлбэр үзүүлдэг байсан монгол янхан хүүхнээс сармагчинтай адил бүх биеэрээ үсэрхэг том гар хөлтэй хүүхэд төржээ. Энэ нь ховор тохиолддог генийн гажиг Гандлер-Креукхайм-ийн хам шинж үү эсвэл монгол хүн-шимпанзегийн эрлийз үү?…
Уле үндэстний орших эс оршиход нөлөөлөхүйц хэмжээний гэмт хэргийн төрөл цөөхөн байдаг. Энэ цөөхөн дотор сүүлийн үед шинээр хоёр төрлийн гэмт хэрэг хурдацтай, шийтгэл цаазгүй дэлгэрч байна.
1. Охид бүсгүйчүүдийг минь харьд секс боол болгон худалдах
2. Хар тамхи
Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж байна гээд хууль цааз маань хэрэгтэй үедээ хэрэггүй хулчгар шалчгар болох нь бий. Хулчгар шалчгар болсон хууль цаа-зыг минь далимдуулж хүн ардыг минь хүйс тэмтрэх вий.
1.Саяхны нэг судалгаагаар Макаод 600, Хонконг-д 400, Эрээнд 500, Хятадын бусад хотуудад 1000 шахам нийт 2500 монгол охин хятад газар секс боол болон худалдагдсан байна. Ихэнх нь хятад газар хөнгөн сайхан ажил хийж их мөнгө олно гэсэн зарын дагуу хэн нэгэн үл таних хүнд итгэн харьд одож байна. Тэнд очоод хамгийн түрүүн паспортаа хураалгаж барьцаалагддаг. Дараа нь хаашаа ч гарах эрхгүй, хэл мэдэхгүй хүмүүсээс тусламж гуйх аргагүй болгосны дараа эзний юу хүссэнийг хийх ёстой болно. Тиим ээ юу хүссэнийг нь. Зэвхөн жирийн янхан болбол бас их азтай байгаа нь тэр. Түүнээс цааш албадан мэс засал хийх, үүдэн шүднүүдийг нь авч хөхөхөд амар болгох, хар тамхинд оруулахаас авхуулаад энэ тэмдэглэлийн эхэнд бичсэн шиг амьтантай хурьцах, эрхтэн рүүгээ шил, хутга хийх зэрэг үзүүлбэрийг ч хийхээр албадан сургана. Сурахгүй юм уу эсэргүүцбэл зодно, залхаана, олон хүнээр хүчиндүүлнэ, хар тамхиар бооно. Заавал хиилгэнэ. Үүнээс цааших бүх аймшигт түүхийг би заавал энд давтан өгүүлэх хэрэггүй бөгөөд бид харамсалтай нь өдөр тутмын мэдээний завсраа анзаарахгүй байг,аа болохоос биш, бүх сонйн, мэдээллийн хэрэгслээр энэ тухай дэлгэрэнгүй бичиж байгаа. Дээрх мэдээнд өгүүлсэн шиг сүүлийн үед монгол янхнууд хамгийн хүнд үзүүлбэр үзүүлдэг хамгийн хямдхан зугаа гаргагч боол болон хувирч байна. Харамсалтай нь төрөөс энэ тухайд санаа тавих сэтгэл үгүй, өвөр зуураа ширээ сандал, хахууль авилгаа булаацалдаад завгүй. Эрүүгийн хуульд ч хүн худалдсан хүнд оноох тодорхой зүйл анги, шийтгэл нь тодорхой бус зөөлөн хүнлэг энэрэнгүй ажээ.
Ийм байхад монгол охидыг монгол газраас эцэг эх, төрийнх нь өврөөс сугалан гаргаад зараад, доромжлоод, сармагчинтай хурьцуулаад, дэлхий даяар зарлаад байхаас яахав.
Зөндөө шүүмжилсэн тул саналаа хэлье.
1. Монгол охидыг зарж байгаа гэмт хэргийг зогсоож чадахгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулья.
2. Шинээр өөрчилж байгаа Эрүүгийн хуульд хүн наймаалах ажлыг гардан хийсэн хүмүүсийг цаазаар авах заалт оруулья.
3. Бүх FM, сонин, телевизүүдийг монгол охидыг худалдахтай холбоотой байж болох бүх мэдээллүүдийг цензурдэн хааж нэвтрүүлж, дамжуулахгүй байхыг уриалж байна.
Тэгж дамжуулсан сонин, телевиз, радиог уг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэж монголчууд гэсгээх болно гэдгийг сануулъя.
4. Охидоо хямгадаж чадаагүй эцэг эхийн эцэг эх байх эрхийг хасъя.
5. Хятадын хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллая
6. Өөр ямар арга чарга байдаг юм бүгдийг нь хийе.
2. Улаанбаатар, Дарханд зарим дунд сургуульд явуулсан судалгаагаар бүх сурагчдын 80 хувь нь ямар нэг хэмжээгээр хар тамхины төрлийн бодисыг ядаж нэг удаа амсаж үзсэн гэнэ. Улаанбаатарын зарим бааранд хар тамхины мансууралд орсон залуус тогтмол цугладаг, тараах сүлжээтэй болсон гэнэ. Зарим дуучид, баячуудын хүүхдүүд зөвхөн хар тамхи л хэрэглэж кайф авдаг, тэдэнд өөр ямар ч зугаа сонин биш гэнэ. Тэд өөрсдөө ч наймаалдаг гэнэ.
Бид чинь арай сохор дүлий болчихсон юм биш биз. Энэ бүх аймшгийн мэдээг үл тоон улстөрөө л ярьж хэн гэдэг сайд огцорч, хэн гэдэг дарга хэдэн тэрбум хулгайлаад баригдаагүй нь мундаг гэж л бахархаж суудаг. Яг л хонь голыг нь таслахаар дээш харуулахад эзэн минь намайг тэнгэр харуулж,байна гэж баярладаг үлгэр шиг. Хэрэв бид, төр, хууль цааз маань ийм арчаагүйгээр дахиад 5-10 жил болбол, хүүхэд залуусын маань тал хувь нь хар тамхичин болчихвол бидний амьдарсаны утга учир юу билээ?
Бас л зөндөө шүүмжиллээ. Саналаа солилцъё:
1. Хар тамхины наймаа сүлжээг эрхэлж байгаа гаднын, дотоодын иргэн хэн боловч цаазаар авъя. (биднээс илүү ардчилсан Сингапур, Туркт, биднээс сая дахин олон хүнтэй Хятад, Тайландад яг ийм ялтай)
2. Хэрэв одоо л хар тамхитай тэмцэх ажлыг эхлэхгүй бол хариуцах бүх албан тушаалтныг зайлуулж үр хүүхдийн минь ирээдүйг хамгаалах хүмүүсийг томилъё.
3. Хүн бүр жигшин хэлэлцэж бүхий л арга чаргаа дайчилъя.
Уншиж байгаа таньд ч миний аргаа бараад хандаж байгаа минь мэдрэгдэж буй бизээ. Хамгийн аймшигтай энэ хоёр тахлыг хүчээр ч болтугай, цаазаар авч байгаад ч болтугай зогсоохгүй бол нэгэнт оройтож дийлдэхээ болих цаг ирж байна.
Уншигч та туслаач, яах вэ?
Б.Болдсайхан эмч

goojuur.com oos huulj avav !
ene unen ineedtei haha
bi neg heleltsuuleg yavuulah sanaltai bn erhem goojuur ta gegeen oyundaa tungaaj neg uzeech….yu ve geheer suuliin ued huuhnuudiin amnaas mgl erchuud archaagui arhichin ene ter gej goichlood bh bolj er n ted nar uursduu oilgtoi bol dajgui zaluu olj l taraa gevch chadahgui.zagvar zohion buteegch soelmaa neg yariltslaga uguhd n
-survajlagch ta nuhruusuu salsan geluu gej gene
-soelmaa: tiimee hen ter har arhiching tejeej bh ve gej gene
-sur: ta odoo dahiad huhurt garah bodol bn uu gej asuuj
-soe: bi chamd neg zuil helie..mgl-n all men-g 100 huvi gej uzvel 50 huvi ni arhichin eruugiin elementuud tegheer tohirohgui uldej bga 50 huvi n 25 huvi n urid n amidraltai bsan buyu yamar neg asuudaltai gehed survajlagch tesgelgui….
-tegvel ta uldej bga ter 25 huvias huhur songoj bolohgui um uu gej asuuhad
-soe:chi togloj bn uu?ter 25 huvi deer n saihan saihan huuhnuud alaltsaj bhad bi yaah um be?gesen gedeg….
tegheer 25 huvias humsalj chadahgui archaagui huuhnuud l iim yaria gargadag um shig yu gej bodoj bn erhem 25-chuudaa?!!!