31 хуудас 36
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 4-р сар.04.14 12:49 pm
Бичсэн bayara07
Сонирхолтой сэдэв байна
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 4-р сар.10.14 2:59 am
Бичсэн Нимбус
alukard написал:дээр хариулт өгсөн гишүүнд баярлалаа. Ер нь анхан шатаас дунд шатны мэдлэгтэй л болж байна да. Монголын хөрөнгийн биржээс хэдэн хувьцаа авч үзлээ. дунд хугацааны ашиг олхоор нэмж хийгээл байх санаатай. Хай би ойл, Монголын цахилгаан холбоо хоёр оор л одоохондоо оролдож байга.

Удахгүй гадаадын хөрөнгийн зах зээл орноо. Форекс бол мэдэхгүй ээ. бүүр туршлагажиж байж л орж үзнэ дээ. Гэхдээ дэмий юм болвуу л гэж бодоод байгаа
SA мэдээлэл оруулж байгаад баярлалаа
Mongold ashig olno gej yer n bhguim bn le de ho.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 2:25 am
Бичсэн SA
“Монгол секюритиес” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 сарын 17-ны өдөр 10:00 цагт “22-р БААЗ” ХК-ийн байранд зохион байгуулагдах гэж байна. Тус хурлаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйл ажиллагаанд мөрдөх журмыг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Бүртгэлийн өдөр: 2014-09-25
“Дорнод Хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 сарын 18-ны өдөр 13:00 цагт Дорнод аймаг дах Монгол банкны байранд зохион байгуулагдах гэж байна. Тус хурлаар Компанийн дүрэм, ТУЗ болон ТУЗөвлөлийн дэргэдэх хороодыг сонгох, Компанийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэх ажээ. Бүртгэлийн өдөр: 2014-09-26
“Зоос гоёл” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл эчнээ санал хураалтаар санал авч “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус нэгдүгээр хурлын 01 тоот тогтоол”-ын заалтад өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Бүртгэлийн өдөр: 2014-09-26
“Ингэттолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 сарын 11-ны өдөр 13:00 цагт Булган аймаг дах компанийн өөрийн байранд зохион байгуулагдах гэж байна. Тус хурлаар Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Компанийн дүрмийн шинэчлэсэн найруулгыг батлах, ТУЗ болон ТУЗ-ийн дэргэдэх хороодыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Бүртгэлийн өдөр: 2014-09-19
“Баянхайрхан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 сарын 27-ны өдөр 11:00 цагт “GR” төвийн байранд зохион байгуулагдах гэж байна. Тус хурлаар Өрийг хувьцаагаар солих, нэмж хувьцаа гаргах, хувьцаа хуваах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Бүртгэлийн өдөр: 2014-09-29
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 2:27 am
Бичсэн SA
“ЗООС ГОЁЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР
450.jpg“Зоос гоёл” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус II хурлаа эчнээ санал хураалтаар явуулж, хурлаар хэлэлцэх асуудлыг 2014.10.24-ны өдөр шийдвэрлэхээр болсон байна. Тус эчнээ санал хураалтаар “Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013.08.24 өдрийн ээлжит бус I хурлын “Хувьцаа нэгтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай төсөл” 01 тоот тогтоолын заалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдвэрлэх аж.
“Зоос гоёл” ХК-ийн хувьцаа нэгтгэх төсөлд дараах үндсэн үзүүлэлтүүдийг тусгасан байна.
· “Зоос гоёл” ХК-ийн 288 ширхэг энгийн хувьцааг 1 шинэ энгийн хувьцаанд хөрвүүлэх замаар нэгтгэх,
· Хувьцааг нэгтгэсний дараа бутархай хувьцаатай үлдэж буй нийт хувьцаа эзэмшигчдэд нэгтгэсэн дүнд хүрээгүй хувьцааг худалдан авах эрх эдлүүлэх,
· Компани хувьцааг нэгтгэсний үр дүнд бий болсон хувьцааны бутархай үлдэгдлийг хувьцаа эзэмшигчдээс эргүүлэн худалдан авах, эрх үүссэн хувьцаа эзэмшигчид бутархай хувьцаагаа нэгтгэсэн дүнд хүргэхэд шаардлагатай хувьцааг компаниас худалдан авах журмыг хэрэгжүүлэх /нэгж хувьцааны үнэ 720 төгрөг/
Жишээ нь: Та тус компанийн 100 ширхэг хувьцаатай байсан гэвэл таны хувьцаа нэгтгэсэн дүн болох нэг бүхэл /288 ширхэг/ хувьцаанд хүрэхгүй боловч танд үлдэх бутархай хувьцаагаа нэгтгэсэн дүнд хүргэхэд шаардлагатай 188 ширхэг хувьцааг (288-100) нэмж худалдан авах эрх үүсэх болно. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд та хүсэлт гарган компанийн дансанд (188ш*720төг) 135,360 төгрөгийг тушааж баталгаажуулах юм.
Харин хүсэлт гаргаагүй тохиолдолд таны бутархай 100 ширхэг хувьцааг компани (100*720төг) 72,000 төгрөгөөр худалдан авч ҮЦТТТХТ-ийн дансанд байршуулах юм.
Эчнээ санал хураалтын санал авах сүүлийн хугацаа 2014.10.24-ны 18:00 цаг бөгөөд “Зоос Гоёл” ХК-ийн байр 201 тоотод хүлээн авах юм байна.
Холбоо барих утас: 11-32907, 99880881
И-мэйл хаяг:
info@zoosgoyol.mn
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 2:28 am
Бичсэн SA
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК НЬ 2013 ОНЫ НОГДОЛ АШГИА БАЙРШУУЛЖЭЭ.
“Гермес центр” ХК нь 2013 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 5.50 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ. Тус компани нь 2013 онд 1.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 457.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрөгч онд тус компани нь 5.09 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсантай харьцуулахад энэ нь 0.41 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 2:28 am
Бичсэн SA
“Баянгол ЗБ” ХК нь 2013 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 319.50 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ. Энэ нь ногдол ашгийн татвар хасагдсан дүн юм. Тус компани нь 2013 онд 7.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Мөн өнгөрөгч онд тус компани нь 350 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсан ажээ.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 2:30 am
Бичсэн SA
“Говь” ХК нь 2013 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 117 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ. Энэ нь ногдол ашгийн татвар хасагдсан дүн юм. Өнгөрөгч онд тус компани нь 125 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсан ажээ.
“Говь” ХК 2013 онд 48.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 7.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 5:50 am
Бичсэн Hundaga
$48000 l borluulalt hiisen gesen uguu
Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.03.14 8:34 am
Бичсэн dracula
.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.04.14 12:03 am
Бичсэн cellat
Hundaga написал:$48000 l borluulalt hiisen gesen uguu
arai buruu tootsolson bololtoi. 48.7 terbum gedeg chin dollariin hanshiig 1800-gaar bodohoor 26.7 say dollar boloh yum bishuu.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.04.14 3:22 am
Бичсэн Hundaga
Terbum gej hediig heleed baigaag oilgodogguim
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.04.14 11:52 am
Бичсэн U.B
Mm
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.08.14 2:52 pm
Бичсэн Masgu
Энэ нь зөв тэр нь буруу гэх юм байхгүй л дээ. 1-ийн ард 12 тэгтэй тоог Монголчууд Их наяд гэдэг бол өрнийнхөн Триллион гэдэг л хэрэг. Яг л Ньютоны толгой дээр унасан бөөрөнхий улаан жимсийг Монголчууд алим гээд, Англичууд apple гэдэг шиг. Орчуулгын л асуудал шүү дээ.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.09.14 12:56 am
Бичсэн cellat
Masgu написал:Энэ нь зөв тэр нь буруу гэх юм байхгүй л дээ. 1-ийн ард 12 тэгтэй тоог Монголчууд Их наяд гэдэг бол өрнийнхөн Триллион гэдэг л хэрэг. Яг л Ньютоны толгой дээр унасан бөөрөнхий улаан жимсийг Монголчууд алим гээд, Англичууд apple гэдэг шиг. Орчуулгын л асуудал шүү дээ.

Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.23.14 2:28 pm
Бичсэн SA
“УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООЖ, БҮРТГЭЛЭЭС ХАСЧЭЭ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №104 дугаар тогтоолоор “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 335,297 ширхэг хувьцааг бүртгэлээс хасч, тус компанийн үнэт цаасны арилжааг зогсоосон байна.
Монголын хөрөнгийн бирж ТӨХК
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 10-р сар.23.14 2:29 pm
Бичсэн SA
“ХЯЛГАНАТ” ХК -ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу “Хялганат” ХК нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа компанийн хэлбэрийг өөрчлөн Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болох шийдвэрийг гаргасан, мөн Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 10 дугаар сарын 8-ны хурлын 355 дугаар тогтоолоор ХХК болохыг зөвшөөрсөн тул компанийн хувьцаа эзэмшигч та өөрт үүссэн эрхээ эдлэн компанийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүслээ.
Мөн хувьцаа эзэмшигч та хүсвэл “Хялганат” ХХК-д хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх боломжтой ба энэ тухай мэдэгдэлээ өөрийн үйлчлүүлдэг Брокер, дилерийн компани дээрээ oчиж өгөх ба дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Жич: Уг хүсэлтийг 2014.12.08 өдрийг дуустал хүлээн авах ба нэгж хувьцааг эргүүлэн худалдан авах үнэ 23,318.58 төгрөг болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 94072846, 11-311128
“ХЯЛГАНАТ” ХК
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 11-р сар.02.14 11:09 am
Бичсэн Нимбус
Mongoliin hurungiin birj ch gej hog yumda
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 11-р сар.02.14 7:01 pm
Бичсэн Нимбус
001 написал:Нимбус написал:Mongoliin hurungiin birj ch gej hog yumda
+1
хэзээ ч билээ нэг өдөр 100 төгрөгний арилжаа хийж савааж билээ.
sayahan hedheen honogiin omno 4 saya togrognii ariljaa niitdee hiisen bn le lol duhaa l algadaj suulaa
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.08.14 7:50 pm
Бичсэн SA
ИРГЭН ТА ХУВЬЦААТАЙ, НОГДОЛ АШГИЙН ХУРИМТЛАЛТАЙ ЭСЭХЭЭ МЭДЭХ ҮҮ?
Нийгмийн баялгийг дахин хувиарлах нэгэн арга нь Үнэт цаасны зах зээл, түүний арилжаа байдаг бөгөөд энэхүү боломж, бололцоог ашиглагч нь хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй “хөрөнгө оруулагч” иргэн та байх учиртай. Манай улсын хувьд анх өмч хувьчлалаар төрийн өмчит компаниуудыг Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /ХОЭБ/-ээр хувьчилсан ба тухайн үед компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 100 төгрөгөөр үнэлсэн байдаг ч энэхүү үнэлгээ ихэнх компаниудын хувьд хэд дахин өссөн жишээг Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээнээс харж болно.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын 780 орчим мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцааны данстай байдгаас ердөө 10 мянга хүрэхгүй нь үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож хувьцааны үр ашиг, өгөөжийг хүртдэг бол үлдсэн хэсэг нь хувьцааны арилжаанд төдийлөн оролцдоггүй ба ХОЭБ-ээр хувьцаа авсан иргэдийн дийлэнх нь өөрсдийн хувьцаатай эсэхээ ч мэддэггүй, үнэт цаасны хадгаламжийн байгууллага /“ҮЦТТТХТ” ХХК/ дахь дансанд байгаа мөнгөө ч авдаггүйгээр барахгүй тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаггүй хувьцаа эзэмшигчид байдаг.
“ҮЦТТТХТ” ХХК-д хадгадагдаж буй хувьцаа эзэмшигчдийн нийт ногдол ашиг, ногдол хувийн хэмжээ 2.2 тэрбум орчим төгрөг байна. Үүнд магадгүй таны ХОЭБ-ээр худалдаж авсан хувьцааны ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн хөрөнгө байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл дээрх ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг дансаа нээлгээгүй эсхүл хувьцаатай эсэхээ мэддэггүй хувьцаа эзэмшигч нар аваагүй байх тул өөрсдийн дансаа харилцагч брокер, дилерийн компаниараа дамжуулан нэн даруй шалгахыг та бүхэнд зөвлөж байна.
Хувьцаа эзэмшигч нь хууль тогтоомжоор олгогдсон, санал өгөх, саналын эрх эдэлж компанийн удирдлага, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, ногдол ашиг авах гэх мэт эрхүүдтэй байдаг боловч хувьцаатай эсэхээ мэддэггүй, дансаа нээлгээгүй хувьцаа эзэмшигч нар нь эдгээр эрхээ хэрэгжүүлж чаддаггүй тул өөрийн дансаа шалгаж хувьцаагаа захиран зарцуулах эрхээ эдлэх нь нэн чухал юм.
Иргэн та үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, дансгүй бол нээлгэж өөрийн хөрөнгө болох хувьцаагаа үнэт цаасны арилжаанд оруулж ханшийн зөрүүнээс ашиг олох, магадгүй олон жилийн хугацаанд хуримтлагдаад байгаа ногдол ашгийн мөнгөө авах боломжтой тул өөрсдийн хувьцааны дансаа шалгана уу.
Хэрэв ХОЭБ-ээр хувьцаа авсан боловч үнэт цаасны хадгаламжийн байгууллагад данс нээлгээгүй байгаа бол өөрийн анх бүртгүүлсэн брокер дилерийн компанид очиж дансаа нээлгэж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийн талаарх мэдээлэл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох, өөрийн эзэмшлийн хувьцаагаа хэрхэн захиран зарцуулах зөвлөгөөг авах бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.08.14 7:52 pm
Бичсэн SA
1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИРЭХЭЭР БОЛЛОО
АНУ-ын “Firebird” сангийн салбарын хөрөнгө оруулалттай Монгол компани болох “Могул пауэр” ХХК БНХАУ-ын төрийн өмчит “SEPCOIII” корпорацтай Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн хэрэгжүүлэлт болон санхүүжүүлэлт дээр хамтран ажиллахаар Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
АНУ-ын “Firebird” сангийн салбарын хөрөнгө оруулалттай Монгол компани болох “Могул пауэр” ХХК БНХАУ-ын төрийн өмчит “SEPCOIII” корпорацтай Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн хэрэгжүүлэлт болон санхүүжүүлэлт дээр хамтран ажиллахаар Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Firebird” сангийн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын хоёр сангийн санхүүжүүлдэг Монгол компани болох “Могул пауэр” ХХК БНХАУ-ын төрийн өмчит “SEPCOIII” корпорацтай Тэвшийн говийн цахилгаан станцын төсөл дээр хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ.
Энэхүү төслийн хүрээнд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хйигдэж Могул Пауэрийн эзэмшдэг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барьж байгуулах юм. Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг АНУ-ын эрчим хүчний компани болох “Burns and Roe” Ent.Inc боловсруулсан бөгөөд 2013 онд Монгол Улсын Эрчим Хүчний яамаар батлуулсан. Төслийн барилга байгууламж барих зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас тус тус аваад байгаа юм.
1985 онд байгуулагдсан SEPCOIII корпораци нь олон улсын эрчим хүчний төслийн контрактор бөгөөд БНХАУ-ын эрчим хүчний барилгын тэргүүлэх корпораци (Power China) –ийн шилдэг охин компани юм. Тус корпораци нь дэлхийн олон улсад эрчим хүчний барилга байгууламж барьсан туршлагатай компани юм. Жишээлбэл хий, нүүрсний цахилгаан станц, салхи, нарны эрчим хүч, усан, биомасс болон дэд станц, дамжуулах шугамуудыг барьж байсан туршлагатай. Эрчим хүчний барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд барьж байгуулдаг гэдэг нь энэхүү корпорацийн авч байсан олон шагнал номинацуудаар батлагдана. Зөвхөн 2013 онд олон улсын түвшинд нийт 33,500 MW хүчин чадал бүхий өндөр чанарын ажил хийсэн ба нийт 13.5 тэрбум юанийн (2.23 тэрбум АНУ доллар) орлоготой ажилласан байна. 2013 оноос стратегиа өргөжүүлж Бие Даасан Эрчим Хүч Үйлдвэрлэлийн салбарт орсноор олон улсын түвшинд, түүний дотор Монгол улсыг оруулаад хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, хамтран ажиллах чиглэлийг идэвхтэй эрж хайж байна.
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Firebird” сан нь Монгол Улсад 2006 онд үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч юм.
“Firebird” сангийн захирал Жэймс Пассин хэлэхдээ, ”2013 оны 10 сард батлагдсан шинэ Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд эрчим хүчний энэ чухал төслийг Монголд хэрэгжүүлэх гэж байгаадаа би маш их баяртай байна” гэжээ.
SEPCOIII корпорацийн дэд ерөнхийлөгч ноён Жанг Хонгсонг, “Энэхүү төсөл сүүлийн үед манай хоёр орны хооронд яригдаж байгаа эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналыг баталгаажуулж байгаа бөгөөд саяхан Бээжинд болсон Азийн орнуудын APEC уулзалтын үеэр Монгол улсын УИХ-ын дарга З. Энхболд, БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпинг нар уг сэдвийг хөндөж ярилцсан.”
Уг баримт бичиг үзэглэх арга хэмжээнд Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц. Сүхбаатар гэрчээр оролцсон бөгөөд энэхүү төслийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэрээр: “Монгол улсын Засгийн Газар энэхүү төслийг дэмжиж байгаа. Уг төсөл бол манай улсын түүхэнд анхны уурхайн ам дээр тулгуурласан IPP бөгөөд энэ салбар дахь манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны эхлэл гэдэгт итгэж байна.” гэлээ.
Эх суралж:
http://economy.news.mn/
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.08.14 7:53 pm
Бичсэн SA
“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 12-р сарын 24-ний өдрийн 14 цагт Багануур дүүрэгт байрлах тус компанийн төв байрны хурлын танхимд болно.
“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 12-р сарын 24-ний өдрийн 14 цагт Багануур дүүрэгт байрлах тус компанийн төв байрны хурлын танхимд болно.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
· Компанийн 2015 оны хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөг батлах тухай
· Эдийн засаг, нийгмийн хөгжлийн сангийн журам батлах тухай
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгоно.
Эрх бүхий хувьцаа эзэмшигчид 2014 оны 12 дугаар сарын 05 өдрөөс эхлэн хурал хуралдахаас нэг хонгийн өмнөх хүртэл хугацаанд ажлын өдрүүдэд Багануур ХК-ийн захиргааны байрны 201, 203 тоот өрөө болон Улаанбаатар хот дахь Төлөөлгөчийн газрын байранд очиж “Танилцаж болох баримт бичиг”-тэй танилцаж болно.
Санал хүлээж авах сүүлчийн өдөр:2014.12.23-ны өдрийн 14.00 цаг
Хурал зохион байгуулах комисстой холбоо барих утас:
Комиссийн дарга: 70213739, 99119714
Гишүүд: 88082547, 99044373
BJSC@baganuurmine.mn
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.08.14 7:56 pm
Бичсэн SA
“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Шивээ-Овоо ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Компанийн 2015 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэн батлах
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2014 оны 12 сарын 4, эчнээгээр санал өгөх хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдрийг 12-р сарын 21-ны өдрөөр тус тус тасалбар болгоно.
Хувьцаа эзэмшигчид та бүхэн харьяа брокер диллерийн компани дээрээ очин хурлын материалтай танилцан хуралдаа идэвхтэй оролцоно уу.
Хурал хуралдах газрын хаяг:
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-23/1, Багануур ХК-ийн Төлөөлөгчийн газрын байрны 101 тоот өрөө Шивээ-Овоо ХК-ийн Төлөөлөгчийн газарт
Лавлах утас: 99066072, 70546464, 95958285
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.09.14 2:00 am
Бичсэн zulaa.ss
.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.29.14 10:13 pm
Бичсэн SplasheR
Tavan tolgoin 1072 huvitsaag mse dr ariljij boldog yumuu?
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 12-р сар.31.14 1:19 am
Бичсэн cellat
ter huvitsaa ch hudlaa boloo biz dee. tegeed ch zarj boldoggui huvitsaa bh shuu.
Re: Хувьцаа болон Бонд
Бичигдсэн: 1-р сар.17.15 11:37 pm
Бичсэн trafficmongolia
001 написал:Hundaga написал:Terbum gej hediig heleed baigaag oilgodogguim
1000000000 <-- terbum
1000000000000 <-- trillion (Mongolchuud ih nayd geel bdiin. Uul ne trillion geh ne zov)
trillion gej 100 n terbum yum bn tiimyy