Төрөлт болгон өөр гэдгийг одоо л өөр дээрээ мэдэрч байна даа.
Том охин яг ид ковидын хөл хорионы үеэр, миний хамгийн дуртай сард, зуны дулааханд гарсан болохоор нүд ирмэхийн зуур л бойжжээ. Ядахад анхны хүүхэд болохоор бөөцийлж, 100% зөвхөн түүндээ л санаа тавина. Нөхөр ажилтай болохоор бид 2 өөрсдийн гэсэн тогтсон рүтинтэй. Бүх зүйл яг номон дээр бичигдсэн юм шиг л ойлгомжтой, дэгтэй, эмх цэгцтэй бас цагийн дараалал дагуу. "Анхны төрөлт мөртлөө хэд төрсөн хүн шиг айхтар юмаа чи" гэж хүмүүс хэлнэ.
Гэтэл хүү дээр бөөн бөөн хаос

Төрөхдөө хүртэл хаос хха. Аниа нь 12 сарын 31ний орой он гарахаас 6 цагийн өмнө гэнэт эмнэлэгт хэвтэхээр болоод шинэ оны ширээ бэлдэж байснаа бүгдийг нь орхиж гараад 2 хоног эмнэлэгт сахиур. Тогоо шиг том гэдэстэй. Тэгээд 1 сарын 2ны өглөө эмнэлэгээс охинийг гаргаад шууд өвдөөд орой нь хүүтэйгээ анх уулзаж билээ.
Энэ удаа ам бүл илүү олуулаа. Нөхөр хүүг бойжтол хамжилцхаар ажлаасаа чөлөө авсан. Ямар азаар хүүхдүүддээ амиа тавьдаг нөхөртэй боловоо гэж тувт бодоостой. Төрөөд л гав ганцаараа үлдсэн бол дуус дуус.
Энэ удаа ямар ч тогтсон рүтин одоогоор алга (орой унтахаас өмнөх 30 мин эс тооцвол). Бүх юм фрий стайл. Бас ихэнхи зүйлс дээр 2 ба түүнээс их шийдэлтэй. Яг эн тэнцүү 2уулаа caregiver хийж байгаа болохоор. Санал нийлэхгүй үедээ жижигхэн жижигхэн бухимдаастай. "Би охин дээрээ ингэдэг байсын" гэж дотроо өөрийнхөөрөө зөрүүдлэнэ. Хааяа ил. Зарим нэг шийдлээс болоод 1 сар арай хүрээгүй байхдаа хүү угжаар идэх дуртай болсон. Мээмийг айхтар голно. За яахавдээ, хэдхэн сар саахад болчихно. Хэцүү юм алга.
Бүүм. Өнгөрсөн долоо хоног 3 сар хүрэхээс долоо хоногийн өмнө аниагаас анхны ханиадаа зооглов. Өө год. Нялх хүүхэд ханиад хүрэх ямар аймар юм бэ. Охин цэцэрлэгт ортлоо нэг ч өвдөж байгаагүй. Дахиад бүх зүйл шинэ, мэдэхгүйн мананд. Ийм бяцхан амьтны бүх юм нь жижигхэн болохоор цэрэндээ хахчих гээд, ханиадандаа хоолой нь боогдчих гээд, уушиг нь устчих гээд аймшигтай долоо хоног байлаа. Өдөр ч, шөнө ч бөгшүүлж, багтарч ханиалгаад бронхитын цацлага хэрэглээд одоо гайгүй болж байна. Ханиах тоолонд нь зүрхээр хатгуулна. Урагшгүй ээжийгээ уучлаарай гээд 2уулахнаа байхдаа уйлаад л, уйлаад л байна. Ядаж байхад When life gives you a tangerine үзэж байсныг хэлэх үү, төрсний дараах хормоны өөрчлөлтүүд үү. Гэрийнхэн том жижиггүй ханиад. Нөхөр бид 2 ядахад бас зэрэг өвдөөд. 2 шөнө дэмийртлээ халуурахдаа гэрээ, ээжийгээ аавыгаа ямар их санаваа. Би ч гэсэн аавын ноймор 1. Гэр бүлийн итгэл найдвар, бахархал (байсан лол. Надаас 10 дүү, дүү гарсаар бахархал түүн рүү шилжсэн). Хүүг их уйлахаар сэтгэл шалаар нэг. Гараад гэр лүүгээ гүйчихмээр санагдсан хэдэн өдрүүд...
Ээж болсон, нэг биш бүр 2 хүүхдийн ээж болсноо илүү их мэдэрсэн долоо хоног байлаа.
Өвөл төрсөн хүүхэд бойжитлоо хэцүүм байнаа
Гэдсээ санав.