33 хуудас 36

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.12.16 11:59 pm
Бичсэн көктүрік
украин цөмийн зэвсэгтэй болчихсон байж магадгүй байна. зху-ын үед украин, казахстан хоер цөмийн зэвсэгтэй байжаагаад их гүрнүүдийн шахалтаар зху-ын өвлөгч гэгдсэн орост буцааж өгсөн билээ. энэ үеэр их гүрнүүд энэ хоер оронд баталгаа гаргаж өгсөн боловч 2014 оны крымын хямралаар орос совок-ватникууд мөнөөх меморандумаа нулимаж хаясан учир хохолууд нэг юм бодож эхэлсэн нь тодорхой байдаг. цөмийн зэвсэгээ буцааж өгсөн ч пуужингийн технологитой хэвээр үлдсэн учир хохолууд цөмийн зэвсэг сэм хийчихсэн бололтой байна. зху-ын үед пуужингийн технологийн цөм нь украин байжээ.
ураныг ядуу баяжуулбал АЦС-ын түлш болно, арай их түвшинд баяжуулбал өнөөх зэвсэг гэгч нь болно. украин битгий хэл, хүн хүчээр хамаагүй жижигхэн казахстан хүртэл ураныг бага түвшинд ядах юмгүй баяжуулж байгаа. эртээд наз японы телевизд ярилцлага өгөхдөө цөмийн зэвсэгээс татгалзсанаа ярингаа ийм зэвсэг хийвэл ядах юмгүй гэдгээ үгийн далимд шууд бус хэлээгүй ч цаад санаа нь илэрхий тийм байдлаар ойлгогдож байна лээ. украинаас ялгаатай нь казахстанд пуужингийн технологи байхгүй. ямартайд ч ватникууд өнөөдөр хөл гарын үсгээ зурж баталгаажуулаад маргааш нулимаад байвал хохол ч тэр, наз ч тэр зүгээр хараад суухгүй гэдгийг ойлгож авлаа. их дургүй хүргээд байвал хохолууд московияд нь ганц цэнэгт хошуу ядах юмгүй нисгэж орхино гэдгийг путлер ч ойлгож эхэлсэн гэнэ.

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.13.16 2:18 pm
Бичсэн Саруул
Цөмийн бөмбөг хийх, түүнийгээ тив алгасан тээвэрлэж хүргэх бол аль өнгөрсөн зууны дундуур шийдэгдсэн технологи

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.13.16 2:30 pm
Бичсэн eRoTiKa
Саруул написал:Цөмийн бөмбөг хийх, түүнийгээ тив алгасан тээвэрлэж хүргэх бол аль өнгөрсөн зууны дундуур шийдэгдсэн технологи
Hezee hiigdsen ni yamar hamaatain be? Gol ni ilvv decshiltee technology garch irsen yumu?

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.13.16 5:32 pm
Бичсэн Саруул
Гол нь одоо хэрэв мөнгө нь байгаад, хүсвэл хувь хүн ч хийж чадах болсонд л учир нь байгаа юм.

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.13.16 8:15 pm
Бичсэн eRoTiKa
Саруул написал:Гол нь одоо хэрэв мөнгө нь байгаад, хүсвэл хувь хүн ч хийж чадах болсонд л учир нь байгаа юм.
Hiih argaa meddeg bailaa geed hiih bolomjiig ni olgohgvid l bgamda

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.14.16 5:31 am
Бичсэн eRoTiKa
001 написал:
eRoTiKa написал:
Саруул написал:Гол нь одоо хэрэв мөнгө нь байгаад, хүсвэл хувь хүн ч хийж чадах болсонд л учир нь байгаа юм.
Hiih argaa meddeg bailaa geed hiih bolomjiig ni olgohgvid l bgamda
ygd blohgui gj? hn tsumiin bumbug hjiin gd hynaad suuj bh blomj delhii deer bhgui sh de. tsumiim zebseg hh argachlal ne l nuuts bdg blohos tuuhii ed ne haa saigui l bdg gd yriad bdiin. ymar mdhiin bish.

ortsiin medeed avchihval ng urany uurhain zahiral ch uurhai deeree tsumiin bumbug hgd suuj bhd teryg mdh tehnologi esvel tm huchirheg tagnuuliin suljee ch ene delhii dr bdggui l bhgui yu.
Tgd yagaad busad ulsuud hiihgvi bgan? Yagaad hiij bsan iran ni barigdchihaad odoo yaj ch chadahgvi shahaltand orchood bgan, 192 uls delhii deer bhad erduu 8-9 hun uls l tsumiin zevsegtei bgan

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.16.16 12:15 am
Бичсэн көктүрік
Ха ха, зарим улс бүр атомын зэвсэгийг бялтат буу хийхтэй адилтгаад байгаа бололтой. Нэгт, дэлхийн хамтын нийгэмлэг хийх бололцоо олгохгүй, хоерт, тийм амар юм байсан бол бүгд сэм хийчихнэ шдээ. Ураны нөөц, олборлолт, баяжуулалт, хийх технологи, түүнийгээ зөөх пуужин гээд зөндөө асуудал байгаа болохоор дурын орон хийж чадахгүй байгаа шдээ. Хамгийн гол нь өндөр түвшинд баяжуулсан уранаа яг хэрэгтэй үед нь цөмийн гинжин урвалд оруулах асуудал байгаа юм шүү дээ. Энэ чинь хар яриагаар өнөөх тэсрэлт гэгч юм нь. Тэгэхээр урантай байгаад бүх юм болчих юм биш.

оросууд тараамп гарлаа гээд хий хөөрөөд байна. сонгуулийн өмнөх алиа салбадай трамп ерөнхийлөгчийн сэнтийд суусны дараа шаааал өөр хүн байх болно. америкт хүн биш институт ажилладаг болохоор тэдний бодлого тарааамп шимп бонако байтугай нь гараад барагтайд өөрчлөгдөхгүй. тэгэхээр совокуудын хойтох уншигдахдаа л заавал уншигданоо :lol: . тэр үе хурдан ирэх болтугай гэж ерөөл талбий даа.

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.16.16 4:46 am
Бичсэн cellat
Саруул написал:Гол нь одоо хэрэв мөнгө нь байгаад, хүсвэл хувь хүн ч хийж чадах болсонд л учир нь байгаа юм.
haha shaaah geed yadchih yumaa.

manaih shig shar nuntagaa olborlood kontenert huraachihdag uls tsomiin zevseg baitugai, atomiin tsahilgaan stantsiin tuhai bodoh ch hereggui.

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.16.16 6:30 am
Бичсэн Саруул
көктүрік написал:Ха ха, зарим улс бүр атомын зэвсэгийг бялтат буу хийхтэй адилтгаад байгаа бололтой. Нэгт, дэлхийн хамтын нийгэмлэг хийх бололцоо олгохгүй, хоерт, тийм амар юм байсан бол бүгд сэм хийчихнэ шдээ. Ураны нөөц, олборлолт, баяжуулалт, хийх технологи, түүнийгээ зөөх пуужин гээд зөндөө асуудал байгаа болохоор дурын орон хийж чадахгүй байгаа шдээ. Хамгийн гол нь өндөр түвшинд баяжуулсан уранаа яг хэрэгтэй үед нь цөмийн гинжин урвалд оруулах асуудал байгаа юм шүү дээ. Энэ чинь хар яриагаар өнөөх тэсрэлт гэгч юм нь. Тэгэхээр урантай байгаад бүх юм болчих юм биш.

оросууд тараамп гарлаа гээд хий хөөрөөд байна. сонгуулийн өмнөх алиа салбадай трамп ерөнхийлөгчийн сэнтийд суусны дараа шаааал өөр хүн байх болно. америкт хүн биш институт ажилладаг болохоор тэдний бодлого тарааамп шимп бонако байтугай нь гараад барагтайд өөрчлөгдөхгүй. тэгэхээр совокуудын хойтох уншигдахдаа л заавал уншигданоо :lol: . тэр үе хурдан ирэх болтугай гэж ерөөл талбий даа.
Атомын болон устөрөгчийн бөмбөгийн хувьд бол технологийн нууц гээд байх юм огт байхгүй. Ердөө хангалттай баяжуулсан цацраг идэвхт бодисоо бай дээрээ нийлүүлж ноцтой масс үүсгээд дэлбэлэх асуудал. Ураны зарим изотопын аяндаа гинжин урвалд орох масс буюу ноцтой масс гэхэд 10 орчим кг, тэгэхлээр үүнийг талтай тэнцэх 5 кг жинтэй хоёр хэсгийг бай дээрээ аваачаад нийлүүлнэ, тэгээд л гүйцээ. Үүнд хэцүү юм огт байхгүй. Харин тэр одоо баясаад хөөрөөд байгаа совокууд, оросын милитаристуудын хувьд бол санал нэг байна. Хүн төрөлхтөн ялж, орос задарч л таараа, тэр бол цаг хугацааны л асуудал

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.18.16 9:02 pm
Бичсэн көктүрік
руссрейхын ГХЯны хэвлэлийн төлөөлөгч гэх нэг чавганц эм урьд нь зху-ын харъяанд байсан оросын хөрш орнууд орос хэлэнд онцгой статус олгох естой гэв. мөн ядаж ТУХНын харилцааны хэл орос байх естой, одоо байдал хангалтгүй муу байна гэхчлэн бурав. еоое, зарим улсууд өөрийнхөө хэлийг улсын голлох хэл болгож ч амжаагүй байхад, орос хэл зху-ын үеийнх шигээ тэртэй тэргүй нийгэмд ноелсон хэвээрээ байхад энэ авгай бас юу бурна вэ.

путлерийн руссрейх үүнээс хойш гаагын шүүхийн гишүүн биш болж байна. гишүүн үедээ ч энэ шүүхийг нулимаж ирсэн совокууд гаагын трибуналиас айж байгаа бололтой. хувь заяа шоглое гэвэл гишүүн биш байгаад ч нэмэргүй лдээ. цагтаа гитлерийн албатууд яг ингэж гишүүнчлэлээс гарчихвал шүүхэд татагдахгүй гэж бодож байсан гэдэг. гэсэн ч тэд нюрнбергийн шүүхээр орж дүүжлүүлсэн л юм даг.
дашрамд хэлэхэд ингэж байгаа шалтгаан бол нүб-c крымын булаан эзлэлттэй холбогдуулан оросыг буруушаасан тогтоол батлагдсан явдал. эрүүл саруул дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг эрс буруушаасан санал өгсөн бол оростой муудахыг хүсээгүй улсууд зүгээр түдгэлзсэн. харин өнөөх зимбабве, хойд со, сири гэх мэтчлэнгийн дэлхийн лаг тасарцан улсууд дээр оросын малын хороо хашаанд хашигдсан казахстан мэтийн оросын губерни муж улсууд тогтоолын эсрэг санал өгч орост долигнов. бэлээхэн эсрэг санал өгөхгүй юмаа гэхэд түдгэлзэх гэсэн сайхан дипломат гарц байж л байхад ингэж долигнохыг хараад харьцангуй залуу хүн би ч гэсэн оросын нөлөөнөөс гарах сайн цагийг үзэлгүй явах юм байна даа өөрийн эрхгүй бодов.

Re: Орос

Бичигдсэн: 11-р сар.19.16 1:48 am
Бичсэн cellat
delhiin dain ulam oirtsoor. Oros ugaasaa UN-g nulimaad udaj baigaa.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.03.16 2:27 am
Бичсэн cellat
haha Putin, Erdoganiig huruuniihaa uzuureer hodolgood baina uu daa haha. Erdogan ugaasaa baliar ****** zantai l daa. EU avahgui bol Shanhain 5d elsene gej hutsaad bsan ochigdor butsaad EU avya gevel onoodor ch orohod belen gej shaaadiin. neg bairandaa 77 ergelddeg ****** zantai sdaa shuu. Orosiig iim ****** pyasda dagana doo hehe.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.04.16 12:50 pm
Бичсэн көктүрік
хэдэн хоногийн өмнө Байконураас хөөрсөн оросын прогресс пуужин 9 минутын дараа тувад сүйрсэн юм. оросууд пуужин хөөргөхдөө заавал зүүн хойшоо траекторитой хөөргөдөг. энэ пуужин алдаад баруун хойшоо ниссэн бол московия хавьцаа нь унах байв. ямар ч байсан гептиль нь оросын өөрийнх нь нутагт унаж хордуулсан яамай даа. одоо сергей күжигит шойгу болон тувачуудийн хоншоорыг харая. эздийнхээ өмнө ганц үг ганхийж чадах нь уу, яах бол.

саяхан киргизийн ерөнхийлөгч алмазбек атамбай нутгаасаа оросын цэргийн баазыг гаргана гэдгээ зарлав. оросын хувьд маш таагүй мэдээ. :lol: оросын удаа дараагийн хоосон амлалтууд ийнхүү орос баазыг хаах дээрээ тулав. браво.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.04.16 1:53 pm
Бичсэн NCA_D
Хүрээд ирээч гэж гуйгаал ирнэ. Удахгүй

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.05.16 1:54 am
Бичсэн cellat
көктүрік написал:хэдэн хоногийн өмнө Байконураас хөөрсөн оросын прогресс пуужин 9 минутын дараа тувад сүйрсэн юм. оросууд пуужин хөөргөхдөө заавал зүүн хойшоо траекторитой хөөргөдөг. энэ пуужин алдаад баруун хойшоо ниссэн бол московия хавьцаа нь унах байв. ямар ч байсан гептиль нь оросын өөрийнх нь нутагт унаж хордуулсан яамай даа. одоо сергей күжигит шойгу болон тувачуудийн хоншоорыг харая. эздийнхээ өмнө ганц үг ганхийж чадах нь уу, яах бол.

саяхан киргизийн ерөнхийлөгч алмазбек атамбай нутгаасаа оросын цэргийн баазыг гаргана гэдгээ зарлав. оросын хувьд маш таагүй мэдээ. :lol: оросын удаа дараагийн хоосон амлалтууд ийнхүү орос баазыг хаах дээрээ тулав. браво.
Kyrgizuud bas uls turiin toglolt l hiij bgaa biz.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.05.16 2:55 pm
Бичсэн DaKid
Крымийг эзэлсэн шалтгааныг ямар ч тэнэг хүн мэдэж байгаа шүү дээ, Украйнд хувьсгал дэгдээгүй бол ийм юм болох байсан гэж үү? Нато-г зүүн тийшээ өргөжиж тэлж өөрсдөд нь аюул болох вий гэдгээс л айж байгаа шдээ, Тийм болохоор бусад улсуудын юу гэхээс үл хамааран хүчээр авсан, далайд гарцтай тэнгисийн цэргийн бааз нь тэнд байдаг,

Көктүрик, эндээс Казахстанаа өмөөрч Оросыг зүхэж хашгирч байснаас тэр Казахстандаа очоод доривитойхон тэмцэл өрнүүлвэл ямар вэ дээ, Хүсээд байгаа юмаа ам хэлээрээ биш биеэрээ үзүүлвэл дээр биш үү?

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.05.16 8:19 pm
Бичсэн көктүрік
DaKid написал:Крымийг эзэлсэн шалтгааныг ямар ч тэнэг хүн мэдэж байгаа шүү дээ, Украйнд хувьсгал дэгдээгүй бол ийм юм болох байсан гэж үү? Нато-г зүүн тийшээ өргөжиж тэлж өөрсдөд нь аюул болох вий гэдгээс л айж байгаа шдээ, Тийм болохоор бусад улсуудын юу гэхээс үл хамааран хүчээр авсан, далайд гарцтай тэнгисийн цэргийн бааз нь тэнд байдаг,

Көктүрик, эндээс Казахстанаа өмөөрч Оросыг зүхэж хашгирч байснаас тэр Казахстандаа очоод доривитойхон тэмцэл өрнүүлвэл ямар вэ дээ, Хүсээд байгаа юмаа ам хэлээрээ биш биеэрээ үзүүлвэл дээр биш үү?
Чи улс төрийн ойлголтын хувьд ДаКид биш "раКиттай бой" юм гээч :lol: Чиний энэ үгийг оросууд бас хэлдэг юм. Украинчууд биднээс салаагүй бол, Киевт неофашистууд, хунтууд, бандерачууд засгийн эрхэнд гараагүй бол, Крымд, Баруун Украинд орос хэлт иргэдийн эрх ашиг хөндөгдөж хохолуудын заваан хоердугаар сортын хэлээр ярихыг тулгаагүй бол бид ингэхгүй байсан, тэгэхгүй байсан гэхчлэн. Ер нь ямар ч тайлбар тавьсан энэ нь оросын түрэмгийллийн зөвтгөл болохгүй. Үүнийг монгол хэлээр ердөө л "чоно борооноор" гэдэг юм.
Украины хувьсгал өөрөө оросын нөлөөн дор явж хоцрогдсон, диктатуртай орон хэвээр байх уу эсвэл Европын нэг хэсэг байж ардчилсан, хөгжингүй орон байх уу гэсэн эсрэг тэсрэг хоер үзлээс болж гарсан юм.
Тусгаар тогтноод оросыг дагасан 25 жилд хөгжих нь яасан вэ. Хийгээр нэг бооно. Ющенко мэт нь гараад ирвэл орос хэлт дорнод хэсгийг нь байдгаараа турхирна. Болохгүй бол нүүрийг нь хүн харахын аргагүй болгож хордуулна. Ингээд нэг явмагц украины өрнөд луу тэмүүлсэн тэмүүллийг харлуулж болох бүх юмаар гутааж доромжилно. Тэгсэний дараа Янукович мэтийн өөрсдийн баруун луу нэг орос луу нэг шарвасан бууны нохойг дэмжин төрд гаргаж баруун украиныг илтэд үл тоомсорлон доромжилно. Үүнийг угийн оростой түүхийн болоод бас бус шалтгаанаар таарамжгүй баруун украины харьцангуй улс төрийн боловсролтой хэсэг юу гэж зөвшөөрөх билээ дээ.
Ер нь яахлаараа оросын үгээр явж туугдах естой юм?! Украин гэж тусгаар тогтносон улс мөн юм бол тэдний баруун битгий хэл харь гаригийн баримжаатай байх нь явж явж украины дотоодын л асуудал, орост падлийгүй шдээ. Үүнийг л энэ оросууд сүүлийн 25 жил ойлгож өгөхгүй байна шдээ. Ойлгохгүй байгаа ч юм биш, ойлгохыг хүсэхгүй, бодит байдалтай эвлэрэхийг л хүсэхгүй байгаа юм. Оросын төр түүхэндээ ард түмэндээ зохиомол дайсан бий болголгүй амар жимэр байсан түүх байхгүй. Заавал нэг дайсан бий болгоно. Америк, НАТО л гэнэ. За баруун үнэхээр оросыг султгах бодолтой байж магадгүй гээд санал нийлье. Дорно зүгт хятад гээд айлгана. Өөрсдийнхээ ард түмнээ ч биш эргэн тойрон дахь буурайнуудыг хятадын аюул гэсэн хэт дөвийлгөсөн фактораар айлгана. Цаад логик нь ерөөс та нар оростой л байхгүй бол, бидэнтэй цуг байжийж даршилсан өгөрцэээ, водкагаа хамт гударч, траншейндээ хамтдаа бомж болохгүй бол сөнөнө шүү. Өмнө нь 200 жил, дараа 70 жил хамт байсан учир та нарын тусгаар тогтнол гэж юу байсийм, аятайхан байна шүү, муу хохол, чурка, зэрлэг азиат, онигор чмо-нууд аа. Та нар пиндос, гейропчуудыг дагаад юу ч олж долоохгүй шүү гэж шинэ тутам залуу ардчилалыг байдгаараа гутааж, харсан уу та нар, ардчилал гэвэл ийм л болдог юм гэж байнга суртал ухуулга хийнэ. Үр дүнд энэ суртал ухуулга нь амжилттай болсоноор барахгүй, дотоодоос нь хальж арваад жилийн өмнө ардчилалд харьцангуй элэгтэй байдаг байсан манай монголчууд хүртэл одоо муу бүхний эх үүсвэр ардчилал гэж ярих болж хэрэндээ хөөрхөн тавдугаар цуваа үүсээдэхлээ. Би харин одоо нэг юмнаас айдаг болж байна. Яг энэ явцаар бол арав хорин жилийн дараа монгол диктатур улс болсон байх магадлалтай байна шүү. Яагаад гэвэл оросыг өмөөрөгчид, украины өөрөөс нь болсон гэж яригсад дан ганц ДаКид чамаар тогтохгүй олон болж байгаа...
Тэндээ очоод тэмц гэж даапаалж байгаа бол энэ ч миний тэмцэл. :lol: Гэхдээ тэмцэх гэдэг үг надад таалагддаггүй юм, нэг л хэнхэг үг.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 1:53 am
Бичсэн NCA_D
Крым бол угаасаа Оросын нутаг. Оросын хаант төр Оттоман болон Барууны холбоог бут ниргэж Оросын хэсэг болгосон. Дийлэнх хүн ам нь ч Орос. Оростой нэгдэхийн төлөө шударгаар сонгууль явуулсан. Шударга сонгууль гэдэг ойлголт Наз ын диктатурт итгэдэг Каз бөөлжист хамаагүй л дээ. Одоо Тромп Пүтинг эрс дэмжсэнээр Оросын байр суурь, хүч нөлөө Соц үеээс илүү өргөжих төлөвтэй боллоо доо.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 1:58 am
Бичсэн cellat
NCA_D написал:Крым бол угаасаа Оросын нутаг. Оросын хаант төр Оттоман болон Барууны холбоог бут ниргэж Оросын хэсэг болгосон. Дийлэнх хүн ам нь ч Орос. Оростой нэгдэхийн төлөө шударгаар сонгууль явуулсан. Шударга сонгууль гэдэг ойлголт Наз ын диктатурт итгэдэг Каз бөөлжист хамаагүй л дээ. Одоо Тромп Пүтинг эрс дэмжсэнээр Оросын байр суурь, хүч нөлөө Соц үеээс илүү өргөжих төлөвтэй боллоо доо.
hehe diilenh hun am ni tiim iim gej yarih utgagui shd. uuguul irged bol Krimiin Turkuud l dee.

chiniiheer bol odoo Ovor Mongoliin 15 say hunii 10 say ni Hyataduud tiim bolohoor Hyatadiin nutag gehiin bna l daa. haha

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:31 am
Бичсэн Шинэ Гүүр
Крым бол Татар-Монголын нутаг шүү дээ.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:47 am
Бичсэн Шинэ Гүүр
1223 оны 1-р сарын 27 бол Крымд Татаруудын анх хөл тавьсан өдөр юм байна.

Энэ талаар грекийн шашны нэгэн гар бичмэлд: В этот день впервые пришли татары, в 6731 году" (6731 год от Сотворения Мира = 1223 год от Р.Х.). гэжээ.

Арабын зохиолч Ибн-ал-Асир бичихдээ : "Придя к Судаку, татары овладели им, а жители разбрелись, некоторые из них со своими семействами и своим имуществом взобрались на горы, а некоторые отправились в море". Разграбив города, татары "покинули (землю кипчаков) [т.е. команов-половцев, занимавших степи полуострова с середины XI века] и вернулись на свою землю".

Ингээд татарууд хотыг нь дээрэмдээд, буцсан гэжээ.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:48 am
Бичсэн Шинэ Гүүр
2 дахь удаад Зүүн-Өмнөд Европод аян дайн хийх явцдаа Талын Крымд нутаглах болов. 1253 онд энэ нутгийн тухай Гильом де Рубрук бичихдээ: "А когда пришли Татары, Команы [т.е. половцы], которые все бежали к берегу моря, вошли в эту землю [т.е. побережье Крыма] в таком огромном количестве, что они пожирали друг друга взаимно, живые мертвых, как мне рассказывал видевший это некий купец; живые пожирали и разрывали зубами сырое мясо умерших, как собаки — трупы".

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:48 am
Бичсэн Шинэ Гүүр
Андрей Лызлов "Скифын түүх" номондоо бичихдээ (1692 онд) : выйдя из Татарии, татары покорили многие земли, а после битвы на Калке "... и грады, и селения половецкие до основания разорили. И все страны около Дону, и моря Меотского [т.е. Азовского], и Таврики Херсонския [Крыма], еже до днесь от перекопания междумория называем Перекопом, и окрест Понта Евксинского [т.е. Чёрного моря] татарове обладаша и поседоша".

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:49 am
Бичсэн Шинэ Гүүр
1917 онд өрнөсөн үндэсний хөдөлгөөний үед "государственную мудрость монголо-татар, которая красной нитью проходит через всю их историю" авж үзэж, ашиглах шаардлагатайг болон ,"эмблему татар — голубое знамя Чингиса" -ыг нэр төртэйгээр өндөрт өргөхийг онцолж байлаа. Энэ туг нь (так называемый "кок-байрак", с того времени и до настоящего дня национальный флаг татар проживающих в Крыму) юм.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:49 am
Бичсэн NCA_D
cellat написал:
NCA_D написал:Крым бол угаасаа Оросын нутаг. Оросын хаант төр Оттоман болон Барууны холбоог бут ниргэж Оросын хэсэг болгосон. Дийлэнх хүн ам нь ч Орос. Оростой нэгдэхийн төлөө шударгаар сонгууль явуулсан. Шударга сонгууль гэдэг ойлголт Наз ын диктатурт итгэдэг Каз бөөлжист хамаагүй л дээ. Одоо Тромп Пүтинг эрс дэмжсэнээр Оросын байр суурь, хүч нөлөө Соц үеээс илүү өргөжих төлөвтэй боллоо доо.
hehe diilenh hun am ni tiim iim gej yarih utgagui shd. uuguul irged bol Krimiin Turkuud l dee.

chiniiheer bol odoo Ovor Mongoliin 15 say hunii 10 say ni Hyataduud tiim bolohoor Hyatadiin nutag gehiin bna l daa. haha
Арчаагүй бдлаасаа болоол Өвөр Монголоо ийм болголоо шт. Хүчтэй нь хүчгүйгээ иддэг хорвоо.

Re: Орос

Бичигдсэн: 12-р сар.06.16 2:50 am
Бичсэн Шинэ Гүүр
Мөн энэ үед Их Хуралдайг зарлан хуралдуулах шаардлагыг онцлон бичиж байжээ. -созвать национальный съезд — курултай, ведь для монголо-татар "было немыслимо государство без Курултая и Курултай без государства

1917 оны 10-р сарын 11-н, "Татарчуудын дуу хоолой", сонинд бичихдээ:
[...] Сам Чингис перед восшествием на великий ханский престол созвал Курултай [1206 год] и спросил у него согласия"