2023 (Хоёр мянга хорин гурав)...

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Шинэ оны мэндээ...

Гудамж метэрлэж, хэнтэй ч хамаагүй эгзэг таарвал буу халж, үг солиж, амьдрал хүүрнэлдэх сонирхолтой шүү (хааяадаа). Өглөө ажил дээрээ ирээд, орой гэртээ хариад хэмнэлтэй, дээр нь хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзах гэсэн дэндүү цомхон, жижиг ертөнцөд амьдархад жижигхээн асуудал жижиг ертөнцөд маань том асуудал мэт санагдах, бодол санаа, сэтгэмж маань хайрцаглагдах үе ч бий (мэргэжил мэргэжлийн онцлогоос хамаарна).
Хилийн чанадад сурч, амьдардаг залуус маань бүүр ч илүү жижиг гэхэд ч жижиг биш ч хийсвэр цахим орчинд их автдаг ажиглагддаг. Бүхий л сэтгэл хөдлөл илэрсэн үедээ цахим ертөнцрүүгээ өнгийх үе олон тохиосоор байгаад тэр байх...
Ямар ч тохиолдолд, үеийн үед хүний төсөөлсөн бодол төсөөлөл, бодит байдал үр дүнгээс зөрүүтэй байдаг. Зарим тохиолдолд тааламжтай талруугаа зөрдөг бол ихэнх тохиолдолд сэтгэлд хүрэхээргүй зөрүүтэй байдаг.

Юу гэх гээд байна вэ гэхээр болж өгвөл бодит амьдарцгаа, болж өгвөл уулзацгаа бие биенээ бодитоор, үнэн мөнөөр нь таниж, мэдэж, мэдэрцгээ... гэхдээ яг одоогоор утаа аймар байгаа шүү гэдгийг хэлчихэе.
Хэрэглэгчийн аватар
todko
Гишvvн
Бичлэгүүд: 1854
Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Contact:

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн todko »

gvi ee mun vnen vg bichijee ...
Ayga tagsh yum huvaaj uuhaas ehsuuleed bodit hariltsaa sanagalzajiina uu aaain ?
Хэрэглэгчийн аватар
admiral77
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 857
Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Байршил: Anfield Road

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн admiral77 »

Bemgx gej yamar utgatai ner ve
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Өдрийн мэнд,

Онцын сүйдтэй утга байхгүй дээ. 20 жилийн дараа нэг ийм корпораци байж магадгүй этр хаха. Гэр бүлийнхэний нэрийн эхний үсгүүд байгаам.
Танайх ямар болохоор байна? (Эцэг, эх, хүүхдүүд насны дарааллаар, эсвэл Чи, эхнэр, хүүхдүүд...)
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

За жаахан эргэлдчихэе дээ...

Амралтын өдрөөр санаандгүй байж байгаад Хэнтийн төв Чингисхаан хот орчихлоо. Харзанд халтирлаа сайхан явлөө. 3D-тай тааралдвал ханьсчих санаа байсан ч арай олуулаа болоод больсон.

Энд тэндхийн банк энээ тэрээгээр, орон сууцны зээл сонирхож, энд тэнд байр үзэж сонирхож байгаа хүн байвал мэдээлэл хуваалцаж буу халаатхаарай :think:
Хэрэглэгчийн аватар
3dMGL
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 5145
Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Contact:

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн 3dMGL »

Өө чи надтай явку байсымуу. Баасанд бут авы гэж бодоод явсышд
six feet from the edge
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Ойрдоо лав дахиж Хэнтий явахгүй ээ аймшигтай хүмүүс байна лэ хаха. Харин зунаас Хар зүрх эсвэл Хагийн хар нуур орж үзнэ.
Энэ зуны гол аялал амралт бол төлөвлөгөө ёсоор Увс, Хяргас нуурт очиж үсрэлт хийж сэлгүүцэх...
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Өглөөний мэндээ...

Хавь ойрын сонин сайхан базая гэвч сайхан нь ховор байна даа. 7 хоногийн дотор хоёр ч хүний толгойг амьдаар нь тасдаж, удалгүй нэгнийг цаазалж байх юм. Сар сарын зайтай онгоцны ослууд учир шалтгаан, хар хайрцагийг нь олох битгий хэл онгоц нь өөрөө сураггүй болоод байдаг. Хүүхэд залуусыг хомроглон баривчилж, хядаж байна бас золгүй байдлаар хөлөгтэйгээ усанд живээд л... Эртний философи, соёлт ертөнцийн өлгий болсон Грек гэх улс дампуурлаа зарлаж газрын зургаас арчигдах шахам байдалд хүрэв, харсаар байтал нүдэн дээр дээрэлхэж дарамтлаад газрын хий, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй Украйн улс хямран дордсоор л... Ямар гээчийн шүтлэг, ямар гээчийн үзэл баримтлал, ямар гээчийн ёр нь шүглээд байнаа...

Гэтэл бас... Дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлийн хүндийн төв евро бүсээс азируу тэр дундаа хятад руу шилжсээр... цаашдаа улам л хүчтэй туйл болох янзтай... хажуухан хавирганд нь хэдхэн баагий Монголчууд турж үхлээ, дэлхий хямарлаа гэж худлаа цээжээ дэлдэж, бие биедээ ихэрхэж, бантсаар алингаа алдаж байна даа. Хойд хөршийн иван ах нар гаднаа нэр муутай байгаан улмаас дотооддоо бүх асуудлаа шийдэх гэж хэрэндээ л чардайсаар. Гэхдээ л маниусыгаа эдийн засгийн хяралд оруулчихаар туйлдаагүй л байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ оны эхний улиралдаа багтаад гарч байгаа улс орнууд болон олон услын байгууллагуудын тайлангуудыг ажаад байхнээ манайхаас бусад орнууд өсөлтийн хурд нь саарсануу гэхээс бүгд л өссөн байна (Манайх ч бас өсөлттэй л гарна). Ноён ногоон болоод хар алтны үнэ ханш нь ч тогтворжсон гэж болохоор байхад манайд л хаданд гараад байгаа нь хоёр алмасыг бид өөрсдөө л дэвэргээд, өөрсдөө л хөөргөөд байгаа гэдгийг илт батлаад өгсөөр байтал дэлхий хямарч байна, гадуур байдал хүнд байна бүгдээрээ бүсээ чангалая гэх харанхуй массыг яаядаа...

Сайхан юм бас байнаа байна. Даваажаргал гэх халхын хархүү арлын японы үндэсний спортод нэрээ цуурайтууллаа, баг тамирчид маань эхнээсээ олипийн эрхүүдээ авсаар, хүн ам өссөөр, аливааг учир шалтгаан нөхцөлтэй нь уялдуулан харж, дүгнэдэг залуусын үе ирж байгаа нь ажиглагдсаар, гэрэл зураг, сурвалжлага сэлтээр Монгол орны маань үзэсгэлэнт байгаль, орчин олон улсыг бүү хэл биднийг өөрсдийг маань алмайруулсаар, дотоодын аялал жуулчлал эрчимжсээр л... гэх мэт замбараагүй бодлогширж, байдлыг ажиж, дүгнэх зүгээр байдаг шүү гэж :)

Гэлээ гээд энэ бүх сайн ч, саар ч зүйлсэд санаа зовниж, сатааран дэргэдээ байгаа хайртай хүмүүсээ, урдаа байгаа ажил төрөл, сургуулиа умартаж сэтгэцийн өвчтэй юм шиг бүү төөрөөлдөөрэй гэж хэлэх байна.

Бүгдээрээ сайхан амьдарцгаанаа :wd:
Хэрэглэгчийн аватар
Капитан
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2182
Нэгдсэн: 12-р сар.19.05 5:18 pm
Байршил: Стэмфорд Бридж

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн Капитан »

ок
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Өглөөний мэндөө...
Хэрэглэгчийн аватар
Feliks
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Бичлэгүүд: 1756
Нэгдсэн: 11-р сар.08.03 9:00 pm
Байршил: Hairiinhaa zurhend ^^
Contact:

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн Feliks »

:hi: ugluuni mend shuu de mend aan shine 7 honogiin mend shuu
asuult.iin buga sh de
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Оройн мэндээ...

Бас л үзүүштэй зэвүүн цувралдаа. Юу юугүй өргөн жинс, кэт өмсөөд дээгүүр савхин хантааз углаад харли ч юмуу чоппер ч юмуу унаад салхи татуулмаар ч шиг...
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Зэээ битүүлэг сайхан байж, шинэлгээ өргөн байгээ...
Ёс юм байна мэдэх мэдэхгүйгээрээ зааглалгүй амар мэнд мэдэж, ашдын сайхан үгс хайрлацгаана буйзаа.

Хаврын зэврүүн өдрүүд ирээ юү гэлтэй шороо боссон Улаанбаатараас холдов уу үгүй юу хунгар цасанд хучигдсан, сэнгэнэсэн сайхан агаартай аальгүйтсээр Дархандаа ирлээдээ. Өвөл гэдэг чинь угтаа ийм л байдагсандаа...
Зураг
MissNoGood
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3541
Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн MissNoGood »

Saihan shineleerei!
Гэрэлт цамхаг
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Амар мэндээ... сайхан шинэлж явна.
Дархан УБ замд цас шуураад, зам харгүй муутай хүмүүс түгжирч гацсаар л байна даа. Яараад юу гэх вэ. Сайн явж ирэв үү гэж асуудаг болохоос хурдан явж ирэв гэж асуудаггүй шүү дээ :)
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Шөнө болжээ гэж...

Нэг ингэсхийгээд орооцолдчихолгүй, алхлаад эргэлдчихдэг болчиход ч зүгээр л байхсан. Гэснээс энэ шанааны сахал ердөөсөө ургаж өгөхгүй юмаа хаха.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Баярлаж явдаг шүү та нартаа...

Бүсгүйчүүд та наргүй бол эрчүүд бид чинь зэрлэг бүдүүлэгүүд л гэсэн үг. Энэ дэлхий хатаж гандсан боргоцой л гэсэн үг.

Баярлалаа бүсгүйчүүд минь сайн сайхныг хүсэе та нартаа.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Оройн мэндээ...

Нэр алдар, өнгө мөнгөний нөлөөнд хэт автсан спортын ертөнцийн энэ цаг үед үнэнч тууштай чанар, шаргуу хөдөлмөр цуцашгүй тэмцэл, гайхалтай мэдрэмж, авъяас чадвар, манлайлал бүгдийг харуулж чаддаг гайхалтай ахлагч маань ингээд төрөлх багийнхаа талбай дээр, магадгүй багийн ахлагч, тоглогчийн хуваарь сүүлийн тоглолтоо хийлээ дээ...
Тэр өөрийн хувийн амжилт, нэр хүндээсээ илүүтэй Ливэрпүүл клуб, Ливэрпүүл хот төдийгүй Англи улсын нэр хүндийг бахархалтайгаар дүрсэлж чадсан юмдаа.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Төөрөгдөл

Элдэв янзын улс төр мөр гээл, манай танай ах/эгч гээл, хэн нэгэнтэй хэсэг хугацаанд хамтран ажилласан нэрээр хувь хувьсгал, хүний дотор сэтгэлийг нь нэвт судалж аваад нөгөө нэгэнд нь төрүүлсэн эцэг, бүтээсэн бурхан нь аятай матаж бөгсийг ухалцаж, сэтгэлээ амрааж, шангаа хүртэн амар сайхандаа жаргах янхан сэтгэлгээ, үнэ цэнээ илтгээгүй том нэр, том албан тушаал, том цол гуншинд их автах болжээ залуус маань.

Бөгс долоогчид, яс шидэгчид, бууны нохойнууд, бор шувуучид, тархи угаагчид г.м лаг лаг нэр цол авсан адгын залуус байнаа байна.
Хамгийн халуухан байгаа сэдвийн хүрээнд гэвэл энэ улс төрийн намуудын залуу нөхдүүд, туслахууд, тагнуулууд өргөн баригдаагүй байнгын хороон дээрээ санал байдлаар орж ирж байгаа асуудлыг twitter, facebook мэтээр цацаж эсрэг намын нөхөр тулган шаардлаа мэтээр задруулж, талцуулан хэрэлдүүлж намдаа, найздаа үнэлгээ авах юм үхмэрүүд. За тэгээд улайм цайм лаларын юмнууд их болох юмдөө. Хамт идэж уугаад эвгүй зураг хөрөг, бичлэгийг нь олж дэлгэх, ойр тойрноор нь өнгөрөхдөө дэл сул бичиг цаасыг нь хулгайлж олонд дэлгэх, үхэхдээ үхэр буугаа тавьж албан тушаал өгөөгүйд хорсож гарахдаа авдарыг нь аваад зугтах хаха...
Аль оюутан байх үед л оюутны холбоо, конгресс, удирдах зөвлөл гэх зэргээр хөөцөлдөж, хор хутгааг самбаачилж явсан нөхөд өнөөдөр эрийн цээнд хүрцгээж, төрд орцгоожээ... Уг хүн нь ямар билээ, ямар ёс суртахуунтай билээ гээд харахаад тэд Монгол орны эрх ашиг гэж ярих нь жихүүцмээр сонсогддог. (Хүн өөрчлөгдсөн байж болно л доо)

Би ч өөрөө энд ингээд бусдыг муулаад, ангилаад, шигшээд сууж байдаг овоо муу нэтэг гардаа. Шинжээч (Маркетинг чиглэлээр) гэсэн гуншин, Монгол хэрэглэгч гэж хэн бэ? гэдгийг судалж, мэдэх гэсэн ажлын чиг үүрэг маань яваандаа даамжирч Монгол хүний зан төлөв, үзэл бодол төлөвшил, алсын хараа, хүсэл зорилго, тууштай байдал, тэмцэх чанар блабла... гэх мэтээр замбараагаа алдаад бусдыг их ангилладаг болчихжээ.
Мөн мэдсэн дуулсан болоод боловсруулсан үзэл бодол, баримтлал нь буруу буюу хоцрогдож, ташаарч байгаагаа ч ойлгож мэдрээд байгаа хаха.

Жишээ нь:
Байгууллагад (ААН, хуулийн этгээдэд) нэг л ерөнхийлөн захирагч/ерөнхийлөгч/удирдагч, нэг л дарга/захирал, нэг л туслах... бдаг гэсэн ойлголт маань хоцрогджээ.
Үйл ажиллагааны чиглэл нь ганц л салбарт байх хэрнээ ерөнхийлөгчтэй, тэргүүн дэд ерөнхийлөгчтэй компани байна, 30 хүрэхгүй ажилтантай хэрнээ 5 захиралтай компани байна, CEO нэрийн хуудастай залуус хогоор нэг болж, гурван туслахтай УИХ-ын гишүүд байна гэх мэт.
Гэвч УИХ-ын гишүүний гурван туслахыг эс тооцвол энэ нь өнөөгийн чиг хандлага аж. Ерөнхийдөө чадахгүй байж худлаа хэлбэрдсэн мэт боловч тэд өөр өөрсдийн хийх гэснээ зорин хийж, бүтээмжтэй, бүтээлтэй байхыг зориж ажиллаж байгаа нь сайшаалтай.

Далимдуулаад Startup хөдөлгөөнийг их сайшаалтайгаар дэмжиж байгаагаа хэлээд та ч бас сонирхоод уул уурхай, түүхий эд, биет худалдааны хажуугаар эдийн засагаа бэхжүүлэх боломж талаас нь харж үзээрэй... Мөн хүн бүрт нэвтрэх боломж нээлттэйг олж хараасай гэж хүсэх байна.

Манай зочин оролцогч залуугийн оронд Маркетингийн хүн байсан бол зарим нэг санааг Маркетингийнх нь үг хэллэгээр товчхон, тодорхой ойлгуулж болохоор мэт санагдаж болох ч хүн бүр маркетер биш гэдгийг бодолцоорой. Мэдээлэл технологи чиглэлээр мэргэшигчид маань үндсэн мэргэжилдээ гаргууд байдаг шүү.
Эцэст нь энгийн үг хэллэгээр амжилтанд хүрэх, гараас бүтээл гаргаж, бүтээмжтэй байлгахад хамтын ажиллагаа чухал, зангидаж зохицуулах нөгөө талаас буулт хийж зорилгоо биелүүлэх чадамжтай байх хэрэгтэй онцолж хэлээд байгааг анзаарна биздээ.

Гадаадад боловсорсон, соёлжсон залуус маань Монголоо их чамалдаг болжээ. Аргагүй л дээ чамлахаар жижигхэн, бүдүүлэг байгаа нь үнэн. Гэвчиг энэ байдлаас гарч чамлахааргүй, соёлтой нийгэм, эдийн засагтай болгож чадах хүмүүс нь та нар. Гэтэл эдгээр залуус маань барын сүүл байснаас батганы толгой байх нь дээр гэсэн егөөдлөөр хэт хөөцөлдөх юм.
Цалин хөлс голж компани их хэсэх юм (буруутгахгүй, угаасаа л ийм байдаг. гэвч Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй), өөртөө хэт итгэлтэй, мэдлэг боловсролдоо дулдуйдаж хамтран ажиллах, хэн нэгний удирдлаганд ажиллах, өөрөөсөө түвшин доогуур хүмүүс харилцах, хамтран ажиллахаас хажиглах юм (мэдээж өөрийн түвшний бүр илүү чадвартай хүмүүстэй хамтарч ажиллавал гоё бөгөөд том байна л даа гэхдээ Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй), үзэл бодол нийлэхгүй, баг болж ажиллаж чадахгүй байж болно гэлээ гээд үлдсэн нөхдөө муулж, бөгсдөж, бүр сүүлдээ үзэн ядах юм (чамд таалагдаагүй, чамтай хамтраагүйнх нь төлөө буруушаамааргүй л байгаамдаа Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй), аливаа асуудлуудаа чухал байдал, үр ашигтай байдал, хор хөнөөлтэй байдлаар нь дүгнэж цэгнэн, цаг үеэ мэдэрч асуудалд хандаж байгаасай (барин тавин битгий байгаасай хүмүүс хаашаа алхаж байна тийшээ харанхуй дагаж алхдаг битгий байгаасай үзэл бодлын хувьд, Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй)...

хаха эрүү мултрах шахмаар хачин юм бичивдээ. Бодлоо л урсгалаа, замбараагүй, нуршуу, хямдхан, өчүүхэн, үнэн, худлаа, хуурамч, мэдрэл, цагийн гарз, тэнэг сда... дураараа дүгнээрэй чөлөөтэй :mrgreen:
Ам алдвал барьж болдоггүй шиг, бичсэн бол устгахгүй, засахгүй байхыг эрмэлздэг. Үг үсгийн алдааг бол засах хэрэгтэй байх.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Оройн мэнд...

Гандуу хуурай гэж шаагилдаад байсан овоо ахиухан бороо ороод авлаа даа. Гэснээс энэ золигийн бүжгийг сураад авчихая даа, энд тэнд дэвхцэж байхад их эвтэйхэн бөгөөд донжтой харагдах юм хаха. Шафл дансыг эрэмдэглээл гаргаад ирсэн бололтой тэгээд Си Вок, Жамп'н энэ тэр холиод баяжуулчих юм билээ...

Хэрэглэгчийн аватар
ghostface
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Бичлэгүүд: 4915
Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Contact:

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн ghostface »



эсвэл энэ бүжгийг сураарай, харах царайны л аягүй амархан бас эвгүй байгааздээ :frog: :frog:
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
Хэрэглэгчийн аватар
Dondogoo
MadeMoiselle
Бичлэгүүд: 6011
Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Байршил: Диваажинд

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн Dondogoo »

хаах хурдлуулаагүй нь энэ юм байгааз дээ эвгүй айн хахахаха
Жаргалыг хүснэ...
MissNoGood
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3541
Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm

Re: 2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн MissNoGood »

:hi:
Гэрэлт цамхаг
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Мэндээ...

Лабай бүжгийг нь сурч аваад лабайг авлаадаа харин ч нэг хаха.

Мэдэхгүй, мэдээгүй, дуулаагүй, сонсоогүй, төсөөлөөгүй, бодоогүй, хараагүй, мэдрээгүй, анзаараагүй, ойлгоогүй, ухаараагүй, уншаагүй, үзээгүй, бодоогүй, учраагүй... зүйлс амьдралд олон л доо.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Мэндээ...

Бүсгүй хүний сэтгэл, хүсэлийг ойлгож хүндлээд зайгаа барин холдоод явуулдаг зөв үү, буруу юу... Идэр насанд явсан бүсгүй (ямар бүсгүйчүүл гэлтэй биш) өдийд гал цоггүй, идэр насны сайхан дурсамжаа хүүрнэж жаргал мэдэрч байгааг харах...
Хүмүүс бүгд жаргалтай, бүгд баяр хөөртэй байж боломжгүй ч гэлээ байлгамаар байх юмдаа. Сонгосон сонголт, гаргасан зам мөрөөсөө бүү няцаг.

Код: Бүгдийг сонгох

"Supergirl"

You can tell by the way
She walks that she's my girl
You can tell by the way she talks she rules the world
You can see in her eyes that no one is her Chief
She's my girl my Super girl

And then she'd say it's OK I got lost on the way
But I'm a Super girl and Super girls don't cry
And then she'd say its all right I got home late last night
But I'm a Super girl and Super girls just fly

And then she'd say that nothing can go wrong
When you're in love what can go wrong
And then she'd laugh the nighttime into the day
Pushing her fears further along

And then she'd say it's OK I got lost on the way
But I'm a Super girl and Super girls don't cry
And then she'd say it's all right I got home late last night
But I'm a Super girl and Super girls just fly

Then she'd shout down the line tell me she's got no more time
Cause she's a Super girl and Super girls don't cry
Then she'd scream in my face tell me to leave, leave this place
Cause she's a Super girl and Super girls just fly
She's a Super girl a Super girl

She's sewing seeds she's burning trees
She's sewing seeds she's burning trees
She's a Super girl a Super girl
A Super girl my Super girl
Энэ их аятайхан найруулга/зохиомж.
https://www.youtube.com/watch?v=mTyHWQhnbQ4
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

2015 (Хоёр мянга арван тав)...

Бичлэг Бичсэн bemgx »

Мэндээ...

This one is good!
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах