Төөрөгдөл
Элдэв янзын улс төр мөр гээл, манай танай ах/эгч гээл, хэн нэгэнтэй хэсэг хугацаанд хамтран ажилласан нэрээр хувь хувьсгал, хүний дотор сэтгэлийг нь нэвт судалж аваад нөгөө нэгэнд нь төрүүлсэн эцэг, бүтээсэн бурхан нь аятай матаж бөгсийг ухалцаж, сэтгэлээ амрааж, шангаа хүртэн амар сайхандаа жаргах янхан сэтгэлгээ, үнэ цэнээ илтгээгүй том нэр, том албан тушаал, том цол гуншинд их автах болжээ залуус маань.
Бөгс долоогчид, яс шидэгчид, бууны нохойнууд, бор шувуучид, тархи угаагчид г.м лаг лаг нэр цол авсан адгын залуус байнаа байна.
Хамгийн халуухан байгаа сэдвийн хүрээнд гэвэл энэ улс төрийн намуудын залуу нөхдүүд, туслахууд, тагнуулууд өргөн баригдаагүй байнгын хороон дээрээ санал байдлаар орж ирж байгаа асуудлыг twitter, facebook мэтээр цацаж эсрэг намын нөхөр тулган шаардлаа мэтээр задруулж, талцуулан хэрэлдүүлж намдаа, найздаа үнэлгээ авах юм үхмэрүүд. За тэгээд улайм цайм лаларын юмнууд их болох юмдөө. Хамт идэж уугаад эвгүй зураг хөрөг, бичлэгийг нь олж дэлгэх, ойр тойрноор нь өнгөрөхдөө дэл сул бичиг цаасыг нь хулгайлж олонд дэлгэх, үхэхдээ үхэр буугаа тавьж албан тушаал өгөөгүйд хорсож гарахдаа авдарыг нь аваад зугтах хаха...
Аль оюутан байх үед л оюутны холбоо, конгресс, удирдах зөвлөл гэх зэргээр хөөцөлдөж, хор хутгааг самбаачилж явсан нөхөд өнөөдөр эрийн цээнд хүрцгээж, төрд орцгоожээ... Уг хүн нь ямар билээ, ямар ёс суртахуунтай билээ гээд харахаад тэд Монгол орны эрх ашиг гэж ярих нь жихүүцмээр сонсогддог. (Хүн өөрчлөгдсөн байж болно л доо)
Би ч өөрөө энд ингээд бусдыг муулаад, ангилаад, шигшээд сууж байдаг овоо муу нэтэг гардаа. Шинжээч (Маркетинг чиглэлээр) гэсэн гуншин, Монгол хэрэглэгч гэж хэн бэ? гэдгийг судалж, мэдэх гэсэн ажлын чиг үүрэг маань яваандаа даамжирч Монгол хүний зан төлөв, үзэл бодол төлөвшил, алсын хараа, хүсэл зорилго, тууштай байдал, тэмцэх чанар блабла... гэх мэтээр замбараагаа алдаад бусдыг их ангилладаг болчихжээ.
Мөн мэдсэн дуулсан болоод боловсруулсан үзэл бодол, баримтлал нь буруу буюу хоцрогдож, ташаарч байгаагаа ч ойлгож мэдрээд байгаа хаха.
Жишээ нь:
Байгууллагад (ААН, хуулийн этгээдэд) нэг л ерөнхийлөн захирагч/ерөнхийлөгч/удирдагч, нэг л дарга/захирал, нэг л туслах... бдаг гэсэн ойлголт маань хоцрогджээ.
Үйл ажиллагааны чиглэл нь ганц л салбарт байх хэрнээ ерөнхийлөгчтэй, тэргүүн дэд ерөнхийлөгчтэй компани байна, 30 хүрэхгүй ажилтантай хэрнээ 5 захиралтай компани байна, CEO нэрийн хуудастай залуус хогоор нэг болж, гурван туслахтай УИХ-ын гишүүд байна гэх мэт.
Гэвч УИХ-ын гишүүний гурван туслахыг эс тооцвол энэ нь өнөөгийн чиг хандлага аж. Ерөнхийдөө чадахгүй байж худлаа хэлбэрдсэн мэт боловч тэд өөр өөрсдийн хийх гэснээ зорин хийж, бүтээмжтэй, бүтээлтэй байхыг зориж ажиллаж байгаа нь сайшаалтай.
Далимдуулаад Startup хөдөлгөөнийг их сайшаалтайгаар дэмжиж байгаагаа хэлээд та ч бас сонирхоод уул уурхай, түүхий эд, биет худалдааны хажуугаар эдийн засагаа бэхжүүлэх боломж талаас нь харж үзээрэй... Мөн хүн бүрт нэвтрэх боломж нээлттэйг олж хараасай гэж хүсэх байна.
Манай зочин оролцогч залуугийн оронд Маркетингийн хүн байсан бол зарим нэг санааг Маркетингийнх нь үг хэллэгээр товчхон, тодорхой ойлгуулж болохоор мэт санагдаж болох ч хүн бүр маркетер биш гэдгийг бодолцоорой. Мэдээлэл технологи чиглэлээр мэргэшигчид маань үндсэн мэргэжилдээ гаргууд байдаг шүү.
Эцэст нь энгийн үг хэллэгээр амжилтанд хүрэх, гараас бүтээл гаргаж, бүтээмжтэй байлгахад хамтын ажиллагаа чухал, зангидаж зохицуулах нөгөө талаас буулт хийж зорилгоо биелүүлэх чадамжтай байх хэрэгтэй онцолж хэлээд байгааг анзаарна биздээ.
Гадаадад боловсорсон, соёлжсон залуус маань Монголоо их чамалдаг болжээ. Аргагүй л дээ чамлахаар жижигхэн, бүдүүлэг байгаа нь үнэн. Гэвчиг энэ байдлаас гарч чамлахааргүй, соёлтой нийгэм, эдийн засагтай болгож чадах хүмүүс нь та нар. Гэтэл эдгээр залуус маань барын сүүл байснаас батганы толгой байх нь дээр гэсэн егөөдлөөр хэт хөөцөлдөх юм.
Цалин хөлс голж компани их хэсэх юм (буруутгахгүй, угаасаа л ийм байдаг. гэвч Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй), өөртөө хэт итгэлтэй, мэдлэг боловсролдоо дулдуйдаж хамтран ажиллах, хэн нэгний удирдлаганд ажиллах, өөрөөсөө түвшин доогуур хүмүүс харилцах, хамтран ажиллахаас хажиглах юм (мэдээж өөрийн түвшний бүр илүү чадвартай хүмүүстэй хамтарч ажиллавал гоё бөгөөд том байна л даа гэхдээ Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй), үзэл бодол нийлэхгүй, баг болж ажиллаж чадахгүй байж болно гэлээ гээд үлдсэн нөхдөө муулж, бөгсдөж, бүр сүүлдээ үзэн ядах юм (чамд таалагдаагүй, чамтай хамтраагүйнх нь төлөө буруушаамааргүй л байгаамдаа Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй), аливаа асуудлуудаа чухал байдал, үр ашигтай байдал, хор хөнөөлтэй байдлаар нь дүгнэж цэгнэн, цаг үеэ мэдэрч асуудалд хандаж байгаасай (барин тавин битгий байгаасай хүмүүс хаашаа алхаж байна тийшээ харанхуй дагаж алхдаг битгий байгаасай үзэл бодлын хувьд, Монголоо бодож, Монголоо яриж байгаа бол бас бодолцох л хэрэгтэй)...
хаха эрүү мултрах шахмаар хачин юм бичивдээ. Бодлоо л урсгалаа, замбараагүй, нуршуу, хямдхан, өчүүхэн, үнэн, худлаа, хуурамч, мэдрэл, цагийн гарз, тэнэг сда... дураараа дүгнээрэй чөлөөтэй
Ам алдвал барьж болдоггүй шиг, бичсэн бол устгахгүй, засахгүй байхыг эрмэлздэг. Үг үсгийн алдааг бол засах хэрэгтэй байх.