1 хуудас 2
Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 3-р сар.27.08 2:10 am
Бичсэн hooligan_gm
Энд Оюутан залуустаа зориулан хаана юу болсон, ямар тэмцээн уралдаан гээд л оюутанууддаа хэрэгтэй мэдээлэлээр цэнэглэж байх болно.
Монгол Улсаа Хөгжүүлье

Бичигдсэн: 3-р сар.27.08 2:12 am
Бичсэн hooligan_gm
Post Generation-2008" Эрдэм Шинжилгээний Шилдэг Бүтээл шалгаруулах уралдаанд оролцох бүтээлүүд нь дараах сэдвүүдийн аль нэгэнд хамаарсан байна. Үүнд:
- Банкны өрсөлдөх чадвар
- Банкны бизнесийн төрөлжилт
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний оновчтой маркетинг
- Банкны салбар, тооцооны төвүүдэд хэрэгжүүлэх маркетинг, менежментийн үйл ажиллагаа
- Банк, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх
- Банк, даатгалын үйлчилгээ
- Хөрөнгө оруулалт
- Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлийн бусад сэдвүүд
ШАГНАЛЫН САН:
Оюутнуудын шагнал:
1-р байр – /1 оюутан/ 500 000 төгрөг, Өргөмжлөл, Хичээлийн жилийг дуустал сар бүр 30 000 төгрөгний тэтгэлэг
2-р байр – /1 оюутан/ 300 000 төгрөг, Өргөмжлөл, Хичээлийн жилийг дуустал сар бүр 20 000 төгрөгний тэтгэлэг
3-р байр – /1 оюутан/ 200 000 төгрөг, Өргөмжлөл, Хичээлийн жилийг дуустал сар бүр 15 000 төгрөгний тэтгэлэг
Тусгай байр - /3 оюутан/ 50,000 төгрөг, Өргөмжлөл
Удирдагч багшийн шагнал:
1-р байр: Өргөмжлөл, 100 000 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 70 000 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 50 000 төгрөг
Шилдэг илтгэгч оюутны шагнал:
Илтгэлийн тэмцээнд мэдлэг ур чадвараа нээн харуулж, бусдаас давуу байж чадсан шилдэг 1-2 оюутныг тус банкинд дадлага хийлгэн, гэрээгээр ажиллуулж ажлын байраар шагнана.
Уралдаанд оролцох бүтээлүүд нь доорхи шаардлагыг хангасан байна.
1. Өгөгдсөн сэдвүүдийн аль нэгний хүрээнд бичигдсэн байх
2. Хамарч байгаа сэдэв ба бүтээл, өөрийн нэрийг нүүр хуудсандаа тодорхой бичсэн байх
3. Бүтээлийн агуулга нь өргөн хүрээг хамарсан, хэрэгжүүлэх боломжтой байх
4. Бүтээлийг А4 форматын цаасны нэг тал дээр хэвлэх ба дараах форматаар бичигдсэн байх ёстой. Үүнд:
- Normal
- Үсгийн фонд Times New Roman Mon
- Үсгийн фондын хэмжээ 12
- Мөр хоорондын хэмжээ 1,5
5. Зүүлт, тайлбарыг холбогдох нүүрэнд нь хийсэн байх
6. Бүтээлд зориулан гүйцэтгэсэн судалгааны тайланг бүтээлийн хавсралт хэсэгт оруулах
7. Илтгэгч өөрийн овог нэр,сургуулийн нэр, холбоо барих утсаа тодорхой бичсэн байна.
УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Тус уралдаанд оролцогчид нь материалаа 2008 оны 04-р сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл хэвлэмэл болон файл хэлбэрээр Монгол Шуудан Банкны төв байранд /ресепшн/ хүлээлгэн өгнө.
- Шилдэг бүтээлийг шалгаруулах уралдаан: 2008 оны 04-р сарын 25-ны өдөр явагдана.
Жич: Оюутнууд ганцаарчлан болон багаар оролцож болно. Багаар оролцсон тохиолдолд гишүүдийн тоо 3-аас хэтрэхгүй байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Утас: 326800, И-мэйл: erkhbayar@postbank.mn, Вэб хаяг: www.postbank.mn
Бичигдсэн: 3-р сар.27.08 2:19 am
Бичсэн hooligan_gm
Залуус эрvvл орчны тєлєє хамтдаа
Нийслэлийн хvvхэд залуучуудын газраас “Эрvvл орчныг бvрдvvлэхэд залуучуудын оролцоо” чуулга уулзалтыг энэ сарын 28-нд “Найрамдал” тєвд зохион байгуулна.
Засгийн газраас баталсан “Єсвєр vе залуучуудын хєгжлийг дэмжих” vндэсний хєтєлбєрийг дэмжих ажлын хvрээнд болон энэ оныг “Хvнсний аюулгvй байдлыг хангах”, “Эрvvл хvнс-Эрvvл орчин” бvрдvvлэх жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн хєгжилд бодит хувь нэмэр оруулахад залуучуудын оролцоог идэвхжvvлэх, тэдний vзэл бодлыг сонсох, санал санаачилгыг дэмжих зорилгоор уг чуулга уулзалт болох аж.
Чуулга уулзалтыг угтан нийслэлийн бvх хороодод залуучуудын сайн дурын салбар зєвлєл байгуулах, их, дээд сургуулийн оюутан, залуучуудыг хамруулсан их цэвэрлэгээг “Сэлбэ” голоос эхлvvлэх, оюутан залуучуудын дунд “Эрvvл орчин бvрдvvлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан явуулах зэрэг олон ажил хийх ажээ. Чуулганд нийт 200 тєлєєлєгч оролцон эрvvл орчныг бvрдvvлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, хог хаягдал, хорт утааг багасгах арга замыг тодорхойлно. Мєн залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тєрийн болон тєрийн бус байгууллагуудын оролцоог тодорхойлж, шийдвэрлэх арга зам, нєєц бололцоог нэмэгдvvлэх, эх орондоо сайхан амьдрах орчин нєхцєлийг сайжруулах, залуучуудын чєлєєт цагаа зєв боловсон, эрvvл орчинд єнгєрvvлэх асуудлыг хэлэлцэх аж. Залуучуудад эх оронч vзэл, vндэсний сэтгэлгээг тєлєвшvvлэхэд анхаарч, боловсролын чанар хvртээмжийг салбар бvрт хэлэлцэн шийдвэрлэх юм.
Эрvvл орчинг бvрдvvлэхэд залуучуудын санал, санаачлага чухал бєгєєд чуулганыг хамтран зохион байгуулагч “Дэлхийн зєн” олон улсын байгууллага 1990 оноос Монголд vйл ажиллагаа явуулж нийгмийн дутаж байгаа хэрэгцээг хангахад анхаарч иржээ. Харин тус байгууллага ирэх таван жилийн тєлєвлєгєєндєє шинэчлэл хийн, эрvvл орчинг бvрдvvлэх, эрvvл орчинд аж тєрєх зан vйлийг дэлгэрvvлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Чуулга уулзалтын шийдвэрийг 2008 оны vйл ажиллагаанд тусган цаашид аян болгон хэрэгжvvлэх аж.
Бичигдсэн: 3-р сар.30.08 1:50 am
Бичсэн hooligan_gm
Сураггvй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе
...Уг нь экспортлох чадвартай боловсролын тогтолцооны тухай ярилцмаар байна. Тийм боловсрол vйлдвэрлэж чадаж гэмээ нь Монгол улс босож ирнэ. Гэтэл юун экспортлох. Импортолж амжихаа болих гээд байна шvv дээ, цаана чинь. Эрдэм євєртлєєд ирнэ гэсэн хvv маань алс одоод сураггvй... Нэг жил, хоёр жил, гурав... арван жил єнгєрлєє... Ээж нар нь, элгэн садан нь эх орон нь тэднийг харуулдсаар.
Сэтгvvлийн маань ємнєх 22 дугаар дугаарт "Сургалтын тєрийн сан азын сугалаа биш байлтай" нийтлэл гарсныг уншигч та санаж байгаа байх аа. БСШУЯ-ны яамны сургалтын тєрийн сангийн /СТС/ vйл ажиллагаанд Vндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар зээлийн авлагын vлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 16 тэрбум тєгрєг гарчээ. АРВАН ЗУРГААН ТЭРБУМ ТЄГРЄГ ШVV. Гурван єрєє байрыг 50 сая гэж тооцоход 320 гаруй айлын орон сууцыг єлхєн барьчих мєнгє. Бvхэл бvтэн хотхон барих мєнгийг салхинд хийсгэчихэж. Салхинд хийсгэчихэж гэдгийн учир нь сурахаар явсан хvмvvсийн дийлэнх нь эргэж ирээгvйд байгаа юм.
үргэлжлэлийг эндээс
Бичигдсэн: 3-р сар.30.08 2:03 am
Бичсэн hooligan_gm
МУИС аялал жуулчлалын мэргэжлээр сүүлийн хоёр жилд элсэлт аваагүй
Монгол Улсын их сургуулийн бакалаврын сургалтын албаны эрхлэгч Н.Батчимэгээс тус сургуулийн элсэлтийн шалгалтын талаар тодруулга авав.
-МУИС өнөө жил хэдэн оюутан элсүүлэх бол. Аймаг бүрээс бүх мэргэжлээр оюутан элсүүлэх үү?
-Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэх оюутны тоог жил бүр БСШУЯ баталдаг юм. Гэхдээ манай сургууль энэ жил 90 мэргэжлээр 2900 гаруй оюутан элсүүлэх тухай саналаа тус яаманд хүргүүлсэн. Харин үүнийг эцэслэн батлаагүй болохоор элсүүлэх оюутны тоог бид хэлэх боломжгүй. Мөн аль аль аймагт хичнээн мэргэжлийн хэдэн хуваарь явуулахыг ч яам шийднэ. Одоогоор тодорхой болоогүй байна.
-Өнөө жил элсэгч авахгүй анги байгаа болов уу?
-Энэ хичээлийн жилийн тухайд тодорхойгүй байна. Өнгөрсөн жил итали хэлний ангийг программаас хассан. Мөн аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр хоёр жил дараалан элсэлт аваагүй. БСШУЯ сүүлийн жилүүдэд экологи, байгаль хамгаалал, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлийн зарим ангиудыг программаас хасдаг болсон. Харин техник технологийн мэргэжлийн ангиудыг нэмэгдүүлж, түүний элсэлтэнд ач холбогдол өгөөд байгаа. Манай сургууль энэ жил бүх мэргэжлээр элсэгч авах тухай саналаа яаманд өгсөн. Ямар анги нэмэгдэж, хасагдах нь тодорхойгүй байна.
-Ажиллаж байгаа хүмүүс МУИС-д элсэхэд ямар шалгууртай вэ?
-Ажил хийж байгаа болон бакалаврын түвшний элсэгчид заавал ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй. Тухайн элсэгчдийг сургууль өөрөө шалгаж авна.Энэ тухай манай сургуулийн элсэлтийн шалгалтын журамд нарийн заасан байгаа.
-Сүүлийн жилүүдэд элсэгчид ямар мэргэжлийг түлхүү сонгож байна?
-Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг, компьютерийн ангид өрсөлдөөн ихтэй. Харин байгалийн ухаан, биологи, хими, физик зэрэг хүнд мэргэжлийн ангиудыг сонгох нь бага.
-Элсэгч бүр хүссэн ангидаа орох бололцоо байдаггүй. Харин сүүлийн жилүүдэд хандивын ангиар энэ асуудлыг шийдвэрлэдэг болсон гэх. Энэ хэвээрээ юу?
-Мэдээж манай сургуульд дээрх мэргэжлүүдээр суралцах хүсэлтэй элсэгчдийн тоо их л дээ. Цөөн хуваарь дээр олуулаа өрсөлдөнө. Мэргэжил бүрээр элсэгчдийн тоог яам баталж өгдөг бөгөөд нэг ангид дунджаар 30 хүүхэд элсүүлдэг. Тиймээс энэ тоондоо багтаан улаан шугам татаж түүнээс дээш орсон элсэгчдийг авдаг юм. Харин улаан шугамд багтаж чадаагүй ч өндөр оноо авсан элсэгчид манай сургуульд өргөдлөө өгөөд намар хичээл эхэлтэл хүлээдэг. Учир нь элсэлтийн шалгалтын үеэр хэд хэдэн сургуулийн болзол хангасан оюутнууд намар нь МУИС-аас өөр сургууль сонгоод яваад өгөх тохиолдол бий. Ийм үед нөгөө өргөдөл өгөөд хүлээж байсан элсэгчийг түүний оронд авдаг. Ер нь хандивын анги ч биш юм. БСШУЯ-наас зөвшөөрвөл тухайн мэргэжлээр нэмэлт анги хичээллүүлдэг. Түүнийг мөн л хавар нь өндөр оноотой хэрнээ улаан шугамд багтаагүй элсэгчдээр бүрдүүлнэ гэсэн үг.
-МУИС-д гадаадын хичнээн оюутан суралцах бол?
-Одоогийн байдлаар 20-иод орны 300-гаад оюутан суралцдаг. Гэхдээ үндсэн мэргэжлийн ангид ховор байх. Ихэнх нь хэлний бэлтгэлд суралцдаг юм. Засгийн газар хоорондын гэрээгээр энэ жил ирж суралцах оюутны тоог сайн мэдэхгүй байна.
-Гадаадад сурч буй монгол оюутнууд МУИС-д шилжин суралцах тохиолдолд яах вэ?
-Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаад шилжин ирж буй оюутнуудыг БСШУЯ Монголын их, дээд сургуулиудад чиглэлийнх нь дагуу хуваарилна. Манай сургуульд суралцаж байгаад гадаадын их, дээд сургууль руу Засгийн газрын гэрээнээс бусад нөхцөлөөр суралцсан бол шууд үргэлжлүүлж сурдаг. Харин хувийн шугамаар суралцсан тохиолдолд жирийн элсэгчийн журмаар элсэнэ.
-Сургуулиудын төлбөр жил бүр нэмэгддэг. Танай хувьд?
-Ирэх жилийн хичээлийн төсөв дөрөвдүгээр сард гарна. Тийм болохоор одоогоор мэдэгдсэн юм алга.
Бичигдсэн: 4-р сар.19.08 3:10 pm
Бичсэн NapoLeon
Азийн физикийн есдүгээр олимпиад Монголд болно
Баасан, 2008 оны 4-р сарын 18
Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын хүрээнд зохион байгуулдаг Азийн физикийн есдүгээр олимпиад дөрөвдүгээр сарын 20-28-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Олимпиадад 18 орноос 20 багийн 140 оюутан, 60 орчим багш, ажиглагчид хүрэлцэн ирэх аж.
Манай улс 1999 оноос олон улсын физикийн олимпиадад, 2001 оноос Азийнхад тасралтгүй оролцож багагүй амжилт үзүүлж байжээ. Энэ олимпиадыг анх Индонези улсад зохион байгуулж байсан бол Тайвань, Сингапур, Тайланд, БНХАУ, Вьетнам зэрэг улсуудад дараа нь болж байсан байна. Байгалийн болоод техникийн шинжлэх ухааны гол үндэс болдгийн хувьд физик нь боловсролын бодлогын салбарт чухал байр эзэлдэг аж.
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.08.08 4:31 pm
Бичсэн Mike Bibby
Гоё гоё Эрдэм Шинжилгээний хурлын мэдээлэл байвал залуусаа цаг алдалгүй тавьж байгаарай. Би их хийдэг юмаа тэгээд байнга орж баймаар байна. Тэр дээр болсон мэдээгүй өнгөрөөж. Тэгсэн бол орохгүй юу???За тэгээд гоё гоё мэдээллийг тавиад байгаарай.
Баярлалаа.
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.22.08 11:04 pm
Бичсэн Sroplayer1
Монгол улсын төлөө мөн нийт улаанбаатарт амьдарч буй хүмүүст зориулаад Оюутан Залуусын жагсаалыг Гачууртад / Улаанбаатарын усны эх дээр / баригдах гэж буй гольфийн талбайн эсрэг хийх Санал дэвшүүлмээр байна. Миний би улаанбаатарт амьдардаг жирийн нэгэн оюутан хүн.
Монголын улсын эзэд болсон залуус бид хэрэв хичээвэл улсаа хөгжүүлж болно.
Хэрэв үүнийг уншиж байгаа оюутан болон оюутан холбооны гишүүд байвал үүний талаар бодолцоод үзээрэй.
Хэрэв Монголын ирээдүйн эзэд болсон залуус бид тэрхүү Улаанбаатарын усны эх дээр баригдах гэж буй гольфийн талбайн эрхийг тасалж чадвал Гадныханд Хэн ЭНЭ УЛСЫН ЭЗЭД болохоо харуулж чадах
болно.
Оюутаны холбоо иймэрхүү зүйл дээр анхаарал тавимаар юм даа .
|хэрэв та үүнийг уншиж байвал цааш нь тараахыг хичээнгүйлэн гуйяа.|
Би хувьдаа 100% дэмжиж байна.
Залуус бидний хийх ажлыг гадныханаар хийлгэж байгаа эрх мэдэлтэй улсад өөрсдийгөө байдаг гэдгээ мэдрүүлэхэд хэрэгтэй болуу.
Уул нь Оюутаны холбоо болон Монгол иргэд бүгд улсынхаа ирээдүйд нөлөө үзүүлэхүйц үйл явдалд бүгд оролцмоор л юм.
Харин жагсаал хийвэл тайван замаар хийх хэрэгтэй болуу.
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 1-р сар.09.09 6:12 am
Бичсэн sudoku
Mongold bgaa tsoglog oyutan zaluusaa!!!!!!!!!!
Angli helnii ondor medlegtei buyu hudaldaa hiih chadvar saitai 20-32 nasnii eregtei emegtei hymyysees shalgarluulj 1 hyniig America ru ajiliin erhtei daatgaltai visa gargaj ogno. Ternes gadna social security card bugd bagtah uchraas sonirhoj bgaa zaluusaaa holboo bariarai.
Doorhi mail hayg ru oorsdiin tovch taniltsuulga, surch bgaa surguuli yum uu esvel togsson surguulia ymar mergejileer togsson eseh, mon zuragin hamt mail bicheerei.
za amjilt hysie zaluusaa!
email hayg:
eejmodeejmod@yahoo.com,
sm_ehe@yahoo.com
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 2-р сар.05.09 11:36 am
Бичсэн *****Shinobi*****
hey yu bna?
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 3-р сар.07.09 12:09 pm
Бичсэн tsolmon_icc
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 4-р сар.21.09 1:10 am
Бичсэн SaikhaNBayar
Хонхны баярын захиалгад гарсан зохион байгуулагчид,зуучлагчдад:
Black Pearl рестораны танилцуулга
Black Pearl ресторан хотын төвд байрлалтай 50-аас 60 хүн хүлээн авах чадалтай бөгөөд модерн, классик, Монгол үндэсний шинж агуулсан гурван V.I.P өрөөтэй, төв заал, өргөтгөл гэсэн 2 том заалтай, шинэлэг тохилог орчин, Европ, Монгол хоолны өргөн сонголттой, дахин давтагдашгүй өвөрмөц стильтэй дээд зэрэглэлийн ресторан юм.
Мэргэжлийн өндөр ур чадвартай бармен, зөөгч нар таны хүссэн төгс үйлчилгээг үзүүлэхээс гадна тохилог орчинд хайрттайгаа болон дотны хүмүүстэйгээ уянгалаг хөгжмийн эгшигт хүссэн дарсаа шимэн манай тогоочийн хийсэн төрөл бүрийн амтат зоог, шарсан махаар та болон таны нөхдөд төгс үйлчилгээг үзүүлэх болно.
Хонхны баярын захиалга
Хэрэв та манай ресторанд хонхны баяраа тэмдэглэх гэж буй бол доорхи хаягаар холбоо барьж лавлана уу.
Зуучлагчдад урамшуулалтай
E-mail: Restaurant@Blackpearl.mn , Saikhanbayar@Gmail.com
Phone: 7011-0506 , 311283
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 6-р сар.21.09 3:35 pm
Бичсэн Mike Bibby
Шинэ соргог мэдээ мэдээлэл ч одоо байхгүй биздээ тэ. Оюутнууд амраад байгаа болохоор сайхан юмаа гэж. Гэтэл манайх амраагүй л байдаг.
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 8-р сар.25.09 6:13 pm
Бичсэн Амгалан.
Shine medee alga bh shiwdee.Udahgvi tawigdah bailgvi tiimee
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 9-р сар.02.09 11:05 am
Бичсэн misteragi
MUIS-n gadaad hariltsaand oyutan elsvvlne.

naidwartai
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 9-р сар.02.09 5:42 pm
Бичсэн rock GTB
yagaad shine medee nemehgui bgaa yum be. uug n ih goy heregtei topic bnaa. ih medeelel nemj ogoorei
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.14.09 11:28 pm
Бичсэн MoOn_L!GhT
Уг нь эхний мэдээнүүд тун гоё мэдээнүүд байна , өшөө нэмж орууляаа
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.14.09 11:32 pm
Бичсэн sentari
цагийн ажлын талаар мэдээлэл байна уу?
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.14.09 11:49 pm
Бичсэн Goyonice
tsagiin ajiliin tuhaid bol iim medeelel bn oyutanii hudulmuriin birj geed ulaanbaatar banknii 3 davhart 303 tootod bgaa tend ochij burtguuleed tgd ajiliin sanaliig ulugsun bdg yum bnlee tendees sonirhson ajildaa orii gevel tendese utas ntrig ni avaad holboo barij bgaad tsagiin ajil hiij boldog yum bnlee
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.15.09 12:08 am
Бичсэн sentari
тэгээд ажил олдох уу хөдөлмөрийн биржүүд дэмий юм шиг санагдаад байдышд
тэхдээ юу ч гэсэн очиж үзий дажгүй саналууд байж магад
супермаркетууд нээрээ цагийн ажилтан их авдаг гэж сонссын байна
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 11-р сар.15.09 12:16 am
Бичсэн Goyonice
oldoh ni ch olddog yum shig blee
super market baraa orogch ajild avdag yum bnlee
tsagdaagiin gazariin todorhoilolt heregtei yum bnlee
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 12-р сар.18.09 3:29 am
Бичсэн eSuhe
Оюутны мэдээ сонины шинэ дугаар.
ТАТАХ
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 2-р сар.27.10 9:03 pm
Бичсэн Mike Bibby
eSuhe написал:Оюутны мэдээ сонины шинэ дугаар.
ТАТАХ
Татац нь болохгүй байна хө. Дахиад шаре хийгээрэй.
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 3-р сар.08.10 10:13 pm
Бичсэн Гас Гас
.......
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 4-р сар.20.10 12:25 pm
Бичсэн Дэлгэр
del...
Re: Оюутан залуучуудын анхааралд
Бичигдсэн: 9-р сар.01.10 12:54 pm
Бичсэн coronamn
"Хэн хамгийн топ мэдээллийг түгээх вэ?" нэртэй уралдаанд урьж байна
Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан нийт оюутан, залуусынхаа дунд “Хэн хамгийн топ мэдээллийг түгээх вэ?” нэртэй бяцхан уралдаан зарлаж байна.
Дэлгэрэгүйг эндээс уншина уу