Мэргэжлийн каталог
Бичигдсэн: 3-р сар.30.08 2:40 am
1. Хуульч
Хууль зүйн мэргэжил
Аливаа нийгмийг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа нийгмийн гол цөм болох төрийн байгууллагад ажиллагсад дээд зэргийн мэдлэг боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Ингэхгүйгээр төрийг жолоодож, түүний механизмыг зөв ажиллуулж чадахгүй хүрнэ. Төрд хэрэгтэй олон чухал мэргэжил байх бөгөөд тэдгээрийн дунд хууль зүйн мэргэжил онцгой байр суурь эзэлнэ. Төр нь өөрийнхөө олон талын үйл ажиллагааг явуулахын тулд хууль зүйн мэргэжлийн туслалцааг авч түүнд тулгуурладаг.
Иймд хууль зүйн мэргэжил бол төрийн хэргийг хөтлөн явуулах, хууль цаазыг хэрэгжүүлэх, төр, иргэнийг эрх зүйн харилцаанд холбож өгөх, тэдгээрээс өөрсдийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, улс орны нийгэм эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын хэвийн ажиллагааг хангах, нийгмийн зохион байгуулалт, дэг журмыг бэхжүүлэх, аливаа харш үзэгдэлтэй тэмцэх, бүхэлд нь нийгэм, төр, хүнийг шударга ариун байлгаж, бат бэх болгоход үйлчилдэг чухал хэрэгцээтэй мэргэжил юм.
Хууль зүйн мэргэжилд дараахь мэргэшлүүд байдаг:
Шүүгч
Шударга үнэнийг тогтоогч гэсэн утгатай. Эрүү, иргэн, захиргааны шинжтэй хэрэг, маргааныг Монгол улсын хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг, шүүх байгууллагын бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж буй ерөнхий шүүгч, шүүгч зэрэг албан тушаалтан мөн гэж тодорхойлж болно.
Прокурор
Procuro-латины анхаарал тавих, хангах, зайлуулах гэсэн утгатай үгнээс гаралтай. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, прокурорын байгууллагад томилогдон ажиллаж буй албан тушаалтан мөн. Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг судлан тогтоох, цаашид гаргахгүй байхад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Өмгөөлөгч
Advocatus-латины урих, уриалах гэсэн утгатай үгнээс гаралтай, дээр үеэс уламжлалтай. Өмгөөлөл нь хууль цаазын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг, өмгөөлөгч нь хүний хөндөгдсөн эрхийг хууль зүйн үүднээс сэргээн тогтоож хамгаалах үүрэгтэй, хууль цаазын албаны ажилтан, хуульч мэргэжилтэн. Хуульч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, өмгөөлөгчийн мэргэшлийн шаардлага хангасан, сонгон шалгаруулалтанд орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан тус улсын иргэн өмгөөлөгчаар ажиллана.
Мөрдөн байцаагч
Хуулиар тогтоосон хүрээнд мөрдөх, байцаах, ажиллагаа явуулж мөрдөн байцаах албаны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтныг хэлнэ. Тодруулбал, гэмт хэргийг мөрдөж, сэжигтэн, яллагдагч, бусад этгээдийг байцааж, нотлох баримтын үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгчийн гэм бурууг тогтоох үндсэн зорилготой.
Хуулийн зөвлөх
Jurisconsultus-латины хуульч, эрх зүйч гэсэн утгатай үгнээс гаралтай. Хуулийн зөвлөх гэсэн нэрээр хэвшил болжээ. Хуулийн зөвлөхийн ажил бүр дээр үеэс хийгдэж эхэлсэн юм. Эртний Ром улсад хууль цааз өндөр хөгжиж байсны нотолгоо нь хууль зүйн ажлыг тодорхой төрөлд хуваан явуулж байсан явдал мөн. Тухайлбал, ager шүүх, бусад байгууллагад байцаан шийтгэх ажиллагааг удирдах, нэхэмжлэл гаргах, үүсгэсэн хэргийг явуулах журмын тухай зөвлөгөө өгөх ажлыг; caver-хууль зүйн ач холбогдол бүхий бичиг баримтын эх загварыг гаргаж өгөх; түншийнхээ ашиг сонирхолд няцаалт өгөх явдлыг; respondore-хууль зүйн асуудлаар зөвлөх, зөвлөгөө өгөх, тайлбарлан таниулах, хууль зүйн хэм хэмжээг ойлгуулах ажлыг тус тус илэрхийлж байжээ.
Хуулийн зөвлөх нь хууль зүйн аль ч асуудлаар зөвлөгөө өгөх, эрх зүйн холбогдолтой бусад ажлыг дагнан эрхэлдэг мэргэшсэн хуульч мөн. Үүгээрээ шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч зэрэг бусад мэргэшлийн хуульчдаас онцлогтой.
Нотариатч
Латины notarius-бичигч, тэмдэглэгч, нарийн бичгийн дарга гэсэн утгатай үгнээс гаралтай. Эрх зүйн баримт бичгийг албан ёсоор хууль зүйн талаар гэрчилж, бусад зарим үйлдэл хийж эрх зүйн талаар хангах үйл ажиллагаа эрхэлдэг албан тушаалтан. Хуульчийн сонгон шалгаруулалт болон нотариатчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтанд тэнцэж нотариатчын ажлыг эрхлэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Төрийн захиргааны хуульч
Төрийн эрх барих, гүйцэтгэн захирамжлах байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эрх зүйн үүднээс үйлчлэн туслах үүрэг бүхий төр, захиргааны чиглэлээр мэргэшсэн хуульчийг төрийн захиргааны хуульч гэж тодорхойлж болно. Урьд нь гол төлөв төрийн албан хаагчид, аппаратын ажилтнууд энэ үүргийг үндсэн хийгээд тусгай чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж байв. Төр, захиргааны үйл ажиллагаа улам олон талтай болж гүнзгийрэн хөгжиж төрийн албыг эрх зүйн мэргэжлийн үндсэн дээр хөтлөн явуулах хэрэгцээ
шаардлага бий болсны улмаас хуульчийн мэргэшлийн ялгарал гарч төрийн захиргааны хуульчийг бэлтгэн гаргах болжээ.
Бизнесийн хуульч
Английн business гэсэн үгнээс гаралтай. Хувийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ашиг олох зорилгоор ажил, хэрэг эрхлэх гэсэн утгатай. Бизнесийн хуульч нь хувийн үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч мөн. Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх зүйч, бизнесийн хуулийн мэргэжилтэн ч гэж нэрлэнэ. Өмнөх нийгмийн тогтолцооны Үед үйлдвэр, аж ахуйн газруудад гэрээгээр буюу орон тоогоор ажилладаг хуулийн мэргэжилтэн, хуулийн зөвлөхүүд байв. Тэдгээрийг улс ардын аж ахуйн
хууль зүйн албаны ажилтан гэж үзэж байлаа. 1980-аад оны үед тус улсад аж ахуйн эрх зүйчийг хуульч мэргэжлийн хүрээнд бэлтгэж байжээ. Хувийн өмч, аж ахуйн олон хэвшлийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрх зүйн талаар хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагын улмаас бизнесийн хуульчдыг мэргэшүүлэн бэлтгэх болжээ.
Олон улсын хуульч
Олон улсын харилцаанд хууль ёсыг сахиулах үйл ажиллагаа явуулдаг хуульч мэргэжилтэн. Улс орнууд үүссэнээр тэдгээрийн хоорондын харилцаа олон талтай болж хөгжсөн бөгөөд түүнийг бэхжүүлэхэд эрх зүйн арга хэрэгслийг идэвхитэй ашиглах шаардлага гарснаар олон улсын харилцааны салбарт ажиллах мэргэшсэн хуульчид бэлтгэгдэх болжээ. Олон улсын хуульч нь олон улсын харилцаанд хууль тогтоомжийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
Эх сурвалж:
Т.Сэнгэдорж. Хуульчийн мэргэжил. 2000 он. Улаанбаатар хот.