.:.Монгол гэр бүлийн өнөөгийн байдал.:.
Бичигдсэн: 6-р сар.08.09 2:51 pm
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт зэрэг нь улс орон, нийгмийн хөгжлийн чухал хөшүүрэг мөн боловч нийгмийн зөв ухамсар төлөвшил нь гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Өнөөдөр үр хүүхэд маань хэрхэн ямар орчинд өсөж байгаа билээ, амар тайван, элэг бүтэн амьдралын үнэ цэнэ юу билээ, ажил амьдралын утга учир нь юу билээ. Бид өдөр болгон тасалгаан дахь цэцгээ усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын утга учраа хэрхэн арчилж торддог билээ. Аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлж чаддаг билээ.
Өнөөдөр нийгмийн хурдацтай хөгжил, нөгөө талаар амьдралын хүнд бэрхшээл, тулгарч байгаа өч төчнөөн асуудлын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байх нь энгийн ойлголт болжээ. Тэгвэл бид гэр бүлээ хэрхэн яаж хамгаалах вэ? Амьдралдаа яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй.
Шинэбаяр, 45 настай, эрэгтэй
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилиаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч ирсэн. Тухайлбал иргэд хувийн өмчтэй байх, худалдаа наймаа, бизнес, өрхийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байна. Өнөөдөр Монголын ихэнх гэр бүлүүдийн нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувиас зэрэгтээ зарцуулагддаг. Бусад сурч боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцдэггүй. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо. Мөн хөдөө орон нутагт амьдралын түвшин доогуур, ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн ихсэж хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадваргүй дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо өндөр байна. Сүүлийн үед залуучуудын дунд нэмэгдэх болсон “хамтран амьдрагч” гэдэг ойлголтыг би хувьдаа залуучууд хэн нэгнийхээ төлөө санаа тавих, гэр бүлийн доторх үүрэг хариуцлагаас төвөгшөөх, өөрийн дураар чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиож байна уу даа гэж бодож байна.
Болормаа 37 настай, эмэгтэй
Өнөөдөр бидний ажлын бүтээмж ар гэрийн амьдралаас их шалтгаалдаг. Тиймээс бид амьдралын тогтвор сууршилтай байдлыг эрхэмлэх нь зүйн хэрэг. Гэр бүл гэсэн энэ том хариуцлагын асуудал хүн болгоны тархинд суух ёстой. Бид өөрөө өөрсөддөө асуулт тавиад үзэхэд ч гэсэн бидний амьдрал “ажил, гэр” гээд л яваад байдаг. Гэтэл өөрийн ч мэдэлгүй амьдралаа алдчихсан сууж байдаг. Тэгэхээр бид нийгэмтэй яаж зэрэгцэн явж, ажил амьдралаа өөд нь татаж явах вэ, яаж сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг асуудал маш чухлаар тавигдаад байна. Бидний бас нэг чухал асуудал бол өнөөдөр ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон. Тэдэнд ч гэсэн элдэв проблемууд байдаг. Мөн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу хосууд байна. Тэд амьдралын ямар ч туршлагагүй сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог. Гэтэл амьдрал үргэлж анхных шигээ байдаггүй. Зарим гэр бүлүүд нь жижиг сажиг асуудлуудынхаа ачааг даалгүй салж сарнихдаа тулдаг. Тэр үедээ хаана хэнд хандахаа мэддэггүй. Мөн гэр бүлдээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, зөв мэдлэг мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс сургуулийн болж өгвөл бүр цэцэрлэгийн наснаас нь гэр бүлийн орчин эиэг эх, хүүхдэд хичнээн чухал болох, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох, асуудлыг яаж даван туулах чадварт суралиах ёстой вэ гэдгийг бага наснаас нь төлөвшүүлж өгөх хэрэгтэй.
Очбаяр 28 настай, эрэгтэй
Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Үүний адилаар өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм маань хувь хүн, гэр бүлд маш олон өөрчлөлтийг бий болгосон. Тухайлбал гэр бүлийн гишүүд олон жил хоёр биенээсээ тусдаа ажиллаж, эсвэл суралцаж байна. Залуучуудын гэрлэлтийн нас хойшилж, сурч боловсроход ихэнх иагаа зариуулж байна. Тэд амьдралын үнэ иэнийг ойлгож, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй хэнээс ч дутахгүй сайхан амьлрах чадвартай болсон хойноо гэр бүлтэй болохыг илүүд үзэж байна. Мөн залуучуудын гэр бүлийн боловсрол дээшилж, хэзээ хүүхэдтэй болох, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол мэдлэг зэрэгт эртнээс анхаарах болсон. Гэвч нөгөө талаар нийгмийн тогтолцооны “гажиг” гэр бүлийн харилиаанд их багаар нөлөөлж байна. Энэ нь хувь хүний үзэл бодол, зан суртахуун, хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэнаийн байдал зэрэг юм. Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор асуудал үүсэх улмаар салах шалтгаан болж байна.
Булган 33 настай, эмэгтэй
Бидний эиэг эхийн үед хүмүүс гэр бүлийн амьдралд их ухамсартай, тэвчээртэй ханддаг байсан шиг санагддаг. Өнөөдрийн чөлөөт ардчилсан нийгэмд гэр бүлийн маш олон хэлбэрүүд бий болжээ. Тухайлбал өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй гэрийн эзэн, бага насны хүүхдээрээ хүнд хүчир ажил хийлгэж өөрсдийгөө тэжээлгэж байгаа эиэг эх, олон жилээр бие биеэсээ тусдаа амьдарч байгаа гэр бүлүүд, баталгаагүй хамтран амьдрагчид, гэр бүлээс гадуур явдал гэх мэт. Үүнээс үзэхэд гэр бүлийн нандин харилиаа алдагдсан юмуу даа гэж боддог. Гэтэл үр дагавар нь олон хүүхдүүд эиэг эхийн хэн нэгэнгүйгээр амьдарч сэтгэлийн ямар нэгэн шархтай явдаг. Үүнээс болж эрсдэлтэй алхам хийх, гэмт хэрэг, хэн нэгэн муу хүнд уруу татагдах, амиа хорлох гээд олон шалтгаануудын их үүсвэр болж байна. Ухаалаг зөв сайхан амьдарч байгаа олон залуучууд бий. Залуучууд гэр бүлтэй болох гэж нэг их яарахаа байсан байна. Гэр бүл төлөвлөлт, хэдэн хүүхэдтэй болох гээд маш их мэдээлэлтэй, гэр бүлдээ таагүй зүйл тохиолдоход хандах сэтгэлзүйн төв, мэргэжилийн хүмүүс гээд асуудлыг шийдэх амар хялбар аргууд гэр бүлийн хүрээнд зөндөө гарч ирсэн байна.
Гэр бүлийн оноогийн байдал
• Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлж байгаа бөгөөд ихэвчлэн 20-35 насныхны дунд зонхилж байна.
• 1 5-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувь нэмэгдэж, 1989 онд гэрлэх насны 4 хүн тутмын нэг, 2000 онд 3 хүн тутмын нэг нь огт гэрлээгүй байна. Анхны гэрлэлтийн нас хойшилж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа тус тус гэрлэх болжээ.
• Өрх толгойлсон эмэгтэйчүүд 43.8 хувь, эрэгтэй тэргүүлэгчтэй өрхийн 34.8 хувь нь ядуу байна. Ядуу өрхийн 12-17 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын түвшин 67 хувь байна.
• Дээд боловсролтой 35-49 насны эмэгтэйчүүдийн 25.0 орчим хувь, 20-34 насны эмэгтэйчүүдийн 46.0 хувь нь өөрөөсөө доогуур түвшний боловсролтой эрэгтэйтэй гэрлэжээ.
• 1 989-2000 онд гэр бүлээ иуилуулсан хүний тоо 2 дахин их нэмэгдсэн бөгөөд энэ байдал 30-44 насныхны дунд өндөр байна.
• Гэр бүл салалтын шалтгааны 54.0 хувь нь итгэл алдарсан, 47.3 хувь санхүүгийн бэрхшээлтэй, 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн байна. Гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70.0 хувь нь 0-15 насны хүүхэдтэй байна.
Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ам зүйн бүтцэд гарч буй өөрчлөлтийн нөлөөгөөр монгол гэр бүлийн хэмжээ, бүтэц, уламжлалт харилиаа болон амьжиргааны хэв шинжид олон шинэ хандалгууд бий болж байна. Ялангуяа 90-ээд оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд гарсан томоохон өөрчлөлтийн дүнд бий болсон бэрхшээл хүндрэлүүд, тухайлбал үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал цаашлаад үүнээс үүдэн бий болсон нийгмийн сөрөг үзэгдлүүд нь хүн ам, өрх бүлийн гишүүдийн сэтгэл зүй, харилиаанд нөлөөлж, гэр бүл болох нас хойшлох, төрөлт буурч, гэр бүлийн хэмжээ багасах, гэр бүл салалт нэмэгдэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсөх, ядуу өрх олшроххандлагатай болсон.
Сүүлийн 20 жилийн хугаиаанд Монгол улсын нийт өрхийн тоо 230.1 мянгаар буюу 74.0 хувиар өсч, 541.1 мянгад хүрснээс хот суурин газрын өрх 2 дахин, хөдөөгийн өрх 48.5 хувиар нэмэгджээ. Хот суурин газарт нийт өрхийн талаас илүү хувь нь суурьшин амьдрах болсон байна. Хот суурин газарт шилжин ирэх хүн амын тоо тасралтгүй нэмэгдэж, хотжих үйл яви эрчимжсэнээр хотын нийт өрхийн 48.2 хувийг Улаанбаатар хотын өрх эзэлж байсан бол энэ хувь 9.4 пункцээр өсч, 2000 онд хотын нийт өрхийн 54.4 хувийг эзлэх болжээ.
2000 оны байдлаар гурван өрх тутмын нэг нь нийслэлд суурьшин амьдарч байна. Өрхийн тоогоор нийслэлийн дараагаарХөвсгөл/5.3%/,Архангай/4.5%/ аймгууд орж байгаа бөгөөд хамгийн цөөн өрхтэй нь Говьсүмбэр /0.5%/ аймаг байна. Хот суурин газар амьдрах өрхийн тоо нэмэгдсэний зэрэгцээ өрхийн хүн амын дундаж тоо буурч, 2000 онд хотын нэг өрх дунджаар 4.7, хөдөөгийн өрх 4.3 гишүүнтэй болсон байна. Хамгийн цөөн гишүүнтэй өрх нь Өмнөговь (3.9) хамгийн өнөр өрхтэй нь Баян-Өлгий (4.7), Ховд (4.7) аймгууд байна. Өмнөх 10 жилийн түвшинтэй харьиуулахад хотод 5 ба түүнээс дээш бүлтэй өрхийн эзлэх хувь 4,1 пунктээр, 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь 11.3 пунктээр буюу хамгийн их өссөн байна. Түүнчлэн хөдөөд 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувь нь 2 дахин буурчээ. Үүнээс үзэхэд хотод ам бүл олонтой өрх нэмэгдэж, хөдөөд буурсан байна. Хотод ам бүл олонтой өрхийн тоо өсч байгаа нь хөдөө орон нутгаас хотод сургуульд суралцах, ажил хийх, зах зээлд ойртож, амьдралаа дээшлүүлэх зорилгоор шилжин ирж буй хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж холимог болон нийлмэл өрх олширч байгаатай холбоотой.
Үндэсний статистикийн газраас 2003 онд явуулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны лүнгээс үзэхэд 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь хот, хөдөө аль алинд нь өсч тус бүр 52.0 орчим хувийг эзлэх болсны зэрэгиээ хотод 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувийн жин 2 дахин багасч, өрх дунджаар 4 2 гишүүнтэй болж, хот хөдөөд ам бүлийн дундаж тоо ойролиоо түвшинд байх хандлагатай болж байна.
Хотын 3 өрх, хөдөөгийн 5 өрх тутмын нэг нь нийлмэл өрх буюу ах дүү, садан төрлийн хамт амьдарч буй өрх байна. Нийлмэл өрхийн хувьд хотод 5-6 гишүүнтэй, хөдөөд 3-4 гишүүнтэй өрх зонхилж байна. Түүнчлэн холимог өрхийн эзлэх хувь хөдөөгөөс 2.0 дахин өндөр байгаа бөгөөд энэ бүтцэд 5-6 ам бүлтэй өрх зонхилох хувийг эзэлж байна.
Гэрлэлт нь гэр бүл бүрдэх үндэс бөгөөд энэ нь нийгэм эдийн засаг, зан заншлын онилогийг агуулсан иж бүрэн ойлголт юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон өөрчлөлт шинэчлэлт нь гэр бүл болох уламжлалт сэтгэлгээ, хэв шинжид нөлөөлж, залуучууд гэр бүл болохоосоо өмнө боловсрол эзэмших, ажил эрхлэх, тогтмол орлоготой болохыг нэн түрүүн эрхэмлэх болсон. Үүнтэй холбоотойгоор анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэллээ. 15-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувийн жин нэмэгдэж, 1989 онд гэрлэлтийн тусгай коэффиииент 14.9 байсан бол 2000 онд 8.8-д хүрч буурсан байна. Түүнчлэн 1989 онд гэрлэх насны 4 хүний нэг нь гэрлээгүй байсан бол 2000 он хүртэл энэ хэмжээ өсч, 3 хүний нэг нь огт гэрлээгүй байна. Гэр бүлтэй хүн амын эзлэх хувь 8.0 пунктээр буурч, гэр бүлээ тусгаарласан буюу цуцалсан хүн амын эзлэх хувийн жин 1.1 пунктээр нэмэгджээ. Анхны гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа гэрлэх болсон байна. Боловсролын хувьд дээд боловсролтой хүмүүс арай эрт буюу 24 насандаа гэрлэж байхад бичиг үсэг тайлагдаагүй буюу боловсрол эзэмшээгүй, бага боловсролтой залуучууд 27-30 насандаа гэрлэж, эдийн засгийн идэвхигүй хүн амаас хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүн 30 насандаа буюу хамгийн орой гэрлэж байна.
Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг гэр бүлээ хуулийн дагуу батлуулаагүй буюу хамтран амьдарч байгаа хүмүүс эзэлж байна. Хамтран амьдрах байдал эмэгтэйчүүдийн хувьд 20-24 насанл, эрэгтэйчүүдийн дунд 25-29 насанд хамгийн өндөр байна. Гэр бүлээ батлуулсан хүн ам 25-44 насны бүлэгт голлон зонхилж байгаа бөгөөд хөдөөд 25-29, хотод 35-39 насныхны дунд өндөр байна.
“Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгаа /2004 он/
Эрчүүд ба эрүүл мэнд