ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ
Сэтгэцийн (танин мэдэхүйн) үйл явцын зүй тогтол, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд харгалзан үзэх нь
1.Сэрэл.
Хүний аливааг танин мэдэх үйл сэрлээс эхэлнэ. Сэрэл бол Бодит ертөнцийг тусган авах хамгийн энгийн хэлбэр. Хүний тархинд гадны цочроогчоос үзүүлсэн нөлөөллийн салангид нэг шинжийг мэдрэлийн аппаратуудаар дамжуулан тусган авсаныг сэрэл гэдэг. Тухайлбал, хэлбэр, хэмжээ, өнгө, үнэр, амт, халуун, хүйтэн зэрэг юмсын ямар нэг шинж нь тусдаа байдлаар бидний тархинд мэдээлэл болон очдог. Сэрлийн үндсэн дээр танин мэдэхүйн бусад үйл явц явагдах учраас түүний араас явагдах хүртэхүй, сэтгэхүй, зохион бодох үйл нь сэрлийн мэдээллийн үндсэн дээр явагдана. Жишээ нь: анх төрсөн цагаасаа харааны сэрлийн аппарат нь ажиллахгүй болсон хүнд ямар нэгэн өнгийг төсөөлөх чадвар байхгүй байдаг. Анализатор бол сэрлийн эрхтэн мөн. Хүний мэдрэхүйн эрхтэнд гаднаас ирж байгаа мэдээ дохиог задлан шинжилж тэдгээрийн шинж чанарыг ялган задлах мэдрэхүйн нарийн механизмыг задлан ялгалагч буюу анализатор гэнэ. Анализатор бүр юмсын тодорхой шинж чанарыг хүлээн авч тэдгээрийг задлан ялгалж тархинд буй тухайн эрхтнийг удирдах тархины төв рүү дамжуулна. Анализаторуудын захын хэсэгт нүд, чих, хамар, хэл, ам, арьс зэрэг гадаад мэдрэхүйн эрхтний рецептор, булчин болон дотоод эрхтний эд эсүүдэд байрласан мэдрэлийн төгсгөл хэсгүүд орно. Анализаторуудын дамжуулах хэсэг нь хөөрлийн процессийг рецептор буюу хүлээн авагчдаас төв мэдрэлийн тогтолцоонд тухайлбал тархины төвүүдэд дамжуулан хүргэх үүрэгтэй. Төв хэсэг буюу тархины гадаргын хэсэг нь анализаторуудын дээд хэсэг юм. Энд гадаад дотоод цочроогчдоос ирсэн дохиог задлан ялгах үйл явагдана. Анализаторуудын механизмын үйл ажиллагаа нь явагдахдаа эхлээд гадаад дотоод орчноос ирсэн цочроогчдод нь мэдрэхүйн эрхтний рецепторт үйлдэл үзүүлж тэнд физик химийн процессийг үүсгэнэ. Дараа нь тэр нь физик химийн процесс нь хөөрлийн процессийг үүсгэж тэр их тархины гадарга дээр хөөрлийн голомтыг бий болгоно. Анализаторуудыг гадаад буюу дотоод гэж ангилна. Гадаад анализаторын рецептор нь бие махбодын гадаргуу дээр оршино, дотоод анализаторын рецептор нь дотоод эрхтнүүдийн эд эсэд байрласан байна.
Сэрлийн хэлбэр анализаторын рецептор буюу хүлээн авагчдад үйлдэл үйлдэл үзүүлж байгаа цочроогчдын шинж чанар болон үүсэж байгаа сэрлийн шинж чанараас хамааран сэрлийг олон янзын хэлбэрт хуваадаг. Сэрэл үүсэхэд оролцож байгаа рецепторуудын байдлаар нь
- гадаад сэрэл (экстерорецептор)
- дотоод сэрэл (интерорецептор)
- хөдөлгөөний (проприорецептор) сэрэл гэж ангилна.
Гадаад ертөнцөөс үзүүлж байгаа дохиог бие махбодын гадаргууд орших рецепторуудын тусламжтайгаар хүлээн авах сэрэл юм. Харин дотоод сэрэл нь дотоодоос ирж байгаа дохиог эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээн авна. Хөдөлгөөний сэрэл нь бие махбодын хөдөлгөөний болон байдлын тухай дохиог хүлээн авдаг сэрэл юм. Дотоод сэрлийг дотор нь шүргэлт даралтаас үүсэх сэрэл (амтлах, хүрэлцэх, арьсны сэрэл), алс зайнаас үүсэх сэрэл (хараа, сонор, үнэртэх сэрлүүд) гэж хоёр ангилна. Шүргэлт даралтаас үүсэх сэрэл нь обьектод шууд хүрэх ба жишээ нь амтлах сэрэл нь ямар нэгэн зүйл аманд орж түүний физик химийн шинж чанар нь амтлах эрхтний эсийг шууд цочроосноос үүсч байгаа юм.
Харааны сэрэл нь өнгө гэрлийг мэдрэн тусгадаг сэрэл бөгөөд энэ нь хүний танин мэдэх үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гадаад ертөнцөөс ирж байгаа бүх мэдээллийн 80 орчим хувь нь зөвхөн харааны сэрлийн тусламжтайгаар танин мэдэх процесс явагддаг байна. Харааны сэрлийн тусламжтайгаар бид юмсын хэлбэр хэмжээ, багтаамж, хол ойрын зайд баримжаалан дасах, ер нь хүний хөдөлгөөний үйлийг хянахад тусална. Хүний ндний мэдрэхүйн хэсэгт гэрлийн цахилгаан соронзон долгионы үйлдэл нөлөөлсөний дүнд харааны сэрэл үүснэ. Нүдний гэрлийг мэдрэх эрхтэн нь нүдний торлог бүрхэвч юм. Нүдний торлог бүрхэвчинд байдаг мэдрэх эсүүд нь 7 сая орчим лонхонцор эс, 130 сая орчим савханцар эсээс бүтнэ. Савханцар хэлбэрийн эс нь өдрийн гэрлийг маш сайн мэдрэн тусгадаг бол лонхонцор эс нь өнгөний зохицол ба шөнийн гэрлийг сайн мэдэрнэ.
Сонорын сэрэл Сонорын анализаторын цочроогч нь агаарын хөдөлгөөнд гарах ямар нэгэн биеийн дуу чимээ юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн биет зүйлийн хөдөлгөөн нь агаарын хэлбэлзлийг үүсгэж түүнээс гарсан дуу чимээ нь сонорын сэрлийг үүсгэх цочроогч болдог байна. Сонорын сэрлийн эрхтэн нь чих юм. Чих нь гурван хэсгээс бүрдэх ба дэлбээ, суваг хоёрыг гадна чих гэнэ. Гадаад чихх аливаа дуу чимээний давтамжийг хүлээн авч дотоод чихэнд буюу тархины төв рүү дамжуулна. Гадаад чихнээс ирсэн дуу чимээг дотоод чихний хэнгэрэгийн хальсанд очиж түүнийг доргиулж хэлбэлзэлд оруулан дууны долгионыг үүсгэнэ. Хэнгэрэгийн хальсны цаана чихний хэнгэрэг байрлах ба хэнгэрэгийн хальсанд долгионы давтамж ирэхэд нөгөө талд нь адил хэмжээний даралт үүснэ. Тэгэхгүй бол хэнгэрэг хагарна. Сонорын сэрлийг хэл ярианы, хөгжмийн, шуугиант гэж гурав хуваана.
Амтлах сэрэл Шүлс болон усанд уусах аливаа физик химийн бодис амтлах анализаторын эсийг цочроосноос амтлах сэрэл үүснэ. Амтлах анализаторын эсүүд нь хэл уруул тагнай зэрэ гадна харагдах эрхтэнд байрласан олон төрлийн булцуунууд юм. Амтлах сэрлийг чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэж 4 хэсэгт хуваана. Эдгээр амтыг амтлах эрхтэн харилцан адилгүй хүлээн авна. Жишээ нь хэлний үзүүр хэсгээр чихэрлэг зүйлийг, дундуур гашуун зүйлийг, хэлний хоёр хажуугаар шорвог, хэлний угаар исгэлэн зүйлийг илүү сэрж мэдэрнэ. Түүнчлэн хоол тэжээлийн хатуу зөөлөн, халуун хүйтнээс шалтгаалан амтлах сэрэл янз бүрээр үүснэ. Тухайлбал хэт халуун хоол, цай уухад түүний амтыг тэр болгон сайн мэдэрч чаддаггүй.
Үнэртэх сэрэл Үнэртэх сэрлийг үүсгэж байгаа цочроогч нь шингэн зүйлд уусах химийн бодис юм. Үнэрийг сэрж мэдрэх эсүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт байрлах салт бүрхэвч юм. Үнэртэх сэрэлд дасах чанар илүү сайн явагдана. Төрөлхөөс хараагүй, дүлий хүний үнэртэх сэрэл нь тэдгээрийг орлож юмсын шинж чанарыг танин мэдэж тэдгээртэй өөрийгий зохицуулан амьдрахад хүрдэг.
Арьсны сэрэл Арьсны мэдрэх эрхтнүүд юмсын халуун хүйтэн болон даралт шүргэлтийг мэдэрч хүлээн авна. Өөрөөр хэлбэл арьсны сэрлийг шүргэх ба , темпратурын гэж хоёр ангилна. Даралт шүргэлтийг мэдрэх эрхтний эсүүд нь арьсны гадаргуу дээр харилцан адилгүй хэмжээтэй байх ба хэлний үзүүр болон хурууны өндөг нь шүргэлтийг дээд зэргээр мэдэрнэ. Жишээ нь хурууны өндөгний хавьцаа 100 орчим цэгээр хрэлцэн мэдэрдэг бол хөлний өвдөгний хавьцаа ердөө л 10 хан байна. Тэгвэл халуун хүйтнийг мэдрэх эсүүд нь арьсны далд орших хэсэг халуун хүйтнийг маш сайн мэдэрнэ.
Дотоод сэрэл Өлсөх, цангах, ханах, цадах зэрэг нь хүний дотоод сэрэлд багтана. Дотоод сэрлийн хүлээн авагч ходоод гэдэс болон дотоод эрхтнүүдийн хананд байрласан байна. Дотоод эрхтнүүд хэвийн байгаа тохиолдолд дотоод сэрэл үүсэхгүй ба ямар нэгэн өөрчллтөнд орсонүед дотоод сэрэл үүснэ.
Тэнцвэрийн сэрэл Тэнцвэрийн сэрлийн аппарат нь дотоод чихэнд байрлана. Дотоод чихэнд байрладаг хагас дугуй хэлбэртэй сувагт байдаг шингэн нь биеийн тэнцвэрийг зохицуулдаг.
Хөдөлгөөний сэрэл Хүний биеийн байдал болон хөдөлгөөнийг мэдрэх сэрлийг хэлнэ. Хүлээн авагч нь булчин шөрмөс биеийн үе мөчинд байрласан мэдрэхүйн эсүүд.
Хүрэлцэх сэрэл Арьс ба хөдөлгөөний сэрлийн үндсн дээр юмыг шүүрэх барих базах хавирах зэргээр сэрж мэдэрнэ.
Өвчний сэрэл Хүний бие махбодын бүтэц үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсноос болж мэдрэхүйн адаад дотоод эрхтний үйл ажиллагааны хэвийн байдал алдагдах процессийг сэрж мэдрэхийг өвчний сэрэл гэнэ. Арьс болон булчин бие махбодын дотоод эрхтэнд байрласан мэдрэхүйн эрхтнүүдэд цочрол очсоноор үүснэ.
Сэрэл үүсэж явагдах ерөнхий зүй тогтол. Аливаа цочроогч бүр сэрлийг үүсгэхгүй. Сэрлийг үүсгэхийн тулд үзүүлж байгаа цочроогчид нь тодорхой хүчээр бие махбодод үйлчлэх ёстой. Сэрэл нь гурван янзын заагт үүсэж явагдана. Дөнгөж мэдэгдэм сэрлийг үүсгэх цочроогчийн бага хүчийг сэрлийг үнэмлэхүй доод зааг гэнэ. Сэрлийн үнэмлэхүй доод заагаа бага хүчтэй цочроогчид сэрлийг үүсгэхгүй. Цочроогчийн хүч хичнээн сул байна мэдрэхүйн анализаторын хүч төдий чинээ их байна. энэ харилцан урвуу хамааралтай.Сэрлийг үүсгэх цочроогчийн их хүчийг сэрлийн үнэмлэхүй дээд зааг гэнэ. Цочроогчийн хүчний дээд хэмжээ үнэмлэхүйн дээд заагаас хэтэрьэл сэрэл үүсэхгүй. Цочроогчийн хүчний эрчимд гарах ялигүй өөрчлөлтийг сэрж мэдрэхийг ялгаварын зааг гэнэ. Жишээ нь 10 кг ачаа өргөж байтал түүн дээр 2 кг нэмэгдэхэд түүнийг ялгаж мэдэрнэ. Цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр анализаторуудын мэдрэх чадвар хувьсан өөрчлөгдөж уг үйлдэлтэй зохиоцон дасах процессийг сэрлийн адаптаци буюу дасан зохицох чанар гэнэ.
1. Сэрлийн цочроогч нь урт удаан хугацааны турш үйлчилбэл сэрлийн мэдрэх чанар өөрчлөгдөж сэрэл бүрмөсөн алга болно.
2. Хэт хүчтэй цочроогчийн үйлдлийн үр дүнд сэрэл мэдрэгдэхээ болино.
3. Аливаа сул цочроогчийн үйлдлийн үр дүрд сэрэл мэдрэгдэхээ болино
2. Хүртэхүй
Хүртэхүйд гадаад ертөнцийг тусгах тусгай эрхтэн байхгүй бөгөөд анализаторуудын тусламжтайгаар тусгаж авдаг байна. Хүртэхүйн сэрлийн адил зөвхөн нэг цочроогчийн үйлдлээр үүсэхгүй харин дараалсан хэд хэдэн цочроогчдын үйлдлээр үүсэж явагдана. Нэгэн зэрэг буюу хэд хэдэн цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр нэгэн анализаторуудын дотоодод эсвэл хэд хэдэн анализзаторуудын хооронд мэдрэлийн түр холбоос бий болох замаар юмс үзэгдэл бүхэл бүтнээрээ тусгагдаж байгаа юм. Хүртэхүйн юмс үзэгдлүүдийг түүнд байдаг бүхэл бүтэн шинж чанаруудаар нь тусгадаг тусгалын процесс тул тэдгээр чанарууд заавал бүрэн хамаарагдах ёстой. Хүртэхүйн чанарыг дараахь байдлаар ангилна.
1. Хүнд тусгагдаж байгаа зүйлийн биет бодит шинж чанарыг агуулсан байна.
2. Хүнд тусгагдаж байгаа зүйл нь бүхэл бүтэн шинж чанартай байх ёстой.
3. Тодорхой бүтэцтэй байх ёстой
4. Харьцангуй тогтвортой чанартай байх ёстой
5. Тодорхой утга агуулга илэрхийлэхийн хамтаар тэр нь хэл яриа сэтгэхүйн үйлдлийн идэвхитэй оролцоогоор хүнд ухамсарлагдан тусгагдсан байх ёстой.
6. Гадаад орчлон ертөнцийн аль нэг юмыг тусгасан идэвхигүй үйлдэл бус үйлдэл үзүүлж буй зүйлүүдийн дотроос тодорхой зүйлийг сонгож тусгах идэвхитэй үйлдэл юм.
Хүртэхүйн хэлбэр Хүртэхүйг аливаа юмсын оршин байгаа хэлбэрийг тусгах байдлаар нь орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хүртэхүй гэж гурав ангилна.
Орон зайн хүртэхүйн хараа, сонсгол, хүрэлцэх, хөдөлгөөний заримдаа үнэрийн зэрэг олон сэрлүүдийг хамарсан нарийн тусгал юм.
Цаг хугаааны хүртэхүй Бодит үзэгдлийн обьектив хурд, үргэлжлэх хугацаа, дарааллыг тусгасан тусгалын процессийг цаг хугацааны хүртэхүй гэнэ. Аливаа үзэгдэл юмс үзэгдэл тодорхой цаг хугацаанд үүсэж хөгжиж , хувьсаж өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой. Юмс үзэгдлүүдийг оршин байгаа хугацаанд нь тусгахдаа тэдгээрийн үүсэж хөгжих үе шат бие биеэ ээлжлэн солих дэс дараалал болон эхлэл төгсгөлөөр нь тусгана.
Хөдөлгөөний хүртэхүй Тодорхй цаг хугацаанд орон зайд оршин байгаа юмсын хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хөдөлгөөний хүртэхүй гэнэ. Хараа хөдөлгөөн, тэнцвэр, сонорын анализаторуудын харилцан туслалцаатайгаар хөдөлгөөнийг тусгах үйл нь хүний өнгөрсөн туршлагаар их тархины гадарт бүрэлдсэн нөхцөлт холбоосын үндсэн дээр тулгуурлаж явагддаг байна. Хүний харааны анализаторын тусламжтайгаар аливаа биеийн орон зайд байраа солих процесс болон механик үйлдлийг харж хүртэнэ.
3.Анхаарал
Гадаад орчноос хүнд тоо тоймшгүй олон зүйл нэгэн зэргээр хүнд цочрол үзүүлж байдаг боловч хүн тэр бүхнийг нэг бүрчлэн тусган авч ухамсар сэтгэхүйн үйл болгож чаддаг билээ. Хүн өөрийгөө хүрээлэн байгаа олон тооны обьектуудаас зөвхөн өөрийн хэрэгцээт болон сонирхож байгаа зүйлээ сонгон түүнд ач холбогдол өгч өөрийн ухамсар сэтгэхүйн үйлээ төвлөрүүлдэг зүй тогтолтой.
Тодорхой обьект буюу тодорхой үйл ажиллагаан дээр хүний ухамсрын үйл ажиллагаа чиглэн төвлөрөх процессийг анхаарал гэнэ. Анхаарал нь олон обьектуудын дотроос ямагт нэгийг сонгон түүн дээр төвлөрч байгаа сэтгэцийн идэвхитэй үйл ажиллагаа юм. Анхаарлын анхны илрэл нь баримжаалах рефлекс юм. Ямар нэгэн тодорхой үйл хийж байх үед гадны өөр хүчтэй цочроогч нөлөөлөхөд хүний анхаарал уг цочролд хариу үйлдэл хийнэ. Жишээ: сурагчид хичээл хийж байх үед гаднаас хүн орж ирэх. Энэ үйл нь орчинтойгоо баримжаалан амьдарч байгаа рефлекс буюу анхаарлын анхны илрэл юм. Анхаарал нь сэрэл хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй, зохион бодохуй зэрэг үйлтэй хамтаар хэрэгжиж тэдгээр үйлийг улам нарийн нягт нямбай, үр бүтээлтэй болгоно. Аливаа зүйлийг тусгах тогтоох, төсөөлөн ургуулан бодох, сэргээн санаж сэтгэн бодох зэрэгтээ зайлшгүй анхаарлын төвлөрөлт тогтворжилтийн үндсэн дээр явагдах ба үйл ажиллагааг зайлшгүй үр бүтээлтэй болгох сэтгэцийн идэвхитэй үйл ажиллагааны онцгой хэлбэр юм.
Хүний анхаарал чиглэн төвлөрч байгаа обьектийн онцлог буюу шинж чанараас болж анхаарлыг гадаад дотоод анхаарал гэж хоёр хэсэгт хуваана. Хүрээлэн байгаа эд юмс, үзэгдлүүд дээр чиглэж байгаа анхаарлыг гадаад анхаарал гэх ба энэ нь хүний биеийн гадаад байдал хөдөлгөөнөөр илэрнэ. Жишээ нь ямар нэгэн зүйлд анхаарал нь төвлөрсөн хүний хөдөлгөөн удааширч, амьсгал удааширч, сонсох чагнах процесс тогтворжино. Хүний бодол санаа сэтгэл хөдлөл зэрэг дотоод ертөнцөд чиглэгдсэн анхаарлыг дотоод анхаарал гэнэ. Энэ үед хүн хөдөлгөөнгүй байдалд орж, зүрх судасны ритм эрс буурч, амьсгал тасалдах, нүүр царайны байдалд эрс ажиглагдам өөрчлөлт гардаг байна.
Анхаарлын физиологи үндэс Анхаарал их тархины гадарт явагдах хөөрөл сааталын процесстой холбоотой. Хүний биед үзүүлж байгаа цочроогчид нь их тархины гадарт хөөрлийн хэдэн хүчтэй голомтуудыг үүсгэх ба энэ үед тэдгээр хүчтэй голомтуудын аль нэг нь дунд зэргийн хүчтэй байх буюу тэр нь тогтонги хэлбэрээ оршиж анхаарал үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Хөөрлийн тогтонги голомтийн үед их тархины гадрын бусад хэсэгт саатлын процесс явагдах ба энэ нь хөөрлийн тогтонги голомтын хүчийг улам нэмэгдүүлнэ. Хэрвээ их тархины гадар дээр үүссэн хөөрлийн голомтын бусад хэсэгт саатлын процесс явагдахгүй ба дахин өөр цочроогчийг хүлээн авч чадаж байх үед анхаарал тогтвортой байж чадахгүй. Хөөрлийн жирийн тогтонги голомттой харьцуулахад ноёлох голомт нь илүү хүчтэй тогтвортой бөгөөд хөөрлийн бусад голомтуудыг нэгтгэн төвлөрүүлдэг байна.
Хүний анхаарал үүсэж хөгжихөд дохионы 1, 2 дугаар систем чухал үүрэгтэй.Хүний биеийн хөдөлмөртэй холбогдсон анхаарал үүсэж хөгжихөд дохионы 1 дүгээр систем ач холбогдолтой. Оюун ухааны үйлдэл хийж байх үед дохионы 2 системийн үндсэн дээр хүчтэй тогтворжино.
Анхаарлын төрөл Анхаарал нь зориудын, идэвхтэй, тогтсон гэсэн 3 төрөлтэй. Анхаарлын жирийн төрөл нь идэвхигүй анхаарал юм.
Идэвхигүй анхаарал гэдэг нь хүн чиглэл зорилготой тодорхой зорилго тавиагүй, зориг тэвчээр шаардагдахгүйгээр үүсэх анхаарлыг хэлнэ. Идэвхигүй анхаарлыг үүсгэх чухал зүйл нь хүчтэй цочроогчийн үйлдэл юм. Хүний мэдрэхүйн эрхтний анализаторт үзүүлж байгаа хараа, сонор, арьс, үнэр, амт, булчин, шөрмөс, дотоод сэрлүүдийг үүсгэх хүчтэй цочроогчид нь идэвхигүй анхаарлыг үүсгэх ба тэр хүч хэдий их байна, мэдрэлийн тогтолцоонд үүсэх хөөрлийн процесс төдий чинээ хүчтэй явагдана. Хөөрөлийн голомтын хүч их байх тутам саатал процесс их тархины бусад хэсэг хүчтэй тархаж анхаарал хүчтэй төвлөрнө.
- Эсрэг цочроогч нь идэвхигүй анхаарлыг үүсгэнэ. Жишээ ярих: Дэвтэр улаан балаар засах,
- Хүний сэтгэлийг хөдөлгөсөн ер бусын цочроогчид идэвхигүй анхаарлыг их амархан үүсгэнэ. Жишээ:
- Хүний сонирхол татсан зүйл амархан идэвхигүй анхаарлыг үүсгэнэ. Жишээ
- Хүний дотоод ертөнц биеийн байдал амьдралын хэрэгцээтэй зохицсон цочроогчид идэвхигүй анхаарлыг амархан үүсгэнэ.
Зориудын анхаарал нь хүний өөрийн ухамсартай зорилго тавьж түүнийгээ биелүүлэхийн тулд тохиолдох саад бэрхшээлийг даван туулж зориг тэвчээр гарган гүйцэтгэж байгаа ажилдаа анхаарлаа зориудаар төвлөрүүлнэ. Хүн өмнөө ухамсартай зорилго тавьж тэвчээр гаргасны дүнд үүсэж явагдах анхаарлын төрлийг зориудын анхаарал гэнэ. Зориудын буюу ухамсартай анхаарал үүсэж хөгжихөд дохионы хоёрдугаар систем чухал ач холбогдолтой. Зориудын анхаарлыг үүсгэхийн тулд хэд хэдэн нөхцлүүдийн дүнд үүснэ. Юун түрүүнд тайван тогтвортой, ажил хэрэгч байдлыг үүсгэх хэрэгтэй. Хүчтэй дуу чимээ, хурц гэрэл, үнэр зэрэг хүчтэй цочроогчдоос аль болох хол ажиллах хэрэгтэй. Зориудын анхаарлын хөгжилтөд хүний үйл ажиллагааны үр дүнг сонирхох шалгах нь асар их түлхэц үзүүлнэ. Мөн өөрийн үүрэг зорилгыг ухамсарлан идэвхитэй үйл ажиллагаанд татагдан орох нь зориудын анхаарлыг үүсгэх бас нэг нөхцөл болно.
Тогтсон анхаарал нь хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны явцад зориудын анхаарлын хүч суларч анхаарлаа дахин төвлөрүүлэх тогтворжуулахад үлэмижйн их хүч шаардагдана. Ингэж хүч энергизарцуулсны үндсэн дээр хүн өөрийн анхаарлаа гүйцэтгэж байгаа үйл ажиллагаан дээр дахин төвлөрүүлэх процессийг тогтсон анхаарал гэнэ.
Анхаарлын шинж чанар Анхаарлын шинжүүдийг анхаарлын тогтворжилт, төвлөрөлт, багтаамж, шилжилт, хувиарлалт, хэлбэлзэл, сарнилт гэж хуваана. Анхаарал нь ямар нэг зүйл болон тодорхой үйл ажиллагаан дээр удаан хугацааны турш баригдан төвлөрөх процессийг анхаарлын тогтворжилт гэнэ. Анхаарлын тогтворжилтын физиологи үндэс нь их тархины гадар дээр бүрэлдэх хөөрлийн хүчтэй голомтууд ба тэдгээр голомтууд ээлжлэн биеэ биеэ халж солих үзэгдэл юм.
Анхааралд нэгэн зэрэг хамрагдаж байгаа юмсын тоог анхаарлын багтаамж гэнэ. Физиологи үндэс нь хөөрлийн тогтонги голомтууд олноор үүсч олон зүйлд нэгэн зэрэг анхаарлаа хандуулах процессийг хэлнэ.
Анхаарал тодорхой нэг зүйл дээр тогтвортой суурьших процессийг анхаарлын төвлөрөлт гэнэ. Физиологи үндэс нь их тархины гадарт бүрэлдэх хөөрлийн ноёлох голомтын үр дүн юм. Анхаарлын төвлөрөлт насны байдлаар хамааран үргэлжлэх хугацаа нь өөр байна.
Нэг обьектоос буюу үйл ажиллаганы нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт зориуд шилжих процессийг анхаарлын шилжилт гэнэ. Физиологи үндэс нь анхаарлын обьектууд солигдох үед хөөрлийн ноёлох, тогтонги голомтын биеэ солих хурд юм. Анхаарлын процессийн шилжилт нь хөөрөл саатлын процессийн бие биеэ солих хурдтай шууд холбоотой. Анхаарлын шилжилт нь хүний сонирхол хүсэл тэмүүллээс шууд шалтгаална.
Хүн хоёр буюу хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа үеийн сэтгэцийн үйл ажиллагааг анхаарлын хувиарлалт гэнэ. Жишээ ярих нисэх онгоцны нисэгч, жолооч, радио холбоочин, телефоны залгагч зэрэг.Анхаарлын үлэмжийн их хүч шаардагдах үйл ажиллагааг ноёлох хөөрлийн байдалд байгаа тархины хэсгээс удирддаг бол онцын их ажиллагаа шаардахгүй хүний зуршил болсон үйлийн гүйцэтгэх үед саатлын процесс явагдаж байгаа тархины хэсгээс хариу үйлдэл өгнө. Жишээ нь Лекц сонсох үед анхаарлын хувиарлалтын тухай ярих.
Анхаарлын хэлбэлзэл нь тогтворжилтын эсрэг чанар бөгөөд анхаарлын эрчим хүчийг идэвхижлийг түр сарниулах үйл ажиллагаа юм. Хүний анхаарал чиглэн тогтворжиж байсан газраасаа хөндийрч хэсэг хугацааны дараа дахин нөгөө обьектдоо буцан төвлөрөн энэ үйл ажиллагаа нь хэд дахин давтагдах процессийг анхаарлын хэлбэлзэл гэнэ.
Хүн ямар нэг тодорхой зүйл дээр урт удаан хугацааны турш анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алдахыг анхаарлын сарнил гэнэ. Анхаарал сарних явдал хоёр янз байна. Нэг зүйл дээр хэт удаан төвлөрснөөс, хүн зориудын идэвхитэй анхаарлаа ямар нэгэн обьект болон үйл ажиллагаан дээр тогтворжуулан барьж чадаагүй учраас анхаарал сарнина.
4.Ой тогтоолт
Ой гэдэг нь сэтгэцийн тусгалын нэг хэлбэр бөгөөд бодит ертөнцийн талаархи мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээх чадвар бүхий мэдрэлийн системийн өвөрмөц шинж мөн. Ой тогтоолтын физиологи үндэс бол тархинд нөхцөлт түр холбоос тогтох, хувийн туршлага бий болох буюу нөхцөлт рефлекс бий болох процесс юм.
Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, хадгалах, таних бас мартах ажиллагаа орно.
Тогтооно гэдэг нь ойд мэдээлэл орж ирэх процесс юм. Хүн өөрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн зүйлийг тогтоодог тул тэр нь шилэн сонгох шинжтэй процесс юм. Ойд буух хэлбэр шинж байдлаар нь зориудын ба зориудын бус гэж ангилна. Өмнөө тавьсан тодорхой зорилгогүй зориг тэвчээр шаардагдахгүй процессийг зориудын биш санамсаргүй тогтоолт гэнэ. Тавигдсан үүрэг зорилтын үндсэн дээр хүч тэвчээр гарган тогтоох тусгай арга барил хэрэглэх процессийг зориудын ой тогтоолт гэнэ. Зориудын ой тогтоолтыг цээжлэх ба ухамсарлах гэж хуваагдана. Цээжлэх уг мэдлэгийг ухааран ойлгон тогтоох бус материалыг олон дахин давтан хэлсэний үндсэн дээр тер холбоос маягаар тогтооно.
Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болоход гарган санах процесс мөн. Бас хэрэггүй болсон, илүү хэсгийг хасах, мартах чадварыг зохицуулна. Урд нь хадгалж байсан ба хуримтлагдсан туршлагын тухай мэдээллийг хэрэгцээтэй үед хурд нь шуурхай сэргээн санаж гаргаж хэрэглэх процесс юм.
Таних гэдэг ой тогтоолтын нэг процесс бөгөөд сэтгэн бодох, ажиглах, сэргэн санах, эргэцүүлэн ухаарах зэрэг сэтгэцийн үйл ажиллагааны үндсэн дээр явагдана.
Мартах нь ой ухаанд хадгалах, сэргээн санах, дурдатгал бий болохын эсрэг зүйл боловч бас л байх ёстой процессийн нэг юм. Энэ нь уураг тархийг хэрэггүй илүү мэдээллээс чөлөөлөхөд тус болдог ба урьд бий болсон мэдлэг туршлага ул мөр замхран алга болох үгүй болох процессийг мартах гэнэ. Мэдлэг туршлагаа хэрэглэхгүй удах, эсвэл өөр хүчтэй нөлөөлөл бий болох, олон зүйлд самгардан балмагдсан, эсвэл анхааралгүй бөгөөд хэнэггүй хандсан, заавал тогтоох зорилго ач холбогдлыг нь дутуу ойлгосон зэргээс мартана. Мартах нь их тархины гадар дээр бий болсон саатлын процессоос үүснэ. Мартах нь бас цаг хугацаанаас ихээхэн шалтгаална. Мартахгүй буюу бага мартахын тулд сонгосон зүйлээ ой ухаандаа тогтоон хадгалах зорилго тавих, практик амьдралд байнга хэрэглэж байх, тогтоох зүйлээ хэт их хэмжээгээр бус харин хэсэг бүлгээр нь таслан хувааж давтах, гол үндсэн хэсгийг нь их анхаарч, бас хоорондын холбоо хамаарлыг нь ойгож тогтоох нь их чухал юм.
Ой тотгоолтын төрөл Юу тогтоох гэж байгаагаар нь буюу юмс үзэгдэл, бодол санаа хөдөлгөөн сэтгэлийн хөдөлгөөний аль илүү оролцож байгаагаар нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөний тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж өөрчлөлтийг тогтоох ой гэж хуваана.
Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх зэрэг таван үндсэн мэдрэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм. Энэ нь ихэвчлэн мэргэжлийн онцтогтой их холбоотой. Жишээ нь: хөгжимчин, зураач, бүжигчин тамирчин, эмч, нэхмэлийн үйлдвэрийн ажилчидын тухай гэх мэт
Үг буюу утгын ой нь жүжигчин багш хүмүүсийнх их сайн байна. Мөн бүх төрлийн мэргэжилтэнгүүд өөрийн мэргэжлийн холбогдолтой зүйлийг маш амархан тогтооно. Утгын ой нь санаа бодол тогтоох ой бөгөөд зөвхөн утгыг нь тогтоож байгаа бус өгүүлбэрээр цээжэлж байгаа явдал юм. Үг утгын ойд дохионы хоёрдугаар систем их ач холбогдолтой.
Хөдөлгөөний ой нь алхах, гишгэх, бичих, зурах, хэмжих, , хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөнд ихээхэн ач холбогдолтой юм. Харанхуйд хөгжим тоглох, бүжгийн хдөлгөөн хийх, спортын хөдөлгөөн болон гимнастик хийхэд урд хийж байсан туршлагын ой тогтоомжууд тус болно. Хүн болгонд энэ ой байх бөгөөд тухайн хүний биеийн байдал, үе мөчний агшилт суналтаас шалтгаалан хүн хүнд харилцан адилгүй байна.
Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт, эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах бахдах гайхах сэтгэл ханах хайрлах дурлах, уурлах гомдох, уйтгарлах, хэлмэгдэх зовох, ичих харамсах царайчлах гашуудах хорсох зэвүүцэх үзэн ядах зэргийг хүн бүр багаасаа л хүлээн авч чаддаг болохоор энэ нь бүх насан туршид хадгалагдан үлдэнэ.
Богино хугацааны ой буюу түр зуур тогтоох ой, урт удаан хадгалах ой гэсэн хоёр ой байна. Хүмүүсийн ой тогтоолт хувь хүний шинж чанараас шалтгаалаад өөр байна. Зарим хүмүүст харж тогтоох буюу дүслэх ой илүү хөгжсөн байхад, зарим нэг нь үг хэл яриагаар буюу түүгээр илэрсэн хууль дүрэм, ухагдахуун нэр томьёог илүү тогтооно. Нөгөө зарим хүмүүст дүрслэх ой, үг хэл ярианы ой зэрэг хөгжсөн байхад, нөгөө заримд нь зөвхөн сонсголын ой зонхилох жишээтэй.
Анализаторын буюу мэдрэх эрхтний оролцооны байдлаар нь сонсголын ой, харааны ой, хөдөлгөөний ой, хараа сонсголын ой, сонсгол харааны ой гэхчилэн хувааж болно. Дохионы нэгдүгээр систем илүү хөгжсөн хүмүүс юмс үзэгдлийн өнгө будаг дуу чимээ амт үнэр хэлбэр галбираар нь хараад, мэдрээд сайн тогтоодог бол, дохионы хоёрдугаар систем хөгжсөн хүмүүс юмны утга, хийсвэр ухагдахуун, үзэгдлийн холбоо хамаарлыг сайн тогтоодог байна.
Ой тогтоолтыг хөгжүүлэх хэд хэдэн арга байна.
1. Юуны өмнө мэдрэл уураг тархиа эрүүл саруул байлгах хэрэгтэй. Архи дарс уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь бие мэдрэл сэтгэлээ амраах арга болно.
2. Анхаарлаа төвлөрүүлэн чиглүүлж тогтоох гэж байгаа зүйлдээ зорилго чиглэлтэйгээ гярхай, хянуураар ажиглах дасгалыг байнга хийж байх хэрэгтэй.
3. Олон дахин биш 1-2 дахин чанартай унших, нэг том сэдвийг уншихын тулд олон хуваан олон өдөр удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэн ухааран ойлгож уншиж чадвал ой гүн бат байх болно. Хэдий хэр хурдан тогтооно төдий чинээ хурдан мартана.
4. Үе үе үзсэн зүйлээ сэргээн санаж харж байхгүй бол цаг хугацаанаы эрхээр мартагдах болно.
5. Дууны үг, шүлэг, зүйр цэцэн үг, ерөөл магтаалыг цээжлэх явдал асар их ач холбогдолтой.
6. Ялигүй жижиг зүйл буюу одоо заавал цээжлэх хэрэггүй зүйлийг тэмдэглэн авах хэрэгтэй буюу дараа нэг удаа санамсаргүй байдлаар ээжлэн хэрэгцээтэй үед ашиглаж болно.
7. Өөртөө ямар хэлбэрийн ой байгааг тогтоож түүнийгээ түлхүү ашиглах хэрэгтэй.
5.Зохион бодохуй
Хүн өөртөө байгаа мэдлэг туршлага дээр тулгуурлан ямар нэгэн шинэ үзэл санаа, шинэ дүр төсөөлөлийг буй болгоход чиглэгдсэн бодит байдлыг хувьсган тусгасан тусгалын онцгой хэлбэрийг зохион бодохуй гэнэ. Хүний биед нөлөөлж байгаа гадны олон янзын цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр их тархины гадарт урьд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоосуудаас дахин шинэ холбоосын нэгдэл бүрэлдэн тогтох процесс нь зохион бодохуйн физиологи үндэс болно. Хүн өөрөө очиж үзээгүй ямар нэгэн газар орны тухай зохион бодож өөртөө тодорхой дүрийг үүсгэж бий болгоно. Тэрхүү дүр нь тэр хүний амьдралд урьд нь тохиолдож байсан дүрүүдээс бүтэж байгаа юм.
Зохион бодох процесс нь санамсаргүй, зориудын буюу ухамсартай гэсэн хоёр хэлбэрээр үүсэж бий болно. Урьдаас төсөөлж зохиох зориудын зорилго тавиагүй ямар нэгэн дүрийг бүтээх процессийг санамсаргүй зохион бүтээх гэнэ.
- Хүний хэрэгцээ болон сэтгэл хөдлөлөөс болж үүсэж байгаа дүрүүд бол санамсаргүй зохион бодох юм. Жишээ нь: халуун, хүйтэн, өлсөх, цангах
- Санамсаргүй хэлбэрээр зохион бодохуйн бас нэг хэлбэр бол зүүд юм. Жишээ нь
- Санаашрал, мөрөөдөл нь хүнийг амьдралаас хөндийрүүлж идэвхигүй хий хоосон мөрөөдөх байдалд оруулдаг ашиггүй процесс юм.
Тодорхой чиглэл зорилгын үүднээс шууд төсөөлөгдөж байгаа процесс бол зориудын зохион бодох хэлбэр юм. Хүн ямар нэгэн дүрийг бүтээх зорилго тавьж оюун ухаан хүч зоригоо дайчлан бүтээж байгаа дүр бол зориудын зохион бодохуй юм. Зориудын зохион бодох үйлийн хөгжилт тухайн хүний цуглуулсан мэдлэг чадвар туршлагаас хамааран янз бүр байна. Зориудын ухамсартай зохион бүтээх процессийг дотор сэргээн хуулбарлах, уран бүтээлийн зохион бодох гэж хоёр хуваана. Ямар нэгэн схем, зураг зураглалын үндсэн дээр эсвэл үг яриагаар тодорхой дүрийг бүтээх процесс бол сэргээн хуулах зохион бодох процесс юм. Сэргээн хуулах зохион бодохуй нь хүний уураг тархинд хадгалагдаж байсан мэдлэг туршлагын үр дүн юм. Жишээ нь тэнгис үзээгүй хүн өөрийн үзсэн далай нуураар төсөөлөн бодож хийсвэр дүрийг үүсгэх, ямар нэгэн хотын тухай бодохдоо өөрийн очиж үзэж байсан хотын байдлаар төсөөлөн бодох гэх мэт.Сэргээн хуулах зохион бодохуйн хөгжилтөд хүний зарим нэг чадвар ач холбогдолтой. Тухайлбал Зурж дүрсэлж чаддаг хүн машин техникийн тухай эсвэл барилгын байшингийн тухай маш амархан уран гоёоор дүрслэн харуулж чадна.
Уран бүтээлийн зохион бодох процесс нь сэргээн хуулахаас эрс ялгаатай бөгөөд тэр нь хүний өөрийн бүтээлч үйл ажиллагааны явцад ямар нэгэн шинэ дүрийг бие даан бүтээх процессийг уран бүтээлийн буюу бүтээлчээр зохион бүтээх процесс гэнэ. Уран бүтээлийн зохион бодох процес нь хүн бүтээлч үйл ажиллагаа эхэлж, шинэ машин техник бүтээж, нийгмийн харьцааны шинж чанарыг хувьсган өөрчилж, шинжлэх ухаанд нээлт хийж, урлаг утга зоиолыг туурвин бүтээж байдаг бөгөөд энэ нь нийгмийн хэрэгцээнээс урган гарч байдаг учиртай.Уран бүтээлийн зохион бодох процесс нь хэд хэдэн шатаар явагдана.
- Зохион бүтээх дүрийн шинэ санаа төрж зорилго тавигдана.
- Дэвшүүлсэн зорилгодоо зорилт тавьж түүнийгээ биелүүлэх арга замуудыг хайж эхэлнэ.
- Тэдгээр арга замуудаа сорьж туршин зураг төсөл схем загвар хийж тооцоо гаргана.
- Тэдгээрээс хамгийн оновчтойг нь сонгон авч зохион бодсон зүйлээ эвлүүлэн бүтээж биет бүтээл болгоно.
Зохион бодохуйн онцгой хэлбэр бол мөрөөдөл юм. Мөрөөдөл нь хүний ирээдүйгээ харах хэрэгцээний үүднээс үүсэж өнөөдөр байхгүй ч маргааш бий болох хийсвэр дүр юм.
6.Сэтгэхүй
Ертөнцийн тухай мэдлэгийн эхний шат нь сэрэл хүртэхүйн үндсэн дээр явагддаг бол шууд биш замаар сэтгэхүйн нарийн үйлдлийн үнсэн дээр танин мэдэгддэг юмс үзэгдлүүдийн зарим нэг шинж байна. Материаллаг ертөнцийн ийм шинж чанарыг зөвхөн сэтгэхүй л бүрэн гүйцэд таньж мэднэ. Жишээ нь бид энгийн нүдээр бодисын солилцоо эсийн хуваагдал, нийгмийн хөдөлгөгч хүч, рентген туяа гэх мэтийг олж харж чадахгүй. Юмс үзэгдлийн эдгээр шинж чанар нь юмсын дотоод талд байдаг ба тэдгээрийг мэдэж чадахгүй бол тухайн зүйлсийн талаар бүрэн гүйцэд танин мэдэж ахуй амьдралдаа хэрэглэж чадахгүй болно.
Юмс үзэгдлүүдийн мөн чанар, тэдгээрийн зүй тогтолт харьцаа холбоог нээн илрүүлж түүнийг танин мэдэхэд чиглэгдсэн оюун ухааны үйл ажиллагааны нарийн хэлбэр буюу бодит байдлыг шууд биш замаар нэгтгэн дүгнэж тусгасан тусгалыг сэтгэхүй гэнэ. Сэтгэхүй сэрэл хүртэхүй зэрэг хүний мэдрэхүйн туршлага дээр тулгуурлан хөгждөг. Сэтгэхүй нь
- юмыг шууд бус аргаар танин мэддэг процесс юм
- нэгтгэн дүгнэгдсэн процесс бөгөөд өөрөөр хэлбэл юмсын дотоод харьцаа зүй тогтлыг тусгасан тусгалын идэвхитэй процесс юм.
- Сэтгэхүй нь хүний хэл яриатай хамт хөгждөг ба бодол санаа хйисвэр сэтгэлгээгээ хүн хэл яриагаараа илэрхийлдэг
- Сэтгэхүй нь хүний практик үйлтэй нягт холбоотой хөгжинө. Практик үйл ажиллагаа сэтгэн бодох үйл явц хэр үнэн зөв явагдсаныг шалгах шалгуур болно.
Дохионы хоёрдугаар системийн үндсэн дээр их тархины гадарт бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос нь хүний тодорхой бодол санаа үүсэж явагдах сэтгэхүйн физиологи үндэс нь болно.
Сэтгэхүйн төрөл анги Үг яриа юмсын дүр байдал болон тэдгээрийн үйлдэл нь хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэхээс үндэслэн сэтгэхүйг бодит сэтгэхүй хийсвэр сэтгэхүй гэж хоёр хэлбэрт хуваана.
Бодит сэтгэхүй Мэдрэхүйн эрхтэнд шууд нөлөөлсөн юмс үзэгдлүүдийн шинж чанар дээр тулгуурлаж тэдгээрийн дотоод харьцаа холбоо, зүй тогтлыг нээн илрүүлэх оюун ухааны үйлийг бодит сэтгэхүй гэнэ. Бодит сэтгэхүйн хөгжилд хараа сонор, хүрэлцэх үнэртэх сэрлүүдийн үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бодит сэтгэхүйг дотор нь үйлдэл хийж сэтгэх, дүрсэлж сэтгэх гэж хоёр хуваана. Анхны хэлбэр нь үйлдэл хийж сэтгэх процесс юм. Жишээ нь эвлүүлэн бүтээж практик үйл хийж байж тухайн зүйлийн бодит шинж чанарыг мэдэж чадна. Үйлдэл хийж сэтгэхийн үндсэн онцлог бол сэтгэх үйлийн явцад ажигч чанар идэвхитэй хөгжиж, гүйцэтгэх ажлын хэсэг бүрийг нарийн зөв биелүүлэхийн тулд хүн анхаарлаа түүнд эрчимтэй төвлөрүүлэн ажиллах явдал юм. Үйлдэл хийж сэтгэх процесс нь ихэвчлэн 1-3 насны хүүхдэд эрчимтэй хөгжинө.
Дүрсэлж сэтгэх Хүний нас ахиж амьдралын турлага арвижин мэдлэг туршлагын хүрээ өргөсөх тусам үйлдэл хийж сэтгэх процесс нь дүрсэлж сэтгэх процесс руу аажмаар шилжинэ. Материаллаг ертөнцийн тодорхой бодитой үзэгдэл юмстай шууд үйлдэл хийж сэтгэхгүй харин тэдгээр юмс үзэгдлийн дүр дээр тулгуурлан сэтгэх үйлийг дүрсэлж сэтгэхүй гэнэ. Дүрсэлж сэтгэх нь ихэвчлэн урлаг уран сайрны мэргэжлийн хүмүүст илүү хөгжсөн байдаг. Дүрслэн сэтгэх нь хийсвэр сэтгэхүй хөгжихийн угтвар нөхцөл болж өгнө.
Хийсвэр сэтгэхүй Байгаль нийгмийн үзэгдлүүдийн шинж чанарыг уг зүйлээс ялган салгаж ухагдахуун оюун дүгнэлтийн хэлбэрээр сэтгэх процессийг хийсвэр сэтгэхүй гэнэ. Хийсвэр сэтгэхүй нь байгаль нийгмийн хөгжлийн ерөнхий нийтлэг зүй тогтол гол харилцаа холбоог нээн илрүүлэхэд чиглэгдсэн байна. Хүнд бодит ба хийсвэр сэтгэхүй нь ихэвчлэн адилхан хөгжсөн байдаг боловч хийж байгаа ажил үйлчилж байгаа хүрээнээсээ хамааран өөр өөрөөр хөгжсөн байна.
Сэтгэхүйн үйлдэл нь сэтгэхүйн үйлийг гүйцэтгэх механизм бөгөөд тодорхой юмс үзэгдлүүдийн мөн чанарыг нээн илрүүлэхэд чиглэгдсэн үйлүүд багтана. Үүнд анализ синтез, харьцуулах, хийсвэрлэх, тодруулах, нэгтгэн дүгнэх, ангилах, эмхлэн цэгцлэх гэх мэт үйлүүд багтана. Эдгээр сэтгүйн үйлүүд ийн хөгжиж эхлэх байдал нь үргэлж хэрэглэгдэх мэдээллийн шинж чанар болон уг мэдээллийг хүлээн авч боловсруулах ажлын зорилтоос хамаарна. Жишээ ярих.
Сэтгэхүйн үндсэн чанарууд Сэтгэхүйн чанар нь хүний сэтгэцийн хөгжлийн түвшинг тогтооно. Сэтгэхүйн чанарууд нь түүний агуулга, далайц, уян чанар, бие даасан чанар, гүн чанар, шүүмжлэлт чанар, сэтгэхүйн хурд болон баталж нотлох чанаруудаар илэрнэ.
Сэтгэхүйн агуулга нь хүнд тусгагдаж байгаа юмс үзэгдлүүдийн тухай ухагдахууны хүрээгээр тодорхойлогдоно. Хүний бодол санаа хичнээн л өргөн хүрээтэй олон зүйлийг хамарсан бол түүний сэтгэхүйн агуулга төдийчинээ өргөн агуулгатай байна.
Сэтгэхүйн гүн чанар Хүн хэдий чинээ юмс үзэгдлүүдийн дотоод харилцан холбоо шинж чанар, зүй тогтлыг нарийн бөгөөд гүнзгий тусгасан бол түүний сэтгэхүй нь уг юмсын үзэгдлүүдийн дотоодод гүн гүнзгий нэвтрэн орсон байна.
Бие даасан чанар өөрийн өмнө дэвшигдсэн оюун ухааны ямар нэгэн тодорхой зорилгыг бусдын туслалцаагүйгээр өөрийн оюун ухааны хүчээр дагнан шийдвэрлэх процессийг хэлнэ.
Сэтгэхүйн шүүмжлэлт чанар Ямар нэгэн тодорхой зорилтыг шийдвэрлэхэд бусдын бодол санаанд татагдаж түүнийг автоматаар аялдан дагалдахгүйгээр өөрийн бодол санаа сэтгэхүйн хүчээр шийдвэрлэх процессийг хэлнэ.
Сэтгэхүйн хурд. Дэвшигдсэн асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх буюу хүн өмнөө тулгарсан аливаа зорилтыг өөрийн оюун ухааны хүчээр шийдвэрлэгдэхэд зарцуулагдах хугацаагаар нь сэтгэхүйн хурд тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах оюун ухааны үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг сэтгэхүйн хурд гэнэ.
7.Хэлэхүй
Хэлэхүй бол хэлийг практикт хэрэглэж байгаа явдал юм. Хэл бол хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр бөгөөд амьдрал, нийгэм түүхийн асар үнэт зүйлсийг хойч үедээ дамжуулан хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Үгээс хэл бүтнэ хэлнээс хэлэхүй гарна. Хэлэхүйн шинж чанар нь
- өөртөө заавал агуулга бүхий байдаг
- ойлгомжтой байна
- уран тод байна
- нөлөөлөх хүчин чадалтай байна. Эдгээр шинжүүд дутуу хөгжвөл хүний хэлэх ярих чадвар хангалтгүй, ойлгомжгүй, систем дэс дараагүй болно.
Хэлэхүйн физиологи үндэс нь тал тал бөмбөлөг дахь хэлэхүйн төвүүд юм. Үүнд: Брокийн төв, Верникийн төв, Харааны төв гурав юм.
1.Брокийн төв Энэ нь Франц улсын анатомич химич П.Брокийн нэрлэсэн хэл ярианы хөдөлгөөний төв юм. П.Брок анх 1861 онд нээсэн ба Зүүн тал бөмбөрцгийн духан талын доод даланд байна. Энэ төв нь гэмтвэл хүн хэл яриаг ойлгох боловч хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй өөр үсэгтэй хольж будилна. Хэлэх ярихыг зохицуулагч хөдөлгөөний төв гэмтсэнээс анализ синтезийн ажиллагаа явагдахгүй байгаа тэр юм. Энэ үед зөвхөн орилох дуудах ажиллагаа л үлдэнэ.
2. Верникийн төв. Германы мэдрэлийн эмч Вернике 1874 онд анх нээсэн юм. Энэ нь тархины дээд гадар дахь хэлэхүйн сонорын төв юм. Зүүн тал бөмбөлөгин дээд талын ард байна. Энэ төв гэмтвэл хэлний авиануудыг ялгаж чадахгүй хэлсэн үгээ сонсох боловч ойлгохгүй болно. Их ярьдаг боловч ярьж байгаа зүйлийнхээ утгыг ойлгохгүй.
3.Харааны төв Их тархины гадрын дагзан талд байрладаг ба энэ төв нь гэмтсэн тохиолдолд сонсох ярихдаа нэг их муу биш боловч орон зайн баримжааг бүрэн алдах ба чанга уншиж чадахгүй, бас үсэг танихгүй тоо цифрийн дүрсийг танихгүйд хүрнэ. Дэлхийн хоёрдугаар дайны жишээ ярих.
Хэлэхүйг дотор нь гадаад ба дотоод хэлэхүй гэж ангилна. Гадаад хэлэхүй нь дотроо аман ба бичгийн хэлэхүй гэж хоёр хуваагдана.Аман ярианы хэл нь гол төлөв нэг цаг мөчид хэд хэдэн хүний нүүр учирч хэлэлцэхэд тохирсон байдаг бол бичгийн хэл нь одоо ба ирээдүй цагт тоо тоймшгүй олон хүнтэй нэг зэрэг харилцах боломжтой хэл юм.
Өөртөө ярих, дотроо бодох, хэлэх ярих гэсэн юмаа урьдчилан төлөвлөх процессийг дотоод хэлэхүй гэнэ. Дотоод хэлэхүй нь дуулдахгүй боловч дараахь онцлогтой.
1. Хэл, төвөнх зэрэг эрхтэн хөдөлнө
2. Гадаад хэлэхүйгээс хурдан явагдана. Ер нь хүний бодол хэлж ярихаас 4-5 дахин хурдан явагдана.
3. Оюун сэтгэцийн дэс дараатай зохион байгуулалттай үйл ажиллагаа юм.
4. Үг өгүүлбэрийн гол гишүүдийг ялангуяа өгүүлэгдэхүүнийг тусган бодно. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийг маш хурааангуйлж ихэнхи үгнүүдийг хаян зөвхөн гол үгнүүдээ эмхлэн бодно.
Дараах мэдээллийг нэтээс хайж олж тавив. Зохиогчийн нэрийг дурдаагүй байсан учраас эх сурвалжийг дурдаж чадсангүй болно. Зохиогчоос нь хүлцэл өчье.