1 хуудас 1
♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.08.11 1:11 pm
Бичсэн ~Aftermath~
Норовбанзад Дууны үгийг Эндээ Бичицгээнэ үү!
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.08.11 1:15 pm
Бичсэн ~Aftermath~
NOROVBANZAD THE SUN OVER THE PLACID WORLD
Зээ, уяхан замбуу тивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Уяхан замбуу тивийн наран
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ
Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.08.11 1:18 pm
Бичсэн ~Aftermath~
NOROVBANZAD THE BEUTIFUL COOL KHANGAI
Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ
Магнай дундаа сартай
Хөөрхөн борлог мину зээ
Маний төлөө зовнигч
Манхан буурал аав мину зээ
Алтай Хангайн гургалдай
Арынхаа модонд жиргэнэ мину зээ
Ахан дүү та нартайгаа хамт
Тэнүүн сайхан жаргана мину зээ
Төрсөн газрын тэнгэр нь
Тэнүүн болоод уужим мину зээ
Тэр олон нөхөдтэйгээ
Тэнгэрийн жаргалаар жаргая мину зээ
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.08.11 1:28 pm
Бичсэн Сараан
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.08.11 1:45 pm
Бичсэн ~Aftermath~
TEN FINGER ON THE HAND
Гарын арван хуруу нь ээ
Гажаа нь үгүй шулуун даа хө
гартаа хийсэн бөгж нь ээ хө
хольц нь үгүй шижир дээ хө
хар өнгийн торгоор оо хө
ханцуйгаа юундаа эмжлээ дээ хө
харийн хошууны чамдаа би
хайраа юундаа өглөө дөө хө
элгэн өнгийн торгоор оо хө
энгэрээ юундаа эмжлээ дээ хө
энгийн хошууны чамтайгаа
ингэтлээ ч юундаа даслаа даа хө
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.08.11 1:51 pm
Бичсэн ~Aftermath~
GOOLINGOO
Гоолингоо
Зүүд ээ нойрны минь дотроосоо
Зүрхний маань Гоолингоо нь
Үзэгдээд л байхымаа ай
Зүйчлэн хэлсэн үг нь хө
Миний маань цээжинд нь
Хадаастайхан байхымаа ай
Арван түмэн адуун сүрэг нь
Арынхаа ууланд уланд нь
Алагласхийгээд байхымаа
Амраг Гоолингоогийн алтан хүрээ нь хө
Арынхаа ууланд нь
Цайрсхийгээд байхымаа
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.08.11 6:47 pm
Бичсэн ~Aftermath~
FLAWLESS
Нэг удаа сонсоход мянган удаа цагаан дарь эх маани уншсантай адил буян хураана хэмээн хэлдэг энэхүү дууны үгийг бүрэн эхээр нь орууллаа.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил дуралмаараа
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.15.11 7:53 pm
Бичсэн Perfectholy
Ичинхорлоо гуайн дуулсан гоолингоо-г яаж олох вэ?
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 4-р сар.29.13 1:01 pm
Бичсэн sele.selly
Олсонуу, олсон бол надаа бас хэлэмз. . . Гэхдээ МҮОНРадиогийн архивт Ичинхорлоо гуайн өөрийнх нь дуулсан нь пянзан дээр эх хувиараа хадгалаатай байдаг гэжийлээ. . . Тэр архив руу нь орох нөмөр нөлөөтэй бол ороод сонсоорой

Re: Норовбанзад
Бичигдсэн: 4-р сар.29.13 2:08 pm
Бичсэн Сараан
~Aftermath~ написал:FLAWLESS
Нэг удаа сонсоход мянган удаа цагаан дарь эх маани уншсантай адил буян хураана хэмээн хэлдэг энэхүү дууны үгийг бүрэн эхээр нь орууллаа.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил дуралмаараа
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
uuchlaarai
zan danzan rawjaa guain bichsen 64n biluu badag bvren eheeree bish bn l da
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.04.13 3:43 pm
Бичсэн ~Aftermath~
Дуулсан хүртэл нь оруулсан юма.
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.04.13 5:03 pm
Бичсэн Сараан
за бз бүрэн эх нь 64 биш 81н бадаг ч бдаг билүү
мартчиж уншиж л бсийн бүгдийг н
Re: Норовбанзад
Бичигдсэн: 5-р сар.23.13 11:54 am
Бичсэн Sain er
Сараан написал:
en ymar duunii hisgiin awsan bolhiig mideh hvn bnu neriin?
btw nice topic

tosongiin oroi gedeg duu bn tosongiin oroi toosorood bn
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 1:17 pm
Бичсэн Сараан
sonsch bgaagui duu n bn
oldohchguin bn,bwal share hiigeereei plz
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 1:42 pm
Бичсэн Sain er
norov banzad guian duulsaniig olsongui
iim l ym olloo sonsoj boloxoor l ym bn
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 1:56 pm
Бичсэн Сараан
ay ya ya estoi saihan duuldag emegtei bnsht ogshij bn,neren tegsen chin Yuna ch geh shik lol
goi ch duu yum, Norowbanzad guainh bol bvr yanztai bhdaa,ereld garsaan
bayrlaa :)
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 2:28 pm
Бичсэн Sain er
Сараан написал:ay ya ya estoi saihan duuldag emegtei bnsht ogshij bn,neren tegsen chin Yuna ch geh shik lol
goi ch duu yum, Norowbanzad guainh bol bvr yanztai bhdaa,ereld garsaan
bayrlaa :)
zugeerei erelee oluul xeleerei biech gesen norov banzad guain duulsaniig n somsmoor bn
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 2:42 pm
Бичсэн ss7
тосонгийн оройг Норовбанзад гуай бус Надмид гуай дуулсан байдаг, энигма хамтлаг ч түүнийг ашигласан.
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 2:48 pm
Бичсэн Сараан
age of loneliness dr taliin yu bilee nuguu duu n ter bol norowbanzad guainh terentei anduursan bj magad
nadmid guain orig n sonirhoothi
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 3:26 pm
Бичсэн Sain er
ss7 написал:тосонгийн оройг Норовбанзад гуай бус Надмид гуай дуулсан байдаг, энигма хамтлаг ч түүнийг ашигласан.
nadmid guian duulsaniig n enigmatai xaritsuulj sonsoj yag uzsen u arai l oor sonsogdood bsan daa
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.23.13 3:39 pm
Бичсэн Сараан
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.24.13 1:40 am
Бичсэн ss7
энэ энигма хамтлагийнхан Норовбанзад гуайн Алсын газрын зэрэглээг ашигласан, тосонгийн орой энэ хоёрыг холиод байх шиг байна. энэ Yuna бол харин маягнаас цаашгүй болжээ.
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.24.13 11:24 pm
Бичсэн Сараан
yuna niren dineg bhoos saihan duulhiim...
Re: ♫♪♫ Норовбанзад ♫♪♫
Бичигдсэн: 5-р сар.27.13 3:19 am
Бичсэн Sain er
Сараан написал:yuna niren dineg bhoos saihan duulhiim...
ter yunaa chin xucheer zaluu nasnii aagaar byrdaj duulaad bn lee urtiin duug arai oor eveer duulaxgui bol xooloinii max n zad usreed garaad irne shde