1 хуудас 5
Жавхлангийн тэмдэглэл
Бичигдсэн: 1-р сар.03.12 7:33 pm
Бичсэн Жавхлан
Г.Аюурзана: Хог шороогоор шуурсан, машин бөглөрсөн хотын амьдрал дунд ч даяанчлах боломж бий
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.03.12 7:37 pm
Бичсэн Жавхлан
Утаатай Улаанбаатартаа амьдардаг. Жи хороололд амьдарч утаа "үйлдвэрлэлцдэг".
Албаны тэрэг барьдаг
та нартай адилхан бөглөрөөл өнждөг.
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.03.12 8:03 pm
Бичсэн SuPaSta
ehh...G, tuv, hot huduu geltgui l utaa t boljahshig bna shd...

Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.03.12 11:08 pm
Бичсэн Crystallove
uu hen buhend tus bolj hussen duug ni turgen shuurhai olood ugdug Javhlan maani blogtoi bolson bn shd... za amjilt

orj irjiinaa
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.03.12 11:31 pm
Бичсэн Гал
za tegeerei orj irj bgarai :P
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.03.12 11:45 pm
Бичсэн Emi
Блогын 100 хуудастай болгоход нь тусална...
Айхтар шүлэг бичиж чадахгү ч чатыг бол хийнээ энд..
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.04.12 11:47 am
Бичсэн Жавхлан
Эрийгээ үхсэний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаас
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист хонзонтой оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань бүгдийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэн хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа тэнэг удамтай ч
Үүнээс тэнэг явсан нь чулуун зэвсгийн үед ч үгүй
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.04.12 1:38 pm
Бичсэн Revolver
temdeg.
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.05.12 7:50 pm
Бичсэн Жавхлан
Re: Таануустай нэгдлөө.
Бичигдсэн: 1-р сар.16.12 6:28 pm
Бичсэн Жавхлан
Монгол тулгатны 100 эрхэм гээд нэвтрүүлэгийг овоо нэвтрүүлэг юмуу гэж бодож үзэж байлаа. гэтэл СОНГУУЛИЙН СУРТЧИЛГАА байжээ. ямарцан өчигдөрийн дугаар хүрэлсүхийг ихэл магтав. Ингээд юм утгаа алдчихаад байх юм.
Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 12-р сар.21.12 2:14 pm
Бичсэн Жавхлан
ОЙРД СОНСООГҮЙ БҮР ЖООХНООСОО Л ДУРТАЙ БАЙСАН 2 ДУУГАА ӨНӨӨДӨР СОНСЛОО .
ӨНГӨТ ОРЧЛОНГИЙН ТҮМЭН ЦЭЦГЭЭС
ӨӨРИЙН ДУРТАЙ УЛААН САРНАЙГ
ЗҮГ ЗҮГИЙН ОЛОН ОХИДООС
ЗҮГЭЭР БИ ЧАМДАА ЭНЭ УЛААН САРНАЙГ
ХЭЭРИЙН ЦЭЦГИЙН САЙХНЫГ ШИЛЖ
ХЭНД Ч ӨГЧ БАЙГААГҮЙ ЭНЭХҮҮ ЦЭЦГИЙГ
ХҮНИЙ ОХИН ЧИНИЙ ГАРТ
ХҮСЭЛ ХАЙРЫН ТЭМДЭГ БОЛГОЖ
ЧАС ГЭГЧИЙН УЛААН САРНАЙГ
ЧИНИЙ ГАРТ ӨГӨН ЗОГСОХДОО
МИНИЙ ХАЙР ЧИНИЙ ХАЙРТАЙ УЧИРЧ
МӨНХӨД ГЭРЭТЛЭХ ОД ШИГ ГЯЛАЛЗАНА
ХАЙР БЯЛХСАН ЭНЭ ХҮҮ ЦЭЦГИЙГ
ХАРЦ БУЛААХ ОХИН ЧАМДАА
ХОРВООГИЙН ОЛОН ОХИД ДУНДААС
ХОНГОР ЧАМДАА ЭНЭ УЛААН САРНАЙГ
БАЙГАЛИЙН ЦЭЦГИЙН САЙХНЫГ НЬ ШИЛЖ
БУСДАД ӨГЧ БАЙГААГҮЙ ЭНЭХҮҮ ЦЭЦГИЙГ
БУЛБРАЙХАН ЧИНИЙ ГАРТ
БОДОЛ СЭТГЭЛИЙН ТЭМДЭГ БОЛГОЖ
...,
УЛААН САРНАЙ
ҮГГҮЙ БОРОО
Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 1-р сар.27.13 2:06 pm
Бичсэн Жавхлан
Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 3-р сар.03.13 1:56 am
Бичсэн Жавхлан
хүйтэн хатуу бүхнийг аргадан учирлах шиг дулаахан өглөөний нар, зөөлөн шиврэх анхны бороо дуслах хавар ирж байна даа

Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 3-р сар.03.13 8:47 pm
Бичсэн Emi
тэр утаа одоо яасан аймарын бээ??
Сонгинохайрхан дүүргийн тийшээ бүүр аймар бдын бна лээ шд...
арай хэтэрхий...
Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 3-р сар.05.13 4:44 pm
Бичсэн Жавхлан
ХАА Ч ЯЛГААГҮЙ БИЗ ДЭЭ УТАА БОЛ
ГАДУУР ЮМ ХУМ ХӨӨЦӨЛДӨЖ ЯВХАД ЗУГАА БОЛОХ БИЧИГНҮҮД МЭР СЭР БАЙХ ЮМ

Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.20.13 2:13 pm
Бичсэн Жавхлан
13 ЦАГ...
Re: Re: Re: Re:
Бичигдсэн: 1-р сар.24.14 1:32 pm
Бичсэн Жавхлан
Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр ялын тогтоолын дараа “Би 21 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг хийгээгүй. Би хуульд заасны дагуу эх орноо хамгаалах иргэн хүний үүргээ гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр ямар болсныг энэ байдал нийгэмд харууллаа” гэв.
http://news.gogo.mn/r/134045
НЭГ НЬ БАЙГАЛИА ГЭДЭГ
НӨГӨӨ ХЭД НЬ ИЙМ ЮМААР ЗӨӨГӨӨД БАЙДАГ.

Re: Re:
Бичигдсэн: 1-р сар.24.14 5:30 pm
Бичсэн Jelsomino
Blogoor ni haaya zochilj bainaa

Re: Re:
Бичигдсэн: 2-р сар.08.14 6:29 pm
Бичсэн Жавхлан
@
Jelsomino Жилд ганц л удаа орж ирхэд болно доо

.
ЭНҮҮГЭЭР ОРЖ ГАРДАГ ХҮМҮҮСТ МОРЬ ЖИЛИЙН АНХНЫ НАРЫГ ХАРУУЛАЯ.
УБ-ХАН , ХИЙМОРЫН ОВООНЫХОН МАНЬ МЭТЭЭС НЭЛЭЭН ХОЙНО НАР ҮЗСЭН БОЛВУУ ДАА

Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.01.14 7:40 pm
Бичсэн Жавхлан
Код: Бүгдийг сонгох
Би хоцрогдсон феодлын сэтгэлгээтэй хүн л дээ. Эр хүн өмд угаагаад сууж байх, хүүхдийн баас хусаж байх нь надад таалагддаггүй. Ний нуугүй л хэлнэ. Эр хүнийг тийм юманд зармааргүй л байдаг юм. Эр хүнийг чинь эх орон нь цагаа болохоор үхүүлж зардаг юм. Энэ бүх амьдрал чинь унаад ирэхийн цагт эр хүн нуруун дээрээ тогтоож өргөж босгодог юм. Тийм болохоор би эрчүүддээ хайртай. Аар саархан юманд далдганаад байгаа хүнийг манай хань халамжтай гэж ярьж байгаа эмэгтэй хүнд бас дургүй. Халамж гэдэг тийм аар саархан үйлчилгээ шиг юмаар илэрдэг эд ч биш, цаанаа байгаа сэтгэлийн их хайраар нь хэмждэг юм. Ханиа хүндэлж байгаа хайр, цаад их юм нь бүтэн цул байвал наад талын жижиг юмыг анзаарах хэрэггүй. Тэгш эрх эдлэх гээд эмэгтэй хүн эртэйгээ үзэлцээд байгаа нь таалагддаггүй. Нэг их тэгш байх гэж, ухаандаа талх байвал нэг талыг нь би зүсчихээд нэг талыг нь чи зүснэ. Хувцас байвал нэг ханцуйг нь угааж, нөгөөг нь чи угаана гэдэг улсууд байдаг. Түүнд дургүй. Эр хүнийг өмөөрсөндөө тэгж байгаа юм биш. Эм хүнээр та нар эмнэг сургуулаад үз л дээ. Зохих нь уу, үгүй юу. Эмэгтэй хүнээр адуу уургалуулаад үз. Говийн эмэгтэйчүүд бол уургалдаг юм л даа. Говийн эмэгтэйчүүд айхтар, гэхдээ зохидоггүй юм, яагаад ч зохидоггүй юм. Мориндоо мордож байгаа, татаж байгаа тэнхээ, морио суулгаж байгаа дадал заншил нэг л зохиж өгөхгүй, нэг л турьхандаад, энхрийдээд байдаг юм. Түүнтэй адилхан эмэгтэй хүнээр мод хөрөөдүүлээд, хагалуулаад, эрэг боолт чангалуулаад, уурын зууханд галч хийлгээд үз. Бас л зохихгүй. Тэгвэл энэ зохидоггүй ажил гэдгээс чинь зохисгүй шаардлага гэдэг чинь гарч байгаа юм. Эр хүн шөнөдөө хүүхдээ уйлахад босоод хичнээн сэгсчээд бүүвэйлээд ч хүүхэд хөхөө эрдэг байхгүй юу. Хөхийг нь эх нь өгдөг. Тэгэхээр би эрчүүдийгээ өмөөрөөгүй, зүгээр л зохилдолгооны талаар ярьж байна. Ил далд хуурдаггүй, яг л нэг зантай эр хүн бол жинхэнэ эр хүн. Түүнээс халамж тавьж байгаа дүр эсгэдэг хүн бол эр хүн биш.
Б.Лхагвасүрэн
Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.02.14 5:19 pm
Бичсэн Жавхлан
Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.02.14 5:28 pm
Бичсэн Жавхлан
Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.11.14 4:00 pm
Бичсэн Жавхлан
Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.11.14 4:16 pm
Бичсэн Жавхлан
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
ХӨДӨӨ Ч САЙХАН БАЙГАА ДАА
Welcome to Mongolia! by
ρrakaz (Digital Monk), on Flickr
Re: Re:
Бичигдсэн: 5-р сар.11.14 7:07 pm
Бичсэн Suzume
air pollution-ны мэргэжилтэн болоо юу даа