1 хуудас 3
Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.18.12 9:49 am
Бичсэн Саруул
Мэддэг жагсаалын дууныхаа үгийг энд оруулцгаая
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.18.12 11:26 am
Бичсэн Galaa039
Шүлэг Ш.Сүрэнжав Ая Т.Чимиддорж
Торгон хилийн зүг.
Хилийн зүг юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр хайчина вэ хө
Дархан орныг минь өмгөөлөн босож
Даяар олныг минь хамгаалан зогсож
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна
Зүсрэх сум тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин эрчүүд
Алтан хилийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартахгүй
Монгол Орос мөр зэрэгцэн
Морин атак шуугин ороод
Молцог элс улайран байсныг
Халхын гол мартаагүй
Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаа дуулаад хайчина вэ хө
Дархан орныг минь өмгөөлөн босож
Даяар орныг минь хамгаалан зогсож
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд нөхөд минь буцаж явнаа.
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.18.12 11:29 am
Бичсэн Galaa039
Цэргийн бодол
Үдшийн дэрэн дээр нойр хулжаад
Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгүй чи минь бодогдож
Өр зүрх минь чамруу тэмүүлнэ
Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ
Чамайг би санан дурсаж
Чандмань мэтээр хайрлана гээд
Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах
Хэтийн зорилго надад бий шүү
Бүсгүй би чинь ингэж бодохоор
Бүлээн зүрх минь уяран хайлж
Булбарай үрээ тэврэн мишээсээр
Бүүвэйн дуугаа аялж сууна би
Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ
Хаврын улирал дөхсөн ч юм уу
Хайртай үрээ санасан ч юм уу
Халагдах хоног минь ойртсон ч юм уу
Харих хоногоо тоолж сууна би
Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ
Хаврын улирал гурвантаа ирэхэд
Хайртай үр чинь том болжээ
Ханийн жаргалыг эрхгүй мөрөөдсөөр
Хайрын дуугаа чамдаа дуулъя
Бүсгүй би чинь ингэж бодохоор
Бүлээн зүрх минь уяран хайлж
Булбарай үрээ тэврэн мишээсээр
Бүүвэйн дуугаа аялж сууна би
Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ
Энэ дууг бас дуулна шүү дээ хэ хэ
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.18.12 6:12 pm
Бичсэн russik
tsergiin bodol g jagsaald bas duuldiin baijee
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.18.12 11:41 pm
Бичсэн MkBatt
russik написал:tsergiin bodol g jagsaald bas duuldiin baijee
Russik ee neg yum asuuy : Mongoliin tsagdaagiin SWAT teamd yaj orhuu ymr ymr shalguuraar ordog yum?
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.19.12 12:35 am
Бичсэн russik
za yostoi unenee helhed ene tsagdaagiin tuhai sain medq shu
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.19.12 6:32 pm
Бичсэн Mana
Өнчин дэрэн дээр нойр хулжаад...
gedeg shig sanagdah yum
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.19.12 8:29 pm
Бичсэн russik
za armiin jagsaald lav iim duu duuldaggui. Hoshin shog deer bol magadgui e
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.19.12 11:18 pm
Бичсэн Mana
Tsogoo L gantsaaraa Duulchihsanaas Bish Ug Ni Duet Duu Ym Shig Bgaam Daa
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 12:20 am
Бичсэн Хонгор
032 лав өөрсдийн нэг жагсаалын дуутай юм гэсэн.
Тэр нээрэй Хурд нтр бол жагсаалд дуулахгүй байхаа харин.
"Одоо ингээд халагдна гэхээр" гээд байдгийг ч бас жагсаал дээр дуулдаггүй байх тээ.
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 3:00 am
Бичсэн russik
er n angiud ihevchlen uursdiin gesen neg duutai teriigee tserguud n jagsaald duuljil baidgiin. Jishe n BHIS d gehed
Oficer bidniii oyunii undraa
Olnii hairtai tsergiin deed surguuli ... gd oficeriin surguuliinhnii duu bn
Ahlagchiin surguuliin sonsogchidiin
Ахлагчийн сургууль бидний сургууль
Алдар амжилтын хийморьтой
Идэрхэн залуусын заллагатай
Ирээдүйн ахлагчийн даллагатай сургууль
geed duu baina. BHIS iin suld duu
Жанжин сүхээр алдраа өргөж
Жавхаалаг залуусаар эгнээгээ тэлсэн
Дархан орондоо дуутай, суутай
Даяр Монголдоо нэртэй, сүртэй
Дахилт
Оройн сүлд одонт тугаа дээдэлсэн
Оюуны ундраа, офицерийн хиймор
Батлан хамгаалалахын их сургууль
Баялаг эрдмийн номын далай
Дэвжин дээшлэх хөвгүүд охид
Дэлгэр мэдлэгт шамдан суралцаад
Элгэн нутгаа хайрлах ухааныг
Эргэх хорвоою мөнхөд өвөлсөн
Дахилт
Ард түмэндээ хайрлагдсан жанжны
Авьяас билиг эндээс эхтэй
Цаг цагийн алтан үеийнхэн
Цадиг түүхээ энд л зузаалсан
iim duu bas baina olon duu bii dee. Youtube deer militaryensemble geed buh tsergiin duu bujgiin chuulgiin channel baigaa tend ih olon jagsaaliin duu baigaa daa
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 3:04 am
Бичсэн russik
Battalion surguulid...
Зуны бороо шуугин асгаравч
Байгалийн ємнє сєгдєж vзээгvй
Баяр цогтой цэргиин хєвгvvдээ
Батальон сургуульд
Баяртай явж байна.
Батальон сургуульд
Баяртай алхалж байна.
Сэргэлэн бvсгvй гараа даллаад
Цэргийн хевгvvдэд баяр хvргэхэд
Сэтгэл догдолсон ахмад дайчид
Нєхдєє дурсан санаад уярна
Дахилт
Амиа єгсєн нєхдийн тусыг
Алаг зvрх минь мартаж чадахгvй
Тэмцэж сурсан бид нар
Тэдний замналаар явдаг юм
Дахилт
Нас залуу цэргийн хєвгvvд бид
Нижгэр амжилтаар эргээд ирнэ
Намиран хийсэх алчуураараа
Даллан угтаарай биднийгээ
uvliin javar jinden hairavch, zunii boroo shaagin asgaravch geed l uvliin huitend alhah ch bas l haaya hetsuu shuu ...
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 4:59 am
Бичсэн cool_XXX
Хилд явалгүй олон хоногийг үдсээн
Хилчин хэвээрээ бодогдоод байхымаа ...
Цагаан цамцтайгаа 3 9д гангарсаан
Цэрэг нас минь намайг дагаад байхымаа
Цээжинд буутайгаа хөл тавин алхсан
Цэрэг эрсийн үзэгдээд байхымаа
Жагсаалын талбайд хөл тавьж хат суусан
Жанжин тугандаа ёсолсон цэрэг эр би
Үйлсийн үйлсэд хүслээрээ жаргасан
Үргэлжийн манаатай хилрүүгээ явнаа би ... гэж
Жагсаалын дуунуудын аккорд байнуу?
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 11:02 am
Бичсэн Galaa039
Цэргийн бодлыг ч дуулж байхийг нь чихээрээ сонссон юм аа. Нүд үнэн чих худалч болчихдоггүй юм бол.
Нэг нэг нэг хоёр гурав
Нэг нэг нэг хоёр гурав
Хөл нийлүүлэн алхаалаад
хөгжмийн аясаар алхалж явна аа.
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 11:21 am
Бичсэн CrossBonez
Цэргийн бодлыг Хурд тийм уянгын болгож дуулсанаас биш жагсаалд дуулхад болохгүй юм байхгүй л санагдаж байна.
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 12:17 pm
Бичсэн Guy
Mana написал:Tsogoo L gantsaaraa Duulchihsanaas Bish Ug Ni Duet Duu Ym Shig Bgaam Daa
Харин тийм. "..Бүсгүй би чинь ингэж бодохоор...", "Хайртай үр чинь том болжээ..." нтр бол яалт ч гүй эмэгтэй хүний дуулах хэсэг...
Зохиомж нь харваас 2 талд бие биенээ санагалзаж бгаа хархүү, бүсгүй хоёрын тухай....
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 4:48 pm
Бичсэн russik
ta nar uursduu duulj uzsen yumuu xe xe. Tsergiin alba haasan hun n hed bn ?. Jagsaaliin duu gj gol utga n yu baidgiig medhuu ?
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 5:12 pm
Бичсэн 3dMGL
Ингээл хаа сайгүй худлаа шаагаад фотошопдож яриад явахын болиоч чи жамсраан
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 5:16 pm
Бичсэн 3dMGL
Хаачихсан. Одон медальд толгойгоо залгахаас арай өөр ажил бий шүү
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 5:32 pm
Бичсэн russik
tegeed l hereldetsgeehiin
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 5:34 pm
Бичсэн 3dMGL
Цайлган наргианаасаа хэтрээд алиатаад ирэхээр нь ресет хийж байгаа ухаантай. Хэрүүл бишээ хэхэ.
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 5:50 pm
Бичсэн russik
eee medreltej l baig l dee. Naad amitniig chin internet n shizoo uvchtei gj bodoj bga. Gemgui yum daa huurhii xe xe
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 6:30 pm
Бичсэн Guy
Амьдрал тэмцлийн зам руу тэмүүлсэн...
Аяндаа халагдах хал цэрэг би...
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 6:41 pm
Бичсэн Mana
asparger-nii syndrome bish bol yah vee. gess
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 6:44 pm
Бичсэн Хонгор
russik написал:eee medreltej l baig l dee. Naad amitniig chin internet n shizoo uvchtei gj bodoj bga. Gemgui yum daa huurhii xe xe

ёстой гоё хэлсэн
Re: Жагсаалын дуу
Бичигдсэн: 12-р сар.20.12 10:03 pm
Бичсэн cool_XXX
Цэргийн бодол ч мэдкүэ.
Харуулын цэрэг хонгор чамтайгаа
Хамт л байдаг шүү сэтгэл минь .. энэ дуу лав ордгын зарим нь араас хөл алдчкаад байдаг болохоос