1 хуудас 1

Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.07.15 7:32 am
Бичсэн deridealist
Mongoldoo usuugui bolhoor airag buleh asuudal deer jaahan dutuu medlegtei baidag. Tegeed airag bulj uzsen humuus ni turshlaga/zaavarasaa huvaaltsvaad uguuch. Bayrlala

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 12:38 pm
Бичсэн Саруул
Тоос сорогчоор л бүлчихдэг болсон байлээшдээ :hihi:

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 12:50 pm
Бичсэн aduuch
угаалгын машинаар....

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 1:20 pm
Бичсэн Сараан
hvn yum asuuj bhad holuur maanagtaarai nuhduud!!!warning

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 1:57 pm
Бичсэн wallflower
Yamar ch baisan tarag hiideg shig hurungu heregtei baidag um shig bnle tgd l heden myangan udaa buleed bdagshd, orj garah bolgondoo hed hed buleed l, bi ted bulchle chi ted buleedeh geed l

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 2:38 pm
Бичсэн Саруул
Сараан написал:hvn yum asuuj bhad holuur maanagtaarai nuhduud!!!warning
Тоос сорогчоор үлээлгэж бужигнуулж бүлдэг болчихсон нь үнэн л юм чинь :hihi: Гэм нь гараар бүлсэн шиг бор тос унахаа байчихдаг юм гэж өвгөчүүл ярьж байналээ. Тэрнээс биед амар, оройд гараар хорь гучин мянга бүлэхгүй зүгээр тоос торогчоо таван минут асааж үлээдэг хошууг нь хөхүүртэй айргандаа дүрээд баахан бужигнуулаад л болоо.

Зүгээр тэр сонгодог бүлэлт гэвэл хөхүүр гэж үхрийн ширээр хийсэн том уут шиг саванд хөрөнгөө гүүний саамтайгаа эхлээд хийх бөлгөө. Хөхүүрийг тусгай тэлүүр тавиурт зүүнэ, жижиг бол гэрийн хананаас ч зүүж болно. За тэгээд гүүгээ саагаад тэр саамаараа айрагтай хөхүүрээ дүүргээд бүлж гарна даа. Бүлэхдээ дээрээс доош дүрж бүлнэ. Бүлүүрээ хөхүүрийн цаад ханыг дагуулсхийн ёроолд нь хүртэл дараад нааш татаж наад ханыг нь дагуулан гаргаж ирээд дахиад л цаад ханыг нь дагуулан бдоош бүлнэ. Агаар хий хажуугаар нь орж бургилж байхаар бүлнэ шүү дээ. Угаасаа исэж байгаа айраг өөрөө шоржигнож шуржигнаал бүлэхэд сүртэй юм болно. За тэгээд тэр айлын залуучууд хүүхдүүд ээлжилж оройжингоо бүлнэ. За би зуу бүллээ одоо чи, за чи одоо зуу бүлээдэх гээд л ээлжлээд л бүлж өгнө. Нийтдээ арав хорин мянга бүлдэг байх. Гадаа хэр сэрүүн байна тэрнээс бас бүлэлтийн тоо хамаарна. Халтал нь бүлнэ гээд л үзнэ шүү дээ. Аа тэгээд айраг бүлж байгааг сонсоход нүргэлээд л цалгилаад л пүххх пүххх пүххх гээд л сүртэй сүртэй

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 2:58 pm
Бичсэн aduuch
Одооны айраг ч сайхан байгаа даа. Өглөө эрт хөхүүрэндээ шуугиж байхад нь хутгаж аваад хүйтнээр нь залгилах ч лайтай шүү. Айраг их уухаар хоолноос бараг гарчихна. Өдөржин сайхан айраг уугаад оройд л нэг хоол идвэл иднэ. Намрын айраг их уухаар сүүлдээ биенээс нэвт үнэртэнэ шүү дээ. Тэгсэн байхад өвөл ханиад хүрнэ гэж гонж. Айрагны чанар 1.газар нутаг 2.хэр бүлсэнээс шалтгаалдаг гэж байгаа. Хоёр гараараа ээлжлээд тоолоод л бүлээд байх хэрэгтэй. :sbav:

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 3:03 pm
Бичсэн Саруул
Айрагтай газрын хүмүүс ч өдийд шувт хөлчүү л морилж байгаа даа :hihi: Манай Бишрэлт гүнийхэн 11 сар гарч цас ортол гүүгээ барьдаг юм. Өдийнөөс эхлээд гүүгээ тавьтлаа орой бүр ээлжилж нэгнийдээ цуглаад айргаа ууна, хуруудна, дэмбээднэ гээд л өдөр бүр нүсэр паати болно. Айрганд шартах ч харин хэцүү дээ, хэд хоног мангар болцон юм шиг явдгын :hoho:

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.07.15 5:32 pm
Бичсэн wallflower
Araanii shuls asgarchihlaa -.-

Re: airag buleh?

Бичигдсэн: 9-р сар.07.15 6:58 pm
Бичсэн deridealist
Саруул написал:хөхүүр гэж үхрийн ширээр хийсэн том уут шиг саванд хөрөнгөө гүүний саамтайгаа эхлээд хийх бөлгөө.
Za bayrlaaa. Huhuur bdaggui hu, nadaa ch neeh yarsan yum alga. Ah nar modoor hiichihej boldog yum geed bsan. Huhuur modoor hiih sanaa tand baina uu?

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.07.15 7:36 pm
Бичсэн onzfeat
zgr 200 giin tsenher pooshgind l hiichech, bulehed ch amar bdii sht

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.11.15 5:28 pm
Бичсэн Red Cloud
тэр хөрөнгийг нь яаж хийдгийн? манай нутагт ямар айраг цагаа хийх биш, айраг цагаа хийдэггүй гот хүрээ газрын хөөн :razz:

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.11.15 7:49 pm
Бичсэн wallflower
Hurungu gdg chn belen bga airagnaas awah jhn heseg bizde? Uguimu?

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.11.15 8:19 pm
Бичсэн ADN
Ер нь бол тийм. Гүүгээ барьж айргаа исгэсэн айлаас л очиж авч байгаа хэрэг л дээ. Тэгэхдээ шууд айлаас очоод авчилгүй өмнө нь хэл дуулгаж байж хөрөнгө залах айлаасаа хөрөнгөө залдаг. Хөрөнгө залж байгаа айлынхаа хүүхдүүдэд чихэр жимс аваачиж өгдөг.

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.11.15 11:51 pm
Бичсэн Red Cloud
миний асуух гд бгаа царайн бүүр анхнаас нь яаж хийдэгийн? ө.х бүүр анх айраг хийхэд яаж хийсийн бол тгэж очиж авах айл байхгүй

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.12.15 12:08 am
Бичсэн их мэдэгч
Airag ch bas yaaay shuls ylgarch bna shu. Gehdee guutei ailiin guzeetei huuhdig bol tulj uugad barahgui yum bna le shu.

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.18.15 8:32 pm
Бичсэн ADN
Red Cloud написал:миний асуух гд бгаа царайн бүүр анхнаас нь яаж хийдэгийн? ө.х бүүр анх айраг хийхэд яаж хийсийн бол тгэж очиж авах айл байхгүй
ер нь бол анхнаас исгэх 2 арга байдын. 1. олон жил айраг хийсэн хөхүүрээр исгэх. ингэхдээ хөхүүрээ шар сүүнд дэвтээн өлгөөд саамаа хийгээд сайтар бүлж исгэх. олон жил айраг хийсэн хөхүүр бол төвөггүй исгэгдчихдэг. 2. хөрөнгөөр исгэх. хөрөнгө нтр айлаас авахгүй бол буруу санаагүй бол түүхий сүүгээр тараг исгээд тэрэн дээрээ саамаа бага багаар хийгээд тэрнийгээ бүлсээр байгаад исгэдэг арга байнадаа. Зарим аймгуудад бол саамаа ширэн борвинд хийгээд халуунд өдөржин моринд ганзагалан явбал орой нь исгэгдсэн байдаг. ер нь бол исгэлтэнд хамгийн чухал бүлэлт л байнадаа.

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.19.15 12:35 am
Бичсэн Саруул
Ер нь бол гүүний саамыг айраг болгодог тэр этгээдүүд чинь сүүний хүчлийн бактериуд буюу нянгууд, сүүний чихрийг спирт ба нүүрсхүчлийн хий болгож задалдаг мөөгөнцрүүд шүү дээ.

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.19.15 1:16 am
Бичсэн yond3r
айраг гээд энэ сэдвийг харсан чинь аавын ярьж байсан зүйл санаанд орчихлоо. Аавыг бага байхад нь нэг ах нь гэсэн байхаа танидаг л нэг ах юм шиг байгаан тэр нь 89өөс цааш тоо мэдэхгүй тэгээл тоолдог гэнэ ээ. 1, 2, 3.. 87, 88, 89 .. 89, 89 , 89 гээ л тоолоод байдаг байсан гэсэн хахах энийг анх сонсоо л саваад унаж билээ айргаа ч бүлж чадахгүй болсон шүү..
Айраг гоё бүлхээр ч бас л сүртэй дуутай шүү яааааая

Re: Айраг бүлэх талаар?

Бичигдсэн: 9-р сар.21.15 1:44 pm
Бичсэн Dagz


2014-07-17 10:52:57

Айраг исгэх арга

Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн аль нэгэнд исгэдэг боловч хөхүүрт исгэх нь илүү байдаг. Монголчууд айргийг хоёр үндсэн аргаар исгэж ирсэн түүхтэй. Тодруулбал:

1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.

2. Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрганд нэг кг орчим шар будаа үзэмний аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150 гр тараг ноогдуулна.

Ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвны нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан хөрөнгө гарган авдаг байна.

Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг 7-8 цагт исгэж гүйцэнэ.

Айрганд сүүний хүчлийн исгэлэн явагдахын хамт мөөгөнцөрийн оролцоотойгоор спиртийн исгэлэн явагддаг учир айрганд сүүний хүчлээс гадна 2-3 хувь спирт бий болно. Түүнчилэн айргаас нүүрс хүчлийн хий үүсэж тэр нь гадагш гардагаас исэж буй айраг шуугиж бүлэхэд хөөсөрч аятайхан үнэр ханхална. Исээгүй айраг сүүний үнэртэй гөлгөрдүү байх бөгөөд хичнээн бүлэвч шуугих нь бага язмагтсан байх ба аяганд хийхэд шар усан хүрээ татаж эвгүй үнэртэнэ. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуун хийж сайтар бүлээд дулаан байлгавал зохино. Ер нь айраг даарвал хөрөнгө нь төөрч болно. Намар цагт берзентен хөхүүрийн айраг исэх нь муу хөлдөөхөд айрагны аль шимтэй нь шүүрч амт муудах гэм бий. Иймд хөлдөөж өвөл хэрэглэх айргийг хярамлахгүйгээр намар эртхэн сайн исгэж хувинд хөдөлгөөнгүй зоорилон хадгалбал зохино.

MN TV