МОНГОЛ ТӨРИЙН АВИЛГА

Тvvх
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

МОНГОЛ ТӨРИЙН АВИЛГА

Бичлэг Бичсэн Mfbfj »

-------------------МОНГОЛ ТӨРИЙН АВИЛГА-----------------------------------

Богд хаант Монгол улсыг тунхагласны дараахан ..."Бүгд Найрамдах Иргэн улсыг дахиулж Их Жунтанг [ Да Жунтан] нэгэнт сонгон өргөмжилсөний учираа Гадаад Монголын Жавзандамба хутагт хаанаас Их Жунтанд бэлэг ,баяр хүргэхээр Бээжинд зарж илгээсэн сайд Сэцэн хан Наваанцэрэн , ван Жамъяандорж нар нь зорьсон хэргээ гүйцэлүүдхийн хамт буцахдаа Монголын 6 дугаар оны 2 сард Да Жунтанаас нижгээд түмэн төгрөгийн "бэлгийг" хүлээн авсан байна.
Мөн ..."Засагт хан аймагийн Ачит ван Гончигдамба Утай Шан орноор мөргөхөөр одох ялдараа Бээжинд очиж Да Жунтанаа учиран Монголыг Хятадад нэгтгэн захируулахыг хүсэх нууц санал оруулж нэгэн түмэн төгрөг шагнуулжээ"...

Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан.
..."ДИУ-ын Да Жунтанаас [ Монголын автономыг устгах ] энэ хэрэгт хүчин зүтгэл гаргасан олон яамны тэргүүн ,дэд сайдуудын дэвших зэрэг бүхийг нь цөм зэрэг дэвшүүлж хэргэм зэрэг олгон пүнлүү идүүлжээ. Үүнд:
Ерөнхий сайд чин ван Бадамдоржид чин вангийн хэргэм давхар пүнлүү шагнаж жил бүр авбаас зохих 4000 лан, Сэцэн хан Навааннэрэнд ханы давхар пүнлүү авбаас зохих 5000 лан, Дархан чин ван Пунцагцэрэн, дайчин жонон ван Цогбадрах, Далай Чойнхор чин ван цэдэнсодном , Чин зоригт чин ван лам Дашдэндэв нарт чин вангийн давхар пүнлүү жил бүр авбаас зохих 4000 лан мөнгө шагнан олгож хөхүүлэн тэдний чин үнэнхүүгээс баярлан найрлалдах сэтгэлийг булаан авсан"...хэмээжээ.
Эд бол Хятадын талыг баримтлагчидын авлига юм. Харин Оросын талыг баримтлагчид үүнээс хоцроогүйг тэр бүрий хүмүүс мэддэггүй болой. Энэ тухай Коростовец :
..."Би ихэс ноёдод 50 мянган рубель, Ханд ванд 30 мянган рубель өглөө...Бидний хамгийн гол ,хамгийн ухаалаг дайсан болох Да лам хээл хахуульд үл автагч ,зөрүүд зантай,сэжиглэмтгий хүн"...
..." Өнөөдөр Ханд ван ирж ,миний бие түүнд 30,000 рубелийг Оросын харъяат Лумбуковын түүнд учируулсан хохиролын нөхөн төлбөр мэтээр олгов.Лумбуков гэгч Ханд вангаас мал худалдаж авсан бөгөөд малаа хил давуулсаныхаа дараа мөнгийг төлөхөөс татгалзсан гэнэ.
Үнэн хэрэгтээ дээрх мөнгө бол гэрээнд гарын үсэг зурахад нь Хутагтад нөлөөлсөнийх нь төлөө Ханд ванд илэрхийлж буй талархал байсан юм"...гэжээ.
Ийнхүү Шанзав Бадамдорж , Балингийн Цэрэндорж, Дархан чин ван Пунцагцэрэн нарын ноёдууд Монголыг ДИУ--ын нэг муж болгосныхоо төлөө авлига авсан байхад Ханддорж нарын Оросын талыг баримтлагчид ч хоосон хоцорсонгүй, Монголыг Оросын ивээл дэх ДИУ--ын автономит хязгаар хэмээн хүлээн зөвшөөрсөнийхөө шанг авцгаажээ.
Харин Монгол төрийнхөө төлөө зүтгэсэн Да лам нарын ихэс ноёдыг өнөөдөр дурсдаг хүн тун цөөн нь харамсалтай. Хэзээ нэгэн цагт хөшөө дурсгалыг нь босгож хүндлэл үзүүлэх буйза.
Хавсралтууд
12308234_781706031938494_1309015776185979444_n.jpg
12308234_781706031938494_1309015776185979444_n.jpg (109.71 KiB) 435 удаа үзсэн
Сүүлийн удаа Mfbfj 2-р сар.26.16 2:19 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: МОНГОЛ ТӨРИЙН АВИЛГА

Бичлэг Бичсэн Mfbfj »

Ахуйн хүрээний авилгийг энд яриаагүйээ..........Улс үндэстнээ, үзэл санаа ёс суртахуунаа худалдсан УЛС ТӨРИЙН авилгийг яримой.
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах