1 хуудас 1
Замаар явсан зантгар толгой зангуунд хууртсан маанаг толгой
Бичигдсэн: 2-р сар.18.16 1:36 pm
Бичсэн NAIMAN-NOMAD
Тэр юу вэ?
Re: Замаар явсан зантгар толгой зангуунд хууртсан маанаг толгой
Бичигдсэн: 2-р сар.19.16 12:40 am
Бичсэн NAIMAN-NOMAD
За энэ оньсогыг таах хүн үнээр алга гэжүү... 
Re: Замаар явсан зантгар толгой зангуунд хууртсан маанаг толгой
Бичигдсэн: 4-р сар.22.16 1:31 pm
Бичсэн NAIMAN-NOMAD
АН-д хууртсан Н.Энхбаяр МАН-тай эвсэл байгуулах санал дахин гаргажээ
http://sonin.mn/news/politics-economy/60966

Re: Замаар явсан зантгар толгой зангуунд хууртсан маанаг толгой
Бичигдсэн: 4-р сар.22.16 10:55 pm
Бичсэн cellat
ooroo hariugaa bichtsen bna shd.
Re: Замаар явсан зантгар толгой зангуунд хууртсан маанаг толгой
Бичигдсэн: 4-р сар.26.16 12:57 pm
Бичсэн NAIMAN-NOMAD
cellat написал:ooroo hariugaa bichtsen bna shd.
Яахав.Таачих хүн үнэхээр олдохгүй байсан болохоор бичихээс өөр арга алга даа...
Монгол ардын үлгэр Тэнэг чоно
Эрт урьд цагт нэгэн чоно замаар ороод явж байв гэнэ.
Гэтэл зам дээр нь нэгэн хонины зайдас хэвтэж байж гэнэ.
Түүнийг чоно үзээд идэх гэтэл, зайдас:
- Чоно гуай та намайг битгий ид. Энүүхэн урд нэг тарган даага шаварт унаад хэвтэж байгаа. Та түүнийг очиж иднэ үү гэхэд чоно хонины муу зайдас идсэнээс тарган даага идсэн нь дээр юм гэж бодоод зайдасны үгэнд орж, хэлсэн ёсоор тэнд бий гэсэн газарт нь очиж үзвэл, үнэхээр нэг даага шаварт унаад хэвтэж байхаар нь идэх гэтэл, өнөөх даага бас хэлж гэнэ:
- Чоно гуай та намайг идэх гэж байгаа юм бол шавраас минь татаж гаргаж орхиод ид гэж гэнэ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас:
- Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж орхиод ид дээ гэж гэнэ. Бас хэлсэн ёсоор шаврыг нь хэлээрээ долоож цэвэрлэж орхиод идэх гэтэл:
- Чоно гуай .Миний хойд хөлийн туурайнд нэг алтан үсэгтэй бичиг бий. Та түүнийг минь үзээд идээч дээ хөө гэж хэлж гэнэ. Чоно түүний туурайн дахь алтан үсэгтэй бичгийг үзэх гээд очтол тэр даага тархийг нь хага өшиглөөд босоод давхиад явчиж гэнэ.Тэгээд тэр чоно үхэх гэж байж ингэж хэлж хэвтэж гэнэ:
- Замаар явсан зантгар толгой, зайдсанд хууртсан эргүү толгой, шавраас нь татаж гаргах ямар эзэн нь билээ. Шаврыг нь долоож арилгах ямар ээж нь билээ. Туурайнд нь бичиг үзэх гэдэг, ямар бичиг мэдэх билээ гээд орилж хэвтэж гэнэ.

Re: Замаар явсан зантгар толгой зангуунд хууртсан маанаг толгой
Бичигдсэн: 4-р сар.27.16 2:10 am
Бичсэн cellat
surgamjtai ulger hehe