Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Тvvх
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Алан гоо дээр шар нохой шиг хүн тооноор нь орсон нь үнэн болж байх шив.. :lol:
Зураг


Үнэн худлыг нь мэдэхгүй ч Их эзэн Чингис хааныг маань өөрсдийн удмын хүн болгох хүсэлтэй харийнхан болон бий. Тухайлбал, Казах байсан, Хятад хүн гэх мэтээр түүхийг гуйвуулан бичиж тэмдэглэдэг.

Тэгвэл одоо эзэн Чингис маань Ази биш бүр Европ хүн болж хувирчээ. Энэхүү судалгааг Солонгос, Монголын генетикчид гаргасан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Солонгос, Монголын генетикчид Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой орчмын булшнаас олдсон хүмүүсийн араг ясанд судалгаа хийж үзжээ. Энд Чингис хааны удмын гэгдэх Боржигин овгийнхны хүмүүсийг нутаглуулсан гэж үздэг юм. Үүнийг Боржигин овгийнхны тэмдэг болох алтан эдлэл дээрх цагаан шонхрын дүрс баталж байгаа гэнэ.
Ингээд цацраг нүүрстөрөгчийн судалгаагаар эдгээр булшийг 1130-1250 онд хамаарч байгааг тогтоосон байна. Эндээс эрдэмтэд өөрсдийнхөө судалж буй араг яснуудыг Чингис хааны эцэг, эсвэл эхийн талын төрлийнхнийх гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны явцад эрдэмтэд гэнэтийн нээлт гаргажээ. Эдгээр булшин дахь гавлын яснууд нь монголжуу төрхтэй байсан ч тэдний эрэгтэй талынхан нь R1b-M343 буюу европчуудад түгээмэл байдаг гапло бүлэгт (генийн код) хамаарч байсан гэнэ. Энэхүү нээлт Чингис хааныг C3c-M48 буюу азиудын түгээмэл гапло бүлэгт хамаардаг гэсэн үзлээс эрс зөрж байгаа тухай “PLoS ONE” сайтад бичжээ.
Хэрвээ булшин дахь хүмүүс Чингис хааны эцгийн төрлийнхөн бол тэр Y хромосомын гапло бүлгээрээ R1b-M343-т хамаарна гэсэн үг. Ийм хэлбэрийн гапло бүлэг Баруун Европт түгээмэл байдаг бөгөөд Зүүн Азид бараг байдаггүй юм. Тэгэхээр Чингис хаан болон түүний төрлийнхөн Европоос өвөг дээдэстэй байж болох юм гэж эрдэмтэд таамаглажээ.
Исламын түүхчид хүртэл Чингис хааныг ногоон нүдтэй байсан гэж мэдээлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна.
Гэхдээ энд нэг учир дутагдалтай зүйл байгаа нь булшнаас гарсан араг яснууд Чингис хааны удмынх гэдгийг зөвхөн эдэлж байсан хэрэглэл нь баталсан. Тэгээд ч Чингис хааны булш олдоогүй цагт түүнийг европ, эсвэл ази хүн байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай болов уу.



http://www.zaluu.mn/p/33151.html
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
Begin
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1813
Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Байршил: Nothins that bad if it feels good

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн Begin »

тэгээл дээр үед амьдарч байсан тэр хүмүүс бас үнэхээр боржигон байсан эсэхээ ч өөрсдөө тогтоох аргагүй байсан болхоор янзан бүрийн л хүмүүс л өөрсдийгөө боржигон этр гэдэг байсан байлгүй, Чингис хааныг хүртэл мэргэд гээд байдаг биздээ
Есүхэйгээс биш өмнөх мэргэдээс ирэхдээ жирэмсэн байсан байх магадлалтай этр гээл
Зүчи ч гэсэн дээ тиймээс жинхэнэ Чингис хааны булшийг олж байгаад л шинжилгээ хийсэн цагт л зөв тогтоох байх
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн Саруул »

Хэзээний юм яриад байна вэ?
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
Шинэ Гүүр
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1427
Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Байршил: Партизаны штаб

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн Шинэ Гүүр »

Яг нарийн хэлж мэдэхгүй л дээ. Ямар ч бсан монголчуудад европ ген бий. Аль аймагт явж бсан шар толгойтой монгол хүүхдүүдийг бид зөндөө харсан бх. Би ч гсэн багадаа шав шар толгойтой бсан гсэн, даллагын уутанд шар үс бсан, дунд ангидаа ч шаргалдуу л үстэй бж бгаад бараг хар болсон доо!
Амьдралын партизан
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн Red Cloud »

ahahaha odoo europe-n irgenshil davamgailah bolson uchraas joohon tiisheegee zugiin bolchih gd uzeed bgaa tal bna u gu yu :hoho:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн NCA_D »

Судалгааний эхийг уншлаа.

Солонгосууд хийсэн судалгаа бна.

Монгол эрчүүдийг мөн их муулжээ. Чингис Хааны хөвгүүд чадваргүй бсан гэнэ дээ. Тийм болохоор охидууддаа чухал нутгаа өвлүүлсэн гэнэ. Яаж ийм солиотой юм яриж чадаж бнаа.


Because his wives were old and his sons were incompetent compared to his daughters, Genghis Khan bestowed upon his daughters, instead of his sons, the heavy responsibilities of shielding the inner territory of the Mongolian plateau and operating the outposts for his world conquest.

Булшийг сайн бэхлэсэн байсан болохоор Боржигоны булш бсан гэж таамагласан юм бна. Ийм хариуцлагагүй таамаглал байж болох уу

Mongolian archaeologists demonstrated that the surface features of the Tavan Tolgoi graves were probably intended to protect the graves from looting and enemies from the contemporary or future world, implying that these individuals were important figures in the society at that time [10, 11]. Thus, archaeological and radiocarbon dating results strongly suggest that the 7 Tavan Tolgoi graves correspond to the early Mongolian era, when Genghis Khan and his close family members, including his sons, daughters, sons-in-law, and daughters-in-law, were in power.

Алтан ургынхан Монгол төрхтэй байсан гэж хүлээн зөвшөөрсөн бна. Ямар ч бсан Кипчаак Найман шиг шар төрхгүй байж. Чиний баярлах эртдэнэ.

although members of Golden family were physically Mongoloid, their molecular genealogy revealed the admixture between Caucasoid and Mongoloid ethnic groups. Thus, it is likely that their Mongoloid appearance would have resulted from gradual changes in their appearance from Caucasoid to Mongoloid through generations from their ancestors. Their physical appearance was largely attributed to D4-carrying Mongoloid females who were indigenous peoples of the Mongolian plateau, rather than an R1b-M343-carrying Caucasoid male spouse who had initially moved from Europe to the Mongolian plateau and his male descendants

R1b-M343 хаплогруп өнөөдрийн Монголд бхгүй. Хятадын Heilongjiang мужид 8.3 хувьтай бна гэнэ.

Zhong and Colleagues [50] also reported that the modern-day Mongolians who inhabit in the Inner and Outer Mongolia carry the R1b-M343 haplogroup at 8.3% (1/12) (only in Heilongjiang; the province located in the North Eastern part of China) and 0.0%, respectively

Монголын хатад Өгөдэй болон Мөнх хаануудад зэрлэгээр алуулсан болохоор Алтан ураг Монголд бага бна гэнэ шүү. Өвчтэй юм сэтгэх юм даа.

Why both R1b-M343 carriers and modern-day individuals with the same Y-STR profile as that of the Golden family members are rarely found in the Mongolian plateau could be explained by the following 2 hypotheses, which are not mutually exclusive.... The other possibility is internecine massacre among direct male descendants of Genghis Khan’s Borjigin clan and their wives (i.e., among the Golden family). As soon as Genghis Khan died, kingdoms of bekis, including the Ongud, were attacked and eventually toppled by the daughters-in-law and grandsons of Genghis Khan Most bekis lost power and were killed in a horrendous manner by opponent factions including the Great Khans, such as Ogodei and Mongke.

http://journals.plos.org/plosone/articl ... ne.0161622
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

R1b Монголд бий.Манж дотор хүртэл орчихсон байгааг үзсэн.
eurasica.ru дээр бичдэг байсан Hooker гэгч манай алтайн нэг гарын дна R1b гарсан гэсэн.Манай дна судлаачид баруун халхуудыг бараг орхигдуулж зүүн талын боржгон чигийн улсуудад анхаарлаа их хандуулж судалж байгаа гэгддэг. Халхын 4 аймгийн Засагт ханы аймаг хошуудын бүртгэлийг төрийн сайтан дээрх мэдээллийг гаргаж ил таьдаггүй гэж байгаа юм..Магадгүй Засагт ханд түмэн янзын эрээвэр хураавар улс их цугларснаас ч үүдсэн байж болно.
:haha:
Модун хааны алтан ураг-R1a
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн Chiledu »

Deer ued neg hun baigaa l biz.. Teriig umchilj er ni yah ym mnn?
Хэрэглэгчийн аватар
aduuch
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 900
Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн aduuch »

Chiledu написал:Deer ued neg hun baigaa l biz.. Teriig umchilj er ni yah ym mnn?
Гадныханд хэдэн ногооноор зарчих юмуу. :brows:
Үнэн үг уран гоё байдаггүй.
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: Чингисхаан Ү хромосомоороо европ гаралтай хүн болж таарлаа

Бичлэг Бичсэн Chiledu »

aduuch написал:
Chiledu написал:Deer ued neg hun baigaa l biz.. Teriig umchilj er ni yah ym mnn?
Гадныханд хэдэн ногооноор зарчих юмуу. :brows:
Chamaig zarj chadna gevel bi chamd mungu uguud avay? Gol ni hen ch tegej chadahgui shude :hihi:
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах