1 хуудас 1

ТӨР зардлаа 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөв өргөн барьжээ

Бичигдсэн: 3-р сар.30.17 11:09 pm
Бичсэн cellat
УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт эхлэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал бөгөөд хүн бүрт хамаатай асуудал бол 2017 оны төсвийн тодотгол түүнийг дагалдах хуулиудын өөрчлөлт юм.

Засгийн газрын өргөн барьсан төсөлд 2018 оноос хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) шатлалтай болгохоор зэхэж буй. Өөрөөр хэлбэл сард 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 15, 20, 25 хувийн татвартай болгохоор тусгаад буй. Энэ талаар iKon.mn -ийн бичиж байсантай сурвалжлагатай ЭНД дарж уншиж танилцах боломжтой.

Мөн иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ч нэмэгдүүлэх тухайгаа УИХ-д албан ёсоор өргөн бариад байна.

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2017 оны тодотголоор 6,491.3 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан хэмжээнээс 101.1 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар өсөхөөр төсөвлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл төсөвт тодотгол хийснээр орлого 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь байна.

Харин Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг 8,789.8 сая төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь байхаар тооцсон нь 2017 оны батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.

Төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2017 онд 32.3 хувьд буюу 2014 оны гүйцэтгэлийн түвшинд хүрэхээр байсан бол тодотголоор уг үзүүлэлт 33.7 хувьд хүрэхээр байна.

Монгол Улсын 2017 оны тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг анх батлагдсан түвшинтэй харьцуулахад 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд:

хөрөнгийн зардал 109.5 тэрбум төгрөгөөр,
эргэж төлөгдөх цэвэр зээл 189.6 тэрбум төгрөгөөр,
бараа, үйлчилгээний зардал 49.1 тэрбум төгрөгөөр,
татаас шилжүүлгийн зардал 7.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, зээлийн хүүгийн зардал 135.2 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна
Төсвийн зардлаа хэмнэж, зөвхөн орлогоо л нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас долоон төрлийн татварыг нэмэгдүүлж, мөн хүүхдийн мөнгө, нийгмийн халамжуудыг танах шаардлагатай байгааг Сангийн Сайд мэдэгдэж байлаа.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг гэхэд 2018 оноос эхлэн нарийвчилж нийт өрхийн 40 хувийг хамруулах юм. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хамрах хүрээг багасгаснаар 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гарсан бөгөөд уг хэмнэлтийг одоогоор харьцангуй хязгаарлагдмал хүрээнд буюу 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон” хөтөлбөрийн хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлж эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглүүлэхээр тусгасан талаар Засгийн газраас өргөн барьсан багц хуульд дурджээ.

Бидэнд үнэхээр хэмнэлт хэрэгтэй юу. Хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ төр нь өөрөө зардлаа нэмэгдүүлээд түүнийгээ ард иргэдээсээ торгох замаар явах нь хэр зохимжтой вэ.

Жишээ нь, хүүхдийн мөнгөнөөс хамгийн багадаа хэмнэж буй 28.8 тэрбум төгрөгөөс хэт давсан зардал буюу төрийн бараа, үйлчилгээний зардлаа гэхэд 49.1 тэрбумаар, хөрөнгийн зардлаа 109.5 тэрбум зэргээр нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгажээ.

http://www.ikon.mn/opinion/z18

Re: ТӨР зардлаа 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөв өргөн барьжээ

Бичигдсэн: 3-р сар.30.17 11:11 pm
Бичсэн cellat
хаха хаана бна нөгөө ЕС зардлаа багасгана энэ тэр. хаана байна нөгөө ОУВС сангийн хөтөлбөрт орж төсвөө чанаржуулах. бас л бааха дарга нарынхаа хусах хусамыг нэмцэн бхын.

Re: ТӨР зардлаа 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөв өргөн барьжээ

Бичигдсэн: 3-р сар.31.17 2:25 am
Бичсэн space
https://www.cia.gov/library/publication ... nk.html#mg

Монгол улс төсвийн алдагдлаар ямар улсууд дунд тууж явааг харж ажаа муу

Дайн болж буй Сири манайхаас дээр байх юм бас Мозамбик Замби

Энэ жилийн төсөв бас ДНБ ийн -10% алдагдалтай байхаар өргөн барьсан

Re: ТӨР зардлаа 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөв өргөн барьжээ

Бичигдсэн: 3-р сар.31.17 6:12 am
Бичсэн eRoTiKa
AHus nar uls orniig 4 jild iim l bolgoloo shde

Re: ТӨР зардлаа 220.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөв өргөн барьжээ

Бичигдсэн: 3-р сар.31.17 10:58 pm
Бичсэн cellat
eRoTiKa написал:AHus nar uls orniig 4 jild iim l bolgoloo shde
haha AH yamar hamaatain ene tosoviin todotgoltoi. ene medeeg ooroo unshsan uu?

huuhdiin mongo hasaad 28 terbum hemneed, tegsnee toriin baraa, uilchilgeenii zardlaa 49 terbumaar nemdeg ni yaj bgan? baraa, uilchilgeenii zardal bol ugaasaa shahaand l yavdag shd.

saiduudiin medliin mongonuud bugd osson duntei orj irsen. gants muu Hurelsukhiin l mongo hasagdsan bna lee. olon doloon yum yaridag bolohoor ni shiitgej bgan bailgui haha.