1 хуудас 2
Академик Форекс
Бичигдсэн: 11-р сар.16.21 1:43 pm
Бичсэн 001
Re: Академик Форекс
Бичигдсэн: 11-р сар.16.21 11:24 pm
Бичсэн 001
Хараад байхад жилийн өдий хавьд л зав зай гарч, арилжааны талаар хэдэн юм бичих юм. За түрүү жил бичиж байснаа үргэлжлүүлье дээ. Хэрэгтэй хэрэггүй индикатор шугам зураг зуруулаад байлгүй, яг мэргэжлийн түвшинд арилжааг ойлгохыг хүсвэл холбогдож болно шүү. Сонин уншиж байгаа мэт чартыг ойлгодог болж болноо.
Хамгийн гол нь олон цаг дэлгэц ширтэж суухгүй, хөдөлгөөн гарах үед нь арилжаа нээж боломжит ашгаа аваад, бусад үед нь кофегоо уугаад сууж байна гэсэн үг. Яг хөдөлгөөн гарах үед нь арилжаа нээнэ гэхээр хүмүүс гайхаад байдаг юм. Үнэндээ хэдээс ямар хөдөлгөөн гарахыг таамаглаж бүрэн болно. Энэ бол шинжилгээ хийхээсээ амархан юм. Мэдээж төлбөртэй. Их олон хүмүүс хэрэггүй ч эхний хэд маань асуултын хэд маань байгаасай гэж хүсэж байна. Түрүү жил хүн холбогдоогүй. Энэ жил хэн нэгэн холбогдохгүй бол дараа жил өдийд өөр юманд анхаарал хандуулаад амжихгүй л байх байх. Ямар боловч өөрийн боловсруулсан зарим нэг зүйлсийнхээ үр шимийг харахыг хүсэж байна.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 11-р сар.17.21 7:00 pm
Бичсэн ghostface
блогоор чинь орж үзнээ

Re: Академик Форекс
Бичигдсэн: 11-р сар.22.21 3:19 pm
Бичсэн Allergic Jet
Jaya 100.000USD wainaa chamaig dagii geed l bga shuu :)
Re: Академик Форекс
Бичигдсэн: 11-р сар.22.21 9:53 pm
Бичсэн 001
100000$.р дагахгүй. Хувьцаа ав гэж маш тодорхой хэлээд байгаа санагдах юм. Дагахад дээд тал нь 5000$ хангалттай. Гэхдээ дагах талаар биш, арилжааны талаар хичээл заах тухай сэдэв оруулсан байна. Фб.рээ холбогдоорой.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.01.21 4:23 pm
Бичсэн 001
За энэ сар бол жилийн хамгийн онцгой сар. Ердөө 20хон хоног л арилжаа хийнэ. Тэгэхээр хэд хоног энэ сэдвээ идэвхжүүлнээ.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.02.21 10:49 am
Бичсэн 001
Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.06.21 7:27 pm
Бичсэн 001
Форексийн ханш нь тухайн улсын эдийн засаг болоод улс нийгэмд болж буй үйл явдлууд дээр тулгуурлаж хөдөлдөг ба мөн техник аргачлалаар ханш дээш, эсвэл доош явах үед аль хүртэл хөдлөхыг тодорхойлох боломжтой байдаг. Үүнээс гадна чартын хөдөлгөөн нь цаг минутын нарийн давтамжийн дагуу хөдөлдөг бөгөөд тэдгээрийг техник болон бусад стратегийн тусламжтай тодорхойлж ханшийн хөдөлгөөн дээр ашиг хийх боломжийг олгож байдаг.
Форекс арилжааг мэргэжлийн түвшинд ойлгохыг хүсч байвал би танд төлбөртэй сургалт болоод зөвлөх үйлчилгээг зөвхөн энэ өвөл үзүүлэхэд бэлэн байна. Фэйсбүүк болон рм чатаар холбогдож болно.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.17.21 8:23 pm
Бичсэн 001
Хаврын эхэн сараас өмнө хэдэн хүмүүстэй ажиллачихмаар байна. + Дагах арилжаан дээр хүмүүсийг аваад явчихая. Өдөрт нэг л орно.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.17.21 8:24 pm
Бичсэн 001
Allergic Jet написал: 11-р сар.22.21 3:19 pm
Jaya 100.000USD wainaa chamaig dagii geed l bga shuu :)
Данстай бол ороод ир. Аваад явчихая.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.25.21 1:11 pm
Бичсэн 001
Арилжаачдын ихэнх нь энэ в2 хэмээх Герман пуужинтай адилхан. Ганц нэгхэн арилжаа сайн хийхийг хичээнэ. Гэхдээ бүтэлтэй болох магадлал бага, алдах нь их.
За цөөн хэд нь энэ спутниктэй төстэй. Тун боломжийн, ойлгоод байгаа ч юм шиг, болоод байгаа ч юм шиг. Ганц нэг боломжийн таталт хийчихнэ, эцэстээ бас л алдаж таарна.
Харин энэ бол миний хөгжүүлсэн стратеги. Богино хугацаанд бодит үр дүнг харуулна. Заавал хэд хоногоор хүлээж суух шаардлагагүй. Сүүлийн 4 жил энэ стратегийг хөгжүүллээ. 4 жилд 2000 орчим $ алдаж 350000 орчим $ xийсэн.
Давуу тал нь заавал хэдэн мянган $-н данс шаардахгүй. 50$ байсан ч болно. Мөн хэд хоног нээлттэй арилжаа орхихгүй, хэдхэн цагийн дотор үр дүн нь гарна, татан авалтыг бол өдөр тутам ч хийсэн болно гэх мэт...
Хангалттай олж болж байгаа бол яагаад заавал хүнд зааж үзэх гээд байна гэхээр бусдын тусын тулд биш, бусад хүмүүс хэдий хугацаанд ойлгож байна, арилжааны болоод стратегийг ашиглах үеийн сэтгэл зүйг ажиглах, тэдгээрт үзүүлж буй хариу урвал цаашлаад арилжаанд хандах хандлага өмнө ба дараа гэх мэт бүрэн судалгааг гаргаж авах зорилготой. Сонирхож байвал цагаан сараас өмнө холбогдсон хүн бүхэнд нээлттэй бөгөөд төлбөртэй. Дагах арилжааг зөвшөөрнө.

Re: Академик Форекс
Бичигдсэн: 12-р сар.28.21 5:17 pm
Бичсэн 001
.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 1-р сар.10.22 11:05 pm
Бичсэн 001
Why not?
Re: Академик Форекс
Бичигдсэн: 1-р сар.27.22 6:02 pm
Бичсэн 001
Цагийн сайханд, зуны эхэнд ийм л байж дээ.

Re: Академик Форекс
Бичигдсэн: 2-р сар.04.22 5:10 pm
Бичсэн 21
Re: Академик Форекс
Бичигдсэн: 2-р сар.11.22 12:03 am
Бичсэн 001
Dund ne hurgeel boliloo. Vlog hiimeer ym bn.

Re: Академик Форекс
Бичигдсэн: 2-р сар.13.22 6:07 pm
Бичсэн 001
Хөшүүргэтэй арилжаачдын онцлог:
Арилжааны данс нь мянган $ болохоос өмнө мянган доллартой болчихсон байдаг. 10000 хүрэхээсээ өмнө 10000 доллартой болсон байдаг ба 100000 хүрэхээс өмнө 100000$тэй болоод сая хүрэхээс өмнө хадгаламжинд нь сая доллар хэвтэж байдгаа гэж!
Re: Академик Форекс
Бичигдсэн: 2-р сар.22.22 7:59 pm
Бичсэн 001
Анхаараад аваарай! Ойлголтын зөрүү гараад байдаг. Шинжээч болгон арилжаачин болохгүйээ!
Шинжээч болон арилжаачин бол, хоёр өөр мэргэжил юмаа.
Ихэнх хүмүүс дээрх хоёр мэргэжлийг нэг гэж ойлгоод байдаг юм шиг байгаан. Үнэндээ хоёр өөр мэргэжил шүү! Сайн шинжээч байж болох ч, тэр болгон арилжаа эрхлэгч болоод байдаггүй юм. Ер нь бол арван шинжээчээс нэг нь л арилжаачин болоод байх шиг байгаан.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 3-р сар.04.22 10:03 pm
Бичсэн 001
Одоо 1000+$ данс харуулаад явчихдаг юм билүү дээ.

Re: Академик Форекс
Бичигдсэн: 3-р сар.19.22 9:51 am
Бичсэн 001
https://m.facebook.com/story.php?story_ ... n__=%2AW-R
Энэ арилжааг нэг гогцоог нь бариад авчихвал ч тийм хэцүү зүйл биш л дээ. Криптогоос хавьгүй амар гэж боддог юм.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 5-р сар.13.22 12:58 pm
Бичсэн 001
Хэрэгтэй үед нь ганц ч хүн холбогдохгүй байж ямарч хэрэггүй завгүй үед арилжааны талаар туслаач, заагаад өгөөч гэж холбогдоцгоох юм. Хавар зав зайтай үедээ хэдэн хүнтэй ажиллаж үзье гэж бодож байсан юм. Одоо бол тэгж хүн амьтантай ярилцаад сууж байх битгий хэл гэртээ ч хоол хийх завгүй явж байна. Дараа хүмүүстэй ажиллах боломж гарвал дахин зарын чанартай постууд оруулна.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 6-р сар.18.22 11:51 am
Бичсэн 001
Манай менежерийн хийж байгаа ажил.
Татан авалтын лимитээс хэтэрсэн мөнгө татах болоод учир байдлаа хэлсэн юм. Ок гэсэн ч яаж явуулахыг нь бодсонгүй. Хэлсэн мөнгийг 5 хувааж явуулсан, дээр нь олон улсын шилжүүлгийн шимтгэл хувь бодогдсон! Уур хүрэх шиг.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 7-р сар.27.22 10:53 pm
Бичсэн 001
.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 9-р сар.28.22 9:32 pm
Бичсэн 001
За эрхэм арилжаа сонирхогчиддоо мэндээ!
Хэсэг гадагшаа явж жаал амарлаа. Он гаргаад Камбож Лаос хавиар жоохон явах бодолтой байна. Далай харж пийв шимэнгээ сонгодог хөгжим сонсож суухын жаргалыг үгээр яахан илэрхийлэх билээ.
Эргээд харахад амьдралынхаа бараг 20 жилийг арилжаан зориулжээ. Үнэндээ бол харамсахгүй байна. Хариуг нь ч хангалттай авч. За тэгээд хүн амьтанд зааж сургана гэсэн бол одоо алгаа.
Аливаа юманд туулал гэж байна. Тууллынхаа дагуу л зүйлс өрнөж байдаг гэдэгт итгэдэг. Эцэст нь би арилжааг биш, арилжаа намайг сонгожээ л гэж боддог юм. Хэд хэдэн дансны үлдэгдлийг цуглуулж хэдэн доллар болгоод арилжаа хийж үзэв. Уржигдар нээсэн данс.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 10-р сар.08.22 11:24 am
Бичсэн 001
https://m.facebook.com/story.php?story_ ... ne&paipv=0
Одоо скрийншот хийхээс илүү ингээд рекорд хийчих нь амар болж дээ.
Re: Академик Форекс
Бичигдсэн: 10-р сар.08.22 11:32 am
Бичсэн 001
10 жилийн өмнө нилээн архивладаг байж.
Арилжаачны замнал нэг иймэрхүү байдлаар л явна даа. Ганц хоёр зуун мянган $-г мартаж сурах л хэрэгтэй