1. Шууд шүдээ өвдөхөөр дурын шүдний эмч рүү очихоор айхтар үнэтэй гардаг юм билээ.
2. Шүдний даатгал (insurance) авахад хялбархан бус, бас ихэнх даатгалууд бүртгүүлэхээс өмнөх үүссэн проблемыг хамаардаггүй энэ тэр гээд асуудал ихтэй. Томхон компанид ажилдаг бол тэр байгууллага нь харин даатгал олгодог нь амар.
3. Сургуулиуд дээр гадаад оюутануудад зориулсан шүдний даатгал гэсэн сурталчилгаа цааснууд байж байдаг. Тэр нь "маркетинг" сайтайдаа тэнд тэгээд байжийгаа гэхээс, гадаад оюутануудад зориулсан хямдхан болоод тэнд байжийгаа гэсэн үг биш гэдэгийг ойлгоно биз.
4. Миний одоо хэрэглэж байгаа нэг "discount fee" буюу хямдралтай программ нэлээн ашигтай юм билээ. Жилийн $150 гэр бүлээрээ гэж төлөөд, дүү найз охин хоёроо гэр бүлийн гишүүн гэж нэрийг нь бичүүлээд авчихсан. Ихэнх үйлчилгээ 50% орчим, хаяа тэрнээс илүү хямдардаг юм билээ. Очоод эмчлүүлэх болгондоо бэлэн мөнгөөр уг хямдарсан үнээ төлнө. Шүд бүрэн цэвэрлэгээ $50, ломбодуулахад $35 орчим, авахуулах бол $45, харин үзлэг xray энэ тэр нь үнэгүй гэх мэт. Өмнө нь би нэг араа ломбодуулахад л $110-300 төлдөг байсан даа. Та үүнийг сонирхож байвал http://www.dentalplans.com руу ороод үзээрэй, хэд хэдэн янзын программ дундаас сонгож авч болохым билээ. Эргэлзэх хэрэггүй, би гэрийнхэнтэйгээ жил гаруйн өмнө анх авсан сүүлийн 1 жил тэр жилийн membership fee-с хэд дахин ихийг л хэмнэчихлээ.
5. Яг ийм хямдралын программ, гэхдээ "сүлжээний бизнес" болгочихсон юм бас зүүн эрэгийнхэн их зараад байсан. Хэрэглэж үзээгүй сайн мэдэхгүй юм, гэхдээ тэр маркетинг хийхэд тэр олон сүлжээний агентууддаа ашиг мөнгө төлж байгааг нь бодвол тийм ч сайхан сонсогддоггүй юм.
За зөв буруу гэлгүй зөвхөн өөрийн мөхөс туршлага ажигласан ашигласан зүйлсээ сийрүүлэв, хэн нэгэнд нь тус болсон гэж найдаж байна.








