Мэтгэлцээний Клуб....

Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд

Зохицуулагч: university_mods

Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Мэтгэлцээний Клуб....

Бичлэг Бичсэн Ciceron »

Эхний Илтгэл: Элбэгдоржийн Хар хорин хотод тависан илтгэл бөгөөд хамгийн алдартай илтгэлийнх нь нэгд зүй ёсоор ордог

ХАРХОРУМ БОСВОЛ МОНГОЛ БОСНО

Эрхэм хvндэт Монгол ах дvv нараа, Хархорумчуудаа!

Та бид єдрийн сайныг єнжин хvлээж, сарын сайныг саатан хvлээж єнєєдєр нэгэн их vйл хэргийг эхлvvлэхээр энд хуран цуглаад байна. Бидний эхлэн зарлаж байгаа их ажил маань энэ жилдээ, эсвэл ирэх арван, магадгvй биднээс цаашид vе vеийнхнийг єртєєлєн vргэлжилж болох юм. Тvvх алдар нь зуун зууныг дамжин цууриатсан их хотын балраагvй туурин дээрээс “Хархорумоо сэргээе” гэж зарлан тунхаглах их хувь заяа та бидэнд єнєєдєр тохиожээ.

Эрхэм анд нараа! Хархорум гэдэг нэр Монгол хvн бvрийн зvрхний чанадад онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Энэ нэр Монголчуудын их тvvхийн эхэнд эв нэгдлийн билэгдэл, мандан бадрахын дуудлага болон ирсний адил энэ удаа ч тvvх эргэж Хархорум маань сэргэн мандлын билэг тэмдэг болон шинэ Монголын их хєгжлийн шинэ эхлэл болох тvvхэн боломж бvрдээд байна.

Энд хуран цугласан та бvхэн хуурай газрын хэвлийд алдарсан дэлхийн хамгийн том гvрний нийслэл байсан тэр хєрс шороон дээр зогсож байна. Хvн тєрєлхтєн тvvхэндээ тийм том гvрнийг Монголчуудаас урьтаж 800 жилийн ємнє ч байгуулж байсангvй, єнгєрсєн зуунуудад ч хичнээн хичээгээд байгуулж чадаагvй.

Эндээс матигар сэлэмтэй, атигар морьтой бидний євєг дээдэс дэлхийд сvр хvчээ vзvvлж, суу алдараа тvгээж байсан. Энэ их аугаа тvvх, хувь заяaгаараа бахархдаггvй Moнгол хvн гэж байдаг билvv! Одоо Монголчууд найман зууны тоосонд дарагдсан Хархорумдаа дахин цуглаж тvvнийг найман зууны хойно сэргээх гэж ярьж байна. Ийм vзэгдэл хvн тєрєлхтний тvvхэнд олон тохиосон гэж vv, хойшид ч олон тохиох юм гэж vv!

Хархорумаар тєвєлсєн Орхоны хєндий болох энэ нутаг Монгол vндэстний хєгжил цэцэглэлтийн тєв, сvр хvчний илэрхийлэл болж ирсэн тvvхтэй. Манай эриний ємнєх vеэс тvvхийн хуудаснаа тод бичигдсэн Хvннv, Сянби улсын хаадын єргєє, Нирун улсын нийслэл Мєємт хот энэ хєндийд байсан гэдэг. Тvрэгvvд єргєє нийслэлээ, Уйгурууд хот сууринаа, Киргис, Кидан, Хэрэйд олон аймаг, ханлигууд мєн л энэ хєндийд хот суурин барьж, тєвлєрч ирсэн нь тvvхнээ vлджээ.

Хархорумд нийслэллэн суусан Хэрэйдийн ван Тоорил 1203 онд Чингис хаанд ялагдаж тvvний эзэмшил Монголын ханлигт нэгдсэн тухай судар бичигт єгvvлсэн нь бий. Хамаг Монголоо Их Монгол болгож Монголын эзэнт гvрнийг байгуулсан Чингис хаан 1220 онд Хархорум хотыг эзэнт гvрнийхээ нийслэл болгохоор зарлиг буулгасан гэдэг. Энэ цагаас эхлэн Хархорумд Єгєєдэй хааны Тvмэн амгалант ордон босож, тvvний содон гайхамшиг болох эрдэнийн ундаа ундарсан Мєнгєн мод газар газрын хvний гайхлыг тєрvvлж, цангааг тайлж байсан.
Монголын тvvх дардан байгаагvйн адил Хархорумын тvvх дардан байгаагvй. Гэвч vе vеийн Монголчууд Хархорумыг орхисон нь нэгээхэн vгvй. Энэ л газраас тэд эрч хvчээ авч сэргэн мандаж, тvvх шашдраа зузаалсаар иржээ. Єдгєє бидэнд мєн л ийм тvvхэн хувь заяа тохиож байна.

Гучин гурван vе дамжин шинэ мянганыг угтаж, гурван vеэ улираан шинэ зууныг тоссон єнєєгийн Монголчууд, та бидний vеийнхэн яах аргагvй азтай хvмvvс. Монгол тvмэн, Монголын эзэнт гvрэн байгуулагдсаны 800 жилийн ойг хоёрхон жилийн дараа тэмдэглэх гэж байна. Найман зуунд нэг л тохиох энэ их хувь тавиланг улирах цагт тохон зvгээр єнгєрєєх эрх бидэнд байхгvй.

Хэлэхэд хvртэл тvvх мэт сонсогдох, бодоход хvртэл сvр хvч ханхлах 2006 оноос хойш 14 жилийн дараа Хархорум хот Монголын эзэнт гvрний нийслэл болсоны 800 жилийн ой бас тохиох юм. Тэр vед єнєєгийн Хархорин сум Хархорум хот болон тэлж , аялал жуулчлалын тєв, єндєр технологийн тєв, олон улсын агаарын тээврийн тєв болон Монгол тvмний хєгжил дэвшилийн нэгэн бахархал болох сайхан ирээдvй харагдаж байна. Энэ их vйлсийг эхэлэхэд бид нэг хоног, нэг сар, нэг жил алдаж болохгvй. Єнєєдрєєс, одоо, энэ цаг мєчєєс бvгдээрээ энэ их vйл хэргийн эхлэл болцгооё. Энэ vгийг, энэ уриалгыг монгол хvн бvр хvлээж байгааг би мэдэрсэн.

Би сvvлийн саруудад олон хот, олон аймаг, олон сумаар явж олон хvнтэй уулзлаа. Нvvх vv Vлдэх vv гэж ч ярилаа. Би хувьдаа Хархорин руу нvvх шийдлээ аль эрт гаргасан юм. Єнєєдєр та бvхний дунд, та бvхний дэмжлэгтэйгээр энэ тухайгаа зарлаж байгаадаа баяртай байна.

Хархорин бол эгэл жирийн сум байх тавилантай газар бишээ. Хархорум бол Монгол улсыг дундад эртний их гvрэн байсныг илтгэж дэлхийн чихнээ дуурсгаж ирсэн Монгол vндэстний бахархалт газар. Хархорин бол Монголын сэргэн мандалын шинэ дуудлага байх хувьтай нутаг. Хархорумаа Монгол улсын хэмжээнд бvх талаар vлгэр жишээч хот болгож шинэ тvвшин, шинэ єндєрлєг, шилдэг бvхний загвар болгон хєгжvvлье. Хархорум бол Монголын их тvvх, Монголчуудын мандаж бадарч явсны ул мєр тєдий, сонирхсон хvн vдэлж мордоод єнгєрдєг эртний хотын туурь тєдий газар биш Монгол тvмний бахархал, Монголчуудын хийж бvтээж чаддагийн, хєгжил дэвшлийн илэрхийлэл болсон газар байх ёстой. Хархорумаас vлгэр авч Монгол улс маань сэргэн мандах болтугай.

Найман зууны тэртээ Евро-Ази, Ойрхи дорнод, Их далайн чанадыг эзэгнэсэн Их гvрний нийслэл, соёл иргэншилт хvн тєрлєхтний бахархал болж байсан Монголын Хархорум эргэж сэргэн их хєгжлийн тєв, их хєлийн газар, дэлхийн бас нэг бахархал болох тvмэн боломжийг агуулсаар єдийг хvрчээ. Євєг дээдсийнхээ vлдээсэн их тvvхийг эргvvлэн нэг харья. Удамт Монгол хvний vр сад болсныхоо хэргийг нэг гаргацгаая.

Хархоринчуудаа, та бvхэн азтай хvмvvс. Та нар дэлхийн зулай, газрын эрчимд ойрхон амьдардаг хvмvvс. Энэ л нутгаас хєгжлийнхєє эрчийг нэмэх гэж, шинэ эрчим хvч авах гэж Монголчууд ирдэг байжээ. Ийм тэнгэрийн хишигт улс vндэстэн дэлхийд тийм ч олон биш ээ. Єнєє цагт жvvдvvд бурхан буусан гэдэг Иерусалим руу, мусульманчууд ариун газар гэж Мекка руу цувдаг шиг Монголчууд, Монгол удам, Монгол цус биенд нь орших хvмvvн бvр Хархорумдаа ирдэг байг. Энэ л нутагт ирсэн бvхний золбоо хийморь сэргэж, буян заяа тэгширч байг.

Монголчууд бид дэлхийн хvн. Энэ дэлхийд Монгол хvний хvй, дэлхийн хvй холбогдох нэг л газар бий. Энэ бол Хархорум. Хархоринчууд та бvхэн энэ газар шороо, гал голомтын эзэн болж байгаагийн хувьд тэр бvгдийг тосч мэндлэх азтай хvмvvс.

Хархорум бол Монгол тvмний их эвлэрлийн, амгалан тайван амьдралын єлгий болж ирсэн нутаг. Их эзэн Чингис Монгол овог, аймгаа нэгтгэн амар амгаланг ус нутагтаа авч ирэхийн тєлєє их vйл хэргийг эхэлсэн гэдэг. Хамаг Монгол нэгдэж Их Монгол байгуулагдсанаар, Хархорум хот гvрний нийслэл болсноор энэ их зорилго биеллээ олсныг бид мэднэ. Єнєє цагийн Монголчууд бид улс тєрийн хуваагдал, тvvнээс vvдсэн доройтол, хэмхэлдээнээ зогсоож, хаанаасаа хаалгачаа хvртэл хагаралдан зєрчилдєхєє тэвчиж нэгэн их зорилгын тєлєє нэгдэх цаг болжээ. Ийм нэгдэл, эвлэрлийн эхлэл нь Хархорум хот байг. Монгол хvн бvрийн амар жимэр, сайхан амьдрах хvсэл мєрєєдлийн тєвлєрєл, ихийг хамтдаа бvтээхийн эхлэл энэ хот болог. Хархорумаа босгох, улс vндсээ шинээр сэргээн хєгжvvлэх дээр бид нэгдэж чадна.

Хорхорумд тvмэн хэлийн хvн тєвлєрч, шvтэн бишрэхийн эрх чєлєє цэцэглэж, цэцэд мэргэд ном хаялцаж, олон орны худалдаачид, элч тєлєєлєгчид энэ л нутгийг чиглэн довтлогож байсныг санацгаая. Газар газрын уран дархчууд энд гайхамшгийг бvтээж, морин єртєє, цаасан мєнгє, гvрэн улсыг холбосон их зам, тєр цэргийн удирдлагын ид хавыг Монголчууд эндээс дэлхийд тvгээж байсан юм. Бид дахиад Хархорумаа сайн бvхний цогцлол, сайхан амьдрал, хvн бvрийн хvсэн ирдэг газар болгож чадна.

Монголчууд бид их тvvхтэй, ихийг vзсэн, ихийг бvтээсэн, их бvхнийг дагасан их хувь заяатай, бас эрх чєлєєнд дуртай хvмvvс. Найман зууны тэртээ Америк нээгдээгvй, Австрали тив олдоогvй байсан. Африкт зарим нь модноосоо буугаагvй шахуу байхад Монголчууд мориндоо мордож улс гэрээ тvвшитгэж, дэлхийн гvрэн байгуулж, соёл иргэншлийг бvтээж бас тvгээж явсан юм.

Зовхи нь єєдєє, зориг нь хурц, ухаан сэргэлэн миний ард тvмэн сайхан амьдрах хувьтай хvмvvс. Их тvvх маань эргэн мишээсэн vvлэн чєлєєний нар мэт ховор тохиох энэ боломжийг Монгол ах дvv нар минь, та бид алдах ёсгvй. Хархорумаа тvшсэн хєгжлийн шинэ тєв байгуулж баларч холдоогvй тvvхээ сэргээе, уул усаа баярлуулъя, хvн ардынхаа золбоо хийморийг улам дэвжээе.
Монголчууд тал шигээ уужим ухаантай, хєх тэнгэр шигээ vл бvдгэрэх євєрмєц ёс заншилтай, євєг дээдсээсээ євлєсєн vр хойчдоо vлдээх их соёлтой, тvvхтэй ард тvмэн. Бид энэ бvхнийг дагасан их дархлаа, эрх чєлєє, энгvй сайхан Эх оронтой билээ. Эртний Хархорум маань эдгээрийг гэрчилдэггvйсэн билvv! Бид Хархорумыг сэргээх ёстой. Бидний vvрэг ийм юм.

Дахин хэлье. Хархоринчууд та бvхэн, хангай нутгийн євєр араар нутагласан энэ уул усныхан бvгдээрээ vнэхээр азтай хvмvvс. Энэ бол Алтай Хангай хоёрын ирж уулздаг газар. Энэ бол тал хээр хоёрыг эмжин тогтсон нутаг. Энэ бол нарлаг говь, сэрvvн уулс бие биентэйгээ саравчилж харалцдаг сайхан єлгий. Энэ бол ард олон маань зvvн баруун, халх дєрвєд, буриад сартуул, захчин vзэмчин ялгалгvй баяртай уулздаг сайхан газар. Энэ бол яах аргаггvй монгол гvрний тєв байсан. Энэ бол єнєєдєр ч Монгол улсын тєв цэг болсон нутаг.

Хархорум хот сэргээгvй, барилгажаагvй байна гэдэг нь манайхаар бол Сvхбаатрын талбай, гадныхаар бол Нью-Иорк хотын Цаг-Єргєн чєлєє их бvтээн байгуулалтад нээлттэй хэвээр байна гэсэн vг. Байршил бvхнийг тодорхойлдог гэх эргэлзээгvй нэгэн хууль энд л биелэлээ олох сайхан цаг ирж байна. Хархоринчуудаа та бvхэн бол Монгол нутгийн гал голомтыг тєвлєн сахиж байгаа хvмvvс. Гэрийнхээ голд тулгаа тулсан Монголын гал голомт vеийн vед єєдєє байсан. Монголын тєв Хархорумаас эхлэх хєгжлийн гараа єєдрєг байх болно.

Монголчуудыг нvvдэлчин ард тvмэн гэдэг. Єнєєдєр Монгол ах дvv нар маань євсний сор, усны тунгалгийг харж бус амьдрахын эрхшээлээр агаар нь бохир, ус нь тарчиг, олдох нь бага тvмэн хvний хєлийн газар бараадаж хєдєє нутаг, хєлбєрч єссєн євс шороогоо орхин хот суурин бараадан нvvж байна. Энэ нvvдлийг тэд багтаж ядсандаа биш, ядарч туйлдсандаа ихэнх нь хийж байна. Монгол хvн Монгол газар шороон дээрээ хаана ч байсан сайхан амьдрах ёстой. Тийм газрын нэг нь Хархорум болог. Хархоринчуудаа та бvхэн рvv Монгол нvvж ирэх, нийслэл нvvж ирэх цаг ирнэ. Монголыг бид Хархорумгvйгэээр тєсєєлдєггvй шиг Монголын хєгжил дэвшлийг Хархорумыг сэргээхгvйгээр, энэ тєв цэгийг хєгжvvлэхгvйгээр тєсєєлєх аргагvй юм.

Хархорумд ирэх зам дардан бишийн адил Хархорумыг сэргээн босгох ажил, энд хєгжлийн шинэ тєвийг цогцлоох, их тvvхнээс маань ургаж буй энэ их боломжийг ашиглах зам амаргvй байх нь ойлгомжтой. Бурхан хvнийг сайхан амьдруулахын тулд эхлээд хэцvvг давахыг шаарддаг юм гэнэ лээ. Идээшиж дассан хот, ижилдэн нєхєрлєсєн олноосоо холдон энд ирэхэд надад амар бишийг би ойлгож байна. Гэхдээ Монгол тvмнийхээ хєгжлийн тєлєє хэлдэг бас хийдэг байхын тєлєє би Хархоринд ирэх шийдэл гаргасан. Энэ бол єнєє цагийн Монгол ах дvv нарын маань ихэнхийх нь амьдрал тарчиг гундуу байгаагийн дэргэд жижиг зvйл юм. Би энд ирэхдээ ганцаар биш Хархоринчууд та бvхэн минь надтай хамт байгаад би баяртай байна.

Эрхэм найз нар аа, нэгэн сайн санаа байвал бусадтай хуваалц, нэгэн сайн vйлс бvтээх гэвэл бусдын тєлєє зvтэг гэдэгсэн. Сайхан хот цагийн эрхээр гундсан ч буйр нь vлдэх юм, сайхан євєг дээдэс маань байгалийн жамаар тэнгэрийн оронд одсон ч vйл хэрэг нь vл балрах юм. Энэ бvхэн Монгол тvмний эртний нийслэл Хархорум, Монгол хvн бvрийн оройн дээд шvтээн эзэн богд Чингис хаан билээ. Монгол хvн бvрт байж болох их хvсэл мєрєєдлийн нэгэн бэлэгдэл Хархорумыг сэргээж, их євєг дээдсийнхээ тэнгэрлэг сvр сvлдийг цэнгээх цаг ирлээ.

Vе vеийнхэн маань улс гэрийнхээ тvvхийг бичилцэж, ул мєрєє тод томруун vлдээж ирсэн. Одоо та бидний ээлж цагийн эргэлтээр ирлээ. Хийх зvйлээ хийж, vлдээх мєрєє гаргацгаая. Эртний Хархорумаа сэргээж улс гvрнийхээ хєгжлийн шинэ голомтыг бадраах их хувь заяа бидэнд тохиожээ. Бид доройтсон оройтсон Монголыг биш, сэргэсэн хєгжсєн, хєгжлийн их vvд хаалга нь нээлттэй Монголыг хойч vедээ хvлээлгэн єгєх ёстой. Та бидний ємнєх бvх vеийнхэн бидний тєлєє зvтгэцгээсэн, одоо єєрсдєє хичээж vзье.

Єнєєгийн Монголчууд та бид азтай хvмvvс. Тєв, баруун, зvvн гурван зvгийн орчилд оршсон нутгийнхаа тєвєєс их vйлсийг эхлэх хувь тохиол бидэнд л ноогджээ. Єнгєрсєн, єнєє, ирээдvй гурван vеийн алтан хэлхээ болж улс vндэстнийхээ сэргэн мандалтыг vvрч єндийх ховор хувь тавилан бас биднийх.

Зуугаад жилийн дараа Монголын эзэнт гvрний 900 дэх, эсвэл хоёрхон зууны дараа 1000 дахь жилийн их ойг vр хойч маань сэтгэлийн цэнгэл дvvрэн, эх Монголоо гэсэн бахархал дvvрэн тэмдэглэх vест та биднийг ямар алба хашиж, аль нам эвсэлд зvтгэж явснаар нь биш юу хийснээр, юу бvтээснээр, юуг vлдээснээр маань дvгнэх болно. Бидний євєг дээдэс эртний тvvхт Монголыг, Хархорум хотыг бидэнд vлдээжээ. Одоо бvгдээрээ шинэ Монголыг, сэргэсэн Хархорумыг хойч vедээ vлдээцгээе.

Монгол улсыг ядуу буурай гэж хэлэх нь бий. Тийм хvмvvс Хархорумд бидний юу мєрєєдєж, юу хийж, бvтээж чаддагийг харцгааг. Монголыг хол, хvйтэн гэлцдэг. Монгол орон дэлхийн мухарт биш, дэлхийн тєвд оршдогийг, Монголчууд хавар зун, намар євєл ээлжилсэн дєрвєн улирал дунд цэнгэн амьдардагийг харуулцгаая. Найман зууны тэртээ зєрєг бvхэн Хархорумыг зорьж, зам бvхэн Хархорумаас эх авч байсан шиг тvмэн цугладаг, тvмэн амгалангийн хотыг энд байгуулцгаая.

Зарим vндэстэн тvvх уншиж єнгєрдєг. Зарим vндэстэн тvvхийг бvтээж єгдєг. Тvvх уншиж гайхширдаг нэгэн байхад, тvvхийг бvтээж бишрvvлдэг нэгэн бас байдаг. Тvvхийг бvтээж ирсэн, тvvгээрээ бусдыг бишрvvлж ирсэн vндэстний нэг бол яах аргагvй Монголчууд. Хамгийн цэлмэг тэнгэртэй орон бол Монгол, хамгийн сайхан сэтгэлтэй хvмvvс бол Монголчууд. Сэрэхдээ шувуу шиг сэрдэг, босохдоо унага шиг босдог хийморьтой ард тvмэн бол Монголчууд.

Эрхэм Монгол ах дvvсээ! Ерєєл бvхний дээд биелж, Монгол хvн болж энэ газар шорооноо та бид тєржээ. Бид бvгдээрээ Монголын иргэд, энэ єдрєєс эхлэн бас Хархорумын иргэд болцгоолоо. Хархорум босвол Монгол босно. Татсан нум мэт эрчтэй, бас тийм хэлбэртэй миний Монголын хийморь сvлд vргэлж босоо байг. Давхил дундаа дєрвєн хєл нь vл vзэгдэх, єєдєє дэлт хурдан хvлгийн дvртэй миний эх орны хєгжлийн зам, оршихуйн зай уудам байх болтугай.

Хархорин сум. 2004.06.18.
Сүүлийн удаа Ciceron 2-р сар.25.07 11:34 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Сайн сайхан ямагт ялна.
killagirl
MadeMoiselle
Бичлэгүүд: 546
Нэгдсэн: 12-р сар.13.03 5:56 pm
Байршил: San Francisco

Бичлэг Бичсэн killagirl »

За энд тэгээд Төрөлх Монгол Хэлээрээ Илтгэлээ копидана шүү. Харин илтгэлтэй Сайт байвал линк тавьж болох юм.
Нэмж хэлэхэд Илтгэх урлагийн багш та сурагчдынхаа ядаж 60%г Самбарт ордог болгож байж эндээ бүтээлээ хийх юм яриад байсан.
За тэгээд Илтгэгчид та бүхэндээ Амжилт хүсэхийн сацуу сайхан форумдаарай гэж ерөөе. 8)
:mrgreen:
Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Бичлэг Бичсэн Ciceron »


Хоёрдугаар Илтгэл: Уг Илтгэлийг Клубын туслах багш Өнөр тависан.

[align=center]О темпора, О морес![/align]
ОРШИЛ
Анхаарал татах материал: Ноёрхогч ангиуд коммунис хувьсгалын өмнө чичрэн дагжтугай. Пролетари нэр тэрхүү хувьсгалаар гинжнээсээ өөр юуг ч алдахгүй. Харин олохдоо, бүх дэлхийг олж авна. ОРОН БҮХНИЙ ПРОЛЕТАРИ нар нэгдэгтүн.
Би сая коммунист намын тунхагийн сүүлчийн хэдэх өгүүлбэрийг уншлаа. Магадгүй та бүхэн энэ нөхөр чинь одоо юу яриад байна аа гэж бодох байх. Эсвэл энэ илтгэгч чинь кинонд тоглох гээд байна уу? Өнөөдөр энэ өгүүлбэрийг хэлж, коммунизмыг магтан дуулсан хэн нэгнийг, бид хуучинсаг үзэлтэн гэж хэлнэ. Хэрвээ би энэ өгүүлбэрийг хагас зуун жилийн өмнө хэлсэн бол, хүмүүс намайг төдийлөн гайхан харахгүй харин ч алга ташин хүлээн авах байсан бизээ. Одоо цаг үе өөр болжээ. Хүмүүсийн үзэл бодол ч гэсэн өөрчлөгджээ.
Сэдвийн Тунхаг: Цаг хугацаа чи өөртөө ямар их агуу хүчийг агуулна вэ? гэж Грекийн нэгэн филисофич хэлсэн байдаг. Цаг хугацааны өмнө хорвоогийн гайхамшиг сөхрөн унана. Цаг хугацааны өмнө туйлын үнэн ч дагжин чичрэнэ. Гэхдээ цаг хугацааны өмнөөс сөрөн зогсох түүнд захирагдашгүй тэр нэгэн зүйлээрээ би бахархдаг. О темпора, О морес!
ЭХ БИЕ
I: Үнэхээр цаг хугацаа, асар их зүйлийг өөрчилж чадах агуу их увидастай билээ.
А: Түүхийн хуудсанд буруушагдан няцаагдсан олон үйл хэргийг, хэдэн арван жилийн дараа зөвтгөн үзэх нь бий.
1: Тухайн цагтаа л Солонгосын ерөнхийлөгч Пак-Чун-Хег төрийн толгойд гарсан дарангуйлагч хэмээн оюутан залуус эсэргүүцдэг байсан юм. Гэтэл өнөөдөр тэр хүн, Бүгд найрамдах Солонгос ард улсын үндэсний баатар болж, олон түмэндээ хайрлагдаж байна. Энэ хүн үнэхээр эх орныхоо төлөө амь амьдралаа зориулж чадсан юм.
2: Тухайн цагтаа л Бодоо, Данзан нарыг төрийн эсэргүү, хөрөнгөтнүүд хэмээн өчиггүй цаазалсан. Гэтэл өнөөдөр бид тэднийг Монголын дэвшилтэт үзэлтэй агуу их сэхээтнүүд байсныг түүхийн хичээл дээрээ сурч, тэднийг магтан ярьцгаадаг. Тэдний явуулсан бодлого үнэхээр Монголынхоо төлөө байсан юм.
3: Коммунист засгийн үед эзэн Чингэс хааныг харгис балмад феоадал байсан гэж сургасаар ирсэн. Харин та нарын дунд их хааныг ийн боддог хүн байхгүй гэдэгт би чин зүрхнээсээ итгэж байна. Хэрвээ байдаг бол би өөрийгөө гомдсонд тооцъё! Суут богд Чингэс хааны яруу алдрыг магтан дуулдаг үндэстэн билээ бид! О темпора, О морес!

Б: Тогтсон горим журам, далайн эрэг дээр босгосон элсэн цайз давалгаа ирэхэд нуран одох мэт цаг хугацааны агуу хүчит давалгаанд долгилон ирэхэд устан үгүй болдог.
1:Үүний яруу тод жишээ бол боолчлолын тухай асуудал. Буурал түүхийн эхэн үед боолчлол байх ёстой хэвийн зүйл гэж үзэгдэж байсан. Тиймдээ ч эртний Грек, Ромчууд боолын нийгмийг нэг мянган жилийн турш цогцлоон байгуулсан юм. Харин XIX-зууны сүүлч гэхэд боолчлол байх эсэх нь хамгийн маргаантай сэдэв болж, үүнээс үүдэн эрх чөлөөний орон гэгдэх АНУ-д хүртэл иргэний дайн гарч байсныг түүх гэрчилнэ. Гэтэл өнөөгийн дэлхий ертөнцийг бүгдээрэй харцгаая! Өнөөдөр, орчин цагийн бүх улс гүрнүүд боолчлол бол хориотой, хүн бүр тэгш эрхтэй гэж үндсэн хуулиндаа тусгасан байдаг. О темпора, О морес!
2: 1990 оны ардчилсан хувьсгалаас өмнө манай улс оронд Монгол бичгээр бичих нь хуучны, феодал ёс төрийг сэргээсэн хэрэг гэгддэг байв. Зөвхөн их сургуулийн утга зохиол, эртний түүх судлалын ангид л энэ бичгийг заадаг байж. Гэтэл өнөөдөр Монгол бичиг маань бидний үндэстний бахархал болж, ЕБС-иудад албан ёсны хичээл болон заагдаж байгаа нь үнэхээр гайхамшиг! Түүнчлэн ардчилсан хувьсгалаас өмнө Орос хэл бол хамгийн хэрэгцээтэй гадаад хэл байсан. Харин төдийлөн ойшоодоггүй байсан Англи хэлрүү өнөөгийн залуус хэрхэн хошуурч байгааг бид мэднэ.
Цаг хугацаа чи, их өөрчлөлтийг дагуулах ажээ.

II: Гэвч надад, бидэнд цаг хугацааны өөрчилж чадашгүй тэр нэгэн зүйл байна. Энэ чухам юу вэ? Энэ л зүйлийг би та нараас мэдэрч, харж байна. Энэ бол бидний эх орноо гэх ариун сэтгэл, Монгол улсын төлөө цохилох зүрх юм.
А: Эх нутгийн маань эсрэг, Монголын ард түмэнд аюул занал учруулж л байвал, ерөнхийлөгчийн зарлиг байтугай тэнгэрийн лүндэн буусан ч бид дагахгүй, бид захирагдахгүй. Энэ бол бидний сэтгэл, энэ бидний бол хүсэл, энэ бол бидний мөрөөдөл.
1: Учир нь бид өөр хэний ч өмнө биш, зөвхөн энэ улсын ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Бидний монгол улсаа гэх энэ ариун бодол хэзээ ч мохохгүй! Учир нь бид Монгол хүн, бидэнд эцэг өвгөдийн захиас, үлдээсэн их соёл бий. Энэ ариун сэтгэл түүхийн шар хуудаснаа өртөөлж бидэнд өвлөгдсөн, харин бид үүнийг улам бадамлуулан асааж хойч үедээ уламжлуулан үлдээх болноо!
Б: Өнөөдөр би сайн сайхан, урам зоригийг мэдэрч байна. Би та нарын зүрх тэртээх 16-н жилийн өмнө эх орондоо ардчилалыг авчирсан тэдгээр залуустай адилаар Монгол нутгийнхаа төлөө цохилж байгааг мэдэрч байна. Би та нарын үгнээс тэртээх 40-н жилийн өмнө Монгол улсыг НҮБ-д элсүүлж дэлхийн тавцанд өргөсөн тэдгээр сэхээтний дуу хоолойг мэдэрч байна. Би та нарын бодлоос тэртээх 80-н жилийн өмнөх Монгол улсаа тусгаар тогтнуулж, орчин цагийн түүхийг эхлүүлсэн элэнц өвгөдийн саруул ухааныг мэдэрч байна. Би та нарын царайнаас тэртээх 800-н жилийн өмнө дэлхий дахиныг байлдан дагуулсан Монгол хүний төрхийг мэдэрч, бас харж байна. Би харахын сацуу мэдэрч байна! Би та нараас Монгол улсыг хөгжүүлж чадах шинэ үеийн дүр зургийг харж байна.
ТӨГСГӨЛ
Цаг хугацаа урсан одож, олон зуун өнгөрч маш их зүйлсийг өөрчилсөөр байх болно. Гэхдээ атигар морьтой, тахир сэлэмтэй нүүдэлчдийн үр хойч болсон Монгол хүний эх нутгийнхаа төлөө гэсэн нандин сэтгэлийг цаг хугацаа үхэн үхтэл нь өөрчилж чадахгүй ээ! Цаг хугацаа энэ ариун нандин хүслийг нь хэзээ ч, тиймээ хэзээ ч мохоож чадахгүй. Энэ бол бидний цаг үеийн зан суртал. Ээ цаг үеэ гэж! Ээ зан сурталаа гэж!
Сүүлийн удаа Ciceron 11-р сар.19.06 4:36 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Сайн сайхан ямагт ялна.
Хэрэглэгчийн аватар
X-VIRUS-Z
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 282
Нэгдсэн: 4-р сар.08.05 2:32 pm
Байршил: Mississippi

Бичлэг Бичсэн X-VIRUS-Z »

Би ч гэсэн танай энэ илтгэлийн клубт элсэх юмсан.... Тэр Реторика номыг уншсан дажгүй юм билээ. Ялангуяа Элбэгээгийнх бүр....... :wd:
One Love
Хэрэглэгчийн аватар
X-VIRUS-Z
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 282
Нэгдсэн: 4-р сар.08.05 2:32 pm
Байршил: Mississippi

Бичлэг Бичсэн X-VIRUS-Z »

Za uchigdur 3L hemeeh lekts UB palace.n Royal tanhimd bolloo. Yag hajuud n Ariunaa uuriinhuu togloltiig hiij baiohiin. Uneheer goy lekts bolson. Manai oyunlag surguuliin oyunlag suragchid irsen bailee.... Ta nar uneheer zuv gazraa irj une tsnetei zuilig sonsson shuu...
One Love
Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Бичлэг Бичсэн Ciceron »

Хамгийн гайгүй сэтгэлээсээ ярисан нь Эрдэнэболд байх шив дээ (Арга ч үгүй дээ, хичээлийнхээ дагуу наснаасаа олон ярисан зүйлээ илтгэсэн шүү дээ), Энхболд дууныхаа өнгийг худлаа өөрчлөөд, хиймэл сэтгэл хөдлөл үүсгээд байгаа нь ерөөсөө таалагдсангүй. Ярьж байгаа зүйл нь дажгүй байсан боловч нэг л сэтгэл гэдэг зүйл дутагдаж байсан. Сэтгэлээсээ яръя энээ тэрээ гэсэн боловч хуурамч сэтгэл хөдлөл, дуу хоолойны хуурамч ритм нь мэдрэгдээд, ер нь бол нэгдэл олигтой үүсгэж чадаагүй. Глобалын Отгонбат одоо яг юу ярих гээд байгаа нь мэдэгдэхгүй, би бол лаг, би бол агуу гээд байгаа аягтай. 80 мянган төгрөгний дундаж орлоготой айлын хүү би Америкт очиж сураад ирлээ, одоо лааж байна ухааны юм яриад. Ярьж байгаа зүйлийнх нь утга санаа нь хоорондоо зөрөөд. Өөрийнхөө нэр хүндийг нам унагаасандаа хөөрхий.
Сайн сайхан ямагт ялна.
Хэрэглэгчийн аватар
KoK
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Бичлэгүүд: 291
Нэгдсэн: 12-р сар.22.05 5:14 pm
Contact:

Бичлэг Бичсэн KoK »

2004 onii Bayraa, Erdenebold, Enkhbold nariin "Hugjih uu Es hugjihuu" iltgelees l Erdenebold tsoilon garch irsen dee huurhii....
Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Бичлэг Бичсэн Ciceron »

Ирэх долоо хоногийн Мягмар эсвэл Пүрэв гарагт Клубын албан ёсны анхдугаар их хурлыг хийн дүрмийг баталж удирдагч багш, тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, туслах багш нар, хүндэт гишүүн, хороодын даргыг сонгон улмаар клубын үйл ажиллагааг албан ёсны болгоно.

БҮХ ГИШҮҮД ХУРАЛДАА ИРЖ СУУГААРАЙ.
Сүүлийн удаа Ciceron 11-р сар.20.06 11:03 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Сайн сайхан ямагт ялна.
Хэрэглэгчийн аватар
egsm_bya
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 47
Нэгдсэн: 12-р сар.03.04 11:34 pm
Байршил: World republic
Contact:

egsm

Бичлэг Бичсэн egsm_bya »

Yamar zugeer zyum be bi bsn bol bas oroltsood yavj bh bsn bhdaa
EGSM
Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Бичлэг Бичсэн Ciceron »

Клубын дүрмийн төслийг сая шивж дуусгалаа. Сайн дүрэм болсон гэж бодож байна. Удахгүй энд бүрэн эхээрээ тавигдана.
Сайн сайхан ямагт ялна.
Хэрэглэгчийн аватар
so_girl66
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Бичлэгүүд: 41
Нэгдсэн: 5-р сар.28.06 1:59 pm

Бичлэг Бичсэн so_girl66 »

X-VIRUS-Z написал:Za uchigdur 3L hemeeh lekts UB palace.n Royal tanhimd bolloo. Yag hajuud n Ariunaa uuriinhuu togloltiig hiij baiohiin. Uneheer goy lekts bolson. Manai oyunlag surguuliin oyunlag suragchid irsen bailee.... Ta nar uneheer zuv gazraa irj une tsnetei zuilig sonsson shuu...
yag unen gaigue tehgehdee ter otgonbatiig es tootsvol ch....neere tanai surguuld tiim iltegdeg um boldog mu??suumaar bna
Хэрэглэгчийн аватар
so_girl66
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Бичлэгүүд: 41
Нэгдсэн: 5-р сар.28.06 1:59 pm

Бичлэг Бичсэн so_girl66 »

Ciceron написал:Хамгийн гайгүй сэтгэлээсээ ярисан нь Эрдэнэболд байх шив дээ (Арга ч үгүй дээ, хичээлийнхээ дагуу наснаасаа олон ярисан зүйлээ илтгэсэн шүү дээ), Энхболд дууныхаа өнгийг худлаа өөрчлөөд, хиймэл сэтгэл хөдлөл үүсгээд байгаа нь ерөөсөө таалагдсангүй. Ярьж байгаа зүйл нь дажгүй байсан боловч нэг л сэтгэл гэдэг зүйл дутагдаж байсан. Сэтгэлээсээ яръя энээ тэрээ гэсэн боловч хуурамч сэтгэл хөдлөл, дуу хоолойны хуурамч ритм нь мэдрэгдээд, ер нь бол нэгдэл олигтой үүсгэж чадаагүй. Глобалын Отгонбат одоо яг юу ярих гээд байгаа нь мэдэгдэхгүй, би бол лаг, би бол агуу гээд байгаа аягтай. 80 мянган төгрөгний дундаж орлоготой айлын хүү би Америкт очиж сураад ирлээ, одоо лааж байна ухааны юм яриад. Ярьж байгаа зүйлийнх нь утга санаа нь хоорондоо зөрөөд. Өөрийнхөө нэр хүндийг нам унагаасандаа хөөрхий.
eoeoe whwhwhw yag unen chi yamar uhaantai um be?..... :hi: :hi: :hi: :hi: :hi:
ntsb.

Бичлэг Бичсэн ntsb. »

Tanai club-d Unur gedeg neg buduun bandi yu hiideg yum. Nileen deeguur alban tushaaltan uu? Ug ni lag gaigui tolgoitoi bandi sh dee. :razz: :razz: :razz:
ntsb.

Re: Илтгэлийн Клуб

Бичлэг Бичсэн ntsb. »

Ciceron написал:
Зураг
Зураг
УЛААНБААТАР ДАХЬ МОНГОЛ-ТУРКЫН ХАМТАРСАН СУРГУУЛЬ, МЭТГЭЛЦЭЭН БА ИЛТГЭХ УРЛАГИЙН КЛУБ

Удирдагч багш:
Гэрэлмаа (нийгмийн ухаан газарзүйн багш)

Клубын гишүүд: (Гишүүдийн нэрсэд өөрчлөлт орсон байгаа... Удахгүй дүрэм журам батлагдана.)
1 Алтан-Оч
2 Алтансүх
3 Анар
4 Ану
5 Аюуш
6 Дорждан
7 Дөлгөөнномин
8 Энхбилгүүн
9 Энхзул
10 Эрдэнэ
11 Хүслэн
12 Намуунтуул
13 Наранжаргал
14 Ринченханд
15 Сэцэн
16 Соёлмаа
17 Тэлмэн
18 Цэнд-Аюуш
19 Цэнгүүн
20 Цогзолмаа
21 Төгсбаяр
22 Ундрах

Тэгэхээр манай илтгэх урлагийн клуб асар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа тул дэд форум гаргалаа. Эндээс та нар янз бүрийн илтгэл, мэдээлэл бүхий материал олж болох юм. Гэхдээ хүмүүс бүгдээрэй гоё материал оруулбал нэн сайн. Цаашид долоо хоног бүрийн шилдэг 2 илтэлийг энд бичих бодолтой байна. Гэх мэтчилэн санал бодлоо хуваалцая.

Цицерон
Ene ner 2-t baigaa Altansuh gedeg chine nuguu Zavhanaas irsen bandi mun uu?
Хэрэглэгчийн аватар
grazy frog boy
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 24
Нэгдсэн: 11-р сар.21.06 2:38 pm
Байршил: ub
Contact:

Бичлэг Бичсэн grazy frog boy »

killagirl написал:За энд тэгээд Төрөлх Монгол Хэлээрээ Илтгэлээ копидана шүү. Харин илтгэлтэй Сайт байвал линк тавьж болох юм.
Нэмж хэлэхэд Илтгэх урлагийн багш та сурагчдынхаа ядаж 60%г Самбарт ордог болгож байж эндээ бүтээлээ хийх юм яриад байсан.
За тэгээд Илтгэгчид та бүхэндээ Амжилт хүсэхийн сацуу сайхан форумдаарай гэж ерөөе. 8)
Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Бичлэг Бичсэн Ciceron »

Сайхан илтгэл сонсоод явж байх нь хүмүүст хэрэгтэй гэж, гэхдээ бодож сонсохгүй бол цаадуул чинь брейн шовинг хийнэ шүү!
Сайн сайхан ямагт ялна.
ntsb.

Бичлэг Бичсэн ntsb. »

Ciceron написал:Сайхан илтгэл сонсоод явж байх нь хүмүүст хэрэгтэй гэж, гэхдээ бодож сонсохгүй бол цаадуул чинь брейн шовинг хийнэ шүү!
\
that's right :lol: :lol: :lol: :lol: :lol:
Хэрэглэгчийн аватар
Goosee
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 5-р сар.06.06 10:53 pm
Байршил: on your mind!

Бичлэг Бичсэн Goosee »

Manai iltgeliin club haagdaj magadgyi bgaa hervee bagsh ni gaigyi bolon olon hyyhed orj irvel irgej ajildaa oroh bolnoo!
Say HI! to all
Хэрэглэгчийн аватар
KoK
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Бичлэгүүд: 291
Нэгдсэн: 12-р сар.22.05 5:14 pm
Contact:

Бичлэг Бичсэн KoK »

Hoosh urij zalj oruulchaad club-ee taraagaad bgarai!!! goosee!
Ned
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 122
Нэгдсэн: 1-р сар.17.05 10:16 am
Байршил: Chart ni dotor...,

Бичлэг Бичсэн Ned »

Bagsh ni hen be Gerlee bagsh uu esvel............
Хэрэглэгчийн аватар
Goosee
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 5-р сар.06.06 10:53 pm
Байршил: on your mind!

Бичлэг Бичсэн Goosee »

Ned написал:Bagsh ni hen be Gerlee bagsh uu esvel............
tiimee gerlee bagsh. chi hysvel orj bolno shdee!
Say HI! to all
Хэрэглэгчийн аватар
Goosee
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 100
Нэгдсэн: 5-р сар.06.06 10:53 pm
Байршил: on your mind!

Бичлэг Бичсэн Goosee »

KoK написал:Hoosh urij zalj oruulchaad club-ee taraagaad bgarai!!! goosee!
uuchlaarai bi garaagyi club-aasaa tytgelzeegyi bgaa yur ni jiriin heveerei yrgeljileh bolno oo!
Say HI! to all
Хэрэглэгчийн аватар
romantika
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 92
Нэгдсэн: 7-р сар.04.06 8:58 pm

Бичлэг Бичсэн romantika »

inghed iltgeliin club yu bolood bna daa?? taraad bna uu? huuhduud ni ehneesee garch ehleed l ..erteed 4hun hun suusan.. tuslah bagsh nar bugd gartsan... :??:
ThEre iS A SEaSoN 4 EvErYtiN
Хэрэглэгчийн аватар
Ciceron
Гишvvн
Бичлэгүүд: 438
Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Contact:

Бичлэг Бичсэн Ciceron »

Би уг нь гараагүй л байгаа. Танай дарга чинь надаар хэзээ хичээл оруулуулахаа хэлку байгаа штээ!
Сайн сайхан ямагт ялна.
Хэрэглэгчийн аватар
ARKTS
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 36
Нэгдсэн: 2-р сар.16.06 1:12 pm
Байршил: End bna

Бичлэг Бичсэн ARKTS »

good luck!!! Altansuhiig msj bicheechee geed helcheerei Unuruu. Ulamaa bna
Ned
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 122
Нэгдсэн: 1-р сар.17.05 10:16 am
Байршил: Chart ni dotor...,

Бичлэг Бичсэн Ned »

Goosee написал:
Ned написал:Bagsh ni hen be Gerlee bagsh uu esvel............
tiimee gerlee bagsh. chi hysvel orj bolno shdee!
Ormoor bn shoo hehe daan ch tugsun za tegeed tanai clubd amjilt husie
Сэтгэгдэл хариулах

“Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд” руу буцах