::: 11б анги /2005-2006/ :::
Зохицуулагч: university_mods
- tuvshin301
- Мандах Нарны Туяа Гишvvн

- Бичлэгүүд: 259
- Нэгдсэн: 4-р сар.22.05 5:41 am
- Байршил: tuvshin urgelj ta nartai hamt
- Contact:

DELETED
Сүүлийн удаа tuvshin301 12-р сар.10.06 7:29 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
tuvshin urgelj ta nartai hamt

ene hun bol tsagtai duuchin yavsan hun bidnii aav eej sonsoh durtai baisan duuchin. bidnees olon oims ileesen hunii huvid zarim negen helsen zuiluud ni setgeld niitslee !
enjoy guys
Ард түмний гавьяат дуучин Н.Төмөрхуяг: Монголын эрчүүд улаан номонд орчих вий дээ
2007.02.1 Утга зохиол урлаг
Ард түмний гавъяат дуучин Н.Төмөрхуяг ахтай Шастины нэрэмжит III эмнэлэгт түр хэвтэж эмчлүүлж байхад нь уулзаж ярилцсан юм.
Намуухан, зөөлөн хэрнээ цаанаа л нэг уянгалаг хоолойгоор гитар барин дуу аялж угтсан юм. Тэрээр “Намайг эмчилж байгаа Алтанцэцэг эмчдээ баярлаж байгаагаа хэлье” хэмээж байсан. Ингээд та бүхэнд уянгын дууны хаан Н.Төмөрхуягийн яриаг хүргэе.
-Дууны урлагт хөл тавихад тань хэн нөлөөлсөн бэ?
-Намайг дууны урлагт хөтөлж оруулсан хүн бол “Жонон хонгор”-ын Дашням гэж УГЗ хөгжмийн зохиолч хүн байсан. “Хан Хэнтий” чуулгын хөгжмийн багш, найрал дууны багш хийж байсан. Одоо бурхан болсон доо. Монголын урлагийнхан миний багшийг андахгүй.
-Танай удамд дуучин хүн байдаг уу?
-Миний аав, ээж хоёр их сайхан дуулдаг хүмүүс байсан. Ээж маань Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын анхны гал голомт Хэнтий аймгийн соёлын ордонд дуучин М.Цэндсүрэн гэж хүн байсан. Аав минь Т.Намдаг гэж уртын дуу их сайхан дуулдаг жолооч хүн байсан. Би чинь эхээс наймуулаа шүү дээ. Тэднээс гурван эмэгтэй дүү маань урлагийн сургууль төгссөн. Одоо орон нутагтаа багшилж байгаа.
-Анхны уран бүтээл болон дууныхаа талаар яриач?
-Миний анхны дуу бол Ш.Дулмаа эгчийн шүлэг Цэрэнчимэдийн аялгуу “Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг дуу. Анх Монголын радиогоор цацагдаж олны хүртээл болж байлаа. Тэгээд л “Саа мөнгөн Хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Насны намар”, “Зүүдэн бороо”. “Зүрхний уяа”… гээд л цаашаа уран бүтээлээ хийсэн дээ.
-Хамгийн их цаг хугацаа шаардаж бүтсэн ямар дуу байна?
-”Насны намар”-ыг мөн ч их дуулж байж дуу болсон доо. Хөгжимчидтэйгээ сууж байгаад 16 удаа дуулсан. Тэр дундаас нэгийг нь шалгаруулж Монголын үндэсний радиогийн урын санд үлдээж байлаа. Тэрнээс биш одоогийнх шиг фонограмм тавид хүн хуурдаггүй байлаа шүү дээ. Ер нь дуу бичүүлнэ гэдэг үг үгээр нь, мөр мөрөөр нь дуулаад хөгжим, компьютерээр засаад биччихдэг зүйл биш. Одоо бол хөгжмийг нь ч засаад, хоолойг нь ч засаад байдаг болсон юм билээ.
-Өнөөгийн манай дуучдын цар хүрээ хэр байна. Дуучин хүний үнэ цэнэ юундаа оршдог юм бэ?
-Маш олон дуучид гарч ирж байна. Дуучин болно гэдэг мода болсон гэх нь ч хаашаа юм. Ер нь л дуучид их болжээ. Сайн нь ч байна. Гэхдээ бүгд л нэг хэвийн болж. Нэг сургууль төгссөн, нэг багшийн шавь нар болоод ч тэр юм уу нэг загварынх болчихсон байна. Сүүлийн үеийн дуучдыг нэг дуу дуулуулбал хоолойгоороо ялгарахгүй шүү. Гэхдээ С.Жавхлан, Т.Баясгалан, Хишигбаяр, Дэлгэрмаа зэрэг сайн дуучид бас байна. Хуучин бидний үед дуулж байсан талийгаач Адарсүрэнг дуулахад хүн бүхэн хоолойгоор нь таньдаг байлаа шүү дээ. Х.Төмөр, Гэрэлт-Од, Амарсанаа, Өлзий-Орших зэрэг дуучид бол өөр өөрийн арга барил, өнгө аястай. Тэд аав, ээжээс заяасан жинхэнэ төрмөл хоолойтой дуучид. Сургууль соёл ч төсгөөгүй. Дуучны үнэ цэнийг цаг хугацаа л харуулдаг. Дуу нь хэдэн жил дуулагдаж байна, хичнээн их хугацаа өнгөрсөн ч мартагдахгүй ард түмэн бишрэн сонсож байгаа зэрэгт л дуу, дуучны үнэ цэнэ оршино доо.
-Дууг амилуулж дуулна гэдэг асар хүнд хариуцлага байх даа?
-Үнэхээр сайхан шүлэгтэй, яруу тансаг аялгуутай байгаад дуучин нь тэр дуугаа сэтгэл зүрхнээсээ мэдэрч дуулсан бол хүмүүст хүрсэн байдаг. Тэрнээс биш үг, аяыг нь цээжилсэн болоод зүгээр нэг дуулах юм бол хүнд хүрэхгүй. Ингэж дуулвал аялж байгаад л хаагддаг. Энэ бол сэтгэл дутсанаас болж байгаа юм.
-Сүүлийн үед “од” гэж их ярих болсон. Урлагийн од ямар байх ёстой вэ?
-Гайхалтай уртын дуучид Н.Норовбанзад УГЗ Шархүүхэн, С.Дамчаа нарыг од гэж хэлээгүй мөртлөө зүгээр нэг орцны хэдэн банди нар нийлээд хамтлаг болж гадаадын дууны бичлэг сонсоод аяыг нь аваад үгийг нь зохиодог ч юм уу, орчуулдаг ч юм уу дуулаад байгаа хүмүүсийг би лав од гэхгүй. Тэр од гэдэг чинь тэнгэрт л байдаг байх.
-Өнөөгийн төр засаг урлагийн ахмад үеийнхнээ хэр зэрэг харж үзэж байна вэ?
-Энэ талаар огт байдаггүй шүү. Маш дутмаг даа. Уг нь харж хандаж, тэтгүүлэхдээ ч биш юм. Олон сайхан бүтээлээ ард түмэндээ хүргэсэн жүжигчид, дуучид төр засгаас ямар ч гавъяа шагнал хүртэлгүй хорвоог орхисон шүү дээ. Жишээлбэл Нандинцэцэг, жүжигчдээс Латиф, Хүрлээ, цоохор морины хэмээх Сэдэд гуай, Дорлигжав, Цэвээнравдан гээд олон доо, олон. Төрөөр заавал харуулах ёстой ч биш. Гэхдээ л сонгууль, сурталчилгаа болохоороо л нөгөө хэдэн хамтлаг, дуучид, жүжигчдээ нохойд барьдаг мод шиг өмнөө барьдаг шүү дээ. Улс орны нүүр царайг энэ олон архины үйлдвэр, өндөр өндөр байшин барьснаар нь, гудамжиндаа багтахаа болиод байгаа төмрийн сэгээр нь үнэлдэггүй л байхгүй юу. Харин тухайн улс орны ёс заншил, түүх соёлыг урлагийн нүүр царайгаар нь дүгнэдэг юм.
-Өнөөгийн залуучуудын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Айл гэрийг эр хүн авч явдаг ч гэсэн ард нь эмэгтэй хүн л байдаг. Одоо үед бол эмэгтэй хүн гадаа гарч эр, гэрт орж эм болж байна даа. Өнөөгийн эрчүүдийн дөнгүүр нь хил дамнаад гадагшаа гарчих юм. Яахав, айл гэрээ аваад явж байгаа нэг хэсэг ч бас байх юм аа. Архи ууж, гэмт хэрэг хийдэг нэг хэсэг ч байх юм. Бод доо. Монголын бүх аймагт шорон байдаг. Тэгээд бас дээрээс нь нэмж бариад байгаа сурагтай. Монголын эрчүүдийн хичнээн нь тэнд байгаа бол доо. Ингээд бодохоор эрчүүд маань улаан номонд орчих вий дээ.
-Таны бодлоор Монголын нийгэм, урлагийн хөгжил цаашид ямар байх бол?
-Би ямар улс төр судлаач, далдыг хардаг үзмэрч биш. Гэхдээ өнөөдрөөр бодоход л манай төр засаг цөөхөн ард түмнээ, баялаг уудам нутгаа хүний дайтай аваад явж чадахгүй л байна шүү дээ. Яг үнэндээ бол Хятадын нэг томоохон хотын даргын ажлыг төрийн тэргүүн маань хийж чадахгүй байгаа. Шанхай хот хэдэн сая хүнтэй билээ. Харин урлаг бол тэр засгийн оролцоотой, оролцоогүй жамаараа л хөгжинө.
Ярилцсан Г.Даариймаа

ene bol uildever hudaldaanii said JArgalsaikhanii yariltslaga ! er ni ene hun haaya ih umnuudiig onood helchdeg ene udaa ih uujuu yariltslaga ugsun baina ! bas uunii yariltslagiin sain unshval ene hunii sanaa bodol buguud ene sonind hezee negen tsagt yariltsalag ugnu gedgee medej baisn hun uchir deerees umaa beldej uhaalag hudulsunniig haruulsan baina ! TEgeed uursduu unshaad oilgono biz !
Б.Жаргалсайхан: Л.Гүндалайн эрүүл эсэхийг шалгуулна
2007.02.1 Монголын мэдээ
-Намайг огцруулах асуудлыг Сангийн сайд асан Н.Алтанхуяг Л.Гүндалайн өрөөнд гурван цаг сууж ятгасан гэнэ лээ-
УИХ-ын гишүүн Л.Гүндалай өчигдөр өглөө УИХ-ын даргад хандан Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах асуудлыг өргөн барьсан юм. Харин энэ үед сайд Б.Жаргалсайхан “Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт” зөвлөлдөх уулзалтыг удирдаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал бодлоо солилцож байв. Түүнтэй уулзаж, зарим асуудлаар ярилцлаа.
-Зөвлөлдөх уулзалт завсарлахыг хүлээж нэлээд зогслоо. Хөрөнгө оруулагчид Монголд нэлээд элэгтэй болсон бололтой?
-Одоо бид хөгжил ярих цаг болсон. Өнөөдрийг хүртэл Монгол Улсаа хөгжүүлэх тодорхой зорилго байсангүй. Тийм учраас бидний өмнө, ялангуяа манай яамны өмнө эдийн засаг, худалдаагаа хөгжүүлэх том зорилго тулгараад байна. Иймд Монгол Улсын хөгжлийн 10, 20 бүр түүнээс олон жилийн хөгжлийн концепцийг хийх хэрэгтэй болоод байна. Энэ дагуу гадаадын хөрөнгө оруулагчидтай өнөөдөр уулзаж санал бодлоо солилцлоо. Гэтэл энд намайг хөгжлийн асуудал яриад сууж байхад хэсэг бусаг хүмүүс ар хударгаар улстөр хийгээд, туулайг арслан, арсланг заан болгоод явж байна гэж дөнгөж сая сонслоо. Уг нь өнөөдөр хөгжил ярих хэрэгтэй байна шүү дээ. Тодорхой ажлуудыг хиймээр байна. Яахаараа ард түмэнд эх орноо хөгжүүлнэ гэж сайхан амлаж гарч ирчихээд бие биеэ муухай хараад байдаг юм бэ. Бид бүгдээрээ л монгол ахан дүүс, цөөхүүлэх нь ээ. Одоо нэгдэе ээ. Хөгжлийн төлөө явъя. Хүн болгон хөдөлмөр хийх замаар эх орноо хөгжүүлье. Түүнээс биш ядуу, хог ухаж амьдарсан, ажилгүй, тэтгэмж гээд нэг, хоёрхон төгрөг авдаг, энэ бол бидний амьдралын зорилго ч биш. Хөгжил бол бүр ч биш. Өнөөдөр би гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа уулзаад олон мянган залуусаа ажлын байртай болгох асуудлыг шийдээд байж байхад нэгэн таагүй мэдээ сонслоо. Хэрвээ энэ ажлын байрыг бий болгочихвол манай залуус заавал хүний нутагт очиж амьдарч, зовох хэрэггүй. Эх орондоо байж байгаад 1000 ам.долларын цалин авах боломж бас байна. Ингэж байж улс орон хөгжинө.
-УИХ-ын гишүүн Л.Гүндалай таныг огцруулах асуудлыг өргөн барьсныг та таагүй мэдээ гэх гээд байна уу?
-Монголчуудад нэг сонин зан байдаг юм шиг байна. Ерөөсөө хэрүүл маргаангүй бол амьдрахад утгагүй байдаг бололтой. Гэхдээ энэ сонин асуудал огт биш. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсны маргаашаас нь эхлэн Жаргалсайханыг огцруулах гэнэ гээд л яриад байсан биз дээ. Бүр бүтэн жил ярилаа шүү дээ. За одоо яршиг даа, санаа нь амраг. Тэгэхгүй бол галзуурчихаж магадгүй. Галзуу хүнийг галзуурчихлаа гэж хэлж болдоггүй юм гэсэн. Ер нь одоо би УИХ-ын чуулганы танхимд орохоос төвөгшөөж байгаа шүү. Үргэлж хэрүүл, ямар ч утгагүй хэрүүл маргаан, хов живээр л тэр танхим дүүрч байгааг ард түмэн орой болгон зурагтаар харж байна. Тэр танхимд сууж байгаа биднээс гадна ард түмэн үнэхээр залхаж байна шүү дээ. Тэгээд ч миний аав, ээж хоёр хоёулаа сэхээтэн хүн байсан.
Ээж минь насаараа хуульч хийсэн, таван сайхан хүүхэд өсгөсөн буянтай буурал одоо ч бий. Аав маань бас сайн хуульч бөгөөд зоотехникчийн мэргэжилтэй хүн байсан, нас барсан л даа. Миний аав, ээж лав хүүхдүүдээ хүнтэй хэрэлдэж, муудалцаж, хов жив зөөдөг ийм хүмүүжлээр өсгөөгүй. Иймд миний хүмүүжил манай өнөөдрийн УИХ-ын гишүүдийн хүмүүжилтэй таарахгүй байна. Хов жив ярих, нэг нэгийгээ гүжирдэн гүтгэх, дайран довтлох элдвээр доош нь хийх, тэгээд үүнийгээ улстөрийн шоу болгон сурталчилгаа гэж ойлгож байгаа, энэ бүхэн үнэхээр надад таалагдахгүй байна. Гэхдээ яахав, юу л болбол болог. Яахав, харж байя. Ямар ч байсан миний зүгээс чуулганы танхимд дахин хэрүүл хийхгүй. Надад тийм цаг, зав, хүмүүжил байхгүй.
-Таныг ингэж өөрийгөө өмгөөлж байхад аль хэдийнэ огцруулах бичгээ өргөн барьчихлаа шүү дээ?
-Хэрвээ тийм асуудал тавьж байгаа бол би УИХ-ын дарга болон гишүүдэд хандан Л.Гүндалайн эрүүл эсэхийг шалгуулах хүсэлт тавихыг шаардана. Миний сонссоноор, Л.Гүндалайг эрүүл хүн биш гэж дүгнэдэг. Сэтгэлзүйн хувьд шизофрени буюу сэтгэц мэдрэлийн өөрчлөлттэй юм билээ. Энэ өвчин нь ялангуяа хавар болохоор газар, мөс гэсэхээр илэрдэг. Ийм өвчтэй хүн заримдаа гэнэт уурлаад, эсвэл амаа урагдтал инээдэг гэсэн. Гэтэл энэ бүх шинж Гүндалайд илэрдэг. Би энэ хүнийг сайд болоход нь зөндөө л дэмжсэн. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компанийн өмч хөрөнгөд халдаад, үймүүлээд, бүр хүн нас барсан хэрэгт хүртэл нэр нь холбогдоход би танхимынхаа сайд нараас ганцаараа л өмөөрч байсан. Сая огцроход нь би эсрэг санал өгсөн. Ингээд бодоход надтай маргалдах, шөргөөцөлдөх асуудал байхгүй баймаар юм.
-Ор үндэсгүй зүйл гэж байхгүй байлгүй. Та Л.Гүндалай гишүүний дүүг нь ажлаас халсан юм биш үү?
-Л.Гүндалайн дүү нь манай Кадастрын албанд ажиллаж байсан нь үнэн. Ажил хөдөлмөрийн шаардлага хангахгүй байсан, халаагүй байхадөөрөө ажлаа хаяад явсан байна билээ. Үүнд хорсоод, дээр нь өнөө мэдрэлийнх нь өвчин бүр сэдрээд ийм алхам хийсэн юм байлгүй. Намайг халах тушаал гаргасан гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Гэтэл Кадастрын алба чинь тусдаа агентлаг. Би Л.Гүндалайтай хэрэлдэж, доошоо opoxгүй. Манай гишүүд оюун ухаандаа тунгааж, шийдэх байлгүй дээ.
-Огцруулах бичигтээ гурван үндэслэлийг дурьдсан байна лээ?
-Намайг огцруулах асуудлыг гурван үндэслэлээр тайлбарласан гэсэн. Нэгд, намайг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгойн нүүрсний орд газраас өөрийн эрх мэдлээр далайлган хувийн эрх ашиг сонирхлын үүднээс 101 га газрын лицензийг “Дайцүки” ХХК-д олгосон гэж аль эртнээс худлаа яриад байгаа. Уучлаарай, би лиценз өгдөг хүн биш. Тэр лиценз чинь нээлттэй байдаг.
Авах сонирхолтой хүн байвал өргөдлөө өгөөд авдаг хууль дүрэм, журамтай. Нэг хэсэг хавтгайруулан өгснөөр 7500 лиценз байсныг бид нэлээд хатуу шалгуур тавьж байж, 2000-ыг нь төр буцаагаад авчихсан байгаа. Дахиад 3000 нь ч буцаж ирэх хандлагатай байгаа. Дараачийн асуудлыг нь би хүлээн зөвшөөрнө өө. Төмөртэйн ордын лицензийг буцаагаад Төмрийн үйлдвэрт нь, Хөтөлийн шохойн том ордын лицензийг Хөтөлийн үйлдвэрт нь өгье гэж бодож байгаа. Мөн Өмнөговь аймагт хоёр, гурван Хятадын компанид Л.Гүндалайн дүү лиценз өгсөн байсан. Энэ лицензүүдийг би шаардлага тавьж байж, тушаал гаргуулж байж хүчингүй болгосон. Үүнд л хорсоод байгаа юм биз.
-Таныг бас Засгийн газрыг 1.2 сая долларын өрөнд унагасан гэж буруутгасан байсан?
-”Марубени” компанитай холбоотой асуудал миний хувийн өмчвй хамаатай асуудал. Миний хувийн компани дэлхийн аль компанитай харилцах нь зөвхөн миний асуудал. “Марубени” Л.Гүндалайгаас мөнгө нэхээгүй байгаа юм биз дээ. Монгол Улс маань өөрөө 1.2 сая долларын өртэй шүү, тэгж ярих юм бол. Үүний хариуцлагыг хэнээс нэхэх гээд байгаа юм бэ, Гүндалай. Манай компанитай харьцуулахад Гүндалайн компани өчнөөн өртэй л юм билээ. Бүх банкуудад л өртэй шүү. Үүнийгээ ярихгүй байж юу яриад байгаа юм бэ. Бас намайг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр фестиваль хийж, түүнээс 3.0 тэрбум төгрөг идсэн гээд байгаа юм. Ийм фестиваль хийхийг аль Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед шийдсэн. Ингээд Үйлдвэр, худалдааны яамыг зохион байгуул гэж үүрэг өгсөн. Гэхдээ 3.0 тэрбум төгрөгт биш, хоёр тэрбум төгрөгт багтаасан юм. Нэг тэрбум төгрөгөөр нь хөгжим, хэрэгсэл оруулж ирээд одоо Хөгжим, бүжгийн дунд сургууль, Улсын филармони.Үндэсний дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Ардын дуу бүжгийн чуулга гэх мэт таван байгууллагын техник хэрэгслийг шинэчилж өгсөн. Ингээд цаана нь улдсэн нэг тэрбум төгрөгийг зарцуулах зүйлд нь зарцуулсан. Филипп Киркоров, Маша Распутинагийн тоглолтод 280 мянган доллар төлсөн. Тэдний ирж очих онгоцны билетийн үнэ, тоглолтын хөлс, зочид буудал гээд энэ бүхэнд дээрх мөнгийг төлсөн. Дараа нь “Скорпионс”, мөн Солонгос, Японы хамтлагууд ирж тоглосон. Л.Гүндалайн бодож байгаагаар энэ хамтлагуудыг үнэгүй авчрах ёстой байсан юм уу. Үнэгүй юм гэж хаана ч байдаггүй юм. Эдгээр хамтлаг, дуучдын тоглолтыг 80000 гаруй монгол залуус 800 жилийн буянаараа үнэгүй үзэж, баясч цэнгэсэн. “Скорпионс” хамтлаг Европод тоглоход тасалбар нь 500-1000 долларын хооронд байдаг. Тоглолт болохоос зургаан сарын өмнө тасалбар нь дуусчихдаг. Ф.Киркоров, М.Распутина нар Олимпийский театрт тоглоход тасалбар нь 100-150 доллар байдаг. Гэтэл би монголчууддаа 800 жилийн ойгоороо үнэгүй үзүүлсэн нь юу нь буруутаад байгаа юм бол. Үүнд Гүндалай гомдоод байж болохгүй шүү дээ. Зөвхөн хэрүүл маргаан, хов живээр амьдрах утгагүй. Хааяа нэг сайхан тоглолт үнэгүй үзчихэд юу нь буруу юм бэ. Мөнгийг ганцхан хоол хүнс, хувцсанд үрж болохгүй. Соёл урлагт ч гэсэн тодорхой хэмжээгээр мөнгө зарах хэрэгтэй. Би залуусынхаа соёл боловсролд л хөрөнгө оруулсан. Үүнд юунд нь атаархаад байгаа юм. Тэгээд улстөр болгоод элдвээр хачирлаад ярьж явахын оронд над дээр ирээд юунд зарцуулсан талаар баримтыг үзэх хэрэгтэй. Гомдолтой байгаа бол шалгуулахад ч гэмгүй байх.
-Л.Гүндалайн ард та захиалагч байгаа гэлээ. Үүнийгээ хэлж болох уу?
-Сангийн сайдасан Н.Алтанхуяг Л.Гүндалайн өрөөнд орж сууж, гурван цаг сууж ятгасан гэсэн. “Чи Жаргалсайханыг огцруулах асуудлыг өргөн барь аа” гэж.
-Үгүй байлгүй дээ?
-Нээрэн дээ. Надад хүн ирж хэлсэн. Гэхдээ би үүнийг үнэн байх гэж бодож байна. Ер нь энэ Засгийн газрыг байгуулагдсан цагаас хойш л үргэлж гоочилсон шүү дээ. Сая хар л даа. Одончимэд гуайг яасан гэж огцруулж байгаа юм бэ. Ямар муу юм хийсэн юм, ямар хууль зөрчсөн юм бэ. УИХ хүүхдэд мөнгө өг, бас хурим хийж буй залуустаа мөнгө өг гэсэн шийдвэр гаргасан биз дээ. Үүний дагуу л олгосон. Хүүхдийн мөнгөө өгчихөөд улдсэн мөнгийг нь хуримын мөнгөнд шилжүүлсэн. Үүнийг зохицуулах эрхгүй юм бол сайд хийгээд яах юм бэ. Энэ бол зүгээр л улстөр. Нэр хүндийг нь гутаах гэсэн оролдлого. Одоо надаар оролдож байна. Дараа нь Б.Эрдэнэбат сайдаар оролдоно. Би яг мэдэж байна. Ийм аргаар хол явахгүй. Хэрвээ ингэж амьдарвал бид хөгжихгүй.
-Та нэг удаа хэрвээ намайг огцруулбал Засгийн газар бүхлээрээ унана гэж хэлж байсан. Ямар үндэслэлээр энэ үгийг хэлсэн юм бэ?
-Үндсэн хуульд УИХ-д суудалтай намууд Засгийн газар байгуулна гэж заасан байгаа. Албан ёсоор суудалтай нам ердөө хоёрхон байгаа. Энэ бол Бүгд найрамдах нам, МАХН. Хэрвээ энэ Засгийн газрын сайд нарыг нэг нэгээр нь явуулж байгаад хамгийн сүүлд нь бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна гэж байгаа бол санасны гарз биз дээ. Дахиад Засгийн газрыг байгуулах нь үүнээсээ дор л байх болов уу. Эсвэл зориуд Л.Гүндалайгаар дамжуулж хэсэг бусаг хүмүүсийн хийж буй ажил байх.
-Та одоо ямар алхам хийх вэ. Түүнтэй уулзах уу?
-Уулзахгүй. Би ямар муу юм хийсэн гэж түүнийг гуйж очих юм бэ. Стратегийн орд газрыг УИХ-аар хэлэлцэж байхад элдвээр намайг дайрч доромжилж гүтгэсэн. Гүйж ирээд миний биед халдсан. Намайг заамдаад сэгсрээд байсан. Тэгчихээд дараа нь энэ үйлдлээсээ ичихдээ улстөрийн шоу болгож дөнгөсөн. Өөрийгөө зөвтгөхийн тулд Жаргалсайхан намайг “ална, хядна гэлээ” гээд л дөвчигнөөд байсан. Үнэн хэрэгтээ тэр л өөрөө үсэрч босч ирээд, намайг заамдсаныг Монголын ард түмэн бүгд л харсан. Ийм хүнтэй би одоо юу ярих ёстой юм. Би ганцхан зүйл л Их Хурлаас шаардана. Энэ нөхрийн эрүүл эсэхийг шалгуулах, бүр өөрөө сайн дураар өгдөггүй юм бол албадан аваачиж шалгах хэрэгтэй гэдгийг л шаардана. Цаашдаа энэ хүн нийгэмд, улстөрд ямар ч хохирол учруулахыг хэн ч тааж мэдэхгүй. Гэтэл би өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа уулзаад Монгол орны хөгжил дэвшлийн төлөө ярилцаад сууж байхад ийм мэдээлэл цацаж байгааг би Монгол Улсын, Монголын ард түмний эсрэг үйлдэж байгаа үйлдэл гэж бодож байна.
-Эцэст нь танай салбарын нэг асуудлыг тодруулмаар байна. Таныг гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзаж байх энэ үед “Айвенхоу майнз” компани ажилчдаа халж эхэлсэн. Та салбарын сайдын хувьд үүнд ямар ариулт өгөх вэ?
-Ажилчдаа хална гэвэл хална л биз. Урьд өмнө “Айвенхоу майнз” компани байхгүй байхад Монгол Улс байж л байсан. Бид амьдраадл ирсэн. Байгалийн баялаг маань бидэндээ л үлдэг. Дараа нь бид энэ компаниас илүү компани оруулж ирээд Монголын ард түмэнд ашигтай хувилбараар хамтарч ажиллаж болно. Хоёр талдаа ашигтай ажиллая гэсэн санал тавьсан. Манай улс 34 хувийг нь эзэмшье гэсэн. Гэтэл тэд энэ 34 хувьдаа багтаан хөнгөлөлт эдлэх саналаа хэлсэн. Энэ бол хамгийн боломжтой хувилбар. Дээр нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй санал тавьж байгаа учраас бид энэ саналаа өөрчилж ир гэж хэлээд Тогтвортой байдлын гэрээг байгуулах асуудлыг хойшлуулаад байгаа. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэж үг байдаг. Ийм л юм болж байна. Маргааш бидэнд тэрбум тэрбумаар мөнгө орж ирэх боломж байна. Гэтэл өнөөдөр яаран хэдэн хүмүүсийн шахалтаар таван доллараар тавиад туух уу гэдгээ бодолцох хэрэгтэй. Монгол хүн ч тэгээд тийм амархан өлсч үхэхгүй.
Т.Баярмаа