Bachelor Student. Анхмаагийн түүх. Анхмаа дундаж орлоготой айлын том охин бөгөөд 10 жилдээ англи хэлээ дундаж түвшинд хүртэл сайжруулж чадсанаар Австраль улсын дээд сургуулиас 6 сарын хэлний курс болон бакалаврын түвшиний сургалтын урилга авч чадсан байна. Тэрээр бусад бүх залуу хүмүүсийн адил өөрийн гэсэн хурааж хуримтлуулсан мөнгөгүй бөгөөд эцэг эх нь цалингаас өөр орлогогүй тул монгол дахь нөлөө бүхий банкуудаас эцэг эхээрээ дамжуулан сургалтын зээл авч чадсанаар австраль улсад ажиллах эрх бүхий оюутны виз авч энэ улсын хилийг давсан ажээ. Оюутны виз хөөцөлдөхөд 3-с доошгүй сар зарцуулагдсан бөгөөд бодитоор виз хөөцөлдөх 500 ам доллар, эхний жилийн сургалтын төлбөр болох 5000(english course)+5000(1st semester) орчим ам.долларын зардал (DIY - Do it yourself for 4500-7000$, including tuition) гарсан байна.
Анхмаагийн гол мэдээлэл авсан сувгууд:
http://www.mon2aus.com
http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/ - documents
http://www.immi.gov.au/e_visa/students.htm
http://www.immi.gov.au/students/student ... /index.htm
http://www.immi.gov.au/contacts/visa-en ... utside.htm
http://www.futurestudents.unimelb.edu.a ... shreq.html
Анхмаа 2 жилийн дараа. Тэрээр англи хэлээ 6 сарын дотор дээд түвшинд хүртэл нь сайжруулж, хүссэн сургуульдаа амжилттай элсэн орж чадсан бөгөөд бакалаврынхаа сургалт эхэлсэний дараа тэрээр амралтынхаа 4 сард бүтэн ажиллаж, бусад үед нь өдөрийн 4 цагаар хичээлийн хажуугаар ажилласанаар 2-р хичээлийн улирал эхлэх үед өөрийн амьжиргаагаа бүрэн нөхөх чадвартай болсон бөгөөд цаг хугацааны туршид сургалтын төлбөрөө ч өөрөө бүрэн даах боломж буйг олж харсан байна.
Мөн 6-с доошгүй сар ажилласан байнгын орлогын түүхэндээ тулгуурлан Австралийн банкны зээлийн кард (credit card) авч чадсан нь жил хагасын дотор анх Монголоос авч байсан зээлийг нь бүрэн дарах хэмжээнд хүртэлээ зээлжих эрх нь нэмэгдэж, 2-3 дахин бага хүүтэйгээр эргэн төлөх хугацаа хамаарахгүй зээлжих боломжтой болсон байна.
Кредит кард буюу зээлийн карт гэж юу болох тухай монголоор:
http://www.hamagmongol.net/readarticle. ... icle_id=17
http://www.hamagmongol.net/forum/viewth ... hread_id=4
Тэрээр олон дүү нарынхаа нэгийг авчирч сургахад мөнгө хадгалж эхэлсэн бөгөөд одоо дүү нарыгаа монголд англи хэлээ дундаас дээш түвшинд хүртэл нь сайжруулахыг зөвлөдөг ажээ. Анхмаа өөрийнхөө анх ирээд суралцсан 6 сарын хэлний курсын төлбөр болох 5000$-г хэмнэх боломжтой байсан гэж үздэг бөгөөд Улаанбаатар дахь Сантис, ESPI сургалтын төвүүдэд дүү нараа суралцуулж байгаа ажээ.
www.ielts.org -> IELTS-н электрон ном емайлээр авах хүмүүс
gegeen@gegeen.com -д хандана уу
ESP Institute - IELTS Administrator
Tel: +976 11324313; 321517
Fax: +976 11 324313
Анхмаатай холбоо барьж асуулт асуухыг хүсвэл ID07-STD08 дугаарт хандан асуултаа илгээгээрэй.
gegeen@gegeen.com