[align=center]Сурагчдын Зөвлөлийн Дэд дарга, Дүрмийн Төсөл, Албаны Томилгоо[/align][/color]
02-р сарны 07-нд Сурагчдын Зөвлөл дүрмийн төслөө хэлэлцэн 100% саналаар урьдчилан баталлаа. Дүрмээ баталсан тул дэд даргын сонгууль явуулж нэгдүгээр шатанд
11Б Төвшинбаяр 7-н санал,
9С Эрдэнэ 6-н санал,
10А Анар 4-н санал,
11С Номин 2 санал тус тус авлаа. Дүрэм ёсоор хэн нэгэн 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн өндөр хувийн санал авсан 2 сурагч хоёрдугаар шатны сонгуульд оролцлоо.
Хоёрдугаар шатны сонгуульд
11Б Төвшинбаяр 9-н санал,
9С-гийн Эрдэнэ 10 Санал авснаар Сурагчдын зөвлөлийн Дэд даргаар 9С ангийн сурагч Эрдэнэ сонгогдлоо.
Түүнчлэн Сурагчдын Зөвлөлийн Мэдээллийн алба, Санхүүгийн албаны гишүүдийг томилгоог хийв.
Сурагчдын Зөвлөл
Сайн сайхан ямагт ялна.