::: Туул багштай 11в /2006-2007/ :::

Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд

Зохицуулагч: university_mods

Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

*Ss* написал:Guess who's back???
wazz up guys?
Sugaraa chi goe shuu!!!
Хэрэглэгчийн аватар
*Ss*
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 3-р сар.27.05 6:48 pm
Байршил: Behind ya

Бичлэг Бичсэн *Ss* »

*****Shinobi***** написал:
*Ss* написал:Guess who's back???
wazz up guys?
Sugaraa chi goe shuu!!!
hehe chi odoo l oilgoson yum bish biz dee? :razz:
messengert chin utas uldeesen avsan uu?
yasan tegeed?
d&m
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 32
Нэгдсэн: 2-р сар.27.07 5:58 pm

Бичлэг Бичсэн d&m »

Өгүүллэг: Д.Батбаяр : Цахилж яваа гөрөөс (хэсэг 1)
Оруулсанadmin on 2008-04-23 01:16:07
Contributed by admin


Би ч бүрмөсөн хүрээд ирлээ шүү дээ гэв.
Ийм үг дуулна гэж санаагүй явсан Тогоохүү балмагдан хэлэх үгээ олж ядан байснаа гэнэт Дамбын араас зоримог гэгч нь тэврэн хоромхон зуур сэрвээнд нь толгойгоо наалдуулснаа гүйн гарч яах гэж, юу хийх гэж гарснаа ч мэдэхгүй зогсохдоо хаяа түшүүлэн тавьсан богцыг олж харлаа. Аваад ордог юм билүү... Хүний нүд тусахааргүй газар тавьчихдаг юм уу хэмээн тээнэгэлзэн, айл хунарын улс харчихаагүй байгаа гэж эмээн хурдхан далд хийх нь зөв санагдан гэртээ барьж орон ээждээ харагдуулалгүй орон доогуураа хийчихье гэж нэг ухасхийснээ харчих байх гэж болгоомжлон илүү гэртээ оруулан хураалттай бараан дээр тавиад дээрээс нь юмаар бүтээчихээд гэртээ эргэж орон Дамбад

--Гүүгээ саая гээд баруун хаяанд цахлан дүүжилсэн хөхүүртэй айрагийн доороос хувингаа харжигнуулан авахад эх нь хийж буй үйлээсээ сая толгой өөд татан:
--Саамшаагүй байлгүй, саяхан саах чинь юу билээ гэв. Тогоохүү эхийнхээ зүг харсан ч үгүй, хариу хэлсэн ч үгүй үүдрүү зүглэхэд Дамба босч араас нь гарав. Тэр хоёр зэл рүү явж байхдаа юу ч ярьсангүй. Хоёулханаа гүүн зэл рүү хурдхан явах юмсан гэж хүсч байсан Тогоохүү ийнхүү явж байхдаа нэг их юм яримаар, тэгсэн атлаа юу ч ярихаа ч мэдэхгүй, хааяа Дамба руу яриа хөөрөө сэдэх болов уу хэмээн харах боловч цаадах нь дуу шуу ч үгүй гунигтайхан алхаж харагдана. Тогоохүү Дамбыг цээжиндээ тэврэн «Найздаа хамаг зовлонгоо ярьчих. Тэгвэл сэтгэл чинь онгойно» гэмээр санагдах авч энэхүү гэгээн цагаан өдрөөс, айл саахалтын амьтнаас ичин, мөрий нь ч мөрөөрөө шүргэж эс зүрхлэх бөгөөд тэгээд ч Дамба санаан зоргоор тэгүүлэх ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй тул бас болгоомжилно.
Дамбыг ингээд хүрээд ирнэ чинээ хэзээ ч санаагүй болохоор маш их баярласан хэр нь гэнэтийн энэ баяр баясгалан нь хомсхон бөгөөд төдөлгүй буцан одох ч юм шиг санагдан гуниг төрөөд ч байгаа юм шиг сэтгэл нь нэг л хачин хөнгөн хөвсөргөн байлаа. Дамба Тогоохүүг саамаа юүлэх хувингаа зэлний захад тавих зуур зэлний урд захаас нэгэн унага тайлж эх нь алив энээ тэрээ гэж асуусан ч үгүй шууд л эх рүү нь хөтлөн очиж хөхүүлэв.
Үүнийг харсан Тогоохүүд ямар унаганы эх ямар гүү болохыг нүдэлчихээр олон удаа унага татаагүйсэн гэж бодогдон их л өөриймсөг сайхан санагджээ. Гүү үнэхээр саамширч амжаагүй бөгөөд хоосон хөхий нь хий шувтчин суух Тогоохүүг хараад Дамба инээд алдан:
--Хөх рүү нь алгад гэхэд Тогоохүү инээмсэглэн:
--Нээрэн үү хэмээн гүүний дэлэн рүү цохих гэж гар далайн наадахад Дамба түүний зүг дулаан харцаар ширтэн:
--Саяхан саасан юм уу?
--Тийм.
--Тэгээд яаж байгаа юм гэхэд Тогоохүү хөхрөн:Зүгээр гээд Дамбын мөрөнд толгойгоо наалдуулан,
--Хоёулаа хонь руу мордох уу гэхэд Дамба «Яах юм залуу хүүхдүүд байгаа биш. Айл саахалтын чинь улс юу гэх юм» гэх гэснээ гомдчих болов уу гэж бодоод юу хэлэхээ мэдэхгүй дэмий л:
--Харин нь? гээд өөдөөс нь харав. Түүний харцанд «Чи л мэд» гэснээс «яах юм» хэмээн хориглосон өнгө төрх илүү байсныг дурлал гэгчийг сэтгэлдээ шингэтэл амсаагүй, урьд өмнө нь ганц нэгэн залуутай нэр холбогдож явсан түүх бий ч тэр нь бараг хүний нүдэнд хүнтэй яаж байгаагаа харуулах л гэж тэгж явснаас чухам юу гэгч хүсэгдэж, ямар гэгчийн юманд өөрийн эрхгүй унадгийг үзээгүй охин нялх сэтгэл нь баяр хөөр, хүсэл тэмүүллээр оволзон инээд алдан харц талимаарах Тогоохүү эс анзаарчээ. Энэ бүхнийг анзаартлаа ч бас өдий. Тэр болтол бүх юм миний хүссэнээр, хэлснээр болно, болж байна хэмээн нэг хэсэгтээ л бодох болно. Тогоохүү юм бодов бололтой хэдэн агшин дуугүй байснаа Дамбын дургүйцлийг зөнгөөрөө мэдрэх мэт,
--За больё, больё. Харин би чамд орой сайхан хоол хийж өгье тэгэх үү? Гэхэд Дамба толгой дохив.
--Чи ямар хоол идэх вэ?
--Ямар ч яах вэ.
--Ямар ч хамаагүй юү?
--Ямар ч хамаагүй ээ гэхэд Тогоохүү хүссэн үгээ сонссон мэт таатай инээмсэглэн:
--Тэгвэл би чамд сайхан хоол хийж өгнөө гэлээ. Хэтийн өдөр нэг хийсэн хоолоо давтан хийх болоход «Ямар ч хамаагүй» гэсэн үг онхиос мартагдана гэдгийг мэдэх ч үгүй Тогоохүү тэр орой борц нүдэн хоол хийхээр орж гарч сав суулга хангинуулж эхлэхэд эх нь:
--Яачихаав чи чинь, дэв дав үсчээд л. Зөөлхөн хөдөлж болохгүй байна уу. Ямар юмандаа яарч давдигнаад байгаа юм хэмээн загнах аядсан боловч ийнхүү санаагаараа хоол хийж байгаад нь битүү баярлан хөгшнөө аяга халуун хоол идчихээсэй гэж бодсондоо үе үе:
--Аав чинь ирэх болоогүй л юм байх даа хэмээхийн сацуу өөрөө хийж чадахгүй болж байгаа хэрнээ бусдын хийсэн ажил сэтгэлд нь нийцэхгүй болохоор тэсч үл чадан «тэг, ингэ» хэмээн хушуу нэмэрлэдэг заншлаараа энэ өдөр мөн л хушуу нэмэрлэсэн бөгөөд харин охин нь уурлаж, ундууцах ч үгүй инээд алдан хөдлөх явахаараа хүртэл баяр баясгалан илэрхийлэх ажээ. Салхидсан тэмээгээ буцаахаар явсан Дэлэг өвгөн хоол уудлахын өмнөхөн ирэхэд эмгэний санаа амарсан боловч төдөлгүй нэгэн зүйлээс болж охиндоо гоморхох сэтгэл төржээ. Тогоохүү хоолоо уудлан гаргаад авдрнаасаа шинэ аяга гарган хамгийн түрүү Дамбад аягалан өгөхийг харсан Бумбаа «Үгүй чи аавдаа урьдаар хийж өгөөч» хэмээн хэлэн алдсанаа арай чүү ам хавчин өнгөрч охин руугаа битүүхэн цэхэн цэхэн хялалзан:
--Цайгаа гал дээрээ тавиач хэмээн ундууцан дуугарав. Айл болж амь зууснаас хойш хоол цайныхаа дээжийг эр нөхөртөө аягалан өгч сурчихсан Бумбаа үзээгүйгээ үзсэн мэт дургүй нь хүрч тэрхүү явдлыг мэдэгдэх гэсэн шиг Дэлэг өвгөн рүү харахад цаадах нь огт тоосон шинжгүй өчигдрийн нэрсэн нэрмэлээс Дамбатай хувааж уун хэд хоногийн урьд мотоциклээр морь хөөж барихыг харснаа ярьсаар суужээ. Бумбаа хөгшин унтан унтталаа охинтойгоо ч, хөгшинтэйгээ ч үг дуугарсангүй. Тэр ч түүний энэ байдлыг анзаарсангүй энэ тэрийг хүүрнэлдсээр шөнө дүл болгоод унтацгаав.
Гэнэт нойрон дунд нь «Ааваа шээе» гэх дуун дуулдахад Дамба давхийн сэрж дэрээ тэмтэрвэл дэрэн дор нь шүдэнз алга байлаа. Яагаад шүдэнз алга байдаг билээ хэмээн бодсоноо сая хаа байгаагаа ухаарч зүүдэлсэн болохоо мэдэн эргээд хэвтэхээр орны ихэнх зайг эзлэн унтаж байгаа Тогоохүүг цааш түлхвэл Тогоохүү сэрэх унтахын завсарт яраглан хөдөлж хүүхэд адил түүний хүзүүгээр аг тэврэн унтав. Түүний юу гэж зүүдэлсний нь мэдэн, зүүдээ нэхэн үгүйлэх сэтгэлийг нь аргадах мэт халуун биеэрээ төөнөн тэврэх Тогоохүүд тэврүүлэн ийн хэвтэх аятайхан ч юм шиг байснаа удалгүй бие нь чилж нөгөө тийшээ хармаар санагдавч сэрчих вий гэж бодохдоо хөдөлж ч чадахгүй дэмий л тооноор гялалзах одод ширтэн «Би гэгч хүн энэ оддын дор хэдий хэр насалж юу гэгчийг үздэг бол доо» хэмээн бодож хэвтэв.

Хэд хоносны дараа «Өнөө хоёр маань яаж шүү байгаа бол. Мал ахуй нь бүрэн бүтэн л байдаг байгаа даа» гэсэн бодол Дамбын сэтгэлд эргэлдэн шанагатай сүү барин зогсох Дэжидийн дүр төрх шон гэр хоёрын хооронд гүйж яваа хүүгийн царай нүдэнд нь үзэгдэн «Хөөрхий дээ, мордоод явчихаж байхад сүү өргөөд хоцорч байдаг. Шороо цацаад хөөхийг хэн байг гэхэв. Голцуу тэгж л салдаг даг. Тэгсэн бол амар байхгүй юу. Үгүй ядахдаа харааж загнаж зүхэхгүй... Ядаж муу хүү минь сургуульд орчихсон байсан болоосой» гэхчлэнгийн бодол түүний сэтгэлийг зовоох болов. Энэ байдлыг Тогоохүү гадарласандаа ч тэрүү, ерөөс хайр халамж нь ч тэрүү Дамбыг аль болохоор ая тааваар нь байлгахыг хичээн ийм тийм ажил ундрах бүр «Аав яв, ээж хий» гээд юуг ч түүнд эс хавьтуулах бөгөөд голцуу л хоёулханаа байх арга замыг эрэлхийлэн тийм замыг олмогцоо юу ярих, яах ийхээ өөрөө ч мэдэхгүй хий л Дамбын аяс харан түүнийг царайчлах нь улам ч сэтгэлийг нь хөндүүрлүүлнэ. Ялангуяа эхний өдрүүдэд Дамбад хэцүү байлаа. Сэрээд л айлд байгаагаа мэдрэн биеэ барьж ярих хөдлөхдөө хямгадна. Босонгуут явах гэж буй мэт дээл хувцсаа өмсөж унтан унтталаа бүсээ ч үл тайлна. Хэн ч түүнийг орон гэртээ буй мэт нөмгөн нүцгэн, гэрийн хоймор эзэгнэн суухыг хориглоогүй боловч тэгж үл чадна. Босоод л Тогоохүүгийн орны өмнө сууна. Түүнээс өөр газар суудаг ч үгүй байлаа. Цай юм уу айраг уусныхаа дараа адуу нь ирээсэй. Хурдхан гүүн зэл рүү явах юмсан гэж бодно. Гүүн зэлэн дээр очихоороо л сая бие нь тавигдах шиг болж гүйж харайн дэл сул гишгэх бөгөөд унага барьсны дараа гүү саахыг хүлээн, гүүн саам болохоор Тогоохүүд унага татаж өгөн, энэ тэрийг ярилцаж хөхрөлдөж тэгснээ гэнэт больцгоон айл саахалтын хүн харчихаагүй байгаа хэмээн гэр өөдөө хяламхийн харцгаана. Тэгээд л гэрт орж ирмэгц тэдний инээд хумигдан хааяа бие биесийн зүг харах авч энэ нь тэдний сэтгэлийн чилээг эс гаргах ажээ. Үд өнгөрөхөөр орой болоосой, хурдхан харанхуй болоосой гэж хүсэцгээнэ. Орой гүү тавьж Дэлэг өвгөнийг адуугаа услахаар явах зуур хөхүүрт саам хийж бүлж болох атал энэ ажлыг Бумбаа хөгшин Дамбыг хүрэхийн завдалгүй шүүрч авч хийх тул Дамба айлд эрт ирсэн хоноц адил дэмий л тамхи нэрэн, Тогоохүүгийн хөөрүүлж суугаа сүүний хөөрч буй эсэхийг битүүхэн харж «Төмрийн хайрцаг дэргэд болоосой. Чөдөр ч болохноо зангидаж суухсан» гэж бодно. Тогоохүүг сүүгээ хөөрүүлж дуусмагц тэд хэвтэцгээн удтал орондоо шивнэлддэг болохоор хамгийн сэтгэл тааваараа байдаг газар Тогоохүүгийн ор байлаа. Сүүлийн өдрүүдэд Дамба тэсч сууж чадахыг бүр болин Дэлэг өвгөний урдуур орон адуунд мордох, тэмээ мал эргүүлэх зэргээр аль болохоор хээр хөдөө явахыг эрмэлзэн ийнхүү хээр хөдөө гарахаар нэг хэсэг л тааваараа унтдаг байлаа. Энэ нь түүнд хамгийн таатай тул бараг өдрийн бүтэн шахуу хээр хөдөө явах болсонд Тогоохүү битүүхэн дургүйцэвч боль барь гэж хорьж эс чадах бөгөөд хий л «Аав явах нь яадаг юм» хэмээн ундууцан Дамбын өөрийсч өгөхгүй байгаагийн шалтгаан нь ээж аав хоёрт нь байгаа мэт тэр хоёртоо битүүхэн уурсавч ил гаргаж эс зүрхлэнэ. Тэднийд Дамбын байгаа талаар эцэг эх хоёр нь өөр өөр бодолтой байна гэдгийг Тогоохүү мэджээ. Илүү гэрт цайгаа буцалгаж байгаад их гэрт орохоор үүдэнд очтол эх нь:
--Сайнаа хат. Ямар олигтой амьтан өч төчнөөн ажил ханилсан хань, үр хүүхдээ хаячихаад ингэж явдаг юм гэх дуулдсанд Тогоохүү зогтусан чих тавибал эцэг нь:
--Цаанаа болох бүтэхгүй болчихоод л ингэж яваа биз.
--Тэгээд ч урьд нь хүнд хань болж байгаагүй хүн...
--За за хүн ер нь ямар ч яваа билээ. Чи бид хоёр ямар юмаа мэддэг юм. Хоорондоо л болж байвал болоо биз.
--Болохоо хат. Очиж очиж...
--Чи ер нь хөгшин хонины насгүй болж байгаагаа мэдэж байна уу үгүй юу. --Алийн болгон нөхөр ханьгүй явуулах гэсэн юм.
--Манай энэнд ч ийм л юм тааралдана даа.
--За юү ч л бол эрүүгээ хамхиад л сууж бай чи зүгээр
--Үр хүүхдээ олигтой хүнтэй...
--Олиггүй хүн гэж хэн чамд хэлээв?
--Ямар олигтойдоо...
--За би мэдэж байна. Харин ингэсхийж байгаад нүүж буугаад чи бид хоёр илүү гэрээ барих нь өлзий болох байх шүү.
--Юү. Чи чинь галзуурав уу?
--За за дуугаа аяд. Хүүхэд шуухад сонсчихвол хар яршиг гэх сонсогджээ.
Энэ ярианаас хойш Тогоохүү, ээжийнх нь дургүйцлийг Дамба мэдчих вий гэдгээс ихэд айн тэдний хооронд аль болох сайн харьцаа бий болгохыг чармайдаг болжээ. Ийнхүү арваад хонож байтал нэг өдөр Дамба:
Нөгөөдлүүлээ нэг эргэчихээд ирье гэхэд нь Тогоохүү:
--Тэг тэг. Аль эртний л тэгэх байсан юм. Муухай юм болж байгаа юм хэмээн эргэ, барь гэж хэлээгүйдээ их л санаа зовсон, нөгөө гэвэл идээшиж дассан амьдрал руугаа эргэж оччихоороо ирэхгүй болчих юм биш байгаа гэсэн битүүхэн айдас царайных нь өнгө, нүднийх нь харцанд буйг Дамба анзаарч,
«Энэ амьтны буруу гэж юу байх вэ дээ» гэж бодон,
--Хэд хоногоос нэг тийшээ зөөнөө гэв. Түүний үгийн өөриймсөг өнгөнд баярласан Тогоохүү,
--Харин тийм, Аав ч чиний амыг л хараад байх шиг байна лээ,
--За яахав ээ, ирж байгаад больё хэмээгээд мордоход нь «Өнөөдөр ирэх юм байгаа биз дээ» гэсэн үг Тогоохүүгийн аман дээр гарч ирсэн боловч хэлж зүрхэлсэнгүй. Дуугүйхэн харж зогсохдоо өмсч ирсэн хуучин дээл хувцас, тэр ч бүү хэл морио хүртэл унасны нь анзаарч тэр чигээрээ явчих гэж байгаа юм биш байгаа гэсэн айдас дахин төрөхөд өөрийн эрхгүй хоолой нь зангиран хоцорчээ.
Дамба нэлээд давхисанаа гэнэт хүүдээ өгөх ширхэг ч чихэргүй гарснаа сая санан, ардаа үр хүүхэдтэйгий минь мэдсээр байж хэдэн чихэр боогоод өгчихсөнгүй гэж Тогоохүүд гоморхов. Тэгээд арга буюу ойролцоох агент руу зам муруйхаас өөр аргагүй болж олигтой чихэр байгаа болов уу үгүй болов уу гэж бодсоор давхин очвол ойр хавийнхныхаа хэрэгцээний цай, тамхи, будаа гурил, хувцас хунарыг бригадын төвөөс авчирч илүү гэртээ худалддаг агент Найдан эзгүй боловч түүний эхнэр болох Ханд гэгч тарган бор хүүхэн инээд алдан угтаж,
--Өчигдөрхөн шинэ бараа татсан даа. Юу л авбал ав. Таануусын шилтэй цэнхэр хүртэл бий шүү гээд илүү гэрээ онгойлгон лангуу болгон тавьсан боов чихрийн хайрцагны ард гарч зогсоод:
--За юу авах вэ гэхэд нь Дамба хайрцаг савтай бараа руу нь өнгийн,
--Ямар чихэр байна?
--Ямар л бол ямар. Танд ямар чихэр хэрэгтэй юм бол доо. Одоогийн хүүхнүүд гаатай чихэр их хүлхэх болж билээ, гаатай чихэр авна уу хэмээн Хандыг даажигнахад цаагуураа юу гэж егөөдөж буйг нь мэдсэн Дамба бас ч мөчөөгөө өгөхгүйг хичээн,
--Тийм үү, тэгвэл үнэтэйхнээс нь
--Уухайс. Өнгөтэй мөнгөтэй хүн ч ингэдэг сэн дээ. Хэдэн хийл авах вэ?
--За, нэг хийлийг л хийчих.
--Өө, гавьсангүй, өөр юү авах вэ?
--За даа, өөр юү ч авах вэ дээ.
--Торго авахгүй ээ? Сайхан цэнхэр торго байна. Үс зүс тохирсон залуу хүн ч ургахаар торго шүү.
--Саатай торго бол ч хуйгаар нь авмаар байна.
--Саатайгаас дутахгүй ээ. Сайхан ногоон ч байж л байна.
--За даа, болих уу даа гээд Дамба барааг нь хэсэг харж зогссоноо нэгийг санав бололтой,
--Аан тийм, хүүхдийн гутал байна уу?
--Бойтог уу?
--Үгүй үгүй. Манай бандид таарахаар.
--Аа би бойтог л асууж байгаа юм байх гэж бодлоо хэмээн доогтой нь аргагүй хэлээд эргэн нэгэн том хайрцаг дотроос хүүхдийн гутал гарган үзэж байснаа нэгийг авч,
--Энэ таарах уу гээд Дамбад өгөв. Дамба тэр гутлыг авч улы нь төөлж үзсэнээ,
--Хэв хөөрхөнтэй гутал юмсанж, таардаг болов уу?
--Танай банди чинь Доржийн охинтой...
--Тийм тийм долоо хүрч яваа юм.
--Тийм байх учиртай. Таарнаа таарна. Элбэгдвэл зузаахан жийрэглээд өмсгөчихгүй юү. Эрэгтэй хүүхэд морь мал дээр явах юм чинь юү алздаг юм.
За тийм ч байх даа. Наадуулаа боох юм өгөөрэй.
--Цууямбуу авах уу?
--Тэгээ, хөлийн жийрэгнийхийг өгчих гэв. Дамба эндээс худалдаж авсан бараагаа ганзаглан мордохдоо «Ирсэн нь боллоо. Муу хүүгээ гуталтай болгоотохдог чинь их юм» хэмээн олзуурхан баярлаж түүнээсээ үүдэн «Ямар үр хүүхэдтэй явж үзсэн биш дээ хөөрхий, яаж санах вэ. Тэгээд ч би нөгөөдүүлээ эргэнэ, чи хэдэн чихэр боогоод өгөөрэй» гэж хэлж сануулсан биш, аргагүй шүү дээ хэмээн бодоход нь цэнхэр дан дээл өмссөн Тогоохүү цай хоол хийн хөдлөх нь түүний нүдэнд үзэгдэнэ. Ерөөс Тогоохүүгийн тухай бодох бүр энэ л байдал бодогддог байлаа. Магадгүй анх Дамбын нүд тусган анзаарч харсан Тогоохүүгийн төрхтэр болоод ч тэр байж мэдэх юм. Чухам яагаад өөр байдал төрх бодогддоггүй юм бол гэж Дамба боддог ч үгүй байв. Харин энэ хооронд түүний анзаарч гайхан биширсэн юм гэвэл Тогоохүүгийн амгалан төрх юм.


Сэтгэл гонсгор болчихоод ч юм уу ямар нэгэн яльтай яльгүй юманд сэтгэл сэвтчихээд юм уу эсвэл бүрхэг өдрийн тэнгэрийн өнгө сэтгэлд нэвчин хүйт унах цагийн зэвэргэн салхи цээжинд хурган сэтгэлийг эзгүйрүүлчихсэн юм шиг өдөр царай барайлган орж ирээд Тогоохүүг харахаараа уужирч нэгэн мэдэхэд айван тайван юунд ч шаналах зовних юмгүй болчихдог байлаа. Үүнээс болоод ч тэр үү, энэ арваад хоног түүний урьд өмнөх бүхий л амьдралтай тэнцэхээр жаргалтай байсан мэт санагдав. Үүгээр л бодоход хүний жаргал зовлон гэгч он цагаа хэмжигддэггүй гагцхүү сэтгэлийн улирлаас болох бөгөөд хүсэх, ханах нь эмзэг учраас яахаараа жаргаж, яахаараа шаналдгийн учир явдлыг Дамба эс мэдэх аж. Тогоохүүгийн тэрхүү амгалан тогтуун төрх буугаад мордох хүний сэтгэлийг ч өег болгодгийг Дамба анзаарчээ. Ирсэн хүн бүхнийг архиар дайлж хоол хийж сүйд болохгүй байхад ч гэсэн тэднийд буусан хэн боловч тавтай сууж айраг цагаа ууж, инээж хөхөрч байгаад мордоно. Энэ бүхэнд хүний хөлд дарагдаж байна гэж санах ч үгүй, энэ тэр ирлээ гэж тээршээх ч үгүй, ирсэнгүй орсонгүй гэж гоморхох ч үгүй, гүүний зэлнээс дундуур саамтай ирэхдээ яав ийв гүү яагаад юм гарахгүй байна гэдэггүйтэйгээ адилхан амгалан тайван хүн аж. Гэтэл уурлаж уцаарлаад байдаггүй ч хүйтэн цайгий нь шалавхан амсаад мордмоор айлын эзэгтэй алийг тэр гэхэв. Тийм айлд цай чануул,халуун цай уугаад мордооч гэж байхад нь явмаар санагдаад байдаг юм. Яагаад тэгдэг юм болоо? Гэсэн атлаа зарим айлд хүлээж байгаад цайгий нь амсаад мордоно. Ер нь тэгээд айлын өнгө ч эзэгтэйгээсээ л болдог доо гэхчлэн бодож явснаа «Саяны цэнхэр торгоноос Тогоохүүд авдаг ч байж уу...Сайхан зохино доо. Үгүй тэгээд одоо авчихаад тэрий чинь яах ч юм билээ. Дэжид горьдох ч юм билүү. Горьдоохгүй гээд хаанаа ч хийх юм. Буцахдаа авна гэхээр бас хэцүү. Ханд хэл амтайг хэлэх үү, буцаад очихоор түлэх байх даа. Түрүүн л авдаг байж нэгмөсөн» гэж бодсоор шон дээрээ буухад гэрээс хэн ч гарч ирсэнгүй. «Цугаараа эзгүй байгаа юм байх даа» хэмээн ийш тийш харвал энд тэнд араг үүрсэн, морь малтай яваа хүн эс харагдав. Ганзаганаасаа боодолтой юмаа авч гэрт орвол хүү нь тоглоомынхоо хайрцган доторхийг хоймроо асгачихсан тэрэн дундаа сууж байснаа эцгийгээ хармагц ухасхийн босч очиж үнсүүлээд,
--Ааваа та тонгорог авчирсан уу хэмээн асуухад Дамба тэр нэгэн өдөр явахад нь тонгорог авчраарай гэж байсны нь сая санан:
--Аав нь тонгорог авчраагүй гээд боодолтой юмаа өгөв. Хүү боодолтойг эв хавгүй задлан инээд алдсанаа өөрийн хуучин муу майжгий гутлаа тайлж чулуудан шинэ гутлаа өмсч боссон боловч шинэ гуталдаа баригдан явж ч чадахгүй ичингүйрсэн янзтай гутал руугаа нэг харан, эцэг рүүгээ нэг харан зогсоход Дамба:
--Яав? Хөлий чинь барьж байна уу гэхэд хүү толгой сэгсрэв.
--Алив нааш ир.
--Хүү эцэг рүүгээ модон хөлтэй юм шиг хөлөө зөөж тавьсаар очиход Дамба гутлынх нь хоншоорыг гаднаас нь барилж үзсэнээ
--Жаахан томджээ дээ гэхэд хүү яаран:
--Үгүй ээ, би холхиндог өмсчихсөн юм.
--Жийрэгээ яасан? Гэхэд хүү хуучин жийрэгээ авчрахаар явах гэв. Дамба:
--За тэрүүгээр яах вэ. Наад цагаан цууямбуугаараа жийрэглэчих. Алив аваад ир, би цуулаад өгье гэв. Хүү эцгийнхээ өгснөөр хөлөө жийрэглэн өмсөөд хойш урагш гутлаа нужигнуулан инээд алдан хэсэг явснаа
--Тайлах уу, ааваа гэв. Дамба хүүгээ энхрийлэн харж,
--Өмс дөө өмс гэв. Хүү инээд алдсан хэвээр гутал руугаа нэг харснаа гэнэт:
--Та одоо юманд явахгүй биз дээ гэв. Хүүгээ ийм юм асууна гэж бодоогүй байсан Дамба тулгамдан хэдэн эгшин дуугүй байснаа:
--Үгүй, үгүй гэхэд хүү:
--Тэгвэл та тоглоомон майхан хийж өгнө гэснээ хийж өгөөрэй гээд хариу ч сонсолгүй, тавиур руу очиж халуун савтай цай авчирч өмнө нь тавиад дахин тийш очиж авдраа онгичиж гарав. Дамба:
--Хайчсан, ээж нь?
--Хонинд явсаан. Ааваа тай зай авчраагүй юү. Манай араажав дуугарахаа байчихсан. Зай нь дуусчихсан л юм байх даа гэж ээж тэгж байна лээ.
--Аа, миний хүү хониндоо явахгүй яасан юм?
--Гадуур эргүүлдүүлээд байх юм. Яаж тогтдог юм. Идэх юм байхгүй байхад чинь гээд өөрөө явсан. Одоо удахгүй ирэх байхаа.
--Нүүнэ барина гэж ярьж байна уу?
--Ярьж байна лээ. Эртээр бригадын дарга ирээд нүүхгүй яасан юм гэсэн.
--Аа, ээж нь юү гэсэн?
--Нүүнэ л гэж байна лээ... Өө энэ байна гээд тавагтай бин авчирч өмнө тавиад:
--Дараа нь ээжийг загнасан.
--Юү гэж?
--Мэдэхгүй.
Дамба тавагтай бингийн захаас нэг гараар тасдан авч амсах гэсэн боловч чадсангүй. Лав тав зургаа хоносон бин ажээ. Үүнийг хараад Дамба Дэжидийг өрөвдөх сэтгэл төрөв. Дамбыг хэд гурван хоногоор эзгүй яваад ирэхэд нь заавал нэг аятайхан идэх юм хийж тавьдаг. Тэрий нь Дамба тэгэх ёстой юм шиг ам хүрвэл хүрээд хүүдээ юм уу өөрт нь эргүүлээд өгчихдөг. Дэжид ч түүний нь аван өөрөө Дамбад тавьсан биш, Дамба өөрт нь авчирсан юм шиг амтархан иддэг байжээ. Одоо бол Дамбыг ирнэ хэмээн хүлээж, юм тавин хаттал нь хадгалана гэдэг зөвхөн хүүгээ хуурч байгаа явдал биш цаанаа ямар нэгэн нууцхан итгэлийг хадгалсан болоод л ингэжээ гэдгийг Дамба мэдрэв. Дэжидийг цаашдаа хэрхэн амьдрах бол, яах бол гэж бодохоос түүний яс үс хавталзах шиг болдог бөгөөд энэ явдал түүний сэтгэлийн эмзэг газрыг дахин хөндөв. Дамба бинг хоёр гардан барьж байгаад захаас нь таслан авч идвэл хүү:
--Сайхан бин байгаа биз.
--Сайхан бин байна.
--Аав идээч. Ээж бас танд архи тавьсан. Гал руу цацахад пүнхийж байна лээ гээд орны толгойн хөндий рүү очиход нь Дамба:
--Хүлээ, миний хүү. Ээж нь өөрөө ирээд өгөг гэв. Хүү орон дээр суун гутал руугаа харснаа:
--Ааваа, би Багаагийнд орчихоод ирье гээд гүйн гарч одов. Дамба үүд рүү ширтэн айл руу гүйж яваа хүүгийнхээ хөлийн чимээ тасармагц сая үүднээс хараагаа салган гэр доторхийг тойруулан харав.
Цөм түүний ижил дасал болсон эд хогшил. Хэзээ, яаж хэрхэн хийснийхээ үүх түүхий нь байтугай цаашид хэдэн жилийн эдэлгээтэйгий нь хүртэл бараг мэдэх энэ эд хогшлоо хараад нэг их үнэтэй цайтай юмаа гээчихсэн юм шиг харуусал ч төрөх шиг сэтгэл нь гунигтай болжээ. Дамба Хэзээнээсээ юм гээх дургүй, гээсэнд орвол хүнд зүгээр өгчихсөн дээр гэж үздэг бөгөөд хаа нэг ташуур, чөдөрхөн гээчихвэл өдөржин эрэлд хатаж, олохгүй бол хэдэн хоног сэтгэл гонсгор явдаг хүн юм. Энэ нь өнгөцхөн харахад нэгийг бодогдуулах боловч цаанаа нарийн учиртай ажээ. Төрөлхийн гарын дүйтэй Дамба энэ гэрийн ихэнх эд хогшлыг өөрийн гараар хийе бүтээе гэж хийсэн бөгөөд тэрхүү эд юмс нь хэрхэн яаж хийсэн эдэлж хэрэглэж явахад нь юу тохиолдсон, яасан ийснийх нь ул мөрийг хадгалсан байдаг учраас нэг ёсны түүний амьдралынх нь түүхийн нэгэн хэсэг болдог байв. Тийм учраас тэрхүү эд юмсаа тартагт нь тултал эдлэхийг эрмэлзэнэ. Ялангуяа хийе гэсэн сэтгэлээсээ хийж, хийж байгаадаа урам зориг төгөлдөр хийсэн эд юмсаа амьтай юм шиг үзнэ. Харин хүнд хийж өгсөн юмаа бол тэгж боддог ч үгүй, эргээд энэ миний хийсэн юм гэж таньдаг ч үгүй нь өөрөө эдлээгүйгээс тэр ажээ. Хатавчнаас хоймор хүртэлх эд юмсаа харж суусан Дамбын харц авдар дээрх жаазтай зурагны өмнөх хүртэл гөрөөсөн дээр тогтов. Энэ хүрэл гөрөөс бол Дэжидийн нандигнадаг ганц юм нь гэхэд хилсдэхгүй. Хэр баргийн юмыг хаях гээгдүүлэхэд юман чинээ санадаггүй мөртөө энэ хүрэл гөрөөсийг амь шигээ хайрлан, нүүдлээр хамгийн түрүүн дээл хунарт боон далд хийж, шинэ нутагт бууж хармаг юмаа тохижуулсны дараа түүнээ гарган тоос шороогий нь арчин жаазтай зурагныхаа өмнө тавьдаг байлаа. Дамба тэрхүү хүрэл гөрөөсийг харж «Энийг л нэг их хайрладаг юм. Юунд нь тэгдэг юм бол доо» гэж бодон суухдаа тэр хүрэл гөрөөсний сэрүүн хэвтэж байгааг сая анзаарч, «Үгүй энэ чинь яагаад дандаа хөлөө жийгээд унтаж байгаа юм шиг санадаг билээ» гэж тэрхэн зуур гайхан анх удаагаа үзэж байгаа мэт ихэд шимтэн харж урьд өмнө нь анзаарч хараагүйгээ анзаарч, өч төчнөөн жил харсаар хэрнээ чухам аль хөлөө яаж жийсэн нүд чих нь ямар болохыг огт мэддэггүй явснаа мэдээд гутрах шиг санагджээ. Өч төчнөөн жил эдэлж хэрэглэсэн эд малаа гэнэт нэг өдөр их сүрхий ажиглан урьд нь анзаарч хараагүйгээ харах явдал Дамбад тохиолддог байсан бөгөөд тэр бүрд нэг бол хүн урьд өмнө анзаарсан ажигласнаа мартчихдаг байх, нэг бол анхнаасаа миний юм гэж бодохдоо хэзээ ч анзаарч ажиглаж амжина гэж хойш тавин улмаар хоног сар улирах тусам мөнөөхдөө сонь буурч юугий нь ч олж харахаа байдаг байх гэж боддог байжээ. Гэтэл энэ нь өнөөдөр Дамбын мэдэхгүй, шал ондоо учир шалтгаанаас болдог юм шиг, тэрхүү учир шалтгааныг мэдэхсэн гэснээс болж тэр хүрэл гөрөөснөөс өөр юм тэрхэн үед түүнд бодогдохгүй байх шиг санагдана. Анх энэ хүрэл гөрөөсийг Дамбын өвөг эцэг Дамба Дэжид хоёрыг айл болоход «Манайхан үе удмаараа л хадгалсан эд юм шүү. Хичнээн ч үе удам дамжсан юм, бүү мэд. Элэнц хуланцын л юм байгаа байх. Манай аав намайг анх туурга тусгаарлахад иймэрхүү юм хэлээд өгч байсан юмдаг. Уг нь аавд чинь өгөх учиртай эд. Гээд ялгаа юу байх вэ. Хэзээд л дамжсаар чамд хүрээд очихоос хойш. Тэгээд ч цаадах чинь салан задгай амьтан яачих ч юм билээ. Миний хүү хадгалж яваарай. Байлаа гээд ид шид нь юу байх вэ. Байхгүй гээд үгүйлэгдэх нь юу байх вэ. Гэлээ гэхэд эцэг өвгөд, элэнц хуланцаас уламжлагдаж ирсэн юм болохоор харж явахад аятайхан л байдаг юм» гэж хэлээд өгсөн ажээ. Чухам хаанахын хэн гэгч дархан хэдийд, хэнд зориулж цутгасныг хэн ч эс мэдэх бөлгөө. Одоогоос дөрвөн жилийн өмнө сумын сургуульд хэл уран зохиолын багшаар шинэхэн ирсэн нэг залуу тэдний энийг харчихаад «Ямар чамин хийцтэй эд вэ. Арай энэ чинь эртний булш бунхнаас олдсон зүйл биш биз. Мөн ховор эдээ. Ямар дархан хийсэн юм бэ» хэмээн баахан шалгааж, шалгааж эцэст нь «Энийгээ надад зарчихгүй юү. Би зохих үнэ хөлсий нь өгье» гэж шалснаас нь хойш нээрэн ч уран, нарийн хийцтэй эд юм гэж бодох болсон юм. Урьд хоёр хөлийнхөө нэгийг бохирон нөгөөг жийн тайвнаар хэвтэж байгаагий нь харсан хэний боловч харааг үнэхээр булаан, саваагүй сэтгэлий нь хөдөлгөдөг байлаа. Дамба уртаар санаа алдсанаа, мөнөөх хүрэл гөрөөснөөс харцаа салган, жаазтай зурган дотор байгаа цэрэг формтой өөрийнхөө зураг, хөвөнтэй дээлэн дээр улаан бүч зүүсэн Дэжидийн зураг, Хүүгийнхээ дөнгөж сууж байх үеийн зураг сэлт эд юмсын дээрх өлөн тоосыг гүйлгэн харж сууснаа «Ерөөсөө эднийгээ маргааш нүүлгэе. Өвөлжөөгий нь бараадуулаад буулгачихъя. Гэнэтийн цас шуурга болсон ч хашаа саравчтай юм. Хонио аваачаад хашчихад амар. Өглөө эртхэн босч хэдэн тэмээгээ олоод ирье. Тэр хооронд эд нар юмаа төхөөрч байна биз» хэмээн дотроо шийдэн суудлаа засч өндийн суув.
Нүүх тухай бодол нь түүний сэтгэлийг зовоож яваа элдвийн бодлоос ангижруулж, сэтгэлийг нь жигтэйхэн тайвшруулах шиг болсонд Дамба дээлээ тайлж бүс, дуран,түрийвчээ авдар дээрх мөнөөх хүрэл гөрөөсний хажууд тавьдгаараа тавин тамхи татан сууж байтал хүү нь «Ээж ирлээ» хэмээн үүдээр шагайн хашгираад буцаж алга болсноо төдөлгүй эхийн хамт орж ирэв. Бодвол «Аав ирсэн, надад гутал авчирсан» гэдгээ аль хэдийн хэлчихээд одоо зөвхөн өөрийн хэлснийг л батлах гэж орж ирж байгаа нь тэр ажээ. Дамба хэвшсэн заншил ёсоор «Хонь тогтов уу» хэмээн дөнгөж сая гэрт хамт сууж байгаад гадаа гараад ороод ирэхэд нь «Нохой юунд хуцаж вэ» гэж асууж буй мэт тайван, ёс төдий асуув. Дэжид Дамба руу нэг их сүрхий харснаа:
Тогтлоо гэж хариу хэлээд зуухныхаа өмнө суулаа. Дэжид Дамбыг ирсэн явдалд гайхсангүй. Харин дээл хувцсаа тайлчихсан, яг л хуучнаараа сууж байгаа нь түүнд сайхан санагджээ. Тэрхэн зуурт Дэжидэд тэр хоёрын хооронд юу ч болоогүй юм шиг, амьдрал нь яг хуучнаараа үргэлжлэн байгаа юм шиг бодогдон, сэтгэл санаа нь цэлмэх шиг болов. Хүү нь эхийгээ дөнгөж суумагц аавынхаа авчирсан чихрийг авчирч,
--Тээр, аав ийм их чихэр авчихсан гэв.
Дэжид,
--Аан хэмээн хариу дуугараад цааш нь тавих гэтэл хүү нь,
--Алив надад? Хэмээв. Дэжид инээд алдан,
--Миний хүү идээгүй гэж үү гээд боодлыг задлахад хүү,
--Ганцыг ч идээгүй, тиймээ ааваа? Гэхэд Дамба,
--Нээрэн ч амжаагүй байхаа даа гэв.
--Аа мэдэхгүй, аав хүү хоёр хуйвалдчих шиг л бололтой гээд Дэжид:
--За хэдийг авах юм. Багаа, Должин гуай хоёртоо бас амсуулна шүү дээ гэхэд хүү:
--Хоёрыг Багаад, хоёрыг Должин гуайд, хоёрыг надад бас хоёрыг гээд тоолон автал эх нь:
--Үгүй чи чинь өөртөө хоёрыг авчихсан шүү дээ. Тэгээд юун хоёр вэ гэвэл хүү:
--Энэ хоёр чинь өнөөдөр идэх хоёр, энэ хоёр нь маргааш идэх хоёр юм чинь. Тийм байгаа биз дээ гэхэд Дэжид Дамба хоёр хоёул хөхрөв. Дамба,
--Миний хүү ч ийм л сэргэлэн хүн дээ гэхэд Дэжид,
--Хэн мэдэх вэ. Ямар хүн болох юм байгаа юм. Ууж идэхдээ л ухаан нь дэндчих л гээд байх юм. Эртээр бригадын даргыг ирэхээр тавган дээр хэдэн чихэр тавьчихлаа л даа. Тэгсэн чинь нэг харсан мань хүн даргын дэргэд суучихсан «Та тэр янгиртайгаас нь ид, тэр нь зүгээр, гэчихсэн сууж байхгүй юу. Тийм үг хэлсэн хүн юу гэж гар хоосон буцах вэ. Тэгээд л чихэр аваад идчихэж байгаа юм» гэснээс үүдэгдэн бригадын даргын ирсэн, ярьсан хэлсний тухай болон маргааш нүүх тухай яриа болоход хүү «Ура» хашгиран гүйж гарав. Айлынхаа хоёр хөгшинд зар хүргэх гэж яваа нь тэр ажээ. Эх эцэг хоёр нь хорьсон ч үгүй, хойноос нь өхөөрдөн, хайрласан харцаар харсаар хоцров. Дэжид бригадын даргын ярьснаас нэгэн зүйлийг Дамбад хэлсэнгүй. Тэр нь юу гэвэл «Манай бригадаас бүх үзүүлэлтээрээ тэргүүлж яваа суурь бол танай суурь. Малын тарга чинь ч овоо байна. Энэ хэвээрээ онд мэнд орчих юм бол ч наанадаж сумын аварга, за тэгээд цаашлах юм бол аймгийн аварга хүртэхийг хэн байг гэх юм. гэтэл чи энд. Дамба тэнд. Энэ чинь яаж болох вэ дээ. Аман хүзүүн дээр нь гэгч болно шүү дээ. Одоо чинь шагнал урамшил, аливаа юманд гэр бүлийн тогтвор суурьшлыг харгалздаг болчихоод байгаа шүү дээ. Тэр байтугай хүүхдийн сурлага, сахилгыг тооцдог болчихоод байна. За аварга заварга гэж боддоггүй юм гэхэд бригадынхаа хамт олны нэр сүрийг яагаад боддоггүй улс вэ. Ингэж хэлж байна гэж цаад Дамбадаа хэлээрэй. Ер нь тэгээд сум орны удирдлага дуулчихаас өмнө та хоёр учир явдлаа ол, зохиц» гэж Дэжидийг загнасан байжээ. Энэ тухай Дэжид Дамбад хэлнэ гэж бодсон ч үгүй. Гагцхүү тэдний явдлыг хэн бүхэн дуулж, хэн бүхний хэл ярианы бай болж байна гэж бодохоос ингэж явах гэж дээ хэмээн үе үе бодогдсон авч энэ тухайгаа ч Дамбад дурссангүй. Тиймэрхүү юм ярих зав ч тэдэнд гарсангүй. Тэр хоёрын нүүдэл суудал, буусан мордсон улс амьтны тухай ярьж байх зуур нүүдлийн сургийг Багаа өвгөн өөрийн чихээр сонсъе гэсэндээ ч тэрүү ашгүй буйр сэлгэх нь гэж баярласандаа ч тэрүү тэднийд орж ирэв. Багаа бол Дамбыг сургууль цэргээр явж эрдэм номтой болчихсон хүн гэж үзэн түүний үгнээс гарахгүйгээр үл барам «Манай энэ хавиас баатар төрөх ёстой л юм бол Дамба л болно. Ажилтай бол ажилтай, номтой бол номтой» гэж хөгшинтэйгээ ярьж суудаг өвгөн билээ. Дэжид Багаа өвгөнийг орж ирмэгц хоёр усаар авч цааш хийсэн байсан нэрмэл архи гарган Дамба тэр хоёрт өгөөд хонь мал хотлуулах, үнээ малаа саахаар гарчээ. Дамба Багаа хоёр шимийн архи ууцгаан, энэ намрын өвч ногооны сөл, ирэх өвлийн зөнгөөс эхлэн сум орон, тив дэлхийн байдлыг хүүрнэн суух зуур оройнхоо ажлыг амжуулсан Дэжид Должин хоёр орж ирж, хоол унд хийж идэцгээн удтал шуугилдав. Тэдний яриаг эвшээлгэн чагнаж сууснаа Цэдэн Иш хүү суугаагаараа унтчихсан байсныг сая харж «Унтацгаая та минь, орой болчихож» хэмээн хоёр хөгшин ч харихаар, Дэжид ч хүүгээ унтуулахаар босов. Дамба морио чөдөрлөж тавихаар гарчээ. Дэжид хүүгийнхээ орыг засч унтуулчихаад гэнэт яах учраа болохгүй тээнэгэлзэн зогсов. Дамбад ор засч өгөх үү, яах вэ гэсэн асуулт түүнд тулгарчээ. Ор засч өгөх ёстой гэж хичнээн ч бодсон, Дамбад тусад нь ор засч өгч яагаад ч чадахгүйгээ мэдээд Дэжид ор руугаа очин ороо яаруу бачуу засч байхдаа «Орж ирэхэд нь орондоо ороод л хэвтчихсэн байя. Өөрөө тусдаа ор засаад унтдаг юм бол тэр л биз» хэмээн бодож яаран сандран орондоо орсон хойноо айх ч шиг, ичих ч шиг санагдан оволзон дэлсэж байгаа зүрхнийхээ цохилтыг тайвшруулах гэсэн мэт үе үе уртаар амьсгаа аван чимээ чагнан хэвтэв. Ийнхүү нэлээд хэвтсэн боловч Дамбын ирж яваа хөлийн чимээ эс гарсанд ухасхийн босч авдраа уудлан, найр наадам, айл хунарт орчихдоо хэрэглэдэг үнэртэй усаа гарган орондоо цацаад буцаж хэвтэхдээ үнэртэй усны үнэрийг ч мэдэрсэнгүй гагцхүү гадаах чимээнд чих тавин байтал Дамбын хөлийн чимээ гарч ойртох тусам нь хэрэг хийчихсэн мэт эмээн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд шургачихмаар санагдав. Дамба орж ирэн:
Хонь их хол хэвтэж дээ. Шөнө бэлчихгүй байгаа гэхэд нь Дэжид овоо уужирсан хэр нь:
Гайгүй байхаа гэж хэлэхдээ өөрийнхөө хоолойг ямар их чичирч байгааг мэдэв. Дамба юм ч хэлсэнгүй орны хөл дээр сууж гутал хувцсаа тайчаад Дэжидийн хажуугаар орж хэвтэн лаагаа унтраав.
Хэдэн хором хэн нь ч хөдөлсөнгүй. Тэгснээ Дамба Дэжид рүү эргэн түүнийг тэврэн авч өөр рүүгээ татахад Дэжид ч гарынх нь аясаар түүнд наалдтал гэнэт хайр энхрийлэлд нь умбан, хамаг гомдлоо тоочин цээжинд нь нэвтэртэл уйлъя, хүүхэд олсоноо ч хэлье. Юу юуны туханд хүрэлгүй хөөж туусныхаа түмэн бурууг ч хүлээе гэсэн хүсэл нь унтрав. Одоо түүнийг тэвэрч байгаа гар, үнсч байгаа уруул бол урьд өмнө нь түүнийг тэвэрч байсан эр нөхөрийнх нь гар, урьд өмнө нь түүнийг үнсч байсан эр нөхрийнх нь уруул биш байлаа. Цөм хүний болжээ. Дамбын тэвэрч байгаа үнсч байгаа бүхэн түүнийг гомдоохгүй гэсэндээ өөрийгөө албадсан шал хуурамч байдал ч юм шиг огт таних мэдэхгүй хүн түүнийг оролдож байгаа ч юм шиг хачин эвгүй санагдсанд Дэжид Дамбын тэврэлтээс мултран, огцом эргэж буруу харан хэвтээд мэгшин уйлав. Энэ мөчийг хүртэл Дэжидэд хадгалагдаж явсан итгэл найдварынх нь зул бөхжээ. Өөрийнх нь эр нөхөр байсан Дамбаас юу ч үлдээгүй болохыг Дэжид дахин дахин мэдрэх тусмаа мэгшин уйлсаар байлаа. Дамба аргадах гэж таталж чангаасан ч үгүй. Өөрийгөө яаж ч албадаад Дэжидийг тайтгаруулж чадахгүйгээ, яаж ч аяглаад нэгэнт хөрчихсөн сэтгэлээ нууж чадахгүйгээ, тэр ч байтугай бүр бие сэтгэлээр хөндийрчихсөнийгөө мэдрэн «Яах гэж Дэжидийн өвөрт оров оо. Хүүгийнхээ хажуугаар л ороод хэвтчихгүй» хэмээн өөрийгөө зэмлэн хэвтжээ.
Шинэ нутагт бууснаасаа хойш Дэжидийн сэтгэл улам ч эл хул ямар нэгэн юмаа гээчихээд цөхрөлтгүй эрэлд хатан явах мэт болов. Дамбыг зөвхөн нүүлгэж буулгачихаад хүний хүн шиг давхиад явчихсанд нь ч бус, ерөөс сэтгэлд нь нэг их юм онгойрч эзгүйрэн, тэрийгээ мэдрэх тусмаа үгүйлж харамсах ажээ. Дамба одоо тэртэй тэргүй хүний хүн болжээ гэдгийг Дэжид ой тойндоо ортол ухаарчээ. Нүүхийн өмнөх өдрийг хүртэл яв гэсэнд л гоморхож явчихаад байгаа юм. Удахгүй эргээд ирнэ. Бүх юм хуучин хэвэндээ орно гэж бодож байсандаа ч тэрүү, хэлж мэдэхгүй далдын нэгэн итгэл түүний сэтгэлийн орон зайг эзэлж байсан юм. Одоо бол Дэжидийн сэтгэл, гэрэл гаргая ч гэхнээ ганц ч шүдэнзгүйгээ мэдрэн харанхуйн дунд суугаа хүний сэтгэлтэй төстэй бөгөөд Дамба эргэхгүй явжээ гэдгийг бие цогцос, сэтгэл санаандаа улам улам бат нот ухаарах тусмаа энэ шинэ нутаг шинэ биш санагдана. Нүүхгүй байж хэзээ ч болохгүй гэдгийг цаанаа мэдэж байгаа хэрнээ хэрэггүй л нүүж гэж бодогдоно. Юу дурсаж санахаа мэдэхгүй хэрнээ харин ч хуучин нутаг нь дурсан санах юмтай мэт, түүний сэтгэл санааг эзгүйрүүлээд байгаа хамаг бүхэн хуучин нутагт нь үлдсэн мэт бодогдоно.
Урьд нь шинэ нутагт буусны дараа хонь мал ч гадаа хэвтэх нь хэвтэж, идээшлэх нь идээшилж, гэр бараа ч тоос шороогүй цэвэр цэмцгэр, хийсэн
хоол ч амттай, аргал түлээ түүсэн ч хаяанаасаа ер ийм тиймд сэтгэл хоёрдохгүй амгалан тайван хүсэх үгүйлэх юмгүй хоёр гурав хоног жаргалтай нь аргагүй сайхан байх шиг байдагсан. Одоо тийм ч юм алга. Огт таньж мэдэхгүй хүний нутагт отроор явж байгаад хоног таарч нэг газар буудалчихаад, зангий нь мэдэхгүй газар яаж хононо доо, чоно нохой эргэдэг болов уу, яадаг бол гэж сэтгэл зовнидог шиг нэг л харь санагдана. Уг нь энэ нутагт энэ жил бууж байгаагийнхаа хувьд шинээс биш, намар оройхон болохоор өвөлжөөгөө бараадан жилийн жилд л буудаг, өвс ногоо, чулуу шороогий нь хүртэл андахгүй мэдэх газар билээ. Ойр хавийнх нь таана хөмүүл сугсалзсан хэсэг бусаг ногоон буйр цөм л эднийхний ноднин, уржнангийн буйр бөгөөд харанхуй шөнө явган гүйцсэн ч бүдрэхгүй газар атал яагаад ч юм энд буусан нь дэмий санагдана. Ядахдаа уржнан намаржсан Хүрэн овооны энгэрт ч юм уу, тээр жил тэр нэгэн өдөр Дамбыг тэднийд ирэхэд байсан нутаг болох Хөх дэрсний хондонд ч юм уу, Дэжидийн тавдугаар ангид орох намар нь буусан Улаан дэлд ч юм уу, аль эсвэл нэгэн их элсэрхэг газар нүүгээд буучихсан гэрээ ч бариагүй Дэжидийг наршчихна гээд эх нь авдрын сүүдэрт суун хөл дээрээ элс асган тоглож байсан тэр нутагт буусан бол сэтгэл өег байх байсан ч юм шиг, тэр дундаа ээжийнхээ сэрүүн тунгалаг ахуй цагт нутагладаг байсан нутагт буучихсан бол сая сэтгэл амар байх байсан мэт санагдана. Ер нь сүүлийн үед ээжийнхээ ярьж, хэлж байсан үг, ээждээ уцаарлаж, туниж, зөрүүдэлж байсан бүхэн нь эргэн бодогдож, тэгэхэд муу ээж минь надад гомдсон байх даа гэж хэзээ хэрхэн юү гэж хэлснээ тодоос тод санан, тэр бүрд өөрийн эрхгүй хоолой нь зангирч нулимс унагаадаг байлаа.
Дамба Дэжид хоёрыг айл болсны дараа эх нь дөрвөн ханатай жижиг гэр барин тэднийтэй айл явдаг байсан үе байлаа. Нэг орой «Хөхүүр дүүрчихлээ. Хоосон сав байна уу, сүү юүлье» гээд ээжийндээ орсонд эх нь галын аман дээр суучихсан уйлж суув. «Яав ээжээ, бие зүгээрүү» гэхэд эх нь «Бие яах вэ, хэвтчихгүй л бол хүн эрүүл саруул яваад байна гэж боддог хойно босоо шүү л байна. Хүнд чинь биеэс гадна сэтгэл гэж нэг юм байдаг юм байна шүү, хүү минь. Хүн гэдэг хөгшрөх тусмаа хүнээр бөөцийлүүлэхийг боддог юм байна. хэн нэгтэй бодсон санаснаа дэлгэн суумаар ч л бодогдох юм. Заримдаа мэдээ чимээ өгч чадалгүй үхчихээд өдий төдий болчих вий ч гэж айх юм. Би ер нь манайд хүн битгий орж ирээсэй гэж бодож яваагүй болохоор хүн хар орж ирэхгүй болохоор чинь хэцүү юм байна шүү дээ. Сураагүй болоод л тэр байх даа» гэжээ.
Тэгэхэд нь Дэжид сэтгэлий нь засах олигтойхон ч үг хэлж чадалгүй хий дэмий л дуугүй жаахан сууж байгаад гарахдаа «Зарим нэгтэй адилхан явуулын амьтан дагаад өөр аймаг сум алгасаад алга болчихвол яах нь вэ. Дэргэдээ аваад, өргөж тээгээд явах тусам цаашлах гэж. Яалгах гэсэн юм. Тийм л ганцаардаж уйдаад байдаг юм бол бидэн дээр ороод инээж хөхөрч, ярьж хөөрч байхгүй гэртээ шигдчихээд байх юм чинь» гэж тунирхан бодсон авч дорхноо «Үгүй бас хэр ч байгаа даа. Туурга тусдаа бол тусын дайсан гэгчээр тусдаа орон гэртэй болохоор, гэр орныхоо ажлыг эмхэлсээр зарим өдөр орохгүй ч өнжчих өдөр гардаг л байх. Хаа нэг орлоо ч тав тухтай таван үг ч солих завгүй энэ тэр юм авах өгөх нэрийдлээр ороод бараг босоогоороо шахуу байж байгаад л гардаг байх. Тэгсэн хойно уйдалгүй ч яахав дээ. Гадна дотноос хүн хар ирлээ ч манайд орчихоод л мордоод явчих юм чинь, хэр ээ. Одоо өдөрт зориуд орж сууж байя байз» гэж шийдсэн хэр нь гэртээ ормогцоо энэ тэр юм хийж ингэж тэгсээр мартагнан мөн л бахь байдгаараа зарим өдөр бараа бараагаа харалцаад ч өнгөрөх өдөр байдаг л байлаа. Энэ нь хань бүлтэй өөрийн гэр оронтой, дутагдах гачигдах нь үгүй болохоор жаргалдаа ташууран төрсөн эх, өөрийн гал голомтоо мартан огоорсон байдал харагдах боловч үнэхээр санаж сэрээд, эхийнхээ гэрт орж хоол цайнаас нь хуваалцан тав тухтай сууя ч гэсэн ярих хөөрөх юм олдохгүй. Эх нь л юм ярихгүй бол дуугүй сууна гэсэн үг. Гэтэл тэрэн шиг бэрх юм Дэжидэд үгүй мэт санагдан, гараад явчихъяа гомдох болов уу гэж эмээнэ. Ингээд суугаад байяа тоож юм ярихгүй байна. Би хөгширч хэнд ч хэрэггүй болсон амьтан гээд уйлж унжаад унавал яана гэж бодно. Дамбатай ярьдаг хөөрдөг юмаа ч ярилтай биш бас ч хэцүү юм тулгана. Зүй нь бригадын төвд тэгж ингэж гэнэ, сум нэгдлээс ийм тийм шалгалт ирэх гэнэ, яах вэ ийх вэ гээд сэтгэлий нь аятайхан засчихаад гараад явчихаж болох байтал Дэжид тэгж худлаа аяглаж үл чадах ажээ. Хар нялхаас эхийн дэргэд явсан, тэгээд ч отгон охин нь болохоор эхдээ онгог, эрх дураараа өссөн нь нөлөөлдөг байлаа. Түүний зэрэгцээ энэ тэр ажлаа их л удаан амжуулж, яль шальгүй гар хөлийн үзүүрээр хийчих юманд заавал зав зай хайх тул түүний ажил барагдаж зав гарах нь ч ховор. Тэгээд ч багаасаа эхийн ам харж, ингэ тэг гэснээр нь хөдлөөд сурчихсаныг хэлэх үү, Дамба угаас гадаа гэртгүй хөдөлж энэ тэрийг өөд нь татан, тэрийгээ тэг, энийгээ ингэ гэх болсон нь түүний амыг харан улам ч назгайрах болжээ. Энэ байдлы нь эх нь хараад үл тэвчих учир зарим үед үглэх яншихаас халшран нүднээс нь далд өнжихсөн ч гэж боддог өдөр гардаг байжээ.
Энэ бүхнээ одоо эргэн эргэн санах бүр нулимс нь цийлэгнэн ирж эхийгээ өөд болох цагт ингэж үгүйлэн гашуудаагүйгээ одоо үгүйлэн харамсана. Эх нь амьд сэрүүн байсан бол Дэжид яавч ийм зовлон амсахгүйгээр үл барам Дамбаас саллаа ч сэтгэлд нь хоосон хоцорсон зай бүхнийг бөглөж, орлож чадах юм ганцхан эх нь л юм шиг бодогдоно. Тэр ч бүү хэл эх нь амьд сэрүүн байсан бол гэдсэндээ хүүхэдтэй хоцорч байгаа нь юу ч биш, бодох санах, зовних уурлах, ичих юу ч биш шиг бодогдоно. Гэтэл ингэж өнгөрсөн улирсныг үгүйлэн дурсан нь маргааш «яах билээ, хэрхэх билээ» хэмээн шаналах шаналал зовнилыг нь улам ч ихэсгэж байгааг Дэжид өөрөө ч мэдэхгүй, мэдлээ ч санах үгүйлэхгүй байж чадахгүй билээ. Ерөөс хүн гэгчийн өнгөрсөн нь сэтгэлийнх нь хөрс болдог бөгөөд үйлийн салхийг үелзэх бүрд хүмүүн мөнөөх хөрснөөсөө зууран, мөнөөх хөрснөөсөө шим тэжээл эрэлхийлдэг ажээ. Нөгөө гэвэл шинэ нутагт буусаар мал тогтуун, элдэвт санаа зовних юм одоохондоо үгүй атал таана хөмүүлийн толгойд шар туяа татчихсан байгааг, нарны илч буураагүй налгар дулаахан байгаа хэрнээ хаа нэгтэйгээс сэвэлзэх салхины үзүүр цаанаа л нэг гэгэлгэн буйг Дэжид мэдрэн өвөл гэгч санааны мухарт бус барааны газарт цэнхэртэх уулсын оройд будран хэзээ хэзээгүй тал руу буух гэж буй мэт бөгөөд «Жар гарсан хоёр хөгшин, хуруун чинээ ганц хүү бид хэд яана даа. Ядаж бие давхар» гэж бодогдон шүүрс алдана. Одоохондоо морь мал унаж гадуур дотуурхи ажлаа амжуулахад саад болохгүй ч хоног цаашлах тутам томорч морь унахад бүүргэнд тулаад явж болохгүй болохоос эхлээд араг үүрч аргал түүх хүртэл саарна. Багцааг бодоход мал ид төллөхтэй давхцаж байгаа нь Дэжидийн янзыг үзэх гэсэн мэт улам ч хясч байх мэт ажээ. Урьд нь Дэжид ингэж ирэх цагийн зөнг мэдрэх нь бүү хэл, чухам хэдийд яаж намар шувтарч, өвөл залган хавартай золгодгийг эс мэдэх бөгөөд нэгэн мэдэхэд өвөлжөөнд бууж, идшээ хийцгээж бужигналдаж, нэгэн мэдэхэд цагаан сар болчихсон золгоцгоож, нэгэн мэдэхэд айраг цагаа дэлгэрчихсэн наадамд ямар дээл өмсөх билээ болчихсон байдаг байжээ. Хүүхдийн тухай ч мөн ижил. Анхны хүүхдийг олчихсон үгүйдээ эргэлзсээр явтал нь нэг мэдэхэд гарах болчихсон байсан санагдах бөгөөд чухам хэдэн сартайгаасаа хөдөлж хэдэн сартайгаасаа гадуурхи ажил хөдөлмөрөөс хөндийрч гэр зуур эргэлдэх болдгийг мартсан буюу хожим хойно хэрэг болно гэж анзаараагүй өнгөрсөн учир одоо анх удаагаа хүүхэд олсон мэт биеийг чагнан гутарч гуних өдрөө Дамбаас гэдсэндээ хүүхэдтэй хоцорчихож гэж хэн ч бодохгүй. Дэл сул амьтнаас л олчихож гэж ойр хавийн хүүхэн чавганц нар шуугих болно гэж бодохоос дутуу гаргачихмаар санагдан, хэзээ хэн яагаад дутуу гаргачихлаа гэж ярилаа гэдгийг санахыг оролдох авч юу ч үл санана. Хүн амьтнаас асууя гэхээр сургууль соёлоор хамт явсан найз нар малын бэлчээрээр уулзалдчихаар ойргүй, айлын хөгшин ойролцоо нутаглах хүүхэн чавганц нараас асууя гэтэл хэл амнаас нь эмээх тул хий л шаналан, нэг өдрийг өнгөрөөж нөгөө өдрийг үзэхдээ өчигдөрийн бодлоо эргэцүүлэн, юү гэгчийн муухай юм бодов оо, хүүхэд олчихсоноо анх мэдэрч яаж их баярлаж байлаа, эргэлзэл бүхнээ арилган гарцаагүй олжээ гэдгээ өөртөө баталсан хойноо Дамбад хэлнэ гэж нандигнан хадгалж яваагүйсэн биш билүү, ёстой хүүгийн минь заяа гомдох байгаа даа, ямар амьтан үр хүүхдээ дутуу зулбан гараасай гэж боддог байна хэмээн өөрийгөө зэмлэн, өөрийнх нь энэ бузар муухай бодлыг хүн мэдчихээгүй байгаа гэж эмээхэд ч хүрдэг байлаа. Тэр ч байтугай олсон даруйдаа Дамбад хэлчихсэн бол ийм явдал болоо ч уу, үгүй ч үү хэмээн бодогдож, хэлээгүйдээ харуусах бөгөөд суугаад долоон жил болсны хойно анхны хүүхэд гарч түүний долоон насан дээр хоёр дахь хүүхдийг олж байгаа нь ч гэсэн түүнд хачин тохиолдол шиг санагдан долоогийн тоо муу гэдэг үнэн юм биш байгаа гэж бодоход хүргэх боловч үр хүүхэдтэй болж байгаа маань муу юм гэж үү дээ гэж бас эргэлзэл төрнө. Энэ мэт элдвийн бодлоосоо болоод ч тэрүү ер нь шинэ нутагт бууснаасаа хойш гэртээ байх дургүй болчихсондоо ч тэр үү, аль эсвэл цаашдаа хөл хүндэрч хонь малд явж болохгүй болчихоор аргагүйн эрхэнд айлын хоёр хөгшин л явах тул одоо би явж болж байгаа дээрээ яваад байя ч гэж бодсон уу бараг өдөр болгон шахуу хонинд явдаг болов. Хоёр хөгшин ч байдлыг гадарласан болохоор онц их гайхсангүй. Сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон амьтан, хээр хөдөө алсыг харж явах өөрт нь амар байдаг байлгүй гэж ярилцан дуртай нь аргагүй зөвшөөрдөг байв. Үнэхээр ч гэрт байснаас хээр хөдөө энэ тэрийг харж явах нь Дэжидэд хөнгөн байх шиг байдаг байлаа. Ийнхүү явах зуур түүний урьд өмнө хэзээ ч төрж байгаагүй нэгэн бодол төрсөн бөгөөд тэрхүү бодол нь түүний сэтгэлийг зовоож байгаа бүхнээс аврах цорын ганц арга мэт санагдаж болжээ. Тэр бодол нь энд хэрэггүй буулаа гэдгээс ч хоёр хоногийн өмнө буугаад мордсон нутгийн нэгэн авгайн үг алдуулан Дамба тэр хоёрын явдлын талаар юм сонсох гэж ирсэн юм шиг сонжингуй харсаар суусан харцнаас ч, ер нь цаашдаа бууж мордох иймэрхүү улсын асуухгүй хэрнээ үнэн худлыг үзэх гэж ирсэн юм шиг элдвийг сонирхох байдлаас ч гаргах юм шиг санагдана. Хоног хугацаа өнгөрч алив бүхний сонь буураад ирэхээр Дамба тэр хоёрын сууж байсныг ч аандаа мартах бөгөөд тэр болтол амьтны нүднээс хол явах нь дээр гэж бодсон бодолд нь саяхных нь нэг зүүд улам ч түлхэц болжээ. Тэр зүү бол хүрэл гөрөөсний тухай зүүд юм. Хэдийд яагаад амь орчихсоныг бүү мэд толиных нь урд байдаг хүрэл гөрөөс амь орчихсон нэгэн их цэлгэр талын дундуур цааш цахилах бөгөөд Дэжид хойноос нь шилбүүр барьчихсан явган гүйнэ. Дэжидийг гүйх тусам гөрөөс цаашилсаар зээр гөрөөсний сүрэгтэй нийлэн цахилан цахилсаар холдоход цөхөрч туйлдсан Дэжид суун тусч, яагаад ч гүйцэхгүйгээ мэдрэх, их л харуусч байна гээд сэрчихжээ. Зүүдэллээ гэдгээ сэрүүт мэдсэн хэрнээ гэрэл гаргамаар санагдан лаагаа асаавал өнөөх хүрэл гөрөөс нь хөлөө жийн хэвтсэн хэвээр харагдана. «Яагаад би ингэж зүүдлэв. Хүн өдөрт бодож явснаа зүүдэлдэг юм гэсэн. Би энэ тухай ер бодоогүй юмсан. Хачин юм даа» хэмээн бодож тайвшрахыг хичээсэн боловч зүүднээс хоцорсон харамсал хэвээр...Нойр нь хүрсэнгүй. Толгой нь өвдөж байх тул толгойныхоо өвчнийг дарах санаатай эм олж уухаар авдраа уудалсан боловч эм олсонгүй. Хүүхэд бүлээрч, ийм тийм эм хэрэгтэй болоход Дамба авдрнаас л авч өгдөг байсан гэж бодон эрээд олдсонгүй. Ингэсээр үүр цайлгасан ажээ. Тэр өдрөөс хойно яагаад ч юм эзгүй яваад ирэнгүүт өөрийн эрхгүй мөнөөх хүрэл гөрөөсний зүг хардаг болжээ. Тэр ч байтугай нэгэн удаа далд хийчихье гэж бодсон боловч хүүгийн шалгаах, айлын хоёр хөгшнийг элдэв муу юм саначих болов уу гэж санан больсон нь бий. Энэ зүүд түүний сэтгэлийг улам ч тогтворгүй болгов. Энэ бүхэн хуримтлагдсаар тэрхүү бодлыг биелүүлэхээс өөр аргагүй болгожээ. Энэ бодол бол хүүтэйгээ хоёул говь руу оторт явъя гэсэн бодол байлаа. Энэ бодол нь өдөр ирэх тусам болих уу, яах вэ гэж бодогдуулахаасаа «Хэзээ явах вэ» гэж бодогдуулах нь их болов. Нөгөө гэвэл ингэж ойрын отор хийх нь малын таргад ч хэрэгтэйгээс гадна өвөлжөө бууцныхаа ойр орчныг өвлийн хахир хатуу цагт нөөцлөхөд хэрэгтэй бөгөөд хэдийгээр гэдэс гүзээ нь унаа унаж болохгүй боллоо ч тэнгэрийн тогтуунд энэхүү нөөцөлсөн бэлчээртээ хонио явган хариулахад ч болох юм гэж бас боджээ. Өдөр ирэх тутам биежсээр байсан дээрх бодол нь Дэжидийг яаруулах болсон тул нэг өдөр айлынхаа хоёр хөгшинд «Та хоёр гэр орноо сахиад хэдэн үхэртэйгээ үлд. Хүү бид хоёр хонио аваад баруун говь руу орж хэд хоночихоод ирье. Тэмээ тэртэй тэргүй говь руу зүтгээд байгаа юм. Бид хоёр тэндээсээ бараа харья» гэсэнд Дамбын үгнээс хэзээ ч гарч үзээгүй Багаа өвгөн «Намар бүхэн л энэ мэт өвөлжөө бууцаа түшин, дөхөж буучихаад болоод л байдаг байсан юм болох л байлгүй. Энэ жил яагаалхав гэж. За үнэхээр бригад сумаас отор хий барь гэж шахаад ирэх юм бол бид хоёр явна уу гэхээс чамайгий чинь хуруун чинээ хүүхэдтэй эзгүй говь руу явуулчихаад бид юугаа бодож суух билээ. Тэр ч барахгүй ажил байхаа. Гээд бод л доо. Уг нь өдийд ногоо нь нялхаараа сугсалзаад говь шиг сайхан юм хаа байх вэ. Мал ч бэлчээр соргог сайхан болох тусам шилэн сорчилж гүйгээд таргалж гүйцдэггүй юм. Амьтны нь араншин биз дээ. Хүн ч мөн ялгаагүй элбэг дэлбэг, бэлэн зэлэн байх тусмаа улам цаашлаад байхгүй юмыг үгүйлээд байх юм хойно, мал ч хэр биз дээ» гэжээ. Дэжид юү ч хэлсэнгүй, хэлэх ч үг олдсонгүй. Урьд нь отор хийж яваагүй болохоор тийм ийм гэх юм байх ч биш. Тэгээд ч өвгөний хэлсэн оргүй худал үг биш тул бас ч эргэлзэв. Нээрэн ч долоон настай хүүхэдтэйгээ хоёулханаа хүн амьтангүй, эзгүй говьд хээр хөдөө хононо гэж бодохоос айдас хүрнэ. Хэдийгээр энэ тал нутагт чоно байхгүй, Дэжид ч өдий хүртлээ чоно үзээгүй боловч хүмүүсийн амнаас аманд дамжин домог мэт хэлэлцэх айдас хүрэм яриа санаанд нь орж элдэв дэмий юм санаж сэдсэндээ өөрийгөө зэмлэжээ. Харин ямар азаар хүүдээ хэлчихсэнгүй вэ. Учир мэдэхгүй юм болоод тэр чинь явья барья гээд шалчихна гэж боджээ. Ер нь сүүлийн үед Дэжид хүүдээ юуг хэлэх вэ, юуг хэлэхгүй байх вэ гэдгээ урьдаас заавал боддог болжээ. Тийм ч учраас тэгж асуувал нь тэгж хэлнэ гэж урьдаас заавал бодох болсон ажээ. Гэвч ихэнхдээ хүү нь Дэжидийн бодоогүй санаагүй юмыг , худлаа ч хэлэхэд хэцүү, үнэнийг ч хэлэхэд хэцүү талаас нь асуудаг байлаа. Өдөр ирэх тусам хүүхэд эцгээ санаж байна гэдгийг, яаж ч худлаа хэлээд үнэнийг далдалж чадахгүй юм гэдгийг Дэжид ойлгох болов. Түүнд хэн ч юу ч яриагүй хэр нь өөрийнхөө зөнгөөр, томчуулаас ондоогоор ухаарах ухаарлаараа үнэнийг мэдэрч, мэдэрсэн тэр цаг мөчөөсөө эхлэн тэр тухай элдвийг асуухыг ч больж, гаднаас харахад огт тоохоо больчихсон мэт болдог ажээ. Сүүлийн үед чихэр жимс, хоол унднаасаа эцэгтээ тавих гэж зүтгэхээ ч больж, дуу нь цөөрч үе үе нүд нь бодлогошронгуй энэ тэрийг хий гөлрөх болсон нь Дэжидийн сэтгэлийг зовоож аргаа барахдаа амьтан хүнээр «Хүүхэд санаад бэтгэрэх нь. Нэг ирж үзээч» гэж хэлүүлье. Тэгээд хүрээд ирдэг юм бол уйлж дуулж байгаад ч болсон үр хүүхдээ бодъё буцаж сууя гэж гуйдаг юм билүү, урьд өмнөхийг нь огт болоогүй юм шиг мартчихгүй юү. Мартья л гэвэл ер мартагдашгүй юм хаа байх вэ. Надтай яаж анх учирч байсан хамаг бүгдээ, арваад жилийн амьдрал, үр хүүхдээ мартчихаад явчихаж чадах байхад би чадахгүй ер юү болсон юм. Хүн гэдэг чинь ерөөс сайн сайхан, муу муухайгаа мартчихдаг л амьтан юм чинь. Хаман бүхэн надаас л болсон. Би л ам түргэнтэйдээ хөөсөн. Дамбад огт буруу байхгүй... хамаагүй тэрнээсээ салж хагацаж чаддаггүй юм бол ирж очоод явж л байг л даа. Би л мэдээгүй сонсоогүй юм шиг байя. Тийм улсууд байдаг л юм чинь... Зарим нь тэгж амьдраад болоод л байгаа юм чинь яадаг юм.Ганцхан намайг л бүү орхиг. Ингэж явж чадахгүй нь гээд гуйхад хүн байна даа даанч нэгийг бодно биз. Намайг өрөвдөх биз гэж бодогдон ингэж хэлэхээр Дамба түүнийг аргадна. Магадгүй урьд өмнө тэгж энхрийлж, хайрлаж байгаагүйгээр түүнийг энхрийлэх ч юм билүү гэж бодогдоно. Энэ бүгд зөвхөн түүний бодол биш зайлшгүй болох бүтэх юм шиг бодогдон сэтгэл санаа нь ч тайван амгалан болчих шиг болно. Надад муу юм бий. Өөрийгөө зөнд нь хаясан энэ тэр гээд.... Тэр яахав болно. Дамбыг ч дутуу хайрласан юм бий л байх. Хүний хүнийг хайраар татчихаж хүн чадаж байгаа юм, би өөрийнхөө нөхрийг хайраар дутаав гэж үү. Би хүн хайрлаж энхрийлэхэд бусдаас мөч дутуу төрсөн гэж үү ч гэж бодогдох бөгөөд ийнхүү бодоход нь хэнээс ч илүү хайрлаж, энхрийлж, халамжилж хэнээс ч илүү хайр энхрийлэл, халамж хүсч чадах юм шиг санагдана. Ингэж бодохоор яагаад ч юм заримдаа Тогоохүүгийнд очмоор, Тогоохүүг хармаар, юугаараа Дамбын сэтгэлийг татчихсаны нь мэдмээр санагдана. Одоо болтол түүний мэдэхсэн гэдэг юмны нэг бол Дамба Тогоохүүгийн юунд нь болсон юм бол гэдэг бодол юм. Энэ нь өөрт нь тайлагдахгүй байгаа нэг нууц юм шиг санагдан үе тэнгийн хүүхнүүдээс Тогоохүүгийн тухай мэдэх юмсан. үс, зүс, нүүр царай сайхантай гоё хүүхэн байдаг болов уу. Аль эсвэл ажил төрөл, алдар нэрээрээ гаргууд юм болов уу ч гэж бодно. Заримдаа тэмээ мал эрсэн сурсан болоод тэднийхээр буух юмсан ч гэж хүртэл бодно. Ер нь Дамба одоо нэг ирэх болсон, ирэхэд нь
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

*Ss* написал:
*****Shinobi***** написал:
*Ss* написал:Guess who's back???
wazz up guys?
Sugaraa chi goe shuu!!!
hehe chi odoo l oilgoson yum bish biz dee? :razz:
messengert chin utas uldeesen avsan uu?
yasan tegeed?
ugui shd dahiad yvuulchih ok!!!
Хэрэглэгчийн аватар
*Ss*
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 3-р сар.27.05 6:48 pm
Байршил: Behind ya

Бичлэг Бичсэн *Ss* »

*****Shinobi***** написал:
*Ss* написал:
*****Shinobi***** написал: Sugaraa chi goe shuu!!!
hehe chi odoo l oilgoson yum bish biz dee? :razz:
messengert chin utas uldeesen avsan uu?
yasan tegeed?
ugui shd dahiad yvuulchih ok!!!
oh chi bitii 2ajil bolgood baildaa
Хэрэглэгчийн аватар
*Ss*
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 3-р сар.27.05 6:48 pm
Байршил: Behind ya

Бичлэг Бичсэн *Ss* »

d&m gj hen yum be?
neeh sonin boon urt yum tavichih yum.
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

Za sain uu? manai angiihaan..........?????
Mojojojo
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 76
Нэгдсэн: 4-р сар.23.05 1:16 pm

Бичлэг Бичсэн Mojojojo »

sain sain hicheeldee ch yawaal gaduur ch zugaalaal
goyo bna oo
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

[quote="Mojojojo"]sain sain hicheeldee ch yawaal gaduur ch zugaalaal
goyo bna oo[/quotec]
chi odoo zugaalaad bgaa hereg uu?
Mojojojo
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 76
Нэгдсэн: 4-р сар.23.05 1:16 pm

Бичлэг Бичсэн Mojojojo »

*****Shinobi***** написал:
Mojojojo написал:sain sain hicheeldee ch yawaal gaduur ch zugaalaal
goyo bna oo[/quotec]
chi odoo zugaalaad bgaa hereg uu?
tehh zugaalaal uur surguuliar heseel
tegeel bas yum uzeel
end goyo bayar zunduu boloh yum oo
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

Mojojojo написал:
*****Shinobi***** написал:
Mojojojo написал:sain sain hicheeldee ch yawaal gaduur ch zugaalaal
goyo bna oo[/quotec]
chi odoo zugaalaad bgaa hereg uu?
tehh zugaalaal uur surguuliar heseel
tegeel bas yum uzeel
end goyo bayar zunduu boloh yum oo
tiim uu?
Хэрэглэгчийн аватар
Ms.Jackson
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 97
Нэгдсэн: 3-р сар.06.05 2:37 pm
Байршил: өөрийн орон зайд

Бичлэг Бичсэн Ms.Jackson »

*Ss* написал:d&m gj hen yum be?
neeh sonin boon urt yum tavichih yum.
harin hen yum boldooo? gehdeee tavisan uguulleg ni aytaihan uguulleg shtee! bas uruvdultei!
Хэрэглэгчийн аватар
Ms.Jackson
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 97
Нэгдсэн: 3-р сар.06.05 2:37 pm
Байршил: өөрийн орон зайд

Бичлэг Бичсэн Ms.Jackson »

gehdee d&m yaah gj iim iluuu zuil hiiigeed bgaaambe? naadhiiig chin nomon deeerees oloood unshij bolno shteeee!

bas bid nar unshitsgaaatsan sht !
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

Ms.Jackson написал:gehdee d&m yaah gj iim iluuu zuil hiiigeed bgaaambe? naadhiiig chin nomon deeerees oloood unshij bolno shteeee!

bas bid nar unshitsgaaatsan sht !
tiim uu?
Хэрэглэгчийн аватар
Manduulan 11v
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 90
Нэгдсэн: 1-р сар.11.07 9:27 pm
Байршил: ***Хайрт Эх орондоо***

Бичлэг Бичсэн Manduulan 11v »

Ýíý topic ÷èíü áàðàã ÿâàõàà áîë÷èõñîí þì áèø ¿¿?
*Бидний Монгол мандан бадраг*
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

Manduulan 11v написал:Ýíý topic ÷èíü áàðàã ÿâàõàà áîë÷èõñîí þì áèø ¿¿?
font chin tohiroogyi bna
d&m
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 32
Нэгдсэн: 2-р сар.27.07 5:58 pm

Бичлэг Бичсэн d&m »

yadiin mu bna tanij manihgui manai angiinhan gj soninshdee
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

hey yu baitsgaana?
Хэрэглэгчийн аватар
*Ss*
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 3-р сар.27.05 6:48 pm
Байршил: Behind ya

Бичлэг Бичсэн *Ss* »

hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
GueSS who's BACK?
Хэрэглэгчийн аватар
Ms.Jackson
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 97
Нэгдсэн: 3-р сар.06.05 2:37 pm
Байршил: өөрийн орон зайд

Бичлэг Бичсэн Ms.Jackson »

d&m написал:yadiin mu bna tanij manihgui manai angiinhan gj soninshdee
taniulmaar bsiin bol ner usaaraa orku yaasiimb deee!!!
yu bolood baahan oguulleg enee tereee tavitsiim beee?
Хэрэглэгчийн аватар
Ms.Jackson
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 97
Нэгдсэн: 3-р сар.06.05 2:37 pm
Байршил: өөрийн орон зайд

Бичлэг Бичсэн Ms.Jackson »

:mrgreen: :mrgreen: :mrgreen:
*Ss* написал:hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
ain tiim uu? hezee veee? hairt mini chamtai l uulzaj bval busad ni yaah vee!!! :mrgreen: :mrgreen:
:oops: :oops: :oops:
Хэрэглэгчийн аватар
*Ss*
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 3-р сар.27.05 6:48 pm
Байршил: Behind ya

Бичлэг Бичсэн *Ss* »

Ms.Jackson написал::mrgreen: :mrgreen: :mrgreen:
*Ss* написал:hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
ain tiim uu? hezee veee? hairt mini chamtai l uulzaj bval busad ni yaah vee!!! :mrgreen: :mrgreen:
:oops: :oops: :oops:
hun icheegeed bhiim aa :razz:
GueSS who's BACK?
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

*Ss* написал:hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
tiim uu hen zohion baiguulj bgaan? hezee tegsiin?
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

Ms.Jackson написал::mrgreen: :mrgreen: :mrgreen:
*Ss* написал:hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
ain tiim uu? hezee veee? hairt mini chamtai l uulzaj bval busad ni yaah vee!!! :mrgreen: :mrgreen:
:oops: :oops: :oops:
baylagaa muuhai shuu!!!
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

*Ss* написал:
Ms.Jackson написал::mrgreen: :mrgreen: :mrgreen:
*Ss* написал:hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
ain tiim uu? hezee veee? hairt mini chamtai l uulzaj bval busad ni yaah vee!!! :mrgreen: :mrgreen:
:oops: :oops: :oops:
hun icheegeed bhiim aa :razz:
Suugii ichee l........... hehe
Хэрэглэгчийн аватар
*Ss*
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 3-р сар.27.05 6:48 pm
Байршил: Behind ya

Бичлэг Бичсэн *Ss* »

*****Shinobi***** написал:
*Ss* написал:hey yu baitsgaana daa?
6sariin suuleer angiaraa zugaalgand yavna gsn shu.
medej bga biz dee? hurdan boloosoi hehe
tiim uu hen zohion baiguulj bgaan? hezee tegsiin?
gundee nadaa tegj helsen Danza zohion baiguulj bga gsn shu... manaihan demjeed ogoorei
GueSS who's BACK?
Сэтгэгдэл хариулах

“Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд” руу буцах