.:.Гэрлэлтийн гэрээ.:.

Аз жаргалыг авчрах бяцхан зөвлөгөөнөөс эхлээд асуудал шийдэх хvнд мөч, аав ээжvvдийн тулгамдсан асуудал, vр хvvхдийн хvмvvжил, vл ойлголцол, өмнө тулгарсан асуудал бvхнээ дэлгэж, vзсэн туулсан амьдралын туршлагаа солилцъё.
Аав нарын цуглах PUB
Жирэмслэлт
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

.:.Гэрлэлтийн гэрээ.:.

Бичлэг Бичсэн Colonel »

Гэрлэлтийн гэрээ/prenuptial agreement/ гэж нэрлэдэг гэр бүлийн гишүүдийн хооронд үүсэх эд хөрөнгийн талаарх гэрээг Хөгжингүй улсуудад гэрлэлтийн гэрээ байгуулах нь маш элбэг байдаг статистик байдаг. АНУ-н нийт гэрлэгчдийн 86 хувь, Канадийн 73 орчим хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулдаг судалгаа байдаг талаар уншиж байсан. Миний бодлоор ч тэр, манай Монголчуудын дийлэнх нь дөнгөж гэрлэж байж юун салахад эд хөрөнгөө хэрхэн хуваах, гэрлэгчдийн хэн нэг нь нас барах үед хэн, хэн нь хэдэн хувиар хөрөнгийг нь өвлөн авах талаар гэрээ байгуулахыг байж болохгүй зүйл гэж үздэг. Гэхдээ судлаад үзэхэд гэрлэлтийн гэрээ байгуулах нь гэрлэгчид нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэж байгаа хэлбэр төдийгүй салах үедээ ч ямар нэг маргаангүй салах боломжийг олгодог зэрэг давуу талууд олон байдаг бололтой юм билээ. Шүүхийн байгууллагад ажилладаг манай нэг танил хүмүүс салахдаа халбага, сэрээн дээрээ хүртэл хэрүүл маргаан үүсдэг талаар ярьж байсан. Тэгээд бодохоор гэрлэлтийн гэрээ байгуулах нь зөв ч юм шиг. Франц, Итали зэрэг улсуудад гэрлэлтийн гэрээндээ нөхөр нь цалингаа эхнэртээ хэдийд өгөх, амралтын өдөр бүр олон нийтийн арга хэмжээ, үзвэр үзэж байх, сар бүрийн сүүлийн долоо хоног бүр харилцан бэлэг сэлт солилцож байх зэрэг заалтыг тусгадаг практик байдаг гэсэн... :)
Манай улсын хувьд гэрлэлтийн гэрээг гэрлэхийн өмнө болон гэрлэснээс хойш хэдийд ч байгуулж болохоор заасан байдаг. Харин гадны улсуудад prenuptial agreement, postnuptial agreement гэж хэдийд байгуулснаар нь өөр гэрээ гэж үзэж өөр өөр зохицуулалттай байдаг талаар саяхан wikipedia - аас уншсан. За дэмийрээд бүр хаа хамаагүй юм бичээд эхлэлээ.
За ингээд энэ талаар өөрсдийн бодлоо солилцьё.
Хэрэглэгчийн аватар
Casper.
Asuult Precious Member
Бичлэгүүд: 4063
Нэгдсэн: 7-р сар.30.03 9:17 pm

Бичлэг Бичсэн Casper. »

Монголд 500,000-аа авах гэж л бүртүүлдэг байх.
Хэрэглэгчийн аватар
Aurora
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1053
Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд

Бичлэг Бичсэн Aurora »

Nuhduudiin huvid salalt gedeg surtei yum bish bhoo. Tegeheer heviin shahuu uzegdliig togtson durem jurmiinh n daguu ehnees ni zohitsuulalt saitai hiih ni amar bdg biz :| Nuguu talaas alivaa yumand hariutslagatai handdag ni tudii chinee bh daa
Алга ташуулах гэж бүү яар
Хэрэглэгчийн аватар
*-*SOS*-*
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 167
Нэгдсэн: 2-р сар.02.07 6:05 pm
Байршил: SOS

Бичлэг Бичсэн *-*SOS*-* »

manaid iim geree bdiin muu!
~Love lights the way~
chinii
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 5-р сар.07.08 1:42 pm
Байршил: suhbaatariin talbai deer janjnii morind sundlaad l ...

Бичлэг Бичсэн chinii »

gerleltiin geree chini batlah sh dee
yasan ch yahav
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

Бичлэг Бичсэн Colonel »

chinii написал:gerleltiin geree chini batlah sh dee
Батлах чинь ИБМУТ-өөс өгч байгаа гэрлэснийг баталгаажуулж буй баримт бичиг гэж бодож байна. Гэрлэлтийн гэрээний талаар дээр бичсэн юмсан...
eko.s
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 4-р сар.01.07 1:06 am
Байршил: Hate it or love it.

Бичлэг Бичсэн eko.s »

Гэрлэхдээ анхнаасаа ярилцаад тохирчихвол амар байх, Санхүү эд хөрөнгө энэ тэрээ.... Гэхдээ эхэлж энэ тухай ярилцъя гэсэндээ гомдчих гээд байдаг байх тахтай
~~*EKO*~~
Хэрэглэгчийн аватар
Aurora
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1053
Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд

Бичлэг Бичсэн Aurora »

anhnaasaa yu ch ugui niilsen 2 yugaa yarih bol? mongold iimerhuu tohioldold ih shdee. Uursduu yamar ch mungun orlogo bhgui, yu ch ugui hooson bj suugaad l huuhed gargaal aav eejteigee amidraad bas hajuugaar suraad yavdag :mrgreen:
Алга ташуулах гэж бүү яар
Хэрэглэгчийн аватар
Аврора
Asuult Precious Member
Бичлэгүүд: 103
Нэгдсэн: 10-р сар.20.03 9:52 pm
Байршил: .. Imonmyway

Бичлэг Бичсэн Аврора »

.. Би энэ гэрээний тухай саяхан бодож байсийм.. Нээрээ яагаад хүнтэй суух болвол гэрлэлтийн гэрээ хийж болохгүй гэж? Гэхдээ манайд бас тэрэнтэй нийцэх хууль нь байхгүй л дээ. Калифорниагийн хуулиар эхнэр нөхөр салахад хэн ч мөнгө олж байсан хамаагүй эд хөрөнгөө яг тэнцүү хуваадаг гэсэн. Тэгээд ер нь одууд чинь гоё гоё заалтууд оруулдийм билээ шт. Сард нэг удаа дуртай хоолыг нь хийнэ, эхнэр нөхрийн үүргээ долоо хоногт тэдэнд удаа биелүүлнэ, хамт амьдарсан жил тутам төчнөөн мянган доллар гээл.. Би лав нэрээ хийвэл араар минь тавиад баригдвал шууд салаад сэтгэл санааны нөхөн төлбөр гэж сар юмуу жил болгон мөнгө авна хахаха.. Тэгээд араар тавьбал шууд сална гэсэн. :razz:
Эрхийн Балай
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Бичлэг Бичсэн Ezekiel »

Энэ гэрээг хийвэл зүгээр л юм байна лээ. Ядаж л маргаан бага гарах байх. Гэхдээ надад яагаад ч юм энэ гэрээ таалагддаггүй. Гэхдээ нийгэмд хөгжөөд ирэхийн хирээр энэ гэрээ шаардлага болон гарах л байлгүй.

Уул нь гэр бүлийн гэрээгээр заагддаг зүйлүүдийг ёс зүйн хэм хэмжээгээр хандаж бичсэн бичээгүй хийдэг л зүйлүүд байсан. Даан ч өнөөдөр хүмүүсийн ёс зүй дэндүү доройтож байгаа болохоор ийм мөхөс зүйлийг хийсэн нь хожих биз дээ.
Жингийн цуваа явж л байдаг...
Хэрэглэгчийн аватар
Shougy.
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3622
Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Contact:

Бичлэг Бичсэн Shougy. »

Hariu nehvel beleg beleg bish, Bolzol tavibal hair hair bish boldog gedeg shd... Gereetei gerledeg humuus ch dee... :?
Зүүд бас мөрөөдөл...
~Ultra 2 maniA~
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Бичлэгүүд: 341
Нэгдсэн: 5-р сар.05.06 5:37 pm

Бичлэг Бичсэн ~Ultra 2 maniA~ »

minii huvid ene gereegeer gerlene gej boddog lolzz,..
odoo bolon heden jiliin daraanaas ene geree unen utgaaraa nileen hugjih baih,.. gehdee bas mongolchuud iin setgehui huleej avahad belen bish l bhdaa hehe,..
Хэрэглэгчийн аватар
Sain er
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 4-р сар.02.07 1:46 pm
Байршил: uyxan zambu tiviin naran dor

Бичлэг Бичсэн Sain er »

yagaad baij boloxgui gej? ulamlalt es zuig orchin ueiin bicheg barimttai xosluulj uureg xariutslaga iluu nariin batalgajuulj barimtjuulana gedeg chin........ gexdee l evgui zolig bna daa whahaha.
Хэрэглэгчийн аватар
Aurora
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1053
Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд

Бичлэг Бичсэн Aurora »

Гэрлэлтийн гэрээ гэдэг нь

--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-10-11 13:48:14 , Мэдээний дугаар: #1138770

-Гэрлэлтийн гэрээ гэж ямар гэрээг хэлдэг вэ. Vvнд ямар асуудлыг зохицуулсан байдаг бол. Ийм гэрээ байгуулсан тохиолдолд ямар зvйлvvдийг тусгаж єгєх ёстой вэ?

-Гэрлэж буй хос хєрєнгийн эрхээ зохицуулах, хамгаалахын тулд хоорондоо байгуулж байгаа гэрээг гэрлэгсэдийн эд хєрєнгийн буюу таны хэлээд байгаа гэрлэлтийн гэрээ гэж ойлгож болно.
Гэрлэгсэд уг гэрээгээр хоёр тал тус бvрээс єрхийн тєсєв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нєхцєлд ногдох хєрєнгийг тодорхойлох, хєрєнгийн эрхтэй холбогдсон бусад нєхцєл байдал, асуудлыг зохицуулж болно. Гэхдээ гэрлэгчдийн хооронд байгуулсан энэхvv гэрээ нь Иргэний хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой.

Гэрлэгсэд хєрєнгийн эрхтэй холбогдсон энэ гэрээг гэрлэлтээ бvртгvvлэхийн ємнє болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. Гэхдээ гэрлэлтээ бvртгvvлэхийн ємнє байгуулсан гэрээ нь гэрлэлтээ бvртгvvлсэн єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр vйлчилнэ. Уг гэрээгээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлvvлэх бєгєєд энэ шаардлагыг хангаагvй гэрээ хvчин тєгєлдєр бус байна.
Єєр нэг анхаарах зvйл гэвэл гэрээндээ хєрєнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгсэдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нєхцєл тусгахыг хориглодог.

дугаар 244/3009/

Мэдээллийн эх сурвалж: Zuunii medee
Алга ташуулах гэж бүү яар
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Бичлэг Бичсэн Ezekiel »

Гэхдээ энэ гэрээгээр зөвхөн эд хөрөнгө бус бас бус зүйлийг зохицуулах боломжтой байдгийг санахад илүүдэхгүй
Жингийн цуваа явж л байдаг...
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

Бичлэг Бичсэн Colonel »

Аврора написал:.. Би энэ гэрээний тухай саяхан бодож байсийм.. Нээрээ яагаад хүнтэй суух болвол гэрлэлтийн гэрээ хийж болохгүй гэж? Гэхдээ манайд бас тэрэнтэй нийцэх хууль нь байхгүй л дээ. Калифорниагийн хуулиар эхнэр нөхөр салахад хэн ч мөнгө олж байсан хамаагүй эд хөрөнгөө яг тэнцүү хуваадаг гэсэн. Тэгээд ер нь одууд чинь гоё гоё заалтууд оруулдийм билээ шт. Сард нэг удаа дуртай хоолыг нь хийнэ, эхнэр нөхрийн үүргээ долоо хоногт тэдэнд удаа биелүүлнэ, хамт амьдарсан жил тутам төчнөөн мянган доллар гээл.. Би лав нэрээ хийвэл араар минь тавиад баригдвал шууд салаад сэтгэл санааны нөхөн төлбөр гэж сар юмуу жил болгон мөнгө авна хахаха.. Тэгээд араар тавьбал шууд сална гэсэн. :razz:
Иргэний хууль

126 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө
126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.
126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:
126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
126.2.2.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
126.2.3.ногдол хувь, үнэт цаас;
126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
126.2.5.гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.
126.3.Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.
126.4.Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.
127 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө
127.1.Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна:
127.1.1.гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
127.1.2.өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө;
127.1.3.амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;
127.1.4.оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
127.1.5.хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
127.1.6.хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.
127.2.Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.
127.3.Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.
Хэрэглэгчийн аватар
**Gvnjhen**
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 129
Нэгдсэн: 7-р сар.27.08 7:42 pm
Байршил: do not copy me

Бичлэг Бичсэн **Gvnjhen** »

gerleltiin geree baih ni zob
daanch mgl-D BHGVI LDEE
Oorsdoo bosgoson amidral amttai
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

Re: Гэрлэлтийн гэрээ

Бичлэг Бичсэн Colonel »

Иргэний хууль

132 дугаар зүйл. Гэрлэгчид хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах
132.1.Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно.
132.2.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
132.3.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно.
132.4.Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
132.5.Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно.
133 дугаар зүйл. Гэрээг өөрчлөх, цуцлах
133.1.Гэрлэгчдийн тохиролцсоноор, эсхүл эхнэр, нөхрийн аль нэгний шаардсаны дагуу шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж болох бөгөөд гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог анхны гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.
Хэрэглэгчийн аватар
ema_tuvshuu
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 35
Нэгдсэн: 3-р сар.01.07 10:37 pm
Байршил: Хаа ч юм бүү мэд...

Re:

Бичлэг Бичсэн ema_tuvshuu »

Casper. написал:Монголд 500,000-аа авах гэж л бүртүүлдэг байх.
gehdee buh gerlej bgaa humuus tiim bishishd. Yun buruu boddiin bi l lav nohorteigee tegj gerleeguideg
T.I.L.Y.L.M
Хэрэглэгчийн аватар
Livingmaown
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 205
Нэгдсэн: 8-р сар.07.08 9:00 am
Байршил: IN MA *&^@%%#% SOUL
Contact:

Re:

Бичлэг Бичсэн Livingmaown »

Shougy. написал: Hariu nehvel beleg beleg bish, Bolzol tavibal hair hair bish boldog gedeg shd... Gereetei gerledeg humuus ch dee... :?
hulduu zurhtnuudee duudval end balaig ni avhiin bndaa
LifE GoES oN...
Хэрэглэгчийн аватар
Shougy.
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3622
Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Contact:

Re: Re:

Бичлэг Бичсэн Shougy. »

Livingmaown написал:
Shougy. написал: Hariu nehvel beleg beleg bish, Bolzol tavibal hair hair bish boldog gedeg shd... Gereetei gerledeg humuus ch dee... :?
hulduu zurhtnuudee duudval end balaig ni avhiin bndaa

Deerhi oguulberiig dahin dahin unshsan ch oilgosonguivch...
Зүүд бас мөрөөдөл...
Ezekiel
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2190
Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm

Re: Re:

Бичлэг Бичсэн Ezekiel »

Shougy. написал:
Livingmaown написал:
Shougy. написал: Hariu nehvel beleg beleg bish, Bolzol tavibal hair hair bish boldog gedeg shd... Gereetei gerledeg humuus ch dee... :?
hulduu zurhtnuudee duudval end balaig ni avhiin bndaa

Deerhi oguulberiig dahin dahin unshsan ch oilgosonguivch...

Шокугийн хэлдэг үнэн л дээ. Гэхдээ өнөө үед хүн болон цаг үе өөр болоод энэ бас хэрэгтэй болоод байх шиг байгаан.
Жингийн цуваа явж л байдаг...
Хэрэглэгчийн аватар
Goyonice
Гишvvн
Бичлэгүүд: 3704
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:42 pm
Байршил: 220
Contact:

Re: *(^O^)* Гэрлэлтийн гэрээ

Бичлэг Бичсэн Goyonice »

mongold gerleltiin geree gj yag alban yosnii geree bdggui yum bnlee
tghde hurimiin ordon dr ochij uzsen alban yosnii gereetei bolgoh talaar yarij bga gsn
:wd:
Хэрэглэгчийн аватар
ShOmOtO
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2052
Нэгдсэн: 12-р сар.11.03 1:36 am
Байршил: NOSTALGIA

Re: *(^O^)* Гэрлэлтийн гэрээ

Бичлэг Бичсэн ShOmOtO »

minii bodloor ene geree ni iluu gerleltiig batalgaajuulj ugdug yum shig bgn...unuugiin ued drh helsenchlen ys zui doroitson ued araar tavih,huurch mehleh,zodoj zanchih,ynz buriin daramt uzuuleh....gd zunduu asuudluud gardag bolson.ter uildluudiig ni hynaj boloh ner arga ni gerleltiin geree gej bodoj bn.uhamsar doroi, ys zuigui odoogiin niigemd ene gerleltiin geree ni yg taarch tohirson arga hemjee bj boloh yum.suuliin ued ger bul salalt ih bolson mun tuunchlen araar tavih ch bas tugeemel bolson bolhoor ene geree ni ene asuudluudiig bagasgah zorilgoor hiigdej ehelsen bj boloh taltai.iluu orchin ueiin nuhtsul bdld,denduu ardchilsan niigemd iimerhuu geree hiihed buruu yum bhgui gej bodoj bn.
apple
udees
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 121
Нэгдсэн: 2-р сар.04.09 8:49 pm

Re: *(^O^)* Гэрлэлтийн гэрээ

Бичлэг Бичсэн udees »

Муухай юмаа... гэрээ дэмий байхөө
Хэрэглэгчийн аватар
Goyonice
Гишvvн
Бичлэгүүд: 3704
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:42 pm
Байршил: 220
Contact:

Re: *(^O^)* Гэрлэлтийн гэрээ

Бичлэг Бичсэн Goyonice »

neg bodoliin geree hiine geheer t1 hereg tghde bas sain taltai
:wd:
Сэтгэгдэл хариулах

“.:. Гэр бүлийн аз жаргал .:. *(^O^)*” руу буцах