...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд

Зохицуулагч: university_mods

baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Бичлэг Бичсэн baaksi »

......
Сүүлийн удаа baaksi 4-р сар.09.07 12:29 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
**PegaS**
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 96
Нэгдсэн: 1-р сар.29.07 5:12 pm
Байршил: Ulaanbaatar
Contact:

Бичлэг Бичсэн **PegaS** »

SEZDS-n Forum zasvaraas garch ajild orloo. Ta buhen manai suriin Forum-n hogjild huvi nemree oruulna gdgt itgeltei bna. Mon manai surguuliin talaar iluug medey gvl zochlooroi!!!
WWW.IFE.EDU.MN/FORUM shuu orood uzeere taalagdana gdt itgeltei bna.
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн baaksi »

....
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн baaksi »

...
Сүүлийн удаа baaksi 7-р сар.17.08 1:01 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
NapoLeon
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Contact:

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн NapoLeon »

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД 2006-2007 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


[sub]Оюутан элсүүлэхэд Монгол Улсын БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар баталсан журам болон энэ журмыг баримтална. Элсэлтийн ажлыг сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна. Элсэлтийн шалгалт 2 үе шаттай байна.
1. Дурьдсан мэргэжилд эхний шатны ерөнхий шалгалтанд дараах хичээлүүдээр өгсөн үнэлгээг тооцно[/sub]


Зураг


[sub]2
. Эхний шатны ерөнхий шалгалтаар тухайн хот, аймагт шалгалт өгсөн хүмүүсийн авсан онооны 50 хувиас доошгүй оноо авсан шалгуулагчийг хоёрдугаар шатанд шалгаруулна. Үүнд:
-Тухайн мэргэжлээр элсэгчийн бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигт бичигдсэн хичээл бүрийн үнэлгээнд F үнэлгээ байхгүй бөгөөд суралцах мэргэжлийн хичээлд А буюу В үнэлгээтэй байна.


-Авъяас шаардах техник-урлал, зураг- дүрслэх урлаг, дүрслэх урлаг-дизайн, хувцасны зураач-зохион бүтээгч, биеийн тамир, спорт-аялал жуулчлал, утга зохиолын ажилтан, спортын сэтгүүлч, дизайн-компьютер график мэргэжлээр элсэх бол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
А/ Биеийн тамир, спорт аялал жуулчлалын мэргэжлээр элсэх бол аймаг, хот, улсын чанартай тэмцээнд удаа дараалан медальт байранд шалгарсан, спортын зэрэгтэй, тухайн чиглэлээр гүнзгийрүүлсэн анги, багш сонгоны ангид суралцсаныг нотлох баримт бичиг, өргөмжлөл, үнэмлэх зэргийг үндэс болгоно.
Б/ Зураг-дүрслэх урлаг, дүрслэх урлаг-дизайн, хувцасны зураач-зохион бүтээгч, дизайн-компьютер графикийн мэргэжлээр элсэх бол өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ сургууль, аймаг, улсын хэмжээнд гаргаж мэргэжлийн үнэлгээ авсан, техник технологийн олимпиадын дизайны төрөл, “Үнсгэлжин” тэмцээнд оролцож аймагт I-III байр, улсад I-VI байр эзэлсэн, тухайн чиглэлээр гүнзгийрүүлсэн анги, багш сонгоны ангид суралцсаныг нотлох баримт бичиг, өргөмжлөл, үнэмлэх зэргийг үндэс болгоно.
В/ Техник урлал, хөнгөн үйлдвэрийн технологи удирдлагын мэргэжлээр элсэх бол техник технологийн улсын олимпиад, “Үнсгэлжин”, “Робокон”, техник спортын нээлттэй тэмцээнүүдэд аймаг, улсын түвшинд I-V байр эзэлсэн, олон улсын хэмжээнд зохиогдсон техник технологийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, тухайн чиглэлээр гүнзгийрүүлсэн анги, багш сонгоны ангид суралцсаныг нотлох баримт бичиг, өргөмжлөл, үнэмлэх зэргийг үндэс болгоно.
Г/ Утга зохиолын ажилтан, спортын сэтгүүлчийн мэргэжлээр элсэх бол хэвлүүлсэн ном, зохиолын эмхтгэл буюу түүнтэй дүйцэх бичмэл /компьютерээр шивсэн/ зүйлс, шүлэг бол хамгийн шилдэг таван шүлэг, өгүүллэг, нийтлэл бол гурван зохиол, аймаг, улсын хэмжээний “Хүрэл тулга”, “Болор цом” болон түүнтэй тэнцэх уралдаанд ороцсоныг нотлох баримт бичиг, өргөмжлөл, үнэмлэх зэргийг үндэс болгоно.
3. 2006 онд багш сонгонд суралцаж төгссөн бол бүрэн дунд боловсролын үнэмлэхэнд бичигдсэн хичээл бүрийн үнэлгээнд F-гүй, багш мэргэжлээр суралцаад төгссөний дараа орон нутагтаа очиж ажиллах тухай аймгийн боловсрол, соёлын газрын даргатай хоёр талын гэрээ байгуулсан байх шаардлагатай.
4. Улаанбаатар хотоос элсэлтийн шалгалтын эхний шатны болзлыг хангасан хүмүүс 2-ийн а, б, в, г-д заасан мэргэжлээр элсэх бол мэргэжлийн ур чадварын шалгалтыг 2006 оны 06 сарын 29, 30-нд МУБИС дээр авна.
5. Элсэлтийн шалгалтын 2 шатны болзлыг хангасан шалгуулагч бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг нотлох баримт бичиг, энэ журмын 2-ийн а, б, в, г, 3-р заалтанд хамрагдах бол дурьдсан баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ямар мэргэжлээр элсэн суралцахыг хүссэн тухай өргөдлийн хамт “Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Элсэлтийн Комист” гэж хаяглаж 2006 оны 07 сарын 01-нээс өмнө баталгаат шуудангаар ирүүлнэ.
6. МУБИС-ийн элсэлтийн комисс материалыг судлан үзээд мэргэжил бүрээр хяналтын тоонд багтаж элссэн хүмүүсийн нэрсийг МУБИС-ийн Вэб сайт (http://www.msue.edu.mn)–нд 2006 оы 08 сарын 01-нээс өмнө гаргана.
7. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдэж элссэн тохиолдолд сургуулиас хасах бөгөөд хариуцлагыг шалгуулагч хүлээнэ.
8. МУБИС-д элссэн хүмүүс 2006 оны 08 сарын 25-30-нд
-Хувийн хэрэг
-Иргэний үнэмлэх
-3х4 хэмжээний дөрвөн хувь гэрэл зураг
-Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /эх хувь/-тэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хугацаанаас хоцорвол элсүүлэх боломжгүй.


МУБИС-ИЙН ЗАХИРГАА
[/sub]
NapoLeon
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Contact:

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн NapoLeon »

[sub]ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ *
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1. Өмчийн бүх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын байгууллага” гэх) –д оюутан элсүүлэхэд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлана.

Тайлбар: Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэхүү журам хамаарахгүй.

Дээд боловсролын байгууллагууд энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн оюутан элсүүлэх өөрсдийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ.
Оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын байгууллага, комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, байгууллагынхаа дүрэм, энэхүү үлгэрчилсэн журам болон холбогдох бусад албан ёсны баримт бичгийг удирдлага болгоно.
Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээд элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэгтэй.
Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн төвшин, авъяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
Байгууллагын нөөц, хүчин чадал болон сургалтын ажил эрхлэх тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан дээд боловсролын байгууллагад тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. [Энэ заалтад “өдрийн ангид” гэж байсныг 2006/483-аар хассан.]
6.1. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад нийслэл болон аймгуудаас өдрийн ангид [“өдрийн ангид” гэснийг 2006/483-аар нэмсэн] оюутан элсүүлэх хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Дээд боловсролын байгууллага нь сургалтын явцад оюутан мэргэжлийн чиглэлээ сонгон мэргэших боломж, журмын талаар бүрэн дүүрэн мэдээллээр шалгуулагчдыг эхнээс нь хангах үүрэгтэй.
Дээд боловсролын байгууллага нь оюутан элсүүлэх хяналтын тоо, иргэн сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийнхаа вэб хуудас болон education.mn порталд байрлуулж ил тод байдлыг хангана.
Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Шалгуулагч энэхүү журмын 10.-д заасан ерөнхий шалгалтыг эхний шатанд өгнө. Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг ханган өөрт хандсан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуураар эцсийн шалгаруулалт хийхэд хоёр дахь шатны зорилго оршино.

ХОЁР. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

Дээд боловсролын байгууллагад элсэх хүсэлтэй ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болон бүрэн дунд боловсролтой иргэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагаас авах элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт (ЕШ) заавал өгнө.


ЕШ нь монгол хэл, математик, нийгмийн ухаан (Нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх), гадаад хэл (англи хэл, орос хэл), хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.

10.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол холбогдох дээд боловсролын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ.

Дээд боловсролын байгууллага нь сургалтын чиглэл бүрээр энэхүү журмын 10-д заасан шалгалтаас алийг нь элсэлтэд тооцохоо урьдчилж тогтоон нийтэд мэдэгдэнэ. Ийнхүү тооцох шалгалтын тоо 2-оос ихгүй байна.
ЕШ-ыг хичээлийн жилд 1 удаа удаа зохион байгуулна. Энэхүү журмын 13-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд ЕШ авах хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно. [Энэ заалт 2006/483-аар шинэчлэгдэв.]


ГУРАВ. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АВАХ БАЙГУУЛЛАГА


ЕШ зохион байгуулах байгууллагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон гэрээ байгуулна. Энэхүү байгуулага нь улсын хэмжээнд шалгалт зохион байгуулж байсан туршлагатай, ерөнхий шалгалтыг бусдын нөлөөнд авталгүй, шинжлэх ухаааны үндэстэй, бодитойгоор зохион байгуулах чадвартай байна.
ЕШ зохион байгуулах эрх бүхий этгээд дараах эрх, үүрэг хүлээнэ:
ЕШ-ын агуулга, сэдэв зохиох арга зүйг боловсруулах;
ЕШ -ын бүрэлдэхүүн хэсэг бүрт тавих шаардлага, онооны хэмжээ, дүгнэх журмыг олон улсын хандлагад нийцүүлэн тодорхойлох, мөрдөх;
ЕШ-д орох хүсэлтийг хүлээн авах, ЕШ авахад баримтлах хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох;
Шалгалтын дүнд анализ хийх, стандартчлагдсан тестийн сан бүрдүүлэх;
ЕШ зохион байгуулах, авахад оролцох этгээдүүдийн эрх үүргийг нарийвчлан тодорхойлох;
ЕШ -ын материал бэлтгэх, хувилах, хүргүүлэх, нууцлалыг хадгалах;
ЕШ -тай холбоотой мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн, мэдээллийн электрон сан бүрдүүлэх;
ЕШ -д авсан оноог холбогдох иргэн, сургалтын байгууллагад мэдэгдэх арга, хэлбэрийг тодорхойлох;
ЕШ өгөх хүмүүсийг шаардлагатай мэдээллээр хүртээмжтэй, жигд хангах;
Шалгуулагчдын дүнгийн мэдээллийн сан бүрдүүлэх;
Шалгуулагчдаас авах хураамжийн хэмжээг тогтоох.
Энэхүү журмын 13-д дурдсан байгууллагаас эрх олгосон этгээд орон нутагт ерөнхий шалгалт өгөх хүмүүсийг бүртгэнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернэтээр бүртгүүлж болно.


ДӨРӨВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Дээд боловсрол эзэмшүүлэх мэргэжлээр бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой хүмүүсийг элсүүлнэ.
Энэхүү журмын 11-д заасны дагуу зарласан ЕШ –д үзүүлсэн дүнг тооцох талаар тухайн дээд боловсролын байгууллагын тавьсан шаардлагыг хангана.
Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн авъяас чадварыг онцгойлон үзэж тусгай нөхцөлөөр элсүүлэхээр нийтлэг байдлаар шийдвэрлэсэн бол уг нөхцөлийг мөрдөнө.
Дээд боловсролын байгууллага сургалтын онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай залуучуудыг элсүүлэх зорилгоор дээд боловсролын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.


ТАВ.ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

Дээд боловсролын байгууллага ЕШ-д орсон хүмүүсээс оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.
Дээд боловсролын байгууллага нь шалгуулагчдыг шалгаруулан оюутнаар элсүүлэхэд баримтлах дэгийг бие даан тодорхойлно. Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн ЕШ-ын оноог үндэслэн элсүүлж болно. Дээд боловсролын байгууллага ЕШ-ын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарын тодорхойлолт, эссэ, авъяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно. Шалгуулагч мэдлэг шалгах шалгалт нэмж өгөх, уг шалгалтын дүнг харгалзах шаардлагыг энэхүү шалгуурт тусгаж болохгүй.
Дээд боловсролын байгууллага биеийн тамир, урлаг зэрэг тодорхой авъяас шаардах мэргэжлээр элсэх хүмүүсээс авъяас чадварын шалгалт авч болно. Ийм шалгалт авах хугацаа, шалгалт авах газар, шалгалт авах журмыг тухайн дээд боловсролын байгууллага тодорхойлно.


ЗУРГАА. ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ

Дээд боловсролын байгуулагад элсэх хүсэлтэй бүх хүн өргөдөл (зохих загварын дагуу), холбогдох баримт бичгийг тухайн байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернэтээр өргөдөл, бусад материалыг ирүүлэн бүртгүүлж болно. Дээд боловсролын байгууллага аймгаас оюутан элсүүлэх ажлыг орон нутагт нь дангаар болон хамтран зохион байгуулж болно. [Энэ заалт 2006/483-аар шинэчлэгдэв.]
Энэхүү журмын 6.1., 6.2.-д заасан байгууллагад аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.
Дээд боловсролын байгууллага нь шалгуулагч өөрийн суралцах бэлтгэл (сурлага), авъяас чадвар, туршлага, хувийн чанар, гэр бүл сургуулийнхаа тухай илэрхийлсэн эссе бичиж ирүүлэх нөхцөл тавьж болно.
Дээд боловсролын байгууллага оюутан элсүүлэх журам, тухайн жилд оюутан элсүүлэх чиглэлүүд, хяналтын тоо, сургалтын төлбөрийн хэмжээ, элсэлтийн шалгалтын хөтөлбөр (агуулга) зэргийг жил бүрийн 2 дугаар сард багтаан нийтэд зарлана.


ДОЛОО. ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН
ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМД ТАВИХ ШААРДЛАГА


Дээд боловсролын байгууллагууд оюутан элсүүлэх журамдаа доорх зүйлийг заавал тусгасан байвал зохино. Үүнд:
27.1. Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд;
27.2. Оршин байгаа газраасаа өөр аймаг, хотоос оюутан хэрхэн элсүүлэх;
27.3. Элсэх хүсэлтэй хүмүүсийн өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, хариу мэдэгдэх журам, бүрдүүлэх материал, энэхүү журмын 27- заасны дагуу эссе бичүүлэх бол түүнд тавих шаардлага;
27.4. Шалгуулагч заавал өгөх ЕШ, ЕШ-аас гадна нэмэлт авъяас чадварын шалгалт авах бол хэзээ хаана ямар шалгалт авах, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх журам;
27.5. ЕШ-д авсан байх босго оноо, хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх бол болзол, бүрдүүлэх нэмэлт материал;
27.6. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд, сургалтын хэлбэр, ямар шалгалт өгөх, элсэгчдийг шалгаруулах зарчим;
27.7. Ямар мэргэжлүүдийг нэг бүлэгт хамруулах, мэргэжил сонгуулах, тэнцсэн шалгуулагчдыг оюутнаар элсүүлэх журам;
27.8. Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх журам;
27.9. Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг хэрхэн элсүүлэх журам, мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшин сургах журам;
27.10. Гадаадын оюутан элсүүлэх журам;
27.11. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх журам;
27.12. Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг;
27.13. Сургалтын төлбөр, түүнийг төлөх журам;
27.14. Тэнцсэн шалгуулагч хичээлийн жил эхлэхэд сургуульдаа бүртгүүлэх хугацаа, бүртгүүлэхэд тавих нийтлэг шаардлага.



***

*) БСШУ-ы сайдын 2005/422 тушаалаар баталж, 2006/483 тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү журамд гол өөрчлөгдсөн үгсийн доогуур зурах, дөрвөлжин хаалтанд тайлбар хийх байдлаар зохих засвар хийсэн болно, С.Д.)
[/sub]
Хэрэглэгчийн аватар
i love you_247
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 25
Нэгдсэн: 1-р сар.25.06 6:43 am
Байршил: ub
Contact:

Бичлэг Бичсэн i love you_247 »

hi my schooliinhan iishee ordog yumuu magadgui meddeggui bh l daa balaiyan gesen hehe :razz: :razz: :razz:
I can always make you smile
enza
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 1-р сар.13.04 2:33 am
Байршил: end
Contact:

Бичлэг Бичсэн enza »

MUBIS yumchin argaguidee
Ich liebe meinen Satz
Хэрэглэгчийн аватар
friendbmb
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 2
Нэгдсэн: 3-р сар.06.06 12:50 am
Байршил: Korea
Contact:

Бичлэг Бичсэн friendbmb »

Sain baitsgaanuu?

2007 onii namariin TOPIK(solongos helnii tuvshin togtooh shalgalt)-iin Intermediate buyu dund tovshnii test avna.

Ene testiig ogson material ni bga hun bval pm bicheerei
You are precious!
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

hey
Хэрэглэгчийн аватар
aruukaa
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 17
Нэгдсэн: 11-р сар.21.07 6:00 pm
Байршил: HAJUUD CHIN
Contact:

Бичлэг Бичсэн aruukaa »

hi zaluusaa, za aruukaaa ni irlee, manai surguuli chin saihan surguuli shu de,, za tegeed manai dursleh urlag dizainii angi goyo goyo yum zudeg gj bgaa, za neeree odoo amartsan, 28naas hicheeldee orno, tegeed tsagaan saraar ch hicheellej l bn daaaaa
^-^
Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Бичлэг Бичсэн hooligan_gm »

hi
Хэрэглэгчийн аватар
aruukaa
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 17
Нэгдсэн: 11-р сар.21.07 6:00 pm
Байршил: HAJUUD CHIN
Contact:

Бичлэг Бичсэн aruukaa »

hooligan_gm написал:hi
hi naizaa!!! yu bn daaaaaa
^-^
Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Бичлэг Бичсэн hooligan_gm »

Тэмцээнд багаа бүрдүүлээд оролцоорой

Тэмцээндээ тавтай морил
Хүндэтгэсэн: hooligan_gm
Хэрэглэгчийн аватар
timothy-mgl
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 29
Нэгдсэн: 3-р сар.24.06 7:56 pm

Бичлэг Бичсэн timothy-mgl »

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД
ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА


Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын “XXI зуун Солонгос судлалын сан” нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран “C.H.CHO” нэрэмжит тэтгэлгээр суралцах 8 хүнийг (4 бакалаврын оюутан, 4 магистрант) дараах болзлоор сонгон шалгаруулна.

1. Элсүүлэх мэргэжил, тоо:

№ Суралцуулах мэргэжлийн чиглэл Бакалавр Магистр
1 Барилгын инженер / Архитектур 1 1
2 Байгаль орчны инженер 1 1
3 Мэдээллийн технологи 1 1
4 Бизнесийн удирдлага / Эдийн засаг 1 1
Бүгд 4 4

2. Шалгуулагчид тавих шаардлага:
Сонгон шалгаруулалтад орох хүмүүс нь англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байх бөгөөд бакалаврын оюутан нь их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид амжилттай сурч байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 22-оос доош насны, магистрант нь бакалаврын боловсролтой эсвэл 2008 оны 6 сард их, дээд сургуулиа төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 25-аас доош насны Монгол улсын иргэд байна.

3. Бүртгэл:
2008 оны 6 сарын 14-15ны өдрүүдийн 9:30-17:30 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3-р байрны 1 давхарт явагдана.

4. Бүрдүүлэх бичиг баримт:
Оюутан: а/ Анкет (анкетын маягтыг бүртгэх явцад олгоно);
б/ Сургуулийн тодорхойлолт;
в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар
баталгаажуулсан хуулбар;
г/ Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн одорхойлолт;
д/ Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
е/ 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг;
ж/ Хураамж 3000 төгрөг.
Магистрант: а/ Анкет (анкетын маягтыг бүртгэх явцад олгоно);
б/ Суралцаж буй сургуулийн профессорын эсвэл ажлын газрын
тодорхойлолт;
в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар
баталгаажуулсан хуулбар;
г/ Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар
баталгаажуулсан хуулбар;
д/ Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
е/ 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг;
ж/ Хураамж 5000 төгрөг.
Бүх бичиг баримтыг англи хэл дээр бүрдүүлэх бөгөөд бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна. Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон хүнийг бүртгэхгүй.

5. Шалгаруулалт:
Бичгийн шалгалт: Математик, англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр авна
Хугацаа: 2008 оны 6 сарын 23-ны өдрийн 09:00 цаг
Байр: МУИС-ийн хичээлийн 2-р байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхим
Ярилцлага: Хугацаа: 2008 оны 6 сарын 24-ний өдрийн 14:00 цаг
Байр: Чингис зочид буудлын 3 давхар
Шалгуулагчдыг эхний бичгийн 2 шалгалтын нийлбэр оноогоор нь жагсааж, зарлагдсан хуваарь тус бүр дээр 3 бакалаврын оюутан болон 3 магистрантыг тус тус шалгаруулан (12 бакалаврын оюутан, 12 магистрант буюу нийт 24 хүн) дараагийн шатны шалгалт болох ярилцлагад оруулна. Бичгийн шалгалтын оноо болон ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг 2008 оны 6 сарын 23-ны өдрийн 13.00 цагаас шалгалт авсан газарт зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

6. Хэлний бэлтгэл сургалт:
Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг 2008 оны 7 сарын 1-нээс 2009 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Сежонг хэлний сургуульд солонгос хэлний бэлтгэл сургалтад хамруулна. Бэлтгэл сургалтад хамрагдсан хүмүүсээс 2009 оны 1 сард солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, 3 дугаар түвшингээс дээш амжилт үзүүлсэн хүмүүсийг БНСУ-д үргэлжлүүүлэн суралцуулна.

7. Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг (500 ам.доллар) олгоно. Бакалаврын оюутанд 4 жилийн, магистрантад 2 жилийн тэтгэлэг олгоно.

8. Суралцагчдын үүрэг:
Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, “XXI зуун Солонгос судлалын сан” болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль, дүрмийг ёсчлон биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан эсвэл хууль, дүрэм зөрчсөн тохиолдолд суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь буцаан төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.


БНСУ-ын “ХАНЖИН” группын “XXI зуун Солонгос судлалын сан”

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Хэрэглэгчийн аватар
jena_999
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 6-р сар.18.08 5:58 pm
Байршил: Эргээд хар,ард чинь

Бичлэг Бичсэн jena_999 »

bagshiin surguuli geheer yu ni muuhai bdag yum boldoo.hun bolgon l bagshaar zaalgaj bj surdag bizdee.Ireeduin buh l mergejiltniig bagsh l turuuldag shdee.ene humuus neeren so yuma
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн baaksi »

Хэн муухай гээд байнам? Цагтаа цалгиж явсан сургууль Одоо ч гэсэн зүгээр л байнадаг
www.msue.edu.mn
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
jena_999
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 6-р сар.18.08 5:58 pm
Байршил: Эргээд хар,ард чинь

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн jena_999 »

baaksi написал:Хэн муухай гээд байнам? Цагтаа цалгиж явсан сургууль Одоо ч гэсэн зүгээр л байнадаг
www.msue.edu.mn
энэ чинь ажиллахгүй байна шдээ балай юм!!!!!!!!!!!!!!!!
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн baaksi »

jena_999 написал:
baaksi написал:Хэн муухай гээд байнам? Цагтаа цалгиж явсан сургууль Одоо ч гэсэн зүгээр л байнадаг
www.msue.edu.mn
энэ чинь ажиллахгүй байна шдээ балай юм!!!!!!!!!!!!!!!!
Янзалж байгаа гэж найджийнадаа :oops: :oops:
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
jena_999
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 6-р сар.18.08 5:58 pm
Байршил: Эргээд хар,ард чинь

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн jena_999 »

baaksi написал:
jena_999 написал:
baaksi написал:Хэн муухай гээд байнам? Цагтаа цалгиж явсан сургууль Одоо ч гэсэн зүгээр л байнадаг
www.msue.edu.mn
энэ чинь ажиллахгүй байна шдээ балай юм!!!!!!!!!!!!!!!!
Янзалж байгаа гэж найджийнадаа :oops: :oops:
Тийм л байгаасай гэж.ичээд наасан
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бичлэг Бичсэн baaksi »

jena_999 написал:
baaksi написал:
jena_999 написал: энэ чинь ажиллахгүй байна шдээ балай юм!!!!!!!!!!!!!!!!
Янзалж байгаа гэж найджийнадаа :oops: :oops:
Тийм л байгаасай гэж.ичээд наасан
Би ч юундаа ичих в эдээ Захирал нь биш :crysad: Өмнөөс л ....
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
CR7
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 907
Нэгдсэн: 6-р сар.27.07 12:50 pm
Байршил: Hogwarts school > Gryffindor house

Re: ...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Бичлэг Бичсэн CR7 »

зиа манай сургуулиа гэж.... сайхан сургууль шүү ... :-D
....болдог бол хүмүүсийн толгойноос энэ багшийн дээд гэдэг тэнэг нэрийг авч хаях юмсан .... юм л багшийн дээд ч гэх шиг ....элирсэн баларсан нэрээр явах юм ... :?
but i'm a creep
Chinzo_32
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Бичлэгүүд: 135
Нэгдсэн: 11-р сар.17.06 12:48 am
Байршил: Ironside, 10th house, 2nd floor, Gerrard's room
Contact:

Re: ...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Бичлэг Бичсэн Chinzo_32 »

миний сурж байгаа мэргэжил мубисын цөөхөн багш болдоггүй мэргэжлийн нэгээ гэж. Компьютер графикчиндаа хө. CR7 аль сургууль, хэддүгээр курс вэ
:frog: Мэлхий гүнж :frog:
Хэрэглэгчийн аватар
tsolmon_icc
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 99
Нэгдсэн: 11-р сар.18.04 3:17 pm
Байршил: NOTW
Contact:

Re: ...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Бичлэг Бичсэн tsolmon_icc »

Хэрэглэгчийн аватар
CR7
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 907
Нэгдсэн: 6-р сар.27.07 12:50 pm
Байршил: Hogwarts school > Gryffindor house

Re: ...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Бичлэг Бичсэн CR7 »

Chinzo_32 написал:миний сурж байгаа мэргэжил мубисын цөөхөн багш болдоггүй мэргэжлийн нэгээ гэж. Компьютер графикчиндаа хө. CR7 аль сургууль, хэддүгээр курс вэ
манайд бас тийм анги байдаг юм уу :-D

МоСС-шд хэхэ .... сэтгүүлзүйн анги
but i'm a creep
Chinzo_32
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Бичлэгүүд: 135
Нэгдсэн: 11-р сар.17.06 12:48 am
Байршил: Ironside, 10th house, 2nd floor, Gerrard's room
Contact:

Re: ...::::Монгол Улсын Боловсролын Их Сургууль ::::...

Бичлэг Бичсэн Chinzo_32 »

Манайх танай 1 давхарт байдын ДУТС кк. МУБИС-н сагсны тэмцээн энээ тэрээ болох сураг байна уу
:frog: Мэлхий гүнж :frog:
Сэтгэгдэл хариулах

“Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд” руу буцах