Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
Jijkeen bujin
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 10-р сар.08.08 12:38 am
Байршил: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Contact:

Re:

Бичлэг Бичсэн Jijkeen bujin »

Yoo yasan muuhaiiin humuus iim bodoltoi bdiim beeshd :?
bid chin setguulch boloh gej bas zgr bj bgad bolchihguishdee surna bolovsrono dadlagashina yag l busad mergejil shig harin bidnii hiij bui buh zuil olon niited neelttei neg l aldaa gargaval olon niit ter chigeerei harj bga uchraas zarim negen chadvargui :xi: setguulchdees bolj iim dugnelt hiij bga bh l daa ghdee l muuhai bn aa
bas radio gvl mongold gantshan radio bdag busad n bol ariljaanii fm shdee undsen radio gsn oigoltod bagtahgui

ghdee uneheer chanar muutai bga n unench mongoliin niigeem uuruu en buhniig tsohitslooj bgaashdee
ღShal heregtsegui amidarhaar uhღ
Хэрэглэгчийн аватар
lotto gifl
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 7
Нэгдсэн: 1-р сар.08.06 7:13 pm

Re:

Бичлэг Бичсэн lotto gifl »

Guy написал:Одооны сэтгүүлчид гэж үнэндээ хог шаарнууд... /Мэдээж ганц нэг чадварлаг, ёсзүйтэй сэтгүүлч байхыг үгүйсгэхгүй л дээ/ Оллоо.мн, гөү гөү мн дээр гарсан сонины нийтлэлүүдийг уншиж байгаад заримдаа ангайдаг... Ийм юм сарааччихаад өдөр тутмын сонин дээр тавьчихаж байгаан байхдаа гээд гайхдаг....

Одооны сэтгүүлчдийн гаргаж байгаа нийтлэг дутагдал, алдааны талаар хэдхээн юм хэлье:

-Мэдэхгүй сэдвээрээ бичдэг. Ямар нэг юмны талаар бичих гэсэн бол эхлээд тэр сэдвээ сайн судал, мэддэг хүнээс нь асууж тодруулж баталгаажуулах хэрэгтэй... Жаахан материал гадаад хэл дээр олдиймуу, эсвэл хүнээс хальт сонсчоол тэрийгээ сонин дээр сарааччихдаг... Сумогийн тухай, эсвэл хөлбөмбөгийн тэмцээний талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад элэг хөших шахдаг... Саяханы жишээ гэхэд л , Евро 2008-ын нэг мэдээг аль ч билүү нэг сонин бичихдээ улсынх нь нэрийг хольж хутгаад, хожсон багийг хожигдсон болгоод, хожигдсон багийг хожсон болгоод биччихэж байгаан... Сайхан бантан хутгана шүү....

-Шууд өөрөө дүгнэлт хийдэг. Өнөөдрийн Ардчилал сонин дээр нэг сэтгүүлч тэгж авдгийм даа... "Хэн нэгэн Дорнодын усны станцын харуулыг хорлох гээд 40 000 хүн хорлох шахав" гээд шууд дүгнэлт хийчихэж байгаам даа... Мэргэжлийн байгууллага нь үнэн мөнийг нь тогтоогоогүй байхад....

-Зөв бичих дүрэм, бичгийн хэлний наад захын соёл байхгүй... Энэ талаар тэд нартай яриад ч хэрэг байхгүй, угаасаа ойлгохгүй.... Өнөөдрийн "Өдрийн сонин" дээр "МАХН том тэнэгтэв" гэсэн гарчигтай нийтлэл тэргүүн нүүрэн дээр нь тууж байхын... Ийм гудамжны нахал хэллэгийг өдөр тутмын том сонин томоор бичээд нийтлэлийнхээ гарчиг болгож байх ч гэж дээ...

-Ямар ч мэдээллийн чанаргүй, тулга тойрсон юм бичдэг... Жавхлан Баясгаланд сайн байсан гэнэ, Одончимэг шинэ нөхөртэйгөө дэлгүүр хэсэв... ч гэх шиг...... хэлэх ч үг байхгүй.....

-Үргэлж захиалгаар бичдэг.... Сонгууль дөхөөд ирсэн өөрийгөө сэтгүүлч гэж боддог болгон нэг бүдүүн нөхрийг сонгож аваал хөрөг нийтлэл бичих юм... Тэгээд их хөгийн, аймаар тэнэг тэнэг магтаал, нотолгоо гаргаж ирнэ....

-Хэт улстөржжихсөн.... Жишээ нь, "Өдрийн сонин" лав Н.Энхбаярыг сайлж байхыг хараагүй, ерөөсөө тэр сонины нийлэлийн бодлого нь Энхбаярыг муулах. Мөнхбаясгалан хэмээх Энхбаяраас аллергитай хүүхнээр нийтлэлээ бодлогоо тодорхойлуулж байгаа....

За за, бичээд байвал зөндөө зөндөө... Санаанд орсон юмнуудаа жаахан системгүй, яараад биччихлээ...

Дараа ТВ-ийн сэтгүүлчдийн тухай жаахан муулнаа... жишээ нь Алтантүрүүг.... хэхэхэ
sanaa niilj bn shuu yalanguya zarim 1 garuud medehgui sedvere bichdeg gej uneheer unen! yamarch sudalgagui bodit bus argatsasan niitleluud neleen taardag unshigchiin uudnees...
Хэрэглэгчийн аватар
kakadu
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Бичлэгүүд: 175
Нэгдсэн: 8-р сар.05.06 7:33 pm
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн kakadu »

ЭНЭ "ӨДРИЙН СОНИНЫ" МӨНХБАЯСГАЛАН ЧИНЬ 98 ОНД "ДАШБАЛБАР НАМАЙГ ХҮЧИНДЭХ ГЭЖ ДАЙРААД МИНИЙ НҮҮРИЙГ МААЖСАН" ГЭЖ ГҮТГЭЖ БАЙСАН НӨХӨР ШДЭЭ. ХАЙРАН НАЙРАГЧ МААНЬ ХОРВООГ ОРХИХОД "ЧАМГҮЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН" ГАР БАЙГААМ. ДАРАА НЬ БАС "ШААБАР МИНИЙ ОР ЛУУ МӨЛХСӨН" ГЭЖ СЕНСАЦИ ДЭГДЭЭЖ БАЙСАН ГАР. ИХ Л ЧАНАР МУУТАЙ ГАР ЮМ ШИГ БАЙГААМ.
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

4 jiliin omno ene mergejiliig ezemshiher songohdoo sain setguulch bolno niigemdee ihiig hiij buteen gej boddoj yblaa surguulia togsood yag amidral deer gartal ene mergejileeree ajilaj amidrah ni tiim ch amarhan bish gedgiig oilgoson. manai angiinhan ihenh ni mergejliin bus ajil hiij bgaa. Unen ch shudargaar ajilaj tsalin hols abad amidrana gedeg setguulchiin tsalingin hajud bolomjgui l sanagdag ... er ni bodood bhad setgel zurhnii ajil yum shig sanagdaad bdag yumaa..
Хэрэглэгчийн аватар
Jijkeen bujin
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 10-р сар.08.08 12:38 am
Байршил: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Jijkeen bujin »

your angel написал:4 jiliin omno ene mergejiliig ezemshiher songohdoo sain setguulch bolno niigemdee ihiig hiij buteen gej boddoj yblaa surguulia togsood yag amidral deer gartal ene mergejileeree ajilaj amidrah ni tiim ch amarhan bish gedgiig oilgoson. manai angiinhan ihenh ni mergejliin bus ajil hiij bgaa. Unen ch shudargaar ajilaj tsalin hols abad amidrana gedeg setguulchiin tsalingin hajud bolomjgui l sanagdag ... er ni bodood bhad setgel zurhnii ajil yum shig sanagdaad bdag yumaa..
bi ch uhseeen setguul zui gh en tom togoond degdej chadku unachuul yooooooooo :crysad:
ღShal heregtsegui amidarhaar uhღ
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

oor ooriinhooroo degdej deldegneed holooroo l hooloo olj idne dee. ih sabnii erool arbin gedeg biluu...
Хэрэглэгчийн аватар
Jijkeen bujin
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 10-р сар.08.08 12:38 am
Байршил: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Jijkeen bujin »

ghdee yag tiim shudarga bn gdg meer hetsuu gsn tee
ღShal heregtsegui amidarhaar uhღ
Хэрэглэгчийн аватар
Jijkeen bujin
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 10-р сар.08.08 12:38 am
Байршил: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Jijkeen bujin »

zaza yu ch gsn ehleed sn suraatii
ღShal heregtsegui amidarhaar uhღ
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

Jijkeen bujin написал:zaza yu ch gsn ehleed sn suraatii
mergejilee sain ezemcheed ooriin gesen uzel barimtlaltai baibuul heblel medeeleld oron zai ih bgaa gej boddog sh dee hunees ooroos ni l shaltgaalah bh olon sonin tb shineer bii bolood bna sh dee
Хэрэглэгчийн аватар
Jijkeen bujin
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 10-р сар.08.08 12:38 am
Байршил: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Jijkeen bujin »

your angel написал:

ajliin bairan dr bi sanaa zovood ch baigaa yum shig zovku ch bga yumshig bolchih ch yum bolku ch yum shig l bgamooo
ღShal heregtsegui amidarhaar uhღ
Хэрэглэгчийн аватар
Holla*
Гишvvн
Бичлэгүүд: 321
Нэгдсэн: 11-р сар.18.05 6:37 pm

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Holla* »

your angel написал:4 jiliin omno ene mergejiliig ezemshiher songohdoo sain setguulch bolno niigemdee ihiig hiij buteen gej boddoj yblaa surguulia togsood yag amidral deer gartal ene mergejileeree ajilaj amidrah ni tiim ch amarhan bish gedgiig oilgoson. manai angiinhan ihenh ni mergejliin bus ajil hiij bgaa. Unen ch shudargaar ajilaj tsalin hols abad amidrana gedeg setguulchiin tsalingin hajud bolomjgui l sanagdag ... er ni bodood bhad setgel zurhnii ajil yum shig sanagdaad bdag yumaa..
ene ch unen bololtoi naad zahin setguulch boloh gj surch bolovsorv=ch bgaa oyutan bid nar zun dadlagad garah geheer tv, soninguud ni avahgui bhad arga ch ugui yum doooo
Az jargalin hulug ongots deer
Хэрэглэгчийн аватар
Holla*
Гишvvн
Бичлэгүүд: 321
Нэгдсэн: 11-р сар.18.05 6:37 pm

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Holla* »

your angel написал:
Jijkeen bujin написал:zaza yu ch gsn ehleed sn suraatii
mergejilee sain ezemcheed ooriin gesen uzel barimtlaltai baibuul heblel medeeleld oron zai ih bgaa gej boddog sh dee hunees ooroos ni l shaltgaalah bh olon sonin tb shineer bii bolood bna sh dee
hamgiin utgagui ni suuliin ueiin tv-nuud bugd ariljaani ashigiin toloo boltson bolhoor teel heden zaragddaggui baraa surtalchilaal suuna shte
Az jargalin hulug ongots deer
Хэрэглэгчийн аватар
Нипонь
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1254
Нэгдсэн: 9-р сар.12.06 5:38 pm
Байршил: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Нипонь »

your angel написал:4 jiliin omno ene mergejiliig ezemshiher songohdoo sain setguulch bolno niigemdee ihiig hiij buteen gej boddoj yblaa surguulia togsood yag amidral deer gartal ene mergejileeree ajilaj amidrah ni tiim ch amarhan bish gedgiig oilgoson. manai angiinhan ihenh ni mergejliin bus ajil hiij bgaa. Unen ch shudargaar ajilaj tsalin hols abad amidrana gedeg setguulchiin tsalingin hajud bolomjgui l sanagdag ... er ni bodood bhad setgel zurhnii ajil yum shig sanagdaad bdag yumaa..
Сайн уу, танил минь...

Уг нь сэтгүүлчийн мэргэжил их сайхан л даа. Одоо бол өөр цаг үе ирсэн юм шиг байгаа юм. Бид нар бүтэн 4 жил сурч төгсчихлөө. Гэтэл ямар ч мэдлэггүй юмнууд болж төгсөөд байх шиг байна. Ихэнх төгсөгчид хөлс мөнгийг нь бодоод сонин хэвлэлүүдэд шар мэдээний сэтгүүлч болж нэрээ мухарлаж, үлдсэн хэсэг нь хараат буй байхын тулд гараа мухарлаж байна. Үнэндээ би ч гэсэн ажлаа хийхээ больсон. бүтэн 5 жил ажиллаа. Сургуулиа ч төгслөө.

Зарим сонингууд ирж ажиллаач л гэх юм. Очоод олддоггүй хүнтэй нь ярилцлага хийгээд өгдөг. Дараа нь баярлалаа гэж авчихаад л нэмээд, хасаад нүүр хийх газаргүй болтол өөрчилчинө. Сайн хүнийг сайнаар бичихэд муу болгож өөрчлөөд миний нэрийг тавьдаг. Ийм нийгэмд шударга сэтгүүлч байх хэцүү. Үнэхээр шударга сэтгүүлч байна гэвэл ажилаа хийхгүй байх л хэрэгтэй байх даа. хаха...
Өвдөлтөнд минь бүү шуна !!!
Хэрэглэгчийн аватар
Нипонь
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1254
Нэгдсэн: 9-р сар.12.06 5:38 pm
Байршил: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Contact:

Re:

Бичлэг Бичсэн Нипонь »

Аврора написал:Энэ сонирхолтой байх. "Өдрийн сонин"-с хүргэв

“Лир Ван”-тай адил хувь заяатай МҮОНТ

МҮОНТ-ийн хувь заяа Шекспирийн “Лир Ван”-г санагдуулна. Монголд байгаа 10 гаруй телевиз бүгд Монгол телевизээс өрх тусгаарлаж гарсан хүүхдүүд билээ.
Удахгүй бас нэг хүүхэд нь бүр нэрийг нь хүртэл авч “Монгол телевиз” нэртэй хувийн телевиз нэвтрүүлгээ цацах гэж байна. Ядаж нэрийг нь хүртэл үлдээхгүй бололтой. Миний сонссоноор тэнд мөн л Монгол телевизэд ажиллаж байсан хүмүүс байгаа аж.
Үүнийг бичигч би ч гэсэн тэр том айлын босгоор 1987 онд буюу 20 жилийн нь ойгоор орж байжээ. Ер нь бидний өмнөх үеийн сэхээтнүүдээс Монголын радио телевизээр дайраагүй хүнийг олоход бэрх. Ч.Чимэд, М.Цэдэндорж, Ш.Сүрэнжав... гээд жагсаагаад байвал Шиндлэрийн бүртгэл шиг болно. Би Монгол телевизэд ажиллаж байснаараа үргэлж бахархдаг. Миний амьдралын алтан үеүдийн нэг. Гэтэл өнөөдөр Монгол телевизийн нэвтрүүлгүүдийг хараад даанч яав даа гэж харамсах сэтгэл төрөх юм.
Го-пи-мин овогт Бадарч гэгч бүжигчин мэргэжилтэй эр улаан цайм хятад овгоо тавьчихаад “Хар цагаан” хэмээх нэвтрүүлгийг хээвнэг хөтөлж суухыг нь хараад, хамгийн оргил цаг болох “Цагийн хүрд”-ийн араас хэн ч үздэггүй спортын нэвтрүүлэг өдөр бүр албатай юм шиг түлхэхийг нь үзээд санаа алдаад л сувгаа солих юм даа.
Би Го.Бадарчтай цуг туслах найруулагч хийгээд л гүйж явсан. Түүнийг авьястай найруулагч гэдэгтэй маргах гээгүй. Тэгээд ч Ерөнхийлөгч Н.Энхбаяр “гавьяатаа” өгсөн байх. Гэхдээ хятад овгоо эрээ цээргүй тавьчихаад Монгол Улс даяар нийгмийн эмзэг асуудал яриад сууж байж болох уу? Бас Уранчимэг гэж нэгэн сайн кино найруулагч эмэгтэй байдаг. Түүний бүтээсэн “Аргамжаа” кино Пусаны олон улсын кино фестивальд оролцож байхад бид хоёр тэнд бас л хөтлөлцөөд гүйж явлаа. Гэтэл тэр маань өнөөдөр Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцийн бодлогыг тодорхойлдог ерөнхий редактор болоод зогссонгүй эфирт гарч ирээд л хүн загнаад байдаг болчихож. Та санаж байгаа байхдаа “Форум”-ын тайзан дээр гарч ирчихээд Их хурлын гишүүдийг баруун солгойгүй загнаад зогсдог хижээл насны ууртай хүүхнийг.
Найруулагч хүн нэвтрүүлэг хөтөлж болохгүй гэж би хэлэх гээд байгаа юм биш л дээ. Уг нь муу ч гэсэн сэтгүүлч хүн тэр тусмаа бодлого баригч ерөнхий редактор баймаар юм. Бид улс орон даяар гардаг телевизийн тухай ярьж байна. Уг нь найруулагч хүн бичсэн зохиолын дагуу жүжигчнийг тоглуулдаг, найруулдаг байтал дээрх найруулагчид өөрөө бичээд, өөрөө тоглоод бас өөрийгөө найруулаад байх болж. Тэгвэл сэтгүүлч, редактор, нэвтрүүлэгч энэ тэрээ ер нь хэрэгтэй юм уу?
“Гэрэлтэй цонх” гэж өдөр бүрийн 50 минутын хөтөлбөр бий. Энэ редакцийн ерөнхий редактор нь мөн л жүжигчин мэргэжилтэй Агааноров гэдэг залуу болчихож. Агааноров сайн хөтлөгч мөнөөс мөн. Хөтлөгч хүн жүжигчин байх нь хэвийн хэрэг, бүр сайн ч хэрэг. Гэхдээ өдөр бүрийн 50 минутын хөтөлбөрийн ерөнхий бодлогыг тодорхойлогч жүжигчин мөн үү?
МҮОНТ бусад телевизээс юугаараа ялгарах ёстой вэ гэвэл нэвтрүүлгийн бодлогоороо л гэж хэлэх биз. Тэгэхдээ бүр үндэсний олон нийтийн бодлого шүү. Гэтэл саяхан “Мартын 8”-наар Үндэсний телевизээр хэдэн бүсгүйчүүдээр сумо барилдуулж, тэвэг өшиглүүлж баахан доромжиллоо. Эхлээд би өнөө “дурны хонгионууд” чинь л марзаганаж байгаа гэж бодтол үгүй шүү, нэртэй хүний зүстэй хүүхнүүд тэгж балайрч байдаг байгаа. Энэ ямар гээч бодлого вэ? Тиймээ телевиз бол үзэгчдэд үйл явдлыг шууд хүргэх, шинэ мэдлэг олгох танин мэдэхүйн хэрэгсэл төдийгүй үзэгчдийг зугаацуулах үүрэгтэй. Гэхдээ л арай ч эмэгтэй хүнээр баярынх нь өдөр тэвэг өшиглүүлэн байж “зугаагаа” гаргаж болно гэж үү? Бас л нэг найруулагч редакторын хийсэн ажил байх. Үнэхээр өмнөөс нь гүйж хүрмээр.
Та өнөөдөр гэртээ очоод мэдээж сурсан зангаараа “Цагийн хүрд”-ийг үзэх байх. Яг үзэж дуусаад л та өөр суваг руу шилжинэ дээ. Яагаад гэвэл хачин уйтгартай спортын нэвтрүүлэг тэр цагт чинь гардаг юм. Спорт бүх нийтийн үйлс мөн. Гэхдээ үндэсний олон нийтийн хэмжээний өдөр бүр хамгийн оргил цагт үзүүлж байвал зохих чухал үйлс мөн үү? Мэдээж та сувгаа сольчихдог болохоор өдөр бүр тийм оргил цагт гардгийг анзаардаггүй байх. Тэгэхээр хэн ч үздэггүй юмыг тэр үнэтэй цагт тавьдаг байх нь. Өөрөөр хэлбэл, бусад телевизэд найр тавин өгсөн цаг буюу зүгээр л хоосон нүх гэсэн үг.
Хэрвээ та аль нэг студиэр өөрийнхөө тухай нэвтрүүлэг хийлгээд цацъя гээд очвол дээрх “нүх” чинь нэг минут нь 60-70 мянган төгрөгийн үнэтэй болохыг ойлгох болно. Түүнээс ч үнэтэй “нүх” байж магадгүй. Яагаад ийм байгааг би хэлэх үү?
Яагаад гэвэл тэр их үнэтэй хамгийн оргил цаг чинь МҮОНТ-ийн программын бодлогыг барьдаг Ө.Нарангэрэлийн “нүх” учраас тэр.
МҮОНТ-д баахан хувийн студи байдаг. Эдний нэг нь “Чандмань” студи юм. “Өглөө”, “Гэрэлтэй цонх”, “Үдшийн хэмнэл”, “Гараг” гээд “нэгдлийн нэртэй феодалын” студиуд. Тэд нарт өөр өөрсдийн гэсэн “нүх” байдаг. Тэр нүхэнд орсон мөнгө тэдний халаасанд ордог. “Өглөө” студийн захирал байсан Наранбаатар өдгөө телевизийн дарга болж орхисныг л харахад тайлбар хэрэггүй биз. Тэрээр анх бөхийн тайлбарлагч болох гэгээн хүсэлтэй телевизийн хаалгаар алхаж орсон тамирчин хүн юм гэнэ лээ. (Нээрэн бодсон чинь ийм тамирчин удирдаж байхад нөгөөдүүл нь мужаан, сувилагч ер нь хэн ч байсан ерөнхий редактор болж болно шүү дээ.)
МҮОНТ-ийнхний үздэггүй нэг юм бий. Тэр нь “гадны” гэх студиуд. (Уг нь тэд бас л урьд өмнө тэнд ажиллаж байсан хүмүүс шүү дээ) “Гадныханд бол дээрх “нүх” аймаар үнэтэй. Ерөнхийдөө нэг иймэрхүү л “нүхтэй” бодлого тэнд яваад байгааг та одоо ойлгож байгаа байх.
Ингээд бодохоор бид ер нь ямар гээч олон нийтийн бодлоготой телевизийн үзээд байна аа. Үзээд байна ч гэж дээ. Гол нь хөдөө л үздэг байх. Хотод бол тэртээ тэргүй 10 телевиз байгаа болохоор сувгаа л сольж орхино. Үздэггүй болохоор нээрээ бодлого модлого хэрэггүй ч юмуу.
Тийм ч болоод лам, зураач, эдийн засагч арай л барилгын инженер гээгүй байгаа даа энд тэндээс цуглуулсан арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын бүтэцтэй болсон юм гэсэн. Манай Их хурлынхан өөрсдийгөө “бага ард түмэн” гэцгээдэг бол тэд өөрсдийгөө “бага парламент” гэж эндүүрээд л цохиж явдаг бололтой. Тэд нар нь юу ч мэдэхгүй хэзээ ч түүгээр харагдахгүй мөртлөө аймаар өндөр сул цалин авдаг юм гэсэн. Тэгээд манай нөхөд тэднийгээ авч хаях гээд баахан тэмцэл өрнөж бүр өлсгөлөн хүртэл зарласныг та санаж байгаа биз дээ. Антенныхаа дор гэр барьчихаад л.... Одоо бас сонгууль дөхөөд ирэхээр дахиад босох юм гэсэн.
Гэхдээ бусад телевизтэй харьцуулахад МҮОНТ-д авууштай сайн талууд бас бий. Жишээ нь кино программын ерөнхий редакци гэсэн ганцхан монгол үгтэй алба бий. Тэдний кинонуудын орчуулга, уншилт бусад телевизээс хол тасархай. Ядаж л яг зарласан цагтаа гарна.
“ММ” агентлаг бол яах ч аргагүй туршлагатай, нэр хүндтэй, бусдаас хамаагүй сайн. Эрхбиш жаран хүний хүчээр хийж байгаа болохоор. Гэхдээ “ММ” агентлаг МҮОНТ-д хамаардаггүй тусдаа бодлоготой, санхүүтэй улс доторх улс гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. Дээр өгүүлсэн хоёр албанаас бусдыг нь МҮОНТ гэж ойлгож болно. За одоо тэгэхээр кино, мэдээ хоёрыг хасаад сайн нэвтрүүлэг санах гээз үзье. Байна уу таминь ээ. Уг нь муу ч гэсэн “А-Х-А”-г хүмүүс шоолоод л үзээд байдаг байлаа. Гэтэл бас л “нүхгүй” болсон учир “25” руу явсан.
Яагаад гэвэл найруулагч Б.Баяр дээр өгүүлсэн “дарга нарын эсрэг” хөдөлгөөнийх, удахгүй бослогыг толгойлдог Г.Бадамсамбуу ч “нүхгүй” болж мэднэ. “Аяллын цаг” сүүлийн үед цөөрч Г.Бадамсамбуу аргаа бараад гар утасны рекламанд тоглож бусад телевизүүдээр шороо өшиглөж гараад байгааг та харсан биз ээ.
За тэгээд сайн нэвтрүүлэг гэхээр өнөө муу Гүрээгийн “Хариулахгүй байж болно” гэдэг бүгд хариулаад байдаг ярилцлага санаанд орж байгаа байх. За ингэсгээд л санаанд юм орохгүй дээ. Уг нь үзэгчид нэвтрүүлгийг хэн хийснийг нь ер анхаардаггүй юм. Монгол телевизээр л гарсан бол тэдний нэвтрүүлэг л гэж бодно. Гэтэл “гадны” гэх тодотголтой студиудын хийсэн сайн нэвтрүүлгийг тэд бүхий л аргаар хавчиж гадуурхдаг. Болж л өгвөл оруулахгүй санаатай. Уг нь ямар ч үзэгч нэвтрүүлгийн ард телевиз киноны “Номун” студи гэж бичсэн байна уу, “Нийгэм эдийн засгийн ерөнхий редакци” гэж бичсэн байна уу гээд хараад байдаггүй. Нэвтрүүлэг хийдэг бид л түүнийгээ уншиж баярлацгаадаг юм. Гэтэл МҮОНТ-ийн программынханд дэлгэцийн аравны нэгд шахуу бичигдсэн нэр аймаар том харагддаг нь үнэхээр хачин. Хачин ч гэж дээ, нэг муу атаархмаар болдог юм уу яадаг юм. Тэд чинь бас л титр харж кайф авдаг улс шүү дээ. Уг нь бол Үндэсний олон нийтийнх юм бол бүх “гадны” гэх студид нэг өдрөө өгчих л хэрэгтэй байхгүй юу. Тэртэй тэргүй “Цагийн хүрд”-ээс бусад цагт хүн болгон л өөр суваг үзэж байх юм чинь. Тэр ч бүү хэл тэднээс сайн нэвтрүүлгүүдийг нь худалдаж аваад тавих хэрэгтэй. Бусад орны телевизүүд тийм л байдаг. Яриад байвал их юм байна аа. Гэхдээ нэг л итгэл урам төрөхгүй юм. Хэнд ч гэж бичээд байгаа юм тэр тамирчинд уу эсвэл өнөө олон лам мам мужаан зужаанд уу?
Одоо л Үндэсний олон нийтийн телевиз өнгө төрхөө олохгүй бол “Үүдэн шүд нь унаад ирэхийн цагт үзэх харах хүнгүй болноо хөө” гэдэг л болох гээд байх шиг байна. Би наана чинь байсан болохоор санаа зовоод үүнийг сараачиж байна. Түүнээс миний нэвтрүүлгүүд үүгээр түүгээр гарч л байгаа л даа. Гэхдээ л хуучин гэрээ нурж байгааг харахаар сэтгэл өвдөөд байх юм.
Шекспирийн “Лир ван” өөрийнхөө эрх мэдлийг хүүхдүүддээ өгчихөөд өөрөө хаан хэвээр байх гэдэг боловч эцэстээ ордноосоо хөөгдөж сүйрч дуусаж байгаа тухай өгүүлдэг эмгэнэлт зохиолыг хэн хүнгүй мэднэ. Харин олон нийтийн тэгээд бас үндэсний гэгдэх телевизийн цаашдын хувь заяа хэрхэх бол. Миний танил нэг их хурлын гишүүн “Монгол телевизийг бүр тэр байшингаас нь гаргаад оронд нь эмнэлэг оруулчихмаар юм...” гэж нэг удаа хэлж байсан санаанд орж байна.
Яг л Лир ван шиг болох нь дээ хөөрхий...

Сэтгүүлч Д.Төрмөнх[/color][/font]
Д.Төрмөнх... ажлаа хийж яваа байх нь.энэ хүн бол үнэхээр сайн сэтгүүлч. Амттай нийтлэл бичдэг ийм сэтгүүлч хуруу дарам цөөн. Сэтгүүлч хүн үгийн ур хийцийг яг л аагтай сайхан цай шиг хийж чаддаг...
Өвдөлтөнд минь бүү шуна !!!
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

Niponi написал:
your angel написал:4 jiliin omno ene mergejiliig ezemshiher songohdoo sain setguulch bolno niigemdee ihiig hiij buteen gej boddoj yblaa surguulia togsood yag amidral deer gartal ene mergejileeree ajilaj amidrah ni tiim ch amarhan bish gedgiig oilgoson. manai angiinhan ihenh ni mergejliin bus ajil hiij bgaa. Unen ch shudargaar ajilaj tsalin hols abad amidrana gedeg setguulchiin tsalingin hajud bolomjgui l sanagdag ... er ni bodood bhad setgel zurhnii ajil yum shig sanagdaad bdag yumaa..
Сайн уу, танил минь...

Уг нь сэтгүүлчийн мэргэжил их сайхан л даа. Одоо бол өөр цаг үе ирсэн юм шиг байгаа юм. Бид нар бүтэн 4 жил сурч төгсчихлөө. Гэтэл ямар ч мэдлэггүй юмнууд болж төгсөөд байх шиг байна. Ихэнх төгсөгчид хөлс мөнгийг нь бодоод сонин хэвлэлүүдэд шар мэдээний сэтгүүлч болж нэрээ мухарлаж, үлдсэн хэсэг нь хараат буй байхын тулд гараа мухарлаж байна. Үнэндээ би ч гэсэн ажлаа хийхээ больсон. бүтэн 5 жил ажиллаа. Сургуулиа ч төгслөө.

Зарим сонингууд ирж ажиллаач л гэх юм. Очоод олддоггүй хүнтэй нь ярилцлага хийгээд өгдөг. Дараа нь баярлалаа гэж авчихаад л нэмээд, хасаад нүүр хийх газаргүй болтол өөрчилчинө. Сайн хүнийг сайнаар бичихэд муу болгож өөрчлөөд миний нэрийг тавьдаг. Ийм нийгэмд шударга сэтгүүлч байх хэцүү. Үнэхээр шударга сэтгүүлч байна гэвэл ажилаа хийхгүй байх л хэрэгтэй байх даа. хаха...
ajilaa hiigui bh gene uu ug ni chmaig l yum duulgana bh gej bodood bsiim daa
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

tanai angiinhan haa yu hiij bna manai angiinhan tsoohon l hun meregjileeree ajilsan daa 4 jil surchaad ihenh humu haramsdag yum bna lee.
Хэрэглэгчийн аватар
Нипонь
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1254
Нэгдсэн: 9-р сар.12.06 5:38 pm
Байршил: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Нипонь »

манай ангийхан энэ жил төгсөж байгаа. Би МУИС, РТДС, Хэвлэлийн хүрээлэн энэ тэрээр яваад илүү сайн боловсорохоор шийдээд явсын. хэхэ. Тэгээд одоохондоо сэтгүүлчээр ажиллах боломжгүй болсоон. Уг нь хувиараа нэг сэтгүүл хийж үзсэн л дээ. Сэтгүүл хийнэ гэдэг сэтгүүлчийн ажлаас хол юм билээ. Тэгээд ч аль нэг нам эвсэлийн гар хөл болохгүй бол хөрөнгө мөнгөний асуудал маш хүнд гэдгийг мэдэж байгаа биз дээ. Одоо түр амарч байна даа. хэхэ...
Өвдөлтөнд минь бүү шуна !!!
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

mergejileesee oor yumaar heseg ajilaad bolison odoo amarch bna. angiinhan her herendee l yum hiiged ybad bga yum shig bna lee haya neg uulzaj l bgaa bidnii tsag ue ireh biz dee
Хэрэглэгчийн аватар
Нипонь
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1254
Нэгдсэн: 9-р сар.12.06 5:38 pm
Байршил: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Нипонь »

харин тийм ээ. Болох байх. Нэг их удахгүй биз дээ. Амжилт...
Өвдөлтөнд минь бүү шуна !!!
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

Niponi написал:харин тийм ээ. Болох байх. Нэг их удахгүй биз дээ. Амжилт...
udahguiee chmad ch gesen amjilt
Хэрэглэгчийн аватар
Blacker.
Asuult Precious Member
Бичлэгүүд: 406
Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Blacker. »

:mrgreen:
Хэрэглэгчийн аватар
Jijkeen bujin
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 10-р сар.08.08 12:38 am
Байршил: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Jijkeen bujin »

niponi
your angel 2too amjilt
bi ch udku araas jin...
ღShal heregtsegui amidarhaar uhღ
Хэрэглэгчийн аватар
Holla*
Гишvvн
Бичлэгүүд: 321
Нэгдсэн: 11-р сар.18.05 6:37 pm

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Holla* »

bujinhenteigee 2laaaa :wd:
Az jargalin hulug ongots deer
~SiNgLe*PeDaL~
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 7-р сар.14.06 2:40 am
Байршил: He is exhalted

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн ~SiNgLe*PeDaL~ »

Aight, togoon dotor ni yavaa hunii huvid ene bol tiim ch eeltei saihan yortonts bish gedgiig helmeer baina. Hervee chi mongotoi bolmoor baigaa bol setguulch boloh hereggui. Zia tegeed medeenii bagiinhan ni ooriigoo lag gej boddog neg hunii gart ortson baidag. teel ter gariin style ter chigeeree bj baidag. oor ooriin duu hooloigooroo ymaa hihh erh choloo bol ooroos chine arwai olon jil ajillasan ter neg balai gariin medeld baina l gesen ug shuu de.
Za tegeed gadaad heltei bol shuud orchuulagch bolgool gatsaachina. tendee sandaltaigaa hadagdaad 10 jil. neg iimerhuu l baina daa. tegeed shine huniig setgel sanaagaar unagaanaa. havchsaar baigaad hamag hiimoriig ni uhuuleed ooriin gariin dor oruulj baigaam daa.

Oiriin 5 jildee setguulcheer suraad demii shuu!
trust no man!
Хэрэглэгчийн аватар
Holla*
Гишvvн
Бичлэгүүд: 321
Нэгдсэн: 11-р сар.18.05 6:37 pm

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн Holla* »

eeee bishda yah gej setguulch boloh gd bgaagaa er ni neh oilgohgui bgaa l da
Az jargalin hulug ongots deer
Хэрэглэгчийн аватар
your angel
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Бичлэгүүд: 285
Нэгдсэн: 12-р сар.25.05 5:13 pm
Байршил: Sahiusan Tengeriin Hot
Contact:

Re: Сэтгvvл зvй буюу сэтгэл зvйд хандах нь

Бичлэг Бичсэн your angel »

ZURH SETGELIINHEE DUUDLAGAAR L SONGOJ BAILAA GEJ
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах