Мэдээ, мэдээлэл ба сонирхолтой нийтлэлvvд
Зохицуулагч: Улс төрч mods
- arcus
- • Moderator

- Бичлэгүүд: 7857
- Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
- Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
- Contact:
Re: .:: Сонирхолтой нийтлэлvvд ::.
Дугуйлангийн хөдөлгөөн л монголыг аварна!
Бусад оронд тариачид нь хадуур сэрээгээ бариад босч л байх үед, харанхуй бүдүүлэг гэгдсэн монголчуудын дунд дугуйлангийн хөдөлгөөн үүсч, өрнөж, өргөн дэлгэрлийг олсон билээ.
Дугуйлангийн хөдөлгөөнд харц ядуу ард иргэд хамрагддаг байсан. Тэдний гол үйл ажиллагаа нь хуулийн дагуу зарга хийх явдал. Сайн дурын, албан бус, бэсрэг хэлбэртэй энэхүү иргэний хөдөлгөөн нь асар уудам нутагт таран суусан нүүдэлчин амьдралын онцлогт зохицсон байв.
Заримдаа хүч хэрэглэх, зэвсэгт эсэргүүцэл үзүүлэх үйлдэл хийдэг ч, дугуйлангийнхан гол нь “оюунлиг” тэмцлийг өрнүүлдэг байв. Феодалын бурангуй үед заалдаад, заргаа авдаг ч байсан нь монголын эгэл ардуудын соёл боловсролыг нотлох бүлгээ. Тэд эрх тэгшээ илэрхийлж, басхүү сайн үйлс нарны сацраг адил мандан бадартугай гэсэндээ, дугуйг тойруулан гарын үсгээ зурцгаадаг байсан. Нөгөө “бичиг үсэггүй, хоцрогдсон” гэгдсэн ардууд маань ийм л байж шүү дээ. /Бяцхан халил хийхэд, дундад зууны хятад түүхч: “Монголчууд бичиг эзэмшихийг эрмэлзэх бөгөөд, заасан багшдаа цагаан дээл, саарал морь бэлэглэдэг уламжлалтай” хэмээсэн байдаг”/.
Ар Өвөр Монголд адил хэмжээгээр дугуйлангийн хөдөлгөөн өргөн дэлгэрсэн байлаа. Манай Ар Монголын дугуйлангийн хөдөлгөөний алдарт зүтгэлтэн бол Ард Аюуш /1859-1939/.
Тэрбээр Засагтханы аймгийн Дархан гүний хошуунд /өдгөө Ховд аймгийн Цэцэг сумын нутагт/ аж төрж байхдаа дугуйлангийн хөдөлгөөнийг санаачлан өрнүүлсэн харц ард билээ. Дугуйланд нь мөн харц ардууд цуглаж, нийгэм-улс төрийн хэргийг хэлэлцдэг, хошуу ноён Маньбазарын дарлалыг хязгаарлах арга замыг эрэлхийлдэг байв. Нийгмээ алхам алхмаар сайжруулж, сайн сайхан болгоно гэсэн хувьслын үзэл энэхүү дугуйланд зонхилдог байлаа.
Одоогийн манай дарга нарын харгис дарлалыг санагдуулам “нөхөр” байж л дээ, тэр Маньбазар. Хувийн ажилдаа хууль бусаар ардуудыг дайчилна, хятад худалдаачидтай нийлж, харъяат олноо шулж мөлжинө, тансаглан жаргасны өр төлөөсөө албатуудаараа л төлүүлчихнэ, дугуйлангийн хөдөлгөөнийг нухчин дарна.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дэмжин оролцож, дугуйлангийнхан “Буянт” пүүсийнхнийг нутгаасаа хөөн гаргаж байжээ. Хэсэг хугацааны дараа уг пүүсийнхэн эргэн ирж, Маньбазар ноёнтой нийлэн, үймээн самуун дэгдээлээ гэж Аюуш нарыг хориулж, эрүүдүүлж байж. Чингэхэд, Цэцэг нуурын дугуйланг дэмжигч ард иргэд босож, тэднийг суллуулжээ. Үнэндээ энэ хошуу хоёр засагтай болсон мэт байв. Нэг нь хошуу ноёны, нөгөө нь Цэцэг нуурын дугуйлангийн засаглал.
Аймгийн чуулган асуудлыг шийдэж өгөхгүй байсан тул, Аюуш нарын төлөөлөгчид заргын болон бусад баримтуудаа /жишээ нь, эрүүдэн байцаахад тасарч унасан мах/ бүгдийг авч, Их Хүрээнд очин заргалдсан байдаг. Аюуш Шүүх яам руу дайран орж, асуудлаа танилцуулж байжээ.
Феодалын засаг хэцүү шүү дээ. Төдийлөн нааштай хариу өгсөнгүй. Гэвч дугуйлангийнхан нутгийн ардуудаа дарлуулахгүй гэж, 10 жил Маньбазар нартай тууштай тэмцсэн аж.
Ард Аюуш сайн эрийн шинжтэй, есөн эрүүг ч ажиггүй давчихаар нэгэн байсан хэдий ч, зэвсэгт хөдөлгөөн, сайн эрийн тэмцлийг сонголгүй, бичиг сачигтай ноцолдож байсан нь нэгийг хэлээд байгаа юм. Монголчууд маань улс төрийн тэмцлийн соёл боловсрол, арга туршлага сайтай байжээ.
Социализмын үед дугуйлангийн хөдөлгөөн ахин өрнөх вий гэж эмээж, Ард Аюушаас бусдыг нь ярьдаггүй байлаа. Өдгөө бас тэгж байнам. Ард Аюушийг ч ярихаа больчихсон юм биш үү.
Өдгөө харгис дэглэмийн эсрэг олигтой тэмцэл өрнөхгүй байна. Хоёр том нам нэгдээд, харийнхны дэмжлэгтэй нэг цул дарангуйлал болж хувирлаа. Бусад намууд дарагдсан, залгигдсан, засаглалд санаархагсдын л гишгүүр төдий болсон байдалтай. Иргэний хөдөлгөөнүүд нухчигдсан, завхарсан, худалдагдсан, нэр хүндээ алдсан, доройтсон гээд л янз бүрийн шалтгаанаар замхарч дуусч байх шиг.
Ард түмэнд эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолыг авчрахын тулд тэмцлийн шинэ хэлбэр, жинхэнэ ардын хэлбэр хэрэгтэй гэж хэлж болно. Энэ шаардлагад тохирох улс төрийн хөдөлгөөн бол-Дугуйлан.
Монголын уламжлалт энэхүү тэмцлийн хэлбэрийг сэргээх цаг нэгэнт болсон. Миний бие энэ талаар нэг бус удаа дуугарч, ноднин ХБХ дээр хэлээд ч авсан.
Иргэдийн улс төрийн ухамсар, нийгмийн идэвх, тэмцлийн дадлыг дээшлүүлэхэд дугуйлангийн хэлбэр туйлын зохистой. Дугуйлан ер нь хуулийн хүрээнд тэмцдэг тул төр засгийн репрессийн үйл ажиллагаанд өртөх нь бага байх болно. Хүртээмжтэй, ардач, бүтээлч, хөгжүүлэгч, гэгээрүүлэгч чанаруудыг агуулах тул өргөн хүрээг хамарч чадна. Сайн дурын, албан бус зарчим дээр ажиллах учраас төрөөр хүлээн зөвшөөрүүлэх тал дээр бэрхшээлгүй, аливаа хүнд суртлаас ангид байх юм. Эхэн үедээ авсаар бага хүрээтэй байх дугуйлан нь хүчтэй лидер, их хэмжээний санхүүжүүлэлт, далд том “ивгээгчийг” шаардахгүй. Бүх л зүйл нь, яг л урьд ямар байсан шигээ, уламжлалаа дагаад явчихад бүтнэ гэсэн үг. Жинхэнэ ардын хөдөлгөөн л байх учиртай юм.
Дугуйлангийн хөдөлгөөн өргөн олныг хамарвал монголчууд маань аяндаа нэг том дугуйлан мэт болон нэгдэж нягтраад, улс төр сая нэг ард түмнийх болж чадна.
Олны хүч оломгүй далай гэдэг. Далай шиг их хүч байхад, нийгмийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадах нь ойлгомжтой. Ардын хөдөлгөөн-Дугуйлан улс түмнийг маань аварч чаднаа!
Дугуйлангаа байгуулж зөв шударга үйлсийн төлөө тэмцэцгээгтүн! Дугуйлан мандтугай!
Ч.Мөнхбаяр
ММVIII.XII.XX

950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS
- arcus
- • Moderator

- Бичлэгүүд: 7857
- Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
- Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
- Contact:
Re: .:: Сонирхолтой нийтлэлvvд ::.
Өнөөгийн ЗГ-ыг огцруулах цаг болжээ!
Ард түмний эсрэг тогтолцооноос ч салцгаая!
С.Баярын өмнөх ЗГ-ын үеэс нийгэм-эдийн засгийн дотоодын Их нуралтын шинж тэмдэгүүд илрэх болсон. Тэр үед, ашигт малтмалаа 100% эзэмших, олборлолоос бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүрэн циклийг нь барьж байгуулах, энэ салбарын ашиг дээр суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлооход чиглэсэн алхмуудыг цаг алдалгүй хийсэн бол, өдийд нийгэм-эдийн засгийн сэргэлт ирсэн, дотоодод их нуралт тохиолдохгүй, байгалийн баялагтай бусад орнуудын адилаар дэлхийн хямралыг сөрөг нөлөө багатайгаар даван туулах байлаа. Гэвч тийм алхмуудыг хийгээгүй, харин ч Их нуралтыг улам ойртуулах, хор хөнөөлийг нь нэмэгдүүлэх алхмыг л тууштай хийж ирэв.
Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хувийн өмчөө болгочихсон С.Баяр дахин ЗГ тэргүүлсээн. Тэгэхдээ, АН-тай хамтарсан хэдий ч, тусыг эс олов.
Аанай л, Монголын нийгэм-эдийн засагт сөрөг нөлөө л учруулах алхмуудыг хийж ирэв. Аливаа нэг зүйлийг «дэмжлээ» ч, сөнөтөл нь «дэмжиж» байсан байх юм.
Барилгын салбарын цар хүрээ хэтэрч, зах зээлд таагүйгээр нөлөөлж болох шинж тэмдгүүд илэрсээр байхад шийдвэртэй арга хэмжээ аваагүй. Харин ч уг гажуудлыг улам дэвэргэн хөөргөдсөөр, Их нуралт үүсгэх нэг гол түлхэц болгочихсон. Өчнөөн хөрөнгө залгисан баахан дутуу барилгатай л боллоо. Баригдаж гүйцсэн нь борлогдохгүй болсон, хамгийн гол нь маш чанаргүй.
Монголд олон жил ажилласан украины мэргэжилтэн хэрэв нураах л шаардлагатай ийм барилгажуулалт цаашид хийгээд байх аваас, газар хөдөлбөл хүн төрөлхтний түүхэнд 2-рт орох хөнөөлтэй гамшиг болно шүү гэж анхааруулсан. Их нуралт гэдэг маань барилгын салбарт шууд утгаараа тохиолдох нь байна шүү дээ.
Энэ салбарыг гамшиг, ирээдүйн их аймшиг болтол нь хөгжүүлснийг «барилгын» хүйтөрөлгүйтгэл гэмээр байна.
МАА-н сүйрлийг аваад үз. Бэлчээрийг цөлжүүлэх, салбарыг явцуу бүтээгдэхүүнтэй болгож эрсдэлжүүлэх уршигтай ямаа үржүүлгийг хэт өөгшүүлсээр байгаад, хүрэх боломжтой хамгийн муу үр дүнгүүдэд нь хүргэчихсэн. Хэдэн зуун мянган малчин давхаргынхан үгүйрэн хоосорч, нийслэлд цагаачлан ирж, нэн ядуучуудын армийг өсгөх магадлалтай болсон.
Цаашдаа МАА хүн амыг махаар ч хангах үүргийг гүйцэтгэж чадахааа болих төвөгтэй. Олон мянган жилийн түүхтэй МАА сүйрч, хүн амыг ажлаар, хүнсээр хангахад туйлын бэрхшээлтэй болж ирэх нь ээ. Үүнийг «МАА-н», «ямааны» хүйтөрөлгүйтгэл гэмээр байна.
Малчид бүгд үгүйрч, үгүйрсний улмаас дахин МАА-г босгож чадахгүй. Төр мэдээж устгах л зорилготой юм чинь юу гэж босгож ирэх билээ. Ингээд л МАА авралгүй сүйрнэ. Бүгд л ингэж үгүйрч, сүйрч байна. Монгол бүхэлдээ!
1990 оноос хойш улс орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, түүхий эдийг тонон дээрэмдэж, «хог хаягдал» нэрийн дор харьд гаргаж, хог хаягдал авчирч дамлах аян руу нам засаг нийт хүн амыг түлхсэн. Үр дүнд нь, улсын эдийн засагт маш их сүйтгэл учирч, дэндүү олон иргэн худалдаа, үйлчилгээ рүү хошуурч явцуурсан.
Худалдаа, үйлчилгээ хэтэрсэн ч, худалдан авагч, үйлчлүүлэгч хомсодсоор ирсэн нь аргагүй юм. Өдгөө худалдаа, үйлчилгээ эрхлэгч олноороо хоосорч дампуурч, цаашдаа худалдаа, үйлчилгээ ч хомсдож, худалдан авагч, үйлчлүүлэгч ч ядуурсаар байх чиг хандлагатай болсон. «Худалдаа-үйлчилгээний» хүйтөрөлгүйтгэл гэж бас байсан буюу. Бүх төрлийн хүйтөрөлгүйтгэлийг өнөөгийн ЗГ таслан зогсоох бүү хэл, өмнөх ЗГ-ын адилаар үргэлжлүүлж, гардан гүйцэтгэж эрчимжүүлсээр л ирлээ. Үйлдвэржилт, атрын аян гээд л ярьдаг ч, худал хуурмаг уриа лоозон, тоогоор ард түмнийг хуурав. Монгол шиг үйлдвэржилт, газар тариалангийн түвшингээр доогуур улс гэвэл, тэдгээрийг хөгжүүлэх боломжгүй бичил улсанцрууд л байгаа. Зориудаар үйлдвэр-газар тариаланг устгасан ерээд оны эрх баригчдын бодлогыг засах дүр үзүүлэвч, үнэн чанартаа үргэлжлүүлсээр л байгаа нь энэ ЗГ. «Үйлдвэр-газар тариалангийн» хүйтөрөлгүйтгэл үргэлжилсээр.
Ашигт малтмалыг харийнханд бэлэглэлийн журмаар өгч, зуучилсан гэж ашгийн 10-15 хувийг авч байх дарга ангийнхны гэмт хэрэг улс орныг ямар ч авралгүй болгох гэж байна. «Хууль бус хуулийн хэрэг», «10-15 хувийн хэрэг», «Тогтвортой байдлын гэрээний хэрэг», «34 хувийн хэрэг», «3 тэрбумын хэрэг», «Хэдэн зуун ордын хэрэг» зэрэг олон улсын чанартай гэмт хэргүүд энэ салбарт үйлдэгдсэн буюу, үйлдэгдэж байна. Монголчуудыг амьжиргааны ямар ч эх үүсвэргүй болгохыг завдсан «ашигт малтмал»-ын хүйтөрөлгүйтгэлийг энэ ЗГ урьд өмнө байгаагүй хэмжээнд эрхлэн хэрэгжүүлж байна.
Улс түмнийг хавтгайд нь эрүүжүүлж, өөрсдөө үлгэрлэж байгаад гэмт хэрэгжүүлж, хууль зөрчихөөс өөрөөр амьдрах аргагүй болгож, гэмт хэргийн нээнтгэн дор байдагтаа дэглэмд хүлцэнгүй захирагдахаас ч аргагүй болгож, ёс суртахууныг устгаж байгаа нь маш ноцтой хэрэг юм. «Ёс суртахууны» энэ хүйтөрөлгүйтгэлийн хожим учруулах гай түйтгэрийг урьдчилан тааварлахад нэн бэрх.
Боловсрол, соёл, шинжлэх ухааныг унагаж, оюуны хоосролыг нийгэмд буй болгосон гэм аймшигтай. Манайх шиг харанхуй, мунхарсан улс орныг гэгээн цагаан өдөр дэн бариад хайсан ч олохооргүй болсон. Нэг л жишээ хэлэхэд, дунд сургуулийн цээж бичгийн шалгалтанд унахгүй хүн хамгийн зөв бичих ёстой салбарт тун ховор байгаа бөгөөд, ерөнхий мэдлэгийн талаар бол дурдах ч хэрэггүй болчихоод байна. Хэрээс хэтэрсэн дээд сургуулиуд нь шахааны ном борлуулах, шоудах талбар л болчихсон, бусад шатны боловсрол гэж мөн л үгүйтэй адил. «Оюуны» хүйтөрөлгүйтэл гэж энэ.
Эрүүл мэндийн салбарыг 19 жилийн турш устгаж ирлээ. Дарга нар маань харийн эрүүл мэндийн байгууллагуудад хөрөнгө оруулж, тэнд л өндөр үнэтэйгээр эмчлүүлэхийг санал болгодог. Энэ мэт хандлага нь суурь ноцтой өвчлөлүүдгүй монгол хүн гэж үгүй болгосон нь «эрүүл мэндийн» хүйтөрөлгүйтгэлийн үр нөлөө.
Улаанбаатарын агаарыг үзэгтүн. Дэлхийд ийм бохирдсон агаартай цэг галт уул дэлбэрэлтийн дараа л түр буй болохоос бус, өөр алга. Хоёр сая хүнтэй болох магадлал бүхий нийслэлийн хүн ам нэгэн өдөр бүрэн агааргүйдэж, багтран хиарах, тэр өдрийг хүртэл амьсгалын замын өвчлөлүүд, тэдгээрээс үүдэх бусад өвчлөлүүдээр олноор үхэж үрэгдсээр байх нөхцлийг л дарга нар маань бүтээн байгуулж байна. Бүхий улс орны агаар, ус, хөрс дээд зэргээр бохирдож, хордож байгааг үзэгтүн. Эцсийн эцэст, хүн гэдэг ус, хөрс, агаараас бүтдэг тул энэ гурав доройтвол яахин амьд явах билээ. «Экологийн» хүйтөрөлгүйтгэл гэж энэ.
Монгол үндэстний түүх соёлыг мушгин гуйвуулах, гутаан доромжлох алхмууд байнгын төлөвлөгөөтэйгээр хийгдэж ирсээн. Бага буурай учраас яс үндэсгүй дарга нарын маань нүдийг хорсгоод болохоо байсан үндэстний маань өөрийн гэх буй бүхнийг устгаж байна. Оронд нь, залхаах зориулалттай тэнэг мунхаг атрибутууд, бутафоруудыг санал болгодог нь «үндэс угсааны» хүйтөрөлгүйтгэлийн нэг л мэх. Харьд уусгах томоохон ажлуудыг зохион байгуулж буй нь бас нэг мэх. Олон мэхээр «үндэс угсааны» хүйтөрөлгүйтгэлийг хийж байна даа.
Хямралын үед ард иргэдээ өргөн тэтгэх байтугай улам дарж, сөгтгөж, мөлхүүлж авч байгаа «хямралын» хүйтөрөлгүйтгэл ч идэвхитэй явагдаж байна.
Ард түмнийхээ эсрэг хүйтөрөлгүйтгэлийг нь эсэргүүцэх боломжгүй болохын тулд сөрөг хүчнийг дарж, нэг намын үзэл суртлыг тулгаж, жандарм-шоронгийн хатуу дэглэмийг тогтоож, «их хэлмэгдүүлэлт»-ийн хүйтөрөлгүйтгэлийг хэрэгжүүлж ирэв.
Шүтэн бишрэх эрх чөлөөг боогдуулж, шашны байгууллагыг төрийн үзэл суртлын нэгэн аппарат болгох төлөвлөгөө хэрэгжүүлж, итгэл бишрэлийн үнэт цэнэт зүйлсийг буй бүхнээрээ завхруулах нөлөө үзүүлж, харин ч массыг сатанизаци, шулмизаци руу хөтлөөд байгаа байдал төрд ажиглагддаг. “Итгэл бишрэлийн” геноцид гэж үүнийг хэлмээр байна.
Энэ төрийн гадаад харилцаа мөн хүйтөрөлгүйтгэлд чиглэж ирсэн. Ардчилалгүй, гаж буруу дэглэмтэй зарим улсын эрхшээлд орох, асар их зээл авч монголчуудыг дааж давшгүй өрөнд унагах, неоколоничлолыг урьж залах чиглэлээр л гадаад харилцаа явагдаж ирэв. Өөрийн эрх ашгийг дэлхийн эрх ашиг болгож оршин тогтнохуйгаа хангах нь гадаад харилцааны гол зорилго байдаг бол, харийн зүй бус ямарваа эрх ашгийг өөрийн «эрх ашиг» мэт болгож, улсаа сөнөөхийг эрх баригчид маань зорьсоор өдийн хүрлээ.
Энэ ЗГ-ынхан хувийн ёс зүйгүй байдлуудыг ч гаргасаар ирсэн.
Асуудлыг ойлгохгүй, ойлгохыг хүсдэггүй байдлаараа өнөөгийн ЗГ гайхширал, алмайралд оруулдаг. Жишээ нь, санхүүгийн хямрал гээд ганц хоёр банкны дарга, эзэд хямраад байгаа юм шиг зүйл ярьж, тэр хямрал нь доллар, валют солигч (“ченж”), импортын бараа зэргээс болсон мэт солиордог. Санхүүгийн хямрал бол Их нуралтын зөвхөн нэг симптом бөгөөд, шалтгаан нь олон төрлийн хүйтөрөлгүйтгэл юм. Дээрх хүйтөрөлгүйтгэлүүдийг зогсоохгүйгээр, үүний тулд хэрэгжүүлэгчдийг нь албан тушаалаас нь халж, зохих хариуцлагыг хүлээлгэхгүйгээр симптом ч арилахгүй, шалтгаан ч арилахгүй.
Тиймээс, 90-ээд оноос хойшхи манай ЗГ-уудын өөрийн улс түмнийг устгах уламжлалт бодлогыг залгамжлан авч, илүү далайцтайгаар, өргөн хүрээтэйгээр, шинэ шинэ харгис хэрцгий арга хэмжээгээр баяжуулан хэрэгжүүлж, эцсийн үр дүнд хүргэх үйл ажиллагаа явуулж ирсэн өнөөгийн ЗГ огцрох болжээ.
Эрх баригчдын хорлонт үйл ажиллагаа улс орноо улаан кхмерийн Камбож болгоход чиглэж байна. Ухаалаг бус удирдах давхаргынхан нь улс түмнээ хайр найргүй мөлжиж, сөнөөж байснаас, үгээгүй ядуучууд бусдыгаа дээд зэргээр үзэн ядаж, улаан кхмер гэх улангассан этгээдүүдийн амжилт олох хөрс нь болсон юм. Улаан кхмер гээч, люмпенүүд дээр суурилсан хүч «нэн ядуу тариачдаас бусдыг устгах хэрэгтэй, хэн хүнс буй болгонов, тэр л идэх шаардлагатай» гэхчлэн туйлширч, харийн туршилтын тоглоом ч болж, 3 сая гэмгүй ард иргэдээ алж хядаж, улс орноо дундад зуунд оруулж байсан. Ийм аюул, буруу хувьсгал ч гарч мэдэх юм шүү /Зөв хувьсгал бол зүйтэй асуудал л даа/
«Өөрийн хүнсийг л буй болгочихдог тариачдын нийгэм буюу «тосгоны коммунизм»-ыг байгуулах нь амар юм биш үү» гэсэн харийн мунхаг онолын туршилтын талбай нь Камбож болж байсан. Амьдрах бүх нөхцлийг нь устгаж, эцэст нь өлбөрлийн хэсгийг нь хүнстэй хэсэгтэй нь алалдуулах замаар бага улс түмнүүдийг устгаж болох биш үү гэсэн онолын туршилтын талбай нь Монголд болоод байна. Харийн даалгавраар уг туршилтыг гардан гүйтцэтгэгч лаборантууд нь манай ЗГ-ууд байж ирлээ дээ.
Их бага аливаа улсын хувьд, бусад улс түмэн үгүй болох нь дотоодын нь бүх асуудлынх нь хойно тавигддаг билээ /Туршилтын туулайнуудын орон-Монголд л харийн эрх ашиг дотоодын бүх асуудлын дээгүүр тавигдаж ирлээ/. Камбожид харь гүрний зарц нар харгис туршилт хийж, 3 сая хүнийг алж хядаж байхад хэн ч болиулаагүй. Манайхад ч мөн тэгж хандахыг үгүйсгэх аргагүй.
Тиймээс хувь заяагаа зөвхөн би, чи, та, бид бүхэн, монголчууд минь л шийдвэрлэх ёстой. Хэн нэгэн иргэний үүргээ, хүний үүргээ биелүүлж чадахгүй малгай өмссөн мал шиг явах аваас, тэр туршилтын ямаанууд шиг заазлуулна шүү. Тийм арчаагүй «хүмүүс» цөөнх гэдэгт итгэж найддаг аа.
Ард түмний эсрэг тогтолцооноос салцгаая!
Хамгийн түрүүнд хийх алхам маань гэвэл: Ард иргэд минь, цаг алдаагүй дээр энэ ЗГ-т үгүй гэж хэлцгээе! Би л лав «үгүй» гэдгээ хэлчихлээ.
Ч.Мөнхбаяр
MMIX.II.XV
"Болсон явдал", №3, 2009.2.23

Сүүлийн удаа arcus 4-р сар.02.09 3:19 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS
- XaBT.Xacap
- Мандах Нарны Туяа Гишvvн

- Бичлэгүүд: 255
- Нэгдсэн: 11-р сар.30.08 10:23 pm
- Байршил: Casino Royale
Re: .:: Сонирхолтой нийтлэлvvд ::.
С.Баярын засгийн газар огцорч болохгүй ээ. Огцроод юу ч дээрдэхгүй улам л дордох байх. Харин тэднийг сайн шамдуулж, цагдаж байсан нь дээр.
энэ дээрх сониноо арай ойлгомжтойгоор?
энэ дээрх сониноо арай ойлгомжтойгоор?
Quantum of Solace
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Мэдээ, Мэдээлэл/Оросын мулзангууд Монгол иргэнийг хутгалжээ/
Мана уул манайх байсан
2009-03-24 09:44:01 , Мэдээний дугаар: #1149933 Д.Сүрэнхор долоо хоног эмнэлэгт хэвтээд гарчээ
Євєр Монголын яруу найрагч Ж.Буяндэлгэр "Авгын цагаан уул" дууг дуулахад нь "Наадах чинь монгол ардын дуу шvv дээ" гэвэл єєдєєс
"Авгын цагаан уул манай Шилийн гол аймагт байдаг юм" гээд ам таглачихаж билээ. Vнэхээр алдарт Авгын цагаан уул манайх биш хvнийх болсон. Харин Вангийн цагаан уул Дорнод аймгийн нутагт бий.
Хэнтий, Хангай, Саяаны єндєр сайхан нуруунууд гэж их зохиолч Д.Нацагдорж бичиж vлдээсэн. ОХУ-ын Тагна Тува улсын хилийг тогтоохоос ємнє Саяаны нуруу манайх байсан аж. Тагна Тувад анхны элчин сайдаар очсон алдарт дууч М.Дугаржав энэ сэдвээр ам нээж буруутсан гэх яриа ч бий. Д.Нацагдорж "Миний нутагтаа миний бvхнээ бичсэн хожим хvнийх болсон Саяаны нуруу ч тvvнийх" байсан.
Тvvхэн vйл явдлыг олон жилийн хойно vнэн мєнєєр бичих тун хэцvv. Цагийн уртад мартагдаж бvдгэрэх, мєн чанар нь сулрах, баримт vлдэхгvй байх, гэрчгvй болох, их мэдэгчийн дvр эсгэгчид будилуулах зэрэг бэрхшээлvvдтэй тулгардаг.
Халхын голын байлдааны ємнє Мана уул манайх байжээ. Vнэхээр хилийн наана байсан, би харсан гэх гэрч одоо vгvй ч ард тvмний оюун санааны нэг том "патент" vлджээ. Мана уулын єврєєр Манан будан хєшилдєнє Манийгаа гэх сэтгэлийг Магнагаар яаж хорих вэ? гэж дуулж байжээ. Vvнийг гэрч биш гэх vv?
Халхын голын байлдааны тєгсгєлийн vед Японы тал Мана уулын орчимд хvч хуралдуулж, сєрєг ажиллагаанд бэлтгэж байх vед буюу 1933 оны 8 дугаар сарын 11-ний vvрээр 22 дугаар морьт хорооны vндсэн хvчийг бvслэн байлдаж, удaан vргэлжилсэн байлдааны явцад дайсны илт давуу хvчинд автагдан бvслэгдэх аюул тулгарах vед хорооны vндсэн хvч ухарч Нємрєгийн голын баруун талд гарч хориглолтонд шилжижээ. Энэ ухралтыг эх орноосоо урвасан гэж олон жил бичиж байв. Єдгєє цэргийн эрдэмтэн, тvvх судлаачид энэ ухралт урвалт биш гэдгийг онолоор, тухайн цагийн байдлаар тайлбарлан баталж, хэлмэгдэлд єртсєн, єртєх гээд байсан хvмvvсийг цагаатгасан нь ч биш. Энд тvvх єгvvлээгvй учраас сэтгvvлчийн эргэцvvлэлдээ шилжие.
1939 оны 9 дvгээр сарын 16-наас зєвлєлт, монгол, Япон, Манж го-гийн дєрвєн талын хэлэлцээрээр байлдаан бvхий байрлалд гал зогсоох шийдвэр гаргажээ. Байлдаж буй талууд єєр єєрсдийн байрлалдаа гал зогсоосон бєгєєд энэ зааг нь хил тогтоох нєхцєл болжээ. Манж го-гийн нутгаас монгол руу халдсан Япончууд зєвлєлтийн талтай давхар тулгарч ялагдал хvлээх нь ойлгомжтой болж. Дээрх хэлэлцээг Японы талын санаачилгаар хийсэн ч гэж vздэг хэсэг бий. Нєгєє талаар зєвлєлтийн цэргийн удирдлага Халх гол, Нємрєгийн хэрэг явдлыг хурдан дуусгахыг хvсч байв. Учир нь тэд хоёр фронтод зэрэг байлдахгvй гэсэн баримтлалтай байсан бєгєєд Германчууд дэлхийн дайныг эхэлсэн vе байлаа. Халхын голын байлдааны гал зогссон vеэс Монгол, Манж Го-гийн хилийг тогтоох ажил эхэлж сунжирсаар 1941 онд одоогийн хилийг тогтоожээ. Єнєєгийн єндєрлєгєєс харахад энэхvv хил тогтоох ажиллагаа Зєвлєлт, Японы талд нэг их хvртээлгvй байсан байх магадлал их. Тухайн цагийн улс тєрийн байдал, дайтагч талуудын байр суурь ч нєлєєлсєн. Хил тогтоох нєхцєлєє дайтагч талуудын гал зогсоосон vеийн байрлал, заагаар байхаар авсан нь Мана уулыг хилийн гадна vлдээх тулгуур болсон юм болов уу? Ялсан талын vзэл сурталд эх оронч баатарлаг гавьяа гэж их дурдагдсанаас биш нэг дов, толгой, уул, булаг гэж дурьдагдаагvй єнгєрсєн нь тvvхэн vнэн. Судлаачид энэхvv байлдааны дараа хил тогтооход 30 мянган га газар хилийн гадна vлдээсэн гэж тооцоолдог. Хожим ингэж бичнэ гэж хэн мэдлээ. Єнгєрсєн борооны хойноос цув нємрєєд нэмэргvй шvv дээ. Саяаны нуруу ч, Авгын цагаан уул ч, Мана уул ч манайх байсан гэж л ам бардам хэлье. Энэ дашрамд хил орчмын уул, толгод, булаг шандын тухай ардын домог, дуу зэргийг ихэд дэлгэрvvлэх нь хожмын маргааныг батлах vнэн баримт болж vлддэгийг єгvvлсv.
П.БАТНАЙРАМДАЛ
Дугаар 12/10121/

Би Монгол Эр Хүн.
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Алдагдсан газар нутаг
С.Ганболд: Халхын голын дайны vед манайх 62 мянган га газраа алдсан
Халхын голд Зєвлєлт-Монголын дайчид ялалт байгуулсны 70 жилийн ойг угтаж манай сонин цуврал ярилцлагууд нийтэлж байна. Ємнє нь, бид энэ дайнд оролцсон ахмад дайчидтай ярилцсан бол энэ удаа Батлан хамгаалахын дэргэдэх эрдэм шинжилгээний хvрээлэнгийн судлаач, дэд хурандаа С.Ганболдтой ярилцсан юм.
-Оросууд Халхын голын байлдаан гэж ярьдаг, япончууд болохоор Номунханы хэрэг явдал гэдэг. Манайхан Халх голын дайн гэдэг. Сvvлийн хэдэн жил гурван улс хамтраад эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийсэн. Нэр томъёогоо тохирч нэгтгэж чадсан уу?
-Энэ vнэхээр сонирхолтой асуудал. Гурван улс тvvх судартаа яг ингэж єєр єєрєєр нэрлээд байгаа юм. Оросоор юм бол "Бой, событие, война" гээд гурван єєр ойлголт л доо. Бидний хувьд, цар хvрээний хувьд ч, манай, тусгаар тогтнолын асуудлыг хєндсєнєєрєє ч, 1939 онд Халхын голд дайн болсон. Эрдэм шинжилгээний хуралд энэ хоёр улсаас ирдэг эрдэмтэн судлаачид болохоороо биднийг хvлээн зєвшєєрєєд "За зvйтэй Халхын голын дайн гэж нэрлэе" л гэдэг. Яг тєрийн бодлогын хувьд энэ нэр томъёог єнєє хvртэл нэг мєр болгож чадаагvй л байгаа. Манай тєр ч vvнд ач холбогдол єгдєггvй юм. Энэ ойг тэмдэглэн єнгєрvvлэх тогтоолд нь хvртэл "Халхын ,голын байлдааны ой" гээд заачихсан байдаг шvv дээ.
-Халхын голын дайнд манай арми ямар vvрэг гvйцэтгэсэн юм бэ?
-Манайхаас гурван морьт дивиз, нисэх хvчин оролцсон. Мэдээж бvх тєрєл мэргэжлийн цэрэг чиглэл чиглэлээрээ vvрэг гvйцэтгэсэн. Халхын голын дайн эхэлмэгц манайд тvр цэрэг татсан. Хилийн цэрэг маш их vvрэг гvйцэтгэсэн гэдгийг хэлэх ёстой.
-Тухайн vед манайд хэлмэгдvvлэлт ид хvчээ авч байсан. Улс тєрийн хэлмэгдvvлэлтэд хамгийн их єртсєн газар бол зэвсэгт хvчин байлаа. Даргалах бvрэлдэхvvн ямаршуу байсан бэ?
-Энэ vнэхээр хvнд байсан даа. Хамаг дарга нар, хороо дивизийн командлагчид хэлмэгдээд баригдчихсан байлаа. Хожим нь улсын баатар болсон Дандар гэхэд л 1939 оны хавар Тамбовын морин цэргийн сургууль тєгсєєд ирж байсныг шууд л зургадугаар морьт дивизийн даргаар тавьж байлаа. Тавдугаар сарын 11-нд Япончууд давшиж Халх голын зvvн эрэг хvртэлх газрыг эзэлсэн хэрэгт буруутгаж бvх цэргийн жанжны орлогч Лувсандонойг японы тагнуул нэрээр баривчилсан байлаа. Ингээд зургадугаар сард Орост академи тєгсєєд ирж байсан Лхагвасvрэнг шууд томилсон. Ер нь, хэлмэгдvvлэлтэд єртєєгvй анги нэгтгэл, хороо дивиз байгаагvй. Тэгээд л оронд нь дороос нь дэвшvvлэх замаар, цэрэгт татагдаад хоёр гурван жил болсныг нь л дарга болгож байсан. Даргалах бvрэлдэхvvний хувьд vнэхээр хvнд байсан. Ийм ч учраас дайны эхэн vед манайх тун урагшгvй байлдаж байсан нь ч vнэн. Єнєєдєр л бид дайнд ялсан гээд дандаа л ялаад байсан юм шиг ойлгоод байдаг болохоос биш, дайн л юм болохоор ялж ялагдаж, ухарч юм юм л болж байсан юм шvv.
-Ухарч байсан гэхээс есдvгээр сарын 16-нд гал зогсоох шийдвэр гарахад эзэлсэн байрлалаар нь хилээ тогтоосон. Vvнээс болоод манайх бас нэлээд газар нутгаа алдчихсан байдаг. Хэдий хэмжээний газар вэ?
-Тvрvvн хэлснээр манай тал ухарчихаад, дараагийн тулалдааны тактикаа ид тєлєвлєж байсан vе л дээ. Гэтэл гал зогсоох шийдвэр гараад, дараа нь тvvгээрээ хил тогтоочихсон. Vvнээс болоод Мана уулын тэр хэсэг газрыг алдчихсан юм. Одоо тэр япончуудын хэлээд байдаг Номунхан гэдэг чинь хvртэл манай хилийн цаана vлдчихсэн шvv дээ. Манай "хилийн лавлах" гэдэг хилийн цэргийн генерал Цэдэн-Иш гуайн хэлж байгаагаар бол 62 мянган га газар нутгаа алдсан гэдэг юм билээ. Одоо тэгээд энэ тухай ярихаар Манж го гэдэг улс нь байхгvй. Дайн хийсэн Япон нь vvнд огт хамаагvй. Тэр нутаг Хятадын газар болоод л єнгєрсєн. Яг vнэнийг хэлэхэд тэр vед газрын эзэн Монгол, тухайн vеийн Манжго улс аль аль нь оролцоогvй ердєє л ЗХУ, Япон хоёр ярилцаад шийдчихсэн юм. Энэ тухай одоо яриад яах юм, Манжго нь байхгvй, Япон хамаагvй, ийм л юм болчихсон.
-Ухарсан гэхээс 22 дугаар морьт хороо гэж бєєн яриа байдаг даа?
-Ухарсан гээд байгаа чинь энэ л байхгvй юу. Тэгээд энэ хорооноос чинь хороон дарга Бадарч, комиссар Цэдэн-Иш, Дамдинжав, Пунцагжав гээд хvмvvсийг баривчилж ялласан байдаг. Эндээс улс тєрийн орлогч байсан Цэдэн-Иш нь амь гуйсан, тэгээд 10 жил хоригдох ял авсан. Бусад нь амь гуйгаагvй учраас хороогдсон. Цэдэн-Иш гуай саяхан болтол амьд байлаа. Энэ хороог саяхан болтол "Урвасан хороо" гэж нэрлээд дурсдаг ч vгvй, энэ хорооны дайчдыг ёстой л авч хэлэлцдэггvй байлаа. Тэр хороонд алба хааж, байлдаанд оролцсон дайчид нь бараг л хvнээс ичиж явлаа шvv дээ. Надад зарим дайчид хэлж байсан. Єєр хорооны нэр хэлж байж баярын хуралд ордог гэж.
-Тэгээд сvvлд нь яаж шийдсэн бэ. Vнэхээр уравсан юм уу?
-Цэргийн шинжлэх ухааны vvднээс аваад vзэх юм бол ухралт гэдэг чинь бас нэг тактик. Бидний хэсэг судлаачид энэ талаар нэлээд судалгаа хийж, энэ хорооны талаар хийсэн судалгаандаа тулгуурлаад санал єгсєн юм. Ингээд цагаатгах ажлыг зохион байгуулах комисс 1993 онд 22 дугаар хороог албан ёсоор цагаатгасан шийдвэр гаргаж байлаа. Энэ шийдвэрийн дараа л 1994 онд Халхын голын ялалтын 65 жилийн ойгоор энэ хорооны дайчид олноороо шагнагдсан юм шvv дээ. Яг энэ Цэдэн-Иш гуай одон авчихаад надтай уулзах гээд бvр зорьж ирээд нулимс дуслуулаад зогсч байлаа.
-Цэргийн урлагийн хувьд Халхын голын дайн XX зууны тvvхэнд нэлээд том дайн болсон байх аа?
-Тэгэлгvй яахав. Манай эриний эхэн vе, Ромын дайны vеэр Ганнибалын хийсэн нэг ялалт байдаг юм. Тэрнийг цэргийн урлагийн тvvхэнд Каннын ялалт гэдэг. Энгийнээр хэлбэл дайсны хvчийг хоёр талаар нь тойрон бvслэн хааж ялах арга л даа. Тэгсэн чинь 1939 оны намар "Улаан од" сонины нэг дугаарт "Халхын голын дайнд манай байгуулсан ялалт нь Канн болой" гээд бичсэн байдаг. Их сонин шvv. Тэр vед манайд цэргийн урлагийн, ер нь боловсролтой хvмvvс байсан байна шvv дээ. Сонин байгаа биз.
-Халхын голын дайнд хамгийн том агаарын тулалдаан болсон гэдэг. Энэ бас л цэргийн урлагт хамаатай байх даа?
-Архивт суугаад материал шvvгээд байхад сонин баримтууд гарч ирдэг юм. Нисэх эскадриль, ангиудын бvртгэл, нислэгийн журнал байдаг байх л даа. Халхын голын дайны vеэр нэг єдєр, нэг тулалдаанд хоёр талаас 400 шахам онгоц орж байсан баримт байдаг юм. Тулалдаанд оролцож байсан цэргvvд, удирдлагууд нvдэн баримжаагаар ч тоолсон юм байдаг л байх. ЗХУ, єнєєгийн оросын тvvхчид дэлхийн хоёрдугаар дайн, Герман Кросын хооронд болсон аугаа их эх орны дайны тvvхэнд ийм том агаарын тулалдаан болж байгаагvй гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Гэхдээ энэ агаарын тулаан ердєє 20-хон км газарт болсон гэхээр сонин байгаа биз.
-Ер нь, Япон яах гэж манай хилд довтолсон юм бэ. Vнэхээр Монгол, Манжго улсын хил нь Халхын гол, байгалийн хилээр байдаг гэснээс болсон юм уу?
-Энэ дээр их нарийн юм байдаг. Гурван янзаар тайлдбарладаг. Тэр vед Манжгогийн нутагт байсан Кавантуны армийн удирдлага нь дээд ерєнхий командлал, дарга нараасаа харьцангуй хараат биш, єєрсдєє шийдвэр гаргаж байсан юм билээ. Тэгээд дээд командлалаасаа Монголын хил дээр будлиан vvсгэж хэрэггvй гээд байхад єєрсдєє ингэж авирласан гэж vздэг хvмvvс бий. Хоёр дахь нь єєрийн чинь хэлээд байгаа хилийн асуудал. Ер нь, єнєєгийн судлаачид ч гэсэн манай япончуудад хуурай газрын хил гэсэн ойлголт байдаггvй юм. Тэгээд Монгол, Манжгогийн хил гэхээр ойлгомжгvй зvйл байснаас vvдсэн гэдэг. Гуравдахь буюу хамгийн гол нь Японы тэр vеийн тєр засгийн, цэргийн эрхтнvvдийн тvрэмгий бодлого л доо. Зvvн хойд Хятадыг эзэлсэн юм чинь одоо нэг ахивал Монголыг, тэгээд цаашдаа Сибирь гээд санаархал байсан.
-Хилийн маргаан гэсэн атлаа бvр нутгийн гvнд Тамсагбулаг, Баянтvмэнийг бємбєгдєж байсан нь vvнтэй холбоотой байх аа?
-Тийм ч байж болно. Vнэхээр Тамсагбулагийг, Баянтvмэнг бємбєгдсєн шvv дээ. Єнєєдєр ч Чойбалсан хотын гудамжинд дайсны бємбєг унасан газарт нь хєшєє босгосон байдаг. Ингэж нутгийн гvнд дайсны онгоц нэвтрvvлсэн хэргээр зєвлєлтийн нисэх эскадрилаас чинь баахан хvнийг хэлмэгдvvлэн баривчилж байсан юм шvv дээ.
-Халхын голын дайнд оросууд оролцсон нь 1936 оны хоёр улсын харилцан туслалцах гэрээтэй холбоотой юу, эсвэл Оросууд дэлхийн их дайны ємнє нэг хvчээ сориод авъя, японы баримжааг ч гэсэн мэдээд авъя гэсэн хэрэг байв уу?
-1936 онд БНМАУ, Зєвлєлтийн хооронд байгуулсан харилцан туслалцах гэрээ чухал байлгvй яахав. Гэхдээ гэрээнд гарын vсэг зурж байсан тэр єдєр нь зєвлєлтийн цэрэг Монголд орж ирж байсан байдаг юм. Хамгийн гол нь, япон санасандаа хvрээд монголын газар нутагт байрлаад, бvр эзлээд авбал ЗХУ чинь єєрєє бамбайгvй болно шvv дээ. Тэр баруун талд нь аюул нvvрлэж байхад ємнє талаараа, германы гол холбоотон японтой шууд хиллэдэг болчихож болохгvй биз дээ. Тэгэхээр тэднийг жаахан ч гэсэн зайтай байлгаж дундаа бамбай, завсрын бvстэй байх хэрэгтэй байж. Тvvний тулд л Хятад Японы дайны vеэр чинь хятадад туслаад байсан юм шvv дээ. Нєгєє талаар 1905 оны орос Японы дайны сургамж байна. Хасан нуур гээд л. Энэ vеэс Японы байлдааны тактик єєрчлєгдєж vv, цэрэг арми нь ямар байна гэдгийг шалгасан шалгуур байлаа.
-Халхын голын дайны vеэр Японы талд урвасан цэрэг гээд л янз бvрийн баримт байдаг?
-Дайны дараа олзлогдогсдыг солилцоход Японы талд олзлогдсон 10 монгол цэргийг манайд шилжvvлэн єгсєн байдаг юм. Тэднийг бол Дотоод яам авчраад байцаасан. Яг урвасан гэх юм бол Хєвсгєл аймгийн харьяат Намхай гээд нэг цэргийн тухай яриа байдаг. Дарга нар нь бvр дээд командлалд илтгэх хуудас бичсэн гэдэг юм. Гэхдээ тvvх намтар, цаашид яасан нь бvрхэг. Наймдугаар дивизээс бас нэг цэрэг ухрах vед хориглолтод vлдчихсэн, гэнэт сэхээрээд харсан чинь япончуудын эзэлсэн газар нутагт байж байгаад нуугдаж шєнє болгоод мєлхєєд анги дээрээ ирсэн баримт бас байдаг. Тvvнийг баахан л сэжиглэж байцаасан байдаг юм.
-Ер нь, манай арми хvн хvчний хэдий хэр хохирол vзсэн юм бэ. 235 хvн ч билvv амь vрэгдсэн гэсэн баримт байдаг?
-Дайны vеийн хvн хvчний хохирол гэхээр зєвхєн алагдсан хvмvvсийг хэлдэггvй л дээ. Алагдсан шархадсан, яг дайны vеэр євчнєєр нас барсан цэргvvдийг хvртэл оруулдаг. Ингээд тооцохоор 990 гаруй хvний тоо гардаг юм. Шархдаад эмнэлэгт шархаа даахгvй нас барсан хvн хvртэл орно шvv дээ. Нас барсан цэргийн тооны хувьд 237 хvн гэдэг билvv дээ.
-Мана ууланд байсан хороог зєвлєлтийн нисгэгчид андуураад бємбєгдсєн гээд байдаг?
-Тийм явдал vнэхээр болсон. Бид дайнд оролцож байсан олон дайчинтай уулзаж ярилцаж байсан. Марш хийгээд тvр амарч байсан хороог бємбєгдчихсєн юм билээ. Цэргvvд болохоороо яахын аргагvй улаан таван хошуутай онгоц байсан гэдэг. Тийм ч болохоор нь цэргvvд таниад их тайван байж. Дарга нар нь ч "тараад" команд єгєлгvй бєєнєєрєє байж байгаад бємбєгдvvлчихсэн юм билээ. Ер нь, дайн эхлээд нэлээд удчихсан, цэргvvдийн хувьд єєрийн, дайсны онгоцыг ялгахтайгаа болчихсон байсан vе шvv дээ. Таван хошуугаар нь байтугай дуугаар нь ялгадаг байсан гэж ахмад дайчид ярьдаг юм. Vvнээс болж олон арван цэрэг, агт морь vхсэн.
-Дайны дараа японы тал дайн болсон газар нутгийг хэр цэвэрлэсэн юм бэ?
-Vхсэн цэргvvдийнхээ хvvрийг бол бараг бvгдийг нь ухаж олж авсан. Манай тал ч ийм боломжийг нь бvрдvvлж єгсєн. Хаягдсан зэвсэг техник хог хаягдлыг бол тэр чигт нь хаясан даа. Саяхан болтол эвдэрхий танк, хуягт энд тэндгvй байсан гэдэг юм. Зарим газар нутаг бол бvр "Хуягт", "Дуулгат" гээд нэртэй болчихсон байсан. Зах зээлд шилжээд л хаягдал тємєр цуглуулах далбаан дор цэвэрлэсэн дээ.
-Одоо хамгийн сонирхолтой зvйл бол дайны тєлбєрийн тухай асуудал. Манай газар нутаг дээр болсон. Манай улс мэдээж дайны тєлбєр нэхсэн байх даа?
-Халхын голын дайны дараа "Алс дорнодын олон улсын комисс" гэж байгуулаад энэ тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Дайнд оролцсон орнуудаас манайхыг л оруулаагvй юм билээ. ЗХУ, Сталины зєвлєснєер манайх дайны "тєлбєрєє тооцож энэ комисст єгсєн. Сталин ч ер нь ахиухан юм нэхээрэй гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд дайны vеийн бvхий л зардал, хохирлыг тооцоод тэр vеийн ханшаар 300 гаруй сая тєгрєг нэхэмжилсэн байдаг юм.
-Бvхий л зардал гэхээр?
-Дайнд зарцуулсан цэрэг дайны бvхий л зардал орохоос гадна шууд биш зардлуудыг хэлж байгаа юм. Баахан машинаар зэвсэг, сум хэрэгсэл фронт руу тээвэрлэсэн байлаа гэхэд л тэгэж яваагvй бол улс ардын аж ахуйд ийм ажил хийх байснаа алдсан байна гэх мэтээр. Аж vйлдвэрийн комбинатын нэг ажилчин тvр цэрэгт явснаас болоод ийм єртєг бvхий бvтээгдэхvvн хийх ёстой байснаа хийж чадаагvй гээд. Харамсалтай нь тэр комисс манай энэ тєлбєрийг шийдэж єгєєгvй юм билээ.
-Тэгээд л єнгєрсєн vv?
-Vгvй юм аа. Бvр хожим хоёр улсын харилцаа арай гайгvй болж ирсэн. Тєрийн бодлогын тvвшинд биш юм гэхэд тєрийн бус байгууллага, иргэдийн хvрээнд. Ялангуяа Улаан загалмайн хvрээнд харилцан ирж очих болсон. Ийм vед манайх нєгєє л тєлбєрийн асуудлаа гаргаж тавьж эхэлсэн. Тэгэхээр Японы тал "Vvнийг дайны тєлбєр гэж нэг их сєхєж тавиад баймааргvй байна" гэсэн маягийн юм ярьдаг болж. Бид ямар нэг хэмжээгээр анхаарна ганцхан "эд материалын тусламж" гэсэн маягаар гэжээ. Гэтэл манайх Японд дайн зарлаад тvvнийгээ цуцлаагvй яваад байсан нэг асуудал гарч ирдэг юм. Ингээд 1945 оны наймдугаар сарын 10-нд манайх Японд албан ёсоор дайн зарласан байсныгаа 1972 оны хоёрдугаар сард цуцалж. Нэг vгээр хэлэхэд манай хоёр орны хооронд дайны байдалтай байснаа болилоо гэх vv дээ.
-Тэгээд тєлбєрийг єєрєєр шийдсэн vv. 1940-єєд оны сvvлчээр орж ирсэн японы олзлогдогсод vvнд хамаатай юу?
-Энэ бол 1945 оны чєлєєлєх дайны vеэр олзлогдсон цэргvvдээс 12 мянган хvнийг ЗХУ манайд єгч ажиллуулсан. Олон газарт янз бvрийн ажил хийж байгаад буцах нь буцсан. Халхын голын дайны тєлбєрийг бол их сонин байдлаар шийдсэн юм билээ. Японы тал нєгєє л эд материалын тусламжийн хvрээндээ та нар vлдэцтэй зvйл хийлгэ гэсэн байна. Тэгээд манай тал баахан барилга, орон сууц, зочид буудал гээд объектын нэр гаргаад яриад байж. Хамгийн сvvлд нь шилний vйлдвэр, ноолуурын vйлдвэр, зочид буудал гэсэн гурван объект vлдээд байхад нь тэр vед Хєнгєн хvнсний vйлдвэрийн сайд байсан Паавангийн Дамдин гуайг л Цэдэнбал даргад нєлєєлж байгаад ноолуурын vйлдвэрийг нь авч vлдсэн гэдэг юм. Ингэж япончууд "Говь" vйлдвэрийг тэр vеийн ханшаар таван тэрбум иен буюу 17 мянган ам.доллараар байгуулж єгсєн юм билээ.
Б.Заяа
Дугаар 062/641/

Эх орноо аварцгаая!
Нийт уншигчдад хандсан ил захидал
Яаж харийн луйварчдыг хөөж явуулах вэ?
Өнөөдөр ашигт малтмалын тухай их яригдаж байна. Дарга нар ямар нэг орд, дэлхийн уул уурхайн тухай эцэс төгсгөлгүй, эмх замбараагүй, гуйвуулж мушгисан өгөгдлүүдийг хөврүүлж, ард түмнийг төөргөдүүлэх, залхаахыг оролдож байна. Ийм юм яриад хэрэггүй.
Яг өнөөдөр нэг л юм ярих хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэвэл, «Яаж харийн луйварчдыг энэ салбараас, эх орноосоо хөөж явуулах вэ, яаж неоколоничлолоос чөлөөлөгдөх вэ, яаж монголчууд ашигт малтмалдаа эзэн болох вэ?» гэж. Товчоор бол: «Харийн түрэмгийлгэчдээс яаж эх орноо чөлөөлөх вэ?».
Эх оронд үхлийн аюул нүүрлээд байна. Бүгд эх орноо чөлөөлөх ариун үйл хэрэгт нэгдэж, эрслэн босох хэрэгтэй болов. Эсбөгөөс, хүзүүндээ «Мануухай» гэсэн пайз зүүгээд ногооны газар гараа алдлаад зогсох нь шулуун.
Дарга нар харийн олборлогчдын ашгийн 10-15 хувийг авдаг
«Хөрөнгө оруулагч Монголыг тоохгүй байсан, ЗГ ямар ч болзлыг чинь зөвшөөрнө шүү гэж гуйдаг ажилтай байв» гэж урвагч нар хуцдаг. Янхан эмсийн ажил хий гэж тэднийг томилоогүй байлтай.
ВНР Монголыг тоохгүй яваад өгсөн л гэсэн. Өөрсдөө л авлига нэхээд хөөгөөд явуулсан юм байхчивлээ.
«Та нарт зүгээр бэлэглэчихье, харин биднийг сайн зууч гэж үзэж, ашгийн 10-15 хувийг өгч байх хэрэгтэй» гэсэн болзлыг дарга нар тавьдаг байж. «Хожим толгой цусдах ийм луйварт оролцохгүй ээ» гээд зарим нь явсан аж. Зарим нь «Энэ улс орныхон хязгааргүй мунхаг тэнэг болж таарлаа. Тэрийг нь далимдуулаад, үлгэрт гардаг шиг баяжиж болох нь» гээд зөвшөөрсөн.
Хэрэв дарга нар үүрэгт ажлаа хийгээд, шаардлага хангасан гадаадын хөрөнгө оруулагчидтай хуулийн дагуу ажиллах аваас, цалингаа аваад л явах шүү дээ. Монголчуудад шунахай болзлоо тавибал: аягүй бол хэрэг нь илэрнэ, задарна, манайхан тэгээд ч глобал том үйлдвэр байгуулахгүй тул «10-15 хувь» нь гэж харьцангүй бага юм ирнэ. Ингэхлээр хязгааргүй сувдаг бэрд, чөтгөр шулам дарга нар маань харийнханд Монголын бүх баялгийг бэлэглэлгүй яахав дээ (10-15 хувиа мартахгүй нь мэдээж).
Гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллах жишиг байгаагүй юм биш. Манайх 49 хувийг нь эзэмшээд, дээрээс нь татвар төлбөрөө аваад, өчнөөн хүнээ ажлаар хангаад, хот суурин босгуулаад явдаг байсан «Эрдэнэт», «Монросцветмет»-ийн жишиг байсан. Энэ жишиг нь шударга бус гэж шүүмжлэгдсээр, Монголын тал 51 хувийг нь эзэмших болсон. Ингэж л эзэмших хувиа өсгөх чиг хандлагатай явах учиртай.
Ашигт малтмалын тухай хуулинд 51-ээс бага хувийг яавч зааж болохгүй байв. Учир нь, 51:49-ийн харьцаатай хамтарсан үйлдвэрүүдээ шууд алдах нэгэн үндэслэл байсан. Тэнэг хуулиас болж, оросууд «бидэнд шударга бус хандаж байна, хуулиа дагахгүй байна» гэж гомдол мэдүүлж байгаа.
Түүнээс гадна, Монгол улсын ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй юм. Хөрсөн дорх ашигт малтмал өөрөө хөрөнгө. Yүн дээрээ суурилаад зээл хөрөнгө босгож, хэрэгцээтй бол гадаадын мэргэжилтэн, компанийг хөлслөн ажиллаж, ашигт малтмалын салбарын ашиг дээр суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлоох хэрэгтэй байв.
Гэвч, малгай өмссөн малнууд төрд байж ирэв. Хулгайч дээрэмчид эзэгнэж ирэв. Зөвлөлтийн колоничлолд хүчин зүтгэдэг колонийн урвагч тшмэдүүдийн колонийн сэтгэлгээтэй, урвагч гахай нохой хүүхдүүд ноёлж ирлээ дээ.
«Орост төлөх их өр» шиг хэмжээний мөнгийг хоёрхон бага харийн компани манайхаас дээрэмдчихсэн
«Харийнханд хамаг ашигт малтмалаа бэлэглэхгүй байгаа-гаас болж, өдөрт Монгол улс сая доллар алдаж байна» гэж солиордог. Хэрвээ бэлэглэчихвэл дэлхийд байхгүй, дэлхий зүүдлэхгүй их долларыг алдана. Харин олж авах юм гэвэл ядуурал, өлсгөлөн, байгалийн гамшиг.
Юун сая доллар тэд яриад байна? Дарга нар өөрсдийнхөө хувь болгож авах сая долларыг л яриад байгаа юм. Монголд, нууцаар харийнханд ашиглагдаж байгаа хэдэн зуун ордуудаас, тэдний авах 10-15 хувь гэж өдөр бүр сая сая доллар халаас руу нь орж байдаг. Нэмж сая саяыг халааслахыг ч тэр хомхой хулгайч нар хүсэж байгаа.
«Бороо Гоулд» тогтвортой байдлын гэрээ /ТБГ/ гэдэг солиорлын дагуу өчнөөн жилийн турш ямар ч татвар төлөхгүйгээр манай алтыг дээрэмдсэн. 40 /50 ч гэдэг/ тонн алт дээрэмджээ. Бусад компанийг бодвол тал бүрийн хөнгөлөлт эдэлж, эрхэлж гүйцсэн байсан. Ашгийн 10-15 нь ивээгч даргын халаас руу явна. Тэр дарга бол угаасаа энэ бодлогыг санаачилсан, боловсруулсан хүн гэнэм.
Дарга нар ард түмэндээ хайртайдаа биш, гадаадын луйварчин компаниудыг ивээх гэж, бүх татварыг 10 хувь болгосон. Иргэдийн хөдөлгөөнүүдийн тэмцлийн дүнд, уурхай хаагдах дөхөх үес «Бороо Гоулд»-аас 10 хувийн татвар гэж 75 сая доллар авчээ. Урьд нь тэгж авч байсан бол, нэмж 400 сая доллар авах байж.
Гэвч гадны компани татвар их төлөх тусам л манай даргын халаасанд орох мөнгө багасах тул, тэр их алдагдсан мөнгөний төлөө юу гэж харуусах билээ.
Төмөртийн цайрын уурхайгаас мөн 10 хувийн татвар авч байсан бол улсад их л мөнгө орох байж. Энэ хоёр уурхайтай ТБГ байгуулсан шунахай даргаас болж улс тэрбум доллар алдаж. Харин тэр дарга долларын тэрбумтан болоо биз ээ.
10 хувийг аваагүйгээс болж, тэрбумыг алдаж байгаа юм чинь, улс 100 хувь эзэмшсэн бол 10 тэрбумыг олох нь ээ дээ. Манай 70 жилийн социалист их бүтээн байгуулалтын өр гэж тиймэрхүү мөнгө байсансан.
Фридландыг «Монгол улсын баатар»-т тодорхойлоод, олгуулах гэж байжээ
Манай нэг тэнэг дарга бий. Бас л Оюутолгой зэргийг харийнханд яг одоо бэлэглэчихье гээд л их гүйсэн. Тэр дарга хөлслөгдсөн бууны нохойгоор Фридманд алтан хөшөө босгуулъя гэж бичүүлж байсан. Өөрөө Фридманыг Монгол улсын баатар болгоё гэж тодорхойлоод, зөндөө л хөөцөлдсөн гэнэ. Ингэвэл Фридман надад бялууны хувийг өгөх болов уу гээд. Гэтэл өнөө Фридман нь хамаг ялт хэрэг нь илрээд, шоронд сууж байгаа гэж сонслоо.
Тийм л их шунахай юм бол, тэр Фридман шиг гүйж харайгаад, өөрөө ордын эзэн болоод ашгийн 1 хувийг биш, 100 хувийг нь аваад сууж байх нь яав /ямар нэг ордын ашгийн 10-15 хувийг нэг биш, бүлэг хулгайч хүртдэг/.
Ÿагаад манай дарга нар ийм арчаагүй юм бэ? Монголчуудыг л харгислаад байдаг болохоос, гадаадынхны баас шээс нь болоод л явдаг шүү дээ.
Яагаад гэвэл, удам угсаагаараа харийн колоничлолд зүтгээд, улс түмнээ сөнөөлцөөд ирсэн, урвагч сэтгэлгээтнүүд учраас тэр.
Оюутолгой, Тавантолгойн орд ойлгож хэвшсэнээс 10 дахин их баялагтай ч байж болно
Ашигт малтмалын геноцидээр ард түмнээ хөнөөж буй дарга нар харь эзэддээ захиалга өгч, «Дэлхийн өсөлт» гэдэг тоглоомын байгууллага байгуулгасан гэдэг. Утгаа бол тийм байгууллага байхгүй юм. Учир нь олон улсын мундаг газар гэж харагдуулахын тулд Монголд байгуулаагүй. Гадаадад бол, колоничлолыг сурталчилдаг тийм газрыг байлгахгүй.
«Дэлхийн өсөлт» бол ердөө л дарангуйлагчдын хэвлэл дээр дармалдсан цаас. Ашигт малтмалаа харьд бэлэглэхийг уриалсан материалуудыг нь, ашигт малтмалын геноцидийн үүсгэн санаачлагч, «монгол» жанжин нь энд бичиж бэлтгэдэг байна.
Тэр жанжны үгийг бүх дарга нар дагадаг. Жанжин нь болохоор харийнхны үгээр л явдаг.
Оюутолгой, Тавантолгой ийм тийм хэмжээний нөөцтэй л гэдэг. Жинхэнэдээ бол, арав дахин их нөөцтэй ч байж болно. Харийнхны өгсөн тоо л байдаг байна.
Тэд манай дарга нарыг ч яаж ч хулхидаж болно. Учир нь манайхны тооцоо гэж байдаггүй аж. Монголд үнэндээ ямар баялаг байгааг, яаж харийнхан дээрэмдэж байгааг хэн ч ядаж багцаагаар мэддэггүй ажээ. Энэ бол маш түгшмээр асуудал юм.
Олон саяын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн тайландаа харийнхан «асар үнэтэй, ажилчдын тансаг байр барьсан» гэсэн нь «хааны ордонтой дүйхүйц» гэсэн ойлголт төрүүлэхээр байжээ. Тэгсэн атал, дэргэд нь тус бүр жийпний үнэтэй жорлонгуудыг бол барьсан гэсэн байхыг үзээд, сэжиг төрж нягтлан шалгавал, жирийн гэр, модон жорлон л барьсан байж. Үй зайгүй хайртай түнш дарга нарыгаа ингэж хулхидаж байдаг харийн луйварчид манай баялгийн тухай ямар мэдээлэл гаргаж өгөх вэ? Ямар ч гэсэн, манай тооцоо л гэж байхгүй.
Мэдээллийн энэ байдлыг өөрчлөх ёстой. Өөрсдөө судалж байж, дараа нь харийнхантай хамтран ажиллая. Уул уурхайн мэдээллийг ард түмэнд ил байлгая, маш нууцын зэрэглэлтэйгээр бидний хувь заяаг шийдвэрлэж байдгийг болиулъя. Дотоод гадаадын талын худал хуурмаг мэдээллийг таслан зогсооё.
Оюутолгойн дайтай зэсийн, нефтийн орд зэргийг дарга нар нууцалж байна
Сүүлийн үед орд нуудаг өвчин гарсан гэнэ. Оюутолгойтой адил хэмжээний зэсийн ордыг нуулаа л гэх юм. Мөн уг ордтой дүйцэх баялагтай нефтийн ордыг нууж байна гэнэ. Ашиглаад эхэлчихсэн ч юм билүү, хэн мэдлээ.
Хэдэн зуун ордыг нууцаар, гэрээ хэлцэл гэлгүйгээр харийнханд бэлэглэчихсэн, ашиглуулж байдаг аж.
Саяхан нэг сэтгүүлч нутгийнх нь Молор толгой алга болсон тухай бичиж. Багадаа гоё сайхан чулуугаар нь наадаж өссөн уг толгойг харийнхан нэг зун л буулгаад, ухаад аваад явчихсан гэнэ. Гоё чулуутай тэр толгойн оронд, хавьтаж ойртохын аргагүй шороо оволзсон гүн хар нүх л үлджээ.
Молор чулууг нь харийнхан зорох машинд хэд үрээд л, жийпний үнэтэй хөөрөг болгоод нааш нь илгээдэг аж.
Хэдэн «Молор толгой» байна вэ, байсан бэ? Манай тооцоо гэж байхгүй учир, үүнийг хэн ч мэдэхгүй л буюу. Өөрийн нутгийн «Молор толгойг» л мэднэ, харин бусдыг нь мэдэхгүй л явна, бид. «Молор толгой»-нуудын 10-15 хувь нь дарга нарын халаасанд ордог гэдгийг харин мэдэж авлаа.
Нэгэн дарга харийнхны үгээр, «Оюутолгойн уурхай 5 тэрбум долларын үнээр босно, ард түмэн тэмцэж барилгүй аль эрт өгчихсөн бол 2 тэрбумаар босох байсан» гэж бурж гэнэ. Энд 2 асуудал байна. 1-рт, заавал дэлхийн хямралын үеийн өндөр зардлаар босгож яах юм, зардал буурч, зэсний үнэ нэмэгдэхийг хүлээх ёстой бус уу? 2-рт, «зөвхөн уурхай биш, дээрээс нь нэмээд зэс гаргах үйлдвэр барихад нийтдээ 1,2 тэрбум доллар шаардлагатай, үүнийг Монгол улс олж, бүтээн байгуулалт өрнүүлж чадна» гэж эрдэмтэд маань хэлж байна. Энэ бол, буй болж эхэлж буй манай тооцоо.
Уул уурхайн мэдээлэл хаалттай байгаа нөхцөлд ямар ч гэрээ байгуулж, хэрэгжүүлж болохгүй юм. Хуулинд тэг хувь гэж байсныг 34 хувь болгосон ч, тэр нь биелэх ямар ч баталгаагүй. Мэдээлэл хаалттай юм чинь, цаагуураа юу ч найруулж болно. Ард түмний хяналтгүйгээр бол “алдагдалтай” ажиллуулаад байж ч дөнгөнө. Манай нэг дарга “Эрдэнэт”-ийг “алдагдалтай” ажиллуулаад байсан л биз дээ (Түүнийг халж байж л, “алдагдлыг” зогсоосон).
3 тэрбум долларын зээл аваад, уг зээлийг өгсний шанд л /худалдаж байгаа хэрэг биш, зээлээ хүүтэй нь төлнө/ Тавантолгойг харийнханд бэлэглэх гэж байна. Яаж төр «өөрөө бие дааж эзэмшинэ» энэ тэр гэж байж, монгол эздээс нь булааж авч байлаа?
Тэр 3 тэрбум бол, Монгол бүх ашигт малтмалдаа эзэн болоход хангалттай мөнгө. Гэтэл «харийн олборлогчдод зам барьж өгөхөд зориулна» гэж байна. «Алтаар» барих л янзтай байгаа юм.
Ийм солиотой улсын аргыг олох гэж ядаж суухын хэрэг байна уу. Бараг дийлэнх нь шоронд ч тэнцэхгүй, явж явж нэг аварга том сэтгэл мэдрэлийн хамбинаат барих хэрэг гарах юм биш байгаа.
Ард түмэн минь, ашигт малтмалынхаа төлөө эрслэн тэмцье. Болдоггүй бүх улсыг огцруулъя. Хууль ёсыг тогтооё. Тэгвэл бид дороо л цэнгэлийн манлайд хүрнэ. 19 жил зовж шаналж ханаагүй гэж үү, бид. Колоничлолын боол болсон дарга нараас салцгаая!
Клондайкчуудын хөдөлгөөн өрнүүлье!
Үүнийг бичиж суухад УИХ «хямралаас гарах арга замын» тухай л хуралдаад байна. Уг нь, «Яаж ашигт малтмалгүйгээр ард түмнийг хуурч аргацаах вэ?» гээд хурлаа нэрлэчихвэл дөхөмтэй сэнж.
10-15 хувиа яаж алдчихгүй байх вэ, тэрнээс минь хорчих вий гэж л /зөвхөн ашигт млатмалаас бус, бүх юмнаас л бүгд тийм хувь авцгаадаг л даа/ үрчийсэн, тархиа гашилгасан, жүжиглэсэн улс л харагдана лээ. Хямралын шалтгаан нь өөрсдөө болохоор, яаж тэднээс шийд гарах вэ дээ.
Зарим нь «импортыг багасгавал хямралаас гарна» гэж нусгай хүүхдийн яриа ярина. Өргөн хэрэглээнээс зөвхөн махыг л хүрэлцээтэй «үйлдвэрлэдэг» Монгол улс импортоо багасгавал улам л хямарна гэдгийг хушга тархитан ч ухаармаар.
Уг нь манайх шиг баян орон ийм тэнэг хурал хийхдээ туламгүйсэн. Тэр арабын орнууд шиг л, мөнгөө хааш нь хийе дээ, 100 давхар байшин барих уу, 1000 давхар байшин барьчих уу гээд л хуралдаж суух учиртай.
«Алтан Дорнод»-ын хохирсон ажилчнууд «битүүмжлэгдсэн тоног төхөөрөмжийг нь зараад өгөөч, цалангаа авах гэсийм» гэж байна. Уг нь, «тэр тоног төхөөрөмжийг нь татвартаа аваад бидэнд түрээслүүлчих, бид чаддаг мэддэг ажлаа хийж, алтаа олборлоод цалингаа авах ёстой» гэх хэрэгтэй байхгүй юу. «Бороо Гоулд»-ын хохирсон ажилчид ч тэгэх хэрэгтэй.
Эзний сэтгэлгээ бидэнд хэрэгтэй байна. Гүн нойрноосоо сэрж эзэн болцгооё, эсвэл тэгээд ухаан орохгүй, нөгөө летарги /үхлийн / нойр гээч нь болоод үхэж далд орцгооё. Ийм хоёр сонголт байна.
Хэрэв амьдралыг сонгох аваас /сонгох ч ёстой, үүрэгтэй/:
1. Неоколоничлолоос эх орноо чөлөөлөх тэмцэлд хүн бүхэн хүчин зүтгэцгээе!
2. Ард түмний чин хүсэл зориг болох Монгол улс ашигт малтмалаа 100 хувь эзэмших явдлыг эрхэмлэн тусгасан «Ашигт малтмалын тухай» хуультай болцгооё!
3. Эх орны үнэт баялгийн талаарх тодорхой судалгаа, үнэн зөв, ил мэдээллийг шаардъя!
4. «Хууль бус «ашигт малтмалын хууль»-ийн хэрэг», «ТБГ-ний хэрэг», «10-15 хувийн хэрэг», «Хэдэн зуун ордын хууль бус олборлолын хэрэг», «34 хувийн хэрэг», «3 тэрбумын хэрэг» зэрэг олон ялт хэргийн дотоод гадаадын гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, улс түмнийг хохиролгүй болгож, шударга ёсыг тогтооё!
5. Их нуралт хэмээх дотоодын хямралаас зөвхөн ашигт малтмал аврах тул, цаашид их болон дэвжих бичил олборлолын «Клондайкчуудын хөдөлгөөн»-ийг өрнүүлцгээе!
гэсэн 5 зорилтыг өмнөө тавьж, хуулийн хүрээн дэх тэмцлийн бүх арга хэлбэрийг өрнүүлэн, эрслэн босоцгооё!
Ч.Мөнхбаяр
2009.2.13

ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО!
Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй. Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ. Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан. Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн. Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нєхцєл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хvчээр мєхєсдсєн билээ. Vр дvнд нь єнєєгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард тvмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, кvрдийн тvvхтэй л эн зэрэгцэх аж. ХХ зуун-бага ард тvмнvvдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы тvрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хєєгдєж, дэлхий даяар тарсан жvvд нарыг улс бvрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард тvмний бараг хагас нь билээ. Эртний тvvх соёлт армянууд дутахгvй тооны булаан эзлэлд єртєж, дэлхийн I дайны vед Осман гvрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хєрснєєс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хvнээ хєнєєлгєсєн юм. Єєрийн тєр улстай мандаж бадарч явсан кvрдvvд єнєєдєр 20 саяулаа ч, дєрвєн улсад хуваагдан булаагдаж, тэр бvрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард тvмнvvдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггvй. Монголын эзэнт гvрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хєдєлшгvй суурьшиж, єєр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн ємнєх vе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бvхнээр хуваагдан иргэний дайн єрнvvлсээр Манжийн хvчирхэгжилтэй золгосон. Хvчээ нэгтгэлгvй дайнаа vргэлжлvvлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Євєр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зvvнгарыг эрхэндээ оруулж, энэ vес оросууд Буриадыг булаасан юм. 1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хєх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хvрсэн билээ. Євєр Монголын дийлэнхийг чєлєєлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хvлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хvч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чєлєєлсєн нутгуудаас цэргээ татаж, Хятад Євєр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгvvр сонжуургvй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос тvрэмгийлсэн юм. Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мєн л их гvрнvvдийн хvчинд мєхєсдєв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргvvцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг vргэлжлvvлж, Євєр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бvх нутагт vйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх vйлс байсан юм. 1945 онд БНМАУ Євєр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хєдлєв. Чєлєєлєх зорилгоо биелvvлсэн ахан дvvстээ Євєр Монголын парламент нэгдэх хvслээ илэрхийлсэн бичгийг єргєлєє. Мао хvчирхэгжтэл буюу тавиад он дундартал бvх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлvvлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч vзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн. Єнєєдєр монголчуудын дєрєвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Тєв Монгол улс юм. Бvх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгvй тэмцэж байсны тєлєє большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хvн ардыг бєєнєєр хєнєєх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг vйлдсэн. 1990 оноос хойш Зєвлєлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна. Монголдоо нэгдье гэж байнга тэмvvлж ирсэн євєр монголчууд Хятадын харъяанд ЄМЄЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хvслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мєн ч их харгислал хядлагыг vзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж єширхєн, аймаглан хєнєєх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, євєр монголчууд vvнийг vл хvлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргvvцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв. Тусгаар тогтнолын тєлєє тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хєх нуур зэрэг єргєн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гvрний эринд болон хожуу vед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнvvд маань 6 сая шахам болох ажээ. Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бvлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх vзэлтэй нэрт зvтгэлтнvvдийг тєрvvлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах єргєн тэмцлийг єрнvvлж, Халхад олноороо нvvдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хvн амтай нь бусад мужид єгч, сэхээтнvvдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бєєнєєр хороон харгислаж байсан юм. Єнєєгийн буриадуудын тоо VII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (VII зуунаас хойш оросууд 30 дахин єсчээ). 200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХVII зууны эхээр язгууртны зєрчлєєс болж торгуудын 50 мянган єрх Ижил мєрєнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хvсдэг тэмцдэг байсан. Vvнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цєлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан єгсєн. Энэ нь халимагчуудыг vлдэх мєргvй устгах гэсэн оролдлого байсан юм. Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргvй булаасан. Монголын тєрєєс Тагна Урианхайг эргvvлэн єгєхийг удаа дараалан шаардаж байсан тул Зєвлєлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан. ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургvйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хєдєлгєєн єрнvvлж байлаа. Єнєєгийн тувачууд мєн 200 мянга орчим. 1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин єгсєн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь єєрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх vгийг цаазлан хориглож, оросчлох, тvрэгжvvлэх бодлогыг хэрэгжvvлсэн юм. Бусдаас дутахгvй хэлмэгдсэн, єєрсдийгєє цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бєглvv хоцрогдмол байдалд аж тєрж байна. Афганистанд монголчуудын том бvлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн єєрсдийгєє нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Тvрэмгийлэгчдийн удам, єєр vндэс угсаатай, шиит шvтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс тєгсгєлгvй дайны хєлд нэрвэгдэж, тvмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдvvцэх явдалгvй юм. Бид ч унаган шvтлэгээ харийн шашнаар сольсон билээ. Єєр улсуудад ч олон монгол буй. Орон бvхэнд монголчууд бий. Сvvлийн vед Тєв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар єндєр тvвшинд хvрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мєхнє. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана. Єнєєдєр зэвсгийн хvчээр монгол нутгуудыг чєлєєлєх боломж нэгэнт vгvй болжээ. Бvх элэг нэгтнээ Тєв Монголд нvvлгэн ирvvлэх ганц л зам vлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгvй монголчуудаа урин залцгаая! Орон бvхний монголчууд нэгдэгтvн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хvчийг хvртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа vндэстний нэгдэн нийлэх зуун болох тєлєвтэй байна. Монголчууд vvнээс аанай хоцорвол vхлийн нvгэл тэр болох бvлгээ. Холгvй цагт, газар нутгийг дэлхийн хvн амд харьцуулан тэгш хуваана гэж том гvрнvvд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мєнхжинє. Єнєєгийн байдлаараа єдєр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дvvрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгvй. Еврейчvvд Сион уул руугаа vхэн хатан тэмvvлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зvтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нvvн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь єнєєгийн монголчуудын vvрэг, нэр тєрийн vйл хэрэг, аврал, аз жаргал юм. Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Тєв Монголд шилжин суурьших явдал мєнєєс мєн. Амьдрах улс гvрнээ сонгох нь хvний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хєрш гvрнvvд бага vндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад.. Сvvлийн vед манай єгєємєр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох тєлєвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дvvс уул уурхайн мэдлэг, ажиллах хvчээр хангаж, оргилсон бvтээн байгуулалт улс оронд єрнєж, Тэнгэрээс заяат буян хишгийг єєрсдєє хvртэнэ. Гагцхvv Тєв Монголын хууль эрх зvйн vндэс л vгvйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль єнєєдєр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн vеийн байдлаар хvлээж авахаас єєр замгvй. Тэгэхэд шилжин суурьшигчид цєлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илvv ємчтєнvvд олноор ирж, улс орны хєгжилд нэмэр болох нь дамжиггvй билээ. Бvх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын vлгэр биеллээ олж, бид дийлдэшгvй бат бєх, ялагдашгvй хvч чадалтай болж, цэнгэлийн манлайд хvрэх бvлгээ. Монголын хамгийн сайхан мєрєєдєл, эрмэлзэл, тэмцэл, ирээдvй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зєрчвєєс сєнєнє. Монголчуудын эв нэгдлийн аугаа хvч бидэнд агаар ус шиг vгvйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх vзэл бодлыг єргєн дээдлэгтvн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Тvvний тєлєє Тэнгэртээ мєргєж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард тvмэн монголчуудынхаа тvvхийг мэдэж, мэдvvл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын тєлєє чармай. Орд ордоор нvvн ирж, орон бvхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шvт, хvсэн мєрєєд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын тєлєє дуу хоолойгоо єргє. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хvндэтгэ. Таван сумын сургаалиа биширвэл хамаг гайхамшиг биелэл болно.
2003 он. "Монголын сүлд хийморийн гайхамшиг" номоос (Ч.Мөнхбаяр, Н.Батжаргал).

Улс нийгмээ аврахад цахим сонгууль л хэрэгтэй!
Ахин саналаа луйвардуулахгүй гэвэл цахим сонгуулийг сонгоцгооё
Модон хайрцгаар санал өгдөг “технологи” нь бүр эрт дундад зуунд, зарим албан тушаалд томилохыг болон, зарим үйл ажиллагааны шаардлагатай эсэхийг феодалуудын хязгаарлагдмал хүрээнд шийдвэрлэхэд хэрэглэгдэж эхэлсэн, олон зуун жилийн түүхтэй юм.
Өдгөө гагцхүү Монгол улсад модон хайрцгийг хэрэглэн сонгууль өгч буй нь улс орны маань нэрийг гутааж, хоцрогдлыг харуулж байна. Басхүү, модон хайрцаг дээр суурилсан, сонгуулийн булхайн арга хэлбэр манайд нэн хөгжсөн нь харамсалтай.
Хоцрогдсон бүдүүлэг ёсыг халж, дэлхийн дэвшилт ололттой хөл нийлүүлэн явах, асар их гай түйтгэрийг авчрах болсон модон хайрцгийн булхайг таслан зогсоох зорилгоор цахим сонгуулийг улс орондоо нэвтрүүлэх цаг нэгэнт болжээ. 2008.7.22-нд энэ санааг би анхлан дэвшүүлсэн бөгөөд, түүнээс хойш хүмүүсийн санаа оноог сонсож, дэмжлэгийг нь хүлээж, гадаадын цахим сонгуулийн мэргэшсэн хүмүүс, байгууллагуудтай ч холбоо тогтоож, хамтран ажиллаж, төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Чингээд, Монгол оронд шударга нийгмийг тогтоох үйлсэд нэн их ач холбогдолтой төрийн цахим сонгуулийн системийг (ТЦСС) нэвтрүүлэх хууль-эрхзүйн төслийг (боловсруулалцаж буй төслийн маань нэг хэсэг) уншигчиддаа танилцуулъя (Та бүхэн мэргэн ухаанаараа ариутган шүүж, санал бодлоо илэрхийлээрэй):
Төрийн цахим сонгуулийн системийн тухай хууль
(төсөл)
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад төрийн цахим сонгуулийн системийг (цаашид ТЦСС гэх) ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. ТЦСС-ийн тухай хууль тогтоомж
2.1. ТЦСС-ийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон, хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.
Хоёрдугаар бүлэг
3 дугаар зүйл. ТЦСС-д тавигдах шаардлага болон, ТЦСС-ийг ашиглах
3.1. ТЦСС бол төрийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг авах-тоолох ажиллагааг автоматжуулах үүрэгтэй; цахим техникийн тусгай программ, төхөөрөмж, сүлжээний цогц систем юм.
3.2. ТЦСС нь Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн сонгуульд холбогдох хууль тогтоомжид нийцсэн; үнэн бодот, бүрэн дүүрэн, найдвартай хамгаалагдсан - санал тооллогын үр дүн болон мэдээллийг өгөх үйл ажиллагаатай байх ёстой.
3.3. Тухайн ТЦСС нь Монгол Улсын мэргэжлийн холбогдох байгууллагуудаар магадлагдан итгэмжлэгдсэний дараа, СЕХ-ны зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын төрийн сонгуульд ашиглагдана.
3.4. ТЦСС-ийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр:
- ашиглах, ажиллуулах,
- мэдээллийн болон холбооны сүлжээнд холбох,
- эвдэрч саатаагүй байхад ажиллагааг нь хөндөхийг хориглоно.
3.5. ТЦСС-ийг:
- санал хураалтын өмнө суурилуулах,
- санал авах-тоолох ажиллагаанд оруулах,
- санал хураалт дууссаны дараа нээн санал тооллогын дүнг болон холбогдох мэдээллийг хүлээж авах үед, сонгуулийн хэсгийн гишүүд, ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид (цаашид ХМХ-ийнхэн гэх) байлцаж, хяналт тавина.
3.6. ТЦСС-д эвдрэл, саатал учирсан үед, СЕХ-ноос итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор техник үйлчилгээг гүйцэтгэнэ.
3.7. ТЦСС-ийн санал авах төхөөрөмж нь сонгогч:
- саналын нууцлалаа алдах,
- уг төхөөрөмжийг эвдэж сүйтгэх боломжийг гаргуулахгүй байхаар суурилагдана
3.8. Сонгуулийн хорооны дарга тус хорооны гишүүдийн хамтаар ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор санал хураалт эхлэхээс 30 минутын өмнө:
- ТЦСС-ийн хэвийн ажиллагааг шалгасан,
- ТЦСС-ийг хорооны зохих гишүүдэд хүлээлгэн өгсөн байх бөгөөд, санал тооллогын дүн болон холбогдох мэдээллийг нээн хүлээж авах цаг болох, эвдрэл саатал гарахаас бусад тохиолдолд, сонгогчоос бусад нь санал авах төхөөрөмжийг хөндөж үл болно.
3.9. Санал хураах хэсэг дээр ирэх боломжгүй сонгогчийн саналыг ТЦСС-ийн зөөврийн төхөөрөмжөөр авна.
3.10. ТЦСС-ийн эвдрэл саатал сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах боломжгүй болговол, хуулийн дагуу дахин сонгуулийг зохион байгуулна.
3.11. ТЦСС-ээс санал тооллогын үр дүн болон холбогдох мэдээллийг нээн хүлээж авахад хангалттай хугацааны дотор л, ТЦСС-ийг мэдээлэл дамжуулах тусгай сүлжээнд ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор холбож болно.
3.12. ТЦСС-ээс ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор нээн хүлээж авсан санал тооллогын үр дүнг цаасан дээр буулган, сонгуулийн байгууллагууд баталгаажуулж, нийтэд шуурхай хүргэнэ.
3.13. ТЦСС-ийн холбогдох төхөөрөмжүүд нотлох баримтын үүрэг гүйцэтгэж болно.
3.14. ТЦСС-ийн холбогдох төхөөрөмжүүд сонгууль явагдсаны дараа лацлагдан, сонгуулийн байгууллагад хадгалагдана.
Монгол Улсын Их Хурлын
дарга ...
Ч.Мөнхбаяр. MMIX.III.X

http://publish.news.mn/show/id=799
Мазохист нийгэм
Агуу их суутнууд зовж шаналж үхсэн нь хүмүүст их таалагддаг.
Ван Гог ганц ч зургаа зарж чадахгүй шоолуулж, галзуугийн эмнэлэгт хоригдож, хэн ч ойлгохгүй хорвоод багтрахдаа чихээ огтолж байсан нь хүмүүст хамгийн их таалагддаг. Тэрнээс биш хүмүүс Ван Гогийн бүтээлүүдийг танихгүй, ганц нэгийг нь танилаа ч гэсэн яагаад хамгийн агуу гайхамшигт зураач гэгддэгийг нь мэдэхгүй, сонирхохгүй. Түүний зургаас тас огтлогдсон наран цэцэг хүртэл амьдаас амьд амьсгалж байхыг олж харахгүй. Харин тэр цэл залуугаараа ганцаардан шаналж өөрийгөө буудаж алсан нь хүмүүст таалагддаг. Ван Гогийн чихээ огтолсон нь хүмүүст таалагддаг.
Р.Чойном ганцаардан нийгмээс шаарлагдаж, өвчин зовлонд энэлэн 43-хан насандаа үхсэн нь хүмүүст таалагддаг. Хүмүүс түүний шүлгүүдийг цээжээр мэдэхгүй, хэдэн ямар бүтээл туурвисныг ч багцаалахгүй. Шүлэгч гэдгийг нь сонссон ч бүхнээс түрүүлж ганцаар ирээдүйг зөгнөн, бүтэж үхэм нийгмийг социалист төртэй нь дагжин чичиртэл нь айлган дотроос нь нурааж байсан суу билгийг нь мэдэхгүй. РЧойном шоронд орж, архи тамхиар энэ ертөнцөөс тасарч, авгай хүүхэнд хөөгдөж явсаар хөдөө суманд айлын гэрт ганцаар үхсэн нь хүмүүст таалагддаг. Р.Чойномын шоронд орсон нь хүмүүст таалагддаг.
Бетховен ид бүтээх насандаа дүлийрч, үр хүүхэд нь үхэж, өөрийн нийгмээс хулжин ганцаар бүгж ядуу зүдүүхэн амьдарсан нь хүмүүст таалагддаг. Зарим нь түүнийг хөгжмийн зохиолч гэж мэддэг ч хөгжмийг нь одоо хүмүүс сонссдоггүй. Шаля ляля поп л сонсдог. Түүний “хувь заяны” тухай гайхамшигт симфони хэн нэгэн хүний хувь заяаг өөрчилж байхыг би харсангүй. Бетховен ядуу зүдүү, дүлий ганцаар зожгирч амьдарсан нь хүмүүст таалагддаг. Бетховений дүлий байсан нь хүмүүст таалагддаг.
Соосай зураачийн бүтээх зурах, үзэсгэлэнд оролцох эрхийг нь соцтөр хорьж байсан нь хүмүүст таалагддаг. Одоо залуу зураачдаас зарим нь Соосай гэж сонссон ч, түүний зурсан зураг болгоноос нь дэлбэрч байдаг хүчирхэг энерги, эрх чөлөөг тэд олж хараагүй. Хорь гучин жил ганцаардан зожгирч, сонины цаасны тасархай, хүний хаясан зотонгийн өөдсөн дээр хугарч нугарашгүй эр зориг, засарч хүмүүжишгүй авьяас билгээрээ зурсаар 1990 онтой залгасныг хүмүүс мэддэггүй. 1990 оноос хойш ч ганцаар ядуу зүдүү эмгэнэлт амьдрал дунд дууссан түүнийг одоо хүртэл хэн ч мэддэггүй нь үеийнх нь зураачдад таалагддаг. Соосайг хэн ч мэдэхгүй байсаар ганцаардан үхсэн нь хүмүүст таалагддаг.
Гоогенийг хэн ч хүлээн зөвшөөрч, ойлгохгүй байсаар гуйлгачин эр өмнөд далайн арал дээр үхсэн нь хүмүүст таалагддаг. Зарим нь түүнийг гайхалтай зураач байсныг нь сонссон ч зургийг нь таньдаггүй. Таньсан ч түүний эгэл зураас, арлын хүмүүсийн тойм дүрс, даруухан өнгөнөөс хүн чиний мөн чанарыг эрэн бэдэрсэн бясалгалыг олж хардаггүй. Үеийн бүхэндээ шүүмжлэгдэн, авгай хүүхэддээ гологдон, өрнийн соёлоос дайжин эцэст нь өмнөдийн аралд үхсэн нь хүмүүст таалагддаг. Гооген гуйлгачин болж үхсэн нь хүмүүст таалагддаг.
Д.Нацагдорж хавчигдаж ганцаардан архинд орж, шоронд хоригдон чихрийн цаасан дээр шүлгээ бичиж байсан нь хүмүүст таалагддаг. Хүмүүс Д.Нацагдорж зохиолч байсан гэж мэдэх боловч, “Миний нутгийн” эхний 2 мөрийг дөнгөн данган санах боловч “харанхуй хаданд” сэтгэл нь эмтэрч, хорвоогийн хар нулимсандаа живж байсныг нь санадаггүй. Наадмын өглөө хашаа налаад үхэж байхад нь дэн буудлын өрөөнд орон доорхи ганц чемодан номноос нь өөр хань үгүй ядарсан байсан нь хүмүүст таалагддаг. Цэл залуухан ДНацагдорж ганцаар хашаа налаад үхсэн нь хүмүүст таалагддаг.
Диоген модон торхонд амьдарч, царай муутай тэнүүлч өвгөн байсан нь хүмүүст таалагддаг. Диоген гүн ухаантан байсан гэж зарим нь сонссон боловч хамгийн эхний эгэл суутан, ямар нэгэн амьтанлаг примат биш “Хүн” байсны баталгаа гайхамшигт сургаал үгсийг нь хүмүүс санадаггүй. Өвгөрч хөгширсөн, ганцаардмал суутан Диогенийг гэгээн өдрөөр гэрэл барьж “хүн” хайж явахад нь чулуугаар шидэж доромжлох хүмүүст таалагдсан. Диоген торхонд амьдардаг ядуу тэнүүлч байсан нь хүмүүст таалагддаг.
Н.Жанцанноров морин хуурын чуулгад гайхамшигт хөгжмийн зохиолуудаа үнэгүй өгч, бид өдөр бүр үнэгүй сонсдог нь хүмүүст таалагддаг. Н.Жанцанноров “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим бичсэн гэж бид мэдэх болохоос энэ агуу суутаны хэд хичнээн хөгжмийн зохиол, ямар гайхамшигт нээлт бүтээл, судалгаа гарсныг бид мэдэхгүй. Н.Жанцанноров морин хуурын чуулгынхантай гадаадад тоглолтоор явахдаа мөнгөгүйн улмаас буудалдаа бэлэн гоймон иддэг нь хүмүүст таалагддаг. Н.Жанцанноров чадуухан амьдарч доширак идэж байгаа нь хүмүүст таалагддаг.
Христ 33 насандаа цамцнаасаа өөр өмчгүй даянчлан явж шинэ сургаал номлолоо түгээсэн ч шавь нартаа худалдагдаж алуулсан нь хүмүүст таалагддаг. Христ гэж хүн болгон мэдэх боловч хоёр мянганы турш өрнийн соёл иргэншлийг сууриар нь өөрчилсөн сургаал номыг нь ойлгож уншдаг хүн одоо бас ховор. Христийг ромын цэргүүдэд туугдан хэрээс модоо үүрэн бүдэрч явахад нь иудын эзэн хаан гуай ямар байна гэж нулмиж өшиглөх нь хүмүүст таалагдсан. Христ хэрээс модон дээр хадуулж үхсэн нь хүмүүст таалагддаг.
Баабар биохимич мэргэжилтэй, намхан төрсөн нь хүмүүст таалагддаг. Баабар ардчилсан хувьсгалын үзэл санааны эцэг байсан гэж хүмүүс мэддэг ч түүний дэндүү хүчирхэг оюун сэтгэхүйн бүтээлээс нь өдий хүртэл хүмүүс, төр хоёр аваад хэрэглэсэн нь огтхон ч үгүй. Баабар одоо хөгширч, өвдөж, улам адайр яхир болж, намхан нуруу нь бүр бөгтийж байгаа нь хүмүүст таалагддаг. Баабарыг интернэтийн араас нэрээ нууж байгаад бяцхан гавлынхаа хэмжээгээр нулимж доромжлох хүмүүст таалагддаг.
Ийм жагсаалтыг би хичнээн бол хичнээн үргэлжлүүлж чадах боловч чулуун зэвсгээс сансрын ирээдүй хүртэл үеийн үед хүний мөн чанар ямар өөрчлөгдөх биш зогсоё доо. Суут ухаантнууд, авьяас билигтнүүд ядуу чадуухан, эгэл даруу явахад нь ухаантай юм бол мөнгөө үзүүл гэж басамжилан доромжилох хүмүүст таалагддаг. Ганцаардан шаналсан тэднийг амьдад нь тэнэг мулгуу, өвчтэй солиотойгоор нь дуудаж, боломж олдох бүр сүрэглэн тойроод чулуугаар шидэж нулмиж доромжлох нь хүмүүст таалагддаг. Зовж шаналсаар хорвоогоос зугтан одоход нь суут бүтээлүүдийг нь үнэгүй олж авагсад сая нэг баярлаж үхсэн суутныг үхсэн хойно нь хэрхэн зовж үхсэн тухай бахархан ярих нь хүмүүст таалагддаг. Хүн сүрэгээ гэж.
Садист амьтанд байдаг мазохист дур хүсэл ч бас хүн сүрэгийн нөгөө гол мөн чанар нь. Нерон солиорч Ромын талыг шатааж байхад эрх чөлөөт гэгдэж байсан Ромын иргэд хүлцэнгүй бөхөлзөн тэр хүний дур хүслийг хангаж магтан дуулж байсан. Х.Чойбалсан мангадад хорлогдон галзуурч язгууртан, сэхээтэн, буриад, лам нараа нүдэн дээр нь алж дууссан хойно ч монголчууд 1957 онд үхэхэд нь баярлах биш үнэн сэтгэлээсээ гашуудан уйлж байсан. Догшин Иван догширч ард олноо цуглуулаад нүүрэн дээр нь цус үсэргэн шадар цэргүүдээ хөрөөдөн зугаацаж байхад мангад өмнө нь сөгдөж бишрэн хайрлаж байсан. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд буудуулж алуулж, шархдаж, гавлуулж, шорон дүүртэл чихүүлчихээд монголчууд ганцхан сарын дараа яг нөгөө буудуулсан талбай дээрээ согтуу дарга нарынхаа өмнө алга ташаад чин сэтгэлээсээ инээж зогссон. Энэ хавар ч бас дахиад л хоёр баярыгаа хайрлан шүтэн сонгоно байх даа.
Хүн сүрэгээ гэж. Тэнгэр өршөөг.
Б.Болдсайхан эмч 2009 оны 4 дүгээр сар 12

Ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлээд, тугийг аваад явах ёстой
(МНН-ын VIII их хурал дээр хэлсэн үг)
Сайн байцгаана уу?
Намайг Ч.Мөнхбаяр гэдэг, сэтгүүлч.
Юуны өмнө хэлэхэд, Ногоон нам маань ер нь юу вэ? Байгаль хамгаалдаг байгууллага юм уу? Нэр дэвшүүлдэг байгууллага юм уу? Ийм үйл ажиллагаатай бол нийгэмд хэр амжилт олох вэ? Би бол, эрүүл байгаль мэт эрүүл нийгмийн төлөө тэмцдэг байгууллага байх ёстой гэж ойлгоод байгаа шүү дээ. Хүн ч гэсэн байгалийн л нэг хэсэг. Тэгэхлээр хүний байгаль руу, хүн рүүгээ түлхүү анхаарвал яасан юм бэ?
Ногоон нам Ардчилсан хувьсгалыг хийлцсэн, Ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхлүүлэлцсэн намын нэг. Тэгэхлээр энэ сайхан замнал, уламжлал, угшил, мөн чанарынхаа дагуу Ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлээд, тугийг аваад явах ёстой гэж бодож байна.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэг дуусаагүй шүү дээ. Тэр битгий хэл, эхнээсээ л маш их саад бэрхшээлтэй учирч ирсэн, өнгөрсөн 7.2-нд бүр сөнөх, үгүй болох шинж тэмдгүүд буй болоход, урьд нь нам бус байсан би “Ардчилсан хувььсгалын үйл хэрэгт гар бие оролцъё” гээд тэр өдөр Ногоон намд элсэж байсан.
Гэтэл үнэндээ Ногоон нам маань маш идэвхгүй үйл ажиллагаатай юм билээ. Ногоон нам байна гэж нийгэмд мэдэгдэх, мэдрэгдэх юм алга байна шүү дээ. Гишүүн бидэнд ч төдийлөн мэдрэгддэггүй нь үнэн биз дээ? Ногоон нам маань ард түмэндээ, нийгэмд ер нь ямар ач тустай зүйл хийх байна вэ. Хэлэхэд хэцүү л байна.
Ямар байх ёстой вэ, бид? Нам гэдэг бол улс түмнийхээ төлөө амь хайргүй тэмцдэг эх орончдын л байгууллага байх ёстой. Өнөөдөр эх оронч хүний зүрх тайван цохилох ёсгүй, эх оронч хүн амгалан явах учиргүй тийм л цаг ирээд байна.
Улс түмэн сөнөж мөхөхийн ирмэг дээр байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэргийг яг одоо л хийх цаг нь болоод байна. Онц нөхцөл байдал бүрдчихээд байна.
-Нийгэм-эдийн засгийн Их нуралтыг аваад үз. Түр зуурын хямрал юм шиг л яриад байна. Арван найман жил улс түмний эсрэг чиглэгдсэн бодлогын үр дүнд нийгэм-эдийн засгийн бүх салбар нурж байна шүү дээ?
-Ашигт малтмалыг харийнханд зүгээр л бэлэглэж байна. Их нуралтаас аврах ганц гарцыг нь үгүй болгож байна.
-Улс түмний эсрэг дэглэм бүр баттай тогтчихлоо, улам л бэхжиж байна. Үүний төлөө Ардчилсан хувьсгалыг хийгээгүй биз дээ. Энэ дэглэмийг одоо яах вэ?
-Геноцидийн асуудал байж байна. Улс түмнийг аймаглан устгах, хүйс тэмтрэх геноцид явагдаж ирлээ шүү дээ. Одоо энэ улс оронд монгол хүн амьдрах ямар ч аргагүй болгож, бүх салбар чиглэлд устгал явуулсан. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.
-Неоколоничлол Монголд бүр бодитой тогтолцоо болчихлоо. Харийн үл бүтэх этгээдүүд л энэ улсын маань жинхэнэ эзэд болоод, Монголчуудын дундаас тэдний гар хөл болсон цөөн хэдэн хүн л өөрсөддөө хожоо гаргаад, бусад нь ерөөсөө ямар ч ирээдүйгүй, хэтийн төлөвгүй болчихоод л явж байна.
-Хувьсгалт нөхцөл байдал, хувьсгалын тохироо бий болчихсон. 7.1-нд яалаа. Онц байдал тогтоогоод л хамаг асуудлыг шийдчихсэн үү. Үгүй шүү дээ. Ахин нэг “7.1” давтагдах юм уу, эсвэл эрүүл нийгмийг цогцлоохыг эрмэлздэг бид зөв зүг рүү нь залуурдаад, зохион байгуулаад, хуулийн хүрээнд явагдах зөв тэмцэл рүү чиглүүлж өгөх юм уу?
Дээрх онц нөхцөл байдал бид яаж хандах вэ, ямар үйл ажиллагаа явуулах вэ? Үүнийг бид ярилцах ёстой. Онц нөхцөл байдалд зориулж, ээлжит бус онц их хурлыг хуралдуулж, үйл ажиллагаа, намаа шинэчлэх хэрэгтэй байна.
Хэвлэлтэй болъё. Хамгийн шударга хэвлэлийг бий болгоцгооё л доо. Үүнийг хэрэгжүүлбэл намын маань дорвитой нэг ажил болчихно.
Идэвхтэй зарчим баримтлая. Монголын нэг гол нам болъё, лидер нам болъё, авангард нам болъё. Орон зай, боломж, нөхцөл нь бүрдчихээд байна. Бусад улс төрийн хүчнүүд ардчилсан хувьсгалын үйл хэргээс шантарсан, бүр урвасан байдалтай байж байна. Шударга ёсны төлөө тэмцдэг ямар улс төрийн хүчин байна вэ? Байхгүй шүү дээ.
Манай нам бол нэлээд нэр цэвэр нам. Үүнийгээ ашиглаад, цэвэр үйл хэргийн төлөө гараад ирцгээе л дээ. Улс түмний төлөө тэмцлийн талбар бол зүгээр хоосон, чөлөөтэй цэлийгээд байж байна. Урагшаа хэд алхахад л бид дүүргэчихэж болж байна.
Гэхдээ би бол хууль зөрч гээгүй шүү. Тэмцэл маань ч эрүүл, хууль ёсны л байх учиртай. Хууль ёсны улс төрийн үйл ажиллагаа бол байж болно шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэрэг гэдэг чинь зөв зүйтэй л үйл хэрэг болохоос, хууль зөрчинө гэсэн үг биш шүү дээ.
Ингээд, эцэст нь хэлэхэд, “Онц нөхцөл байдалтай холбогдуулан, онц их хурлыг хийж, нийгмийн хурц асуудлуудад хандах байр суурь, бодлогоо тодорхойлж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэмцэж, нийгэмд санаачилгыг гартаа авч, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт лидер нь болж гарч ирэх хэрэгтэй, бусдыг дагах биш, бусдыг дагуулах №1 нам болох хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлж, сонордуулж, уриалж байна!

Монголыг хасист хөдөлгөөн аварна!
МАХН хас бэлгэдлээ сэргээж, хасыг төрийн бэлгэдэл болгох ёстой!

МАХН-ын хас тамга. Анхнаасаа Бодоо Данзангийн зандан ширээг эвдэн байж тамга сийлэхдээ Монголчуудын язгуурын бэлгэ нь гагцхүү энэ хэмээн хас сийлэн залсан гэдэг билээ

Монгол Ардын Намын хувьсгалт сонины дугаар дээр нийтлэгдсэн дайчин уриалга харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо үлдэн хөөхөд чиглэгджээ.
Монголчуудын хамгийн анхны бэлгэдэл нь хас болой. Бусад улс түмнүүд цөм хасыг өвөг дээдсээс маань уламжлан авсан бололтой. Гүн гүнзгий утга ухаанаар бишрүүлэгч язгуурийн шүтээн - Хас өнөөгийн бидний үндэсний бэлгэдэл болох учиртай. Хас нь юуны өмнө тэнгэрийн хүчээр ивгээгдсэн хөгжил хөдөлгөөний бэлгэдэл бөгөөд, морины толгойн дүрсээс үүссэн.

Зөвлөлтийн армийн халимаг дайчдын бэлгэдэл
Хасын дөрвөн цацраг бүх зүгт мандан бадрагч эрч хүчийг үзүүлнэ. Төв цэг нь эрч хүчний эцэг болох Аугаа Бурхан Тэнгэрийг сануулсан буй. Товчоор бол, хас нь Мөнх Тэнгэрийн хүч гэсэн үг юм.
Монголчууд хасын буянг арвижуулан эцэс төгсгөлгүй сүлжин хээлэхийгээ түмэннаст гэх бөгөөд өнө мөнхийг төлөөлүүлнэ.
Харах төдийд бишрэлийг төрүүлэн эзэмдэгч хас сүлдийг харийн улс түмэн бүр өөр өөрийнхөөр өргөн залсан нь хамгийн түгээмлийн нэг болгожээ. Эртний грекүүд нарны тэмдэг, энэтхэгчүүд хөгжил хөдөлгөөний дүрс, хятадууд оршихуйн бэлгэ, христчүүд загалмайн хувилбар, бөөг шүтэгчид онгон сүлд гэхчилэн мөргөж залбирсан байгаа юм.
Германчуудын биширсэн нь түүний нэр хүндэд сөрөгөөр нөлөөлсөн. Баруун зүг нүүдэллэн суурьшсан хүннү нараас германчуудын өвөг готууд хасыг мэдэж аван, улмаар язгуур үнэний илэрхийлэл гээд сүсэглэсэн юм билээ. XX зууны эхээр германы үндэсний үзэлтнүүд жинхэнэ бэлгэдэл маань энэ хэмээн өргөн сурталчлах болсон. Гитлер арийн давамгайллын дүр мөн гэж үзээд намынхаа сүлд болгон хувиргасан. Дашрамд, монголчуудын өвөгт хөөгдсөн юм уу, эсвэл уг өвгийн хэсэг болох арий нь их говиос нүүдэллэхдээ хасыг газар газар танилцуулсан байж болно. Юутай ч атугай, дэлхийн II дайнаас болж хасыг зөвхөн Гитлерийнх гэж ойлгох болжээ.

20-иод онд дэлхий даяар нисэх хүчнийх нь эмблем хас болсон бөгөөд, одоо ч Финландын нисэх хүчний далбаан дээр байдаг

Финландын армийн онгоц музейд.

Финландын давхар далавчит онгоц
Түүнээс өмнө бол хасад дургүйцэх явдал огт байгаагүй.
Дэлхий даяар нэг хэсэг хасыг шинэ цагийн, хөгжил дэвшлийн, ардчиллын, XX зууны, армийн, нисэх хүчний бэлгэдэл гэж янз бүрээр үзэн, ихэд шүтэж, таван хошуу шиг өргөн хэрэглэсэн юм. Одоо мартчихна гэж баймааргүй.
Дөрвөн жигүүр шиг, сэнс шиг хэлбэртэй болохоор нь нисэх хүчнийхэн ямар өргөн хэрэглэсэн гэх вэ. Улс бүрийн байлдааны онгоцон дээр хас тодорч, баатар гавъяа, эх оронч үзэл, ариун гэгээн үйлсийг бэлгэдэж байсан нь 20, 30-аад он. Ёс журмаа эрхэмлэдэг Финландад одоо ч нисэх хүчнийх нь бэлгэдэл хас (хакаристи) байгаа.
Орост 1917 оны 2-р сард ардчилсан хувьсгал ялахад, хасыг ардчиллын бэлгэ тэмдэг гээд, мөнгөн тэмдэгт дээрээ залж, хаант засгаас ялгаатайгаа харуулсан байдаг (С.Данзангийн санаачилгаар бүтээсэн Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн гол бэлгэдэл нь мөн хас байсан). 11-р сарын большевик эргэлтийн дараа коммунистууд тэр хасыг халаагүй. Ёстой жинхэнэ пролетарийн интернационализмд таарах, ирээдүйн бүх дэлхийн зөвлөлт засагт тохирох бэлгэ бол энэ байна хэмээн ихэд сонирхож байж.
1919 онд халимаг цэргийн ангиудад үндэсний чанартай бэлгэдэл хэрэгжүүлэхдээ хасыг (юндэн) сонгожээ. Халимагуудын үндэсний чанартай бэлгэ нь хас гэж ойлгогдохоор ч байж. Хожим өөр цэргийн ангиудад бас хасыг хэрэглүүлсэн сураг дуулддаг.
Дэлхий дээр алх хадуурын дүрсийг залсан ЗХУ-ын төрийн сүлдийг уншигчид мэднэ. Гэтэл алх, хадуурыг биш хасыг залах гэж байсан гэдэг юм шүү.
Монголд бусад орноос илүү, хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг байсан. Эрч хүч, эрмэлзэл тэмүүллээ түүгээр илэрхийлдэг. Үлэмж ивгээлт гээд хааяагүй биширдэг асан. Гэрийн үүд, хашааны хаалга, хүүхдийн хувцсын мөр, малын тамганд дүрсэлж, хамаг муугаас авран хамгаалагч гэнэ. Түмэннаст хээг бүр ч түгээмэл зална.
Монгол Ардын Нам үндэсний эрх чөлөөний хувьсгалт тэмцлийн бэлгэдлээр хасыг сонгосон. Энэ нь аажмаар улсын сүлд болох гэж байсан билээ. Алх хадуур, хасыг зэрэгцүүлэн, Орос - Монголын найрамдлыг төлөөлгөхөд большевикууд сайшааж л суудаг байв. Тэдний таашаал бүр хэтрээд, Зөвлөлтийн бэлгэдэлд хасыг оруулах бодол өвөрлөн, манайхыг зөвхөн соёмбоо хэрэглэ гэж тулгасаар 1925 онд намын сүлдээс хасуулсан юм. Гэвч зөвлөлтийн шаардлагаар 1938 онд бүрмөсөн хориглох хүртэл ард олны сүлд хэвээр байсан билээ.
Зөвлөлт тогтолцоо сүйрэхэд энэ хорио тавигджээ. Нэгдэлчдийн эмблемийг л сонгоно гэсэн нэгдлийн дарга нарын шахалтаар төрөгч өнөөгийн “сүлдэнд” ганц зөв юм буй нь хас юм. Үндсэн хуулиар баталгаажсан хасыг шүтэн дээдлэх эрхээ хүн бүр айж эмээлгүй эдлэх боллоо. Хэдийнээ 100 гаруй байгууллга, компани сүлддээ хасыг залсан тооцоо буй.
Хасыг фашист, нацист гэж ад шоо үзэх нь ямар ч утгагүй, тэнэг хэрэг. Гитлерээс болж бид үндэсний бэлгэдлээ алдах уу, Гитлерт бэлэглэх үү? Хэрэв тэгэх аваас, Мөнх Хөх Тэнгэрээсээ, эх Монголоосоо, өвөг дээдсээсээ урвасан хэрэг болох биз ээ.
Эрх баригч нам МАХН-ынхан эх орончдын нам МАН-ын залгамжлагч мөн л юм бол хас бэлгэдлийг нь сэргээн залах ёстой. Тэгээд, төрийн бэлгэдэл болгохын төлөө ажиллах ёстой.
Монголоо гэсэн сэтгэлтэй бүхэн Хас сүлдийн төлөө байх ёстой гэж бодно. Үүний төлөө Хасист гэдэг хөдөлгөөн өрнүүлцгээе гэж би уриалан дуудаж байна. Хасист хөдөлгөөн нь:
1. Хасыг төрийн үндэстний бэлгэдэл болгож, хүндэтгэн дээдэлж, Мөнх Тэнгэрийн хүчийг залж явах;
2. Бүх Монгол туургатныг энхийн арга замаар нэгтгэхийн төлөө тэмцэх;
3. Үндэсний, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх;
4. Хас мэт эрүүл, зөв тэгш, мандан бадрах нийгмийг цогцлоон байгуулах гэсэн дөрвөн жигүүртэйгээр (зорилго) үйл ажиллагаа явуулбал зохистой гэж бодогдож байна.

АНУ-ын Нисэх хүчний төв штабын байр

АНУ-ын байлдааны онгоц эргүүл хийж яваа нь

Польшийн байлдааны онгоц

Латвийн байлдааны онгоц дасгал гүйцэтгэж байгаа нь
Хас бол Монголын үндэсний шүтлэгийн, монголын үндэсний үзлийн бэлгэдэл болохоор дээрх дөрвөн зорилго урган гарнаа гэж ойлгож болно.
Ингээд, хасист хөдөлгөөнөө үүсгэцгээе, итгэл сэтгэл, тэмцэл зүтгэлээ нэгтгэцгээе. Чингэвэл Монгол улс түмнийг минь Мөнх Тэнгэрийн хүч ч ивгээх болно оо!
Ч.Мөнхбаяр. MMIX.IV.VII

Сүүлийн удаа arcus 4-р сар.28.09 7:16 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS
- arcus
- • Moderator

- Бичлэгүүд: 7857
- Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
- Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
- Contact:
Re: .:: Сонирхолтой нийтлэлvvд ::.
Монголын дарга нар зөвхөн Тера Патрикийн л үгийг сонсоно!
Тайлбар: Миний бие 10-р сарын 10-нд гадуур явахдаа, зүй бус нэгэн плакатыг харж, эгдүүцэл төрсөндөө уг плакатан дээр зураг нь буй АНУ-ын иргэн Тера Патрикад захидал бичихээр шийдсэн ч, ноороглоод л орхин, харин мэдээ бичиж нийтлүүлсэн билээ. Саяхан бичиг цаасаа онгичин байтал уг ноорог олдон, “сонирхуулах үүднээс нийтэлдэг ч юм билүү” гэж бодтол, “Нэгэн сайд сауны, бүсгүйчүүдийн өрөөнд нүцгэн дайрч ороод, бие дээрээ пиво асган, долоо гэж шаардсан” гэх мэдээ сонорт хүрч, санаа шулуудав (захидлыг илгээгээгүй л дээ).
Энэ өдрийн мэндийг дэвшүүлье, хатагтай Тера Патрик!
Монгол Улсын эгэл жирийн сэтгүүлч бичиж байна.
Таны уран бүтээлийг бишрэгчид манай оронд цөөнгүй байдаг гэж бодно. Ялангуяа төрийн удирдах албан тушаалтнуудын дунд их байдаг бололтой. Яагаад ингэж үзэж байна гэхлээр, тэдгээр дарга нар таны нэрийг Монголд ихээхэн алдаршуулсан юм.
2008 оны 6-р сарын 29-нд явагдсан парламентийн сонгууль маш их будлиантай болсон тул, бухимдсан ард олон 7-р сарын 1-нд үймээн дэгдээж, эрх баригч намын байрыг шатаасан билээ. Үймээнийг онц байдал тогтоож, арми, цагдаагийн хүчээр дарахад 5 хүн амь үрэгдэж, 800 гаруй хүн баривчлагдсан; шархадсан, гэмтсэн хүний тоо тодорхойгүй, хүний эрх асар их зөрчигдсөн.
2008 оны 10-р сарын 12-ны орон нутгийн төлөөлөн удирдах байгууллагын сонгуулийг шударга явагдана гэдэгт итгэхгүй байсан ард түмэн сонгуульд маш идэвхгүй оролцох магадлал өндөр байв. Тийм учир төр сонгогчдыг санал авах байранд ирүүлэх онцгой арга хэмжээ авах болсон.
Тэгэхдээ таны дүрийг ашигласан юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, дарга нарын сэтгэлийг та маш их татдаг бололтой. Тийм болохоор таны дүр сонгогчдыг маргаангүй татна гэж эрх баригчид шийджээ.
Тэгээд “Залуус аа! 10-р сарын 12-нд нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах байранд би чамайг хүлээнэ...” гэсэн бичигтэй плакатыг хэвлүүлж, хаа сайгүй наасан юм. Харин маргааш нь ард түмэн сонгуульд маш идэвхгүй оролцсон нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл байлаа.
Гэхдээ үүнээс болж, дарга нар танд татагдахаа болиогүй байх. Дараа нь юу болох вэ гэдгийг ч бодох сэхээгүй болтлоо танд татагдсан тэдний хайр унтрахгүй л болов уу.
Дарга нар маань Монгол Улс үндэстний эсрэг бодлогыг явуулдаг. Тиймээс, ашигт малтмалын баялгаар дэлхийд 1-рт ордог Монголын хүн ам нэн ядуу аж төрж байна. Монголын сайн сайхан бүхэн устан сөнөж байна. Улс орныхоо асар их байгалийн баялгаар олдог мөнгөө тэд дэлхийн хэвлэл мэдээлэл, улс төрийг худалдан авахад ашигладаг. Тиймээс монголчуудын зовлонг хилийн чанадад төдийлөн мэдэхгүй. Ард иргэд шударга ёсыг 1990 оноос хойш шаардаж ирсэн ч (өмнө нь Зөвлөлтийн дагуул орон байв), дарга нар огт сонсдоггүй.
Тэдэнд “Монголын холокостыг зогсоогооч!” гэж хэлж өгөхийг танаас би хүсч байна. Тэд таныг л сонсоно!
Хүндэтгэн ёсолсон Ч.Мөнхбаяр. ММVIII.X.X

Биеллээ олоогүй ээ. Анх хэвлэлд гарч байгаа нь л энэ юм билээ.XaBT.Xacap написал:энэ Хасист хөдөлгөөн биелэлээ олсон юмуу?
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS
- Method-Man
- Суу Алдарт Гишvvн

- Бичлэгүүд: 142
- Нэгдсэн: 7-р сар.16.08 4:54 pm
- Байршил: Монгол Улс
Re: .:: Сонирхолтой нийтлэлvvд ::.
Заримыг нь уншлаа сонирхолтойл юм.. 
Re: .:: Сонирхолтой нийтлэлvvд ::.
Судлаач Ганхуяг гуайн нийтлэлүүд бас их хурц сэтгэсэн юмнууд бий. ороод уншаарай: http://gankhuyag.wordpress.com/
“Боол” Улс
... Түүнчлэн ганцхан шахуу төмөр замаа их ахтайгаа хамтарч эзэмшиж, гаднаас өгөх гэсэн буцалтгүй тусламжийг зөвхөн бараг санхүүгийн шалгалт хийх гэсний төлөө татгалзаж хөнгөлттэй нэртэй зээлийг их ахаасаа авахаар болжээ. Азийн колони байсан бусад улсууд эзэн орноороо бариулсан бүх төмөр замаа өөрийн болгоод авчихсан түүхтэй! ...
“Даяар Монгол” сонины уншигчдын хүрээ тэлэхийн хирээр гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажиллаж, суралцаж байгаа Монголчууд маань нийтлэлээ ирүүлэх болж байна. Тэдний маань Монголоо гэсэн сэтгэл, мэргэжлийн чадвар, санаачилга зэрэг нь Монгол улсын хөгжил, үндэсний аюулгүй байдал зэрэгт тус дэм болох нь дамжиггүй. Сүүлийн үед Австралийн Ё.Гантулга манай нийтлэлчдийн эгнээнд зүй ёсоор элсэн орж ирлээ. Инженэр мэргэжилтэй, тус улсад мэргэжлээрэ ажиллаж буй тэрбээр голчлон техник технологи, биржийн арилжааны талаар бичиж ирсэн, энэ удаад та бүхэнтэй Монгол орныхоо хувь заяаны талаар саналаа хуваалцаж байна.
ХӨНДЛӨНГИЙН НҮДЭЭР:
Газар зүйн хувьд Ази тивийн төвд, үнэндээ геополитикийн өнцгөөс харвал Азийн зах хязгаарт нэгэн улс оршдог юм. Тэр улсыг Мангу_улс гэх бөгөөд тэр улсын хүн ард нь боолын сэтгэхүйтэй боол улс бөлгөө. Хамгийн сайн гэрээ, үйлдвэр гэж гайхуулдаг зүйл нь зэсийн уурхайн шороог хагас боловсруулаад гаргадаг юм. Тэдний өвөг дээдэс хонины ноосыг угаадаг үйлдвэрээс өөр зүйлгүй байсныг бодвол яахав ээ дэвшил гэх үү дээ. Гэвч тэр үед жад бариад хүн алж иддэг байсан Азийн арлын орнууд өнөөдөр тэднээс хамаагүй дээр амьдарч, үйлдвэр, уул уурхай эрхэлж байгаа билээ. Тэгээд тэр гэрээг нь харахаар нэг улстай мөнхийн шахуу тогтмол нөхцөлтэй гэрээг хийчихсэн байна.
Энэ улсаас долоон дор нөхцөлд элсэн дунд тэмээнээс өөр баялаггүй асар, майханд амьдарч байсан ард, түмэн 1940-өөд оноос Америкаар газрын тосоо ашиглуулж 1970 оноос газрын тосны эдгээр компаниудаа бүрэн мэдэлдээ авч чадсан боловч одоо хүртэл зарим улсуудад тэнэгээрээ дуудуулж байдаг.
Бас дээр нь болоогүй ээ энэ улсын ажилчид, албан хаагчид нь найрамдлын гэх хамтарсан үйлдвэртээ адилхан нөхцөлд ижил зүйл хийдэг мөртлөө эзэн орны иргэдээс өсөж төрсөн газар шороон дээрээ бага цалин аваад зогсохгүй их ах гэж эздээ нэрлэн далайсан газар нь далд орж явдаг гээч.
Түүнчлэн ганцхан шахуу төмөр замаа их ахтайгаа хамтарч эзэмшиж, гаднаас өгөх гэсэн буцалтгүй тусламжийг зөвхөн бараг санхүүгийн шалгалт хийх гэсний төлөө татгалзаж хөнгөлттэй нэртэй зээлийг их ахаасаа авахаар болжээ. Азийн колони байсан бусад улсууд эзэн орноороо бариулсан бүх төмөр замаа өөрийн болгоод авчихсан түүхтэй!
Тэгээд 70 жилийн хөгжил гэдгийг бахархан ярьдаг боловч дэлхийд харьцуулах байр суурь, хөгжил нь хэвээрээ харин ч өөрсдөөсөө доор хүй нэгдлийн байгуулалтай байсан олон улсаас хойш орсноо мэдэхийг хүсдэггүй юм.
Гаднаас ирсэн хэн бугай ч энэ улсад ноён болж болох боломжтой. Учир нь энэ улсад гаднаас ирсэн хэнийг ч болов ихэд хүндлэн угтаж, тал засан бөгсийг нь долоох шахна.
Ялалтын баяр гэдэг нь өөрийн газар нутгийн 60,000 км2 өчнөөн үржил шимтэй хэсгийг хоёр том их гүрний маргаан дунд алдчихсаныгаа нэрлэдэг юм.
Хүн, хүмүүс нэг удаа алдаж болдог юм гэнэ лээ. Алддагүй хүн, төгс зүйл байдаггүй боловч сүүлд хийсэн гэрээнүүд нь бас хөөрхий боолын гэрээгээ давтчихсан байдаг нь гайхалтай.
Хариас ирсэн шинэ эзэд нь хэдэн арван тонн алтыг нь татваргүй зөөчихөөд тэр мөнгөөр нь “боол” улсаа шүүхэд өгчихнө.
Өөрсдөө цэвэр усны маш бага нөөцтэй мөртлөө хүн уухад бүрэн тохирох маш тунгалаг цэвэр усаа нэг шоо метрийн нь зургаахан төгрөгөөр алт ухдаг гадныханд өгдөг боловч хөөрхий ядуу иргэддээ нэг шоо метр усны vнийг 50-100 тєгрєгєєр өгдөг. ( 2009/04/27-нд хандав. http://olloo.mn/modules.php?name=News&f ... id=1152225)
Асар том орд баялаг олдсон боловч тэрийгээ хариас тулгасан 30+20+20=70 жилийн хатуу гэрээгээр Европийн хэд, хэдэн улстай тэнцэх газар нутагтай хамт ашиглуулахаар өгснөө гавьяа мэт ойлгоно.
Ийм улсаас дэлхийн талыг эзэлсэн суут хүн гарсан гэж үү? Тэр хүний удам угсаа тэд мөн гэж үү? Түүний амьдралын бүх утга учир, тэмцэл нь хүчирхэг “Эзэн” улсыг байгуулах байсан байтал, өнөөгийн үр садаа харах юм бол амиа хорлох байсан биз.
МИНИЙ НҮДЭЭР:
Тиймээ, бид “боол” улс болчихоод байгаа юм биш үү?
Бид агуу хүний нэрийг гутааж байгаа мөртлөө бидний дундаас энэ бүхэнтэй эвлэрэхийг хүсээгүй тэмцэж байсан хүмүүсдээ дэндүү хатуу хандаж байдаг юм биш үү?
Хэдхэн жилийн өмнөөс Иргэний хөдөлгөөнөөр эхлэлтэй тэмцэж, жагсаал цуглаан хийж байсан залуус ер нь бидэнд тэгтлээ ад үзэгдэхээр юу хийсэн юм бэ?
Үнээн: тэд алдаж, оносон залуу насны аагаар болсон болоогүй юм болгонд жагсаж үймүүлж байсан. Гэхдээ тэдний эцсийн зорилго бол манай Монголд газар аваад байсан хууль ёсгүй байдал, авилгал, ёс суртахууны уналт гэх зэрэг шударга бус байдлын эсрэг шүүмжилж, жагсаж байсан нь буруу юм уу?
Тэд дөрвөн жил өөрсдийн залуу нас, ажил хөдөлмөр, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдэдээ зориулах цагаа өвлийн хүйтэн, зуны халуун гудамжинд өнгөрөөсөн юм. Тэд бидэнтэй адилхан хүмүүс тэдэнд хүн шиг идэж уух, өмсөж хэрэглэх үр хүүхдээ тэжээх хэрэгцээ байсан. Тэд тодорхой хэмжээгээр санхүүжилт хаа нэгтээгээс олох хэрэгтэй байсан байж болох юм. Тэгж байж тэмцэлээ үргэлжлүүлэх шаардлагатай байсан. Барууны орны иргэний хөдөлгөөнүүд шиг санхүү, нийгмийн дэмжлэгээр дутагдсан. Тэд ядарсан, туйлдсан, цөхөрсөн,бухимдсан, нийгмээс ирэх сэтгэл зүйн дайралтууд, гүтгэлгийг тэвчих тэвчээр нь барагдсан, залуу халуун насны сэтгэлийн хөдөлгөөнөө хурцаар илэрхийлж эхэлсэн.
Эцэст нь сонгууль шударга бус болсон нь тэсэрч ядаж байсан сэтгэлийн бухимдлын өдөөгч болсон. Тэд тэсээгүй юм. Тэдний бухимдал гомдлын, тэсрэлтийг чоно бороонооор гэгчээр хаана ч байдаг үзэгдэл болох элдэв гэмт этгээдүүд овжиноор ашиглаж нийгмийн үймээн, самууныг далимдуулан хулгай, дээрэм, танхайрал гэх зэрэг гэмт хэргийн сэдэлдээ амжуулсан нь үнэн.
Засаг, төр нэгэнт үүрэгтэйгээс хойш олныг хамарсан эмх замбраагүй байдлыг зогсоосон нь зөв. Гэхдээ зүгээр зугтаж явсан хүнийг буудаж ална гэдэг гэмт хэрэг шүү дээ! Хэрэв хохирогч нар онц байдал зарласан үед хүчний байгуулгынханд халдсан бол хохино, цагдаагийн зөв гэх байлаа. Гэтэл тийм байгаагүйг олон зүйл, хүн гэрчилж байгаа юм биш үү!
Тэгээд нийгмийг авилгал, албан тушаалаараа ашиглан өчнөөн хохироосон этгээдүүд зөв зүгээр ажил албаа эрхлээд явж байгаа мөртлөө, сонгуулыг будилаантуулаа гэж бухимдсан олны үймээнээр шатсан цагаан байшингийн төлөө тэднийг яллах, явдал хэр шударга юм бол? Тэгээд тэдгээр залуучууд сонгууль шударга биш боллоо гэдэгт бухимдахгүй байх ёстой байсан уу? Зүгээр хоорондоо ярилцаад өнгөрөх байсан юм уу? Тэр илэрхийлэх хэвлэл мэдээлэл чинь бараг бүгдээрээ худалдагдчихсан, мөнгөний захиалгат нийтлэл хэвлэдэг, гадаад хэдэн мэдээ орчуулдаг, хүчирхийлэлийг гаргуун тод томруун харуулж бичдэг, гэмт этгээдүүд, загвар өмсөгч хүүхэн, бөх, албан тушаалтан гэсэн хэдхэн сэдэвт эргэлддэг нийгмийн бузар булай, хууль бус байдлыг магтан дуулагч хэрэгсэл болчихоод байна шүү дээ!
Тэгээд бид чимээгүй дуугүй, хүлцэнгүй байх ёстой юм уу? Хэдэн арван жилийн дараа улс маань ядуу дорой хэвээрээ, уул уурхайнхаа хагас боловсруулсан бүтээгдхүүнээс царай алдаад сууж байхад бидний үр хүүхэд, дүү нар мань та нар сайн ажиллаж, амьдарч, тэмцэж байгаагүй учраас бидний ийм ядуу дорой байдал одоо хүртэл үргэлжилж байна гэвэл үр хүүхдийнхээ нүдийг эгцэлж хараад бид юу хэлэх юм бэ? Би амьдралаа сайн авч явсан бусад нийгмийн гишүүд муу байсан гэх үү? Бид энэ үед юу ч хэлээгүй, хийгээгүй, дуугараагүй тэр Иргэний хөдөлгөөн мэтийн хэдэн хүмүүс нэг юм яриад байсан. Надад харин хамаагүй би зөвхөн амиа бодоод өөрсдийгөө аргалахыг хичээсэн гэж хэлэх үү?
Баяжиж чадсан нэг нь үр, хүүхэддээ биднээс бусад нь ядуу дорой байх нь хамаагүй, тэдний хорссон бухимдсан харцыг бүү анзаар, гудамжны бохир заваан байдал, нийгмийн бусад бурангуй үзэгдэл чамд нөлөөлөхгүй, чамд хамаагүй гэх үү? Чи болон чам шиг хэдэн баян хүн нийгмээс тасраад амьдарч чадна, бусад хүмүүс зовж байхад чи аз жаргалтай амьдарч чадна, энэ нийгмийн харьцаанд чи оролцохгүй байж чадна гэж хэлэх үү?
Гадаадад гарсан нэгэн хүүхдүүддээ ядуу дорой, авилгал, ёс суртахууны доройтолд автагдсан Монголоос гаралтай гэдэг чинь чиний нэрийн хуудас болохгүй явж чадна гэж хэлэх үү?
Өөрийгөө хар, толинд хар, зүрх сэтгэлээ, оюун ухаанаа чагнагтун. Тэр чинь таньд шударга үнэн байх ёстой гэж хэлэхгүй байна уу?
Аливаа ардчилсан нийгэмд байдаг иргэний хөдөлгөөнүүд манайд дарагдсан нь үнэн. Гэхдээ хүний зүрх сэтгэлд байдаг шударга ёсыг эрхэмлэх чанар, амьдралын сайн, сайханд тэмүүлэх тэмцэгч чанарыг хэн ч хэзээ ч мөхөөж чадаагүй, чадахгүй. Энэ бол хүн төрөлхтөний оршин байх мөн чанар.
Тиймээс хэзээ нэгэн цагт, хүний дотоод сэтгэлийн бухимдал цагаа болохоор тэсэрч л таараа. Харин хэзээ, хэдийд гэдэг л харин асуултын тэмдэгтэй байх шив дээ. Цаг хугацаа явж байгаа шүү!
Ё. Гантулга
2009-04-28
Австрали

Монгол, Орос, Хятад, Казахстан улсууд хамтарч, Алтайн хязгаарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулна
Миний бие, Монголд чөлөөт эдийн засгийн бүс (ЧЭЗБ) байгуулах нь ач холбогдол ихтэй болох талаар 1999 онд бичиж байснаас хойш, даруй 9 жил өнгөрчээ. Өнөөдөр, манай улсад ЧЭЗБ байгуулах шийдвэр нь хийгдсэн боловч хэрэгжилт нь эхлэл төдий байгаа бөгөөд, “үр ашиггүй, зогсоох шаардлагатай төсөл” ч гэгдэх боллоо.
Монголд ашигт малтмалын асар их нөөц буй нь, олборлол-боловсруулалт-үйлдвэрлэлийн цогцолборуудаас нь олох ашиг дээр суурилан, олон салбарт эдийн засгийн бүтээн байгуулах боломжийг олгоно. Ашигт малтмалын нөөцтэй бол түүнийгээ, хожим ашигт малтмалгүйгээр амьдрах хэтийн төлөвт чиглүүлэн дээд зэргийн үр ашигтайгаар зориулан зарцуулдаг нь жишиг билээ. Жишээ нь: Эмирт.
Бид ч бас тийнхүү ажиллах ёстой. ЧЭЗБ бол олон салбарт эдийн засгийг бүтээн байгуулах үйлсэд багагүй хувь нэмэртэй алхам, уг үйлсийн салшгүй нэгэн хэсэг нь болох юм.
Урьдаас бодож боловсруул-саар, 2008 оны 4-р сард хэвлэлээр олон нийтэд дуулгасан минь, Монгол, Орос, Хятад, Казахстан дөрвөн улсын уулзвар бүсэд олон улсын ЧЭЗБ байгуулах тухай юм.
Монгол улсын хувьд баруун хязгаарыг хөгжүүлэхэд алслагдмал байдал, дэд бүтцийн дутагдал гээд олон бэрхшээл учирдгийг нурших юун.
ОХУ Алтайн хязгаар нутгаа хөгжүүлэхэд зохих анхаарлыг тавьж эхлэв. 1991 онд “Алтай” ЧЭЗБ байгуулах ерөнхийлөгч Б.Ельциний шийдвэр гарсан. Хэрэгжилтийн хувьд янз бүрийн бэрхшээлүүд тохиолдсоор иржээ.
Эрчимтэй хөгжлийн зарчмыг зарлан тунхаглаж, амжилттай хэрэгжүүлж буй БНХАУ-ын хувьд мөн Алтайн бүсээ хөгжүүлэх ихээхэн сонирхол буй.
Казахстан улс дорнод хязгаараа хөгжүүлэх, энэ үйлсдээ хөрш улсуудтайгаа хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа юм. Дөрвөн улсын уулзвар бүсэд казах хүн нэлээд хэмжээгээр оршин суудаг нь уг сонирхлыг нь улам хүчжүүлдэг.
Тийм ч учир, 4 улсын төлөөлөлтэй “Бидний нэгэн гэр – Алтай” гэдэг зохицуулах зөвлөл байгуулагдсан байна.

Өнөөдөр, 4 улсын найрамдал, хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд оруулах ёстой хувь нэмрээ, энэ бүс нутаг оруулж чадахгүй байна. Бие бие рүүгээ гараа сунгаж шийдэмгий алхам хийх цаг иржээ. Тэр нь, 4 улсын уулзвар бүсэд байгуулах олон улсын ЧЭЗБ юм.
“Шинэ Алтай”, “Алтайн дөрөв”, “Найрамдлын Алтай” зэрэг нэртэй байж болох энэхүү ЧЭЗБ нь улс бүр 4 улсыг холбоход хангалттай газар нутгийг олгосны дээр, эдийн засгийн хөнгөлттэй нөхцөл, хуульзүйн онцгой статустайгаар оршин тогтноно. Худалдаа, эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэл, байгалийн баялгийн эзэмшилт, дэд бүтэц, хүний нөөцийн ашиглалт, тээвэр, жуулчлал, шинжлэх ухаан-техникийн зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой бүс болох төлөвтэй юм.
Гааль, түрээс, татвар, валют, виз, хөдөлмөрийн тусгай дэглэмүүд нь хөрөнгө оруулалтад нэн тааламжтай нөхцлүүдийг олгох ёстой. Нээлттэй, олон улсын онцгой хот, технополисийг хамтран байгуулж болох юм.
Алтайн шинэ ЧЭЗБ-д Туманганы ЧЭЗБ үлгэр жишээ болж өгнө. Тэрхүү олон улсын ЧЭЗБ-ийг хөгжүүлэхэд БНХАУ, ОХУ хүчин чармайлт тавин ажиллаж буй. Монгол улс ч хувь нэмрээ оруулж ирсэн юм.
Алтайн дөрвөн улсын ЧЭЗБ-ийг байгуулах санаачилгыг миний бие үүгээр дэвшүүлж буй бөгөөд, МУ-ын ЗГ нааштайгаар хүлээн авч, энэхүү асуудлыг хөршүүддээ ул суурьтайгаар дэвшүүлэн тавина гэдэгт найдаж байна. Алтайн олон улсын ЧЭЗБ Монгол орны хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой болох нь дамжиггүй билээ.
2009.02.02

Барон Унгерний цэргүүд ч, 1932 оны босогчид ч, Халимагийн морин хорооныхон ч Монголын баатрууд мөн
“БНМАУ-ын баатар” цол 1922 онд буй болж, Д.Сүхбаатар анх хүртсэн юм гэдэг. Тэрбээр Богдын ЗГ-аас мөн баатар цол хүртэж асан тул хошой баатар аж. Байж болох л хэрэг. Д.Сүхбаатар 1911, 1921 оны хувьсгалуудад гавъяа байгуулсан цогт эх оронч мөөн.
Харин Х.Чойбалсан хошой баатар болох гавъяатан мөн үү (Ю.Цэдэнбал ч яахав, шударгаар цолыг нь хураасан)? И.Сталин, Л.Брежнев, А.Косыгин зэрэг Зөвлөлтийн нам төрийн удирдагч нар? Сансрын нисэгч Г.Титов, П.Беляев, Н.Рукавишников, А.Николаев, В.Горбатко, В.Коваленок, В.Савиных? Тэд Монгол улсын баатар хэвээрээ л байгаа.
Гэтэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-21 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослогын баатрууд маань ор тас мартагдсан, нэлээд нь бүр, дайсан мэтээр ойлгогдсон хэвээр байгаа нь эмгэнэл билээ. Энэ харамсалтай явдлын талаар асуудал дэвшүүлж, олны анхаарлыг хандуулахын тулд миний бие “Баатруудаа бид мартсаан” (moenhbayar.blogspot.com-д буй) хэмээх шүлэг бичин (мөн өөр 5 шүлгээр) “Эх орон танаа” яруу найргийн наадамд оролцсон. Мөн энэ өгүүлээрээ санаагаа дэвшүүлж байнаа.
200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалыг, Монголыг “Хятадын хэсэг” хэмээн баттай ойлгочихсон дэлхийн төөрөгдөлтэй нь хамт түлхэн унагасан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатруудыг бид яавч мартаж болохгүй. Ухаант мэргэн өвөг дээдэс маань “Монгол гэдэг бол Монгол л юм” гэдгийг ойлгож байсан учир, шууд монгол туургатны ЗГ-ыг байгуулж, монгол ахан дүүсээ нэгтгэх үйлсэд зориглосоон.
1913 оны 1-р сард, Хөх хот, Чуулалт хаалга, Бугат, Долнуур, Бат хаалгын чиглэлээр Таван замын цэрэг хөдөлгөж, Өвөр Монголыг чөлөөлөх дайныг эхлүүлэхэд, Манлай баатар Дамдинсүрэн, Удай ван, Хайсан гүн, Егүзэр хутагт, Бавуужав, Тогтох, Чимэдцэрэн, Насан-Арвижих, Сономдорж, Зүтгэлтэн нарын өвөр монгол голдуу ноёд монгол туургатны түмэн морьт цэргийг манлайлан авч одсон байдаг юм.

Сүхбаатар, Данзан, Бодоо, Элбэгдорж Ринчино зэрэг
1921 оны ардын ардчилсан хувьсгалыг хийлцсэн зүтгэлтнүүд
Өвөр Монголд ч тэд цэрэг элсүүлж, Юань Ши Кайн дандаа давуу хүчтэй байлдан, 20 гаруй удаа хиар цохиж байсан агаад, Хөх хотын төлөө тулалдаанд аргагүй нэг ухрахад хүрч, нутгийн ардуудаар хүчин зузаатгаж, бусад замын цэрэгтэй нийлэн бүсэлж цохих ч төлөвлөгөө боловсруулан суутал, Монголыг нөлөөний бүсдээ хуваасан Орос, Японы шаардлагаар аргагүй Богдын ЗГ цэргээ татжээ. Уг нь, шаардлага гарвал Бээжинд ч цохилт өгөх зориг төгс байсийм гэдэг.
Божи, Волиган, Гилэнгүнж, Галсанцинпан, Даш, Долгор, Доржпалам, Дугаржав, Дэлхий, Жигшинбуу, Заяат, Илиу, Лаасаг, Лувсан, Мааньжав, Манажав, Мандах, Мубунга, Муранга, Найданжав, Налгор, Насантогтох, Норов, Өлзийбадрах, Өлзий-Орших, Сандагдорж, Сундайжав, Сэргэлэн, Төмөр, Түгжням, Түмэд, Түмэннаст, Хохилон, Чойванлун, Чулуун, Цэнд, Шаарийбуу, Ярин... Эдгээр нэрүүд бидэнд юуг өгүүлнэ вэ. Юуг ч өгүүлэхгүй. Баатруудыг маань мартуулсан учраас тэр. Гэтэл энэ гэрэлт хүмүүнүүд Монгол Улс үндэстнийхээ төлөө амь хайргүй тэмцэж явсан, та бидний энэ цагийг авчирсан, бахархан дууриах баатрууд билээ.
1919 онд өвөр монгол, буриад хэсэг эх оронч Нармай Монгол улсыг тунхаглаж, ЗГ-ыг нь байгуулсан. Харийнхны хорлонгоос болж тэд ЗГ-таа Халхын нэр нөлөөтэй зүтгэлтнүүдийг оруулж амжаагүй нь зөрчилдөөний шалтгаан болж байсан ч, чухал үйл хэргийг тунхагласан, эхлүүлсэн билээ л.

Баруун Монголыг Манжийн дарлагчдаас чөлөөлөхөд оролцсон Дамбийжанцан зэрэг зүтгэлтнүүд
Панмонгол улсын төв байх түүхэн учир зохиролтой Ар Монголыг гоминданы түрэмгийлэгчдээс чөлөөлөх ариун дайн Нармай Монголын ЗГ-ын шугамаар шийдэгдэн, өрнөжээ. Хэсэг монгол эх оронч энэ дайнд цагаантны хүчийг ашиглах тактик боловсруулсан нь орос, буриад, өвөрмонгол болон бусад монгол ястан цэргүүдээс бүрдсэн хүч (Барон Унгерний гэгдэж) Ар Монголд орж ирснээр хэрэгжсэн.
Тэднийг ар монголчууд туйлаас талархан, чөлөөлөх тэмцэлд эрслэн боссон хөдөлгөөнийг Чин ван Лувсанцэвээн тэргүүлсэн билээ. Чөлөөлөгчид зорьсондоо хүрч, харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, Богд хаанаа өргөмжлөн, Монгол улсаа сэргээн мандуулсаан. Барон Унгерн, Лувсанцэвээн тэргүүн, Баяр гүн, Жамбалон зэрэг зүтгэлтнийг тэгэхэд зүй ёсоор баатар цолоор шагнаж байсан.
Энэ дайныг үүсгэсэн монгол эх орончид маань эх орноо л чөлөөлөхийг эрмэлзэн, зорьсондоо хүрсэн болохоос биш, большевизмийн эсрэг цагаантнуудын тэмцэл, Оросын иргэний дайнд оролцъё гэж санаагүй нь МАН-ын эх орончид улаантнуудыг түшиглэсэн явдалтай л ижил. Өдгөө тэдгээр ч цагаантнууд улаантнуудыгаа бодвол дэвшилтэт хүч гэгдэн, Барон Унгерн “Оросын цагаан хөдөлгөөний сүүлчийн рыцарь” гэх зэргээр алдаршиж буй билээ.

1920-1921 онд Ар Монголыг Юань Ши Кайн түрэмгийлэгчдээс
чөлөөлөхөд оролцсон буриад монгол казакууд
Большевикууд Монголд иргэний дайн өдөөн, хожоо гаргая гэсэн нь төдийлөн амжилт ололгүй, эх орноо чөлөөлсөн монголчууд цагаантнуудаас ангижран салж, Барон Унгернийг (тэрбээр манайхны дургүйцлийг төрүүлсэн болсон) ч баривчлан, бусадтайгаа нэгдэн нийлж байсан.
20-21 оны Цэвээн тэргүүн, Баяр гүн нараар удирдуулсан монголчуудын чөлөөлөх тэмцлийн баатрууд мартагдах ёсгүй, мөнхжих ёстой!
Монголчууд зөвхөн 20-21 онд большевизмийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулсан биш. 1932 оны ардын бослогоороо большевизмд хүчтэй цохилт өгсөн юм. Энэ бослогыг большевикууд хэрцгийлэн дарсны (олон мянган хүн хядуулсан, цаазлуулсан) дараа буулт хийж, Сталин “Монгол орон хөрөнгөтний ардчилсан улс болбол зохино” хэмээн сандран мэдэгдэж байсан билээ. Ташрамд, большевизмийн эсрэг тэмцэл нь өдгөө гитлеризмийн эсрэг тэмцэлтэй дүйцэх, хүн төрөлхтний ариун үйлс гэгдэх болсон.
Гэхдээ 1932 оны бослого маань юуны өмнө зөвлөлтийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх гэсэн үйлс байлаа. МАН-ын эх орончид маань цагааны дээрэмчдийг улаантных нь хүчээр зайлуулж, улмаар бүх монгол туургатны ардчилсан улсыг байгуулах зорилготой байснаас бус, большевизмаар замнана, зөвлөлтийн колони болно гэж огт бодоогүй л билээ. Түүнийхээ улмаас ч улаан террорт өртөн хядуулцгааж, зөвлөлтийнхөн Монгол оронд эзэн суусан.

Сталинизмын гай зовлонгоос халимаг эх орноо аврахыг зорьсон дайчид
Бослогыг анх санаачилж, “Самбуу ламын бичиг” хэмээх тунхгаараа олныг уриалан дагуулсан Самбуу дүвчин, Очирбатын яам хэмээх чөлөөт Монголын ЗГ-ын ерөнхий сайд Самбуугийн Буриад, яамны НБД Жамсрандорж, мөн Түгж нарын жанжид бол ард түмнийхээ сайн сайхны төлөө эрслэн боссон зоригт баатрууд минь билээ.
Монголчууд бид л баатруудынхаа дурсгалыг сэргээж, сүлд хийморий нь дээдэлж, үлгэр жишээгээр нь төлөвшиж, хойч үеэ хүмүүжүүлж, баатруудаа шүтэж биширч явахгүй бол, өөр хэн чингэх билээ. Бидний төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн тэд мартагдах хувьтай юм гэж үү.
Бусад улсууд зөвхөн өөрийн улсын иргэнийг биш, өөрийн үндэстний баатрыг эрхэмлэн дээдлэх өргөн чиг хандлагатай байдаг нь зөв юм. Казахстан гэхэд Шинжааны Оспан баатрыг маш их хүндэтгэн дээдэлдэг.
Тиймээс бид монгол туургатны баатруудаа манай миний хэмээн өөриймшүүлж явах хэрэгтэй байна. Жишээ нь: Ард түмнийхээ л эрх чөлөөний төлөө тулалдаж явсан Халимагийн морин хорооны баатруудыг бид хүндэтгэх л ёстой. Сталины “талд” л байсан бол баатар биш шүү дээ. Эх орноо хамгаалснаар нь л үнэлэх учиртай. Иргэд нь Гитлерийн “талд” байлдаж явсан гэх улсууд өдгөө тэднийгээ эх орныхоо төлөө, сталинизмын эсрэг тулалдаж явсан гэгээн дайчид гэж хүндлэх болжээ. Бид ч бас тэгж хандах учиртай.
Баатруудаа мартахгүйн тулд дараахь зүйлүүдийг төр түмэндээ уриалж байна:
1. “БНМАУ-ын баатар” цолтонд Монгол Улсын баатрын статус автоматаар шилжихгүй. “Монгол Улсын баатар” цолыг цол шиг цол байлгаж, түүнд “БНМАУ-ын баатар” цолтнуудаас дүйцэхийг нь хамруулъя. Манай эх орныг амь бие хайргүй хамгаалсан дотоод, гадаадын иргэд л “Монгол Улсын баатар” цолд хамрагдах эрхтэй.
2. 1911 оны хувьсгалаас эхлүүлэн, бүхий баатруудыг “Монгол Улсын баатар” цолд хамруулан, мандуулъя. Богд хаант Монгол улсаас олгосон баатар цолтнуудыг “Монгол улсын баатар” цолонд автоматаар хамруулж болно гэж үзэж байна. 1911 оны хувьсгалаас эхлээд, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-1921 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослого зэрэг томоохон үйл явдлыг, мөн бусад түүхэн үйл явдлуудыг судалж, баатруудыг тодруулъя.
3. 1911, 1913, 1920-1921, 1932 оны баатруудад зориулсан хөшөө дурсгал, музей, кино, ном зэргийг бүтээж, тэдгээрийг өргөнөөр сурталчилан мөнхжүүлье. Чингэхдээ Өвөр Монгол, Буриад, Барга, Тува, Торгууд (Шинжааны) зэрэг, ард иргэд нь манай тусгаар тогтнолын үйлсэд олноор оролцсон монгол нутгуудын баатруудад тусгай тусгай болон, нийлүүлэн нэгтгэсэн хөшөө дурсгалыг босгож, ар монголчуудын үнэн сэтгэл зүрхний талархал хүндэтгэлийг илэрхийлж, бүх талаар сурталчилан мөнхжүүлж, монгол туургатны эв нэгдлийг гагнан бэхжүүлж, яруу алдрыг бадраах нь зүйтэй.
4. “Монгол үндэстний баатар” цолыг буй болгож, нийт монгол туургатан даяарт дуурсах гавъяатай баатруудыг хамруулан мөнхжүүлье. Энэ цолыг Монголын эрт цагаас эдүгээг хүртэлх түүхэн баатруудад олгож байя.
5. Зөвлөлтийн ноёрхол, нэг намын тоталитар дэглэм, социалист интернационализмд таацуулан, үзэл суртлын үүднээс туйлшран олгосон баатар цолын цаад үнэн мөн чанарыг ард түмэнд тод таниулъя. Монгол улс түмэнд гай зовлон авчирсан, эсэхүл гавъяа байгуулаагүй хүмүүсийн хөшөө дурсгалыг буулгаж, мөнхжүүлэлтийг нь үгүй болгох хэрэгтэй. Гавъяатай эсэх нь маргаантай байдаг хүмүүсийн хувьд ч тийнхүү хандах шаардлагатай.
Баатруудаа хүний ёсоор эрхэмлэн дээдэлж, мөнхжүүлэн хүндэтгэж, тэднээс суралцаж, улс түмнээ мандуулан бадраах үйлсэд хувь нэмрээ харамгүй оруулцгааж, Мөнх тэнгэрийн ивгээлийн дор цэнгэлийн манлайд хүрцгээе!
Ч.Мөнхбаяр. MMIX.IV.XV

http://publish.news.mn/show/id=839
5 сарын 24-нд
5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган төрийн далбаагаа өндөр мандуулан давхилдаж үүр цайтал баярлах болно. Монгол даяар хүмүүс өөрөө л ерөнхийлөгч болчихсон аятай баяр бахдал болон эрх чөлөөтэй хөөрцгөөнө. Маргааш өглөөний нарнаар хүмүүс цээж дүүрэн ялсан баяртайгаар сэрэх болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс чимээгүй айн гэр гэртээ бүгнэ. Улаанбаатарт залуус тэвчээр алдан хараал тавьж ингэж луйварчидад дарлуулж амьдарснаас тэмцэж босоод үзье гэж шүд зуун зоригоо чангалах болно. Хөгшид “боль та нар дахиад буудуулна” гэж хорино. Монгол даяар сонгуулийг мартахыг хичээж “ за наадам л хурдан болоосой” гэж санаа алдан бодлогоширцгооно. Хүмүүс шөнө болоход нэг л гунигтай, далдхан айдастай чимээгүйхэн ор орондоо шургацгаах болно.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулж, телевизээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн кино гардаг болно. Телевизээр үргэлж үзэж байх ёстой зарим нэг том хүний төрсөн өдөр гэдгийг ч мартана.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүүхдийн баяраар монгол даяар телевизийн бүх сувгаар ерөнхийлөгч төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байгааг өдөржин харан өнгөрөөх болно. Магадгүй дахиад Чингисийн ба Н.Энхбаярын төрсөн өдөр болгон тэмдэглэж Сүхбаатарын талбайд Чингис ба түүний өмнө дуулж бүжиглэж баяр хүргэж өнгөрөх болно.
Гай болоод бас нэг уулан дээр гарчихвал тэр тухай нь бүгдээрээ арваад хоног дуу шүлэг зохиож, орой болгон телевизээр давтан үзэж, баярын нулимас унагах хэрэгтэй болно. Мэдээж урлаг улстөр спортын одод хамт ууланд гарах гэж уйлаан болно. Чадаагүй нь хажуугийн эм ууланд гарна. Тэрийг бас телевизээр харж баярлах ёстой болно. Зөндөө баярлах ажил гарна. Олимпод төрийн далбаа биш Н.Энхбаярын далбааг авч явахгүй бол медаль авахгүй болно. Медал авчихвал Н.Энхбаярт баярлах ёстой болно.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол боловсрол үнэ цэнэтэй болно.Монгол сэхээтэн үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй мэдлэг боловсролтой хүн үнэ цэнэтэй ажилтай болно. Үнэтэй цалинтай болно. Үнэ цэнэтэй амьдралтай болно. Орцны нэг их дээд сургуулиуд цэгцэрч, дээд боловсрол жинхэнэ мэдлэг, ажил амьдралын баталгаа болно. Барууны том их сургуулиудын монгол салбар нээгдэж эх орондоо дэлхийн хаана ч үнэ цэнэтэй мэргэжил, боловсрол олох болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал их дээд сургууль үнэгүй болно. Боловсрол мэдлэг үнэгүй болно. Багш үнэгүй болно. Оюутан үнэгүй болно. Сэхээтэн үнэгүй болно. Монгол хүн үнэгүй болно. Үнэтэй хүн болоё, үнэ цэнэтэй мэдлэгтэй болоё гэсэн бүхэн гадаад явж их үнэ төлж хүний газар сурч амьдрах болно. Чадалтай ухаантай нь сурсан газраа үлдэж ажиллах болно. Монголоос тархи гадагшлах үзэгдэл жинхэнэ бодат болно. Үнэ цэнэгүй нь монголд үнэгүй сургуульдаа үлдэнэ. Үнэгүй хүн болно. Үнэ цэнэгүй амьдралаар амьдарна.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал эрүүл мэнд үнэтэй болно. Монгол хүний амь үнэтэй болно. Хүн бүр даатгалтай болно. Даатгалаараа хүссэн эмнэлэг эмчдээ эмчлүүлдэг болно. Монгол эмнэлгүүд хэдхэн жилийн дотор хөрш орнуудын эмнэлгүүдээс сайн болно. Жилдээ гадагш 40,000 өвчтөн явах биш харин ч буриад, өвөр монгол, тувагаас монголд ирж эмчлүүлэгсэдийн тоо тасралтгүй өсөх болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал эмчилгээ үнэгүй болно. Эмч үнэгүй болно. Эмнэлэг үнэгүй болно. Эрүүл мэнд үнэгүй болно. Монгол хүний амь үнэгүй болно. Эмч нарын орыг шарын шашны нэр барьсан луйварчид бариач, илээч, нулмиач, цавчаач нар эзлэх болно. Үнэ цэнэтэй амь насаа эмчлүүлье гэсэн монгол хүн Эрээн, Хөх Хот, Бээжинд багтахаа байна. Удаан өвдөж шаналагсадын ар гэрийнхэн нь тэндээ гэр байшин ч авч эхэлнэ, хятад хэл ч сурч таарна. 80 жилийн түүхтэй шинжлэх ухааны монгол эмнэлэг үнэгүйдэн нас барж, хятад эмнэлгүүд баяжин цэцэглэх цаг ирнэ.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол хүн бүр таван Толгойн эзэн болно. Хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно. Ганц нэгхэн дарга хагартлаа баяждаг биш бүгдээрээ хүн шиг амьдардаг болно. Эзэн нь болсон монгол хувьцаа эзэмшигчид уурхай, үйлдвэрээ хэрхэн хамгийн сайн ажиллуулахыг шийддэг болно. Хөрөнгөтэй болсон монгол хүн хөрөнгөө яахаа өөрөө мэддэг болно. Яг л хувьдаа малтай, хувьдаа байртай, бизнестэй болсон шиг хүн бүр хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал оросын олигархууд эрдэс баялгын маань эзэн болно. Тэдний хаяа чулуудсан хишиг өглөгийг монгол хүн горьдож амьдардаг болно. Жилийнх нь хишиг өглөгийг авах гэж хороо хорин дээрээ оочирлон нэгнээ дарж алах дөхөн гадаад эздийн доромж инээдийг хүргэдэг болно. Хүн бүр хишиг өглөг, нийгмийн халамж, сонгуулийн мөнгө, тахир татуугийн группээр гуйлгачин сэтгэхүйгээр амьдардаг болно.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болно. Буруу зүйлийг эсэргүүцэж жагсдаг болно. Шүүх хуулийн өмнө ард иргэд ч дарга нар ч адилхан тэгш эрхтэй болно. Шүүх цагдаа шударга болно. Дарга нар даврахаа болино.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс үзэл бодлоо хэлэхээс улам айдаг болно. Буруугийн эсрэг жагсахаас айдаг болно. Дахиад буудчихна гэж эцэг эх нь айдаг болно. Н.Энхбаярын хүмүүс ба үлдсэн бүх хүмүүс гэсэн ангилал бий болно. Төрийн алба, шүүх прокурор, хүчний байгууллага, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн салаа мөчир бүрт зөвхөн энхбаярын хүн бүх эрх, мөнгийг гартаа атгана. Бусад нь тэдэнд үйлчилж, сонгуулиар тэднийг сонгож байх үүрэгтэй болно. Н.Энхбаярын хүмүүст хууль үйлчлэхгүй болно. Н.Энхбаярын дараа энхбаярын хүн дараагийн ерөнхийлөгч болно.

5 сарын 24-нд эрх чөлөөтэй хүмүүс баярлаасай. Хүмүүс айдсыг ялж эрх чөлөөг сонгоосой. Нээх сайхан уужуухан амьсгаа авахсан.
Б.Болдсайхан эмч 2009-5-07

Монголчуудад би үгээ хэлье сонсцгоо
Нэгэн залуугийн Монголоо гэсэн үзэл бодол. Надад их таалагдлаа
Би ойрын үед нилээн завгүй байгаа тул блогтоо өөрийн гэсэн зүйл нэмж амжихгүй л байна. Гэвч болж байгаа үйл явдлуудаас хоцрохгүй гэсэндээ нийтлэлүүд маш ихээр уншиж байгаа. Ингээд нэгэн гашуун ч гэсэн үнэн нэгэн нийтлэлийг толилуулж байна. /СААК-аас/ Манай Монголчууд Монгол нутагтаа эзэн нь шиг биш гадныхны газарт гуйгаад амьдарч байгаа юм шиг загнадгийн нэгэн тод жишээг гаргажээ. Ер нь энэ гадныхныг хянах хараа хяналтыг сайжруулахгүй бол Монгол хөгжөөд сайхан амьдарна гэж байхгүй л юм байна л даа. Надад хуучин Соц нийгмээс ганц авууштай юм нь гадныхныг цагдах байсан. НАХЯамны ганц гавъяа нь л энэ. Одоо тийм л цагдалт дутагдаж байна. Хууль бус үйлдэл хийсэн, зөвшөөрөлгүй орж ирсэн гадныхантай тэмцдэг ганц байгууллага нь “ХӨХ МОНГОЛ”, “ДАЯАР МОНГОЛ”. Тэд нарын үйлдэлийг төрөөс дэмждэггүй юмаа гэхэд битгий л хориосой доо.
Гадныхан Монголд яагаад баян байдаг нууц
Оршил буюу “Пєєх гадаад хvн, баян босс, бєєн доллар!”
Пєєх гадаад хvн! гэж хvvхэд хєгшидгvй, дээр дооргvй, эр эмгvй хєл алдан гvйлдэнэ.
Учир нь тэдний толгойд *Гадаад хvн бол бєєн доллар, Гадаад хvн бол баян* гэсэн тогтсон бvрхэг ойлголт эргэлдэнэ.
Тэднээс хэдэн тєгрєг салгачих юмсан гэж гэж уралдан урд хойгуур нь хэн хvнгvй гvйх нь гэм биш зан. Хамаг байдгаа дэлгэнэ. Зах зээлийн нийгэмд энэ бол байх л ёстой зvйлийн нэг яах аргагvй мєн. Ер нь эх оронд минь тухлаж байгаа гадныханд vйлчилгээ vзvvлж арилжаа наймаа хийж хєлс мєнгє авах, хожоо гаргах нь бидэнд хэрэгтэй байлгvй яахав.
Гэхдээ манайхан гадныханаас юм салгах биш харин ч эсрэгээрээ хамаг юм аа цєлмvvлээд бvр дээр нь луйврдуулж ашиглуулаад байх шиг. �?йм л хандлага хаа сайгvй элбэг байх шиг. Ер нь хаа сайгvй л ийм байн дєє…
Гадныхан манайхантай нийлээд хvртэл луйвар хийх нь ихсэв. �?ймэрхvv жишээ бол зєндєє. Наад зах нь гэхэд л нэг гадаад нєхєр Залуучуудын холбоо гэх ганц байгууллагатай маань нийлээд залуусыг орон сууцтай болгоно гэж vлгэр зохиогоод хэдэн тєгрєгийг нь аваад луйвардчихсан хэрэг гарсан.
Yvнтэй ижил гадагш нь гаргаж єгнє ажилд зуучлана гэхчилэн хуурсан гадна дотны нийлсэн дружба луйварчид мундахгvй. Бvр монгол охидыг маань гадагш нь аваачаад зарчихсан зардаг сvлжээ бий болсон гэх.
Монголд хар тамхи гэхчилэн болж бvтэхгvй зvйл оруулж ирдэг, буу зэвсэг наймаалдаг, Монголоос хууль бусаар эд баялагийг маань зєєдєг, Монголд vйлчилгээний газар ажиллуулэх нэрээр тэндээ охид бvсгvйчvvдийг маань биеийг нь vнэлvvлдэг, хууль хяналтынханыг хvртэл vл тоодог даварсан этгээдvvд ч бий…
Одоо байтлаа бvр сvvлдээ тєр засаг тєрийн тvшээдтэй гар нийлэн єм цєм луйвар дээрэм хийдэг болсон ч гэх. Тэгээд л иргэний хєдєлгєєнvvд хашигралдаад л жагсаад л гомдоллоод л байна. Юу єєрчлєгдєєд байгаа нь бvv мэд.
Урьд гадныхан манийг *Алтан дээр суусан гуйлгачин* гэж хошигруулдаг байсан бол єдгєє *Баялагаа цєлмvvлж нvхлvvлсэн шороон дээр суусан нинжа* гэж тавладаг болсон гэдэг нь л vнэн болж байх шиг ээ…
Хоёр хар ирээд хэдэн ченжvvдэд маань доллар vйлдвэрлэж єгнє гэж хулхин дээр нь цэцэг ургуулж хэдэн долларыг нь луйвардаад зогсохгvй монгол охидыг маань бузарлаж ДОХ халдаагаад арилсан гашуун тvvх бий. Тэд бvр онгон охид олж єг гэж буудлын vйлчлэгчидээс нэхэж байсан гэдэг.
Сонсоод байх нь ээ манайхан ер нь ёс юм шиг гадны vйлчлvvлэгч, зочин, тvнш, найз, жуулчиндаа *хvvхэн* олж єгдєг, тусгай vйлчилгээ vзvvлдэг єєрєєр хэлбэл хvний наймааны зуучлагч болдог *єгєємєр* зантай мєнгєний тєлєє юу ч хийхээс сийхгvй шуналтай болсон адгийн амьтад юм уу даа! Энэ л явдал их дэлгэрэх юм бол энэ Монгол моод болох юм бол бид сєнєнє дєє сєнєнє…
За за энэ ч яахав гээд энэ асуудлыг монгол хvн таны амиа бодсон амгалан зангаар хойш тавья!
*Пєєх гадаад хvн! Бєєн доллар* гээд л нvдээ аниад шvдээ зуугаад л бєхєлзєєд л бvр хормой хотоо сєхєєд л гvйлдэцгээсээр байх уу? Эсвэл тэдэнтэй хамууд болж хэдэн муу монголчуудаа хулхидаж хуурч дээрэмдэж луйвардаж зарж арилжаж эх орныхоо эд баялагийг зєєлгєж тонуулсаар байх уу?
Аливаа юманд хэм хэмжээ гэж байх ёстой бусуу. Бас хууль журам, ёс зvй гэж баймаар. Энэ бvхнээ мартаж, умартаж, уландаа гишгэж *Пєєх гадаад хvн! Бєєн доллар* гэж гvйлдсээр байх уу?!! Бодоцгооё болгооцгооё!
Єєр сэжим єєр арга зам єєр гарц єєр ашигтай ажиллагаа єєр мєнгє олох арга зєндєє бий нь тодорхой. Бєєн бєєн жуулчид жил бvр ирж манайд бужигнаж л байг л дээ. Бид ч гэсэн бєєн бєєн доллар євєртєлж баяжиж л байя л даа. Гэхдээ юманд учир бий гэж!
Гадны гуйлгачин яагаад Монголд баян босс бэ?!
Гадны гуйлгачин нєхєр эсвэл тэндээ хэн ч биш эгэл нэгэн байсан нєхєр Монголд ирэхээрээ яагаад ийм баян тарган цатгалан босс болж юу хvссэнээ хийж дураараа дургиж дунд чємгєєрєє жиргэнэ вэ? Тэр ч байтугай манай тєрийн албан хаагч, хууль цагдаагийн эрх мэдэлтнvvдийг маань хvртэл гар хєлєє болгон эрхэндээ оруулна вэ?
Нэгд дээр дурдсан бидний гадны хvн л бол бєєн доллар гэж сэтгэдэг сэтгэлгээнээс болж хєнгєн явдалт хvvхэн шиг тэдэнд татагдаж хєл алдаж байгаагаас болж байгаа хэрэг. Тэгээд л єєрсєдєє ч мэдэхгvй тэдний гар хєл мєнгє олох машин луйвар дээрмийн тvнш болох явдал бєлгєє.
Харин хоёрдугаарт нэгэн зvйл байна аа. Энэ бол хууль бус мєнгє оруулж ирж угаах явдал. Учир юу вэ гэвэл гадны оронд банкны хvv нь маш бага байдаг аж. Харин манай Монголын банкны хvv тэднээс бараг 10 дахин илvv єндєр байдаг нэгэн сонин тогтолцоо байдаг аж. �?нгээд л нєгєє нэг эх орондоо байдаг л нэг эрхэлсэн ажил эзэмшсэн мэргэжилгvй ирээдvй нь бvрхэг гадаад нєхєр чинь энэ сургийг дуулаад л байгаа эд хєрєнгє байр саваа барьцаалаад л хэдэн доллар зээлж аваад л Монголд нисээд ирдэг юм байх.
Мэдээж гаалийнханд хахууль хаяад л эсвэл манай банкныхантай эсвэл эрх мэдэлтнvvдтэй хуйвалдаад л нєгєє хэдэн сая доллараа яаж ийгээд хууль бусаар нуугаад оруулаад ирэх бол нэг их асуудал биш гэнэ. �?нгээд л мань гадаад монголд бол од болно доо.
�?хэнх мєнгєє Монголын хvv єндєртэй банкинд 1 жилийн хугацаатай хадгалуулчихна. Харин vлдсэнээр нь нэг сайхан хаус 1 жилээр тvрээслээд л удахгvй єєрєє vржигдээд гараад ирэх их мєнгєє бодоод ашгаа тооцоод л алгаа хавсраад л хэвтчихнэ дээ. Мэдээж монголд амьдрах єртєг хямд болохоор бvр ч таатай.
Гэхдээ бас болоогvй Монголд нэг юм хийж байгаа харагдах хэрэгтэй бас цаашлаад монголд ажил бизнес эрхэлж байгаа гэж визээ сунгаж байх хэрэгтэй тул нэг юм /буудал баар саун хоолын газар, ресторан/ гэхчилэн vйлчилгээний газар жилээр тvрээслээд авчихна.
Харин тэр нь ашигтай ажиллах vгvй нь тvvнд огт хамаагvй. Зєвхєн хэдэн ажилчдынхаа цалинг тавьж барж байвал барав. Гэхдээ монголд ажиллах хvч маш хямдхан болохоор тvvнд бvр ч таатай.
Хамгийн гол нь нєгєє гадаад нєхєр босс болон хувирч тэрхvv єєрийн газартаа єєрийн дураар дургиж монгол охид хvvхнvvдтэй наргиж, ёстой л нєгєє хєлєєрєє толгой хийж тарвалзахад нь хэрэгтэй.
Мєн монголын тєрийн тvшээд хууль цагдаагийн ажилтан гэх мэт хэрэг болох хvмvvсээ хааяа дайлж цайлж долдигнож хахуульдахад нь, мєн єєртєє ашигтай луйвар бизнесийнхєє лобби хийж байхад бvр догь.
Монгол хvн Монгол эх орондоо єєрийн биеэр яагаад зарим vйлчилгээний газар /баар, зочид буудал, ресторан, хоолны газар г.м./ ажиллуулаад ашиг олж чадахгvй дампуураад байдаг мєртлєє гадны хvнд тvрээслvvлэхэд эсвэл гадны хvнд худалдахад тэр нь дампуурахгvй сайхан ажиллуулаад байгаад байдгийн нэг гол нууц энэ юм.
�?нгэж л гадны гуйлгачин монголд босс болж дураараа дургидаг бєлгєє.
Болж єгвєл нэг монгол хvvхэн эхнэрээ болгоод авчихвал бvр сайхан нэг том бамбайтай болж байгаа нь тэр. *Пєєх гадаад хvн, бєєн мєнгє* гэсэн сэтгэхvйтэй нохойн гуяар далласан ч гvйгээд ирэх хvvхнvvд Монголоор нэг байгаа болохоор энэ бол асуудал биш. Дараа нь бол хаяад алга болоход асуудалгvй. Vгvй ядахад л хамтран амьдрагч монгол охид бол хэд хэдээрээ олддог юм байх.
Бvр их *хуцах* юм бол Монгол иргэний vнэмлэх 2 саяаар гаргуулаад авчихдаг гэнэ шvv.
Сураг дуулаад чих тавиад тэр бvхэндээ анализ хийгээд байсан чинь нэг иймэрхvv л байна даа.
Арай ч дээ гэхээс єєр vг эс олдов. Танд ямар санагдаж байна.
Манай хамаг мэдлэг боловсролтой залуу сайхан хvн болгон гадагшаа гарч тэндхийн хамаг хар бор хvнд хvчир ажлыг нь хийж эрvvл мэндээрээ хохирч боол болж байх хойгуур араар нь зєрєєд тэндэхийн ажилгvй анхиагvй гуйлгачин луйварчин харийхан зєрж орж ирээд босс болж *бурхангvй газрын бумба галзуурна* гэгчээр дураараа дургиж тансаглаж ах дvvс vр хvvхдийг нь бас боолчилж, охид хvvхнvvдээр нь зугаацаж байх…
Аймаар нийгэм!

Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга
Энэхүү уриалгыг зохиолчдын их хурал дээр уншина гэж бэлдсэн ч чадаагүй. Учир нь, “нэг хүн өдөрт нэг л удаа санал шүүмжлэл хэлнэ” гэж байсан.
Илтгэлүүдийн дараа, тэдгээрийн талаар үг хэлэх нэрийн хуудсыг аялуулсан. Гэтэл, нэрээ өгсөн хүмүүс “чөлөөт индэр ажиллуулж” эхэлсэн. Үүгээр “чөлөөт индэр”-ийг хаасан. Нэрээ өгөөгүй (үг хэлэх ганц эрхээ чөлөөт санал шүүмжлэлийн цагт үлдээхийн тулд) миний бие уриалгаа цэцэрлэгт уншиж, зохиолчдын халуун талархлыг хүлээсэн билээ. Үүнийгээ дор сийрүүлье:
Сайн байцгаана уу, намайг Ч.Мөнхбаяр гэдэг.
“Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга”-аа та бүхний анхааралд толилуулъя аа.
Би МЗЭ-д элсээд хагас жил боллоо. Надад л лав ач тустай зүйл юу ч мэдэгдсэнгүй. Тэр бүү хэл, 80 жилийн ойн арга хэмжээг мэдэлгүй өнгөрүүлсэн. Их хурлыг ч мэдэлгүй өнгөрүүлэх дөхлөө. Холбоо харилцаа хөгжөөд байхад ядаж энэ үйл явдлуудыг мэдээлчихэж болно шүү дээ.
Уран зохиолын Их нуралт болох гэж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Монголын уран зохиолын ертөнцөд маш их сөрөг зүйл харагдаж байна. Ард түмэн энэ ертөнцөөс маань холдож, хөндийрч байна. Яаж энэ байдлаас гарах вэ?
Үндэсний үзэлтэй хүний хувьд би Монголын уран зохиол сөнөж мөхөхийг хүлцэн тэвчиж чадахгүй. Тиймээс үзэг нэгт анд нөхөд та бүхэндээ дараахь зүйлүүдийг уриалъя гэж бодож байна.
1-рт, МЗЭ-ийг хамгийн хуучинсаг, хоцрогдсон, уран зохиолын бурангуй дарангуйлал, дэглэм тогтоосон, уран зохиолын хэлмэгдүүлэлт явуулдаг байгууллага болсон гэж хаа сайгүй шүүмжлэн бичиж, ярьж байна. Үнэхээр тийм бол МЗЭ-ийг үндсээр нь өөрчлөн шинэчилцгээе!
2-рт, МЗЭ маань олигархиудын дэглэмд хүчин зүтгэдэг, тэдэнд таатай зохиолч бүтээлч, зохиол бүтээлийг ивгээдэг байгууллага болчихлоо гэж олон хүн бухимдаж байна. Энэ үнэн бол, зохиолчдын байгууллагыг ямар нэг дэглэм, дарангуйллын ноёрхлоос ангид байлгацгаая!
3-рт, Уран зохиолын зарим жанр чиглэлийг ялгаварлах гаж үзэгдэл газар авлаа. Хошин шог, хүүхдийн, детектив, улс төрийн гээд л янз бүрийн жанр чиглэлийн бүтээлүүд шоовдорлогдох байдалтай өдий хүрснийг таслан зогсооё!
4-рт, Уран зохиолын уралдаан залилангийн хэрэгсэл боллоо. Ямар найраа явагдаж буй нь хэнд ч дуулдах болсон нь үнэн. Уралдааны залиланг зогсоох хуулийн арга хэрэглүүртэй болцгооё.
5-рт, Уран зохиолын уралдаан, арга хэмжээ нь залилан, мөнгө завших, оюуны өмчийн хулгай, архидан согтууралт, танхай, заналхийлэл, дээрэм гээд янз бүрийн гэмт үйлийн талбар болжээ. Баахан хор найруулж, өчнөөн хүн бухимдуулчихаад, “хэрэг гүйцлээ” гээд л, хэв журмаа ч сахиулахгүй, арга хэмжээгээ болон оролцогчдоо, шагнал хүртэгсдээ хамгаалахад анхаарахгүй, зодолдуулаад, агсам тавилцуулаад, архидуулаад орхичихдог байдлыг зогсоох хэрэгтэй. Уран зохиолын аливаа арга хэмжээгээ зохион байгуулалт сайтай, цэвэр ариун байлгаж, ёс зүйгүй авирласан хэн нэгэнд хариуцлага оногдуулдаг болцгооё!
6-рт, Янз бүрийн шагналыг дэндүү хавтгайруулан олгохоо больё. 80 жилийн ойгоор зохиолч бид бүр олны доог шоог боллоо. Ингэж шагналын үнэ цэнийг унагаад яах юм бэ? Аваад ч, өгөөд ч хэрэггүй боллоо ш дээ. Бүтээл туурвилыг биш, өөр янз бүрийн юмыг үнэлж Ардын уран зохиолч цолоороо хүртэл шагнасан шүү дээ. Бүгд гарамгай туурвилч болчихоогүй нь мэдээж. Шагналыг өгөх хүнд нь өгдөг, утга учиртай болгоцгооё!
7-рт, Зохиолчдын байгууллагаа зохиолчдыг тэжээдэг, бодот дэмжлэг үзүүлдэг, ядарсан зүдэрснийг тэтгэдэг, эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага болгоё. Биднийг амьдрах, бүтээл хийх нөхцлөөр хангах бодлого явуулж чаддаг, энэ талаар төртэй хамтран ажиллаж чаддаг тийм л байгууллага хэрэгтэй.
Төр ч биднийг дэмжиж, бүр цалинжуулж, төрийн албан хаагчтай дүйцэх атлаа чөлөөт статустай болгож, ажиллуулах учиртай байна. Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байж л Монголын уран зохиолыг аврана. МУЗ мөхвөл Монголын соёл мөхнө, монголын соёл мөхвөл Монгол улс үндэстэн мөхнө, Монгол улс үндэстэн мөхвөл хүн төрөлхтөн мөхөж эхэлнэ. Үүнийг төрд ойлгуулах байгууллага хэрэгтэй. Монголын онцгой нөхцөл байдалд ингэхээс өөр арга байхгүй.
МЗЭ-ээ зохиолчдыг амьдруулдаг, ажиллуулдаг, бүтээж туурвиулдаг байгууллага болгоцгооё. Зохиолч биднийг зохиолчийн хөдөлмөрөөрөө амьдрах баталгаатай болгох тийм л зүтгэлтнүүдийг сонгоцгооё. МЗЭ-ээ амьдралын баталгаагаа болгоцгооё.
8-рт, МУЗ хараахан дэлхийн түвшинд хүрээгүй байна. Хүрэх ёстой! Үүний тулд төр, зохиолчдын байгууллага маань дэлхийд алдаршиж мандсан зохиол, бүтээлчийг төрүүлэх талаар онцгойлон анхаарах хэрэгтэй. Уран зохиолын олимпийн аварга төрүүлэхийн тулд тусгай хөтөлбөртэй ажиллах шаардлагатай.
Юуны өмнө, авъяаслаг зохиолч бүтээлчдээрээ дэлхийн түвшинд хүрэхийг чармайсан 81 ботийг шинээр бүтээлгэх хэрэгтэй. Хангалттай хөрөнгө мөнгийг ч үүнд зарцуулах ёстой.
Уран зохиолын олимпийн аварга төрүүлэх зорилготой 81 ботийн ажилд зохиолч бүтээлчдийг тусгай тендерээр шалгаруулан оролцуулна. 81 ботид орсон гарамгай бүтээлийг гадаад хэлээр хэвлэж, сурталчлан алдаршуулна. Хариуцлага алдсан бүтээлчээс төр гонорар болгож өгсөн мөнгөө буцааж аваг.
81 ботио бүтээцгээе! Олимпийн аваргыг төрүүлцгээе! Монголын уран зохиолыг шинэ түвшинд гаргацгаая!
9-рт, Ямар ч ойлгомжгүй, утгагүй, эрүүл ухаангүй зүйл бичих; танин мэдэхүй, гүн ухааныг толгой холбож, үг хэлхэн давтах; ур чадвар, мэдлэг боловсролын дутагдлаа эс засах; монгол хэлнийхээ цэг таслал, үгийн бүтэц, утга, өгүүлбэр, найруулга, зөв бичгийн дүрэм гээд наад захын зүйлийг эс мэдэх; гоё үгээр хэт хөөцөлдөх; бүх бүтээлдээ бүх зүйлийг тоочин нурших; тулга тойрсон сэтгэлгээнд баригдах; нэгэн хэвэнд цутгагдах; залхуурах гээд алдаа дутагдлууд сүүлийн үеийн зохиол бүтээлүүдэд их ажиглагдаж байна. Дэндүү авьяасгүйчүүдийн тусгай урсгал ч орж ирж байна. Шүлгэнд өгүүлбэрзүйг баримталдаггүй, цэг таслал тавьдаггүйгээс болж үл ойлгогдож, гуйвж байна.
Урлан бүтээхүйн уналт доройтлыг сөрөн зогсоцгооё!
10-рт, Бичсэн хугацаа, нас, хөрөнгө чинээ, угсаа гарал, эрхлэх ажил, нутаг ус, яс үндэс, улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлах, харгис дэглэмд морь нохой мэт зүтгэх, авлигадах, рэкэтлэх, үе үеэрээ сөргөлдөх, хуулах, хуулсан гэж хий хардах, архидан согтуурах, хэрүүл зодоон хийх гээд урлан бүтээхүйгээс гадуурхи алдаа дутагдал ч их байна.
Ёсзүйн уналт доройтлыг ч сөрөн зогсоцгооё!
11-рт, Ерөөл магтаал, PR, зар сурталчилгаа, дурсамж зэргийг нэрээр нь нэрлэж сурцгаая. Жинхэнэ уран зохиолын шүүмжийг хөгжүүлэн бадрааж, туурвил бүтээлийг дэвжээцгээе!
12-рт, Уран зохиол улс түмэнд ач тустай байх ёстой. Өнөөгийн дэглэмийнхний түмэн гэм нүглийг илчлэх, ард түмнээ ухааруулж сэхээрүүлэх, ардчилсан хувьс-галын ариун гэгээн үйлсийг үргэлжлүүлэхэд ч уран бүтээлээ чиглүүлцгээе!
Энэхүү 12 зүйлийг үзэг нэгт зохиолч нөхөддөө уриалж байна. Алдаа дутагдлуудад би өөрийгөө ч хамруулж хэлсэн юм шүү.Арилгаж засацгаая! Шударга ёсыг тогтооцгооё! гэсэндээ хэлсэн юм.
Монголын уран зохиолд хувьсгал хийцгээе!
Их хурлын төлөөлөгч та бүхэндээ баярлалаа.
2009.6.6