*** Pink Floyd ***

• Гитар болон амьд хөгжмийн талаарх хэлэлцүүлэг

Зохицуулагч: Music Producers

Хэрэглэгчийн аватар
Fleek
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Бичлэгүүд: 215
Нэгдсэн: 1-р сар.29.05 9:08 pm
Байршил: Pro Music Records
Contact:

*** Pink Floyd ***

Бичлэг Бичсэн Fleek »

ПИНК ФЛОЙД ( Pink Floyd )
Английн рок хамтлаг
''Pink Floyd' хамтлагийн 1983 онд гаргасан ''The Final Cut'' /Сүүлчийн хуваалт/ цомгийнх нь ''Get Your Filthy Hands off The Desert'' /Бохир гараа миний нутгаас тат/ дуунд нь: "Брежнев Афганистаныг эзэллээ, Бегин Бейрутийг авлаа, Голтиерри Фолклэндэд Британийн далбааг буулгалаа /Англи, Аргентины цэргийн мөргөлдөөнийг хэлж байна/… гэхчилэн дуулдаг ажээ. Цомог дэлхийгээр нэг тарж байхад хамтлагийхан зүгээр л мөнгөө тоолцгоож байв. Харин дээрх дуунаас болж хамтлагийнхан олон жил "хар данс"-нд бичигдэнэ гэж санаа ч үгүй байлаа. Энэ дууг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр зарж борлуулж, хувилахыг хориглосон юм.
"Пинк Флойд" хамтлаг 1965 онд байгуулагджээ. Хамтлагийн анхны ахлагч Сид Барретт 1946 онд Кембриж хотод төрсөн байна. Тэр 60-аад оны дунд үед Лондоны уран зургийн коллежийг төгссөн хэдий ч хамгийн их сонирхдог зүйл нь хөгжим, яруу найраг байлаа. Рожер Уотерс, Ник Мейсон, Ричард Райт нарын хамтаар тэр, Америкийн алдартай хоёр блюз хөгжимчний нэрийг залгасан "Пинк Флойд" хэмээх дэлхийд алдартай хамтлагийг байгуулжээ.
Эхний жилүүдэд Сид Барретт бүх дуунуудаа зохиож, гитар тоглож, хамтлагийнхаа гол амин сүнс нь болж байсан төдийгүй хамтлагаа богино хугацаанд Британийн шилдэг андерграунд /60-аад он 2-р хагаст үүссэн, хиппичүүдийн сэтгэлгээнд тулгуурласан рок урсгал орч./ хамтлаг болгож чадсан юм. 1967 онд "Пинк Флойд" анхныхаа "The Piper At the Gates of Dawn" /Үүр цайхын өмнөх бүрээчин/ цомгоо гаргасан нь маш амжилттай болж, Британийн хитэд 7-р байр эзэлжээ. Гэвч энэ нь Сид Барреттын оролцсон эхний бөгөөд эцсийн цомог болсон юм. 1968 оны 4-р сард тэр "Сэтгэлийн гүн хямралд орж, мансууруулах бодисонд автсанаар" хамтлагаасаа гарч оронд нь Дэвид Гилмор шинээр орсон байна. Тэр үеэс Гилмор хамтлагийнхаа гол хөдөлгөгч нь болжээ. Хамтлагийн хөгжим сэтгэл зүйн өнгө аястай болж, "огторгуйн рок" гэж нэрлэгдэх болсон юм. "Пинк Флойд", цахилгаан хөгжмийн янз бүрийн дуугаралтууд, энгийн дуу авиаг идэвхтэй хослуулан хэрэглэж байсан нь онцгой сэтгэгдлийг төрүүлж байлаа. Францын хөгжмийн академи "Ummagumma" хос цомгг нь 1969 оны шилдэг цомгоор нэрлэж байжээ. Алдарт кино найруулагч М.Антониони "Zabriskie Point" кинондоо "Пинк Флойд"-оор хөгжим бичүүлэх сонирхолтой байгаагаа ч илэрхийлж байлаа. Энэ бүхэн, хамтлагийн эхэн үеийн уран бүтээл ямар өндөр түвшинд байсныг гэрчилдэг юм.
Сид Барретт 70-аад оны эхээр 2 ч гоцлол цомог гаргасан боловч гойд амжилтанд хүрээгүй байна. Удалгүй Барретт хөгжмийн ертөнцөөс сураг тасарчээ. Гилмор хожмын ярилцлагандаа, тэр төрөлх Кембриж хотдоо амьдарч хөгжмөөс бүр хөндийрсөн гэж мэдэгдсэн юм.
Хамтлагийн гол авууштай зүйл нь, тэд хөгжмөөр илэрхийлэх өөрсдийн гэсэн өвөрмөц арга барилыг бий болгосон байлаа. Тэрхүү туршилт нь 1972 онд гаргасан "Obscured by clouds" /Харанхуй үүлс/ цомогт нь бараг илрээгүй ч, 1973 оныг хүртэл ашигласаар байсан гэж үздэг. Харин зарим нэг өвөрмөц зохиомжыг нь "La Valle" кинонд зориулан бичсэн гэж тайлбарладаг байна.
1973 онд гарсан "The Dark side of the Moon" /Сарны сүүдэртэй тал/ цомог нь хамтлагийн уран бүтээлд шинэ үе эхэлснийг зарласан юм. Сонсогчдод хялбар ойлгомжтой энэ цомогтоо, өөрсдийн өвөрмөц арга барилыг хөгжмийн шинэ урсгалтай амжилттай хослуулсан байдаг. Тийм ч учраас гайхалтай их орлого олсон байлаа. Энэ цомгийн амжилтанд, өмнө нь алдарт "Битлз" хамтлагийн "Abby road" цомгийг нь бичсэн авьяаслаг дууны найруулагч Алан Парсонс чухал нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Үүний дараагаар тэр өөрийн "Alan Parsons project" хамтлагаа байгуулсан юм. "Сарны сүүдэртэй тал" цомог нь Британийн хитэд багтаж 725 долоо хоногийн турш шилдэг 200 цомгийн тоонд орж байжээ.
1975 oнд ''Пинк Флойд'', ''Wish you were here'' /Та энд байхгүй нь харамсалтай/ цомгоо гаргаж, ''Shine on you crazy diamond'' дууг нь Сид Барреттэд зориулсан байлаа. 1979 онд дэлхийн рок хөгжмийн түүхэнд томоохон үйл явдал болсон нь тэдний гаргасан ''The Wall'' /Хана/ хос цомог нь байснаас ''Another brick in the Wall'' /Дахин нэг тоосго хананд / дуу нь бүр ч ихээр алдаршсан юм. Тэр үед, тэр тусмаа ЗХУ-д "Пинк Флойд хамтлагийн дайны эсрэг хандсан үзлийг нь бахархан магтацгааж байлаа. Гэвч 1983 онд "Сүүлчийн хуваалт" цомог нь гарч, хамтлаг "хар данс"-нд бичигдэх болсон юм. Энэ цомгоо тэд, хүүгээ төрөхөөс хэдхэн сарын өмнө дайнд амь үрэгдсэн Рожер Уотерсын эцгийн дурсгалд зориулсан байлаа. Брежневийн тухай дуулсан тэр бадгийг Рожер дуулсан бол дээр байжээ.
Хожим нь Рожер Уотерс хамтлагаасаа гарч бие даан уран бүтээл хийх болсон юм. Тэгээд ч зогссонгүй шүүхэд зарга үүсгэж хамтлагийн нэрийг өөртөө авахаар үзсэн хэдий ч 1987 онд шүүхээс нэхэмжлэлээ татан авчээ. Бие даан уран бүтээл туурвихдаа Рожер Уотерс хэд хэдэн цомог гаргасан ч онцын их амжилтанд хүрээгүй байна.
"Пинк Флойд"-ыг тартал хангалттай урт хугацаанд Дэвид Гилмор хамтлагаа тогтоон барьж, үлдсэн хоёр гишүүнээ өөртэйгээ холбон нэгтгэж байжээ. Энэ хамтлагийг үнэндээ Д.Гилмор, Р.Райт, Н.Мейсон гурав л төлөөлсөөр ирсэн юм. Чухамдаа тэд л өөр хөгжимчдийг урьж "A momentary lapes of reason" /Түр зуурын солиорол/ цомгоо 1987 онд гаргаж маш их амжилтанд хүрчээ. "The dogs of war" /Хөлснийхөн/ гэдэг алдартай дуу нь орсон энэ цомог Европын хитэд 2-рт бичигдэж, хитэд байсан хугацаагаараа өмнөх "Сарны сүүдэртэй тал"-ын тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.
Уран бүтээл нь сэргэж эхэлсний дараагаар "Пинк Флойд"-ыхон аялан тоглолтоо хийхээр шийджээ. Энэ нь тоглолт хийлгүй бараг 10 жил завсарласны эцэст гаргасан шийдвэр байлаа. Европт хийх 45 хоногийн аялан тоглолтынхоо хүрээнд тэд 1989 оны 6-р сарын эхээр ЗХУ-д иржээ. Хамтлагийг дагалдсан хоёр онгоцонд 100 хүний бүрэлдхүүнтэй техникийн алба: дууны, гэрлийн техникчид, аудио, лазерийн, эффектний гээд 120 тонн тоног төхөөрөмж ирсэн байлаа. Тэд Москвад ирснийгээ "Мөнгөний төлөө биш, харин жинхэнэ хөгжим тоглох гэж" хэмээн тайлбарлаж байсан юм. Москва тэдний хувьд аялан тоглолтын ээлжит хот нь болсон байв. Москвад хийсэн тоглолтоо тэд "Од шиг гялалзаж явсан залуу насаа дурсаач" хэмээн дуулдаг Сид Барреттэд зориулсан дуугаараа эхэлсэн юм. Сонирхолтой нь өөрчлөн байгуулалтын үед Москвад ирсэн тэд "Сүүлчийн хуваалт" гэдэг тэрс цомогтоо орсон Брежневийг муулсан дууг, ер нь нэг ч дууг нь дуулаагүй байна.
"Пинк Флойд" хамтлагийн уран бүтээл ХХ зууны хөгжмийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг төдийгүй, рокын түүхэн дэх хамгийн шинэчлэгч хамтлаг гэгддэг юм.
huurhun_hurga
Рок Гишvvн
Рок Гишvvн
Бичлэгүүд: 367
Нэгдсэн: 4-р сар.21.09 1:50 pm
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн huurhun_hurga »

hmm aimar goy hamtlag :l2:
Хэрэглэгчийн аватар
lebonheur
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Бичлэгүүд: 153
Нэгдсэн: 12-р сар.12.08 12:33 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн lebonheur »

yeah
Хэрэглэгчийн аватар
Fleek
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Бичлэгүүд: 215
Нэгдсэн: 1-р сар.29.05 9:08 pm
Байршил: Pro Music Records
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Fleek »

Pink Floyd, ACDC, Rollings Stones гээд нээрээ л гоё шүү.
Надад нилээн хэдэн DVD-нүүд нь байгаа.
huurhun_hurga
Рок Гишvvн
Рок Гишvvн
Бичлэгүүд: 367
Нэгдсэн: 4-р сар.21.09 1:50 pm
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн huurhun_hurga »

hooh goy yumo dvd n bgamu yasan goyin he he :l2:
Хэрэглэгчийн аватар
Fleek
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Бичлэгүүд: 215
Нэгдсэн: 1-р сар.29.05 9:08 pm
Байршил: Pro Music Records
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Fleek »

http://phpbb3.coolorgio.com дээр илүү их юм бий шүү. Сонирхож байвал ороод ирээрэй. Гэхдээ заавал бүртгүүлж байж форум уншигдна.
Хэрэглэгчийн аватар
MetoD
• Guitarist
Бичлэгүүд: 346
Нэгдсэн: 3-р сар.15.05 3:58 pm
Байршил: zZzetod...

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн MetoD »

Сэдэв байсан биш билүү??
Хэрэглэгчийн аватар
enka
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 77
Нэгдсэн: 11-р сар.22.03 2:24 am
Байршил: orondoo
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн enka »

LSD has influenced their music so much to the extent where PINK FLOYD became the ultimate LSD music. Without the drug, the band could have not produced such ingeniousity. Their devious way of appropriating LSD experiences with music is absolutely splendid. :wd:
A legend in his own mind...
Хэрэглэгчийн аватар
Бамбарууш
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 182
Нэгдсэн: 4-р сар.07.09 1:23 pm
Байршил: R.
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Бамбарууш »

saihan bichej. On The Run, Us And Them :wd:
P double E-M-D-E-E
Хэрэглэгчийн аватар
kOOk
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 740
Нэгдсэн: 11-р сар.01.08 3:39 am

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн kOOk »

We don't need no education
We dont need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave them kids alone
http://www.youtube.com/watch?v=M_bvT-DGcWw :mrgreen:
mahnii mashin goe sanagddag
Хэрэглэгчийн аватар
Shirako*
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 633
Нэгдсэн: 10-р сар.16.06 12:45 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Shirako* »

Аймшигтай гоё хамтлаг сонсоод манараад элийрээд хахаха!
Анка
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 5
Нэгдсэн: 5-р сар.06.09 7:26 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Анка »

kOOk написал:We don't need no education
We dont need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave them kids alone
http://www.youtube.com/watch?v=M_bvT-DGcWw :mrgreen:
mahnii mashin goe sanagddag
:wd:
The Wall-г үзэх дуртай...
Хэрэглэгчийн аватар
Necro
Гишvvн
Бичлэгүүд: 409
Нэгдсэн: 11-р сар.26.04 3:23 am

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Necro »

1988 - Delicate Sound Of Thunder ene tsomogt ni ih durtai barag ene tsomog ni barag ednii orgil ye ni ch gej helj bolhoor ednii uran buteeliin...
Adora...
Хэрэглэгчийн аватар
Reading
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 196
Нэгдсэн: 9-р сар.29.06 9:42 am
Байршил: Reading F.C

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Reading »

Pink Floyd ярих юмгүй сайхан хамтлага. Roger Waters хамтлагаасаа гараагүй байсан бол ямар байх байсан бол ямар ямар дуунууд албумууд гаргах байсан бол гэж их боддог. 2005 онд live8-ийн тоглолт дээр бүгд хамт нэг тайзан дээр гарахад нүдний нулимас гарах гэж байсан шүү. Миний хамгийн дуртай албум The final cut.,, ер нь тэгээд бүх л албум синлүүд нь ярих юмгүй дэндүү гоё.
Reading F.C
Хэрэглэгчийн аватар
Цээгий.Б
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 63
Нэгдсэн: 5-р сар.25.08 2:04 pm
Байршил: мэээээдкү
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Цээгий.Б »

:wd: :wd: :wd: :wd: :wd: :wd: :l2: :l2: :l2: :l2: :l2:
надаа итгэ...
Хэрэглэгчийн аватар
Shirako*
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 633
Нэгдсэн: 10-р сар.16.06 12:45 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Shirako* »

ардуудаа энд ингэж бичиж байхаас Монгол Wikipedia-руу орчуулга хийж тавия л даа!
Хэрэглэгчийн аватар
mr_brightside
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 486
Нэгдсэн: 1-р сар.12.09 12:05 am
Байршил: Holy Dark Desecrator

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн mr_brightside »

:wd: anh Time gdg duugaar n taniltsaj bj bilee...
Хэрэглэгчийн аватар
Fleek
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Бичлэгүүд: 215
Нэгдсэн: 1-р сар.29.05 9:08 pm
Байршил: Pro Music Records
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Fleek »

За тэгээд энэ агуу хамтлагийн талаар юу мэддэгээ бичээд байгаарай...
Хэрэглэгчийн аватар
admiral77
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 857
Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Байршил: Anfield Road

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн admiral77 »

Агуу хамтлаг өө...Pink Floyd-ын Fearless гэж манай Ливерпульд зориулсан дуу бий..Дундуур нь You will never walk alone-ы бичлэг хальт явж байгаад сүүлд нь фэнүүдийн дуулсанаар бүтнээрээ дуулагдсан байдаг юм..
Мөнхзул
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1063
Нэгдсэн: 2-р сар.18.09 6:26 pm
Байршил: Зурхэнд

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Мөнхзул »

Зураг

Зураг
Абсурд
Хэрэглэгчийн аватар
Necro
Гишvvн
Бичлэгүүд: 409
Нэгдсэн: 11-р сар.26.04 3:23 am

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн Necro »

admiral77 написал:Агуу хамтлаг өө...Pink Floyd-ын Fearless гэж манай Ливерпульд зориулсан дуу бий..Дундуур нь You will never walk alone-ы бичлэг хальт явж байгаад сүүлд нь фэнүүдийн дуулсанаар бүтнээрээ дуулагдсан байдаг юм..
Sayhan Meddle tsomogtoi bolson iim uchirtai bsn yum bii bii...Fearless duunii huvid...gaixaad bsn yum,,,
Adora...
Хэрэглэгчийн аватар
admiral77
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 857
Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Байршил: Anfield Road

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн admiral77 »

N91 написал:
admiral77 написал:Агуу хамтлаг өө...Pink Floyd-ын Fearless гэж манай Ливерпульд зориулсан дуу бий..Дундуур нь You will never walk alone-ы бичлэг хальт явж байгаад сүүлд нь фэнүүдийн дуулсанаар бүтнээрээ дуулагдсан байдаг юм..
Sayhan Meddle tsomogtoi bolson iim uchirtai bsn yum bii bii...Fearless duunii huvid...gaixaad bsn yum,,,
Тэхх аль дээр 1971 онд гарсан цомог доо..
Хэрэглэгчийн аватар
vzesgelent almas
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 53
Нэгдсэн: 7-р сар.24.05 6:05 pm
Байршил: modond..
Contact:

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн vzesgelent almas »

pink floyd n proper education hamgiin taalagddag n ehhe :wd: pink floyd ch goy hamtlaga shuuu
W.T.F. mate???
mind player
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 30
Нэгдсэн: 6-р сар.29.09 7:41 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн mind player »

Миланы Ла Скала театрт манай МУГЖ Д. Алтанхуяг Пинк флойд бүжгэн жүжигт тоглосон байсныг үзсэн үү ардуудаа?

Гар хөл нь европ залуугийнхаас дутахааргүй сайхан, хамтдаа гараад бүжиглэж байгаа нь чадварын хувьд хослож гоё харагдаж байсан шүү! Авьяас чадвараараа бусад орнуудын бүжигчдээс дутахгүй, үнэхээр бахадмаар санагдсан. Чи илүү шүү.
Хэрэглэгчийн аватар
ArcHoN
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 5-р сар.04.09 12:31 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн ArcHoN »

anh Money-g ni sonsool tgl shuud guigaaal uerhej ehelsendee odoo ch salaagui l bn. Salah ch ugui baih :lol:
Хэрэглэгчийн аватар
EISLEY
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Бичлэгүүд: 1168
Нэгдсэн: 4-р сар.24.08 4:25 pm

Re: <<Pink Floyd>>

Бичлэг Бичсэн EISLEY »

Shine On You Crazy Diamond
[ d e a c t i v a t e d ]
Сэтгэгдэл хариулах

“Амьд хөгжмийн ертөнц” руу буцах