UBROCKSTAR написал:Хамтран амьдрагч гэдгээ аль өнцгөөс нь ойлгож байсан бэ гэдгээс болох байх
Зарим хүмүүс өө энэ бол ердөө л хамтран амьдарч байгаа зүйл, үүнээс цааш бид 2-ын хувьд ямар нэг ирээдүй байхгүй, түр зуурын зүйл гээд аль аль нь бие биедээ өндөр шаардлага тавьдаггүй, задгайдуу байдаг.
Харин нөгөө зарим хэсэг нь энэ бол гэрлэлтийн өмнөх үе шат гэж үзэн үүнд илүү нухацтай, яг л гэр бүл юм шигээр асуудалд ханддаг.
Түр зуурын зүйл гэж үзэж байсан хүмүүс салсан ч сүүлд нь аль алинд нь нэг их зүйл бодогдоод байхгүй байх. Харин түр зуурын гэж байгаад дараа нь суух юм бол энэ нь аль алинд нь таатай дурсамж авчрахгүй байх. Жишээ нь хамтран амьдрагч нарын хувьд зарим нь нөгөөгөө өөр хүмүүстэй бэлгийн харьцаанд орохыг эхнэр/нөхрүүд шиг их хориглоод байдаггүй. Тийм хүмүүс суусан тохиолдолд өмнөх дурсамжууд таатай санагдахгүй нь лав байх.
Энэ ёстой үнэн бөгөөд аймар юмаа. тэгэхээр хамтран амьдрах нь тийм ч сайхан санаа биш гэж харж болохоор байна ш дээ.












