2009-07-20 10:14:35 , Мэдээний дугаар: #1157492
Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын дэд даргын зєвлєлийн хурлын шийдвэрээр барилга угсралтын зарим компаниудын ажлыг зогсоох боллоо.
"Жаст" группын Баянзvрх дvvргийн XIV хороонд барьсан зоорьтой 15 давхар гурван барилгад хийсэн шалгалтаар багагvй зєрчил илэрчээ. Давчуу газарт єндєр барилга барьсан тус компанийн, барилгад хэрэглэж байгаа пилта, карказ, арматурынх нь хэмжээ тодорхойгvй гарчээ. Мєн захиалагч, гvйцэтгэгчийн ажлыг компани ганцаараа гvйцэтгэж байсан нь хууль зєрчжээ. Арматурын олдоц муу байсан учир Хятад арматур ашигласан гэнэ. Барьсан барилгууд нь нарны гэрлийн тусгал барилга хоорондын зай хэмжээ зєрчсєн учир орон сууцны зориулалтыг нь єєрчлєхийг МХЕГ-ын байцаагчид санал болгожээ. Мєн эрvvл ахуйн заалт зєрчигдсєн барилгуудыг аар зориулалтаар ашиглах хэрэгтэй гэв. Баригдаж буй байранд 50 орчим айл захиалгаа єгсєн байна. Нягтрал ихтэй, есєн давхараас дээш барилгатай хороололд иргэний хамгаалалтын зориулалтаар шугамын радио зайлшгvй тавих шаардлагатай. Гэтэл Жаст групп зураг тєсєлдєє шугамын радиог баталсан ч радио холбооны угсралт хийгдээгvй байна. Тvvнчлэн цонх нь дулааны шаардлага хангахгvй, стандартын бус байжээ.
"Гангар" ХХК-ийн Баянзvрх дvvргийн VI хороонд барьж байгаа орон сууцны зориулалттай 15 давхар долоон барилгын ажилд шалгалт хийхэд барилгын баганын бетон нь шаардлага хангаагvй, арматур нь зєрчилтэй гарсан байна. Зураг тєсєлд заасан бетон зуурмагаа хэрэглээгvй лабораторын шинжилгээнээс зураг тєсєл нь зєржээ. Ман м 300, м 350 маркийн бетоноор хийх байсныг дан ганц м 300-аар хийсэн байна. МХЕГ-ын дэд даргын шийдвэрээр зєрчил дутагдлаа арилгах хvртэл компанийн барилга угсралтын ажлыг зогсоохоор болов.
"Шангри-ла-УБ" ХХК-ийн 17 даахар барилгын 4-17 давхарын єндрийн хэмжээ зєрvvтэй, цонхны доод хананууд сул єрєгдсєн, сантехник угсралтын зарим ажил батлагдсан зураг тєслєєсєє зєрсєн байна. Тvvнчлэн салхивчны техник нь хvчин чадал тодорхойгvй, бичиг баримтгvй. Иймд тодорхой болгож зураг тєслийг нь vзvvлэхийг МХЕГ-ын дэд дарга Д.Гvньбазар гvйцэтгэгч компаниас шаардав. Манайд баригдаж байгаа барилгууд дотоодын стандартын дагуу байх ёстой. Гэтэл Шангри-ла-УБ нь Хятадын стандартаар баригдсан барилга, давхар бvр дэх ариун цэврийн єрєєний тоо хvний тооноосоо бага байгаа учир тоог нь нэмэхийг шаардлаа.
"Чантай" ХХК-ийн Сонгинохайрхан дvvргийн XV дугаар хороонд баригдаж буй 12 давхар, гурван блок орон сууцны байранд хийсэн шалгалтаар ашигласан арматур нь гарал vvсэл тодорхойгvй хувийн vйлдвэрийнх байжээ. Мєн бетон арматур нь чанарын шаардлага хангаагvй байна. Иймд компанийн тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох талаар БХБЯ-нд хvргvvлэхээр болов. Тус компани нь Макс группын барилгыг барьжээ.
"Икс-ди-Эф" компанийн Баянгол дvvргийн I хороо дахь Богд-Ар орон сууцны хорооллын 21 дvгээр байрыг улсын комисс хvлээж аваагvй байхад оршин суугчдаа оруулж барилгыг ашиглаж эхэлсэн байна. Барилгын зураг тєслєє эрvvл ахуйн хяналтаар хянуулж зєвшєєрєл аваагvй байжээ. Барилгын шатны хонгилын цонхуудад хаалт хийгээгvй байна. Баталгаажсан зураг тєслєє єєрчлєн нэг давхрын хэсгийн дээр сэндвичэн хавтангаар тасалгаа гарган vйлчилгээ явуулахад бэлэн болгожээ. Орон сууцны зориулалтаар баригдсан барилгад vйлчилгээний газар байх ёсгvй. Иймд заасєн хугацаанд буулгахгvй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг компанийн удирдлагуудад санууллаа. Барилга гvйцэтгэгч нь 100 хувь Хятадын хєрєнгє оруулалттай аж. Богд-Ар хороололд 1200 хvн амьдрах боломжгvй гаднаа ногоон байгууламж, тоглоомын талбай, аато машины зогсоол ч байхгvй. Оршин суугчид нь жил гаруй хугацаа єнгєрєхєд байр эзэмших эрхийн бичгээ аваагvй байна. Д.Гvньбазар "Тус компанийг цаашид vйл ажиллагаа явуулах боломжгvй гэсэн дvгнэлт гарган ЗТБХБЯ-нд зєвшєєрлийг нь хvчингvй болгох асуудлыг тавьж шийдvvлнэх нь зvйтэй" гэв.
Ч.Энхбат
Дугаар 166/3238/
Код: Бүгдийг сонгох
Одоо МХ ын харуцсан сайд нь Энхболд биз дээ. Энэ бvх барилгын газрын зєшшєєрєл бас таньтай ямар нэг бадлаар холбогддог. Сурсан зангаараа мэдэж байсан ч эхлvvлчихээд дараа нь гэнэт шалгаад баахан хахууль нэхэж буй биз. Энболд даргаа, таны УБ хотод учруулсан бэрхшээлийг бид хэдэн арван жил цэвэрлэх байхоо. Газраа мєнгєєр єгнє, барих зєвшєєрлийг мєнгєєр єгнє, барих явцад нь мєнгє саана. Мєн ч том саалийн vнээ юмаа.Код: Бүгдийг сонгох
Ugaasaa "Bogd ar" iin bar'san baishinguud bainga l hel am tatdag gesen hedii ch barilga bariad l bgashd. Odo erhiig ni haalaa geed hyataduud nutagruugaa arilaad ogno, harin hamag baidgaa zarj tend bair avsan manai mongolchuud l hohirood uldene. Bogd ariig nudee aniad oogshuulj, hahuul' avaad suuj bsn humuus bas l hariutsahgui. Tiimees, suugchidaa, huchee negtgej bgaad temts, buh aldaa madgiig ni zasuul. Ih baga yuman deer ard tumendee gai bolj bdg hahuul'chdig yaj ustgah ve? Humuus ee

