♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

~ маамуу нааш ир, манайд хоёюулаа тоглъё..

Зохицуулагч: Music Producers

Хэрэглэгчийн аватар
zuka4447
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 76
Нэгдсэн: 3-р сар.25.09 7:58 pm
Байршил: sky

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн zuka4447 »

haruusliin ayziin ug bna uu?
end bold, eba ntriin duunii ugnuud iluu shdee
nadad camerton salaad duulaad bgaa ni unen utgagui sanagddag eruusuu amjilt olku naasan
true love never runs smooth
Хэрэглэгчийн аватар
kOOk
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 740
Нэгдсэн: 11-р сар.01.08 3:39 am

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн kOOk »

Mongold Camerton shg hamtlag dahin mendlehiig husej bn ter n pop lav bish bgasai :mrgreen:
MC~AMUR
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 36
Нэгдсэн: 1-р сар.23.04 12:21 am

Re: :: Мээдэ дуучин

Бичлэг Бичсэн MC~AMUR »

meedee haichchihvaaa
GoOdlUcK!
Хэрэглэгчийн аватар
Big Andy
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 209
Нэгдсэн: 1-р сар.10.09 2:21 am
Байршил: Ачаалал доголдож байна...99..98..97..

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Big Andy »

zuka4447 написал:haruusliin ayziin ug bna uu?
end bold, eba ntriin duunii ugnuud iluu shdee
nadad camerton salaad duulaad bgaa ni unen utgagui sanagddag eruusuu amjilt olku naasan
Харууслийн аяз

уйтгарласан бvрхэг нvднээс чинь
урсах нулимс цас болж
чи даарна гэж бvv ай
чихэнд минь хоногшиж vлдээгvй
чиний хуурамч инээдний тєлєє
урсах нулимс цас болж
усан бороо нь асгаж
чи халитрана гэж бvv ай

гуниг дvvрэн сэтгэлээс
гандсан навчис салхи болж
худал хэлсэн vгний чинь тєлєє
чи жиндэнэ гэж бvv ай би явлаа єє єє єє

(чи надаас vvрд холдоно гэсэн ч
чимээгvй харах чинь гунигтай
би мянган жил шаналжээ)
холдон одождээ
гуниг орхин холдон одож дээ

чихэр жимс идмээр байх юооом.
Хэрэглэгчийн аватар
Big Andy
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 209
Нэгдсэн: 1-р сар.10.09 2:21 am
Байршил: Ачаалал доголдож байна...99..98..97..

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Big Andy »

Ганаагийн ганц гоё дууг нь биччихеэ

Чамтай хамт явмаар байна

шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явхад
Шүүдэрт норсон даашинзний хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн 2ийг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Будран уйтгарлах цастай ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явхад
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргуй бидэн 2ийг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байнаа
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байнаа
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа




чихэр жимс идмээр байх юооом.
Хэрэглэгчийн аватар
zuka4447
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 76
Нэгдсэн: 3-р сар.25.09 7:58 pm
Байршил: sky

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн zuka4447 »

ene ih ertnii duu bna shdee
Ganaagiinh biluu? goy duu shuu!
true love never runs smooth
Хэрэглэгчийн аватар
TIP
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 72
Нэгдсэн: 8-р сар.17.08 12:42 am

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн TIP »

Шүүдэр Цэцэг ийн үг ббайн уу???? :??:
The MONGOLIAN DREAM...
Хэрэглэгчийн аватар
cool.shen
Asuult Precious Member
Бичлэгүүд: 461
Нэгдсэн: 11-р сар.24.05 12:31 am
Байршил: Nitrage 5.2
Contact:

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн cool.shen »

Анхны хайр киноны дууны үгийг олоод өгөөч найзуудаа.: :wd:
FAN of TAMIYA
Хэрэглэгчийн аватар
Сормуус
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Бичлэгүүд: 413
Нэгдсэн: 7-р сар.09.09 4:29 pm
Байршил: ~~Гашилсан тархин дотроо бэлчиж явна..

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Сормуус »

хамгийн гоё дуу нь Мөрөөдлийн Хайр ш дээ :l2:
хүмүүс нээх мэддэггүй бх

Тэнгэрт тэргэл саран тольдон гийж
Түүнийг минь надаас харамлан ширтэнэ ээ
Хүсэл хайрын дуугаа ганцхан
Чамдаа зориулан дуулъяааа өүөүөүөү

Мөнгөн шөнөөр чамтай би зугаалж
Мөрөөдлөө би биелүүлэхсэн
Хөгжлийн далайд би шумбаад
Саран авхай дээрээс тольдоно оо

Дх:
Хайрт минь чамтайгаа
Хун болон дүүлэхсэн
Тэнгис далайг гатлаад
Тэртээх хот руу нисэн одохсон

Тэнгэрт тэргэл саран тольдон гийж
Түүнийг минь надаас харамлан ширтэнэ ээ
Хүсэл хайрын дуугаа ганцхан
Чамдаа зориулан дуулъяааа өүөүөүөү :stereo:
~ Гэгээн Гуниглал ~
Хэрэглэгчийн аватар
Termi-Nal
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Бичлэгүүд: 2478
Нэгдсэн: 10-р сар.17.09 4:42 pm
Байршил: ~I see You watchiN' Me ~

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Termi-Nal »

:wd:
A Thousand Days' Promise♥
Хэрэглэгчийн аватар
Анхаа
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Бичлэгүүд: 137
Нэгдсэн: 11-р сар.10.08 12:28 pm

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Анхаа »

Хүүеээ Зорин ирэх салхинд алга байшдээ.

Нэг нь бичээд өгөөч.

Цээжинд минь чи зүүд болон эргэлднээ
Зүрхэнд минь чи хайр болон урснаа
Сэтгэлд минь чи гэрэл болон аснаа
Дуралалд минь чи дуу болон эгшиглэнээ
100 жилийн мөрөөдөл минь :wd:
Хэрэглэгчийн аватар
Big Andy
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 209
Нэгдсэн: 1-р сар.10.09 2:21 am
Байршил: Ачаалал доголдож байна...99..98..97..

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Big Andy »

Сормуус написал:хамгийн гоё дуу нь Мөрөөдлийн Хайр ш дээ :l2:
хүмүүс нээх мэддэггүй бх

Тэнгэрт тэргэл саран тольдон гийж
Түүнийг минь надаас харамлан ширтэнэ ээ
Хүсэл хайрын дуугаа ганцхан
Чамдаа зориулан дуулъяааа өүөүөүөү

Мөнгөн шөнөөр чамтай би зугаалж
Мөрөөдлөө би биелүүлэхсэн
Хөгжлийн далайд би шумбаад
Саран авхай дээрээс тольдоно оо

Дх:
Хайрт минь чамтайгаа
Хун болон дүүлэхсэн
Тэнгис далайг гатлаад
Тэртээх хот руу нисэн одохсон

Тэнгэрт тэргэл саран тольдон гийж
Түүнийг минь надаас харамлан ширтэнэ ээ
Хүсэл хайрын дуугаа ганцхан
Чамдаа зориулан дуулъяааа өүөүөүөү :stereo:
Эбагийн зохиосон анхных нь дуу шдэ тэ??
чихэр жимс идмээр байх юооом.
Хэрэглэгчийн аватар
zuka4447
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 76
Нэгдсэн: 3-р сар.25.09 7:58 pm
Байршил: sky

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн zuka4447 »

ee burhan mini ene sedev heden jiliin umnuh yum be?
yagaad iimhen bgaan be? zunduu duu bgaa shdee
yamar negen yum hiigeechee kamertonii fenuudee
big andy-d bayarlalaa hair durlal chini mandan badrag! :wd:
true love never runs smooth
Хэрэглэгчийн аватар
Big Andy
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 209
Нэгдсэн: 1-р сар.10.09 2:21 am
Байршил: Ачаалал доголдож байна...99..98..97..

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн Big Andy »

тааанкс zuka4447.. ерөөл бат оршиг :wd:
чихэр жимс идмээр байх юооом.
Хэрэглэгчийн аватар
zuka4447
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 76
Нэгдсэн: 3-р сар.25.09 7:58 pm
Байршил: sky

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн zuka4447 »

Чиний үг

Нүдээ тас анин хэвтсэн ч

Дүр чинь сэтгэлээс холдохгүй

Нүцгэн гараар нулимсаа арчивч

Чиний үг зүрхнээс гарахгүй

Гэрэлээ асаан хэсэг суулаа

Гэмгүй өөрийгөө өрөвдлөө

Аз жаргал амссан өдрүүд минь

Анивчихын төдий гэж үү

Хайрлаж байсан гэхэд хатуудаж байна чиний үг

Дурлаж байсан гэхэд дутуудаж байна чиний үг

Хайрлаж байсан гэхэд хатуудаж байна чиний үг

Зүүдлэж байна энэ хайрыг зөөллөөд орхиоч

Зуун жил өнгөрсөн ч дурсаад яв

Дахиад харанхуй нөмрөөд

Дан цамц цээжийг минь жиндүүлнэ

Хагацна гэдэг дурлахаас хэцүү

Хайрлана гэдэг хүсэхээс илүү

Хөшгөө нээхэд өдөр болжээ

Хүсэл бодол минь цэлмэжээ

Хоног өдрүүдийн алсад хайраас дурсамж үлдлээ

Хайрлаж байсан гэхэд хатуудаж байна чиний үг

Хайрлаж байсан гэхэд хатуудаж байна чиний үг

Дурлаж байсан гэхэд дутуудаж байна чиний үг

Зүүдлэж байна энэ хайрыг зөөллөөд ...

Зуун жил өнгөрсөн ч ...
true love never runs smooth
Хэрэглэгчийн аватар
**22**ebe**24**
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 26
Нэгдсэн: 4-р сар.15.09 7:35 pm

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн **22**ebe**24** »

mungu gdg duuniih n ug n bnuu
тайван сайхан...
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Mонголын тал нутаг
Written by: B.Sharav
Words by: Z.Tumenjargal

Дvvжvv алсаас ирээд
Дvvрэн амьсгаа авахад минь
Мєнхийн усыг амсах шиг
Цэлмэн цэлмэн уужраад
Яасан цэлмэг юм бэ
Монголын агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хєх тэнгэр
Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нvдний vзvvрт
Хаяа хязгааргvй цэлийгээд
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хvний сэтгэл
Монголын ариун агаар
Монголын хєх тэнгэр
Монголын тал нутаг
Монгол хvний сэтгэл
Уруудах єєдлєхийн тавиланд
Сэтгэлийн цавгvй амгалан
Учрах ханилах заяанд
Итгэлийн сэвгvй амгалан
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хvний сэтгэл
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан цэлмэг юм бэ
Монголын хєх тэнгэр
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Sexy girl
Written by: L.Gan-Erdene
Words by: Sh.Gurbazar

Сарны дvрстэй уруул
Салхины єнгєтэй нас
Галзуурсан янагийн нvд
Ганцаараа мэдэрсэн хайр
Янзган цагаан цээж
Янагийн хоёрхон харц
Энэ биеэрээ амалсан жаргал
Чи миний Sexy girl
Би чамайг мартахгvй ээ
Sexy girl Уйдахгvй ээ
Чи миний Sexy girl
Би чамайг мартахгvй ээ
Sexy girl Уйдахгvй ээ
Уучлахаа яаж эрэх вэ чамаас
Уурлахаа яаж эрэх вэ бас чамаас
Мартахгvйг яаж аргадах вэ
Маргааш чи хаана байх болоо чи минь
Салж чадаагvй учрал
Санаандгvй уулзсан хайр
Би чам дээр очсон vдэш
Битгий мартаарай янаг
Чи миний Sexy girl Уйдахгvй ээ
Би чамайг мартахгvй ээ
Sexy girl Уйдахгvй ээ
Чи миний Sexy girl мартахгvй ээ
Би чамайг мартахгvй ээ
Sexy girl уйлахгvй ээ
Чи миний Sexy girl уйлахгvй ээ
Би чамайг мартахгvй ээ
Sexy girl уйлахгvй ээ
Чи миний Sexy girl мартахгvй ээ
Би чамайг мартахгvй ээ
Sexy girl уйлахгvй ээ
Sexy girl Sexy girl
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: :: Камертон хамтлаг

Бичлэг Бичсэн bet20 »

Анхаа написал:Хүүеээ Зорин ирэх салхинд алга байшдээ.

Нэг нь бичээд өгөөч.

Цээжинд минь чи зүүд болон эргэлднээ
Зүрхэнд минь чи хайр болон урснаа
Сэтгэлд минь чи гэрэл болон аснаа
Дуралалд минь чи дуу болон эгшиглэнээ
100 жилийн мөрөөдөл минь :wd:
Зорин ирэх салхинд

Ая Д.Болд, vг Д.Ган-Очир

Yvлсийг алсруу салхи туугаад явахдаа
Чи нойрслоо би явлаа
Yймэрсэн сэтгэлд гуниг дуудан чи намайг дагуулна
Єдєр єдєрийн наран намайг гийгvvлнэ
Yдшийн одод цаанаа л нэг гунигтай сарны зvг мишээнээ

Цээжинд минь чи
Зvvд болон эргэлднэ
Зvрхэнд минь чи
Хайр болон урсана
Сэтгэлд минь чи
Гэрэл болон асна
Дурлалд минь чи
Дуу болон эгшиглэнэ
Rap:
Зуун жилийн мєрєєдєл минь

Навичсыг алсруу салхи хийсгэн одоход
Чи буцлаа би vлдлээ
Намрын жаварт сэтгэл дааран чи намайг жиндээнээ
Хоног єдрийн алсад бидэн хоёр алхана
Хорвоогийн саран цаанаа л нэг гунигтай оддын зvг мишээнээ

Цээжинд минь чи
Зvvд болон эргэлднэ
Зvрхэнд минь чи
Хайр болон урсана
Сэтгэлд минь чи
Гэрэл болон асна
Дурлалд минь чи
Дуу болон эгшиглэнэ

Bridge:
Алсаас намайг дуудах
Аяны салхинд сєрнє


Цээжинд минь чи
Зvvд болон эргэлднэ
Зvрхэнд минь чи
Хайр болон урсана
Сэтгэлд минь чи
Гэрэл болон асна
Дурлалд минь чи
Дуу болон эгшиглэнэ
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Хайрт минь

Ая Л. Ган-Эрдэнэ, vг Д.Ган-Очир

Цэн цэнгийн нулимсыг чиний тєлєє урсгаад
Чи надад ирэхгvйдээ
Цээжний гvнээс шvvрс алдаад ч
Чи намайг хайрлахгvй дээ
Оргилуун мєрєєдлийн хоосон зvvдэндээ
Би чамайг анх хараад
Залуу насны минь анхны хайр гэж
Чамайг би анх ширтээд

Хайрт минь чамайг би санахаар
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Yнэхээр чамд хайртай болохоор
Yvрд ногооноороо байдаг гацуур ч юм уу

Хан хорвоогийн гунигийг чиний тєлєє амсаад ч
Чи намайг хайрлахгvй дээ
Насныхаа тоогоор санаа алдаад ч
Чи наддаа ирэхгvйд ээ
Зєн совингийн хоосон зvvдэндээ
Чамтай би анх амьдраад
Идэрхэн насны минь дурлал гэж
Чамайг би анх ширтээд

Хайрт минь чамайг би санахаар
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Yнэхээр чамд хайртай болохоор
Yvрд ногооноороо байдаг гацуур ч юм уу

Bridge:
Гуйж мєргєе намайг уучил
Гуниг ээдvvлсэн vгээ буцаая
Хайрлах сэтгэл минь дурлал гэж
Хатуухан хорвоод уярч явья

Хайрт минь чамайг би санахаар
Хаврын шувууд шиг нисэн очмоор
Yнэхээр чамд хайртай болохоор
Yvрд ногооноороо байдаг гацуур ч юм уу
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Би хэнтэй ч учирч болох байсан
Written by: N.Khaliun
Words by: U.Khurelbaatar

Би хэнтэй ч учирч болноо
Гэвч чамтай л анх танилцсан
Бие биенээ бурхан мэт хайрласан
Гэгээн хайр л тэр байсан

Би чамд хайртай гэж анх тэвэрсэн
Бид хоёр тэр vгээ сэтгэлээсээ хэлсэн
Орчлон хагарсан ч бид хоёр хагацахгvй
Оройжин бид ингэж ярьсан

Шєнийн саран бид хоёрыг гэрэлтvvлнэ
Шєнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээ салхи бид хоёрыг vнсэнэ
Сэрvvн зvvд байж дээ энэ учрал
Нэг л мэдэхэд хоёр тийшээ ниссэн
Нэвсийгээд энэ дэлхий vлдсэн

Аяны зам дэндvv олон салаатайг
Амьдралд хєл тавиад мэдсэн
Салж нийлдэг хорвоо ийм л байдаг
Санаагаар болдоггvй амьдрал тийм л байдаг
Хайрын орчлонд авах гээх юм зєндєє ч
Анхны хайраа насан туршдаа хайрлана

Шєнийн саран бид хоёрыг гэрэлтvvлнэ
Шєнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээ салхи бид хоёрыг vнсэнэ
Сэрvvн зvvд байж дээ энэ учрал
Инээх уйлахын завсар
Ирээд буцсан анхны минь хайр
Нэг л мэдэхэд хоёр тийшээ ниссэн
Нэвсийгээд энэ дэлхий vлдсэн
Шєнийн саран бид хоёрыг гэрэлтvvлнэ
Шєнийн одод бид хоёрыг шивнэлдэнэ
Сэвшээ салхи бид хоёрыг vнсэнэ
Сэрvvн зvvд байж дээ энэ учрал
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Чамайг би боддоггvй гэж vv

Written by: B.Erdenebat
Words by: Sh.Gurbazar

Бороотой vдэш бараан шєнєєр
Шалтгаангvй намайг гуниг нємєрєхєд
Бодолдоо гэгээ асаан чамайг
Чамайг би санадаггvй гэж vv
Тагтан дээр цэцэг гудайн
Yvлтэй тэнгэр дэргэдээс холдоход
Намайг юу бодож байсныг
Чи минь мэдэх vv

Оргил єндєр уулс хvртэл
Манан дундаа дvнсийж
Огт нар гийхгvй юм шиг єдрvvд байдаг
Бороо арилаад єглєє болог

Гэрлээ дагаад цэцэг єндийг
Ганцаардсан сэтгэл чамтайгаа байсныг
Yvлэнд нуугдсан сар л мэднэ дээ
Чимээгvй холын саарал анираар
Санаандгvй уйтгар дэргэд ирэхэд
Єєртєє жаргал зохион
Чамайг би санадаггvй гэж vv
Цонхон дээр дусал уйлагнан
Гацуур хvртэл газарт гомдоход
Намайг юунд уярсаныг
Чи минь мэдэх vv
Холын холын бараа нь хvртэл
Манан дундаас холдож
Огт нар цэлмэхгvй юм шиг
Єдрvvд байдаг.
Манан эрхлээд уулс харагдаг
Солонго хєєгєєд хvvхдvvд тоглог
Ганцаардсан сэтгэл чамтайгаа байсныг
Тэнгэрт тvгсэн одод мэднэ дээ

Оргил єндєр уулс хvртэл
Манан дундаа дvнсийж
Огт нар гийхгvй юм шиг єдрvvд байдаг
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Мод vvл хоёр

Written by: D.Bold
Words by: D.Bold & N.Bunkhbayar

Нулимсаа даахгvй уйлсан vvл
Нууцхан шаналан хєвєн явахдаа
Салхинд гандсан модыг хараад
Санаа алдан єрєвдєн зогсчээ
Сар жилийн уртад ганцаардан
Мод чи яагаад ганцаардсан юм бэ
Yvл чи юунд тvvнийг єрєвдсєн юм бэ
Тэнгэр газрын завсар салхи та хоёрыг
Тэврэлдсэн уулзуулахыг хvсэж байна
Сэрvvн тэр нулимсанд
Хєєрхий мод сэргэн амилна
Нулимс нь тvvнд амьдрал хайрлажээ
Хайраа єгсєн цагаан vvл
Манан болон газарт буугаад
Олон жил шаналсан модыг тэврэхэд
Орь залуухан vзэсгэлэнтэй болжээ
Одод тэнгэр харан биширчээ
Тэр хоёрын хайрыг
Yvл чи тvvний юунд дурласан юм бэ
Yvл чи яагаад ийм ариухан юм бэ
Газар тэнгэр гэдэг холын хол байхад
Ганцхан чи модонд дурласан байна
Мод харин улам ихийг мєрєєдєєд
Одод тэнгэрт мод харин дурласан байна
Мод чи яагаад тvvнийг орхино вэ
Мод чи яагаад дээшээ тэмvvлнэ вэ
Бvхнээ чамд зориулсан vvл байхад
Бvр холыг хvсэн чи ургах юм
Гомдож цєхрєн нулимсаа унагасаар
Хоосон агаарт vvл сарнин замхарчээ
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Улаанбаатарын vдэш

Written by: Purevdorj

Ээрэм талын сэвэлзvvр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын vдэш намуухан намуухан
Учралын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын vдэш намуухан намуухан
Учралын болзоонд залуус яаруухан
Ханш нээсэн дєлгєєн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мєрєє тvшилцэн налаад
Ханшгvй цэнгэлийн жаргал эдлээд

Улаанбаатарын vдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын vдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан

Улаанбаатарын vдшээр бvгдээрээ алхацгаая
Улаанбаатарын vдшээр бvгдээрээ алхацгаая

Оюу тэнгэрийн одод vржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын єргєє гэрээс
Итгэл баярын аялгуу дуурьсаад
Улаанбаатарын vдэш намуухан намуухан
Учрах ирээдvй даанч яруухан
Улаанбаатарын vдэш намуухан намуухан
Учрах ирээдvй даанч яруухан яруухан яруухан
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Гандах намар

Written by: B.Batchuluun

Гангар дуутай ангир шувуу
Гандах намраар нисээд одноо
Арван наймтай аавын хєвгvvд
Ардын цэрэгт тэнцээд мордоно

Хvvшлэх намрын уянга тээсэн
Хvний сэтгэлд уйтгар гээсэн
Жил жилийн шаргал єдрvvд
Жив жирийн цэнхэр хоногууд

Хонгор дуутай ангир шувуу
Хойтон хавраар буцаад ирнэ
Саран хємсєгт сайхан охидууд
Санан санан чамайг хvлээнэ

Хvvшлэх намрын уянга тээсэн
Хvний сэтгэлд уйтгар гээсэн
Жил жилийн шаргал єдрvvд
Жив жирийн цэнхэр хоногууд
eMSMo \_ :-D_/
Хэрэглэгчийн аватар
bet20
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 1941
Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Contact:

Re: ♫♪♫ Камертон хамтлаг ♫♪♫

Бичлэг Бичсэн bet20 »

Нэг л хачин

Written by: G.Mend-Amar
Words by: U.Khurelbaatar

Орсон ч гарсан ч сэтгэл эзгvйрээд
Омголон зан дэвэрч дэнслээд
Оройжин холхилоо нэмэр болсонгvй
Боссон ч суусан ч бодолд дарагдаад
Борхон зvрх хавирга дэлсээд
Бидэрт талын зэрэглээ шиг алсраад
Бие маань нэг л хачин бvр хачин

Єєр би яах юм бэ яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ яах юм бэ надад хэлээч
Явсан зогссон ч бодолд дарагдаад

Янагийн дуу чихэнд хоногшоод
Єдєржин тэнэлээ нэмэр болсонгvй
Тvмэн зvйл мянган учрал тєєрєг
Тvvнээс аль нь намайг зовооно вэ
Тэвэр дvvрэн цэцэгтэй очъё доо
Тэнгэр минь чи хаана байна хаана байна

Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч

rap: Орсон ч гарсан ч сэтгэл эзгvйрээд
Омголон зан дэвэрч дэнслээд
Оройжин холхилоо нэмэр болсонгvй
Ойрд нэг л хачин єнєєдєр бvр хачин
Боссон ч суусан ч бодолд дарагдаад
Борхон зvрх хавирга дэлсээд
Єдєржин тэнэлээ нэмэр болсонгvй

Єєр би яах юм бэ єнєєдєр бvр хачин єєр би яах юм бэ
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
Єєр би яах юм бэ чамаас асууя яах юм бэ надад хэлээч
eMSMo \_ :-D_/
Сэтгэгдэл хариулах

“Монгол Дууны Yгийн Сан - Lyrics” руу буцах