Deline News

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
Манлай
¤ PRo.PLayER
Бичлэгүүд: 92
Нэгдсэн: 9-р сар.12.03 9:08 pm

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн Манлай »

За эндээс бүх телевиз хөтөлбөрүүдийг цаг алдалгүй харж байж болно.

http://news.gogo.mn/tvguide/
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Монголын эзэмших 34 хувийг гурван тэрбум 300 сая ам.доллараар vнэлжээ
2009-03-13

Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний тєслийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар єчигдєр хэлэлцэв. Манай тєрийн ємчит "Эрдэнэс MGL" компани Канадын "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанитай 30 жилийн хугацаатай гэрээ хийх юм. Энэ хугацаанд манай улсын Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглах "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийн 34 хувийг Монголын тал эзэмшинэ. Эх орныхоо vлэмж нєєцтэй ордыг ч биш тvvнийг эдийн засгийн эргэлтэд оруулах компанийн багахан хувийг эзэмшихэд УИХ-ын гишvvд дургvй байна. Монгол Улс 30 жилийн хугацаанд 34 хувиа эзэмшихдээ гурван тэрбум 300 сая ам.долларын ашиг олох тухай Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт байнгын хорооны хурал дээр танилцуулав. Єєрєєр хэлбэл, манай хувь эдийн засгийн ийм vнэлэмжтэй юм байна.

Д.Зоригт сайд МАХН, АН-ын бvлгийн хаалттай хуралдаанд гэрээний тєслєє гишvvдэд хангалттай тайлбарласан гэж vзээд товчхон танилцуулсан. Хєрєнгє оруулагчтай хэлэлцээр хийхдээ найман чиглэлийг барьж ажиллажээ. Манай тал 30 жил "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийн 34 хувийг эзэмшиж байгаад 31 дэх жилээс 50 хувьд хvргэнэ. Манай улс эзэмших хэмжээндээ тохирсон хєрєнгє оруулалт хийхээр тєсєлд заажээ. Хєрєнгє оруулагчаас 125 сая ам.долларын урьдчилгаа тєлбєр авах бєгєєд энэ нь ирээдvйд Монголд тєлєх татвар юм байна. Тийм учраас дараа нь авах татвартаа урьдчилгаа тєлбєрєє суутгах аж. Байгаль орчны хяналт, шинжилгээний тайланг гурван жил тутамд Засгийн газарт танилцуулахаар тєсєлд заажээ. Дэд бvтцийн хувьд vйлдвэрлэл эхэлснээс хойших дєрвєн жилийн хугацаанд Хятадаас эрчим хvч татна. Дараа нь Монголын тал дангаараа даах юм. Д.Зоригт сайдын танилцуулснаар гэрээний тєсєлд дурдсан гол зvйлvvд энэ аж.

Д.Лvндээжанцан МАХН-ын бvлгээс гаргасан дvгнэлтийг танилцуулав. Олонхийн бvлэг тєслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн боловч 10 зvйлийн єєрчлєлт оруулах шаардлагатай гэж vзжээ.Эхний 15 жилд олох орлого бага байгаа тул алт, зэсийн vнийг харгалзан Монголд оруулах хєрєнгє оруулалтыг тодруулахыг бvлгийн дvгнэлтэд онцолжээ. Гэрээг 15-20 жилийн хугацаатай хийх, 125 сая ам.долларын урьдчилгаа тєлбєр бага, хvv нь єндєр байгааг анхаарах, Монголын талын 34 хувийг 50-д хvргэх, ордын энгийн хувьцааг иргэдэд эзэмшvvлэх шаардлагатай гэж vзжээ. Харин АН-ын бvлэг Засгийн газраас тєсєлтэй холбогдуулж тодруулах мэдээлэл хvссэн учраас албан ёсны дvгнэлт гаргаагvй байгаа ч гэрээний тєслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхийг дэмжиж байгаа аж. Ингээд Засгийн газраас тодруулж байгаад байр сууриа илэрхийлэхээр боллоо. Байнгын хорооны гишvvд Д.Зоригт сайдаас тодруулж асуусныг тоймлов.

Н.Ганбямба:
-Монгол Улс Оюутолгойн ордын 34 хувийг эзэмших vv, эсвэл "Айвенхоу Майнз Монголиа Инк" компаниас хувь эзэмших vv гэдгийг тодорхой хэлж єгнє vv. Бид гэрээ хийснээр хэдий хэмжээний ашиг олох вэ. Гэрээ хийх хєрєнгє оруулагчийн цаана Хятадын компани ч байгаа гэх юм. Энэ vнэн vv?
Д.Зоригт:
-Оюутолгойн хувьцааг эзэмшиж байгаа "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийн 34 хувийг Монголын тал эзэмшихээр гэрээ хийнэ. Тус компани нэг миллиард ам.долларын хєрєнгє оруулсан ч ашиг олоогvй байгаа. Орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж ашгаа тооцно. Одоогоор манай тал гурван тэрбум 300 сая ам.долларын хєрєнгє олохоор байгаа. Энэ нь Монгол Улсын 34 хувийн эдийн засгийн vнэ цэнэ гэж ойлгож болох юм. Бид Монголд бvртгэлтэй Канадын "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанитай гэрээ байгуулна. Тус компанийн 9.9 хувийг "Рио Тинто" эзэмшдэг. Гэрээнд Хятадын компани хувьцаа эзэмшигчээр оролцоогvй.

Д.Балдан-Очир:
-"Айвенхоу Майнз" нэртэй компани хэд байна вэ. Компанийн болон эдийн засгийн чадварыг гишvvдэд товч танилцуулж болох уу. Олон улсын бирж дээр Оюутолгойн хувьцааг арилжаалдаг мэдээлэл бий. Энэ талаар тодруулна уу?
-Танилцуулгыг бэлдэж байгаа, удахгvй хvргvvлнэ. Гэрээг Засгийн газрын гурван гишvvн байгуулах юм. 100 хувь Монголын тєрийн мэдлийн "Эрдэнэс MGL" компани 34 хувийг эзэмшихээр гэрээнд оролцоно. 66 хувийг эзэмших "Айвенхоу Майнз Монголиа Инк" компани олон улсын бирж дээр бvртгэлтэй. "Эрдэнэс MGL''-ийг ч бvртгvvлж болно. Ингэхийн тулд Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах хэрэгтэй, бас тодорхой хєрєнгєтэй болох шаардлагатай байна.

Д.Тэрбишдагва:
-Оюутолгойг ашиглаж эхлэхээр ямар хот байгуулж, хэдэн км зам барих вэ. Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудалд хєнгєн хандаж болохгvй шvv. УИХ-аас тавьж буй саналуудыг гэрээний тєсєлд яаж тусгах вэ?
-Хоёр бvлгийн тавьсан саналыг нєгєє талдаа уламжилъя. УИХ-аас гаргасан ажлын хэсгийн хяналтын дор саналыг танилцуулъя. Ямар нэгэн шийдвэр гаргах тухайд тэдний ємнєєс хариулах боломжгvй. Тавантолгойн ордын хvрээнд тємєр замын асуудлыг шийдээд Оюутолгой руу татах боломжтой. Ийм учраас энэ гэрээний тєсєлд тємєр зам барих тухай тусгаагvй юм.

www.tv9.mn
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
toromu
Гишvvн
Бичлэгүүд: 876
Нэгдсэн: 12-р сар.21.05 12:07 pm
Байршил: Эрдэнэтэд байгөө

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн toromu »

манай хүн бүр өөрийн нэр дээр авсан байх шивдээ
энэ сэдвийг ингэхэд тэр гө гөөс бүх л мэдээлэл
авахад зүгээр сайт шиг санагдсан би лав байнга ордог
харин тэр оллоо арай биш болцон дандаа улс төр
яриад аргачгүй лдээ эзэн нь улс төртэй холбоотой
юм чинь тэгээд аймар олон замбараагүй хэсгүүдтэй
тэр хариуцуулж өгсөн хүмүүс хүүхдүүд нь ажилаа
хийж чадахгүй хамраа сөхсөн хэдэн гарууд л байхын
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Ховд аймгийн Булган суманд хүн худалдаалахыг завдсан тохиолдол илэрчээ


Залуу эмэгтэйчүүдийг хүч хэрэглэх аргаар бусдад худалдсан, худалдахыг завдсан хэрэг Ховд аймгийн Булган суманд хэд хэдэн удаа гарсан байна. Он гарсаар энэ тохиолдолд өртсөн нэг эмэгтэй Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гомдол гаргажээ. Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгөх тухай Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хандсан байна. Хохирогчийн зүгээс ч Ховд аймгийн прокурор болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудад өргөдөл, гомдол хүргүүлсэн боловч тэдний зүгээс нааштай хариу өгөөгүй байна. Үүнийг нь ч Булган сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох хүмүүс баталж байна. Булган сумын Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хүсэлт, хохирогч эмэгтэйн өргөдлийг хүлээн авсан албан тушаалтан, хариуцлагатнууд “Унаа, машин зэрэг тодорхой бэрхшээ­лийн улмаас газар дээр нь очиж шалгаж чадаагүй. Амжаагүй л байна” гэсэн тайлбар хийж байгаа аж. Эх сурвалжийн өгүүлснээр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт ийм явдал хэдэн удаа болжээ. Энэ хэргийг үйлдсэн этгээд өмнө нь цөөнгүй удаа бусдын биеийг хүчээр үнэлүүлэх, хүн худалдаалах хэрэг үйлдсэн бололтой аж.

_________________________________
ДОХ-н хамгын их тархалттай бас хятадын гэмт хэрэгийн хамгийн их гаралттай Шиньжан Уйгарын өөртөө засах мужтай хиллэдэг газар даа.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Шуурганд 24-н хүн алга болж уурхайд 3-н хүн дарагдаж амь насаа алдлаа


Өчигдөр болсон байгалийн гэнэтийн үзэгдэл хүчтэй цасан болон шороон шуурга нь манай орны хэд хэдэн аймаг сумдыг хамарчээ.ҮҮний улмаас 24-н хүн олон тооны мал сураггүй болж зам даваа хаагдсан байна. ОБЕГ-аас цаг үеийн мэдээллийг бидэнд ирүүллээ. Өчигдөр буюу 3-р сарын 11-ний 18-н цагийн үеэс эхлэн Хөдөөгийн аймагуудаас малаа дагаж салхинд уруудан сураггүй болсон хүмүүсийн тухай болон Дархан-Уул Сэлэнгэ аймагийн нутаг Тахилтын Даваа Төв аймагийн нутаг 61-ын гарам 52-ын даваа цасанд хаагдаж олон тооны авто машин саатаад байгаа тухай мэдээллүүд ОБЕГ-т ар араасаа иржээ. Энэ мэдээллийн дагуу ОБЕГ холбогдох яам агентлагийн газаруудаас тусламж хэрэгтэй болсон газаруудад 100 гариу хүнийг 20 гариу авто машинтайгаар илгээн ажилуулж байна. Аврах Отерадынхан нийслэлийн баруун чиглэлийн эмээлт өртөөний орчимын замыг нээж цасанд боогдсон авто машинуудыг хотруу оруулаад байна.Мөн энэ өдөр Төв аймагийн Эрдэнэ сант Дэлгэрхаан Мөнгөнморьт сумдад 5-н хүн Өвөрхангай аймагийн 4-н сумдад 9-н хүн Сүхбаатар аймагийн Түвшинширээ суманд 1 хүн Ховд аймагийн чандмань Алтай сумдад 2 хүн Хэнтий аймагт 2 хүн Булган аймагийн Рашаант сумд 1 хүн Нийслэлийн СХД-т 3-н хүн нийтдээ 24-н хүн малаа дагаж салхинд уруудан сураггүй болсоныг аймаг сум орон нутагийн ОБГ иргэдтэй хамтран хайж байна.Өнөөдөрийн хамгийн сүүлийн мэдээгээр 15-н хүнийг эсэн мэнд олоод байгаа бол Өвөрхангай аймагт сураггүй болсон 9-н хүнийг үргэлжилүүлэн хайж байгаа юм байна. ЗГ-аас өгөгдсөн үүрэг даалгаварийн дагуу БОАЖЯ ХХААХҮЯ ЭМЯ ОБЕГ-аас орон орон нутагт хаврын улиралд цаг агаарын аюултай үзэгдээс урьдчилан сэргийлэх ажилыг эрчимжүүлэх эрсдэл хохирлыг бууруулах үүрэгтэй ажилын хэсэгүүд 20 хоногийн хугцаатай ХӨдӨӨ АЙМАГУУдАд ТОМИЛОГдОН АЖИЛЛАЖ БАЙНА.Энэ сарын 11-12-ний өдөрүүдэд цаг агаарын гэнэтийн ширүүн үзэгдэл болох талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байтал иргэд олон нийт хайхрамжгүй байдлаасаа болж ийнхүү өртөж байгаад ОБЕГ шүүмжилэлтэй хандаж байна.Цаашдаа энэ сарын 14-15ний өдөрүүдэдч цаг уурын таагүй байх талаар ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Дайны хажуугар дажин гэчээр өчигдөр Дорноговь аймагийн Даланжаргалан сумын нутагт зөвшөөрөлгүй газар хувиараа жонш олборлож байсан 3-н иргэн 14-н метрийн гүнд дарагдаж амь насаа алдсан байна. Говьсүмбэр Дорноговь аймагуудын Онцгой байдалын хэлтсүүд хамтран аврах ажилгааг явуулж өчигдөр оронйы 22 цагт эхний хүний цогцсыг нурангаас гарагсан байна.уурхайн нурал их хэмжээгээр явагдсан байсан тул аврах ажилгаа явуулхад хүнд байжээ.Үүний дагуу Налайх дүүргийн уул уурхайн аврах ангийг дайчилан ажилуулж өнөө өглөө 06цагийн орчимд 2 дахи цогцсыг нурангаас гарагсан бол 07 цаг 15-н минутад 3 адхи цогцсыг аврагчид 14-н метрийн гүний нурангаас гарагсан байна.Нурангад даргад нас барсан хүмүүс нь 28-52 насны эрэгтэй хүмүүс байжээ.

www.zaluu.com
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Хөдөлгөөний аюулгүй байдал нь хөдөлгөөнд оролцогчидийн хамгийн чухал зүйл бөгөөд тухайн бүс нутгийн авто тээврийн хэрэгсэлийн (TX) хөдөлгөөн хэрхэн явагдаж байгааг үнэлэх гол шалгуур юм. Энэ нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлийн болон явган зорчигчидийн хөдөлгөөнд оролцож байгаа аюулгуйн байдлын чанараар илэрхийлэгдэг. Одоогийн байдлаар хэдийгээр хотын төв хэсэг дэхь хөдөлгөөний хурд бага боловч өдөр бүр осол эндэгдэл гарсаар байнa. Энэ нь нэг талаас хөдөлгөөнд оролцогчидийн хариуцлагагүйн байдлаас шалтгаалаж, согтуугаар болон хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох нөгөө талаас явган зорчигч зам хөндлөн аюулгүй гарах боломж багатайгаас шалтгаалдаг. Бас нэгэн том асуудал бол тээврийн хэрэгсэлийн техникийн үзүүлэлтэнд тавих, хөдөлгөөнд оролцох эрх зүйн нэгдсэн шаардлага болон зөвшөөрөл улсын хэмжээнд байдагүйтэй холбоотой.

Нийтийн ТX болон автомашинуудийн хөдөлгөөний явц нь одоогийн байдлаар, хотын төвийн гол замууд дээр ихэвчлэн өдрийн цагаар „Stop and go“ хэмжээнд явагдаж байгаа нь зорчигч тээвэрлэлтийн болон дамжин суух боломж мөн автомашиний аялалын чанарын (хөдөлгөөний дундаж хурд, аялалын цаг болон явц гэх мэт) үзүүлэлтүүд хангалтгүй төвшинд байгааг харуулаж байна. Үүнтэй адил явган зорчигчийн зам хөндлөн гаралт нь аюулгуйн баталгаагүй, гэрлэн дохио дээр удаан хүлээлт, тойрог уулзваруудын зам хөндлөн гаралт нэлээд тойруу байдаг, явган зорчигчийн замын чанар гэх зүйлүүдээс шалтгаалан явган хүн хөдөлгөөнд аюулгуй, тухтай оролцох чанар доогуур хэмжээнд байна.

Хэдийгээр гудамж замд нийтийн хэрэглээний ташуу хэлбэрийн авто зогсоолууд байгаа ч, эдийн засгийн болон хөдөлгөөний талаасаа ч хангалтгүй хэмжээнд ашиглагдаж байна. Одоог хүртэл Улаанбаатар хотын гудамж замд хичнээн автомашиний зогсоол байгаа талаар тодорхой тоо байхгүй байдаг. Мөн нийтийн TX-ийн зорчигчдийн наад захын шаардлага болох тохьтой хүлээх боломж, цагийн хувиарь, ирэх цагийн заалт гэх мэтээр автобусний буудлууд тохижуулагдаагүй байна.

Хүний тухтай амьдрах ахуйн чанарын нэгэн шалгуур болох дуу чимээ, агаарын бохирдолыг хэмжих суурин Станц хотын төв зам дагуух гудамжинд байдагүйгээс энэ байдал ямар төвшинд байгааг мэдэх боломжгүй юм. Үүнээс үүдэн дугуйн болон тоормослох үед гарч байгаа элэгдэлийн нарийн тоосжилт, автомашиний утаан бохирдол, түүний дуу чимээг нарийн тодорхойлох боломжгүй байдаг. Хoтын төв зам дагуу агаарын бохирдол, дуу чимээ ихтэй байгааг энгийн хүн ч өдрийн туршид хэрэглэгдэх Сигнал болон автомашины утаанаас мэдэрдэг.

Улаанбаатар хотын төвийн замын сүлжээ нь үндсэндээ барилга хот байгуулалт болон хөдөлгөөний талаар ч хангалтай сайн хэмжээнд зохион байгуулагдаж баригдсан боловч одоогийн ашиглалтын байдал нь хангалтгүй хэмжээнд байгаа юм. Үүнийг замын хөдөлгөөний одоогийн байдал харуулж байна. Түүнчлэн хөдөлгөөний чиглэл, газрын нэрийг заасан хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэлээ хангалтгүйн дээр, түүнээс олон, том хэмжээний Реклам сурталчилгааны самбарууд их байдаг нь хөдөлгөөний болон хот тохьжилтийн талаас шаардлагад нийцэхгүй байгаа.

Төв замын дагуух ногоожуулах, моджуулах боломжын газар байдаг ч, үүний ашиглалт моджуулалт нь хангалттай бус байдгаас хотын агаар зуны улиралд улам л хуурай халуун, тоосжилт ихтэй болоход ихээр нөлөөлж байна.

Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр Улаанбаатарын автомашинууд багталцахаа байлаа, замууд нь нарийн тул ачаалалаа дийлэхээ болилоо гэсэн мэдээлэл тогтмол яригдаж бичигдэж байдаг.

Автомашины улсын үзлэг тооллогоор 2008 оны 9 сарын 3 ний байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 105439 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас, суудлийн автомашин 73708, ачааний автомашин 21849, автобус 8126 мөн тусгай зориулалтийн 1756 ширхэг ТХ байна.

Бидний хийсэн хөдөлгөөний тооллого, судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын замууд дээр хөдөлгөөн тийм ч их биш байгаа юм. Хот маань Туул голоо даган баруунаас зуун тийш сунан байршилсан байдаг бөгөөд үндсэндээ хөдлөн 3 гол төв замаар холбогддог. Бидний сайн мэдэх нэрлэн сурсан 100 Айлийн буюу хойд хөндлөн зам дээр: Баянбүрдын тойрогоос 100 айлийн чиглэлд ТX-ийн хоногийн дундаж хөдөлгөөн ажлын өдөрөөр (XДXа) 20128 ТX/24ц байна. Яг энэ зам дээр эсрэг чиглэлд буюу 100 айлаас Баянбүрдын чиглэлд 17341 ТX/24ц байна. Ийм нэг чиглэлдээ 3 эгнээтэй хотын замын ачаалал нь чиглэлдээ хоногийн дундаж ТX ажлын өдөрөөр 40000 ТX/24ц өнгөрүүлэх чадвартай байдагийг германий гудамж замын хөдөлгөөний судалгааний төвөөс тооцоолон гаргажээ.

Улаанбаатар хотын маань хамгийн гол төв гудамж, энх тайвны өргөн чөлөөnий зам дээр Төв шуудангийн орчим хоногийн дундаж хөдөлгөөн 53015 ТX/24ц байна. Ийм 6 эгнээтэй замын хоногийн дундаж ачаалал ажлын өдөрөөр 80000 ТX/24 цагт байдаг юм.

Тэгвэл доод хөндлөн буюу Нарны замын буюу Тээвэрчидийн гудамжны Барс орчимд XДXа 27379 ТX/24ц. Энэ зам нь голоороо тусгаарлагдсан 2 урсгалтай 4 эгнээ бүхий зам, ийм зам дээрх ачаалал нь хоногт дундажаар 40000 ТX ажлын өдөрөөр нэвтрүүлэх чадвартай байдаг.

Дээрээс харахад хотын автомашиний тoo тийм ч их биш байгаа, мөн зам маань боломжын хэмжээний чадавхтай байгаа бөгөөд автомашиний тооноос болон замын ачаалал даах чадвараас үүдэн түгжрэл болоогүй гэж үзэж болно.

Одоогийн Улаанбаатарын замын түгжрэл нь тэгтлээ том асуудал биш. Үүнд зөвхөн зөв удирдлагатай мэргэжилийн хөдөлгөөн удирдах байгуулага, хөдөлгөөний менежмэнтийн бодлого байхгүйд холбоотой. Тиймээс манайхан энэ бүх асуудалаа замын цагдаагийн газарт даатгадаг. Хотын хөдөлгөөнд ТX-н хөдөлгөөнийг удирдах мэргэжилийн байгуулага болон хөдөлгөөнийг хөгжүүлэх хэтийн бодлого үгүйлэгдэж, хөдөлгөөн удирдлагагүй болж, хотын хөдөлгөөний байгуулага бусад байгуулагуудын хоорондын ажлын нарийн холбоо муу байгаа зэрэгээс үүдэн гудамж зам болон нийтийн тээврийн ашиглалт харьцангуй доогуур төвшинд очиж, мөн хөдөлгөөнд оролцогчидийн хувийн чадвар гэх зэрэг үндсэн зүйлүүд түгжрэлд нөлөөлөж байна.

Одоо бидний автобусанд Билет таслаад байгаа нь 1980-иад оны үе, уулзвар дээр замын цагдаа зогсоод байгаа нь аль гэрлэн дохио гэж байхаас өмнөх үеийн байдал. Улаанбаатар хотын хүн амын өсөлт болон тээврийн хэрэгсэлийн хөгжилөөс үүдэн шинэ боловсронгүй шийдэлээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг удирдах зайлшгүй шаардлага бий болж байна. Нэг үгээр хэлбэл тээврийн хөдөлгөөнийг урьдын аргаар зохицуулахад боломжгүй байдалд хүрсэн. Улаанбаатарын хэмжээнд одоогooр хөдөлгөөнийг удирдах мэргэжилийн байгуулага байхгүй байдаг. Тиймээс хөдөлгөөнийг мэргэжлийн үүднээс зохион байгуулах, удирдах үндсэн үүрэг бүхий хөдөлгөөн удирдах төвийг байгуулах шаардлагтай. Энэхүү байгуулага нь тухайн үеийн зам тээврийн хөдөлгөөний байдалийг мэдрэх, мэдээлэл дамжуулах бүхий төхөөрөмж, мэдээлэлийн автомат удирлагагийн систем, автоматжуулсан гэрлэн дохио гэх зэрэг хөдөлгөөнийг удирдахад шаардагдах техникээр тоноглогдсон байх хэрэгтэй, үүн дээрээ түшиглэн хөдөлгөөний зогсолтгүй урсгалийг бий болгох, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний хэтийн төлөв, хөдөлгөөний Management, хотын – Логистик гээд үндсэн ажилуудыг гүйцэтгэн ажилах ёстой юм. Хөдөлгөөн удирдах байгуулага нь бусад замын хөдөлгөөнтэй хамааралтай алба байгуулагууд болон хувь хүмүүстэй харилцан нарийн уяалдаатай ажилах хэрэгтэй. Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, ашиглалтийг сайжруулах, унадаг дугуйн хэрэглэлээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй талаас гэх зэрэг бусад олон талийн арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн манайд замын хөдөлгөөнд оролцогчдод болон тэдний хэрэглээнд шууд болон шууд бус хамааралтай байгууламжийг барих стандарт хууль зүйн үндсэн журамуудыг даруй гаргах хэрэгтэй. Энэ мэт олон талын арга хэмжээг салбар бүртээ авч хэрэгжүүлбэл одоо Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөнд, хот байгуулалт болон байгаль орчин учраад байгаа олон хүнд асуудалуудийг шийдвэрлэх боломжтой бөгөөд жил бүр улсаас замын төсөвт гаргадаг зардалыг зөв зүйлд үр дүнтэй ашиглаж цаашлаад ирээдүйн 10-15 жилийн
хөдөлгөөний хөгжилийн цэгц бодлогогыг боловсруулж, үүсэж болох бэрхшээлийг урьдчилан харж зайлсхийж чадах болно.

Улаанбаатар хотын төв замууд дахь хөдөлгөөний байдлын судалгаа, түүнд дүн шинжилгээ хийсэн дүгнэлтээс тоймлон бичив.

Эх сурвалж: http://ochirerdene.blogspot.com/

Дэмбэрэл Очир-Эрдэнэ 2008-12-11 Штуттгарт хот
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдөр буудуулсан иргэдийн үхэлд буруутай этгээдийг олох, энэ хэрэг хэзээ шийдэгдэх бол хэмээн чих тавин чагнаж байсан иргэдийн хүлээлт удахгүй шийдэгдэх бололтой. Хэрэг гарсан шөнө цагдаа болон хууль хяналтын байгууллагаас хэргийн газар үзлэг хийгээгүй нь энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа удаашрах үндэс болсон хэмээн ажлын хэсгийнхэн хэлдэг юм байна. Энэ хэргийн учгийг тайлах гэсэн мөрдөн байцаагч нар 14 хоногийн дараа эхний хүмүүсийг сэжигтэнээр татан Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн I хэлтсийн таван ажилтныг Төв аймгийн заамар суманд ажиллаж байхад нь саатуулсан.үүнээс хоёр өдрийн дараа сэжигтэний тоо арав болон нэмэгдсэн юм. Эл хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ.Нийт бүрдүүлсэн материал хавтаст хэрэгт хавсаргасан бичиг баримт нь нийлээд 100 гаруй хавтаст хэрэг болсон аж. Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан цагдаагийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногоос хэрэгтэйгээ танилцаж эхэллээ. Тэд өөрт нь хамаарах хэсгийг уншиж танилцсаны дараа хохирогчдын ар гэрийнхэн энэхүү хавтаст хэрэгтэй таницах аж. Дараа нь хэргийг прокурорт шилжүүлэн шүүх асуудлыг шийдэх юм байна. юутай ч бусдын амийг буудан хөнөөсөн хэрэгт цагдаагийн ажилтанууд, тушаал гүйцэтгэгчид буруудаж, дарга нар нь ялаас мултрах гэж байна гэсэн яриаг албаны эх сурвалж няцааж байна
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын тэргүүлсэн албаны болон бизнесийн баг Москва хотод хийсэн албан ёс айлчлалынхаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Москва хотын дарга Ю.М.Лужковын урилгаар хийсэн энэхүү айчлалын үеэр шийдэгдсэн хамгийн чухал асуудал нь нийслэлд баригдах ундны усны шинэ эх үүсвэр аж.
Тус асуудлыг хоёр тал харилцан тохиролцож, бүрэн шийдсэн бөгөөд энэ оноос ажил нь эхэлж таваас зургаан жилд багтаан дуусах юм байна. Мөн 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт хоёр хотын дарга нар гарын үсэг зурсан. Үүнээс гадна нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн газар Москва хотын холбогдох газруудтай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурсан байна. Энэхүү айлчлалд ач холбогдох өгч байгаагаа Москва хотын дарга Ю.М.Лужков илэрхийлж нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг тусгайлан хүлээн авч уулзжээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Москва хотын даргыг Улаанбаатарт зочлохыг урьсан бөгөөд тэрбээр урилгыг тааламжтай хүлээн авч нийслэлийн 370 жилийн ойн үеэр айлчилна гэдгээ мэдэгдсэн байна
Хайрлаад харамлаад л хамтдаа
zoloko.angel
Гишvvн
Бичлэгүүд: 276
Нэгдсэн: 2-р сар.20.06 3:14 pm

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн zoloko.angel »

Өнөөдөр

1. Улаанбаатар +16
2. Єлгий +17
3. Улаангом 0
4. Улиастай +16
5. Тосонцэнгэл +12
6. Ховд +18
7. Алтай +13
8. Баянхонгор +16
9. Мєрєн +16
10. Хатгал +15
11. Цэцэрлэг +16
12. Арвайхээр +16
13. Хархорин +16
14. Булган +17
15. Сvхбаатар +20
16. Зуунмод +14
17. Багануур +14
18. Дархан +18
19. Эрдэнэт +16
20. Чойр +16
21. Єндєрхаан +16
22. Чойбалсан +14
23. Баруун-Урт +14
24. Мандалговь +18
25. Даланзадгад +20
26. Ханбогд +20
27. Сайншанд +18
28. Замын-Yvд +20
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Нийслэлийн ойролцоо гарсан тvймэр онцтой байдлынхныг сандаргаж онц байдал зарлахад хvргээд амжлаа. Учир нь тvймрийн утаа нийслэлд нэвтэрч, амьсгалахад тvвэгтэй болтол тархсан юм. Одоогоор улсын хэмжээнд ЗЗ ой хээрийн тvймэр гарсан тухай мэдээлэл байна. Єчигдєр 07.00 цагийн байдлаар гурван аймагт долоон тvймэр асч байгаа аж. Цаг агаар хуурайшилт их, шороон шуургатай байгаа тул зарим аймгийн тvймрийг унтраахад хvндрэл учраад байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт энэ сарын 8-нд гарсан ойн тvймэр юм. Тvймрийг унтраахаар Онцгой байдлын газраас 25 албан хаагч, харьяа сумын 42 хvн ажиллаж байна. Гал гарсан газарт салхины хvч 18-21 м/с хvрээд байгаа аж. Тvймрийг сансрын зургаас харахад 35x7 км талбайг хамарчээ. Хойд зах нь Шаравтайн харуулын байрнаас баруун талаар урагш тэлж, зvvн зах нь Дvгрээгийн харуулын байр хvрсэн аж. Цаг vеийн байдалтай холбогдуулан ой хээрийн тvймрийн талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Харин нийслэлд хамгийн ойрд тооцогдож байсан Тєв аймгийн Батсvмбэр, Эрдэнэ сумын тvймрийг цурманд оруулж, аюулгvй болгосон байна.

www.zaluu.com
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Монгол Улсын хөгжлийг түлхүүрдэх бас нэгэн боломж нээгдэж байна.

Тэрхүү түлхүүрийг цоожинд нь тааруулан онгойлгож чадахаас ихээхэн зүйл хамаарах нь. Хоёр толгойн "үүцээс" ч дутахааргүй нөөц баялаг Монгол орны маань нутаг дэвсгэр дээр ашиглагдаагүй байна. Харин үүнийгээ чулуу болгож чадах эсэх нь улс орны бодлого тодорхойлогчдын Монголоо, иргэнээ гэсэн сэтгэл, зүтгэлээс хамаарах юм.

Хөгжлийн тэрхүү түлхүүр нь хоёр толгойгоос гадна ураны ордууд. Энэ нь эдийн засгийн өгөөжтэйгээс гадна үндэсний аюулгүй байдалд ч онцгой ач холбогдолтой. Гэхдээ зөвхөн ийм баялаг нөөцтэй байхад л хөгжчих юм биш. Гагцхүү түүнийг хэрхэн ашиглахаас, хэр зөв зохистой бодлого хэрэгжүүлснээс шалтгаална.

Ураны хэрэглээ хэд дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. 2015 оноос хойш дэлхийн улс орнууд эрчим хүчнийхээ хэрэглээг хэрхэн хангахаа мэдэхээ байж толгойны өвчин болно гэдгийг эрдэмтэд сануулах болж.

Мөн 2030 оноос нефтийн нөөц шавхагдаж., дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрэх нь. Тиймээс ч эрчим хүчний стратегийн бодлогоо өөрчилж, аль болох нөхөн сэргээгддэг нар, ус, салхины хүчийг дээрээс нь цөмийн эрчим хүчийг түлхүү ашиглахыг чухалчлах болжээ.

Энэ нөхцөл байдал нь Монголыг үнэд орж томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын төв болгох боломжийг олгож мэдэхээр байгаа юм. Нефть, нүүрс гэсэн баялаг руугаа дайрсаар байтал өнөөх нь дундарч дахин ургаж төлжөөд арвижихгүй болохоор өөр гарцыг хайхад хүргэж байна. Хэдийгээр нар, салхи, усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх нь байгаль орчинд хал бал багатай ч зардал их шаарддаг.

Дээрээс нь дэлхийн эрчим хүчний хэрэглээг энэ эх үүсвэрээр бүрэн хангах бололцоогүй ажээ. Тиймээс ойрын 20 жилд 600 гаруй цөмийн станц барих урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Манай улс ч гэсэн энэхүү олон улсын зорилтын гадна үлдэлгүй 2021 он гэхэд атомын цахилгаан станцтай болохоор тооцоолж байгаа аж. Ураны дэлхийн нөөцийг 10 сая тонн гэдэг. Харин Монголд 1,4 сая тонн ураны нөөц байгаа гэсэн судалгааг социализмын үед ЗХУ-ын мэргэжилтнүүд гаргасан байдаг юм байна. Зөвхөн одоогоор олж илрүүлсэн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байгаа юм. Хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүд шинээр илрүүлэн тогтоож байгаа учир арвин нөөцтэй эхний арван орны тоонд орохыг үгүйсгэх аргагүй юм.

Монгол оронд ийм том боломж байгаа ч нэгдсэн дорвитой бодлого дутмагаас болоод сүйхээтэй гадаадынхан ашиг унагах болов. Лиценз нэрээр гадаадын баахан компаниудад тараагаад өгчихсөн. Тэдний олонхи нь хөрөнгө мөнгөө цацаад тогтвортой хайгуул хийдэггүй бөгөөд эгзэгийг нь тааруулан ашиг унаган худалдах эсвэл хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж арилжих, томоохон кампаниудтай хамтран ажиллах нэрээр мөнгө саах болжээ. Хатуухан хэлэхэд Монголын баялгаар яаж ийж байгаад хөлжих гэсэн бүлэглэлүүдийн атганд ашигт малтмалын ордууд оржээ. Лиценз нэрээр хамаг олигтой өнгөтэй ордуудаа хамаа замбараагүй тараасан алдаагаа засахаас ажлаа эхлэх хэрэгтэй байна.

"Хан Ресурс" гэсэн Канадын компани Дорнод дахь ордод хамтран ажиллах саналыг Японы Марубени корпорацид хүргүүлж Монгол дахь ураны орд газрыг хамтран эзэмших эрхийн бичигт гарын үсэг зурсан байх юм. Марубени корпораци нь Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулахад анхаарал тавих бол "Хан ресурс"-ынхан нь хэрэгцээтэй мэдээллээр хангаж байх аж.

Дорнод аймгийн нутагт Мардай, Гурванбулаг, Дорнод гэсэн гурван томоохон ураны орд бий.
Гурванбулаг ордыг эзэмшигч Канадын "Вестерн проспектор" компанийг Хонгконгийн "CNNC интернэйшнл Ltd" 198 сая хонгконг доллараар энэ сарын 15-нд худалдан авсан талаар "Хятадын мэдлэг" сонинд мэдээлжээ. CNNC компанийн 74 хувийг Хятадын цөмийн энергийн газар эзэмшдэг. Тиймээс Хятадууд эрчим хүчний хямрал нүүрлэхэд аминд орох чухал зүйлд мөнгө хайрлахгүй гартаа оруулахыг чухалчилж байгаа гэж хэлж болохоор байна.

Гурванбулагийн орд нь 6900 тонны нөөцтэй бөгөөд жилд 700 тонныг үйлдвэрлэх боломжтой аж. Тус орд нь Хятадаас 100 гаруй километрт оршдог.

Ордын техник, эдийн засгийн үндэслэлийг 2004 оноос Канадууд гаргажээ. Тэдний үзсэнээр Гурванбулаг ордоос есөн жилийн турш өдөрт 700 тонн уран олборлоход 280 сая ам.долларын ашиг олох боломжтой аж.

Монголын ашигт малтмалын салбарын нэгдсэн бодлогогүй, уранаа хэрхэн ашиглахаа ч шийдээгүй хийрхэж улстөржин мунгинасаар байх зуур ашиглалтын 11 лиценз хятадуудын гарт оржээ.

Манай улс социализмын үед ч бусдад ашиглуулж байснаас өөрсдөө ашиг унагаж байсангүй. Орос ах нар манайд нууцаар уран олборлож байж. БНМАУ-ын Зас-гийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын "БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай" маш нууцын зэрэглэлтэй хэлэлцээр 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд байгуулагдаж, Дорнодын Мардайн орд газарт оросууд дангаараа олборлолт явуулж байж. Мөн 1982-1988 онуудад оросууд Мардайн ураны орд газрыг түшиглэн, олборлолтын "Эрдэс" үйлдвэр ажиллуулж, Байгаль нуураас зүүн тийш 250 км зайд орших Краснокаменскийн уул уурхай-химийн үйлдвэрт түүхий эд нийлүүлж байжээ. Газар доогуур 800-900 метрийн урттай хонгил барьсан байсныг ч манайхан мэдээгүй байсан гэдэг.

Тиймээс ч Оросууд хамгийн түрүүнд ураныг ашиглахад хамтран ажиллахаар шургуу хөөцөлдөж, хөрөнгө оруулахаа амлаад байна.

Дэлхий дахинд эрчим хүчний хямрал нүүрлэхэд ураны ордыг гартаа оруулсан, Атомын станц байгуулсан улс гүрэн мөнгийг хүүлнэ гэдгийг хойд хөршийнхөн ч тооцоолж байгаа нь лавтай.

Манай улс энэ замбараагүй олгосон лицензээ цэгцэлж, алсыг харсан нүүдлийг хийх цаг болжээ. Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн дарга Мохамед Эль Барадей манай улсад саяхан зочлоод хэд хэдэн баримт бичигт гарын үзэг зураад буцлаа.

Үүнийг уламжлалт албан айлчлал гэхээсээ илүү дэлхий дахин Монголыг анхаарч хараагаа бэлчээж эхэлснийг илтгэж байгаа хэрэг. Энэ байгууллага атомын цахилгаан станц ажиллуулах зөвшөөрлийг олгодог. Тиймээс цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ураныг ашиглахад чухал дэмжлэг үзүүлэх түншийн нэг юм. Монголын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат "Төрөөс ураны чиглэлээр баримтлах бодлого 1990 онд гарсан. Тэр нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр л байна. Бид нар бол бодлогынхоо хүрээнд л ажиллаж байна. Харин бодлогоо шинэчлэх, их ажил эхлээд л явж байна" гэжээ.

Ураныг ашиглахад хамтарч ажиллах хүсэлтэй улс орнуудын тоо улам нэмэгдсээр. Тодруулж хэлбэл ОХУ, Хятад, Япон, Франц, Канад гээд хөвөрч байна.


Өнөөдрийн монгол
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Дэлхийн зах зээл дэх гар утасны хєгжлийн тухай судалгаа хийдэг барууны томоохон гурван компаний судалгааны vр дvнд гар
утасны эрэлт хэрэгцээ єсєн дээшилж байсан vе тєгсєж байгаа гэж vзжээ. Эдгээр компаний нэг болох Гартнер 2008 оны 3 дугаар улиралд гэхэд л дэлхий даяар зарагдаж байгаа гар утаєны худалдаа дєнгєж 6 хувиар (309 сая ширхэг єссєн буюу жилийн нийт єсєлт 8 хувьтай тэнцvv байна гэж дvгнэлт гаргасан байна. Гэтэл ємнєх жилийн яг энэ vетэй харьцуулахад 16 хувийн єсєлттэй байсан байна. 2009 онд бол анх удаагаа борлуулалт 1-4 хувиар буурах тєлєвтэй. Иймд энэхvv зах зээл дахь саалийн vнээ гэж хvлээн авагддаг байсан нь энэ нэрээ гээхээс єєр аргагvй больж байгаа юм байна.

2008 оны 3 дугаар улиралд гар утасны борлуулалт удааширч байгааг мєн IDC болон Strategy Analytics компаниуд мэдэгдсэн байна. Эдгээр компаниудын дvн шинжилгээ хийсний дагуу энэ vед дэлхий даяар 308 сая гар утас борлогдєон бєгєєд мєн vеийн ємнєх жилтэй харьцуулахад дєнгєж 5,4 хувиар єссєн байна. (2008 оны 2-р улиралд 14,8 хувийн єсєлттэй, 2007 оны 3-р улиралд 13,2 хувийн єсєлттэй байсантай харьцуулахад). Нєгєє нэг компаний шинжилгээний дvн бол 2008 оны 3 дугаар улиралд гар утасны борлуулалт ємнєх жилийн мєн vетэй харьцуулахад 3,2 хувийн єсєлттэй (299 сая гар утас борлогдсон) буюу 2008 оны 2-р улирлаас 0,4 хувиар багассан гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Шинэ жилийн баяр тохиолдуулж гар утас vйлдвэрлэгчид илvv их хэмжээний бvтээгдэхvvн ачуулдаг байснаас болж 3 дугаар улирлын борлуулалтын єсєлт 20 хувь байдаг байсан гэж онцолж байгаа юм. Иймэрхvv нєхцєлд Финландын Нокиа компанийн удирдлага 615 ажлын байр цомхотгож байгаагаа зарлажээ. Мєн сэлбэг хэрэгсэл ханган нийлvvлдэг бvрэлдэхvvндээ ихээхэн єєрчлєлт оруулсан байна. Yvнтэй холбогдуулан 5-6 жилийн ємнє энэ салбарын систем нэлээн тогтворжсон мэт харагддаг байсан бол одоо байдал vндсээрээ єєрчлєгдсєн байна. Жишээ нь: Siemens компани Интинион компаниас, Моторола компани Фрискейл компаниас, Нокиа компани Тексаз Инструменте компаниас, Филипс єєрсдийн vйлдвэрлэгч компаниас, Ємнєд Солонгосчууд харилцан бие биенээсээ эд ангиуд худалдан авдаг байсан бєгєєд сvvлдээ гар утас vйлдвэрлэгчдийн тоо цєєрч vлдсэнvvд бие биентэйгээ нэгдэж эхэлсэн байна.

Гэхдээ зах зээл дээрх бvх компаний байр суурь сулраагvй. Зарим нь харин ч бий болсон байдал нєхцєлд байр сууриа бэхжvvлэн энэ салбартаа нєлєє бvхий тоглогч болж чадсан байна. Yvнд Медиатек гэж компанийг нэрлэж болно.Тус компани хуучирсан загварын схем Хятад компанид зарж эхэлжээ. Харин дараа нь ємнєд Солонгосын LG Samsung зэрэг компанитай хамтран ажиллаж бvр Европ руу орж чадсан байна. Европын STMicro-electronics компаний жишээнээс харахад эхлээд NXP Semiconductors компанийг эзэмшилдээ аваад дараа нь Ericsson компаний vндсэн плат схем vйлдвэрлэгч болж чадсанаараа Qualcomm, Texas In¬struments гэсэн 2 том компаний дараа орох хэмжээнд хvрсэн байна. Гэсэн хэдий ч эсрэг жишээ бий. Зарим компани гар утасны эд анги vйлдвэрлэхээ бvр мєсєн зогсоож энэ зах зээлээс гарахаар шийдсэн байх жишээтэй. Feescale Semi¬conductors компани нь єєрийн гар утасны эд анги vйлдвэрлэдэг vйлдвэрээ худалдах сонирхолтой байгаа тухайгаа илэрхийлээд байна. Гэхдээ зарим компани дундын шийдвэр гаргах явдал ч бас байна. Жишээ нь Texas Instruments компани нь зах зээлд бага борлуулалт бvхий бvтээгдэхvvн vйлдвэрлэлтээ зогсоож илvv орчин vеийн эрэлт их бvтээгдэхvvн vйлдвэрлэх шийдэл гаргасан байна.

www.olloo.mn
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

- ОХҮ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН В.В.ПУТИН ЯПОНЧУУДТАЙ ХАМТРАН МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ЭЗЭМШИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНААТАЙ БАЙГАА ГЭНЭ-
Оросын аналитик нийтлэлчид В.В.Путиныг дуулиантайхан мэдээллээр угтав. Тус улсын томоохон цахим хэвлэлүүдийн нэг pravda.ru-д “Барууныхан Оросын хил дээр ураны хувьсгал хийж эхлэв”, “Зальт монголчууд оросуудыг “сааж байна” хэмээх хоёр сонирхолтой нийтлэлийг байршуулжээ. Эдгээрээс эхнийхийг нь онцолъё. “Барууныхан Оросын хил дээр ураны хувьсгал хийж эхлэв” нийтлэлд Монголд улбар шар хувьсгал өрнөж буйг онцлон өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд монголчууд ардчилагчид ба коммунистууд хэмээн талцсаныг дурдсан байна. Долдугаар сарын 1-ний үймээн аналитикч Сергей Балмасовт Чингис, Бат хааны байлдан дагууллыг санагдуулсан юм байх. Ёгт утгаараа шүү дээ. Тэрбээр оросуудад өнгөрсөн онд Монголд болсон үймээнийг сануулах гэж ураны хувьсгалын тухай бичсэн үү гэвэл, үгүй. “Монголын баялгийн “мөрдэс” дээрх Орос орон” хэмээн “Вашингтон пост” сонинд бичсэнийг уншигчдад дахин “дуулгаад” вашингтончуудын тив алгассан ашиг сонирхлыг илчилжээ.
АНУ цөмийн эрчим хүчний салбартаа эн тэргүүнд анхаарч, боломжит газруудыг хайж эхэлсэн нь аналитик нийтлэлчийн сонирхлыг татсан аж. Сониуч нийтлэлч маань америкчуудын ашиг сонирхлын харц Монголыг чиглэж буйг хэдийнэ анзаарчээ.. .Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын атомын агентлагийнхан “Төв Азийн цээжин дэх хавтгайд 46 мянган тонн ураны нөөц бий” хэмээсэн атал “Росатом”-ын захирал Сергей Кириенко “Үгүй ээ, Монгол 100 мянган тонн ураны нөөцтэй” хэмээсэн байх юм…” Манай сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн “В.В.Путин Монголоос юу хүсээ вэ” хэмээх нийтлэлд дээрх жишээг дурдсан. Харин орос аналитикч Монголын ураны нөөцийн хэмжээг огт өөрөөр “тогтоожээ”. Түүний тодорхойлсончлон хуучин ЗХУ-аас хараат байсан Монгол Улс нь чулуун нүүрс, зэс, ураны баялаг нөөцтэй, Ураны нөөцийн хэмжээ нь 1.3 сая тонн байх магадлалтай юм байна. Дэлхийн ураны нөөцийн 27 хувь нь Австралид, 17 хувь нь Казахстанд, 15 хувь нь Канадад, 11 хувь нь Өмнөд Африкт, найман хувь нь Намибид, долоон хувь нь Бразильд, таван хувь нь Орост, дөрвөн хувь нь АНУ, Узбекстанд бийг хоёр жилийн өмнө тогтоосон байдаг. Сергей Балмасювын таамагласанчлан 1.3 сая тонн ураны нөөцтэй манай улс дэлхийд эхний аравт орно.
Барууныхны ураныг “олзолсон” харц Монголыг ширтэж ахуйд Америкийн зарим ажиглагч “Баялагтай ард түмнээс хол байцгаая” хэмээн сэрэмжлүүлж байна. Гэтэл оросууд эсрэгээрээ Монголын уран Оросын олигархиудын анхааралд хэдийнэ өртчихжээ. “Базовый элемент”-ийн босс Олег Дерипаска Москвагаас Монголыг шинжиж байгаа бол “Ростехнологи”, “Газпром банк”-ийнхан ч В.В.Путины дохио зангаагаар аль хэдийнэ хөдөлж эхэлсэн аж.
Аналитикч Сергей Балмасов Wall street journal сэтгүүлд “Оросууд МонголЫн төмөр замын байгууллагын 49 хувийг эзэмшиж, томоохон компаниуд нь зэс, алт тээвэрлэдэг” хэмээн бичсэнийг “Барууныхан Оросын хил дээр ураны хувьсгал хийж эхлэв” нийтлэлийнхээ шигтгээ болгон ашиглажээ. Тэрбээр Цагаан ордныхон болон Америкийн ажиглагчдын дэвшүүлсэн маш сонирхолтой таамгийг үүн дээрээ хачирласан байна. “Оросууд олон жилийнхээ найрсаг харилцаан дээр түшиглэж, Монголд цөмийн байгууламж барина” гэж. Анхаарал татах асуудал биш гэж үү. Түүгээр ч зогсохгүй Америкийн нэгэн сэтгүүлч “Америк, Орос, Хятадын хэн ялсан нь Монголын баялгийг эзэмшинэ. Тэд ялахын тулд өөрсдийнхөө ашиг сонирхлыг тус улсад илэрхийлсээр байх болно” хэмээн бичсэнийг Оросын сайтын онцлох нийтлэлд жишээ болгон дурдав. Америк сэтгүүлчийн үг pravda.ru-д байршуулсан хоёр дахь нийтлэл болох “Зальт монголчууд оросуудыг “сааж байна”-д илэрхийлсэн нэгэн санааг дурдахад хүргэлээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин Монголд айлчлахаасаа өмнө Япон руу ниссэн нь бас их учиртай. Тэрбээр япончуудтай хамтран Монголын баялгийг эзэмших төсөл хэрэгжүүлэх санаатай байгаа гэнэ.
“Барууныхан Оросын хил дээр ураны хувьсгал хийж эхлэв” нийтлэл орос нийтлэлчийн бардамналаар төгсчээ. “Вашингтон газар зүйн байршлаараа Улаанбаатараас алс хол оршдог. Харин Москва, Бээжин бол Монголтой маш ойрхон. Тиймээс хөзөр бидний гарт байна” гэж. Дэндүу итгэлтэй бус уу. Аналитикчдийн бичсэнийг унших зуур Оросын уншигчид “Ингэхэд Монголын нийслэлийг Улаанбаатар гэдэг юм уу. Аль эсвэл Уранбаатар гэдэг юм уу” хэмээн гайхширсан, хошигносон өнгө аястай сэтгэгдлүүдийг бичсээр…

www.zaluu.com
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Казахстаны Баруун Казахстан мужийн Зеленовскийн дүүргийн нэгэч тосгоны оршин суугчид тэнгэрээс гэрэлтсэн хоёр бөмбөлөг унахыг харжээ.
"Шөнийн 3.00 цагийн үе байсан. Би тракторынхоо хажууд зогсож байтал хүүхдүүд "Ямар нэгэн бөмбөлгүүд нисч байна" гэж хашгирсан. Намайг харахад шар, улаан, ногоон оч цацруулсан их том хоёр бөмбөлөг унаж байсан" хэмээн болсон явдлыг харсан Владимир Бычков "Интерфакс"-ын сэтгүүлчид ярьжээ. Бөмбөлгүүд тариалангийн талбайд унасан байна.
"Тэр дор нь бид ойртож очихоос айсан л даа. Гэхдээ дараа нь бөмбөлгүүд дээр очиж цохиж үзсэн. Ямар материалаар хийсэн нь мэдэгдээгүй. Хурц ирмэгтэй зүйлээр цавчиж үзэхэд огт гэмтэхгүй, зүгээр л оч үсэрч байсан" хэмээн өөр нэгэн гэрч ярьжээ. Түүний ярьснаар бөмбөлгүүд мөнгөлөг өнгөтэй, 60 сантиметр орчим диаметртэй, бяцхан хонхорхойнуудтай байсан гэнэ.

Харин мужийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд бөмбөлгүүд унасан газар очиж амжаагүй байгаа учир ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

11:00:00 "Гоёлын даашинз" уран сайхны кино
11:20:00 "Нянгар хаданд гарсан нь" уран сайхны кино
11:40:00 "Дахин төрвөл" уран сайхны кино
13:10:00 "Гоёлын даашинз" уран сайхны кино
13:40:00 "Нянгар хаданд гарсан нь" уран сайхны кино
14:00:00 "Дахин төрвөл" уран сайхны кино
15:40:00 "Гоёлын даашинз" уран сайхны кино
16:00:00 "Нянгар хаданд гарсан нь" уран сайхны кино
16:20:00 "Дахин төрвөл" уран сайхны кино
17:50:00 "Гоёлын даашинз" уран сайхны кино
18:20:00 "Нянгар хаданд гарсан нь" уран сайхны кино
18:40:00 "Дахин төрвөл" уран сайхны кино
20:20:00 "Гоёлын даашинз" уран сайхны кино
21:00:00 "Дахин төрвөл" уран сайхны кино
23:00:00 "Нянгар хаданд гарсан нь" уран сайхны кино
23:20:00 "Дахин төрвөл" уран сайхны кино
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулаад байна.

Тэрбээр 8 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан тухай АН-ын удирдлагууд болон тус намын сонгуулийн төв штабаас өнөөдөр өглөө 6 цагт нижигнэсэн алга ташилтын дунд, баяр хөөртэйгээр олон нийтэд мэдээлж, ардчиллыг дэмжсэн сонгогчиддоо талархаж буйгаа илэрхийллээ.

Харин МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаяр 13 аймагт өрсөлдөгчөөсөө илүү санал авчээ. Hийлбэр дүнгээрээ Ц.Элбэгдорж илт давж, өрсөлдөгчөөсөө нийт 35 мянган саналын зөрүүгээр тасарсан мэдээтэй байна.

МАХН-ын хэвлэлийн бага хурал энэ өдөр хэдэнтээ хойшилсны эцэст 12.20 цагт Төрийн ордонд болж, Eрөнхийлөгч Н.Энхбаяр СЕХ-ны албан ёсны дүн гараагүй байгаа ч Ц.Элбэгдоржийг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, өөрийнх нь төлөө саналаа өгсөн нийт дэмжигчиддээ баярлаcнаа мэдэгдэв.

Тэрбээр цааш нь "Ерөнхийлөгчийн хувьд эв нэгдлээ илэрхийлж, ард түмнээ цулаар нь харж, тулгамдсан асуудлаа шийдэхийн төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллаарай. Би Ц.Элбэгдорж руу утасдаж, эсвэл урьж уулзаж энэ бүх саналаа хэлнэ. Би Монголынхоо ард түмэнд үргэлж баярлаж явдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, би өөрийнхөө мэдлэг боловсрол, туршлагаа улсынхаа хөгжлийн төлөө харамгүй дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлье" хэмээлээ.

Мөн МАХН-ын дарга С.Баяр "МАХН сонгуулийн дүнд будилаан гарлаа гэсэн байдлаар хандахгүй ээ. Сонгуулийн дүнг бид хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Одоо ч хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа ч хүлээн зөвшөөрнө гэдгийг МАХН-ын даргын зүгээс илэрхийлж байна. Энэ сонгуульд бидэнтэй өрсөлдсөн Ардчилсан нам, сонгогчдын олонхийн санал аваад байгаа нэр дэвшигч Ц.Элбэгдоржид баяр хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод Монгол Улсын Үндсэн хуулинд заасанчлан Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байж үүргээ чандлан биелүүлнэ гэж МАХН найдаж байна. МАХН-аас сонгуульд амласан, олон түмэндээ хүргэсэн олон санаа санаачлагаа ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ гэдгээ хэлэх байна" хэмээн ярьж байна.

Ийнхүү монголчуудын дийлэнх нь ардчилсан шинэ Ерөнхийлөгчид хувь заяагаа даатган маш их итгэл найдвар, өндөр хариуцлага хүлээлгэсэн нь тодорхой болоод байна.

Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны дүн хуулийн дагуу тав хоногийн дотор гарах юм байна. Гэхдээ СЕХ-г өнөөдөртөө багтаж урьдчилсан дүнгийн талаар албан ёсны мэдээлэл өгнө байх хэмээн сонгогчид хүлээсээр...

Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Гаднын ажиглагч, сэтгүүлчид сонгуулийн явцыг хэрхэн үнэлэв
www.Dandaa.mn
Сонгогчид идэвхтэй оролцож байна

Ц.ЭНХҮҮН
Сонгуулийн явцыг ажиглаж буй гадаадын ажиглагч, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа.
Японы өдөр тутмын “Маиничи” сонины сурвалжлагч, Хятад дахь тус сонины төлөөлөгчийн газрын дарга Хори Шиничиротой өчигдөр 13.00 цагийн үед уулзаж, зарим зүйлийг тодруулав.

-Сонгуулийн үйл ажиллагаатай танилцав уу. Таны ажиглалтаар хэр шударга явагдаж байна вэ?
-Үйл ажиллагааг нь харж байна. Сонгогчид идэвхтэй оролцож байгаа нь илт. Хараад шударга, шударга биш гэж хэлж мэдэхгүй байна.

-Японы сонгуулиас ялгаатай тал байна уу?
-Ялгаатай тал нь гэвэл манай Японд хурууны тэмдэглэгээ хийдэггүй. Бусдаараа яг адилхан. Санал өгөх хүнийхээ нэрийн өмнөх дугаарыг дугуйлж хайрцганд хийдэг.

-Японы сонгуулиар зөрчил гарч байв уу. Ийм тохиолдолд хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Японы СЕХ хатуу хууль дүрэм баримталж ажилладаг учир ямар нэгэн зөрчил гарч байгаагүй.


Сонгуулийн бүтэц, зохион байгуулалт
Японыхтой төстэй юм
Сүхбаатар дүүргийн VIII хорооны 20 дугаар хэсгийн хорооны гадна сурвалжлага хийж байсан Японы NHK телевизийн Бээжин дэх салбарын сурвалжлагч Ли Нидекитэй ярилцлаа.

-Японоос олон сэтгүүлч ирсэн гэсэн. Монголын талаар хэр мэдэх вэ?
-Японд Монголын олон сүмоч амжилттай барилдаж байгаа. Тиймээс япончууд Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг. Үүнийг дагаад өдрөөс өдөрт Монголыг сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байдаг болов уу. Япон, Монголын аль ч талын харилцаа, хамтын ажиллагаа их ойр болохоор энэ удаа Японоос олон сэтгүүлч ирсэн.

-Монголын сонгуулийн зохион байгуулалт, хүмүүсийн санал өгч байгаа байдлыг хараад ямар сэтгэгдэл төрөв.
-Бүтэц, зохион байгуулалтын хувьд Японыхтой төстэй юм. Сонгогчдын санал өгөх үйл явц хэвийн байна. Гэхдээ УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дараа болсон шиг үйл явц дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Ийм ч учраас гадаадын хэвлэл, мэдээллийнхэн энэ удаагийн сонгуульд ач холбогдол өгч байгаа байх аа .


ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ

Боб Битти
/ажиглагч, Америкийн “Washburn” их сургуулийн
улс төрийн шинжлэх ухааны доктор/

-Та Монголоос өөр оронд сонгуулийн ажиглагч хийж байсан уу?
-Хонконгод хоёр удаа ажиглагч хийж байсан. Би ардчилсан сонгуулийн кампанит ажлыг судалж Азийн орнуудаар явж байгаа л даа. Энэ талаар оюутнуудад лекц унших юм.

-Манай сонгуулийн үйл явцыг Та хэрхэн дүгнэж байна вэ. Ардчилсан, шударга байж чадаж байна уу?
-Санал хураалтын талаар нэлэнхүйд нь дүгнэж хэлэх боломжгүй байна л даа. Учир нь би 3-4 хэсгийг л ажигласан. Гэтэл зуу зуун хэсэг байгаа шүү дээ. Харин сонгуулийн кампанит ажлын талаар их өндөр сэтгэгдэлтэй байна. Нэг талаас нээлттэй, ил тод байдал, нөгөө талаас эрчимтэй ажиллагаа их таалагдлаа. Хоёр нам иргэдтэйгээ, мөн хэвлэлийнхэнтэй ил тод харилцаж, сонгуулийн явцын талаар мэдээлэл өгч байна. Миний бодлоор энэ бол жинхэнэ ардчилсан сонгууль.

-Сонгуулийн явц, ялангуяа санал тоолох тал дээр манай техник, технологийн байдал нэлээд гологдохоор юм шиг санагдаж байна уу. Америкт бол маш хурдан тоолчихно биз дээ?
-Америкчууд сонгуулийн дүнг сонсохыг ихэд хүлээдэг учир яалт ч үгүй хурдан тоолох хэрэг гардаг байх (инээв). АНУ-д электрон машин хэрэглэдэг л дээ. Харин Монголд гар аргаар тоолж байна. Энэ нь харьцангуй удаан ч гэсэн илүү найдвартай. Тэр тусмаа энэ жилээс намууд санал тооллогын явцад дүрс бичлэг хийнэ гэж сонссон. Хэрэв тэгэх юм бол ямар ч эргэлзээгүй жинхэнэ найдвартай дүн гарна гэсэн үг. Би л хувьдаа электрон машинд итгэдэггүй. Дүн жинхэнэ эсэхийг нотлоход хэцүү шүү дээ.
Нэмж хэлэхэд, хүмүүс дандаа л Америкийн ардчиллаас сурах зүйл хайдаг. Тэгвэл би энд ажиглагч хийх явцдаа Монголын сонгуулийн ажиллагаанаас америкчуудад ч сурах зүйл байгааг анзаарлаа. Тухайлбал, АНУ-д сонгуулийг мягмар гаригт хийдэг. Гэтэл Монголд ням гаригт хийж байгаа учир хүмүүс илүү идэвхтэй оролцохоор байна. Түүнчлэн Америкт Монголынх шиг явуулын хайрцаг байхгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа ч юм уу, санал хураалтын хэсэгт очих боломжгүй хүмүүсийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилсан сонгуульд өөрийн гэсэн онцлог, давуу тал байна.


Гурван давхар хяналт тавьж байгаагаараа онцлог

И.Б.Борисов /ажиглагч, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн/
-Сонгуулийг ажиглахаар Оросоос хэдэн төлөөлөгч ирсэн бэ. Өмнө нь Монголд ирж байв уу?
-ОХУ-аас таван хүн ирсэн. Бид Улаанбаатарт анх удаа ирж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар ямар дүгнэлт хийхээр байна вэ?
-Сонгууль хэвийн явагдаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын шаардлага болон үндэсний онцлогтойгоо нийцэж байгааг тэмдэглэе. Бидний очиж үзсэн санал хураах хэсгүүдэд байдал сайн байсан, иргэдийн идэвх ч өндөр байгаа нь харагдлаа. Зохион байгуулалт маш сайн байгааг онцлох хэрэгтэй болов уу.

-Монголын сонгуульд Оросын­хоос ялгарах онцлог байна уу?
-Сонгогчдод гурван давхар хяналт тавьж байгаагаараа онцлог байна. Иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолттой байж сонгуулиа өгөөд, дараа нь хуруун дээрээ тэмдэг тавиулж байна л даа. Орост бол зөвхөн паспорт байхад л хангалттай байдаг.

-Сонгуулийн дүнг монголчууд гар аргаар тоолдог учир нэлээд цаг алддаг гэж үзэх хүн цөөнгүй. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-ОХУ-д ч бас сонгуулийн албан ёсны дүнг гараар тоолдог. Гэхдээ урьдчилсан дүн санал хураалт дууссанаас хойш 12 цагийн дотор гардаг юм. Монголд бол сонгуулийн дүн тав хоногийн хугацаанд гардаг юм байна. Гэхдээ энэ нь дутагдал биш л дээ. Тухайн улсын хуулийн л онцлог.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Байгалийн үзэгдлүүд нь хүний санаанд багтамгүй сонирхолтой зүйлээр дүүрэн байдаг.
-Хуй салхи нь галт тэргийг ч дээш “өргөн” чулуудах чадалтай. Асар богино хугацаанд үүсэх хуй салхи нь хүчирхэгээр эргэлдэн дэгдэхдээ хавь ойрт байгаа бүхнийг “хар гар” мэт устган агаарт хийсгэж орхидог. Тэгвэл 1995-1998 онд болсон 33 удаагийн хуй салхи нь дэлхийн хамгийн дээд амжилтад тооцогддог.
-Цаг уурын түүхэнд хамгийн өндөр халуун болох +58 хэм нь 1922 онд Ливийн Эль Азизия хэмээн газарт бүртгэгджээ. Тэгвэл хамгийн хүйтэн хэм нь -89. Энэ үзүүлэлтийг 1983 онд Антарктидын эрдэм шинжилгээний Дорнод станцад бүртгэгдсэн байна. Харин хүн амьдардаг хамгийн хүйтэн нутаг бол дөрвөн мянган хүн амтай Якут аж. Тэнд агаарын хэм -68 болтлоо буурдаг байна.

-Өндөрлөг газарт амьдардаг улс түмэн хоол хүнсээ бэлтгэн, хийж идэхэд багагүй саадтай тулгардаг. Учир нь далайн түвшнээс дээш 2000 метрт ус нь 93 хэмд буцалдаг. Тэгвэл Эверестэд хоол унд хийж идье гэвэл багагүй тэвчээр шаардагддаг. Тэнд ус 70 хэмд буцалдаг болохоор тэр.

-Канзас мужийн Вичита хотын иргэд 2001 оны найм дугаар сард хулуугаар бороо орсны учрыг өнөөг хүртэл олоогүй л байна. 30 см урттай хулууны навч Канзасын өмнөд хэсэгт хоёр хоног тэнгэрээс унаж “бороо” болжээ. Хамрах хүрээний хувьд асар том нутагт энэ бороо орсон байна. Цаг уурчдын мэдэгдэж байгаагаар хуй салхи, хар салхи, торнадо зэрэг нь элдэв зүйлийг агаарт хөөргөн цацсанаас ийнхүү бороо болон эргэж газарт буудаг гэнэ. Харин энэ тохиолдолд тэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.

-Хамгийн өндөр бас томд тооцогддог усан хуй салхи 1898 оны тавдугаар сард болжээ. Австралийн өмнөд Уэльсийн Идена хотод энэ үзэгдэл болсон байна. Түүний өндөр нь 1528 метр байсан бол өргөн нь гурван метр байжээ.

-Бамбалзуур намаг хамгийн хурдан нүүсэн тохиолдол бас байна. Энэхүү хурдан нүүлтийг ХХ зууны эхээр бүртгэжээ. Ирландын Каст Лер хотын ойролцоох томоохон хэмжээний намаг нэг хоногийн дотор 1000 метр газарт нүүн шилжсэн нь гайхалтай үзэгдэл байна.

-Сэмжин үүл нь ихэнхдээ 8250 метрийн өндөрт байдаг. Тэгвэл ийм төрлийн нэгэн үүл 240 мянган мерт “нисэж” байхыг шинжээчид тогтоож байсан гэдэг.

-Харин хамгийн том зэрэглээ 1913 онд Арктикт үүсчээ. Фата Морган хэмээх уг зэрэглээ өргөрөгийн 120 хэмийг бараг бүхэлд нь хамарч байсан аж. Тэгвэл 1939 онд Исландын Спайфедльс Йокуль /1437 метр өндөр/ ууланд үүссэн зэрэглээ 563 км газар нутгийг хамарч байжээ.

-Хамгийн урт үргэлжилдэг цуурай Ирландад бий. Хэрвээ та Лох-Лейн нуурын дэргэдэх Каррантуилла уулын орой дээр гараад хамаг чангаараа орилох юм бол таны дуу хоолой 100 удаа давтагдан цуурайтах болно.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
peacesteady
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 433
Нэгдсэн: 12-р сар.01.07 7:38 pm
Байршил: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн peacesteady »

http://seniorexpert.blogspot.com/

Завгүй манарч байх хооронд Интернет ертөнцөд том юм болжээ.

Ajaxmaa made killing spree on Dr. Goojuur!
Owning!!! Goojuur is wicked sick!
Much respect to Mr. Ajaxmaa!
Much appreciate to Mr. Ajaxmaa!

He is the man!
In II with Self-Awareness
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн тvншлэл хєгжvvлэх тухай тунхаглал



Улаанбаатар хотноо Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, Ерєнхийлєгч Д.А.Медведев нар ганцаарчилсан болон єргєтгєсєн бvрэлдэхvvнтэй хэлэлцээ хийв. Ерєнхийлєгч Д.А.Медведев Монгол Улсын Их Хурлын Дарга Д.Дэмбэрэл тэргvvтэй Улсын Их Хурлын удирдлага болон Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр нартай уулзав.

Хоёр улсын Тєрийн тэргvvн нар харилцан бvрэн ойлголцох, бие биенийхээ vндэсний эрх ашгийг уламжлан хvндэтгэх vзэл санаагаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн тvншлэлийн байдал, хэтийн тєлєвийг хэлэлцэж, олон улсын болон бvс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны нэгдvгээр сарын 20-ны гэрээ, 2000 оны арваннэгдvгээр сарын 14-ний Улаанбаатарын болон 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны Москвагийн тунхаглалуудын vндсэн дээр амжилттай хєгжиж байгаа Монгол, Оросын харилцааны ерєнхий байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Ерєнхийлєгч нар эрх чєлєє, тусгаар тогтнолын тєлєє хамтын тэмцэл, энхийн бvтээн байгуулалтын явцад улам батжин бэхжсэн хоёр орон, ард тvмний хоорондын уламжлалт найрсаг харилцаа холбоо онцгой шинж чанартайг тэмдэглэв. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлын тєлєє 1921 онд мєр зэрэгцэн тэмцэж, 1939 онд тvvнийг Халхын голд хамгаалсан, Эх орны дайны жилvvдэд фашизмын эсрэг хамтран тулалдаж явсан бvх хvний дурсгалыг талархан хvндэтгэлээ.

Оросын Холбооны Улсын Ерєнхийлєгчийн Монгол Улсад хийсэн тєрийн айлчлал нь хоёр орны ард тvмний дайчин нєхєрлєлийн яруу тод, бєхєшгvй хуудас болсон Халхын голын байлдааны хамтын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх vеэр болсноороо онцгой ач холбогдолтой юм. Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, Ерєнхийлєгч Д.А.Медведев нар энэхvv ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулсан баярын арга хэмжээнд оролцлоо.

Хоёр улсын Тєрийн тэргvvн нар Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн тvншлэлийг цаашид хєгжvvлэхийн чухлыг онцлон тэмдэглээд єєр хоорондоо байнгын харилцаа холбоотой байх, янз бvрийн тvвшинд улс тєрийн идэвхтэй яриа хэлэлцээг тогтмол явуулах, тєр засгийн бvх байгууллага, улс тєрийн нам, тєрийн бус байгууллага хоорондын харилцан ажиллагааг бvх талаар бэхжvvлэхийн тєлєє байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг 2011 онд, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулсны 20 жилийн ойг 2013 онд хамтран єргєн тэмдэглэхээр тохиролцлоо.

Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар худалдаа-эдийн засаг, хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааны байдлыг хэлэлцээд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээг нэг тэрбум ам.долларт хvргэх талаар Монгол, Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2006-2010 онд хєгжvvлэх хєтєлбєрт дэвшvvлсэн зорилт амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэв.

Талууд эдийн засаг, хєрєнгє оруулалтын хэтийн ирээдvй бvхий тєслvvдийн талаар хэлэлцээд эдvгээ vйлчилж буй хєтєлбєрийн хугацаа дуусахтай холбогдуулан худалдаа-эдийн засаг, хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг хєгжvvлэх дунд хугацааны шинэ хєтєлбєрийг 2010 онд боловсруулан байгуулахаар тохиролцлоо. Хоёр улсын Тєрийн тэргvvн нарын ивээл дор Монгол, Оросын бизнесийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар, Москвад зохион байгуулж байх болно.

Ерєнхийлєгч нар хоёр орны vйлдвэрлэгчдийн бvтээгдэхvvнийг харилцан ашигтай нєхцлєєр нийлvvлэх механизмыг цаашид боловсронгуй болгохын тєлєє байгаагаа илэрхийлэв. Талууд єєр хоорондын худалдааг чєлєєтэй болгох асуудлаар яриа хэлэлцээгээ vргэлжлvvлэх, зарим барааг хєнгєлєлттэй нєхцлєєр харилцан нийлvvлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах монголын талын санаачилгыг судалж vзэхээр тохиролцов.

Ерєнхийлєгч нар стратегийн тvншлэлийг хєгжvvлэх зорилттой уялдуулан хоёр талын харилцааны гэрээ, хэлэлцээрvvдийг данслах ажлыг сэргээх, энэ хvрээнд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг авч vзэхээр тохиролцов.

Тээврийн дэд бvтэц, ураны болон ашигт малтмалын бусад орд газрыг ашиглах салбарын хамтарсан тєслvvдийг зохих ёсоор урагшлуулах шаардлагатай гэж vзлээ. Эдгээр тохиролцоог хэрэгжvvлэх ажилд аль болохоор тvргэн орох vvднээс шаардлагатай алхам хийхэд бэлэн байгаагаа Талууд илэрхийлэв.

Ерєнхийлєгч нар дэлхийн санхvv, эдийн засгийн хямралын нєхцєл байдалд “Эрдэнэт Vйлдвэр”, “Монголросцветмет” зэрэг хамтарсан компаний vр ашгийг дээшлvvлэхэд чиглэсэн Монгол, Оросын хувь нийлvvлэгчдийн vйл ажиллагааг нааштай vнэлээд, техникийн шинэчлэлт хийх, хєрєнгє оруулалтын хэтийн ирээдvй бvхий шинэ тєслvvдийг хэрэгжvvлэх замаар эдгээр хамтарсан vйлдвэрийн чадавхийг дээшлvvлэх сонирхолтой байгаагаа нотоллоо.

Монгол-Оросын хувь нийлvvлсэн “Улаанбаатар тємєр зам” (“УБТЗ” ХНН) нийгэмлэгийг далайцтай шинэчлэх, тvvний дотор “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны 6 дугаар сарын 6-ны єдрийн засгийн газар хоорондын хэлэлцээрийг зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу шинэчлэн байгуулах нь хамгийн тулгамдсан зорилтын нэг гэж Талууд онцоллоо.

Ерєнхийлєгч нар Монгол Улсын тємєр замын дэд бvтцийг хєгжvvлэх салбарт хоёр талын хамтын ажиллагаа єндєр тvвшинд хvрснийг тэмдэглээд “УБТЗ” ХНН-ийн дvрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдvvлэх хоёр талын эрмэлзлийг нотоллоо. Энэ зорилгоор чиглэсэн зорилтот зээл олгох нєхцлийг даруйхан тохиролцох ажлыг vргэлжлvvлнэ.

“УБТЗ” ХНН болон Монгол, Оросын “Дэд бvтцийн хєгжил” ХХК-ий vндсэн дээр 1520 мм єргєн цариг бvхий Монголын тємєр замын сvлжээг єргєжvvлэх стратегийн тvншлэлийн талаар тохиролцлоо.

Талууд “УБТЗ” ХНН-ийг хєгжvvлэх, Монгол Улсад тємєр замын шинэ дэд бvтэц байгуулах монгол-оросын хамтарсан тєслийг хэрэгжvvлэх Vзэл баримтлал”-ыг анхааралдаа авч, зохих тєслvvдийг хєрєнгийн эх vvсвэрээр, тvvний дотор Монголын нутаг дэвсгэр дэх эрдэс баялгийг ашиглах замаар хангах арга хэмжээ авах болно.

Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар Монгол, Орос, Хятадын хоорондын дамжин єнгєрєх тээврийн тухай ерєнхий хэлэлцээр боловсруулах ажлыг тvргэтгэхийг гvйцэтгэх засаглалын холбогдох байгууллагуудад vvрэг болгов. Энэ нь хоёр талын тєдийгvй бvс нутгийн хамтын ажиллагааг цаашид єргєжvvлэхэд тус дєхєм vзvvлнэ.

Хоёр улсын Тєрийн тэргvvн нар эрчим хvчний бvх тєрєл чиглэлээр монгол-оросын хамтын ажиллагааг хєгжvvлэхэд ихээхэн анхаарал хандуулж, стратегийн ач холбогдолтой энэ салбарт vр ашигтай, тогтмол яриа хэлэлцээ эхлvvлэх зорилт дэвшvvллээ.

Ерєнхийлєгч нар “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын vсэг зурсныг єндєр vнэлээд, энэхvv хэлэлцээрийг монгол-оросын стратегийн тvншлэлийг бэхжvvлэх чухал хэсгийн нэг гэж vзэв. Талууд зохион байгуулалтын арга хэмжээг богино хугацаанд дуусгах, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын бодит ажлыг эхлvvлэхийг єєрсдийн эрх бvхий байгууллагуудад vvрэг болголоо.

Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Монгол Улс руу байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлыг хамтран судалж боловсруулах тухай санал гаргалаа.

Монголын тал орон сууцны барилгын салбарт хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг хєгжvvлэх сонирхлоо илэрхийлж, “Москва” цогцолборын гуравдахь хэсгийг байгуулах, мєн Монголын Засгийн газрын “100000 орон сууц” хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд оросын компаниудыг оролцуулах боломжийг авч vзэхийг санал болголоо. Ерєнхийлєгч Д.А.Медведев Улаанбаатар болон Дархан хот дахь орон сууцны 8 байрыг монголын талд шилжvvлэх шийдвэрийг нотоллоо.

Талууд хєдєє аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол єгч, энэ салбарыг эдийн засгийн талбар дахь хоёр талын хамтын ажиллагааны vндсэн чиглэлийн нэг гэж vзэж байна. Ерєнхийлєгч нар Монгол Улсаас Оросын Холбооны Улсад мах, махан бvтээгдэхvvн экспортлоход шаардлагатай мал эмнэлэг, ариун цэврийн нєхцлийг сайжруулах хамтарсан ажлыг тvргэтгэн, хєдєє аж ахуйн хамтарсан vйлдвэрvvдийг байгуулах явдлыг дэмжихээр тохиролцлоо. Оросын тал Монгол Улсын Засгийн газрын “Атар-3” хєтєлбєрийг дэмжиж байгаагаа дахин илэрхийлээд, Монголын хєдєє аж ахуй болон энэ салбар дахь хоёр талын хамтын ажиллааг хєгжvvлэх зорилгоор “Россельхозбанк” НХК-ий шугамаар 300 сая ам.долларын хєнгєлєлттэй зээлийг олгох тухай зарчмын шийдвэрээ нотоллоо.

Ерєнхийлєгч нар хєдєє аж ахуйн салбарт судалгаа шинжилгээний ажил хийх, тvvний дотор шинэ чиглэлvvдийг хєгжvvлэх, мэргэшсэн боловсон хvчнийг бэлтгэх, мєн Монгол Улсад орчин vеийн тэргvvний технологитэй газар тариалан-аж vйлдвэрийн цогцолборуудыг байгуулах талаар хамтран ажиллах нь тэргvvлэх ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Оросын тал сансрын салбарт, тухайлбал, газар дэлхийг алсын зайнаас тандах, хиймэл дагуулын холбоо, сансраас байрлал тогтоох хиймэл дагуулын системийг ашиглах, сансрын технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагааг цаашид хєгжvvлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэллээ.

Байгаль орчны салбарт нягт хамтран ажиллах нь Монгол, Оросын харилцааны чухал хэсэг гэж vзэв. Талууд хил дамнасан усыг ариглаж хамгаалах, биологийн олон тєрєл зvйлийг хэвээр байлгахад хамтын хvчин чармайлтаа тєвлєрvvлж, ой хээрийн тvймэр зэрэг хил дамнасан байгалийн болон техногений чанартай онцгой нєхцєл байдал гарсан vед бие биедээ шуурхай мэдээлж, мэдээлэл солилцож байна. Хєвсгєл, Байгаль нуурын экологийн цогцолбор судалгааг vргэлжлvvлж, Увс нуур, Онон-сохондын сав газрыг хил дамнасан тусгай хамгаалалттай бvс болгохоор шийдвэрлэлээ.

Ерєнхийлєгч нар Монгол, Оросын хил орчмын болон бvс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжvvлэх vvднээс хамгийн тааламжтай эрх зvй, худалдаа-эдийн засгийн болон бусад орчныг бий болгох тодорхой тєлєвлєгєє боловсруулахаар тохиролцлоо. Энэ нь хоёр талын нийт харилцааг бэхжvvлэх эрх ашигт vйлчлэх болно.

Цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хєгжиж байгааг Талууд тэмдэглэв. Энэхvv хамтын ажиллагааны тодорхой чиглэлvvдийг энэ оны 8 дугаар сарын 5-8-нд Улаанбаатар хотноо болсон засгийн газар хоорондын холбогдох ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм. Хоёр улсын Тєрийн тэргvvн нар «Дархан-2» цэргийн хамтарсан сургуультай танилцаж, Монгол, Оросын цэргийн албан хаагчдын vйл ажиллагаанд єндєр vнэлэлт єглєє. Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Монголын зэвсэгт хvчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, боловсон хvчнийг бэлтгэхэд тусламж vзvvлж байгаад Оросын Холбооны Улсын Ерєнхийлєгч Д.А.Медведевт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Хоёр орны ард тvмний оюун санааны болон соёлын ойр дотно уламжлалт хэлхээ холбоог хадгалж бэхжvvлэхийн тєлєє байдаг Монгол Улс, Оросын Холбооны Улс нь хvмvvнлэгийн салбарт, тvvний дотор багш, шинжлэх ухааны ажилтан, аспирант, дадлагажигчид солилцох, хоёр орны их дээд сургуулиудад суралцах тэтгэлэг олгох, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах болно. Монголын иргэдийг оросын сургуулиудад элсvvлэх тоо хэмжээг цаашид нэмэгдvvлэх асуудлыг авч vзэхээр боллоо.

Монголын тал vндэснийхээ хууль тогтоомжийн дагуу Оросын боловсролын байгууллагын салбаруудыг єєрийн нутаг дэвсгэрт байгуулан ажиллуулахад цаашид ч тал бvрийн дэмжлэг vзvvлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Талууд хvмvvс, олон нийтийн байгууллага, тvvний дотор эх орон нэгтнvvдийн эрх ашгийг тєлєєлсєн байгууллагуудын хоорондын харилцаа холбоо нь соёл, боловсрол, шинжлэх ухаан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, залуучуудын солилцоо, спортын салбарт идэвхжиж байгааг сайшаагаад монгол хэлийг Оросын Холбооны Улсад, орос хэлийг Монгол Улсад сурч судлахад, тухайлбал холбогдох мэргэжилтнvvдийг бэлтгэхэд дэмжлэг vзvvлэх болов. Соёлын єдрvvдийг тогтмол харилцан зохион байгуулах, Монгол Улсын аймгууд болон Оросын Холбооны Улсын субъектуудын хоорондын соёлын харилцаа холбоог єргєжvvлэх, киноны хамтарсан их наадам хийж байхаар тохиролцлоо. Д.А.Медведев Улаанбаатарт урьд єдєр нь нээгдсэн Оросын тєвд зочиллоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нь тvvхэн шударга ёсонд vнэнч байж, Дэлхийн хоёрдугаар дайны vр дvн хєдєлшгvй гэдэг байр сууринаас хандан тvvхийг мушгин гуйвуулах оролдлого гаргуулахгvй байх зорилгоор шинжлэх ухааны байгууллага, тvvхийн нийгэмлэгvvдийн шугамаар хамтран ажиллана.

Талууд адил буюу ижил тєстэй байр сууриа иш vндэс болгон харилцан сонирхсон бvс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудал, тvvний дотор дэлхий нийтийн аюулгvй байдлыг хангах, НVБ-ын vvрэг ролийг бэхжvvлэх, дэлхийн санхvv-эдийн засгийн хямралын vр дагаварыг даван туулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Ерєнхийлєгч нар Олон улсын эрх зvйн хэм хэмжээг хэлбэрэлтгvй мєрдєх, дэлхийн хамтын нийгэмлэгийн бvх гишvvний хууль ёсны эрх ашиг, vндэсний бvрэн эрхийг хvндэтгэх зэрэг зарчим, мєн Нэгдсэн Vндэстний Байгууллагын гол зохицуулах vvрэгтэйгээр аюулгvй байдалд учирч байгаа занал, сорилтуудтай тэмцэх, тогтвортой хєгжлийг хангах хамтын арга хэмжээ нь XXI зууны дэлхийн дэг журмын vндэс суурийг бvрэлдvvлэх ёстой гэдэгт итгэл vнэмшилтэй байгаагаа илэрхийлэв. Vvнтэй холбогдуулан Талууд аюулгvй байдал, хєгжил дэвшил болон хvний эрхийг хангах асуудлыг харилцан уялдаа шvтэлцээтэйгээр шийдвэрлэх арга зам эрэлхийлсэн НVБ-ын vйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ерєнхийлєгч нар дэлхийн санхvvгийн шинэ тогтолцоог бvрдvvлэх, одоогийн валют-санхvvгийн системийг єнєєгийн бодит байдалд нийцvvлэх замаар олон улсын хамтын нийгэмлэгийн бvх гишvvнийг хєгжлийн адилхан боломжоор хангах эрх ашгийн vvднээс хамтран ажиллах эрмэлзлээ онцоллоо.
Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар Нэгдсэн Vндэстний Байгууллагын гишvvн улсуудын єргєн хvрээтэй зєвшєлцлийн vндсэн дээр Аюулгvйн Зєвлєлийг нь илvv єргєн тєлєєлєл, vр нєлєєтэй болгох зорилгоор єргєжvvлэх асуудлыг оролцуулан, НVБ-д нэлэнхvй шинэтгэл хийх явдлыг дэмжиж байгаагаа нотлов.

Цємийн зэвсгийг дэлгэрvvлэх явдал олон улсын энх тайван, аюулгvй байдалд урьдын адил аюул занал учруулж байгааг харгалзан Монгол Улс болон Оросын Холбооны Улс Цємийн зэвсгийг vл дэлгэрvvлэх тухай гэрээ (ЦЗVДГ)-г дэмжиж байгаагаа дахин нотолж, уг гэрээг цаашид бэхжvvлэх талаарх олон талын хvчин чармайлтыг сайшаагаад цємийн зэвсгийг vл дэлгэрvvлэх, хураах, цємийн эрчим хvчийг энх тайвны зорилгоор ашиглах тухай тvvний тулгуур гурван бvрэлдэхvvн хэсгийн нэгдэлд vндэслэн энэхvv баримт бичгийн vvрэг ролийг дээшлvvлэх чиглэлд ажиллах шийдвэр тєгс байгаагаа илэрхийлэв. Талууд ЦЗVДГ-ний хэрэгжилтийг хэлэлцэх Бага хурлыг 2010 онд туйлын vр дvнтэй зохион байгуулахад тус дєхєм vзvvлнэ.

Дэлхий дахинд цємийн зэвсгээс ангид бvсvvд байгуулах нь цємийн зэвсгийг vл дэлгэрvvлэх дэглэмийг бэхжvvлэх чухал арга хэрэгслийн нэг гэдгийг Ерєнхийлєгч нар онцлон тэмдэглэв. Олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн Монгол Улсын цємийн зэвсэггvй статус нь энэ vйл явцад ихээхэн хувь нэмэр болж байна гэж Д.А.Медведев мэдэгдлээ. Талууд Тєв Азид Цємийн зэвсгээс ангид бvсийн тухай гэрээ 2009 оны гуравдугаар сарын 21-нд хvчин тєгєлдєр болсныг бvс нутгийн аюулгvй байдлыг хангах чухал хvчин зvйл хэмээн vзэж сайшаав.

БНАСАУ 2009 оны тавдугаар сарын 25-нд цємийн туршилт хийсэнтэй холбогдуулан Талууд сэтгэл тvгшиж байгаагаа илэрхийлээд НVБ-ын Аюулгvйн Зєвлєлийн 1695,1718 болон 1874 тоот тогтоолуудыг чанд мєрдєж, цэргийн цємийн хєтєлбєрvvдээсээ татгалзахыг Пхеньянд уриаллаа. Солонгосын хойгийн цємийн асуудлыг зохицуулах, Зvvн-хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор яриа хэлэлцээний vйл явцыг сэргээхэд vйл ажлаа чиглvvлэхийн чухлыг онцлон тэмдэглэллээ.

Хоёр улсын Тєрийн тэргvvн нар терроризм, бусад шинэ аюул занал, сорилттой тэмцэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлээд Дэлхий нийтээр терроризмыг эсэргvvцэх НVБ-ын стратегийг тууштай хэрэгжvvлэх, терроризмын эсрэг тvгээмэл конвенцуудын хэм хэмжээг ханган биелvvлэх, олон улсын терроризмын эсрэг тvгээмэл конвенцийг тохиролцох ажлыг тvргэн дуусгахыг уриаллаа.

Терроризм vзэл санааны хувьд байнга єргєжин тэлж буйд сэтгэл тvгшиж байгаа Монгол Улс, Оросын Холбооны Улс нь терроризмыг єєгшvvлэх явдлыг гэмт хэрэгт тооцохыг уриалсан НVБ-ын Аюулгvйн Зєвлєлийн 1624 тоот тогтоолыг хэлбэрэлтгvй мєрдєх, террорист vзэл суртлыг таслан зогсоох vр нєлєєтэй хэрэгслийн хувьд иргэншил, соёл, шашин хоорондын яриа хэлцлийг єрнvvлэх, энэ зорилтыг шийдвэрлэхийн тулд ажил хэргийн хvрээнийхэн, мэдээллийн хэрэгслийг хамарсан иргэний нийгмийн боломж чадавхийг татан оролцуулахын чухлыг нотоллоо.

Талууд бvс нутгийн хэмжээнд шинэ сорилт, аюул заналыг хазаарлан зогсоох талаар нягт хамтран ажиллах явдлаа vргэлжлvvлэх шийдвэр тєгс байгаагаа илэрхийлэв. Vvнтэй холбогдуулан Монгол Улс бvс нутагт энх тайван, аюулгvй байдал, хамтын ажиллагааны уур амьсгалыг бататгах талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Терроризмын эсрэг бvсийн байгууллагаас гаргаж байгаа хvчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нь хамтын зарчим, олон улсын эрх зvйн хэм хэмжээ болон бvс нутгийн бvх улс орны эрх ашгийг харгалзах vндсэн дээр Ази-Номхон далайн бvс нутаг (АНДБН)-т аюулгvй байдлын ил тод, эрх тэгш тогтолцоог бий болгохын тєлєє байна. Талууд эдvгээ байгаа интеграцийн чуулгууд, юуны ємнє ШХАБ болон АСЕАН-ы Аюулгvй байдлын асуудлаархи бvсийн чуулга уулзалтын хvрээнд АНДБН-т олон талт нэгдлvvдийн тvншлэлийн сvлжээ байгуулах, нягт хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэллээ. Оросын Холбооны Улс “Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны чуулга уулзалтад оролцогч болох гэсэн Монгол Улсын хvсэл эрмэлзлийг сайшаагаад уг чуулга уулзалтын бvрэлдэхvvнийг тооны хувьд єргєжvvлэх талаар АНДЭЗХА-нд санал нэгтэй шийдвэр гаргасан тохиолдолд Монголын холбогдох хvсэлтийг дэмжихээ мэдэгдлээ.

Ерєнхийлєгч нар ШХАБ-ын хvрээнд харилцан ажиллахын чухлыг тэмдэглээд тус байгууллагын хvрээнд эрчим хvч, тээвэр болон бусад тэргvvлэх салбарт хэд хэдэн хєтєлбєрийг хэрэгжvvлэх талаар гишvvн орнууд болон ажиглагч улсуудын хамтын ажиллагааны механизмыг бэхжvvлэх асуудлаар цаашид мэдээлэл солилцох, хоёр болон олон талын зєвлєлдєєн хийж байхаар тохиролцлоо.

Ерєнхийлєгч Д.А.Медведев халуун дотноор хvлээн авсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерєнхийлєгчийг тааламжтай цагтаа Оросын Холбооны Улсад тєрийн айлчлалаар зочлохыг урив. Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж урилгыг талархан хvлээн авав. Айлчлалын тодорхой товыг дипломат шугамаар тохиролцох болно.


МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Д.А.МЕДВЕДЕВ

Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Гэрээгээ vзэглэчихлээ. Гэхдээ...

Монголчуудын хувьд єчигдєр балжинням, даншням, бас Оюутолгойн гэрээ vзэглэхтэй давхацсан єдєр байв. Бас монголд анх удаа ийм том хєрєнгє оруулалттай гэрээг анх удаа vзэглэх тvvхэн vйл явдал єрнєж байна хэмээх баяр ёслолын уур амьсгал Тєрийн ордонг бvрхэж байхад гадна талд vvнийг эсэргvvцсэн иргэний нийгмийн жагсаал ч халуухан болж байв. Єєрєєр хэлбэл, саарал ордонд Засгийн газрын нєхдvvд, тєрийн тушээд Оюутолгойн гэрээг vзэглэхээ баяр ёслолын байдалтайгаар зарлаж, хундага тулгахдаа зэхэн суухад, гадна талд иргэний нийгмийн нєхдvvд намрын зэврvvнд дагжиртлаа зогсч хоолойгоо сєєтєл эсэргvvцлийн vгээ хайрлалгvй урсгаж байлаа.

Ёстой л Оюутолгойн гэрээний асуудалд монголчууд ямархуу анхаарал тавьж ирсний илрэл энэ гэлтэй. Арга ч vгvй биз. 25.4 сая тонн зэс, 1028 тонн алт, 5144 тонн мєнгє, 81600 тонн молибдений нєєц агуулсан 2.7 тэрбум тонн хvдрийн нєєц тогтоогдоод байгаа энэ том ордыг vvцийг яаж, хэрхэн задлахаас л монголын хєгжлийн ирээдvй тодорхойлогдох юм чинь.

Харин Монгол Улсын Засгийн газрын хувьд хоёр ч УИХ, гурван ч засгийн нvvрийг vзээд бараагvй энэхvv гэрээг vзэглэсэндээ тэд сэтгэл хангалуун байх шиг. Иймэрхvv vг танхимын тэргvvнээс эхлээд сайд бvрийн амнаас гарч байлаа. Юутай ч 2009 оны аравдугаар сарын 06-ны билэгт сайн єдрийн хонь цагт Оюутолгойн гэрээг vзэглэх ёслол Тєрийн ордны Их танхимд болсон юм. Уг ёслолд УИХ-ын дарга, ангийнхантайгаа, Ерєнхий сайд танхимын гишvvд болон тєрийн болон тєрийн бус байгууллагын тєлєєлєгчид оролцлоо.

Гэхдээ Их танхимд хєл гишгэх зайгvй байлаа. Оюутолгойн гэрээ vзэглэх ёслол тєрийн иймэрхvv арга хэмжээг бодвол хачир чимэг ихтэй. Тухайлбал, Vлгэр жишээ vлээвэр найрал хєгжмийнхєн "Баярын жавхаа" удиртгал аялгуугаар тэнд залрагсдыг уяруулж, эцэст нь "Эх орон" дуугаар урлагийнхан ая дууны цэнхэр хадаг єргєн уг ёслолыг хааж байлаа. Vнэндээ ийм аялгуу хєгжимтэй ёслол нь тєрийн ажил гэхээсээ ямар нэг vндэсний баяр наадмыг санагдуулж байсныг дурдалгvй єнгєрч чадсангvй. Тэгээд ч гэрээнийхээ сайн мууг ч амсч амжаагvй монголчуудын хувьд энэхvv дуу хуур илvvц мэт.

Ямартаа ч тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх Хєрєнгє оруулалтын гэрээнд Монголын талыг тєлєєлж Эрдэс баялаг, эрчим хvчний сайд, Хєрєнгє оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансvх, Хєрєнгє оруулагчдыг тєлєєлж, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн Ерєнхий захирал Брет Клейтон, 'Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын vсэг зурлаа.

Харин Хувь нийлvvлэгчдийн гэрээнд Монголын талыг тєлєєлж "Эрдэнэс Эм Жи Эл" ХХК-ийн гvйцэтгэх захирал Б. Энэбиш, Хєрєнгє оруулагчдыг тєлєєлєн "Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед" компанийн эрх зvйн асуудал хариуцсан гvйцэтгэх дэд ерєнхийлєгч Жон Фониани, "Оюутолгой Нидерланд Би Ви" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал нар зурсан юм. Тэгвэл Урьдчилгаа тєлбєрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал нар гарын vсэг зурсан билээ.

Тvvнчлэн Ерєнхий сайд С.Баяр болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн Ерєнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар vг хэлсэн юм.

АЖЛЫН ХЭСГИЙНХЭН, ХЄРЄНГЄ ОРУУЛАГЧИД СЭТГVVЛЧИДТЭЙ НVVР ТУЛАВ
Харин vдийн 16 цагт Оюутолгойн гэрээг vзэглэсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Уг хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Долгор, ЭБЭХ-нйи сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансvх, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн Ерєнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар оролцож, хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулсан юм.

-250 сая ам.долларын урьдчилгаа тєлбєрийн 100 саяыг нь хятадын тал єгнє гэсэн мэдээлэл цацагдсан. Танайх энэ мєнгийн ямар эх vvсвэрээс гаргах гэж байна вэ?
-Та бvхэн тєлбєрийн тэнцлийг манай вэбээс харж болно. Одоогоор 300 сая ам.доллар бэлнээр байгаа. Хятадын талаас хєрєнгє гаргах асуудал байхгvй.

-Гэрээнд гарын vсэг зурсан сайд нар эрх зvйн чадамжгvй гэж байсан?
-Засгийн газрын 357 дугаар тогтоолоор гурван сайдад эрх олгосон. Мєн Засгийн газар, ТЄХ-ны Тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрээр эрх олгосон юм.

-Ажиллах хvчээ хаанаас, хэчнээнийг авах талаараа тоо хэлэх боломж байна уу. Vvнийг "Эрдэнэс Монгол"-ын захирал Б.Энэбишээс асууж байна?
-Vйлдвэр барих явцад олон улсын хэмжээний мэргэжилтнийг урьж ажиллуулна. Гэхдээ мэдээж монгол ажилчдыг олноор ажиллуулахыг хичээж байгаа. Харин vйлдвэрлэлийн vе шат хvртэл монгол ажилчдыг сургасан байх учраас монголчууд ажиллана. Ерєнхийд нь хэлбэл барилгын ажлын vед ажиллах хvмvvсийн 60-аас доошгvй хувь нь, vйлдвэрлэлийн vйл ажиллагааны vед 90-ээс доошгvй хувь нь монгол ажилтан байна.

-Байгаль орчны асуудлыг нарийвчлан тусгаж єгєєгvй талаар яригдаж байгаа. БОАЖ-ын сайд энэ тал дээр хэр анхаарсан бэ. Ямар зvйл заалтыг гэрээнд оруулсан бэ?
-Энэ гэрээ анх удаа олон улсын шаардлагыг хангасан гэрээ болсон. Зургадугаар бvлэг 21 зvйлтэй. Гvний усны, тоосжилтын, ургамлын нєхцлийн лабораториудыг ажиллуулж, жил бvр тайлагнаж байхыг гэрээнд тусгасан байгаа. Байгаль орчны болон усны vнэлгээг таван жил тутам хийлгэж байхаар заасан байгаа.

-Рио Тинтогийнхноос нэг зvйлийг сонирхмоор байна. Тєслийн хvрээнд та бvхэн хэдий хэрийн хєрєнгє оруулалт хийх вэ. Санхvvгийн боломж хэр байгаа бол?
-Рио Тинтогийн хувьд бусад тєслvvдтэй харьцуулахад Монгол Улстай хийж байгаа гэрээ хамгийн томд тооцогдож байгаа. Эхний удаа тэрбум 250 сая ам.долларыг зарцуулахаар тєлєвлєсєн. Vvнийгээ 1.5 тэрбум болгоно. Рио Тинтогийн хувьд гэрээнд гарын vсэг зурахаас ємнє 10 хувийг эзэмшиж байсан. Vvнийгээ 20 хувьд хvргэж ажиллана.

-Сангийн сайд хариулбал сайн байна. Урьдчилгаа тєлбєр хэдийд орж ирэх вэ?
-250 сая ам доллар болох урьдчилгаа тєлбєрийг гурав хувааж авна. Эхний 100 сая ам.долларыг гэрээ vзэглэснээс хойш 14 хоногийн дотор буюу энэ сарын 20 -н гэхэд мєнгє орж ирэх юм. Дараагийн 50 сая ам.доллар гэрээ vзэглэснээс хойш зургаан сарын дараа орж ирэх ёстой. Тодруулбал, 2010 оны дєрєвдvгээр сарын 20-ны дотор тєлбєрийн тал нь орж ирнэ гэсэн vг. Харин vлдсэн 100 сая ам.доллар 2011 оны аравдугаар сарын 20-нд орж ирсэн байх ёстой.

-Хєрєнгє оруулагчдын хувьд нэмэлт санхvvжилт хэрэгтэй байгаа гэсэн. Vvнийгээ яаж босгох вэ. Тухайлбал, бусад улс оронд хувиа зарах асуудал байгаа юу. Саяхан гэхэд Сингапур улс уг тєслийн хувийг авах талаар мэдээлэл цацагдаж байсан?
-Бидний хувьд тєслийн хєрєнгє оруулалтыг босгох ажил эхэлсэн. Хєрєнгє оруулагчдын хувьд Оюутолгойн 66 хувийг эзэмшиж байгаа билээ. Эхний ээлжинд зарцуулагдах хєрєнгє оруулалтын эх vvсвэр хангалттай байгаа. Харин дараагийн ээлжинд оруулах хєрєнгє оруулалтын тухайд бол бид хєрєнгийн бирж дээр гаргасан хувьцаагаа худалдах болно. Тэрнээс биш аль нэг улсад хувиа худалдах асуудал байхгvй.

-Тэгвэл Монгол Улс 34 хувийн хєрєнгє оруулалтыг яаж босгох вэ?
-Ердийн хувьцаагаар 800 гаруй сая ам долларын хєрєнгє босгох ажил байгаа. Vvнийгээ хоёр янзын аргаар босгоно. Нэгдvгээрт, бид биеэ даасан улсын хувьд хєрєнгєє босгоно. Гэхдээ хєрєнгє оруулагчтайгаа зєвлєлдєх ёстой.
Хоёрдугаарт, монголын талын хєрєнгє оруулалтыг босгох ажлыг дэмжих тал дээр Засгийн газар хамтарч ажиллана.

Ц.Оюун

www.dandaa.mn
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Everyday New • •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Японы Токио хотын сумогийн "Кокугикан" ордонд дээд зиндааны сумочид оролцсон томоохон тэмцээн болжээ.
Тэмцээнд озэки Харумафvжи Д.Бямбадорж хагас шигшээ барилдаанд комvсvби Ивакиямаг ялж, тvрvvлэн хоёр сая иений шагнал хvртсэн байна. Ёкозvна Асашёорюv Д.Дагвадорж хоёр дахь барилдаандаа Бушуямад євдєг шороодсон бол ёкозvна Хакухо М.Даваажаргал Токитэнхv А.Хvчитбаатарт унажээ. Хакухо М.Даваажаргал А.Хvчитбаатартай барилдаж байх vедээ гарынхаа шєрмєсийг сунгасан бєгєєд энэ нь ирэх сарын башёд барилдахад саад учруулахааргvй гэмтэл ажээ.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Өдөр бүр шинийг• •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Монголчууд Их Британид 10 жилийн визээр зорчих боллоо

Гадаад харилцааны сайд С.Батболд, ИБУИНВУ-аас Мон­гол Улсад суугаа Онц бө­гөөд бүрэн эрхт Элчин сайд Торда Абот-Вот нар өчиг­дөр хоёр улсын хооронд ви­зийн нөхцөлийг хөнгөвчлөх ту­хай нот бичиг солилцлоо. Ингэснээр монголчууд Их Бри­танид зургаан сараас 10 жил хүртэлх хугацааны визээр зорчих эрхтэй болов. Өмнө нь монгол иргэд энгийн гадаад паспортаар 30-90 хоног, дип­ломат болон албан паспорт, оюутны эрхээр нэг жил хүртэлх хугацаагаар зорчдог байв.

“Монгол Улс бидний хувьд итгэл хүлээсэн улс учраас 10 жил хүртэлх хугацааны визийн зөвшөөрөл олголоо” гэж Элчин сайд, хатагтай Торда Абот-Вот хэлсэн. Аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй иргэдэд зургаан сарын, бизнесийнхэн болон Элчин сайдын хэлснээр итгэлтэй хүмүүст 10 жил хүр­тэлх хугацааны визийн зөв­шөөрөл олгох юм байна.

“Визийн зөв­шөөрлийг хөн­гөв­чилж буйд нот би­чиг солил­цож буйн гол агуулга оршино. Их Британид манай залуучууд англи хэл, бусад чиглэлээр сурах сонирхолтой ч визийн зөвшөөрөл, хугацаа тулгамдсан асуудлын нэг бай­­сан. Одооноос эхлээд ма­­най иргэд гол нь визийн мэдүүл­гээ үнэн зөв бөглөсөн, зорилго тодорхой, ямар нэг зөр­чил­гүй байвал 10 жил хүртэлх хугацаагаар ч визийн зөвшөөрөл авах боломжтой боллоо. Их Британид байнга зорчдог, тодорхой харилцаа, холбоотой хүмүүс болон бусад иргэний хооронд визийн мэдүүл­гээ л үнэн зөв бөг­лөчихвөл онцын ялгаа байхгүй гэж бодож байна” хэмээн Гадаад харилцааны сайд С.Батболд хэллээ. Тэрбээр энэ яамны дэд сайд байхдаа монгол иргэдийг АНУ-д 10 жилийн визээр зорчих асуудлыг 2001 онд хөөцөлдөж, ажил хэрэг болгож байсан билээ.

-Их Бри­танид зорчих визийг монгол иргэдэд Бээ­жингээс олгосон хэвээр байх уу гэсэн сэтгүүлчийн асуултад Элчин сайд, хатагтай Торда Абот-Вот “Их Британийн Засгийн газар зөвхөн Монголыг онцлоод Бээжингээс виз олгодог юм биш. Энэ бол виз олгох ажлыг төвлөрүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэр. Жишээ нь, япончууд манай улсад зорчих визээ Манила (Филиппин)-гаас авдаг. Визийг ингэж төвлөрүүлж олгодог байдал ойрын үед өөрчлөгдөнө гэж бодохгүй байна” гэж хариулав.

ИБУИНВУ-д жилд 2500 орчим монгол иргэн зорчдог ба тус улсад зорчихоор хүсэлт гаргагсдын 60 орчим хувьд нь визийн зөвшөөрөл олгодог аж. Тус улсад багцаагаар 6000-7000 орчим монгол хүн сурч, хөдөлмөрлөдөг юм байна.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Өдөр бүр шинийг• •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Хүний наймаачдад 7-11 жилийн ял оноолоо

18-20 хүртэлх насны хорь орчим охидыгхүний наймааны золиос болгосон Г.Батдэлгэр нарын хэргийг Сухбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хаалттай хэлэлцлээ. Шүүх хурлыг эрүүгийн шүүгч Ч.Хосбаяр даргалан явуулжээ. Хэргийг эрүүгийн хуулийн 113.3-т зааснаар зүйлчилсэн байна.

Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Б.Бурнээбаяр, Г.Чинзориг, Г.Сэлэнгэ нар нь бүлэглэн охидыг хил давуулан худалдсан хэрэгт холбогдсон юм. Энэ хэргийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлж, шалгах ажлыг Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд гүйцэтгэсэн. Гэмт этгээдүүд охидыг Макао, Гонконг, Малайз улс руу гарган худалддаг байжээ. Шүүхээс Б.Бүрнээбаяр, Г.Сэлэнгэ хоёрын хүн наймаалсан үйлдэл нь тогтоогдоогүй хэмээн үзэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Тэд эхнэр нөхөр бөгөөд хохирогчидтой нэг галт тэргэнд сууж Бээжин орсноос өөрийг мэдэхгүй гэх мэдүүлэг өгчээ. Харин Г.Батдэлгэр 11 жил, Г.Ганзориг 10.1 жил, Г.Чинзориг долоон жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн байна. Шүүх хурлын үеэр хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон хохирогч охид тус бүр 5-18 сая төгрөг нэхэмжилжээ.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Өдөр бүр шинийг• •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Их аварга Д.Дагвадорж нөгөөдөр “Хөдөлмөрийн баатар” цолныхоо найрыг хийнэ



Мэргэжлийн сумо бөхийн Аки башёд цагийг эзэлсэн их аварга Асашёорюү Д.Дагвадорж түрүүлж, 29 насныхаа төрсөн өдрөөр 24 дэх удаагийн түрүүгээ авч үнэн хүчит аварга гэдгээ нотлон харуулснаас хойш цөөнгүй хоног өнгөрчээ. Башё өнгөрсөнөөс хойш эх орондоо ирээгүй байсан Их аварга Д.Дагвадорж харин энэ сарын 14-нд Улаанбаатар хотноо ирэх нь ээ. Тэрээр энэ удаагийнхаа ирэлтээр өнгөрсөн 06-р сард гардан авсан Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийх бодолтой байгаа аж.
Экс ерөнхийлөгч Н.Энхбаяраас Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 23 удаа түрүүлэн, сумо бөхийн түүхэнд шинэ дээд амжилтуудыг тогтоож, Монголын тамирчдын олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангах, амжилтыг нь ахиулахад бодитой дэмжлэг үзүүлж, Монголын өсвөр үе, залуучуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, “Такасаго” дэвжээний бөх Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртэж байсан билээ. Ямартаа ч энэ сарын 14-17-ны хооронд эх орондоо байх Их аварга маань 10-р сарын 15-ны билэгт сайн өдөр Хөдөлмөрийн баатрынхаа найрыг хийх бодолтой байгаа гэнэ.
www.sharmedee.com
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: • •Deline News - Өдөр бүр шинийг• •

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Хадгаламж, Монгол шуудан банкууд “дэр нэгтгэснээр” оросуудын эрин эхлэв үү?

Өнгөрсөн хавраас хойш олон cap таамаг, магадлал, “шум” дунд явж ирсэн Монголын банкны системийн “их өөрчлөн байгуулалт” өчигдрөөс албан ёсоор эхлэв бололтой. “Анод” банкинд бүрэн эрхт төлөөлөгч очсоноор Монголын банкны систем ганхаж, оны эхнээс Монгол банк ар, өврөөс нь төрсөн 16 арилжааны банкаа нийлүүлэхийг нь нийлүүлж, дампууруулахыг нь дампууруулж, банкны системийг цөөхөн чадварлаг, чадвартай банкаар бүрдүүлэх “өөрчлөн байгуулалт”-ын төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн билээ. Ингэж байж энэ намар тохиох санхүү, эдийн засгийн хямралын хоёр дахь давалгааг давна хэмээн тооцоолсон. Үгүй бол энэ намар хэд хэдэн банк хаалгаа барьж, Монголын банкны систем дампуурахад хүрнэ хэмээн олон улсын байгууллагуудын шинжээчид төдийгүй Монголын томоохон эдийн засагчид онцолж байсан. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэллээ.
Хадгаламж, Монгол шуудан банк нэгдсэнээ зарлалаа
Сүүлийн хэдэн өдөр “Хадгаламж” банк “Монгол шуудан”-тай нэгдэх гэж байна гэсэн “шум” нисч байсан нь нотлогдож өчигдөр энэ хоёр банк албан ёсоор нэгдэж байгаагаа зарлалаа.
“Хадгаламж” банкны хувьд 1996 онд төрийн өмчит банк хэмээн байгуулагдаж, 2006 онд “Чингис хаан” банк, “Монгол даатгал” компаии, ОХУ-ын “Братский “ардын банк”-ны консерциум хувьчилж авч байв. Тухайн үед банкнаас 14.4 тэрбум төгрөг сох дутаж, түүний балгаар өдгөө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй хэд хэдэн хүн “аавын хаалга” татах дөхсөн удаатай. Нөгөө талаар Оросын олигархиуд Монголын банкны системд ноёрхохоор зүтгэж эхэллээ хэмээн шуугиж байв. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хадгаламж”-ийн эзэн С.Громов банкаа “Жаст групп”-т худалдсан хэмээн багагүй шуугиж байсан ч яагаад өндөр үнэ хаян байж авсан банкаа зарах болсон нь тодорхойгүй хэвээр үлдсэн юм. Оросын олигархиуд Монголын банкуудаар тоглож, өөр хоорондоо наймаалцаж байна хэмээн зарим учир мэдэх хүмүүс ч ярьж байв. Харин “Жаст групп”-ийнхэн “Хадгаламж” банкийг худалдаж аваагүй зөвхөн менежментийн гэрээгээр удирдаж байгаа хэмээн мэдээлж байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Жаст групп” одоогоор “Хадгаламж” банкны хувь нийлүүлэгч “MD Securites” компанийн 67 хувийг эзэмшиж байгаа бөгөөд ирэх жилийн хоёрдугаар cap гэхэд 100 хувь өөрийн мэдэлдээ авах гэрээг байгуулсан аж. Хэрэв тийм бол “Хадгапамж” банк “Жаст групп”, түүний эзэн Ш.Батхүүгийн мэдэлд дөрөвхөн сарын дараа бүрэн очих нь. Харин “Хадгаламж”-ийг хувьчлах үед нь сох дутсан 14.4 тэрбум төгрөгөөс гурван сая ам.долларыг нь Төрийн өмчийн хорооноос барагдуулсан гэж байгаа. Ямартаа ч төрөөс ахмадуудад өгдөг тэтгэвэр тэтгэмжийг олгох эрхийг давуу эрхтэйгээр эдэлдэг “Хадгаламж” банк өнөөдөр Монголын 16 банкнаас хоёрдугаар зэрэглэлийн гэсэн тодотголтойгоор сүүл хавьд тууж явна. Гэсэн хэрнээ хэдхэн хоногийн өмнө “Монгол шуудан” банкийг 230 сая ам.доллараар худалдаж авсаныг үзэхэд “Хадгаламж” банкны өнөөгийн байдал сайнгүй байраа ч ард нь байгаа Оросын хөрөнгө оруулагчдын хүчээр цахиур хагалахаар зүтгэж эхлэв бололтой.
Харин “Монгол шуудан” банк 1993 онд байгуулагдаж байсан хөдөө орон нутагт хамгийн олон салбартай хоёр банкны нэг. Нийт 281 салбар, 1400 гаруй ажилчидтай гэхээр ямар том банк гэдэг нь тодорхой. Гэхдээ сүүлийн жил гаруйхны хугацаанд үйл ажиллагаа нь эрс муудаж, энэ хавар Эрсдэлийн сангаас 20 гаруй тэрбум төгрөг авсан гэнэ. Гол нь малчдад өгсөн зээлийнх нь багагүй хэсэг хугацаа хэтэрч, чанаргүй зээлийн багцад орсон нь энэ банкны тогтвортой байдал алдагдахад хүргэсэн гэдэг. Мөн “Номаранг”-ийн хэрэгг хүртэл холбогдож, 30 сая ам.долларын аккредитивийн хэрэгт орооцолдоод байсан ч зургадугаар сарын 25-нд Дээд шүүхийн тогтоолоор “Монгол шуудан” банк Солонгосын “Daewoo” компанитай ямар ч холбоогүй гэдэг нь тогтоогдсон аж. Үүнийг нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өнгөрсөн сарын 23-нд баталгаажуулсан гэж байгаа.
Хоёр банк нэгдсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?
Ийнхүү Монголын 16 арилжааны банкнаас анхны томоохон нэгдэл гарч ирлээ. Өмнө нь “Капитрон”, “Интер” банкууд чимээгүйхэн нэгдэж байсныг эс тооцвол энэ хоёр банк нэгдэж байгаа нь Монголын банкны системийн төдийгүй хувийн хэвшлийн хүрээнд хийгдсэн хамгийн анхны томоохон нэгдэл юм. Хоёр банкны нэгдэл ямар үр дүнд хүрэх вэ. Юуны түрүүнд санхүү эдийн засгийн хямралын айдсыг арилгаж, банкны систем эрүүлжих гол ач холбогдолтой. Ингэж нэгдсэнээр хоёр банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ямарч хохиролгүй, зээлдэгчдэд зээлээсээ бултах ямарч боломж олгохгүй гээд сайн тал олон бий. Мөн нэгдсэн банкны нийт актив нь 338.1 тэрбум төгрөг болж, дүрмийн сан нь 48.2 тэрбум, татан төвлөрүүлсэн хөрөнгө нь 290.7 тэрбум төгрөгт хүрч байгаа аж. Активынхаа хэмжээгээр банкны системд дөрөвдүгээрт, дүрмийн сангийн хэмжээгээр нэгдүгээрт орж байна. За тэгээд 324 салбар нэгж, 2000 орчим ажилтан, 187300 харилцагч, 132300 хадгаламж эзэмшигч, 76850 зээлдэгч гээд салбар нэгж, үйл ажиллагааны цар хүрээгээрээ “Хаан” банкны ард орох томоохон банк болж хувирна. Энэ бол арилжааны хамгийн том банкны нэгд зүй ёсоор тооцогдоно гэсэн үг. Товчхондоо бол зах зээлийнхээ жам ёсоор болж байгаа үйл явц, Монгол банкны бодлогын хэрэгжилт гэж тайлбарлаж болно. Ингэснээр зээл олголт хэвийн болж томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх нь дамжиггүй. Банкуудын удирдлагын ярьж байгаагаар нэгудаадаа найман тэрбум хүртэл төгрөгийн зээлийг гаргаж өгөх чадвартай болсон гэсэн. Нөгөө талаар хоёр банк нэгдсэнээр сөрөг үр дагавар ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ядаж л нэгдсэн банкиндаа “Монгол хадгаламж” гэдэг нэр өгөх үү гээд л тэрүүхэн тэндээ бяцхан хэрүүл гарч байгаа сураг дуулдсан. Цаашлах юм бол хэн нэгнийхээ чанаргүй зээпийг яах уу, зээл болон хадгаламжийнхаа хүүг хэрхэн зохицуулах гээд жижиг сажиг асуудлаас эхлээд аль тал нь голлох хувь нийлүүлэгч болох вэ, нэгдсэн банкийг хэн нь удирдах вэ гээд томоохон асуудлууд гарч байгаа юм. Эдгээрийг тодорхой шийдэж чадаагүй, яриа хэлцлийн шугамаар удахгүй шийдвэрлэнэ хэмээн хоёр банкны удирдлагууд ярьж байна. Үүний нөгөө талд Оросын олигархиуд Монголын банкны системийг гартаа оруулж, оросуудын эрин үе эхэлж байна уу гэсэн айдсыг төрүүлж байна. С.Громовын мэдэлд “Чингис хаан” банк, “Тээвэр хөгжлийн банк” бүхэлдээ байгаа бол “Жаст групп”, “MD Securities”-ийн ард О.Дерипаска зэрэг шинэ цагийн Оросын олигархиуд байгаа гэж байгаа. Мөн “Кредит” банкны ард О.Дерипаска байдаг гэсэн яриа ч бий.
Ингээд үзэх юм бол Монголын арилжааны 16 банкны тав нь бүхэлдээ оросуудын мэдэлд очиж байна. Бусад банкуудын, хувьд бүгд л Европ, Солонгос, Япон гээд гадаадын хөрөнгө оруулагчтай байдаг. Монголын “цэвэр цусны” ганц банк гэгддэг “Анод” банк дампуурах нь нэгэнт ойлгомжтой болсноор “Монгол цэвэр цустай” ганц ч банк үлдсэнгүй. Энэ нь цаашдын улс орон, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлөхийг одоо тааж хэлэхэд хэцүү. Ийнхүү “Хадгаламж”, Монгол шуудан” банк хоёр нэгдсэнээр арилжааны банкуудын нэгдэх хөдөлгөөнийг эхлүүллээ. Тэдний араас Худалдаа хөгжлийн банк Улаанбаатар хотын банктай тун удахгүй нэгдэх сураг гарсан. Тэдэн дээр “Капитрон” банк ч нэмэгдэж магадгүй. “Капитрон банк ЗТБХБ-ын сайд Х.Баттулгынх бол нөгөө хоёрынх нь дийлэнх хувьцааг сайд эзэмшдэг. Тэдний араас “Эрэл” банк мөн нэг томоохон банктай нэгдэхээр хэлцэж эхэлсэн гэнэ. Энэ мэтчилэн намрын хямралыг давахаар банкууд “дэр нэгтгэж” эхэллээ.
Улаанбаатар таймс
Хайрлаад харамлаад л хамтдаа
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах