Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд

Зохицуулагч: university_mods

Хэрэглэгчийн аватар
Gamezmn
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 209
Нэгдсэн: 12-р сар.26.07 3:09 pm
Байршил: in Mongolia...

Бичлэг Бичсэн Gamezmn »

Singapore-t surahiin yag gol zorilgo ni yu ve??? shan angli heltei, neg diplomtoi irne tegeed mgl-doo l neg company-d nasaara ajlah uu?
Хэрэглэгчийн аватар
Gamezmn
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 209
Нэгдсэн: 12-р сар.26.07 3:09 pm
Байршил: in Mongolia...

sonirhohod iluudehgui...

Бичлэг Бичсэн Gamezmn »

Hi guys!!! 10 jilee togsood hyatad orond ochij surii gej bodoj bga bol nadad neg shan sanal bna !!!
Beijing hotod, mgl hun bagatai, surgaltiin zardal busad surguuliin zardluudiig bodvol haritsangui hyamd, hyatad heliig jinhene sain surah (sain gedgiig zugeer ch neg bicheegui shuu, bagsh nar ni hicheelee ih sain zaadag, hyataduud ni ih nohorsog, tusch baidiin) orchintoi neg surguulid oruulj ogch chadna shuu!!! sonirhoj bga oyutan bval PM bicheerei :wd:

please moderatoruudaa bitgii ene bichlegiig ustgaarai, thanks :hi:
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Бичлэг Бичсэн Mike Bibby »

Америкт магистрантур болон аспирантурт хэрхэн сурах
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа

Мэдлэг чадвар бүхий андуудаа! Хэрэв МА (болон бусад master's degrees), PhD зэрэг чиглэлээр суралцах хүсэл байгаа бол $-оос гадна (буюy түүнээс илүү ач холбогдолтой) нэгэн зүйл бий.
- Таны єєрийн мэдлэгийн түвшин. Хэрэв ТОЭФЛ 600-аас дээш хэмжээнд мэддэг бол, GRE, SAT зэрэг шалгалтуудыг амжилттай єгч чаддаг бол заавал мєнгєний хэрэг байхгүй!! US сургуулиудад graduate degree хийж буй хүмүүс assistantship хийгээд сурч болдог.

Assistantship гэж юy вэ гэхээр -- сургуулийнхаа харъяа эрдэм шинжилгээний юм уу бусад албан газруудад ажиллаад, цалин аваад (цалингийн хамгийн доод хэмжээгээр) + сургалтын тєлбєрєєс чєлєєлєгддєг юм! Гэхдээ үүний тулд дээрх тестүүдийг амжилттай єгсєн байх хэрэгтэй гэдгийг дахин анхааруулъя. Зарим тохиолдолд эхний семестерийн тєлбєрийг єєрєє хийх хэрэгтэй байж магад. Тэгээд багш нартайгаа сайн танил болж аваад assistantship гуйхад олдох боломж барагцаагаар 60-80% болов уу (мєн л єєрєєс чинь шалтгаална - багш нартаа єєрийнхєє мэдлэг чадварыг таниулж, мэдүүлэх хэрэгтэй). Энэ нь аль ч public сургуулийн хувьд үнэн байх.

Харин хувийн сургуулиуд яадгийг мэдэхгүй. Тийм учир US-д сургууль хєєцєлдєхдєє үүнийг анхаараарай. Мєн дээрх тeстүүдийг амжилттай єгсєн MD болон зарим BA, BSc бүхий дигрийтэй /degree/ хүмүүс єєрийнхөө мэргэжлийн чиглэлээр PhD -д шууд орохоор хєєцєлдвєл (мастерийг алгасаад) бүтэх боломж бий. Тэгвэл зарим сургуулийн (жишээ нь манай сургууль -State Uniүersity of NY-iin Dept. of Biomedical Sciences-- http://www.wadsworth.org/BMS/admission.htm ) зарим департментуудад (тэнхим) PhD хийхэд ямар ч тєлбєргүйгээс гадна стипeнд єгдєг юм билээ.

Магистрантурт сурч буй, ноён Б. Энхжин.
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Бичлэг Бичсэн Mike Bibby »

АНУ-д суралцахыг хүсч буй хүмүүст зориулан сургуулиа хэрхэн сонгох талаар зөвлөж байна. .
Эх сурвалж : Ном хэвлэлээс

Аль болох эртхэн… Та зайлшгүй өгөх шалгалтуудад хэр зэрэг бэлтгэлтэй байгаагаас хамааран сургуулиа 12-17 сарын өмнөөс хайж эхлээрэй. Хэрэв шалгалтаа сайн өгөх хангалттай бэлтгэлтэй, эсвэл шалгалтуудаа өгч хангалттай оноо авсан бол 12 сарын өмнөөс хайж эхэлж болно. АНУ-ын сургуулиудад хандаж, материал явуулаад, түүндээ хариу авах процесс нь хагас жилээс бүтэн жил хүртэл үргэлжилдэг учир аль болох эртнээс судлаж, хайж эхлэх хэрэгтэй.
Ихэнх сургуулиуд 9-р сарын намрын семестрт (Fall) суралцах өргөдөлийг 2-4-р сард, харин 1-р сард эхлэх хаврын семестрийн өргөдөлийг 5-6-р сард авч дууссан байдаг. Тиймээс аль болох эртхэн гэж танд зөвлөе.

Сургуулиудаас юу хайх хэрэгтэй вэ? Энэ нь таны зорилго болон сонирхлоос хамаарна. Ямартай ч дараах зүйлүүдийг харгалзахад зүгээр. Үүнд:
1. Сургуулиудын шатлал, зэрэглэл (ranking). Сургуулийн зэрэглэл нь та тухайн сургуульд сурвал ямар хэмжээний чанартай боловсрол эзэмших, бас хэдий хэмжээний цалин, өндөр албан тушаалд хүрч болох вэ гэдгийг харуулах гол үзүүлэлт.
Тухайлбал, АНУ-д сургуулиудыг хэрхэн зэрэглэдэг аргын талаар хэдэн үг хэлвэл:
• Сургуулийн ерөнхий зэрэглэл (ranking) нь тус сургуулийн бүх салбар сургууль нэр хүндтэй, чанартай гэдгийг илэрхийлэхгүй. Хэрэв та бизнесийн мастерийн сургалтад суух гэж байгаа бол сургуулийн ерөнхий зэрэглэл биш харин хөтөлбөрийн тусгай зэрэглэлийг харахыг зөвлөе. Тухайлбал, Stanford-ын их сургууль ерөнхий зэрэглэлээрээ дэлхийд №2-т жагсдаг ч бизнесийн хамгийн шилдэг хөтөлбөртэй нь Northwestern, Chicago, Pennsylүania-ийн их сургуулиуд байх жишээтэй.
• Өндөр зэрэглэл танд боловсролын болон мэргэжлийн амжилт авчирна гэсэн баталгаа биш. Таны амжилт таны хүч хөдөлмөрөөс л хамаарна.
• Сургуулийн зэрэглэл туйлын үнэн биш. Зэрэглэлийн системийн талаар гомдол олон ирж байсан удаа бий.

2. Байрлал Сургуулийн байрлал маш чухал. Хамгийн наад зах нь ажил эрхлэх боломж байрлалаас ихээхэн хамаардаг. Хэрэв таны сургууль үйлдвэрүүдтэй ойрхон бол танд оюутан байхдаа ажиллах боломж их. Та компьютер, программын чиглэлээр ажиллах сонирхолтой бол Калифорнид байрладаг Силикон Вэллид ойрхон сургуулийг сонговол зүгээр. Харин шоу бизнес, урлагийн салбарт хүчээ үзэх бол эргэлзэлгүйгээр Лос Анжелест сурах нь тохиромжтой. Нью-Йорк хот бол санхүү, даатгал, хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ихээр төвлөрсөн газар. Харин Техаст хими, физикийн инженерүүд, геологичдыг ажиллуулдаг нефтийн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт онцлогуудтай.

3. Найзууд Монголчууд Америкт олноор байдаг гэдгийг та дуулсан бизээ. Одоогийн байдлаар Сан Франциско, Вашингтон, Денвер зэрэг хотуудад хамгийн их төвлөрөөд байна. Мөн олон үндэстэн холилдсон, харьцангуй эрх чөлөөтэй, гадаадууд ихээр суурьшсан газрууд нь Лос Анжелес, Нью-Йорк, Чикаго, Сиэтл гэх мэт бий. Нью Йорк, Сан-Францискод томоохон хэмжээний хятад хорооллууд, Лос Анжелест Солонгос, Тайланд хорооллууд байх жишээтэай. Харин Хьюстон болон өмнөд Калифорнид испаничууд суурьшсан байдаг. Хэрэв та эдгээр хотуудад ойрхон амьдардаг бол танд гадаадын хоол хүнс маш хялбар олдох юм.

4. Цаг уур ба байгалийн гамшиг Америк бол маш том улс бөгөөд бүс бүр өөр цаг ууртай. Невада, Аризона цөлөрхөг, харин Хавай ба Флорида муж бүтэн жилийн турш дулаан ба чийглэг уур амьсгалтай, Миннесотад өвөлдөө –30С хэм хүртэл хүйтрэх жишээтэй. Байгалийн гамшиг мөн л ялгаатай. Калифорнид газар хөдлөлт элбэг бол Зүүн хойд мужуудад суулийн хэдэн арван жил хүчтэй цасан шуурга болж хүний амь үрэгдэх нь олон болсон, харин Флорида, Жоржиа, Өмнөд Каролинад байнга далайн шуурга дэгддэг.

5. Арьс өнгөний ялгаварал Үнэндээ арьс өнгөний ялгаварал дэлхийн бүх өнцөгт байдаг гэдгийг та бид мэднэ. Эрх чөлөөт Америкт ч ийм зүйл бий. Гэхдээ хэрэв та том хотод, тухайлбал, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес зэрэг хотуудад сурах бол энд арьс өнгөний ялгаварал харьцангуй бага, харин Өмнөд мужуудад сурвал их байдаг гэдгийг мэдрэх болно.

6. Эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүн Хэрэв та докторантурт сурах бол факультетаа маш нарийн судлаарай. Диссертаци бичихэд эрдэмтэн багш нарын зөвөлгөө маш хэрэгтэй болох бөгөөд судалгааны сэдэвтэй чинь холбоотой багштай факультетийг сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг оюутанд ногдох багш, профессорын тоог анхаараарай. Хэрэв энэ тоо хангалтгүй байвал тэр хэмжээгээр танд тавих анхаарал, багштайгаа харьцах, зөвөлгөө авах боломж буурна гэсэн үг.

7. Төлбөр Ерөнхийдөө хувийн сургуулийн төлбөр нь улсын сургуулийнхаас илүү өндөр байдаг. Гэхдээ та сургуулийг өндөр төлбөртэй гэсэн шалтгаанаар жагсаалтаас хасаж болохгүй. Танд санхүүгийн туслалцаа эсвэл тэтгэлэг олдож магадгүй юм шүү. Зарим сургуулиуд гадаад оюутнуудад төрөл бүрийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Сургуулиас гадаад оюутнуудынхаа дунд зарладаг санхүүгийн тэтгэлэг нь ихэвчлэн эрдэмтэн багшийн туслах багшаар ажиллуулж, төлбөрийнх нь тодорхой хувийг чөлөөлөх, эсвэл сар бүрийн цалин олгох хэлбэрээр байдаг. Гэхдээ тухайн сургуулийг төгссөн нэр хүндтэй төгсөгчийн нэрэмжит шагнал, стипенд гэх мэт сард 1500-2500 хүртэл ам.долларын төрөл бүрийн жижиг тэтгэлэгүүд ч бий. Эдгээрт аль болох эртхэн хандах нь чухал байдаг.

8. Курс, хичээлүүд Зарим сургуулиуд хичээлийн тогтсон хөтөлбөрийг санал болгодог бол зарим нь нэлээд бие даасан хөтөлбөрийг санал болгодог. Та санал болгодог хичээлүүд, хөтөлбөрийн талаарх мэдээллийг агуулсан каталогийг ямар ч сургуулийн вебсайтнаас татаж авах боломжтой.

Эдгээр 8 шалгуур үзүүлэлт бол хамгийн чухал нь гэж ойлгож болно. Мөн эдгээрээс гадна маш олон шалгуур үзүүлэлт байж болно. Тухайлбал, байрны зардал, нөхцөл, сургуулийн орчин, кампус, сургуульд суралцагч оюутнуудын хүйс, нас, шашин шүтлэг, номын сан, компьютерийн лаборатори, эрдэм шинжилгээний лабораторийн хангамж гэх мэт. Зарим төвөөс зайдуу байршилтай муж, хотуудад шашны байдлыг нь ихээхэн харгалзаж сургуульдаа элсүүлэх бодлого баримталдаг сургууль ч бий. Ийм сургуульд ихэвчлэн Христийн шашны аль нэг урсгалыг баримтлагчид түлхүү сурдаг, үүнийгээ дагаад нийгмийн гарал, боловсролын түвшин зэргээрээ арай онцлогтой болсон байдаг.

Ихэнх сургуулийн вебсайтнаас та тухайн сургуулийнхаа онцлогийг мэдэж авч болно. Сургуулиа сурталчилахын тулд “Яагаад манай сургуулийг сонгох хэрэгтэй вэ гэвэл…?” гэсэн утга бүхий хэсэг заавал оруулсан байдаг. Энэ хэсгээс та тус сургуульд суралцахын давуу талыг богино хугацаанд мэдэж авч болно. Ингээд, АНУ-ын бакалаврын хөтөлбөр бүхий 3000 гаруй их сургууль, магистрын хөтөлбөр бүхий 1000 гаруй их сургуулиас өөртөө тохирох хөтөлбөрийг сонгох сонголт тань мэргэн байх болтугай гэж ерөөе!
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Бичлэг Бичсэн Mike Bibby »

Герман улсад сургууль төгссөнөөр дэлхийн аль ч улсад ажилд ороход сайшаагдана

Хүн болгон гадаадад сурч боловсрохоор шуурч байгаа өнөө үед тэнд очоод гарах зарим бэрхшээлүүдийг тэр болгон мэддэггүй. Гадны орны нэр хүнд бүхий сургуульд боловсрол эзэмших нь сайшаалтай хэдий ч нөгөө талаар тухайн улсынхаа тухай мэдэх зүйл ховор, гадаадад л сурч л байвал боллоо хэмээн байгаа хэдийгээ үрэн таран хийж явахын түүс болох нь харамсалтай.

ХБНГУ-д хүүхдийг 6 настайгаас нь боловсрол эзэмшүүлж эхэлдэг. Эхлээд 6 жил бага сургуульд, дараа нь 4 жил дунд, дахин 2 жил ахлах ангид сурснаар нийт 12 жил сургуульд суралцаж бүрэн дунд боловсрохыг эзэмшдэг. Yүний дараа их дээд сургуульд сурах боломжтой болно. Ер нь Германчууд хүнийг бага наснаас нь сурах боломж олгож, удаан хугацаанд баттай мэдлэг олгохыг зорьдог бол манайхан хүүхдийг багаас нь хүнд тоо бодлого, нэр томьёогоор "бөмбөгддөг". Энэ нь нэг талаараа ачаалал их байгаа мэт боловч зарим нэгэн салбарт манайхан давуу байж чаддаг нь үүнтэй холбоотой байж болох юм. Их сургуульд орсон хойноо тухайн мэргэжлээсээ шалтгаалж 8-15 семестер буюу 4-8 жил сурдаг.

Дэлхийн аль ч оронд ХБНГУ -д төгсөөд ажилд ороход сайшаагддаг ба ихэнхдээ техник технологи, анагаах ухаан, хуулийн чиглэлүүдээр дээд зэрэглэлийн боловсон хүчин бэлддэгээрээ алдартай билээ. Одоогоор ХБНГУ-д монгол улсаас 7000 гаруй оюутан сурагчид сурч боловсорч байгаа гэсэн тоо баримт бий. Монгол оюутнууд маань голдуу Берлин, Потсдам, Штутгарт зэрэг хотуудад сурч амьдарч байгаа бөгөөд эхнээсээ герман хэлний маш өндөр мэллэгтэй, өөрийн гэсэн хатуужил, зорилго, сурах тэмүүлэлтэй байж герман улсад амжилтанд хүрдэг. Үүнд санхүүгийн баталгаа том үүрэг гүйцэтгэх ба нэг хүн дунджаар сард 500 еврогоор амьдрах боломжтой.

Үүнээс үзэхэд Монгол-Германы боловсролын системд адил төсөөтэй зүйлс олон ч улсын хөгжил, амьдралын хэв маяг, амьжиргааны төвшин зэрэг нь асар их ялгаатай учраас манайхан өөртөө итгэх итгэлгүй болж зорилгоосоо эрт няцах тохиолдлууд их гардаг. ХБНГУ-н ерөнхий боловсрол болон их дээд сургуулиуд бусад орнуудтай харьцуулахад төлбөр бага. 2005 оноос ХБНГУ-н Засгийн газрын шийдвэрээр хуучнаар баруун германы гэгдэх Кёлн, Бонн, Майни зэрэг хотуудад сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж германы оюутнууд бослого гаргаад зогсохгүй зүүн германы хотуудын төлбөрийг нэмэхээ больсон юм.

Одоогийн байдлаар улсын их, дээд сургуулиуд нэг семестр 250 евро, жилд 500 еврогийн төлбөртэй ба үүнд тээврийн хэрэгслээр хөнгөлттөй зорчих билет багтдаг юм байна. Харин хувийн коллеж, их сургуульд харьцангуй богино хугацаанд буюу 2- 3 жилийн сургалтанд хамрагддаг. Энэ нь 3000- 4500 еврогийн төлбөртэй байдаг. Ер нь ХБНГУ-д суралцах сонирхолтой залуустаа хандаж хэлэхэд сонирхсон мэргэжлийихээ дагуу монгол улсдаа их дээд сургуулиа төгсөөд очвол илүү дөхөмтэй гэдгийг хэлмээр байна.

Учир нь зарим их дээд сургуулиудын магистрийн сургалтанд таны хэлний төвшнөөс хамаарч 2, 3 дугаар ангид орох боломж олгодог. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас авдаг тест ДАФ мөн ДСХА хэлний шалгалтуудыг өгч тэнцсэнээр та бүхэнд ХБНГУ-д болон Австри зэрэг орнуудад суралцах гүүр нээгдэж байгаа гэсэн үг юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн сайхан үгтэй адил өөрсдийн хичээл зүтгэл, зорилготой байхад монголчууд маань дэлхийн аль ч өнцөг буланд амжилттай суралцаж урагшлах боломж хүн бүхэнд бий.

/Хүмүүсийн хувийн туршлагаас/
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Бичлэг Бичсэн Mike Bibby »

Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Эх сурвалж : Ном хэвлэлээс

Сурах сургуулиа зөв сонгох нь таны амьдралдаа гаргаж байгаа магадгүй хамгийн том, чухал шийдвэр байж болно. Олон зуун сургуулиас өөрт тань тохирсон сургуулиа сонгоход эхлээд өөрөө өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Иймээс таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуулиа хайх биш, харин өөрөө өөрийгөө тал бүрээс нь дүгнэж, танин мэдэх явдал юм..

Ихэнх оюутнууд өөрийгөө сайн таньж мэдээгүй байж шууд сургуулиа хайж эхэлдэгээс тэдний хийсэн сонголтууд ихэвчлэн буруу байдаг. Сургуулийн танилцуулга, каталоги зэргийг үзэж эхлэхээсээ өмнө та өөрийгөө жинхэнэ оюутан хүн хэмээн төсөөлбөл илүү үр дүнтэй байх болно.

Нэгдүгээр алхам: Оюутан хүнд байх ёстой шинж чанар танд байгаа эсэх
• Идэвхтэй суралцах чадвар
• Шинэ мэдлэг олж авах чадвар, хүсэл эрмэлзэл
• Харилцааны соёл
• Биеэ даасан байдал
• Мэргэжлийн талаарх ойлголт
• Нийгмийн идэвх
• Өөрийгөө бусдад ойлгуулах чадвар
• Сургуулийн ба нийгмийн амьдралын тэнцвэр
• Суралцах орны хэлний мэдлэгийн түвшин
• Гэр бүлийн санхүүгийн байдал
• Тэтгэлэгт уралдаанд өрсөлдөх чадвар гэх мэт.

Хоёрдугаар алхам: Сургуулиа сонгох Тухайн орны буюу сургуулийн хичээлийн улирал эхлэхээс 18 сарын өмнө сургуулиа хайж эхлэх хэрэгтэй бөгөөд сургууль сонгох явц нь пирамид хэлбэртэй байна. Юуны өмнө та суралцах хүсэлтэй буюу боломжтой улс орныг сонгоод, тухайн орны талаар тодорхой ойлголттой болохын зэрэгцээ аль муж, хотод суралцахаа сонгоно. АНУ-д ойролцоогоор 3000 гаруй улсын болон хувийн коллеж, их, дээд сургууль байдаг. Ийм олон сургуулиас өөрт тохирсон ганцхан сургууль олохын тулд маш их цаг зарцуулах шаардлагатай боловч сургууль хайх тодорхой хэдэн үзүүлэлт байдаг.

Мэргэжил: Сурагч А эхлээд компьютер болон холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэг олгодог сургуулиудыг сонгоно. Ийм мэргэжлээр суралцуулдаг 1000 орчим сургууль байгаа тул дараахи үзүүлэлтийг ашиглан газарзүйн байршлаар нь ангилан үзнэ. АНУ нь газарзүйн 6-7 бүст хуваагддаг, бүс нутаг нь өөр өөрийн уур амьсгал, газар зүйн онцлог, хүн ам, амьдралын нөхцлөөр ялгаатай байдаг. Сурагч А Америкийн баруун эрэг, Нью-Йорк хотын зэргэлдээ орших мужид суралцах сонирхолтой байгаа тул судалгаа хийж нийт 170-орчим сургууль байдгийг мэдэв.

Дараагийн шатанд сургуулийн сургалтын төлбөр, мөн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг эсэх талаар судалгаа хийнэ. Сурагч А нь сургалтын төлбөр харьцангуй багатай жижиг хотын сургуулиудыг сонгосон тул судалж буй сургуулийн тоо нь 50 орчим болон цөөрсөн байна. Энэхүү cургуулиудыг дараагийн шалгуураар дахин харьцуулж үзнэ.
Үүнд: • Суралцаж байгаа нийт оюутны тоо
• Олгох мэргэжил
• Оюутнуудын гарал угсаа
• Суралцах орчин
Эдгээр шалгууруудыг хэрэглэснээр сурагч А-гийн судалж буй сургуулийн тоо нь 20 орчим болсон байна. Сургууль сонгох үйл явцын нэгдүгээр болон хоёрдугаар алхмуудыг хийж эхэлснээс хойш бараг хагас жил өнгөрлөө. Үлдсэн сургуулиудын гадаад оюутны асуудал хариуцсан албанд тухайн сургуульд суралцах сонирхлоо илэрхийлсэн захиа бичиж өргөдлийн маягт ирүүлэхийг хүснэ. Захиандаа санхүүгийн тэтгэлгийн талаар заавал асуугаарай!

Монгол оюутан элсүүлэх сонирхолтой сургуулиудаас ирүүлсэн өргөдлийн маягт болон бусад мэдээллийг үндэслэн сургуулиудаа дахин нэг харьцуулж үзэхдээ доорхи хүснэгтийг ашиглавал зохино:
Харьцуулалтын хүснэгт

Үзүүлэлт
1.Байршил
2.Сургуулийн төрөл(улсын, хувийн )
3.Сургуулийн хэмжээ
4.Олгох мэргэжил
5.Дотуур байр
6.Тусгай хөтөлбөр
7.Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
8.Спорт
9.Оюутнуудын гарал угсаа
10.Нийгмийн амьдрал
11.Суралцах орчин
12.Нийт зардал
13.Санхүүгийн дэмжлэг
14.Хэлний бэлтгэл
15.Зуны сургалт
16.Ажил хийх боломж

Гуравдугаар алхам: Хэлний шалгалт Бакалаврын зэрэгт суралцахад өөрт чинь заавал Англи хэлний мэдлэгийн шалгалт (TOEFL)-ын дүн хэрэгтэй болно. АНУ-ын ихэнх коллеж, их дээд сургууль гадаад оюутнаас 500- 550, болон түүнээс дээш оноо авсан байхыг шаарддаг. Энэ шалгалтыг Улаанбаатар хотод ТИС-ийн Технологи дамжуулах төв дээр тодорхой хуваарийн дагуу жилд 5 удаа авдаг тул шалгалтанд урьдчилан бүртгүүлж, сайн бэлдэх хэрэгтэй.

Өргөдлийн маягтыг сургууль руу явуулах үед хэлний шалгалтын дүн хэрэгтэй болно гэдгийг тооцоолон шалгалт өгөх хугацаагаа төлөвлөх хэрэгтэй гэдгийг анхаараарай! Шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн TOEFL шалгалтын тухай товч мэдээлэл нэр бүхийн гарын авлагаас олж болно.

Дөрөвдүгээр алхам: Өргөдлийн маягт Сургуулийн элсэлтийн өргөдлийн маягтыг бөглөх үед өргөдөл хүлээж авах төлбөр төлөх ёстой болно гэдгийг бодолцож, сургуулиудаа дахин шүүж үзэх хэрэгтэй. Сургууль бүрийн бүртгэлийн төлбөрийн хэмжээ ялгаатай бөгөөд 10-70 ам.доллар байдаг. Сургууль хайж буй хүмүүс голдуу 2-6 сургуульд өргөдлийн маягт явуулдаг. Өргөдлийн маягтыг хичээл эхлэхээс 10-12 сарын өмнө бөглөж явуулах хэрэгтэй. Эрт явуулах нь
1-рт өргөдөл хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө амжина;
2-рт хэрэв дутуу материал байвал гүйцээж өгөх боломжтой;
3-рт санхүүгийн тусламж авах оюутнуудын тоонд багтах илүү боломжтой байдаг.

Сургуулийн шаардлагыг хангасан, санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн бол таньд тухайн сургуулиас суралцуулахыг зөвшөөрсөн захидал болон бусад холбогдох бичиг баримт ирүүлнэ. Хэрэв 1-ээс дээш сургуульд тэнцсэн бол бусад сургууиудад суралцахгүй гэдгээ заавал мэдэгдэх шаардлагатай!

Тавдугаар алхам: Сургуульд явахаас өмнө Одоо танд хувийн бэлтгэлээ базаах, тухайн орны оюутны визийн мэдүүлэгт орох, онгоц буюу галт тэрэгний билетээ захиалах л үлдлээ. Танд амжилт хүсъе!
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Бичлэг Бичсэн Mike Bibby »

Залуус 5000 доллараар баруунд сурах боломжтой
Эх сурвалж : Ном хэвлэлээс

Сүүлийн үед манай залуус гадаадад сурах сонирхолтой болсон. Тэгвэл “Кампомон” агентлаг АНУ-ын Коммунити коллежууд болон Английн Барлингтоны их сургуультай гэрээ байгуулж, залуусыг хямд зардлаар сургах шинэ боломжийг нээсэн байна.

Энэ талаар тус агентлагийн захирал Т.Амарбаясгалантай ярилцлаа.

-Та мэргэжлийн боловсролыг гадаадад эзэмшүүлэх ёстой гэж байна. Яагаад?

-Манай улс их, дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Энэ муу зүйл биш, гэхдээ бодох зүйл бас байна. Єнєєдєр залуучууд сурч мэдэхийн биш харин хоосон цаасны тєлєєх аянд морьдоцгоодог болж. Уг нь манайд ажлын байр хангалттай бий. Гэтэл бэлтгэгдсэн гэх боловсон хүчнүүд нь ажлын байран дээр гараад шууд гологдож байна. Үүний уршигаар манай компаниуд гадаадаас ажиллах хүч импортлож байна. Энэ байдлыг яаралтай єєрчлєх хэрэгтэй. Засгийн газар мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн тєвүүдийн үйл ажиллагааг дэмжиж байгаа нь цаг үеэ олсон зєв бодлого. Харамсалтай нь, зарим хүн үүнийг далимдуулаад бизнес хийгээд эхэллээ.

-Яаж?

-Зарим сургууль мэргэжлийн сургалт явуулж байгаа нэрээр хүүхдүүдээс тєлбєр авахыг эрмэлздэг болсон. Ашгаа бодож тэр шүү дээ. Гэтэл ээж, аавдаа ажил болгож єчнєєн мєнгє тєлж сурсан залуус маань ажлын байран дээр гараад шууд гологддог. Єнєєдєр Вьетнам авто засвар, Сингапурын гоо сайхны үйлчилгээ, Солонгос, Хятад хоолны газар хаа сайгүй бий боллоо. Энэ бүхэн мэргэжлийн сургалт муу байгаагийн жишээ. Ийм учраас гадаадад мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Залуус гадаадын нэр хүндтэй коллеж болон их, дээд сургуульд сураг л дээ. Манай залуучууд ч үүнийг хүсч байгаа.

-Танай агентлаг Коммунити коллежуудтай хамтарч гадаадад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэж байгаа гэсэн?

-Манай агентлаг одоогоор АНУ-ын “Эл камино”, “Кирквуд”, “Банкер Хилл”, “Ємнєд Сиэтл”, “Чемекета” зэрэг коллежтой холбоо тогтоон ажиллаж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэх ёстой байх. Коммунити коллеж гэдэг нь мэргэжлийн боловсрол олгодог сургалтын хєтєлбєртэй сургуулийг хэлдэг бєгєєд суралцагчиддаа практик дадлага олгодогоороо онцлог. Эдгээр коллеж нь барилга, авто засвар, аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны гээд бүхий л чиглэлээр сургадаг бєгєєд мэргэжлийн диплом олгодог юм. Мєн боловсролын зэргийг нь давхар баталгаажуулдаг. Тодруулж хэлбэл, энэ коллежид суралцсан хүмүүс цуглуулсан кредитийнхээ оноогоор бакалаврын хєтєлбєрт давхар хамрагддаг гэсэн үг. Энэ сургалт нь ч олон улсад хүлээн зєвшєєрєгдсєн байдаг.

-Гадаадад сургана гэхээр тєлбєр мєнгєний асуудал яригддаг. Танай сургалтын зардал єндєр үү?

-Зардал харьцангуй хямд. Гадны бусад сургуультай харьцуулж Үзэхэд 3-5 дахин хямд буюу 5000 мянган долараар сурах боломжтой. Үнэндээ манай зарим зуучлалын компаниуд “Таныг баруунд сургах гэж байна. Иймд зуучлалын хєлс, урилгын үнэ, зєвлєгєє єгсєний тєлбєр” гэж нэмсээр байгаад дор хаяж 30 мянган доллар авдаг шүү дээ. Тэгвэл манай агентлаг иргэдээс ийм их зардал авдаггүй. Бодит зардлыг тооцож үзэхээр ийм хямд зардлаар сурах боломж залууст нээгдэж байгаа юм гэдгийг хэлэх ёстой. Мєн манай агентлаг энэ оноос Английн Барлингтоны сургуульд залуусыг сургахаар болж байгаа. Зардал нь мєн л 4500 орчим америк долларт багтдаг. Үүнд онгоцны зардал, эмнэлгийн үзлэг зургаан сарын сургалтын тєлбєр, нэг сарын байр хоолны тєлбєр, халаасны мєнгє 500 доллар хүртэл багтсан байгаа.
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
sudoku
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 50
Нэгдсэн: 9-р сар.04.06 7:44 pm
Байршил: Chinii hajuud

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн sudoku »

hi
Сүүлийн удаа sudoku 1-р сар.28.10 8:24 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Das Leben ist UNBeRECHENBAR!!
Хэрэглэгчийн аватар
tsolmon_icc
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 99
Нэгдсэн: 11-р сар.18.04 3:17 pm
Байршил: NOTW
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн tsolmon_icc »

Хэрэглэгчийн аватар
tim
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 13
Нэгдсэн: 12-р сар.26.03 11:48 pm
Байршил: above

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн tim »

Зураг

Хартфорд Институт
Улаанбаатар, Монгол

Хартфорд Институт нь Монголд 2005 онд байгуулагдсан бөгөөд Монголд анх удаа Олон Улсын зэрэг олгох болсон. Улаанбаатарт байрлах шинэ сургуульд 400 гаруй оюутан сурах боломжтой. Утасгүй интернэттэй тул интернетээр судалгаа хийх, мэдээлэл хайх, олон улстай харилцах өргөн боломжтой.
Бизнесийн чиглэлээр дээд боловсролын зэрэг олгодог Рафлес Их Сургууль нь Маркетинг, Менежмент, Банк санхүү, Аялал жуулчлал зочид буудал зэрэг мэргэжлээр оюутан суралцуулдаг. Мөн Хувцас дизайн, Интерьер дизайн, График дизайн, Мултимедиа дизайны чиглэлээр дээд боловсролын зэрэг олгох сургалтуудыг явуулж байна.

Зураг

http://www.hartford-institute.edu.mn
http://www.hartford.mn
Утас: 976-11-323663, 99040202
Факс: 976-11-319677
Оюутны үйлчилгээний алба: 976-11-312216
power beyond measure
Хэрэглэгчийн аватар
tim
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 13
Нэгдсэн: 12-р сар.26.03 11:48 pm
Байршил: above

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн tim »

Зураг



Хартфорд Институт
Оакланд, Шинэ Зиланд


Хартфорд Институт Оакланд нь Рафлес Боловсролын Корпорацийн гишүүн бөгөөд Ази Номхон далайн бүс нутаг дахь салбар сургуулиуд дундаа тэргүүлэгч бизнесийн сургалт үзүүлдэг байгууллага юм.
Оакланд нь Шинэ Зиландын өмнөд эргийн хамгийн том хот бөгөөд хагас сая орчим хүн амтай. Мөн Оакланд нь олон улсын загвар бүхий томоохон хот бөгөөд Усан онгоцны орон гэдгээрээ алдартай.
Хартфорд Институт Оакланд нь Ахисан түвшний дипломын сургалт явуулдаг. Бид оюутнуудаа олон улсын зах зээлд амжилт гаргахад тусалж тэдний мэдлэг, ажлын ур чадвар, мэргэжлийн үзүүлэлтүүдээ нэмэгдүүлэхэд нь анхаарч байна. Манай Хартфорд институт Оакландын нь дэлхийд тэргүүлэгч олон соёлыг хамарсан бизнесийн чиглэлээр оюутан сургадаг боловсролын тэргүүний байгууллага болох явдал юм.

Зураг

http://www.hartford-institute.edu.mn
http://www.hartford.mn
Утас: 976-11-323663, 99040202
Факс: 976-11-319677
Оюутны үйлчилгээний алба: 976-11-312216
power beyond measure
Хэрэглэгчийн аватар
tim
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 13
Нэгдсэн: 12-р сар.26.03 11:48 pm
Байршил: above

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн tim »

Зураг
Хартфорд Институт
Хонг Конг


Хартфорд институт нь Хонг Конг дахь томоохон боловсролын байгууллагуудын нэг юм. Манай төв нь Ванчайн Бизнес гудамжны төвд байрладаг. Энэ нь Хонг Конг дахь хамгийн тохиромжтой байрлал бөгөөд MTR өртөөнөөс 5 минут алхаад хүрнэ. Манай хөтөлбөрүүд нь Орон нутгийн бус Дээд болон Мэргэжлийн Боловсролын журмын дагуу Хонг Конгийн Боловсролын Хэлтэст бүртгэлтэй. Хонг Конг нь Зүүний болон Барууны соёл холилдсон хот юм.
Зураг
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, Улаанбаатар (Хуучнаар ХИД 1 –ийн байр)

Утас: 976-11-323663,99040202
Факс: 976-11-319677
Оюутны үйлчилгээний алба: 976-11-312216
Вэбсайт:
http://www.hartford-institute.edu.mn
http://www.hartford.mn
power beyond measure
Хэрэглэгчийн аватар
tim
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 13
Нэгдсэн: 12-р сар.26.03 11:48 pm
Байршил: above

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн tim »

Зураг
Хартфорд Институт
Сингапур


1999 онд байгуулагдсан, Хартфорд Институт Сингапур нь бизнес менежментийн чиглэлээр сургалт явуулдаг тэргүүлэгч байгууллагуудын нэг ба Хартфорд Боловсролын Корпорацийн гишүүн юм. Хартфорд нь дараах гадаадын сургуулиудтай хамтын ажиллагаатай: Английн Лейчестэр болон Хаддерсфиелдийн Их сургууль, Австралийн Ньюкастлийн их сургууль.
Хартфорд нь бизнесийн удирдлагын чиглэлээр диплом, ахисан түвшний диплом, гүнзгий түвшний дипломын сургалтуудыг явуулдаг. Хартфордын дотоод баг нь гадаадын их дээд сургуулиуд, политехник болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн газруудтай хамтран ажилладаг.
Хартфорд нь Диплом, Ахисан түвшний диплом, Бизнесийн удирдлагын Гүнзгий түвшний дипломийн сургалтуудыг санал болгодог. Мөн эдгээр хөтөлбөрөө хөгжүүлэхийн тулд гадаадын их дээд сургууль, политехникийн эрдэмтэн багш нар болон бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг.
Сингапурын үнэт цаасны зах зээл дээр бүртгэлтэй Хартфорд институт нь зайны сургалтын боловсролыг олгодог ба хамгийн сайн боловсролын хөтөлбөр болон оюутнуудыг дэмжих үйлчилгээг үзүүлэхийг хичээдэг.
2004 онд Хартфорд Боловсролын Корпораци нь Сингапурын Засгийн Газраас олгодог “Сингапурын чанартай Сургалт” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн.

Зураг
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, Улаанбаатар (Хуучнаар ХИД 1 –ийн байр)

Утас: 976-11-323663,99040202
Факс: 976-11-319677
Оюутны үйлчилгээний алба: 976-11-312216

Вэбсайт:
http://www.hartford-institute.edu.mn
http://www.hartford.mn
power beyond measure
Interexchange
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 12-р сар.06.05 1:43 pm
Байршил: Ulaanbaatar
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Interexchange »

Mongolia InterExchange
Бид 2005 оноос АНУ - ын Interexchange байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Mongolia Exchange – ийн үүрэг нь Interexchange байгууллагад оюутан залуусын матeриалыг дамжуулж өгөх болон Interexchange-тэй холбоотой мэдээллийг Монголын оюутан залуучуудад хүргэх үүргийг хүлээнэ.

InterExchange байгууллага нь 40 гаруй жилийн түүхтэй АНУ-ын Нью Иорк хотод байрладаг боловсрол шинжлэх ухааныг дэмжсэн ашгийн бус байгууллага юм. InterExchange нь олон орны оюутан залуучуудад нэг нэгнийхээ соёл иргэншилээс суралцах, хамтран нөхөрлөх, оюутан байх хугацаандаа насны залууд нутаг үзэж нүд тайлах боломжийг олгодог.

Interexchange байгууллага нь 1970 онд АНУ-ын төрийн департаментаас боловсрол, соёл солилцооны хөтөлбөрийн спонсор байгууллагаар сонгогдсоноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн олон оронд салбартай боловсрол шинжлэх ухааныг дэмжсэн хамгийн шилдэг байгууллага юм.

InterExchange нь дараах хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.

Work and Travel USA
Working abroad
Career Training USA
Au Pair USA
Camp USA
Өнөөдрийг хүртэл нийт 200 гаруй Монгол оюутан залуус Interexchange байгууллагын шугамаар АНУ – ын соёлтой танилцаад ирсэнд Mongolia Exchange програмын хамт олон үргэлж сэтгэл хангалуун байдаг.

Насны залууд өндөр хөгжилтэй орны соёл иргэншилтэй танилцаж өөрийгөө шинээр нээхийг хүссэн оюутан залуусыг Mongolia Exchange програмын хамт олон байнга дэмжих болно.

Contact us: www.origo.mn/workandtravel
email: interexchangemgl@yahoo.com
Хэрэглэгчийн аватар
Золбаяр.Т
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 308
Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Золбаяр.Т »

Нээлттэй Нийгэм Хүрээлэн , Их Британий Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газар, Манчестерийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс та бүхнийг Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Манчестерийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна. Хөтөлбөрт шалгарагсад нэг жилийн хугацаанд Манчестерийн Их Сургуульд бүтэн тэтгэлгээр эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, эдийн засаг ба эконометрикс, улс төр, олон улсын улс төр, олон улсын харилцаа, хүний эрх зэрэг чиглэлээр магистрын зэрэг хамгаалах боломжтой.

Тавигдах шаардлага:

Их дээд сургуулийг холбогдох мэргэжлээр төгссөн Монгол улсын иргэн бөгөөд эх орондоо байнга оршин сууж байгаа хүмүүс уг тэтгэлэгт хөтөлбөрт оролцож болно. /3 сар хүртлэх хугацаагаар гадаадад байгаа хүмүүсийг эх орондоо байнга оршин сууж байгаад тооцно/. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байх хэрэгтэй. Уг тэтгэлэг нь Манчестерийн Их сургуульд сурах нэг жилийн сургалтын төлбөр, стипенд, замын зардлыг хамрана.

Дэлгэрэнгүйг доорх хаягаас
http://www.earcmn.org/index.php?option= ... 3&Itemid=1
Хэрэглэгчийн аватар
Золбаяр.Т
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 308
Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Золбаяр.Т »

ИХ БРИТАНИЙ УОРВИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой. Суралцах боломжтой чиглэлийг энд дарж үзнэ үү.

Уг тэтгэлэгт их дээд сургуулийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр төгссөн Монгол улсын иргэн бөгөөд эх орондоо байнга оршин сууж байгаа хүмүүс оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Тэтгэлэгт Уорвикийн их сургуульд сурах сургалтын төлбөр, стипенд, замын зардал багтана. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалыг бүрдүүлж 3 хуулбарын хамт 2010 оны 1-р сарын 29-ний дотор ирүүлнэ үү:

Өргөдлийн маяг
Диплом, дүнгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Диплом, дүнгийн албан ёсны орчуулга
2 тодорхойлох захидал (битүүмжилсэн байх)
Хөтөлбөрт оролцох шаардлага хангасан эсэхээ шалгах маягт /өөрийгөө дүгнэх маягт/
Англи хэлний шалгалтын оноо /хэрэв байгаа бол/
Хөтөлбөрт материалаа бүрдүүлэхээс өмнө хөтөлбөрийн зааварчилгаатай танилцана уу. Мөн тус төв дээр Баасан гариг бүрийн 16.30 цагаас энэхүү хөтөлбөрийн талаар танилцуулж асуултанд хариулна. Лекцд оролцохын тулд тухайн Баасан гарагийн 13 цагаас өмнө урьдчилан бүртгүүлнэ үү. Бүртгэлийг 319016 дугаарын утсаар болон ariunaa@earcmn.org хаягаар авна.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2010 ОНЫ 1-Р САРЫН 29
Сургуулийн талаар болон суралцах чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн цахим хуудсаас авна уу: http://www2.warwick.ac.uk/study/postgraduate

Холбоо барих хаяг:
Э.Ариунаа
Тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулагч
E-mail: ariunaa@earcmn.org
Хэрэглэгчийн аватар
Золбаяр.Т
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 308
Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Золбаяр.Т »

ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КАЗАКСТАН, УНГАР УЛСАД
ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА




Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд Найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд Найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулна.

-БНПУ-д 15 оюутан (барилга /3/, инженер /3/, уул уурхай /3/, эрчим хүч /2/, эдийн засаг /2/, мэдээллийн технологи /1/, боловсрол судлал /1/); -БНСВУ-д 12 оюутан (эдийн засаг /3/, инженер /2/, хүнсний технологи /2/, мэдээллийн технологи /1/, олон улсын харилцаа /1/, хөдөө аж ахуй /1/, эм зүй /1/, аялал жуулчлал /1/); -БНКазУ-д 4 оюутан (инженер /1/, уул уурхай /1/, цөмийн энерги /1/, хөдөө аж ахуй) /1/; -БНУУ-д 2 оюутан (А категори) малын эмч /1/, уул уурхайн инженер /1/; 3 оюутан (Б категори) биотехнологи /1/, анагаах ухаан /1/, мэдээллийн технологи /1/, мөн өмнө нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 мэргэжил дээшлүүлэгч /биотехнологи, малын эмч, согог зүйч/, 2 магистрант (биотехнологи, малын эмч); 1 докторант /биотехнологи/-ыг тус тус сонгон шалгаруулж, бакалавр, магистр, докторын түвшний сургалт болон мэргэжил дээшлүүлэх курсэд суралцуулна.


Тавигдах шаардлага

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; БНУУ-ын их, дээд сургуулийн дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт

Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 2 дугаар сарын 24-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана.

Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Тус шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө.

№ Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл Мэргэжлийн шалгалт
1 Барилга, Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эдийн засаг, Мэдээллийн технологи, Инженер, Хүнсний технологи, Аялал жуулчлал, Цөмийн энерги, Олон улсын харилцаа, Боловсрол судлал
Математик
2 Хөдөө аж ахуй, Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи, Хими

Шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан сонгоно.

Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана.



МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Хэрэглэгчийн аватар
Золбаяр.Т
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 308
Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Золбаяр.Т »

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд 147 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 73 иргэн (38 бакалавр, 35 мэргэжил дээшлүүлэгч)-ийг сонгон шалгаруулж, суралцуулна. Үүнд:

Нэг. Тавигдах шаардлага

1/Бакалавр:

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 2,5-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

2/Мэргэжил дээшлүүлэгч:

-Магистрант: бакалавр зэрэгтэй, 2,8-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны;
-Докторант: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны;
-Жирийн мэргэжил дээшлүүлэг: мэргэжлийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насны;
-Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэг: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

Өмнө нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр.Бүртгэл

Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 30 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 3000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж, бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
-Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;
-Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээний эх хувь;
-Шалгалтын хураамж 3000 төгрөг.

Мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Ажил байдлын тодорхойлолт;
-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт,
-Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);
-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана); -Шалгалтын хураамж 5000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна. Шалгуулагчдын “математик”, “англи хэл”, “хятад хэл”-ний мэдлэг, чадварыг нэгдсэн тестээр шалгаж, дүгнэнэ.

Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс дээрх шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт авна. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан хүмүүсийг ярилцлагад оруулна.

Шалгалтын дүн болон ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрсийг 3 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Ярилцлагад орохдоо дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч болон мэргэжил дээшлүүлэгч нь бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материалуудыг эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагын цагийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр жич зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ.


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Хэрэглэгчийн аватар
Золбаяр.Т
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 308
Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Золбаяр.Т »

ОХУ УКРАЙН
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Украин Улсад 3 оюутан /анагаах ухаан, эдийн засаг, инженер чиглэлээр/, Словак улсад 1 оюутан /хөдөө аж ахуйн чиглэлээр/, Оросын холбооны улс /ОХУ/-д 135 оюутан, 50 докторант болон мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Үүний дотор ОХУ-д анагаахын чиглэлээр 12, хууль эрх зүйн чиглэлээр 2, улс төр судлалын чиглэлээр 2, эдийн засаг ба удирдлагын чиглэлээр 15 оюутан тус тус сургана. Бусад мэргэжлээр ОХУ-д хэдэн хүн сургахыг шалгалтын дүнг харгалзан БСШУЯ тогтооно.

Нэг. Тавигдах шаардлага

1/Бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэгч нь:

-Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
-ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа
-ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам /ЭСЯ/-ны харъяа ерөнхий боловсролын 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч

зэрэг 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

2/Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь

-Докторант нь магистр зэрэгтэй, 3,25-аас доошгүй голч дүнтэй, 45 хүртэлх насны;
-Мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр болон магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх. Өмнө нь дээрх улсуудын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр.Бүртгэл

Монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 50 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 20 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Бүртгэлийн үед шалгуулагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 433 дугаар тушаалаар баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг “математик”, “хими”, “нийгмийн тухай мэдлэг” гэсэн хичээлүүдийн аль нэгнээр өгөхөө сонгосон байна. /Уг журмыг яамны “www.mecs.gov.mn” вэб сайтын “Мэдээлэл” гэсэн хэсгийн “Гадаадад суралцахыг хүсэгчдэд” булангаас харна уу./

ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд болон төгсөгчид, мөн дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид нь 2010 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь 2009 оны 3 сарын 9-ний өдрийн 10.30-17.30 цагийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ авчрах материал:

1.ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид нь

-Өөрийн сурч буй сургуулиас тус улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн албан ёсны бичгийн эх хувь,
-Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

2.Хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс нь

-Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;
-Хэлний бэлтгэл төгссөний дараа хаана, юу хийж байсан тухай албан ёсны тодорхойлолт эсвэл тайлбар бичгийн эх хувь;
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

3.Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч нь

-Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,
-Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичгийн эх хувь
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

4.Докторант нь:

-Магистрын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Ажил байдлын тодорхойлолт;
-Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй);
-Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Шалгалтын хураамж 10000 төгрөг

5.Мэргэжил дээшлүүлэгч нь:

-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар.
-Ажил байдлын тодорхойлолт;
-Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Шалгалтын хураамж 10000 төгрөг

Гурав. Сонгон шалгаруулалт

ОХУ, Украйн, Словак улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь 3 үе шаттай. Орос хэлний шалгалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулна. Мэргэжлийн шалгалтыг БСШУЯ хариуцан зохион байгуулна. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг харгалзана.

Орос хэлний шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн мэргэжлийн шалгалтад оруулна. Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт БСШУЯ зохион байгуулж, шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Мэргэжлийн шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, шалгаруулна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бакалаврын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс орос хэлний ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монголын БСШУЯ-ны хамтарсан комисс авна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон ярилцлагын цагийг 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Ярилцлагад орох хүмүүс нь иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.

Докторантурт суралцахаар болон мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ, Украйн, Словак улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг дээрх улсын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь гэрчилгээгээ гардан авмагц гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон гэрчилгээг орос хэл дээрх орчуулгыг орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан хуулбарыг тус бүр 4 хувь үйлдэн БСШУЯ-нд авчирч өгнө.

Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. ОХУ-д суралцах хүмүүс жилийн 250 ам.долларын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, мөн дотуур байрны төлбөрийг амьжиргааны тэтгэмжээсээ төлөх ёстойг анхааралдаа авна уу. Украин, Словак улсын бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Украинд хэлний бэлтгэл хийх хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгохгүй болохыг анхааралдаа авна уу.



МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Хэрэглэгчийн аватар
Халиунаа
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 31
Нэгдсэн: 3-р сар.07.10 11:51 am
Байршил: Гэртээ гшш

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Халиунаа »

АНУ-н ахлах сургуулиуд хэр байдаг бол..?
Бурхан минь...
Хэрэглэгчийн аватар
Золбаяр.Т
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 308
Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Contact:

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Золбаяр.Т »

Сурж байгаагүй болохоор сайн хэлж мэдкүм да
Хэрэглэгчийн аватар
Консуэло
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 17
Нэгдсэн: 1-р сар.06.10 11:46 am

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн Консуэло »

Энэ жил арван нэгээ төгсөж байгаа хүүхдүүд сонирхоод үзнэ биз. Хэрвээ энэ мэдээлэл байгаа бол устгачаарай.

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP –2011
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийн зорилго:
Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2011 оны 9-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийyн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:
• 11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2011 оны хавар сургуулиа төгсөх/
• Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
• Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-550-аас доошгүй оноо авах чадвартай байх/
• Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
• Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх
• Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна./
• Өргөдлийн маягт
• 9-р ангийн бүтэн жилийн болон 10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/
• Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
• Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
• Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
• Гэр бүлиийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

Дэлгэрэнгүйг эндээс:
http://www.earcmn.org/index.php?option= ... 8&Itemid=1
Үгэнд хордсон үнэн
Хэрэглэгчийн аватар
happiness278
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 3-р сар.20.10 9:16 pm

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн happiness278 »

Germanyd anaagaahiin chigleleer tetgelgeer suraltsah bolomj her bdag bl? Medeed uguh hun bhgu bz?? Bi ug n germanyd tursun lduu Ghdee german hel a ch bhgu Tgd bs 11 jil A surch bga theer bolomj her bdag bl? Bi tgd bs helnii beltgel 1 jil surval german ehl maani saijirna gj bodoj bna Uunii tuhai medeelel olj ugch tus bolooch plsssssssss :hi:
Хэрэглэгчийн аватар
leonie
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 11
Нэгдсэн: 9-р сар.12.10 2:42 pm

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн leonie »

happiness278 написал:Germanyd anaagaahiin chigleleer tetgelgeer suraltsah bolomj her bdag bl? Medeed uguh hun bhgu bz?? Bi ug n germanyd tursun lduu Ghdee german hel a ch bhgu Tgd bs 11 jil A surch bga theer bolomj her bdag bl? Bi tgd bs helnii beltgel 1 jil surval german ehl maani saijirna gj bodoj bna Uunii tuhai medeelel olj ugch tus bolooch plsssssssss :hi:
энэ тухай элчингээс мэдээлэл авах нь зүйтэй байх http://www.ulan-bator.diplo.de/Vertretu ... seite.html, бас дээр нь нэмж хэлэхэд Medizin -ээр суралцахад дор хаяж С2 буюу герман хэлний нэлээд гүнзгий мэдлэгтэй байх шалгууртай байдаг гэж сонссон :-)
:sonsoh:
mgl_chono1
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 10
Нэгдсэн: 12-р сар.27.10 11:55 pm

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн mgl_chono1 »

Lanzhou university, manai surguulig sonirhood uzeerei! hervee huseh ym bol ...
shine helni beltgel, bolon helnii angi neegdsn. ih bolomjiin
суралцхад тулгарах асуудлууд.
Хятадын нийгэм аж амьдрал, уур амьсгал, хоол, бүртгүүлэх явц, виза, байр, тэтгэлэгийн мэдээлэл, зам тээвэр зэргийг мэдээллийг дэлгэрэнгүйгээр .
ogch tusalhad belen shuu! g.erden11@yahoo.com
www.seci.lzu.edu.cn
Хэрэглэгчийн аватар
westmon
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 29
Нэгдсэн: 4-р сар.27.11 4:08 pm
Байршил: Улаанбаатар

Re: Гадаадад Сурахийг Хvсэгчидэд...

Бичлэг Бичсэн westmon »

Хаана сурвал зүгээр вэ? Ажиллах амьдрах боломж. Хүн сураад байгаам чинь тэр англи хэл гээчийг сураад шалгалт өгөөдл тэтгэлгээр явчмаар байгаамдаа. Маш олон юмаа Аль нь зүгээр вм болдоо?

Энд бүтэх юм алгаа. Монголд сурсан ч юмгүй ер нь сул санагдах юм. Тэгээд ч ийм сул юманд хүчээ гаргах сонирхол алгаа. Нэг л худлаа оноо энэ монголын оюутнууд...
Сэтгэгдэл хариулах

“Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд” руу буцах