(2010/01/11 - 2010/01/17)
Хонины орд
Шийдвэртэй үйл ажиллагаа явуулах цаг ирлээ. Энэ долоо хоногт та сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байх тул аливаа хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, бүхий л асуудлыг төвөггүй шийдвэрлэж чадна. Долоо хоногийн эхний хагаст ирээдүйтэй, бас сонирхолтой ажил санал болгох магадлалтай. Мягмар, лхагва гариг нэлээд асуудал шийдвэрлэх боломжтой өдөр байна. Бичиг цаасны ажил саадгүй бүтэх төлөвтэй. Ажил ихтэй байх танд сонирхолтой байх болно. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд саад бэрхшээл байхгүй. Хүүхдүүд тань өөрсдийн амжилтаар таныг баярлуулах магадлалтай.
------------------------------
Үхрийн орд
Энэ долоо хоногт ажилдаа ихээхэн хүч зарцуулах хэдий ч гуниглах хэрэггүй. Учир нь, таны дайчин чанар бүхнийг давж гарахад тус болно. Амьдралын утга учрыг өөрөөсөө болон өөрийн зорилтуудаас эрж хайхыг зөвлөж байна. Ажил албаны хувьд туйлын чухал үе ирэх магадлалтай. Өөрийн стратегийг амьдралд хэр нийцэж байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Бусдыг өөрөөсөө түлхэх хэрэггүй. Мягмар гаригт чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Лхагва гариг шинээр ажилд орогсдод таатай өдөр. Пүрэв гаригт нэлээд үймээнтэй байх магадлалтай.Энэ өдөр ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа хэвийн болгоход туйлын тохиромжтой.
--------------------------------
Ихрийн орд
Таны эрч хүч зүгээр суулгахгүй байх бололтой. Энэ долоо хоногт удирдан зохион байгуулах ажилд илүү амжилт гаргана. Ямар ч нөхцөл байдал үүссэн байсан тэдгээрийг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Гагцхүү яарч түргэдэж болохгүй гэж одод сануулж байна. Бусад хүмүүс таны сайн талыг илүүтэй анзаарч, үнэлэх болно. Даваа гаригт илүү юм хийх гэлгүй зөвхөн өмнөх ажлаа л гүйцэтгэхийг зөвлөж байна. Долоо хоногийн хоёр дахь хагасаас нэлээд сонирхолтой үе эхэлнэ. Улмаар шинэ хүмүүстэй танилцаж, найз нөхдийн хүрээ тэлэх магадлалтай.
--------------------------------
Мэлхийн орд
Ирж буй долоо хоног ажлын амжилт, сайхан боломжоор дүүрэн байна. Таны эрүүл мэнд гайхалтай сайн байх болно. Даваа гаригт ердийнхөөс илүү бусадтай харилцаж, улмаар шинэ мэдээ мэдээлэл хүлээж авах бололтой. Мягмар гаригт ур чадвар, өөртөө итгэлтэй байдлаа харуулаад авахад илүүдэхгүй. Та тэргүүлэгчийн байр суурийг төвөггүй эзэлж, таны нэр нөлөө өндөр байх болно. Энэ өдөр жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй гэж одод зөвлөж байна. Лхагва гаригаас эхлэн амарч, алжаалаа тайлахад таатай. Иймд энэ цаг үеийг зөвхөн өөртөө л зориулахыг хичээгээрэй.
------------------------------
Арслангийн орд
Өөрийгөө өрөвдөх сэтгэлд автах хэрэггүй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр үүссэн нөхцөл байдал, болж буй үйл явдалд таны ч буруу бас бий. Алдаа гаргахгүйн тулд ялангуяа ажил дээрээ өөрийн алхам бүрийг бодож тунгаахыг хичээгээрэй. Даваа гаригт анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Таны алдаа муу үр дагавар авчрах магадлалтай. Лхагвад нөлөө бүхий хүмүүсээс туслалцаа хүсэхээс бүү нэрэлх. Тэгвэл ажил тань илүү урагштай байх болно. Баасан гариг танд баяр хөөр авчрах бололтой. Бусадтайгаа баяраа хуваалц.
--------------------------
Охины орд
Хичнээн хүч чармайлт гаргаад ч зохион байгуулалтын зарим чухал асуудлуудыг шийдвэрлэхэд төвөгтэй байх магадлалтай. Бодол санаагаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөвхөн өөртөө хадгалахыг зөвлөж байна. Даваа, мягмар гаригт ажилд дарагдаж өнгөрөх бололтой. Гэхдээ өдөр тутмын ажилдаа түүртээд байлгүй ирээдүйн аяллынхаа талаар бодох хэрэгтэй. Ажлын төлөвлөгөөгөө хамтрагчидтайгаа зөвшилцөж байхыг хичээгээрэй. Зарим нэг байгууллага, хувь хүмүүстэй идэвхтэй харилцаа тогтооход хүндрэл бэрхшээл учрах тул уур уцаартай байх бололтой.
---------------------------
Жинлүүрийн орд
Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд сэтгэл хөдлөлөө барьж, хүлээцтэй ухаалаг, бодитой хандах шаардлагатай. Ажлын тань төлөвлөгөө 180 градус эргэж ч болох талтай. Гэсэн ч айж сандрах хэрэггүй. Учир нь та бүхнийг амжилттай гүйцэтгэж чадна. Тухайн үед хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж, түүнийг шийдвэрлэхэд өөрийн хүчийг чиглүүлээрэй. Амралтын өдрүүдэд хүүхдийн хүмүүжлийн асуудалд хэт оролцохгүй байхыг хичээгээрэй. Хамгийн тааламжтай өдөр нь баасан гариг, харин ням гариг туйлын азгүй байх магадлалтай.
----------------------------
Хилэнцийн орд
Энэ долоо хоногт ажил дээр хялбар шийдэж болох ч нэлээд цаг хугацаа шаардагдах аар саар асуудлууд нэлээд гарах бололтой. Эдгээр нь таны өөртөө болон өөрийн хүч чадал, ур чадварт итгэлгүй байдлаас үүдэлтэй байж мэднэ. Лхагва гаригт санаа нийлдэг найз нөхдийн зүгээс дэмжлэг авна. Өөрийн хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Өөртөө шүүмжлэлтэй ханддаг чинь сайн хэрэг боловч энэ нь таны хувьд ашиггүй байдалд хүргэж мэднэ. Таныг номхочлон, байнга зарцлах гээд байдаг болчихно шүү. Пүрэв гаригт шинэ түншүүдтэйгээ ажил хэргийн сонирхолтой уулзалт хийх магадлалтай. Гэхдээ хууртагдаж мэхлэгдэхээс болгоомжлоорой.
----------------------------
Нумын орд
Энэ долоо хоногт хүлээцтэй байж, аливаад ажиглагчийн байр сууринаас хандан бусдын санаа зорилгыг мэдэж авах нь чухал байх болно. Өөрийн ололт амжилтыг дүгнэж цэгнэх цаг ирлээ. Үүнээс гадна жаахан ч болов амраад авах цаг гаргахыг хичээгээрэй. Даваа гариг олон ажлыг нэг дор амжуулах боломжтой. Мягмар гаригт гадаад түнштэйгээ уулзах үеэр ашигтай гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүү алдаарай. Ням гаригт сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлэхгүй байхыг одод зөвлөж байна
--------------------------
Матрын орд
Энэ долоо хоногт таны тэвчээр, бусдын санал зөвлөгөөг хүлээн авч, практикт хэрэглэх чадвар тань мэргэн удирдагчийн үүргийг амжилттай гүйцэтгэх боломж олгоно. Даваа гариг шинэлэг зүйлээр баялаг байх төлөвтэй. Энэ өдрийг аян замд өнгөрөөх нь дээр. Лхагва гаригт ажил төрөлд зарим нэг авцалдаагүй байдал, саад учрах магадлалтай хэдий ч бодож санаснаасаа ухрахгүй байж чадвал бүх юм бүтэмжтэй байх болно. Баасанд толинд харахгүй байхыг зөвлөж байна. Амралтын өдрүүдээр айлд зочлох юм уу, аав ээж, төрөл төрөгсдөө эргэж очоорой.
-------------------------
Бумбын орд
Хувь заяаны танд илгээж буй дохиог анхаарвал зохино. Харин тэдгээр нь сайныг зөгнөж байна уу, мууг ёрлож байна уу гэдгийг та л мэдэх хэрэг. Даваа гаригт жижиг сажиг үүрэг даалгаврыг гололгүй сайн гүйцэтгэхийг хичээгээрэй. Энэ нь таны амжилтад хүрэх гол арга зам байхыг хэн байг гэх вэ. Пүрэв, баасан гаригт эрсдэлтэй, аз сорьсон зүйлсээс татгалз. Баасанд өдөр тутмын ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж чадвал элдэв цуу үг, хов живнээс холуур өнгөрөх болно.
--------------------------
Загасны орд
Энэ долоо хоногт ажил хэргийн шинэ түнш, ивээн тэтгэгчтэй болсноор өөрийн санасныг хэрэгжүүлэх боломжтой болохын зэрэгцээ санхүүгийн байдлаа сайжруулж, ирээдүйн хөрс суурийг тавьж чадна. Аливаа ажил төрөлд таныг аз түших болно. Долоо хоногийн эхний хагас сонирхолтой, таахын аргагүй уулзалтаар дүүрэн байх тул мартагдахгүй дурсамж үлдэх болно. Мягмар гаригт хүндхэн зорилтуудыг биелүүлж чадсанаар ажил мэргэжлийн хувьд нэлээд их өөрчлөлт гарна. Настай эцэг, эхтэй холбоотой асуудал гарах бололтой. Хамаатны хүн танаад зочилж магадгүй.



