� Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Зохицуулагч: croft
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
sonirholtoi saihan zohiol bna, urgejleliig n huleegeed l bain bain orj irj shalgaad syyj baihaas da
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ГЕНРИХИЙГ ГЕСТАПО СОНИРХОВ
— Гольдринг танд генералаас яаралтай даалгавар өгсөн. Минометоор туршлагын буудлага хийх тохиромжтой газар эрж олох хэрэгтэй. Талбайн урт нь зургаан зуун метрээс доошгүй өргөн нь хоёр зуун метр байх ёстой. Газар нь мод ургамалгүй, бас харуул манаа гаргахын хэрэгцээгүй байвал сайн гэж Лютцийг хэлэхэд
— Өвс саад болохгүй юу? гэж Генрих асуув.
— Газар дээр нь баримжаалаарай. Шатаагч шинэ мина турших юм гээд Лютц ширээн дээрх газрын зураг зааж,
— Энд Сен-Ремигээс баруун хойш бидэнд таарах магадгүй тэгш өндөрлөг бий. Түүнийг үзээрэй. Энэ ажлыг үдээс хойш хийнэ. Түүгээр машин явж болдоггүй юм. Мориор явах болно. Комендантын сумангаас хоёр цэрэг дагуулж, өөрөө заавал автомат буу авч яваарай.
— Миний шинэ арван зургаа үсэрдэг гар буу, автоматаас дутахгүй
— Болгоомжтой яваарай. Хотын орчмоор партизанууд тэнэж явна гэсэн мэдээ бий
— Одоо даруй явъя, эрхэм ахмад аа.
Генрих буу зэвсгээ авч, мөчийн дараа автоматаар зэвсэглэсэн хөтөч цэрэг дагалдуулан тэгш өндөрлөг тийш явлаа. Таван километр хиртэй яваад зам дуусаж, цаашаа тэгш өндөрлөг тийш огцомхон өгссөн нарийн жим явжээ. Эгц цавчим өөд авирахаас айсан морьд халгах болов.
— Энд морьдоо хараад намайг хүлээж бай гэж дэслэгч нөгөө цэрэгтээ тушаалаа.
Генрих мориныхоо жолоог тэр цэрэгт бариулж орхиод нарийн жимээр дээш мацаж, удалгүй тэгш өндөрлөг дээр гарч ирэв. Тэр бол өндөр байц хадны ёроолд тулж очсон уртаашаа нэг километр хиртэй, өргөөшөө дөрвөн зуугаад метр үнэхээр том талбар байлаа. Тэнд өвснөөс өөр ямар ч мод бут байхгүй, байгаль өөрөө бүтээж өгсөн зэвсэг турших тэр талбайн гагцхүү баруун ирмэг дзэр нь хэдэн саглагар том мод ургажээ.
Генрих тэгш өндөрлөгийг хөндлөн гарч, асга хаданд тулж очлоо. Бүх талбайг эргэн тойрон том том бул чулуу хүрээлжээ. «Яг таарах газар байна» гэж Генрих бодоод бүх талбайг тойрч үзэхээр цааш явлаа. Байц хаднаас баруун тийш эргэж, модны дэргэд очтол хүн ярих чимээ сонсдов. Эргэж харвал тэгш өндөрлөгийн нөгөө эсэргэн талаас энгийн хувцастай хоёр франц хүн хадны цаанаас дөнгөж гарч ирэхийг харлаа. Ахимаг настай нэг нь хүзүүндээ герман автомат буу зүүжээ. Нөгөө нь зэвсэггүй байв. Тэр хоёр чанга чанга ярин усан үзмийн тариалан тийш явж байна.
Эгзэгтэй байдалд орлоо гэсэн бодол Генрихийн толгойд зэрсхийв. Одоо яавал таарах вэ? Автомат гар буу нь гацахгүй ажиллана. Гэтэл энэ хоёр хүн ядаж ийш тийш эргэж харахгүй, санаа амарлингуй алхаж байна. Ойртуулж байгаад тэднийг харж завдахаас нь өмнө буудаж орхих уу? Эд нар дайсан биш шүү дээ! Эд нар бол өөртэй нь адил, дайсантай тэмцэж байгаа анд нөхөд байна.
Дайсан нь бол Генрихийн ч дайсан, эдний ч дайсан. Урьдаас нь тосож очоод эв зүйгээр ярьж дуусгах уу? Гэтэл өөрөө ганц үг ч хэлж завдахгүй шүү дээ. Партизанууд мундирыг нь хармагцаа гал нээж эхэлнэ. Модны цаагуур нуугдах уу? Тэртэй! тэргүй партизанууд өөрийг нь олж харна. Партизанууд модны цаанаас залгаж авсан усан үзмийн тариалан тийш явж байна шүү дээ.
Генрих модны цаагуур нуугдаж, гар буугаа чанга атгаад нөгөө хоёрыг нүд салгалгүй ширтлээ. Тэр хоёр ойртож ирэв. Партизануудыг тав зургаан метр ойртож ирэхэд Генрих нуугдсан газраасаа гэнэт ухасхийн гарч, сэтгэл хөдөлсөндөө дэндүү чангаар:
— Олюмэ!8 гэж хашгирлаа.
Партизанууд чухам юу болсныг гүйцэд ойлгож завдалгүй зогтусаж, өөрсөд тийшээ чиглүүлсэн гар бууг хараад гараа алгуурхан өргөцгөөв.
— Турнэ ву!9 гэж Генрих хатуу тушаав. Партизанууд гараа буулгалгүй цааш эргэж харлаа.
— Та нарыг өчүүхэн төдий хөдөлбөл буудна шүү! гэж Генрих сануулав. Түүнийг дэргэдээ очиход партизанууд хөдлөхгүй зогсож байв.
Офицер хүч давуу байгаа болохоор тэгэхээс биш яах билээ.
Генрих партизануудын ар нуруу руу чиглүүлсэн гар буутай гараа буулгалгүй тэдний дэргэд тулж очоод ахимаг настай хүний хүзүүнээс автомат бууг нь мултлан авч, дараа нь баривчлагдсан хоёр хүний халаасыг нэгжин ахимагийн нь халааснаас нэг гранат, залуугийн халааснаас бельги браунинг гар буу гаргаж ирэв. Нэгжиж дуусаад хурааж авсан буу зэвсгээ өөрийн халаасанд хийж, автоматыг нь хүзүүндээ зүүв.
— Гараа буулгаад тэр сүүдэрт оч! гэж Генрих тушаагаад ойр хавьд өөр хүн байгаа эсэхийг шалган тийш тийш харав.
Макиуд тушаасныг дуулгавартай дагаж, одоо Генрихийн өөдөөс харан зогсоцгоох тул царай зүсийг ажиглаж болох байв. Ахимаг нь дөчөөд настай, залуу нь Гольдрингийн үеийн хүн шиг байв. Залуу эр дүрлэгэр том нүдээрээ герман офицерыг үзэн ядаж, жигшин зэвүүцсэн байдалтай ширтэх аж.
— Партизанууд уу? Маки юу? гэж Генрихийг асуухад
— Тийм гэж бага нь ажиггүй хариулав.
— Та нар хаа очиж яваа вэ?
— Зэргэлдээх тосгонд. Үүнин эх нь нас барсан юм гэж залуу нь ахмад нөхрийгөө заав. Ахмад нь газар ширтээд дуугүй байлаа.
— Тэгвэл та нар юунд буу зэвсэгтэй яваа юм бэ? Хоёул хариу дуугарсангүй.
— Ангайсан тэнэгүүд! Буу зэвсгээ бэлэн зэхий авч явж чадахгүй зугаалж яваа юм шиг! гэж Генрихийг уурсан өгүүлэхэд Партизанууд бие биеэ харав.
— Тэр хадны дэргэд оч! Буу зэвсгийг чинь, би тэр замын хажууд тавина. Намайг тэгш өндөрлөгөөс буусны дараа буу зэвсгээ аваад явцгааж болно. Энэ сургамжийг сайхан мэдэж, саруулхан санаж аваарай гэж Генрих хэлжээ.
8 - Олюмэ! - Францаар гараа өргө! гэжээ.
9 - Турнэ вү - Францаар Эргээд марш! гэжээ.

Партизануудын нүднээ нэгэн агшны төдий баярын оч гялсхийснээ даруй унтарч, царай нь түгшүүртэй болж хоёул хөдлөхгүй зогсов. Өөрийн нь тушаалыг партизанууд хар муу санаа гэж бодож байгааг Генрих ойлголоо. Ахимаг насных нь залуугийнхаа өөдөөс яах вэ гэсэн янзтай харахад залуу өөдөөс нь:
— Биднийг буруу харахтай зэрэг араас буудах гэж байгаа биз хэмээн ууртай дуугарав.
— Миний гарт хоёр гар буу байж байхад одоо та нарыг буудчихад надад юу саад болох юм бэ? Гохыг нь дарж орхивол та хоёр хоёул нөгөө ертөнцөд одно ... Илүү дутуу юм ярих хэрэггүй. Партизанууд буу зэвсгээ бэлэн зэхий авч явах ёстой гэдгийг зөвлөе. Та нар халаасандаа хийчихээд рашаан амралт дээр байгаа юм шиг явж байна. Үхсэн хойноо партизан бол! За олон таван Үг хэрэггүй. Турнэ ву! Гүйгээд! гэж Генрих тушаалаа.
Залуу партизан алгуурхан эргэж цааш алхалсанд хижээл партизан хойноос нь хөдөллөө. Тэр хоёр анхандаа ар нуруу руугаа буудна гэж бодсон бололтой, аяархан алхалж байснаа алхаа нь улам хурдасч, сүүлдээ үе үе эргэн харсаар гүйлдэв. Генрих өөрөө ч тэгш өндөрлөгөөс буухаар уруудлаа. Партизанууд хадны дэргэд гүйж хүрээд энэ хачин герман офицерын юу хийж байгааг анхааралтай ажиглана. Гольдринг саяхан өөртөө олзлогдсон тэр хоёрын зүг найрсгаар гар даллаад тэгш өндөрлөг дээрээс хурдан бууж эхэллээ. Партизануудыг хадны тэнд тулж очиход Генрих хэдийн холдсон байжээ. Гагцхүү хотын зүг хоёр морьтон хүн давхиж явахыг макиуд харсан байна.
— Та ямар учиртайг мэдэв үү? гэж залуу нь ахмадаасаа гайхан асуусанд
— Учрыг нь огт олохгүй баина гэж хариулжээ.
Энэ бүх явдлыг усан үзмийн тариалан дотроос сэмхэн ажиглаж байсан тариачин эмгэн бас л юу ч ойлгосонгүй гайхжээ.Тэр эмгэн бутан дунд цөмцийн суугаад Жан Тарпаль, Пьер Корвиль хоёрыг герман офицер барьж авахад айсандаа үнхэлцэг нь хагарах шахаж, буун дуу дуулахгүй гэж чихээ хүртэл таглажээ. Гэтэл буун дуу гарсангүй. Маш хачин яриа хагас дутуу сонсдож эмтэний толгой бүр эргэж орхижээ.
Хагас цаг өнгөрөөгүй байтал сэтгэл сэргэж хөгжсөн Генрих шинэ миномет туршихад зориулан маш сайхан талбаи эрж олсноо ахмадад илтгэж байв.
— Туршилтыг чухам хэзээ хийх юм бэ? гэж Лютцээс асуусанд
— Ойрын өдрүүдэд хийнэ. Манай генерал хүлээн авах комиссын гишүүн. Хугацааг генерал тогтооно. Хойш тавихгүй байх гэж бодож байна. Ер нь минометыг түүгээр харвах минатай нь энд үйлдвэрлэдэг юм чинь гэхэд нь,
— Үгүй, та эндүүрч байгаа байлгүй. Сен-Ремийн орчин тойронд тиймэрхүү үйлдвэрийн газар нэгийг ч би үзээгүй гэсэнд Лютц инээмсэглэж,
— Та тэр талбай тийш очиж явах замдаа засмал замын баруунтаа жижигхэн завод байхыг ажигласангүй юу? гэхэд нь
— Бүтэн хагас километрийн тэртээ юу? гэв.
— Тиймээ. Тэр чинь байхгүй юу.
— Яасан ч үнэмшихгүй. Түүнийг чинь завод гэмээргүй зүгээр нэг гар дархны газар юм шиг билээ.
— Гаднаас нь харахад л тэр. Гадна талд нь үнэндээ цэргийн заводтой төстэй юм юу ч байхгүй. Яагаад вэ гэвэл ... гээд Лютц хэлэх үгээ жинтэй болгох гэж түр зогсоод, ... Яагаад вэ гэвэл заводыг нь газар дор нуучихсан юм. Тэнд мянга гаруй олзогдсон орос, франц, польш, чех зэрэг ер нь товчоор хэлэхэд нарны гэгээ хэзээ ч үзэхгүй хүмүүс ажиллаж байгаа. Тэд нар газар дор ажиллаж, хооллож, унтаж түүгээр ч барахгүй газар дороо үхэж байдаг. Тэднийг газар дор нь оршуулдаг юм.
— Зальтай бодож шүү! гэж Генрих дуу алджээ. Ийм сонин мэдээг Генрих санамсаргүй сонсоод үнэхээр гайхаж, командлалдаа нэн даруй мэдэгдэх хэрэгтэй юм байна гэж бодов. Лютц үргэлжлүүлэн:
— Тэднийг тэнд оршуулдаг гэж хэлсэн нь газар дор хүүр оршуулах газар байдаг гэсэн үг биш юм шүү. Үхсэн хүний хүүрийг шатаагаад үнсийг нь нутгийн тариачдад тариалангийн газрын бордоо болгож хямдхан худалддаг юм. Худалдан авагчид тэр бордооныхоо гарал үүслийн тухай юу ч мэдэхгүй. Ингэж бүрэн дүүрэн ашигладаг байна шүү дээ гэж мушийн инээмсэглэж өгүүлэв. Ахмад сүүлчийн үгээ гашуунаар ёжилсон байдалтай өгүүлснийг Генрих ажиглажээ. Хонх дуугарахад Лютц:
— Намайг генерал дуудаж байна. Удахгүй байх. Энд хүлээж байхгүй юу? гэхэд нь
— Үгүй, би явж гар нүүрээ угаая. Замд явах зуур тоосонд дарагдчихлаа, хоолон дээр уулзамз гэж Генрих хариулав.
Генерал дээр хүн байжээ. Генералын өмнө СС-ийн албаны удирдагч хошууч Миллер сууж байлаа. Гестапогийн энэ биеэ тоосон, ичихийг мэддэггүй офицерт Лютц маш дургүй байдаг бөгөөд штабт ирснийг нь үзээд гайхан зэвүүцэв ... Лютцийг гадагшаа гарах хооронд Миллер Эверс дээр орсон бололтой. Генерал, Миллерийн хажуу дахь зөөлөн сандлыг заагаад Лютц ээ! Хошууч Миллер ажил хэргээр ирсэн байна. Үүнийг хэлэлцэхэд таныг оролцуулах гэсэн юм. Манай онцгой даалгавар гүйцэтгэх шинэ офицер, дэслэгч фон Гольдрингийн талаар таны юу бодож байдгийг ноён Миллер сонирхож байгаа юм байна гэхэд нь Лютц гайхан генералын өөдөөс нэг харснаа Миллерийн өөдөөс харав. Нээрээ ямар ёозгүй муухай царай вэ. Ялангуяа хошуучийг тайга нохойтой адил болгосон шөвгөр хамар, эрүү нь. Онигор жижигхэн нүд нь ярьж байгаа хүнээ зүүгээр хатгах мэт нэвт шувт ширтэнэ.
— Би дэслэгч Гольдрингийг манай штабт анх ирсэн өдөр нь танилцсан. Энэ бол боловсон, чадварлаг, маш бат найдвартай офицер гэж хэлж чадах байна гэж Лютцийг хэлэхэд
— Миллер та дуулав уу, манай туслахын бодол миний саналтай таарч байна гэж Эверс өгүүлсэнд
— Эрхэм генерал аа! Би ч гэсэн барон фон Гольдрингийг бат итгэлтэй хүн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч бидэнд дохио ирсэн гэж Миллер өгүүлээд хуруугаа их учиртай гозойлгож,
— Чухам ямар дохио ирснийг хэлж болохгүй байна. Түүнээс гадна нууц бичиг баримттай хавьтдаг шинэ офицер бүрийг шалгах явдал манай үүрэгт багталцдагийг та бэлхнээ мэдэж байна. Чухам ийм учраас би эрхэм генерал танд хандсан юм. Энэ талаар та надад туслах учиртай гэхэд нь генерал өгүүлрүүн:
— Ямар нэг үл таних хүн биш, хүүхэд байхаас нь хурандаа Бертгольдын мэдэх барон фон Гольдрингийн тухай яригдаж байгааг Миллер та харгалзах хэрэгтэй шүү дээ! Энэ тухай хурандаа өөрөө надад ярьсан. Хурандаа Бертгольд бол райхын сайд Гиммлерийн дотно нөхөр. Түүнээс гадна хурандаа Бертгольд Берлин хотод ноён Гиммлерийн штаб-байранд ажиллаж байгаа. Энэ шалгалтыг Бертгольд мэдвэл юу болохыг Миллер та сэтгэлдээ төсөөлж байна уу? гэсэнд
— Бид хүн бүгдийг нэгд нэгэнгүй шалгаж байх заавартай. Тэгээд би өчигдөр дэслэгч фон Гольдрингийн намтрыг тодорхой сайн мэдэхгүйн харгайгаар бидний авсан дохионы тухай даргадаа утасдаж орхисон минь тун балай хэрэг болж гэдгийг би одоо лавтай мэдэж байна. Манай дарга нэн даруй шалгах хатуу тушаал өгсөн. Үүнийг Гольдринг өөрөө мэдэхгүй өнгөрнө гэж танд баттай хэльс гэж Миллерийг ярихад
— Тэгвэл энэ бүх хэрэгс чинь бид ямар ходбогдолтой юм бэ? гэж Эверс ялимгүй унтууцсан байдалтай асуусанд
— Бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Та бароныг Лион хот руу явуулах хэрэгтэй. Энэ нь бидний боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тусална. Гольдрингт дугтуйтай бичиг өгөөд корпусын штабт явуулбал сайн. Бусдыг нь бид гүйцэтгэнэ Шалгалтын дүнг би танд биеэр мэдэгдэнэ. Эрхэм генерал таныг туслах болов уу гэж найдаж байна. Энэ тухай хэн ч мэдэхгүй гэж танд батлан хэлье хэмээн Миллер тайлбарлав.
— За тэгье. Биднээс өөр юм битгий шаардаарай. Бароныг чухам хэзээ явуулах вэ? гэж Эверс лавласанд
— Өнөөдөр. Галт тэрэг арван зургаа дөчид гарна гэхэд нь
— Хошууч таныг манай офицерт холбогдолтой асуудлын талаар дахиад биднийг зовоохгүй биз гэж найдаж байна гэхэд
— Үнэнээ хэлэхэд фон Гольдринг Бертгольд хоёрын ямар харилцаатайг танаас сонсоод энэ түүх миий сэтгэлийг ч эовоогоод байна. Гэтэл би хатуу заавар авч, түүгээр барахгүй энэ бяцхан ажиллагааны төлөвлөгөөг даргатайгаа хэлэлцэж таарсан болохоор ухарч буцахад оройтжээ. За ингээд бид яг ярилцаж таарлаа. Баяртай гэж Миллер хэлээд мэхийн ёсолж, тасалгаанаас гарч одов. Миллерийг гарснаас хойш генерал Эверс туслахдаа:
— Энэ сэдлэг миний санаанд таарахгүй байна шүү, ахмад аа. Гэтэл бид татгалзах эрх алга. Ямар ч атугай шалгах гэж байгааг Гольдрингт өөрт нь мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл Бертгольдоор дамжуулаад бидэнд багагүй төвөг удна. Ноён Гиммлертэй хэрэг төвөг удна гэдэг бол дарьтай торхон дээр суучихаад тэслэх утасны асаасан үзүүр гартаа барьж байна гэсэнтэй адил хэрэг гэж уцаарлан өгүүлэв.
— Гольдринг шиг хатуу самрыг Миллер мэтийн хүн даахгүй.
— Бид өнөөдрийн дотор бароныг Лион руу явуулах ёстой шүү дээ.
— Гольдринг онцгой даалгавар гүйцэтгэх офицер болохоор корпусын штабт энгийн нэг армийн зурвас хүргүүлэхээр явуулсан ч ажиг сэжиг авахгүй. Дугтуй дотор юу байгааг ч Гольдринг мэдэхгүй. Бусад нь бидэнд хамаагүй хэрэг.
— Тэгвэл дугтуйтай бичиг бэлтгээд миний нэрийн өмнөөс дэслэгчид өгч, Лионд хүргэж өг гэж тушаа. Үг алдавзай, мэдээрэй.
— Эрхэм генерал та санаа бүү зовогтун.

«Темпль» зочид буудлын үүдэнд Генрих нэг тариачин эмгэнтэй дайралдлаа. Тэр эмгэн өөрийг нь энхрий зөөлөн харцаар удтал ширтэж, эхлэн мэндлээгүй бол Генрих түүнийг ажиглахгүй өнгөрөх байсан бизээ.
— Бонжур, мосье! гэж эмгэнийг мэндлэхэд Генрих ихэд гайхан
— Бонжур, Мадам гэж хариу мэндэллээ.
Францчууд герман хүнтэй мэндлэхээс зайлсхийдгийг Генрих өөрийн биеэр үзэж мэдсэн билээ. Генрих зочид буудалд ороод шууд байрандаа орох гэтэл замд нь Тарваль авгай тосож уулзлаа. Энэ удаа тэр авгайн царайд зочид буудлын эзэгтэйн мэргэжлийн инээмсэглэл тодрох нь бус, харин сэтгэл нь ихэд хөөрөн догдолж, уруул нь чичрэн байлаа. Нүдний нь харц ер бишийн энхрий ялдамхан агаад гайхаж асуусан байдалтай ажээ.
— Гадаа их халуун байна шүү, барон гэж Тарваль авгай өрөвдсөн байдалтай өгүүлэхэд нь
— Нээрээ би өдийд ийм халуун байхыг үзээгүй юм гэж Генрих зөвшөөрөв
— Та сэрүүцүүлэх ундаан уухгүй юу?
— Танайд юу байна вэ?
— Ай, танд бол нэг лонх гайхамшигтай сайхан шампан дарс олдоно гэж авгай хэллээ.
Генрихийг танхимд ороход Тарваль авгай нэг тийшээ гүйгээд явчихлаа. Ганц минутын дараа хундага, лонхтой дарс барьсаар эргэж ирэв. Генрих дарснаас нэг балгаад
— Нээрээ маш сайхан дарс байна. Францын шампан дарсны алдар нэр алс хол тарсны учрыг одоо л ойлголоо гэж магтсанд
— Харамсалтай нь энэ сүүлчийн ганц лонх юм. Би үүнийг онцгой баярт учралыг тохиолдуулан хэрэглэж гэж хадгалж байсан юм гэв.
— Тэгвэл энэ дарсыг гэр зуураа хувааж уух ёстой байж шүү дээ. Би учрыг ойлгохгүй байна.
— Ай барон! Өнөөдөр надад маш аз жаргалтай өдөр болоод байна.
— Даруу биш зан гаргахыг хүсэхгүйсэн. Гэсэн ч таны тэр баярын төлөө дуртайяа ууя. Та яагаад өөртөө хундагалахгүй байна вэ? Тарваль авгайг дахин нэг хундага авчрахад Генрих өөрөө архи хийж өгсөнд алтлаг шар дарс нимгэн шилний цаанаас оч цацруулан гэрэлтэж, шуугин хөөсөрч ирэв
— Ахай! Бид ямар ерөөл тавьж уух вэ? гэж Генрихийг асуухад
— Юуны өмнө барон ганы эрүүл мэндийн төлөө уухыг хүсэж байна. Чухам таны ачаар ... чухам та ... гээд Тарваль авгайн хоолой нь чичирч, танхимд хүнгүй атал эргэж хараад
— Ай барон! Та надад мартагдашгүй ач боллоо! гэж хэлжээ. Генрих учрыг олж ядан зочид буулдлын эзэгтэйг гайхан харахад авгай тонгойж тэдний яриаг хүн сонсчих вий гэсэн шиг нууцгайхан шивэгнэж:
— Үнэн шүү. Нээрээ мартагдашгүй ач болсон. Даанч энэ тухай ил хэлж болохгүй байна. Ай ноёнтон минь. Энэ аймшигт цагт дуугуй байх хэрэгтэйг би мэдэж байна. Харин та санаж яваарай. Тарваль авгай ачийг хариулж чадах хүн. Би үргэлжийн цагт ... Гэхэд нь Генрих бүүр гайхан сандарч, түүний үгийг таслаад
— Ахай таны урмыг хугалах нь байна. Үнэндээ юун тухай яриад байгааг тань огт гадарлахгүй байна шүү гэсэнд
— Барон таныг ойлгож байна. Би дуугүй байна. Цаг нь болтол дуугүй байж чадна ... Цагийг нь болохоор бүхэнд дуулдтал ... гэхэд нь
— Тарваль авгай таны сэтгэл их хөөрсөн байна. Таны хэлээд байгаа тэр цагийг болтол энэ яриаг хойш тавья гэж Генрих хэлээд өндийж, ширээн дээр мөнгө гаргаж тавих гэтэл Тарваль авгай:
— Барон та өнөөдөр миний зочин гэжээ.
Тарваль авгайн зан байдал, зочил буудлын үүдэнд дайран тариачин эмгэний эелдэг харцын учрыг олохгуй гайхсан Генрих энэ бүгд ямар учиртай хэрэг болов? гэж эргэцүүлэн бодож, тасалгаан догуур хойш урагшаа холхино. Гэвч энэ явдлын учрыг тайлж чадсангүй. «Бодвол өнөөдөр надад бас азтай өдөр юм байлгүй дээ» гэж эцэст нь шийдээд үдээс өмнө хичээллэж эхэлнэ гэж өчигдөр Моникатай хэлэлцэж таарснаа санаж, толь бичиг авлаа. Энэ үед Моника гэрээсээ хол явжээ.

Моника бидний нэгэнт мэдэх цахилгаан станцын хашаанд зогсож Франсуаг тэсэж ядан хүлээхдээ ирэхгүй удаад байгаад нь уурлана. Франсуа хүрч ирээд
— Чамайг онцын хэрэггүй бол битгий ир гэж тушаасан шүү дээ гэж хэлснээ Моникагийн сэтгэл түгшсэн царайг хараад
— Юу болоо вэ? гэж асуув.
— Үнэмшмээргуй юм болсон.
— Чухам юу болоо вэ? гэж Франсуа сэтгэл зовнин тэсэж
— Хагас цагийн өмнө Дюрель авгай гүйж ирээд ууланд тэдний усан үзмийн тариалангийн дэргэд герман офяцер манай Пьер Корвиль хоёртой дайралдахыг нүдээрээ үзсэнээ ярилаа ... гэхэд нь
— Ай тэнгэр. Жан, Пьер хоёр баригдчихжээ гэж Франсуа зүрх шимшрэн дуу алдав.
— Чи байз гэм! Огт үгүй шүү. Тэр хоёрыг тавьчихсан байна ... Түүгээр барахгүй, явахад нь болгоомж алдлаа гэж загнасан байна.
— Юу-уу-уу? Чи галзуураа уу? Эсвэл тэр Дюрель авгай солиороо юу?
— Дюрель авгай ухаан саруул хэвээр байна. Тэгээл чухам яг ийм явдал болсон гэж андгай тангараг тавьж байна. Тэр ч байтугай герман офицерыг тавьсан байна.
— Хэн байгаа вэ?
— Барон Гольдринг. Дюрель авгай түүнийг манай зоогийн танхимд байхад нь харсан юм. Ээж тэднийхээс дарс авдаг болохоор Дюрель авгай үе үе манайхаар ирдэг юм.
— Бас л Гольдринг! гэж Франсуа амандаа үглээд унжуу хамраа бодлогоширсон янзтай арчаад вандан дээр суув. Моника дарайг нь анхааралтай ажигласан боловч гайхширснаас өөр юм олж харсангүй.
— Чи тэгээд үүнийг ямар учиртай гэж бодож байна? гэж Моника тэсгэлгүй асуув.
— Одоохондоо мэдэхгүй байна, Өмөөдөр ямар ч атугай Жантай уулзаж асууж лавлаад энэ бүгд үнэн байвал ...
— Тэгвэл яах вэ?
— Одоо хэлэх юм алга. Би өөрөө ч гэсэн учрыг ойлгохгүй байна. Фашистын офицер, барон хүн хоёр партизаныг барьж аваад тавьчихана гэдэг чинь ... Үгүй, энд нэг учир бий. Тэд биднийг өдөөж, бидний итгэлийг олж авах гэж байгаа байж магадгүй .. Үгүй, дүгнэлт хийхэд их болгоомжтой хийх хэрэгтэй ... Чи ч гэсэн тэр Гольдрингийг улам анхааралтай ажиглаж, мэдээтэй байгаарай. Ингэхэд та хоёрын харилцаа ямар болж байгаа вэ?
— Намайг хэл сурахдаа туслаач гэж гуйсан.
— Чи зөвшөөрсөн биз дээ?
— Чиний хатуу тушаалыг санаад зөвшөөрөх ёстой болсон.
— Тэр тэгээд ямаршуу зан байдалтай байна нэ? Юм хум олж мэдэж чадав уу?
— Үгүй. Тэр чинь их томоотой, эелдэг мөртлөө надтай налиганаж наадах гэхгүй юм.
— Та хоёр юу ярьдаг улс вэ? гзж Франсуа лавлав:
Моника франц хэлний тухай, Францын ирээдүйн ту хай Генрихтэй юу ярьснаа Франсуад дамжуулав. Франсуа бүсгүйгээс Гольдрингт холбогдолтой өөр бас хэд хэдэн юм асуусан боловч энэ учрыг тодруулахад онцын нэмэр болсонгүй. Франсуа өндийж:
— Тэр барон чинь учир битүүлэг хүн байна даа. Ямар ч атугай санамсаргүй буудаж орхиузай гэж манайханд хэлэх хэрэгтэй юм байна. Тэр үнэндээ фашизмыг эсэргүүцэгч болоод бидэнд тусалъя гэж хүсэж байгаа байж болох юм. Энэ бүгдийг сайн нягталж шалгах хэрэгтэй. Одоохондоо болгоомжтой байгаарай Франц хэлний хичээлийг ашиглаж, аль болох их юм мэдэж авахыг хичээ гэж хэлэхэд нь.
— Ойлгож байна гэв.
— Ээждээ, Дюрель авгай хоёрт хэнд ч юу ч бүү ярь гэж хэлээрэй. Чи өөрөө юу ч мэдээгүй юм шиг байгаарай гэж Франсуа хэлээд Моникагийн дугуйг түлхсэнээ,
— Тэр муу барон ахыг чинь суллаж тавьсны ачийг талархаад түүнд дурлаж орхив доо гэж тоглоом хийсэнд Моника ууртай ширвэж хараад дөрөөгөө жийв.
Хоол идэж дуусмагц бүгд суудлаасаа босож, Лютц Гольдрингийн дэргэд ирээд
— Дэслэгч танд генерал чухал даалгавар өгсөн. Лион хот орох хэрэг болоод байна. Штабт очъё. Тэнд очоод бүгдийг тайлбарлаж өгнө гэлээ.
Үргэлж яриа хөөрөөтэй байдаг Лютц штаб орох замдаа үг дуугарсангүй. Түүний сэтгэл тавгүй байгааг Генрих мэдээд өөрөө яриа үүсгэсэнгүй. Лютц албан тасалгаандаа ороод генералын даалгаврын тухай тэр даруйд бас ярьсангүй. Тэгээд Генрих генералын туслахын энэ хачин зан байдалд сэтгэл түгшиж эхэллээ.
— Эрхэм ахмад аа! Генерал чухам ямар даалгавар өгсөн юм бэ? гэж Генрих албанцар дуугаар асуусанд Лютц цагаа хараад
— Барон таны мэдэлд нэг цаг дөчин минут үлдээд байна. Арван зургаа дөчид Лион орох галт тэрэг явна. Та корпусын штабт чухал бичиг хүргэх ёстой. Дугтуйтай бичиг бэлэн болсон. Одоо авсан ч болно гээд Лютц төмөр шүүгээнээс хэд хэдэн лацтай том дугтуй гаргаж Генрихт өгөв.
Генрих дугтуйг нь яаж битүүмжилж наасныг анхааралтай үзээд юм бүхэн ёсоор байна гэж шийдсэн бололтой, мундирийнхээ дотуур халаасанд хийгээд
— Ёсоор гүйцэтгэнэ, эрхэм ахмад аа гэж хэнэггүй хэлээд Лютцийн өгсөн дэвтэрт гарын үсэг зурлаа. Генералын туслах өөрийг нь уйтгартай харах шиг санагдахад
— Лютц таны сэтгэл өнөөдөр баахан тавгүй байна уу даа? гэж найрсгаар асуусанд цаадахь нь хачин ярвайж, гараа нэг сэгсэрч орхиод тасалгаан дотуур хойш урагшаа холхив. Тэгснээ Генрихийн урьд ирж зогсоод түүний нүд өөд эгцлэн ширтэж Өгүүлрүүн:
— Гольдринг оо, та хамгаалалтгүй явах гэж байна. Замдаа сэрэмжтэй яваарай. Энэ бичиг бол нууц бичиг учраас нүднй цөцгий мэт хамгаалах хэрэгтэйг битгий мартаарай. Энэ бичгийг Штабын даргад өөрт нь юм уу, туслахад нь гардуулаад заавал гарын үсэг авах хэрэгтэй юм шүү гэхэд нь
— Та намайг ерийн нэг ажил гүйцэтгүүлэхээр явуулах гэж байгаа биш, фронтын чухал хайгуулд явуулах гэж байгаа юм шиг ярьж байна даа гэж Генрих хошигносонд
— Ар талд ажиллах, фронт дээр байлдах хоёрын аль нь доорыг ялгахад удахгүй бэрх болж мэднэ. Ийм учраас болгоомжтой болгоомжтой, бас болгоомжтой гэж танд дахин сануулъя гэхэд нь
— Таны зөвлөлгөөг санаж явъя, Лютц ээ. Баяртай гээд хоёр офицер бие биеийнхээ гарыг чанга атгалаа.

Генрих замд төхөөрөх зуураа өнөөдрийн уулзсан улсын хачин зан байдлыг үргэлж бодсоор байлаа. Эхлээд тэр тариачин эмгэн, дараа нь Тарваль авгай, түүний учир битүүлэг үгс, эцэст нь одоо Лютцийн сэтгэл тавгүй байдал, болгоомжтой явахыг сануулсан үг ... Лютц өнөөдөр яасам хачин зантай байх юм бэ? Нээрээ дугтуйтай бичгийг штабын дэргэд байдаг зарлага офицероор явуулахгүй, заавал онцгой даалгавар гүйцэтгэх офицероор явуулдаг нь юу вэ? Энэ дугтуйгай бичиг тийм чухал юм бол дүрэм ёсоор өгөх ёстой хамгаалалтыг яагаад өгдөггүй юм бэ? Энд нэг жиг бий. Лютц мэдэх атал хэлэхгүй байх шиг байна Энэ ч бас жигтэй хэрэг. Лютцтэй нөхөр журмын дотно харилцаатай болсон шүү дээ. Лютц юм хэлэхгүй байгаа болохоор дуугүй бай гэж тушаасан байж таарна ... Яах вэ, ямар ч атугай хамгийн олиггүй юм болно гэж бэлтгэх хэрэгтэй байна. Генрих дуртуйтай бичгийг дахин анхааралтай үзээд гялгар уутанд нямбайлан хийж, дотуур халаасандаа хийгээд хичээнгүйлэн товчлов. Дараа нь вальтер буугаа тамхины асаагууртай хамт өмднийхөө баруун халаасанд хийлээ.
Генрихийг гарах гэж байтал Моника үүд тогшив. Генрихийн замд төхөөрснийг үзээд гайхаж.
— Бидний хичээл хийх яалаа? гэв.
— Намайг Лионоос буцаж иртэл хойшлуулахаас даа, мадемуазель аа.
— Та явах нь уу? Гэнэт үү? Маш яаралтай ажил гараа юу?
— Зүгээр, нөхөдтэйгөө уулзахаар хоёр хоногийн чөлөө авсан юм. Мадемуазель танд юу авчрах вэ? Танд захих даалгах зүйл байна уу?
— Захих юм алга. Эелдэгхэн санал тавьсанд тань талархая. Надад юу ч хэрэггүй. Сайн яваад хурдан эргэж ирээрэй.
— Та үнэнээсээ ерөөж байна уу? Эсвэл ерийн нэг эелдэг ёсыг дагуулж байна уу?
— Үнэн голоосоо хэлж байна гэж Моника тээнэгэлзэнгүй хэлчихээд дайсны армийн энэ офицерыг буцаж ирээсэй гэж үнэнээсээ хүсэж байна шүү гэж бодохдоо хацар нь үл мэдэг улайж, Генрихийн өмнө биеэ цагаатгах гэсэн юм уу, яаран нэмж хэлсэн нь:
— Та надад гэм хийгээгүй шүү
— Гэхдээ тус болоогүй шүү дээ.
— Та францчууд бидэнд талтай сайн ханддаг. Энэ чинь их юм. Та ер нь бусадтай адилгүй хүн шиг санагдах юм ...
— Моника та тун сайн бүсгүй байна. Таны амьдрал ч гэсэн тантай адил сайн сайхан байгаасай гэж сэтгэлийн угаас хүсэж байна. Харин битгий их итгэмтгий байгаарай, ялангуяа тал засаж байдаг улсад итгэж болохгүй. Итгээд хууртах явдал олон байдаг юм. Найртай сайн байгаагаа батлахад зөвхөн талтай байх нь бага хэрэг. Үнэн нөхөр гэдгээ үйл ажлаар батлах хэрэгтэй. Та миний хэлснийг зөвшөөрч байна уу?
— Анд нөхөр байхыг хүссэн хүн ам хэлээр биш, ажил үйлээр тусалъя гэвэл хэзээ ч чадна гэж Моника аяархан хариуллаа. Генрих өөд харсан бүсгүйн нүдэнд хариу хүлээсэн, бас жаахан айсан байдал үзэгдэнэ. Моникагийн бодох нь: би эндүүрч, энэ хүн анд нөхөр биш байвал яана? Амьдрал ахуйн өчүүхэн ч туршлагагүй би үүнийг яаж ялгаж таинх вэ? гэж бодно.
Генрих, бүсгүйн тэр учиртай харцыг огт ажиглаагүй юм шиг байдал гаргана. Яагаад вэ гэвэл Генрих өөрөө ч гэсэн өмнө нь зочид буудлын эзэгтэйн охин, зүгээр нэг сайхан хүүхэн эогсож байна уу, эсвэл ... гэдгийг мэдээгүй байгаа билээ..
— Моника! Бид дараачийн хичээл дээр энэ тухай ярья. Одоо би явахгүй бол галт тэрэгнээс хожигдох нь гэж Генрих өгүүлээд бүсгүйн гарыг чанга атгаад гадагш гарлаа.
Галт тэрэгний буудлын тавцан дээр явахын өмнө хөл хөдөлгөөн болж, төмөр зам алс тийш зурайн байхыг Генрих үзэхдээ ямагт нэгийг хүлээн сэтгэл нь түгшдэг билээ. Өнөөдөр тийм сэтгэл бүүр ч хүчтэй эзэмджээ. Үл мэдэгдэх зүг тийш бас нэг аялал хийх боллоо. Лионд гэнэт томилон явуулж байгаа нь ямар учиртай юм бол? Лютц салахдаа ийм хачин зантай байдаг нь юуных вэ? Дугтуйтай бичгийг маш чухал гэж хэлээд боломжтой явахыг зөвлөсөн мөртлөө харуул хамгаалалтын тухай ичингүйрэн дуугүй өнгөрдөг нь юу вэ? Учир нь ойлгогдохгүй байна огт ойлтгогдохгүй байна. За ер нь Лион хүртэл зай байна. Зам зуураа бүгдийг сайн эрэгцүүлэн бодъё. Генрих үргэлжид түгших сэтгэлийг зоригийн хүчээр дараад офицеруудын вагон тийш хурдлан алхлаа. Үйлчлэгч цэрэг нь тэнд нэг гартаа жижиг чемодан, нөгөө гартаа бөөн сонин бариад зогсож байв.
— Наадхыгаа купед оруулж тавьчихаад явж болно гэж түүнд Генрих тушаалаа. Үилчлэгч цэрэг нь нэг л зовсон янзтай хөлөө зөөж байснаа:
— Эрхэм дэслэгч танд нэг захиа ирлээ. Таныг машинаас дөнгөж гартал шуудан тараагч жаал хүү авчирч өгсөн. Та урагшаа яваад өгсөн болохор тэр даруй ... гэхэд нь үйлчлэгч цэргийн цаашид биеэ өмөөрч ярихыг үл сонсон дугтуйтай бичгийг авч хайхрамжгүй халаасандаа хийж орхиод
— За, за, яв гэжээ.

Генрих вагонд орсон хойноо л сая дугтуйг анхааран үзэв. Захиаг өөрт нь хаяглажээ. Задалж үзвэл богинохон зурвасын дор хүний нэр байсангүй.
«Таныг мөрдөн ажиглаж байна. Болгоомжтой яваарай!» гэж үл мэдэгдэх хүн сануулсан байна.
Генрих тэр зурвасыг санамсаргүй эргүүлж харвал ар талд нь харандаагаар бас л товчхон намж бичсэн нь: «Нүд нь боолттой ахмадыг анхаарагтун» гэжээ. Энэ чинь юу вэ? Лютцийн бас нэг сануулга уу? Үгүй, Ингэж нууцгайлж байдаг нь түүний зан биш ... Тэгвэл зурвасыг Моника бичээ юу? Сүүлд уулзахдаа Моника баахан сэтгэл зовнисон байдалтай байсан. Аюул учрах гэж байгааг хэлэх гээд шийдэж зүрхлээгүй байж болох юм. Ээ, энэ ч шал дэмий бодол. Надад аюул заналхийлж байгааг тэр бүсгүй хаанаас олж мэдэх билээ. Энэ сануулга өөр уг сурвалжтай байвал яах вэ? Өөрийн нь жинхэнэ нөхөд байж болох биш үү? Тухайн үедээ нэг хүн оросын командлалд «Төмөр нударга» ажиллагааны тухай мэдээлсэн байсан шүү дээ. Тэр хүн Генрихийн хажууд бас л өөр шиг нь нуугдаад ажиллаж байсан байна. Тэр хүн одоо хажууд нь байгаа ч юм билүү. Үгүй дээ, бас л тийм байж болмооргүй. Тагнуулч хүн ийм гэнэн ажиллахгүйсэн.
Лионд явах даалгавар авсан үед иймэрхүү нэргүй сануулга ирсэн нь тун гайхалтай хачин хэрэг ... Ингэж таарсан нь учиртай юм биш биз? Генерал гэнэт даалгавар өгсөн ... Лютц хачин зан авиртай болсон. Одоо энэ захиа ... Энэ бүгд үзүүр сэжүүр нь огт баригдахгүй байгаа нэг гинжийн гархинууд шиг байна. Ямар ч атугай тодорхой дүгнэлт хийхээсээ өмнө мөрдөн ажиглаж байгаа гэдэг нь үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Тэр үнэн байвал ... Генрих тамхиа асаагаад өрөөнөөсөө гарч вагоны нөгөө үзүүрт хэсэг офицер хүүрнэлдэж байгааг харвал ахмад цолтой нэг хүн нүдээ хар юмаар боосон байлаа. Генрих арван есөн цаг хорин минутад Шамбери өртөөн дээр буув. Тэнд өөр галт тэргэнд шилжин суух ёстой байсан боловч Лион орох галт тэрэг маргааш өглөөний найман цагаас нааш явахгүйг комендатурт очоод мэджээ. Ингээд шөнөжин хүлээх хэрэгтэй боллоо. Комендант нь Генрихт галт тэрэгний буудлын дэргэд байдаг зочид буудлыг зааж өгөв. Комендатурын ойролцоо ердийн адил цэргийн олон хүн бужигнана. «Миний нөгөө *а*а* харуул энд байгаа биз» гэж Генрих бодтол баруун нүдээ хар юмаар боосон хүний танил дүрийг тэр даруй олж харлаа. Тэр хүн толгойгоо шувуу шиг ийш тийш нь эргүүлэн хүмүүсийг ээлжлэн харна. Генрих ачаа зөөгчийг дуудаж чемоданаа өгөөд
— Намайг энд хүлээж бай. Бн буфетэд очоод ирье гэв. Нөгөө ахмад чимээ чагнаж байгаа бололтой толгойгоо гилжийлгэв. Генрих эрэгнэг тийш очиж явахдаа «энд хүрээд ирнэ дээ» гэж бодов.
Янжуур худалдаж авах зуур нүдний булангаар хаалга руу харж байтал үнэхээр нөгөө мөрдөгчийн яршиг болсон танил нүүр үзэгдлээ. «Мэдээтэй байгаарай, чамайг мөрдөж байна шүү гэж мэдүүлэх гэсэн юм шиг нүдний өмнө үргэлж сүүтэгнээд байдаг нь юу вэ! Туршлагатай мөрдөөч бол болгоомжтой хөдлөх хэрэгтэй гэдгийг мэдэх учиртайсан. Үгүй, энэ мөрдлөг биш байж таарна. Энэ бол мөрдөж байгаа дүрээр сэтгэхүйн дайралт хийх гэсэн нарийн тоглоом байна. Намайг айлгаж сэтгэлийг минь дэнсэлгэх нь хэн нэг хүнд хэрэгтэй байж л дээ. Эд ямар нэг тодорхой юм мэдсэн бол ингэхгүйсэн ... Нэгэнт тийм болохоор бүх хөзөр миний гарт байгаа хэрэг. Хамгийн гол нь миний эргэн тойрон элдвийн юм зохиож байгааг огт тоосон шинжгүй байх хэрэгтэй юм. Юу ч болоогүй юм шиг, юу ч мэдээгүй юм шиг дүр үзүүлье. Гол цохилтыг няцаахын тулд хүчээ хайрлах хэрэгтэй ...» гэж Генрих бодов. Арваад минутын дараа Генрих буудлын дэргэдэх талбайг тайван өнгөрч, зочнд буудлын үүдний танхимд орлоо. Хоёрдугаар давхарт шатны дэргэд байр аваад дахин доош зоогийн танхимд орж, хоол зөөгчийн өгсөн цэсийг үзсэн ч үгүй,
— Хөнгөн зууш, шарсан мах, аяга аагтай кофе гэв.
— Танд ямар дарс барих вэ?
— Дарс хэрэггүй. Ингэхэд танай энд гар угаачихмаар газар бий юу? гэсэнд хоол зөөгч танхимын үзүүр тийш заав.
Угаалгын тасагт шээс шинхэг үнэртэх учир Генрих таван минут тэнд саатна гэж төлөвлөснөө арайхийн өнгөрүүлэв. Ширээн дээрээ эргэж ирэхэд санаж бодсон нь үнэн болж, алчуурын дор дөрөв нугалсан зурвас байхыг үзлээ. Мөн л түрүүчийнх шиг арагш их налсан үсэгтэй, мөн л турүүчийнхтэй адил цаасан дээр бичжээ. Агуулга нь илүү тодорхой, дэлгэрэнгүй байлаа. «Та бид ярилцах хэрэгтэй байна. Бильярдын тасалгаанд уулзая. Би гартаа саарал велюр бүрх малгай барьсан байх болно. Танд туслахыг хичээе. Найз чинь» гэсэн байлаа. Генрих гайхан дал мөрөө хавчаад хоол зөөгчийг дуудаж,
— Энэ ширээг цэвэрлээд орхино уу гэж уцаарлан дуугараад нөгөө бичгийг сэжиглэсэн юм шиг хурууны үзүүрээр барин шидэж орхив.
— Эрхэм дэслэгч танд хэлэхэд ... гэж хоол зөөгчийг ам ангайхад нь
— Дахиад хэлье. Ширээний хогийг цэвэрлээтэх гэсэнд хоол, зөөгч тасгийн эрхлэгч өөдөө сандран хараад нөгөөх гайтай зурвасыг хумин авч, ширээг алчуураар яаран гүвж гарлаа.
Генрих танхимын доторхийг уйтгарласан байдалтай эргэн тойрон харав. Энд суугаа улсын дотроос нэг нь түүнийг ажиглаж байгаа даг. Тэр тусмаа сайн. Зурвасыг зохиогч үл мэдэгдэх этгээд одоо цохилт нь оноогүйг баттай мэдэж авна. Барон фон Гольдринг нэргүй зурвасыг хог новш хэмээн үзээд хажуу тийш нь шидэж орхиод тэр даруй мартчих нь энэ. Өдрийн турш үзэж өнгөрүүлсэндээ ядарсан Генрих хоол идсэн даруй өрөөндөө орлоо. Одоо л нэг амрах бололцоотой болов. Генрих мундирээ тайлж хаячихаад тасалгаан дотуур явж, хөшигний цаагуур, шүүгээ дотор үзэхэд хэн ч байсангүй. Одоо хаалгаа түгжээд ямар ч атугай гар буугаа хуйнаас нь гаргаж өмднийхөө баруун халаасанд хийх хэрэгтэй. Гудамд хүн сэмхэн алхлах чимээ сонсдоход Генрих болгоомжтой чагнав. Үйлчлэгч эмэгтэй юу? Үгүй, үйлчлэгч бол хаалга тогших ёстой. Гэтэл хаалганы цаана байгаа хүн хаалганы бариулыг мэдэгдэхгүй сэмхэн эргүүлэх гэж оролдож байлаа.
Генрих огцомхон түргэн хөдөлгөөнөөр гараа өмднийхөө халаасанд хийж, тасалгааны голд зогсоод хүлээлээ. Хаалга гэнэт агшин зуур онгойж, мөн агшин зуур хаагдав. Үүдний тэнд саарал пальтотой, мөн тийм саарал велюр бүрх малгайтай өндөр хар хүн зогсож байлаа. «Аан, нөгөө бильярдын тасагт уулзъя гэж болзоо тавьдаг этгээд мөн байна» гэсэн бодол Генрихийн толгойд зэрсхийгээд халаасан дотроо маузер буугаа чанга атгав. Үл таних хүн урагшаа нэг алхаад
— Та барон фон Гольдринг мөн үү? гэж асуухад нь,
— Та өрөөнд минь дайран орж ирэхдээ миний хэн болохыг мэдсэн байлгүй дээ. Та урьдаар уучлал гуйж, нэрээ хэлээд ингэж ёс журамгүй орж ирснийхээ учир шалтгааныг тайлбарлавал зохих биш үү? гэсэнд
— Хоосон ёсорхож цаг үрэхээ байя, барон! Надад ч гэсэн танд ч гэсэн цаг бага байна. Бүгдийг товчхон тайлбарлахын тулд би бол танд туслахыг хүсэж, таныг эртнээс эрж яваа найз нөхөр чинь гэдгийг л хэлчихье. Та миний уулзъя гэсэн саналыг хүлээж аваагүй зайлсхийсэн болохоор би өөрөө хүрч ирэх боллоо. Одоо та намайг суухыг зөвшөөрөх болов уу? гээд үл таних хүн урихыг хүлээсэн ч үгүй, бичгийн ширээний дэргэд очиж, хажуу дахь сандал дээр нь суув. Генрих өөдөөс нь харж суугаад өмнөө нэг хайрцаг янжуур гаргаж тавилаа.
— Бид шууд ажил төрлөө ярьж эхэлбэл зүйтэй гэж бодож байна. Та зөвшөөрөх үү? гэж гэнэт ирсэн тэр хүн асуухад нь,
— Таны үгийг сонсоё гэж Генрих хүйтэн хөндий өгүүлээд өмднийхөө баруун халаасанд гараа алгуурхан хийв. Үл таних хүн тэр хөдөлгөөнийг нь сэжиглэсэн байдалтай ажиглаж байлаа. Генрих асаагуураа яаралгүй гаргаж ирээд тамхиа асааж, асаагуураа дахин халаасандаа хийлээ. Үл таних хүн сандлын түшлэгийг налан хөлөө жийж, тухлан сууж аваад
— Би товч оршил үг хэлье. Таны огт танихгүй хүн намайг шулуухан хэлэхэд өрөөнд чинь ёс журамгүй дайран орж ирснийг та гайхаж байгаа биз. Би чухал хэрэгтэй болоод ингэж ёсыг зөрчсөн юм. Та намайг урьд өмнө үзээгүй. Би болоод миний сайн нөхөд бол барон таныг аль хэдийнээс ажиглаж, тантай холбоо тогтоохыг оролдож байна. Бидэнд одоо болтол тайван тухтай ярих тийм нөхцөл бололцоо таарсангүй. Таны Лион орж яваа тань бидэнд аятайхан тохиолдол боллоо ... Таныг бараг ухамсарт бүх амьдралынхаа турш Орос оронд сууж байсныг бид мэднэ. Бас тэнд таны ямар ажил хийж байсныг мэднэ. Одоо бид үүнийг нэг их сонирхохгүй байна. Яагаад вэ гэвэл аль нэг улс оронд урт удаан хугацаагаар суухад тэр хүний байдалд эрхбиш нөлөөлдөг гэж бодож байна. Зөвлөлт Холбоот Улсад амьдран сууж байсан чинь таны үзэл санаа, сэтгэхүйд нөлөөлсөн биз. Намар та Комаров нэртэйгээр германы талд шилжин ирснийг чинь бид мэднэ. Үүнийг ч нэг их онцолж анхаарахгүй байна. Тэр бол залуу хүнийг зориг бадрангуй санаа шингэсэн гэмээр эх оронч тэмүүлэл байлаа. Хатуу хөтүү бодит байдалтай анх тулгараад таны урам хугарсан байх. Та бол зан чанарын хувьд герман гэхээсээ илүү орос хүн шүү дээ. Та насан турш Орос оронд сууж байсан шүү дээ гэв. Үл таних хүн Генрихийн хариу хэлэхийг хүлээн хэсэг дуугүй болов. Наадахь нь
— Цааш нь гэхээс өөр юм хэлсэнгүй.
— Одоо болтол би таны өнгөрсөн амьдралын тухай ярилаа. Одоо ирээдүйн тухай ярья. Барон та энэ дайнд нөгөө лагерийн хүч бололцоог бодолцолгүй Германы талд орж ирсэн чинь дэмий ажил болжээ. Германы чадал нэгэнт барагдаж, Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Англи мэтийн том гүрнийг дийлэхгүй болсон нь учир мэдэх ухаалаг хүн бүрд илэрхий байна. Үүнийг фашистуудад боолчлогдсон бүх улс түмэн ойлгоод партизаны тэмцэл хийж эхэллээ. Англи-америкийн цэрэг Францын Ла-Маншийн хоолойн эрэгт өнөө маргаашгүй буух гэж байна. Энэ бүх баримтыг та эрхбиш харгалзах ёстой. Одоо герман офицерын хувцас өмссөн аливаа хүн ирээдүйгээ бодох ёстой. Та залуу, баян хүн. Хамаг амьдрал чинь өмнөө байна. Харин Герман ялагдах юм бол та бусдын хийсэн нүглийн өр төлөөсийг биеэрээ хариуцахад хүрнэ. Тэгвэл та энэ дээрмийн дайнд оролцсоноо юугаар зөвтгөх юм бэ? Юугаар ч зөвтгөж чадахгүй Бид танд тийм бололцоо олгохоор шийдлээ.

Генрих үл таних хүний яриаг тасалдуулалгүй, хөшсөн юм шиг сууж байв. Яах вэ, ярих юмаа дуустал яриг. Байдлыг харж байгаад яахыгаа шийдье.
— Та германы армид алба хааж байсан ч гэсэн францын эх орончдод тусалж байсныг нотлох бичиг баримт, гэрч нартай болохыг хичээвэл таарна. Энэ ямар учиртайг та ойлгож байна уу?
Генрих үл таних хүнийг нүдээ анийлган ширтэв. Хэлсэн саналыг нь эргэцүүлэн бодож байх шиг байлаа. Түүнийг дуугүй байхаар урамшсан нөгөө хүн үргэлжлүүлэн:
— Та миний үгийг анхааран чагнаж байгаа тань сайн хэрэг. Одоо би нэрээ хэлье. Би Эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсгийн удирдагч, коммунист Пьер Кеспи. Бид таны хүчин зүтгэлийг хэрэглээд бидэнд өгсөн мэдээний хэр чухлыг харгалзан эд материалын талаар хариу туслах болно гэв. Одоо бүгд тодорхой боллоо.
— Та надаар юу хийлгэх вэ? гэж Генрих асуугаад хичнээн тайван дуугарснаа өөрөө ч гайхав.
Өөрийгөө Пьер Кеспи гэж нэрлэсэн хүн баярлаж,
— Энэ чинь зөв асуулт байна! Товчхон хэлэхэд та үе үе бидний сонирхож байгаа мэдээг бидэнд өгч байх болно. Та дивизийн штабт ажилладаг болохоор үүнийг гүйцэтгэхэд төвөггүй байх болно. Мэдээлэл юм уу, баримт бичиг бүрийн үнийг та өөрөө хэлж байх болно. Эхлээд та одоо авч яваа дуттуйтай бичгээ надад өгнө үү. Нэг цагийн дараа танд яг хэвээр нь буцаан өгнө. Бичгийг нь үзсэнийг нэг ч хүн мэдэхгүй гэв.
Генрих тэр хүний өөдөөс тайван ширтэн дуугүй сууж байлаа. Энэхэн үед элдвийн бодол тархинд нь багтаж ядан эргэлдэж байв. Дугтуйтай бичиг авч явааг минь энэ хүн мэдсэн байж! Тэгэхлээр Лионд томилон явуулсан нь нэг ёсны сорилт шалгалт байгаа юу? Ингээд гүйцээ юу? Эд нар миний герман эх орондоо үнэнч эсэхийг шалгаж байгаа юм уу? Яах вэ, үзүүлээд өгье гэж Генрих боджээ.
Генрих янжуураа яаралгүй имрэх зуур өмднийхөө халаасанд гараа хийв. Гестапогийн өдөөн хатгагч хүн бас нэг янжуур авч, хуруун завсраа үнгэн Гольдрингийн асаагуураа гаргаж ирэхийг хүлээж байлаа. Гэтэл гестапогийн хүн янжуураа зуугаад тамхиа асаахаар тонгойтол асаагуурын оронд нүүр рүү нь гар бууны ам тулгасан байв. Бусад нь ганцхан агшин дотор боллоо.
Гестапогийн хүн хөлийнхөө хар тэнхээгээр ширээг өшиглөж орхиод Гольдрингийг дайвж, гар буугаа хоромхон зуур доош болгох самбаанд тасалгаанаас гүйн гарав. Генрихийг гадагш гүйж гарахад хутган үймүүлэгч гудмаар гүйж явлаа.
Буун дуу дараа дараагаар хоёр дахин тас хийж хүн чарлах чимээ гараад бараг нэг зэрэг хүний бие луг хийтэл хөсөр унах дуулдан. Генрих эргэж харвал гудамд хүн байсангүй. Гэвч тэр даруй хүний хөлийн чимээ дуулдаж, СС-ийн дүрэмт хувцастай офицер, нэг бага дарга, хоёр цэрэг гарч ирлээ.
«Бэлтгээд байж шүү!» гэсэн бодол Генрихийн толгойд зэрсхийв.
Нөгөө офицер холоос:
— Битгий буудаарай. Би эргүүл байна гэж хашгирахад нь
— Бичиг баримтаа үзүүл гэж Генрих эрс хэллээ. Гестапогийн офицер бичиг баримтаа гарган Генрихт үзүүлж, Цэргүүд нь хэвтэж байгаа хүн тийш ухасхийв. Тэр хүн амьд боловч ухаан алдсан байжээ.
— Юу болсон бэ? гэж офицерыг асуухад
— Зочид буудалд францын партизан нартай холбоотой дайсны тагнуулд шурган орж ирээд зохих шангаа авсан нь энэ гэж Генрих хорсолтой өгүүлэв.
Барон фон Гольдринг тасагтаа ороод үл таних этгээдийн юу ярьсныг нэгд нэгэнгүй дамжуулан ярихад бага дарга өчгийг бичиж аваад Гольдрингоор гарын үсэг зурууллаа. Та шөнөдөө хаалгаа сайн түгжээрэй гэж нөгөө офицерыг явахдаа хэлэхэд нь
— Та нар зочид буудлын хамгаалалтыг анхаарвал таарна. Гадаадын тагнуулчид офицеруудын зочид буудалд гэртээ орж байгаа юм шиг нэвтэрч байна гэдэг юу гэсэн үг вэ! гэж уурлан хэлэхдээ дотроо тачигнатал хөхөрмөөр санагдаж билээ.

өө зөндөө их баярлалаа, овоо уртыг оруулчиж
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ih bayrlaj baigaa shuu, iluu hurdan oruulaarai hehehe
Сүүлийн удаа muugii 6-р сар.04.10 6:19 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
- cssmn
- Олноос Онцгой Гишvvн

- Бичлэгүүд: 109
- Нэгдсэн: 4-р сар.26.10 4:24 pm
- Байршил: Улаанбаатар
- Contact:
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Баярлалаа. Жинхэнэ барон Гольдринг нь яасан юм бол? Оросууд тамлаж хамаг юмыг нь хэлүүлж авчихаад алчихсан байх даа.
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Saixan zohiol shuu mash ix bayrlalaa urgeljleliig xuleegeed^^
эx орондоо xайртай^^
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ХОШУУЧ МИЛЛЕР ГОЛЬДРИНГТОЙ НАЙЗЛАХЫГ ХҮСЭВ
Генерал Эверсийг офицеруудын гуанзанд очиж хооллохоор бэлтгэж байтал Лютц орж ирээд
— Эрхэм Миллер өөрийгөө хүлээж авахыг хүсэж байна гэсэнд
— Тэр яагаад манайх руу гүйгээд байдаг болов? Дахиад юугаа бодсон юм бол? Эсвэл намайг бас шалгах гэж байгаа юм болов уу? гэж Эверсийг уцаарлан хэлэхэд нь
— Таныг шалгахаасаа өмнө намайг шалгахаар ирсэн байж магадгүй гэж Лютц хэлсэнд
— Оруул гэжээ. Миллерийт орж ирэхэд генерал:
— Та дахиад ямар нэг эвгүй хэргээр ирэв үү? гэсэнд
— Үгүй, энэ удаа тавд тааламжтай мэдээ авчирлаа, ноён генерал аа! гэж Миллер хэлээд суув.
Тааламжтай мэдээ авчирлаа гэж хэлсэн боловч хошуучийн царай баахан яравгар байлаа.
— Бид өчигдөр төлөвлөгөө ёсоор танай онцгой даалгавар гүйцэтгэх офицер, дэслэгч фон Гольдрингийг шалгалаа гэж Миллерийг өгүүлэхэд
— За тэгээд юу болоо вэ? гэж Генерал сонирхон асуув. Миллер Шамберийн зочид буудлын өрөөнд болсон хэрэг явдлыг дэлгэрэнгүй нарийн ярьж, тэр бүх яриаг соронзон хальсанд буулгаж авсныг ч нуулгүй хэлж, төгсгөлд нь:
— Лангхейний баруун уушгинд хоёр сум туссан. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Мөд гарахгүй байх ... гэхэд нь генерал чин зүрхнээсээ хөхөрч, Лютц бас дагаж хөхөрлөө.
— За ноён Миллер та Гольдрингийн бат итгэлтэйг одоо сэнхэрч мэдээ биз дээ? гэсэнд
— Лавтай мэдлээ гэжээ.
— Лютц та өнөөдрийи дотор дэслэгч фон Гольдрингийг хоёр дугаар зэргийн загалмай одонгоор шагнуулах тухай санал төлөвлөж бэлтгэ гэхэд нь
— Ёсоор гүйцэтгэе! гэж Лютц хариуллаа.
— Өмнө нь СС-ийн оберштурмбанфюрер10 Лангхейн сууж байгааг дэслэгч мэдээгүй биз дээ? Тийм үү, ноён Миллер ээ? гэж генералын асуухад.
— Яг тиймээ. Барон өөртэйгөө хэн ярьж байгааг тааварласан бол энэ шалгалт цус урсгалгүй дуусгах байсан гэж бодож байна. Бид одоо барон фон Гольдрингийн бат найдвартайг эргэлзээгүй мэдлээ гэхэд нь. Одоо ноён Миллер та бидэнтэй хамт хооллохгүй юу? гэж Эверс урив.
Фон Гольдрингийг шалгасан тухай Миллерийн яриаг генерал сонсоод илт сайхан зан нь хөлөлжээ.
— Хүндтэйеэ хүлээж авъя, ноён генерал аа! гэж Миллер мэхийн ёслов.
Урьд урьдынхыг бодвол их хөгжил шуугиантан болсон хоолны үед фон Гольдрингийн баатар зоригийн тухай бүгдээр шагшин хэлэлцлээ. Хоолны төгсгөлөөр генералын сэтгэл их хөөрч, Дорнод фронт дээр эхэлсэн давшилтын төлөө хундага өргөж, тэр давшилт энд байгаа хүмүүсийн олонхид энэ жилийн дотор Москвад очих бололцоо олгоно гэж хэлэв.
Шамберид болсон хэрэг явдлын сураг Сен-Ремид тийм хурдан дуулдана гэж Генрих огт санасангүй. Гэтэл алдар нь түүнээс түрүүлээд ирсэн байжээ. Генрих ирээд штабт очихоор явжбайтал хаалган дээр штабын офицер ахлах дэслэгч Фельднер түүнийг зогсоогоод
— Аа барон уу. Сайн явж ирэв үү. Таны баатарлаг үйлсийн тухай бид бүгд дуулсан. Танд анх түрүүн баяр хүргэхэд таатай байна гэж эелдэг бөгөөд хүндэтгэлтэй өгүүлэхэд нь Генрих тэр даруй учрыг ойлгосонгүй.
— Юун баатарлаг үйлс вэ? гэсэнд
— Битгий даруу зан гарга даа. Таны баатарлаг үйлсийн тухай өчигдөр хоолны дараа бүх офицеруудад генерал ярьсан. Генералд эрхэм Миллер бүгдийг ярьж өгсөн юм байна гэхэд нь
— Аа, түүнийг хэлж байгаа юм уу ... Баяр хүргэсэнд тань талархая гэж хариулжээ. Генрих үүдний танхимд ороод шатаар өгсөх гэтэл дэслэгчийг хараад вандан дээрээс босон харайж, эгцлэн зогссон нэг цэрэг түүний анхаарлыг татлаа. Тэр бол арван ес-хорин настай, цайвар үстэй, туранхайвтар, ухаалаг цэнхэр нүдтэй залуу байв. Чухамхүү нүдний нь харц Генрихийг саатан зогсоход хүргэжээ.
10 - Оберштурмбанфюрер - СС-ийн албаны цол. Барагцаалбал ахлах дэслэгч.

Сүүлийн удаа ss7 7-р сар.22.10 7:24 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Тэр залуугийн харцад ихэд гуниглан цөхрөнгөө барсан байдал байхыг ажиглахгүй өнгөрөхийн арга байсангүй. Хөлийн нь дэргэд үүргэвч нь байлаа.
— Чи хэн бэ? гэж дэслэгч асуусанд
— Би ахлах цэрэг Курт Шмидт байна, эрхэм дэслэгч ээ гэж тэр. цэрэг тодхон хариулав.
— Хаанаас явж байна вэ?
— Зуун арван долдугаар хорооны хоёрдугаар батальоны хоёрдугаар суманд алба хааж байгаад одоо Дорнод фронтод томилогдоод байна гэж тэр хүүхдээрээ шахуу залуухан цэрэг хэлэхдээ нүдэнд нь нулимс мэлтэгнэн байв.
— Таныг яагаад тийш нь шилжүүлж байгаа юм бэ?
— Сумангийн дарга ахлагч дэслэгч Фельлнерийн илтгэснээр гэхэд нь
— Та ахлах дэслэгчийн өмнө ямар гэм хийсэн юм бэ? гэсэнд
— Дөрвөн хоногийн өмнө ахлах дэслэгч Фельднер жаахан халамцуу байсан. Тэгээд би түүнтэй юхих ёсоор мэндлээгүй шиг санагдсан юм байхаа. Уг нь би үнэнээ хэлэхэд дүрмийн ёсоор мэндэлсэн юм. Тэгээд ахлах дэслэгч, намайг «Хэвт!», «Бос!» гэж тушаагаад л байлаа. Би тушаалыг нь тамираа барагдтал гүйцэтгэсэн. Би удалгүй эцэж орхилоо. Би ерөөс сул биетэй хүн, тэгээд өндийж чадахгүй болсон ... Ахлах дэслэгч намайг харааж зүхээд дараа нь тушаал биелүүлэхээс татгалзсан гэдэг илтгэл бичиж дорнод фронтод явуулахыг хүссэн юм гэв.
— Таны ярьж байгаа энэ бүгд үнэн юм уу?
— Чин үнэн, эрхэм дэслэгч ээ. Тэнгэрийн өмнө очсон ч! гэж залуу цэрэг хэлээд Гольдрингийг машид царайчилсан байдалтай харахад нь цэрэг шинельтэй тэр жаал хүүг Генрих өрөвдөөд
— Тэ Дорнод фронтод очихоосоо их айж байна уу? гэв.
— Эрхэм дэслэгч ээ, Дорнод фронт дээр миний хоёр ах алагдсан юм. Эх маань ганц надтай үлдээд байгаа юм. Намайг Дорнод фронтод явуулсныг ээж маань мэдвэл тэсэхгүй дээ.
— Та энэ тухай генералд ярихгүй яасан юм бэ?
— Хороон дарга хүртэл надтай ярихыг хүссэнгүй ... гэхэд нь Генрих бага зэрэг бодоод:
— Томилолтын тухай тушаал чинь танд байна уу? гэсэнд
— Энэ байна. Намайг энд Шамбери орох замын машин харж бай гэж тушаасан юм гэхэд нь,
— За Курт ээ, би генералтай яриад үзье. Харин таныг энд үлдээхийн тулд нэг шалтаг заах хэрэгтэй. Татгалзахгүй бол би таныг өөрийн үйлчлэгч цэргээр авъя гэж хэлъе. Зөвшөөрөх үү? гэсэнд
— Би таны бүх тушаал зааврыг ёсчлон биелүүлж, хэнээс ч илүү ажиллана гэхэд нь
— Бичиг баримтаа нааш нь аль. Намайг энд хүлээж байгаарай гэж Генрнх хэллээ.
Тэр цэрэг офицерыг хэлсэн үгээ буцчих вий гэж айсан юм шиг. дэслэгчид бичиг баримтаа өгөхдөө гар нь салганан чичирч байв. Генрих хоёрдугаар давхарт гарч, Лютцийн өрөөнд ороход Лютц ширээнийхээ цаанаас босож ирээд Генрихийн гарыг чанга атгаж:
— Аа Гольдринг уу. Уулзсандаа баярлаж байна. Таныг генерал өөр дээрээ даруй оруул гэсэн гэжээ. Генрих дугтуйтай бичгийг хүргэж өгсөн тухай штабын бичгийг ахмадад өгөөд генералын тасалгаанд орлоо. Генерал Эверс Гольдрингийг хармагцаа:
— За дэслэгч ээ, юу юу болсныг ярь гэхэд нь Генрих болсон бүх явдлыг нэгд нэгэнгүй ярив.
— Таныг хоёрдугаар зэргийн гөмөр загалмай одонгоор шагнуулах санал оруулсан гэхэд нь,
— Маш их баярлалаа, ноён генерал аа! Би өнөөдрийн дотор энэ тухай Бертгольдод захиа бичнэ. Миний төлөө халамж анхаарал тавьж байгаад тань хурандаа Бертгольд танд талархана гэж бат итгэж байна гэсэнд энэ хариулт генералын сэтгэлд нийцэж.
— Хурандаад мэхийн ёсолж байгааг минь дамжуулаарай гэв. Эрхэм генерал аа. танд нэг хүсэлт тавихыг зөвшнөөрнө үү.
— Болно.
— Энэ дор үүдний танхимд ахлах дэслэгч Фельднерийн рапортаар Дорнод фронтод томилогдсон нэг цэрэг хүлээж байна. Би уг нь энэ тухай яримааргүй байна. Гэвч ялангуяа тэр цэрэг бие махбодын хувьд сул дорой, бас хоёр ах нь Дорнод фронтод амь үрэгдсэнийг бодолцох юм бол ахлах дэслэгч арай хилсдүүлсэн бололтой. Надад үйдчлэгч цэрэг хэрэгтэй байгаа юм. Тэр цэргийг миний үйлчлэгч цэргээр үлдээнэ үү гэж хүсье, эрхэм генерал аа!
— Ердөө энэхэн үү? гэж генерал ихэд шалгарсан офицертоо илүү тус болж чадахгүй нь гэж жаахан урам хугарсан байдалтай өгүүлэв.
Генерал, Генрихийн гараас Куртийн бичиг баримтыг авч, нэг бичиг дээр өөрийн түрүүчийн хийсэн цохолтыг дараад дээд талд нь том бичгээр:«Дэслэгч барон фон Гольдрингийн үйлчлэгч цэргээр штабын дэргэд үлдээ» гэж цохлоо.
— Маш их баярлалаа, эрхэм генерал аа! Та миний нэг дэх хүсэлтийг ийм хурдан биелүүлсний дараа хоёр дахь хүсэлтээ тавихыг зөвшөөрнө үү гэсэнд
— Түүнийг чинь ч бас биелүүлж болох магадгүй гэж Эверс инээмсэглэхэд нь Тэгвэл Лион хотоос танд тусгайлан зориулж эрж олсон арван лонх хуучин франц шампан дарсыг надаас хүлээн авахыг хүсье. Таныг сайн шампан дарсанд дуртай гэж ахмад Лютц ярьж байсан юм гэхэд нь Эверс инээд алдаж:
— Таны энэ хүсэлтийг түрүүчийн хүсэлтээс илүү дуртайяа гүйцэтгэе гэв.
— Явж болох уу?
— Явж болно. Ар гэрийн байдлыг харгалзан долоо хоногийн чөлөө олгохыг хүссэн өргөдлөө өнөөдөр өгөөрэй.
— Ай, маш их баярлалаа, эрхэм генерал аа. Би энэ тухай хэдийнээс хүссэн боловч гуйж зүрхлээгүй юм.
Генрихийг доош бууж ирэхэд Курт Шмидт вандан дээрээ босон харайж, цол зэргийн ёсыг мартаж орхиод дэслэгч тийш гүйн ирэхэд нь
— За Курт ээ! Та одоо миний үйлчлэгч цэрэг болсон гэж Генрих өгүүлэв.
Залуу цэргийн царайд баяр баясгалан тодорсон нь Генрихт бас нөлөөлж, цэрэг хувцастай тэр залуухан хүү даавуу малгайгаа алгандаа шингээчих гэсэн юм шиг хүчлэн базалж байгааг хараад ялдамхан инээмсэглэв ... Курт Шмидт, дэслэгчийг нүд салгалгүй ширтэж, нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн хацар нь улайгаад
— Эрхэм дэслэгч таны ачийг яаж хариулахаа мэдэхгүй байна гэхэд нь
— Үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж ачийг хариулаарай. Одоо миний хуучин үйлчлэгч цэрэг Фриц Зеллерийг эрж ол. Тэр чамд юу хийхийг зааж, ер нь бүгдийг тайлбарлаж өгнө. Чи хаана суухыгаа штабаас мэдэж аваад штабын өөдөөс харсан «Темпль» зочид буудалд очоорой гэв.
Генрихийг зочид буудал тийш явж байтал замын дунд штабын бичээч гүйцэж очоод:
— Ноён дэслэгч танд захиа иржээ гэж захидал өгөв. Гольдринг тэр захиаг хайхрамжгүй авч, халаасандаа хийчихээд тасагтаа орсон хойно л Бертгольдоос ирсэн захиа байхыг сая үзлээ.

Бертгольдын бичсэн нь:
«Хүү минь, би чамайг төрсөн хүү шигээ санаад байна. Ажил их байсан учир захиа бичилгүй удлаа. Одоо би штабт байранд нэг хэлтсийн удирдагчаар ажиллаж байна. Гурван хоногийн өмнө надад хошууч генерал (группенфюрер) цол олгосон. Чамайг одоо дэргэдээ татаж авах бололцоогүй байна. Тийм бололцоо гарсан даруйд чамайг татаж авна. Фрау Эльза, чиний дүү Лора хоёр чамтай уулзахыг маш их хүсэж, танай генералаас чөлөө авч өгөхийг надад шаардаж байна. Миний найз эрхэм Эверс намайг бодоод үүнийг ёсоор болгох биз гэж найдаж байна. Татгалзвал нь надад бичээрэй. Ер нь чи захиа бичиж байхад болохсон.
гэжээ. Генрих захиаг уншиж дуусгаад хурдан зуур хувцсаа тайчиж орондоо оров. Хичнээн их ядарснаа сая л мэдлээ. Шамберид өнгөрүүлсэн шөнө сэтгэл асар их чилсэндээ ч тэр биш. Өнөөдөр ч гэсэн дээ! Санаа амар, хөгжилтэй дүр үзүүлж байх хэрэгтэй байв. Гэтэл Лионы сонинд Дорнод фронтоос ирсэн сурвалжилгаа, гэрэл зураг, мэдээ дүүрэн гарч, гитлерийн дээрэмчдийн том давшилт эхэлсэн тухай бичиж. сонинуудын үгээр бол давшилт зогсолтгүй, саадгүй өрнөж байгаа ажээ. Хэн бүхний мэдэх Геббельсийн хэтрүүлгийг харгалзах хэрэгтэй ч гэсэн энэ мэдээнд үнэний хувь байж таарна. Ингээд гитлерчүүд давшиж байгаа ажээ.
Генрих энэ бүхнийг хаяж орхиод улаан цэргийн ерийн шинель өмсөж гартаа автомат барьж тулалдвал яасан дуртай байхт бол! Фронт дээр германчууд ялж байна гэсэн мэдээ уншиж тэр мэдээнд баярлаж байгаа дүр үзүүлж, үнэндээ гар буугаа хуйнаас нь гаргаж ирээд нэг ширээнд суугаа улсаа буудаж орхимоор байтал ялалтын төлөө уух хэрэг болж байна. Гэвч ингэх хэрэгтэй гэж тушаасан билээ. Рольдоо цаашид ч жүжиглэж ... хүлээгээд байх хэрэгтэй.
«Хүлээнэ» гэдэг хичнээн аймшигтай үг болохыг ийм хурц мэдэрдэг хүн байхгүй бизээ. Галт тэргэнд суугаад сэтгэл маш их яарч яваа хүнд зам ч уйтгартай.галт тэрэг ч дэндүү удаан явж байх шиг санагдах агаад зорьсон газартаа хурдан хүрэхийн тулд амьдралаасаа энэ замд зарцуулах цагийг хасахаас ч татгалзахгүй билээ.
Залуу хархүү болзоонд иртэл бүсгүй нь болзсон цагаасаа хожимдсон байхад сэтгэлтэй болсон тэр залуу элдвийг эргэлзэн ингэж хүлээж зовж байхын оронд амьдралынхаа хэдэн минутыг яасан дуртай өгөх бол.
Хувь заяа дуулгавартай болбол хүний хүсэлд захирагддагсан бол олон хүний нас их л богинохон байхсан. Хүн тэсвэрлэшгүй хүлээхийн зовлонт минут, цаг, өдрөөс ангижирч зорьсондоо түргэн хүрэхийн тулд насаа өөрснөө богиносгох байсан бизээ.
Генрих ч гэсэн одоо эх орондоо очихын тулд насныхаа тэн хагасыг дуртайяа өгөх билээ.
«Хувь заяа дуулгавартай байдагсан бол» гэнэ шүү! Ямар балай бодол төрөв вэ? Бид хувь заяагаа өөрснөө мэдэх ёстой шүү дээ. Үүний тулд хоосон бясалгаад суулгүй, минут бүрийг хэмнэн тэмцэх хэрэгтэй. Хэрэв шаардагдвал шүдээ зууж байгаад хүлээх хэрэгтэй. Минут бүр осолдон унаж болох ёроолгүй нүхний амсар дээгүүр хэнэггүй алхлах хэрэгтэй. Одоо ч гэсэн тасалгаанд нь хүн орж ирээд юм бүгд дуусаж болох шүү дээ.
Хэдий тийм боловч Сен-Ремийн ойролцоо, газар дор ажиллаж байгаа хүмүүст өөрөөс нь хэдэн хувь хэцүү байгаа. Генрих өөрөө болгоомжтой байвал ялалтын саруул сайхан өдрийг үзнэ. Юм бүгд ганц өөрөөс нь, өөрийн зориг самбаа, чадвараас шалтгаална. Гэтэл тэр газар дор хаягдсан, нарны гэгээ үзэх, эрүүл агаар амьсгалах, ертөнцийн сайхныг харах, эх орондоо буцаж элгэн садан, ойр дотныхонтойгоо уулзах ямар ч найдлагагүй орос франц, чех, польш хүмүүс өөрснийгөө аврахын тулд юу хийж чадах билээ? Тэд бас дайсанд ажиллаж, дайсныг шинэ миномет, бүүр их үхэл таригч минометоор зэвсэглэхэд хүрч байна. Миномет бүр нь тэдний өөрсдийн үхлийг ойртуулж байгаа шүү дээ, Газар дор хаягдсан гэр хүн бүхний аймшигт үхлийг ойртуулж байгаа хэрэг. Газар дор завод байдаг гэж Лютц тэр нэгэн удаа гэнэ алдсан нь аз болжээ. Чухам тийм үхлийн лагерь байлгахгүйн төлөө Генрих тэмцэх ёстой. Үгүй, өөрөө ядрах, амрах эрх алга! Генрих сэтгэл алжааж ядарна гэдгийг мэдрэх ёсгүй. Яагаад вэ гэвэл биелүүлсэн даалгавар бүр ялалтын цагийг ойртуулна. Энэ бол өөрийг нь амраад хэвтэж байгаа энэ минутад хүүр хайлах газар шатаж байгаа хүмүүсийн өшөөг авч буй хэрэг. Амрах цаг байхгүй, амрах ч ёсгүй. Генрих орноосоо босон харайж, хувцсаа өмсөж эхэллээ. Шатаар бууж явахдаа генералд амалнаа санаж, зоогийи танхимд оров.
— Сайн байна уу, ахай! гэсэнд Тарваль авгай
— Аа та хүрээд ирээ юу. Таныг бүр өглөөгүүр ирнэ гэж бодож байсан болохоор зүгээр яваа байгаа даа гаж сэтгэл зовж байлаа. Та суу л даа гэхэд нь
— Тарваль авгай танаас хүсэх чухал зүйл байна. Та үүнийг биелүүлж өгвөл үнэн сэтгэлээсээ баярлана гэв.
— Таны төлөө чадах л юм байвал хийнэ гэдгийг барон та мэднэ шүү дээ.
— Надад арван шил сайн шампан дарс хэрэгтэй. Тэгэхдээ та намайг явахын өмнө дайлдгаас дутуугүй сайн дарс шүү.
— Надад өөрт байхгүй ... Гэсэн ч олдох газар бий. Хагас цагийн дараа олж өгье.
— Та боож бэлтгээд байгаарай. Би шинэ үйлчлэгч цэргээ явуулна. Тэр хэрэгтэй газар нь аваачиж өгнө. Генрих цааш эргээд явах гэтэл энэ үед хажуугийн хаалга нээгдэж, Моника гүйн орж ирээд
— Ээж ээ, та мэдэх үү би ... гэснээ Генрихийг хараад зог тусаж, царай нь улайв.
— Сайн байна уу, мадемуазель Моника. Таны бие ямар байна? гэсэнд эх нь охиныхоо өмнөөс
— Бие нь сайн. Харин та нарын хичээл урагшгүй байна гэж сэтгэл нь зовоод байгаа гэхэд
— Ээж ээ! гэж охин нь зэмэлсэн байдалтай дуугарахад нь
— Би үүнээс хойш хичээнгүй сайн сурагч болно. Бяцхан багш маань хичээлд хожигдохгүй ирж байг гэж Лионоос үүнийг авчирсан ... гэж Генрих хэлээд халааснаасаа жижигхэн хайрцаг гаргаж, Моникагийн гарыг бариад бүсгүйн бугуйд жижигхэн цаг зүүж өгөх гэсэнд Моника гараа татан авч:
— Яах юм бэ! гэв.
— Мадемуазель аа, үүнийг бэлэг гэж битгий бодоорой. Таны надад хичээл заах гэж зарцуулдаг цагийн өчүүхэн хөлс гэж бодоорой. Ер нь та герман офицерт зүгээр нэг талархах сэтгэлээр үнэгүй хичээл заавал хачин хэрэг шүү дээ.
— Харин ... гээд бүсгүй дуугүй болов. Генрихийн хэлсэн үг Моникаг илт сандаргажээ.
Үнэндээ юу боллоо гэж зав чөлөө цагаа энэ офицергой хичээллэхэд зарцуулж байдаг билээ? Аягүй бол өөрийг нь ихэд хүндэтгэж, баярлуулж байна гэж бодож магад. Гэтэл Моника ямар ч байсан энэ баронтой харилцаагаа нэг эвийг нь олох ёстой шүү дээ ... Эс тэгвэл юу ч олж мэдэж чадахгүй. Одоо яах билээ? ... гэж бүсгүй .бодох зуур эх өөдөө яах вэ гэсэн байдалтай харсанд
— Чи баронд талархвал дээргүй юу? гэж Тарваль авгай өгүүлсэнд
— Баярлалаа, барон! гэж бүсгүй дуулдах төдий шивэгнэв.
— Та завтай бол өнөөдөр яг зургаан цагт хичээлээ эхэлье.
— Тэгвэл хоёулаа цагаа шалгаж тааруулъя. Харав уу, бараг таван минутын зөрөөтэй байна. Та бид хоёрын хэн нь амьдралдаа яарч, хэн нь хожимдож байгаа юм бол доо?
— Би л яарч байгаа байхаа даа. Сая наашаа бууж ирэхийнхээ өмнөхөн цагийн эргэлтийг хурдатгахын тулд насныхаа хагасыг өгмөөр санагдаж байсан юм.
— Яагаад тэр билээ? гэж Моника төв байдлаар асуухад нь
— Зорьсондоо түргэн хүрэх гэж.
— Ямар зорилго вэ?
— Мадемуазель танд хэзээ нэг цагт хэлэх ч магадгүй. Тэр цагийг хүлээх хэрэгтэй байна гэж Генрих тоглосон ч юм шиг, үнэнээсээ хэлсэн ч юм шиг хариулаад эх охин хоёрт мэхийн ёслоод гарав. Генрих штабын байшингийн үүдэнд нэг машин, түүний хажууд Эверс, Лютц хоёр зогсож байхыг хараад дэргэд нь очиж:
— Ноён генерал аа, танд хошууч генерал Бертгольдоос мэнд уламжлахыг зөвшөөрнө үү гэсэнд
— Уухай! Хошууч генерал болчихоо юу?
— Тиймээ. Би саяхан захиа аваад байна. Эрхэм Бертгольд одоо ноён Гиммлерийн штаб байранд ажиллаж байгаа гэж бичсэн байна.
— Оо-ёо, чин сэтгэлийн угаас баяр хүргэе гэж Эверс учиртай дуугарчээ. Генерал, Бертгольд биш, барон фон Гольдринг л Гиммлертэй ажиллах их нэр төрийг олсон юм шиг Генрихийн гарыг удтал атгаад
— Ахмад Лютц бид хоёр ажлаар явлаа. Тэгэхлээр биднийг үдийн хоолон дээр хүлээсний хэрэггүй гэж хэлээрэй гэж Эверс машинд суусан хойноо өгүүлэв.
— Тэгвэл оройн хоол захиалахыг зөвшөөрнө үү, «Темпль» зочид буудлын хоол нь их сайн гэсэнд
— Тантай хамт маш дуртайяа оройн хоол идье. Таны азтай баатар гавьяатай буцаж ирснийг тэмдэглэх хэрэгтэй шүү дээ. Ахмад та яах вэ?
— Би баронтой хэдэн удаа оройн хоол идсэн. Барон франц хоол гоц сайн мэддэг хүн гэдгийг хэлэх хэрэгтэй байна гэхэд нь
— Хоолыг хэдэн цагт захиалах вэ? гэж Генрих асуув.
— Бид найман цагт ирнэ гэж генерал хариулав. Лютц Гольдрингт хандан
— Эрхэм дэслэгч ээ, төмөр шүүгээнийхээ түлхүүрийг танд үлдээе. Шүүгээний дээд талд нь бичигтэй хавтас байгаа. Та тэр бичгүүдийг үзэж танилцах хэрэггэй. Миний тасалгаанд сууж байгаад уншаарай. Түлхүүр хаяузай. Уншсан бичиг бүрийнхээ дор гарын үсэг зураарай гэхэд нь Генрих ярвайж,
— Үнэнээ хэлэхэд бүх бичиг зохиолын дотроос эрхэм ахмад таны унш гээд байгаа тиймэрхүү төрлийн бичигт би хамгийн дургуй хүн шүү гэсэнд генерал инээд алдаад жолоочдоо явахыг тушаав.

Вильгельм Бертгольд ёслов»

Лютцийн хэлсэн хавтас нь «Маш нууц» гэсэн тэмдэгтэй ажээ. Генрих тасалгааг дотроос нь түгжээд хавтсан доторхи бичгийг үзэж эхэллээ. Ихэнх нь сонирхол багатай зүйлс байв. Генрих хурдан гүйлгэн уншиж, бичиг бүрийн эцэст гарын үсгээ үлдээв. Харин нэг баримт түүний анхаарлыг татлаа. Энэ нь танк эсэргүүцэх хориглолтын аргын тухай заавар, түүний зураг байжээ. Үүнд дайсны танкийг устгаж, бэхэлсэн цэгийг дарахад зориулсан «Голиаф» гэдэг одой танкийн тухай зүйл байв. Асар их дэлбэлэх хүчтэй тэр «Голиаф» танкийг радиогоор жолооддог бөгөөд нэн сайн маневрлах чадалтайн дээр 90 километр хүртэл хурдалдаг байна. Өөр танктай мөргөлдөх буюу удаан цагийн бэхлэлт дээр гараад өөрөө дэлбэрч, цохисон тэр саадаа агшин зуур устгадаг байна. Энэ бол шинэ зүйл байлаа. Генрих тэр заавар түүнд хавсаргасан зургийг хэд дахин гэрэл зураг татууллаа. Одоо хавтсыг хамхиж, шүүгээг түгжиж болох боллоо.
Гэртээ харимааргүй санагдана. Гадуур жаахан явдаг юм уу? Дараа нь яг зургаан цагт Моникатай хоёул толь бичиг, дэвтэр бариад сууна. Бяцхан багш нь Генрихийг алдаа хийх буюу үгийн өргөлтийг буруу дуудах бүр хөмсөг зангидна. Хичээл дууссаны дараа хоёул хэдэн үг сольж, аягүй бол маргалдана. Тэгээд хоёул жинхэнэ бодлоо бие биеэс нууна. Тэр хоёрын яриа уралдаан тэмцээнтэй адил байх бөгөөд багш, сурагч хоёул жадаа зөрүүлэн бие биеийн өөдөөс харж зогсоод онож хатгаж болох цагийг анан хүлээж байгаа туялзуур жадчингуудтай адил санагдана. Сүүлийн үед Моника арай эелдэг болж, тэр ч байтугай нэг л хачин жигтэй хардаг болсон юм. Чухам энэ нь Генрихийн сэтгэлийг хамгаас илүү түгшүүлнэ. Бүсгүй өөрт нь тун аятайхан санагдах болсныг Генрих мэдэж байлаа. Гэтэл бүсгүйг таашаан үзэх эрх байна уу? Генрихийг өөрийн ард түмний дайсан биш, жинхэнэ анд нөхөр нь, францын эрх чөлөөний төлөө тэмцэгч хүн бүхний санаа нэгтэн нь гэж мэдсэн байлаа ч гэсэн энэ бүсгүйтэй харилцаагаа хайр дурлал болтол лавшруулах эрх байхгүй. Моникатай ямар ч гэсэн ханилан сууж чадахгүй шүү дээ. Тэгвэл ямар найдлага байна вэ? Түр зуур янаглах уу? Үгүй, Генрих хэзээ ч тийм юм хийхгүй. Энэ гайхалтай бүсгүй жинхэнэ жаргал үзэх ёстой. Гэтэл Генрих энэ бүсгүйг өөртэйгөө хамт ёроолгүй гүн нүх рүү татаад оруулчихаж магадгүй гэж бодно ...
Үүний хажуугаар Бертгольд Генрихийг охиныхоо болзоот хархүү болгох гэж найдаж байгаа нь илт байна. Генрих одоохондоо Бертгольдын урмыг хугалахгүй л дээ. Тэгвэл Гиммлерийн штабт ажилладаг тийм нөлөө ихтэй хүн лүгээ харилцаагаа муутгана гэсэн үг болно. Хэрхэвч тиймд хүргэж болохгүй. Гиммлерийн өөрийн нь штаб-байрын нэг хэлтсийн даргын араар өөрөө айх юмгүй сууж болно. Эверс өөрт нь сайн хандаж байгаагийн учир тодорхой. Генрих фон Гольдринг бол дээгүүр албан тушаалтай тэр гестапогийн хүний нэрлэсэн хуурай хүү гэдгийг Эверс мэднэ. Тийм дээрээс Генрихийг Лоратай сууна гэж Бертгольдыг аль болохоор горьдоох хэрэгтэй болж байна.
Лорагийн ядаж нэг захиаг Моника олж уншвал хөх инээд нь хүрэх байх. Бэртэгчин уярангуй байдал, дээгүүр тушаалтай түшмэлийн охины омог дээрэнгүй зан, тэнэгшээр байдалтай нийлсэн нь мэдэгдэнэ. Ийм хүүхэнд юм бүхэн бүрэн байна. Харин гоо үзэсгэлэнт, хурц ухаант Моника зоогийн танхимд согтуу герман офицеруудад үйлчлэх хэрэгтэй болж байна. Моника шиг зан чанартай хүнд энэ амар уу?! Уг нь Моника тэднийг өөрөөсөө жаахан айдаг болгож чадсан байна. Гэвч бүсгүй ганцхан болгоомжгүй алхам хийж орхивол түүний халдашгүй гэдэгт итгэл гуйвж. офицерууд хэл амаа билүүдэж, гараа зоргонд нь тавих болно ... Бүсгүйн өөрт нь хэлний хичээл заадгийг хэнд ч мэдэгдэхгүй, ер нь түүний нэрийг өөртэйгөө холбоогүй байлгах хэрэгтэй юм. Генрих хэрэг төвөгт орвол бүсгүйг заавал Гестапод дуудаж аваачина. Тэгээд энэ бүх хэрэг юу болж дуусахыг хэн мэдэх билээ. Моника Генрихийн хэрэг явдалд холбогдолгүйгээ баталж чадах биз. Гэтэл партизануудтай холбоотой байвал яана? Моникаг партизануудтай холбоотой гэж Генрих бараг эргэлзэхгүй байлаа. Моника шиг ийм омог бардам, бие даасан, ёстой эх оронч бүсгүй ард түмнийхээ дайсантай хийж байгаа тэмцлээс хөндий байж чадахгүй. Энэ лав тийм гэж Генрих бүр бат итгэж байжээ. Үүнийг яаж мэдэж авах вэ? Бяцхан багш нь үргэлж биеэ манаж, өөрөө ярихаасаа асууж лавлах нь илүүтэй байдаг ... Уг нь Моникаар дамжуулаад орон нутгийн партизаны хөдөлгөөний удирдагчидтай холбоо тогтоовол юутай сайн билээ. Генрих өөрөө тэдэнд, тэд өөрт нь маш их хэрэг болохсон. Ингээд энэ бүсгүйтэй цаашид ч гэсэн зүгээр нэг үерхэж нөхөрлөхөөс хэтрэхгүй байх хэрэгтэй юм байна. Зүрхээ дарж, жигд тайван байх хэрэгтэй. Хажууд нь гоо үзэсгэлэнтэй, сэтгэл татсан сайхан бүсгүй байж байхад хорин хоёр настай залуу тайван байна гэдэг тун бэрх. Гэсэн ч тийм байх нь хэн хэндээ илүү дээр ажээ. Генрих ингэж шийдээд дотор нь уужрах шиг болж, хичээлийн үед урьдынхаас илүү жигд тайван төвшин байжээ. Үүнийг нь Моника баахан гайхаж, тэр ч байтугай сэтгэлийг нь хөндсөн бололтой. Моника бас албархаг ёсорхуу байдалтай байлаа. Ингээд тэр хоёрын тэсэж ядан хүлээж байсан хичээл сонирхолгүй, уйтгартай болж өнгөрчээ. Оройн яг найман цагт «Темпль» зочид буудлын тохилог нэг тасалгаанд генерал Эверс, дивизийн штабын дарга, дуу цөөтэй зожиг хурандаа Кунст, ахмад Лютц, Гольдринг дөрөв оройн хоол идэхээр цугларлаа. Эверс ширээний засал, зууш, дарсыг хараад сэтгэл дүүрэн байгаа бололтой. Генрихийн мөрөн дээр гараа тавьж:
— Барон та ёстой онцгой даалгавар гүйцэтгэх офицер юм. Даргынхаа юунд дуртайг хүртэл тааж мэддэг байна гэлээ. Тарваль авгай өнөөдөр үнэхээр гараа гаргажээ. Янз янзын хоол ээлж дараагаар ирж, хоол бүрд онцгой дарс барьж байлаа. Элэг өвчтэй гэж үргэлж үглэж байдаг Эверс сайхан хоолонд их дуртай. дарсны чанарыг муугүй мэддэг хүн юмсанж. Тарваль авгайн хоолны чанар, шилж авчирсан дарсыг генерал их үнэлэв.
Кунст, Лютц хоёр ерөөс хоолонд муугүй улс бөгөөд одоо дөрвөн хүний дайтай идэж ууж, Генрих өөрөө тэдний өмнөх хундагыг хоосон байлгахгүйг хичээнэ. Тарваль авгай амттанд жимс, шарз, нимгэхэн зүссэн бяслаг тавьжээ. Навчин янжуур аль хэдийн авчирч ширээн дээр тавьсан байлаа.

Анхны хундага шарзыг ууцгаасны дараа яриа хөөрөө дэлгэцгээлээ. Дуу цөөтэй хурандаа Кунстхүртэл сүүлдээ ам ангайж, хэзээний зангаар аль амандаа орсныг хамаагүй ярилаа. Түүний хэлсэн зүйл нь нийтийн наргианд огт таарахгүй үг байв. Кунстийн ярьсан нь:
— Эрхэм генерал та дуулсан уу? Өнөө шөнө манай дивизийн хэсэг дээр Сен-Жюльен, Лантерно хоёр суурингийн хооронд ахмад Вейснер, дэслэгч Рейхер гэдэг СС-ийн хоёр офицер алга болчихсон. Хоолны өмнө таны сэтгэлийг үймүүлэхгүй гээд энэ тухай танд илтгээгүй юм гэж хөлчүүрхэн инээмсэглэхэд нь:
— Алга болчихсон гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж генерал гайхан асуусанд
— Тэд Лантерно тосгоноос шөнө гараад тогтоосон цагт эрхэм Миллерийн хүлээж байгаа Сен-Жюльенд очих ёстой байсан юм. Тэдний гарсныг Мюллерт мэдэгдсэн байна. Тэднийг зохих цагтаа ирэхгүй болохоор нь Миллер зовоод Лантерно тосгон руу утастдсанд офицерууд тэндээс аль хэдийн машинаар гарсан гэж хариулжээ. Миллер бүр их сэтгэл түгшээд тэдний өөдөөс хэдэн мотоцикль явуулсанд тэдэнтэй дайралдах нь битгий хэл, машиныг нь ч олсонгүй. Тэгээд манай арван нэгдүгээр хэсэг дээр түгшүүр зарласан байна. Офицеруудын эрэлд суман цэрэг гаргаж, бүр өглөө болсон хойно замаас хол, голын дэргэд Вайснер, Вейхер хоёрын сууж явсан машиныг онхолдуулсан байхыг олжээ. Тэд өөрснөө одоо болтол олдоогүй байгаа. Эрэл үргэлжилж байна. Үүнд зориулж би дахиад нэг суман цэрэг гаргасан гэсэнд
— Чөтгөр алгад! гэж Эверс хараагаад,
— Удахгүй бид шөнө гудамжинд гарч чадахаа байх нь шив. Эрэлд илүү олон хүн гаргах хэрэгтэй. Буруутай этгээдүүдийг ямар ч байсан ол. Олсон цагтаа бусдад сануулга болохуйц сайн цээрлүүлэн шийтгэ гэлээ. Кунстийн ярьсан зүйл Гольдрингийн зочдын сэтгэлийг үймүүлэв. Эверс цагаа харж,
— Ноёд оо! Би явж амрах цаг боллоо гэж хэлээд суудлаасаа босож, оройн хоолны өөртөө оногдох хувийн үнийг төлөх гэж түрийвчээ гаргахад нь Генрих түүнийг зогсоож:
— Хоолны үнийг төлчихсөн гэсэнд генерал түрийвчээ дуртайяа далд хийгээд
— Аа бүүр тэгсэн үү. Тэгвэл баронд дахин талархлаа илэрхийлье. Бүгд тун аятайхан боллоо гээд штабын даргад хандаж.
— Кунст ээ! Барон фон Гольдринг дэслэгчийн погон нилээд удаан зүүж яваа юм шиг санагдахгүй байна уу? Баронд ахлах дэслэгчийн погон илүү зохих бус уу? гэсэнд
— Таны хэлснийг бүрэн зөвшөөрч байна, эрхэм генерал аа! гэж хурандаа баталсанд
— Тэгвэл маргааш зохих бичиг баримтыг бэлтгээрэй гэж генерал өгүүлээд Генрих тийш эргэж,
— Та хэзээ амралтаар явах вэ? гэж асуухад нь
— Алга болсон, яагүй бол алагдсан офицеруудыг эрж олоход тусалчихаад явна гэхэд нь
— Тун магтууштай үг байна. Зовлонд учирсан нөхдөө орхихгүй байх нь офицер хүний үүрэг. Герман офицерынх шүү гэж Эверс онцлон хэллээ.
Тун учир битүүлэг нөхцөл байдалд алга болсон гестапогийн офицеруудыг гурван өдөр дараалан эрэв. Эрэлд Генрих ч бас оролцлоо. Бертгольдын албан тушаал түргэн ахиж байгааг генерал Эверс мэдээд онцгой даалгавар гүйцэтгэх офицертоо улам анхааралтай, улам талтай хандах болов. Генералын тушаалаар Гольдрингийн хувийн мэдэлд шинэхэн «Опель-капитан» машин гаргаж өгчээ. Энэ нь Генрихийн хүлээсэн үүргээ биелүүлэх явдлыг ихээхэн хөнгөвчилнө. Одоо үйлчлэгч цэргийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээгээр жолоочийн үүргийг хавсран гүйцэтгэх болсон Курттэй хоёул Генрих Лантерно, Сен-Жюльен хоёр тосгоны хоорондох замын метр бүрийг шахам шинжин үзсэн боловч алга болсон хүмүүсийн ямар ч ул мөр олдсонгүй. Миллер ч амжилт олсон гэж гайхуулах юм байсангүй. Дээд дарга нар нь эрлийн явцын тухай өдөр бүр лавлах удаа бүр Миллер:
— Шинэ зүйл алга гэж хариулахад хүрч байлаа.
Баронд тун урагштай, хутган үймүүлэгч этгээдэд урагшгүй болж дууссан нөгөөх шалгалтаас хойш Миллер Гольдрингт хязгааргүй итгэх болжээ. Үүнд нь хошууч генерал Бертгольд Миллерийн шууд дарга болсон явдал хамгийн их нөлөөлж тус болсон байна. Гольдринг хуурай эцэгтээ Миллерт өчүүхэн төдий дургүйцсэн байдал илэрхийлэн бичвэл хошууч Францад суухын оронд Дорнод фронтод очих хэрэгтэй болж мэднэ. Өөрийн гавьяа зүтгэлээр сайрхаж, ая нь таарвал л 1933 оны фашист үймээнд оролцсон. Гитлер өөртэй нь гар барьсныг ярих дуртай гестапогийн хуучин офицерын санаанд тийм хэтийн төлөв тааламжгүй санагдана.

Ийм учраас Миллер сүүлчийн хоёр өдөр Гольдрингийн машинаас гарсангүй, өчүүхэн л бололцоо гарвал дэслэгчийн авъяас чадварыг хичнээн өндөр үнэлж байгаагаа мэдүүлэхийг хичээж явлаа.Өнөөдөр Миллер, Гольдринг хоёр өдрийн хоёр цагаас хойш буцаж ирэв. Тэд нэгэнт үдийн хоол идсэн учир гуанзанд очих хэрэг байсангүй. Хоолны цагаас хожимдсондоо ч харамссангүй. Ерөөс хоол идэх дургүй байжээ. Явдалдаа ядарч, аагим халуун наранд зүдэрсэн тэр хоёр зүгээр зуны зуушийн газар орж, аяга хүйтэн сект11 уухаар шийджээ. Сэрүүн ундаан ч Миллерийн сэтгэлийг сэргээсэнгүй, дотор нь шатсаар байлаа. Түүнийг одоо харвал мөр аллаж орхиод хилэгнэн уурлаж байгаа эргүүлийн нохойтой адилхан харагдана.
— Барон та бид хоёр ингээд юу ч олохгүй гэж үү? Өнөөдөр би утасны харилцуур авахаасаа ч ичиж байна. Би юугаа хэлдэг билээ гэж гомдол тавихад нь
— Хоёр хүн ул мөргүй алга болох ёсгүй, бага ч гэсэн ул мөр заавал байх ёстой. Нэгэнт мөр байгаахойно бид олно доо. Халуун жаахан намдтал амарч байгаад дахин явна. Энэ удаа азын тэнгэр наашаа харж магадгүй гэж Генрих тайвшруулсанд
— Горьдож л сууя гэж Миллер хэлжээ. Миллер хамт яваа хүнтэйгээ салах ёс гүйцэтгэж, сүүлд уулзах газраа болзож тогтлоо. Генрих асрын дорхи ширээнд суусаар хоцров.
Энэ үед гудамжаар явах хүн цөөн, бүгд сүүдэр бараадсан тул Моникагийн танил дүрс Генрихийн нүдэнд тэр даруй туслаа. Бүсгуй гудамжны нөгөө талаар гучаад насны өндөр туранхай франц хүнтэй ярилцан яваа харагдана. Тэр хүн Моникаг сугадаад их хөгжилтэй юм ярьж яваа бололтой. Франц хүн унжуу хамраа цаг үргэлж үрчилзүүлж, үе үе тас тас хөхрөн бүсгүйн өөдөөс харна. Атаархах сэтгэл Генрихийн зүрхийг хөндлөө. Генрих Моника, хөгжилтэй франц хоёрыг харахгүй гэж нүүр буруултал хаалганаас гурав дахь ширээн дээр хажуулдасхийн суусан хижээл насны франц хүнтэй харц тулгарав. Тэр хүн бүдэг өнгөтэй хар шил шиг нүдээ Генрихээс салгалгүй ширтэж жимийсэн уруулын нь булан таталдана. Тэр франц хүний сууж байгаа ширээний дэргэд хоол зөөгч эмэгтэй дөхөж очиход тэр хүн мөнгөө төлөх гэж түр зуур өөр тийш харснаа дахиад л Генрихийг нүд салгалгүй ширтээд байлаа. Генрих тэр хүний авир араншин, царайн байдлыг сонирхоод бас хэдэнтаа анхааралтай харав. Цаад хүн өөрийгөө герман офицерын ажигласныг лавтай мэдээд хүн ажиглаж байна уу, үгүй юу гэж лавласан маягтай түргэн зуур эргэж хараад халааснаасаа нэг дугтуй гаргаж ширээн дээр тавиад дээрээс нь хуруугаараа тогшиж, тэр дугтуйг герман офицерт зориулан үлдээж байгаагаа мэдэгдээд. Франц хүн дахин нэг эргэж харчихаад гарч явлаа.
«Дахиад хутган үймүүлж байна» гэсэн бодол Генрихийн толгойд зэрсхийлээ.
Генрих мөнгөө ширээн дээр тавьж орхиод бас суудлаасаа босож, нөгөө франц хүний сууж байсан ширээний дэргэдүүр өнгөрөхдөө дугтуйтай бичгийг хүнд мэдэгдэлгүй авч, мундирийнхээ халаасанд хийлээ.
Ядаргаа нь даруй арилав. Генрихийн сэтгэл дахин хөвчилж, тархи нь хурдан бөгөөд туйлын оновчтой саруулхан ажиллах болов. Генрих хоёр минутын дараа өрөөндөө орж ирлээ. Үүдний өрөөнд суугаа Куртэд хүн оруулахгүй байхыг тушаагаад үүдээ сайн хааж, нөгөө дугтуйг гаргаж үзвэл ямар ч хаяг, бичиг тэмдэггүй, цав цагаан дугтуй байлаа. Генрих дугтуйг гартаа эргүүлж тойруулан үзээд захыг нь болгоомжтой огтолсонд дөрөв нугалсан жижигхэи бичиг шал дээр уналаа. Генрих тэр бичгийг уншиж үзээд хэмжээлшгүй их гайхаж, сэтгэл нь догдолжээ.
11 - Сект - алимаар буйлуулсан дарс.

Захиаг муухан герман хэлээр бичсэн байх боловч бараг дармал бичгийн хэлбэртэй тодхон бичжээ. Үл мэдэгдэх хүний бичсэн нь:
«Би франц хүн боловч германчууд та бүхэнд хамаг сэтгэлийн угаас үнэнч байдаг. Ийм учраас нэгэн зүйлд та нарт туслахыг өөрийн үүрэг гэж үзэж байна. Би энэ захиаг чухам хэнд өгөхөө мэдэхгүй байгаа учир хэнд ч хандан бичээгүй юм. Би өөрөө штабт очих арга алга. Намайг германчуудад талтай байдаг гэж орон нутгийн хүмүүс ажиг сэжиг авсан учир та нарт тусалж байна гэж мэдвэл макиуд ална. Энэ захиаг аятай учрал тохиолдоход герман офицерт өгөхөөр бичлээ. Авсан хүн зохих газар нь хүргэж өгөх буйзаа. Та нар макиудад баривчлагдсан хоёр офицерыг хэдэн өдөр эрж байгааг би мэднэ. Та нар тэднийг олоогүй, хэрэв би туслахгүй бол олох ч үгүй. Хоёр офицерыг алж, хүүрийг нь та нарын машиныг нь олсон газраас зүүн тийш байгаа өнчин царсны дэргэд булсан юм. Тэднийг алахад дөрвөн маки оролцсон. Түүний хоёрыг нь би мэднэ. Энэ нь Понтемафре тосгоны Жорж Марот, Пьер Гортран хоёр болно. Нөгөө хоёрыг нь би нэр мэдэхгүй боловч зүс үзвэл танина. Хэрэв та нар нэр дурдсан хоёрын баривчилбал миний танихгүй нөгөө хоёрын нь тухай мэдэж авч чадна гэж бодож байна. Та нарт миний тусламж хэрэгтэй болсон цаг тухай бүр хүчин зүтгэхэд бэлхэн байна. Харин намайг хэзээ ч битгий дуудаарай. Энэ бол надад үхэл гэсэн үг. Өөр ямар нэг арга олох буйзаа. Жишээ нь намайг баривчилж аваад ярилцсаны дараа суллан тавихад болох юм. Надад эрхбиш та нарын сонирхох өөр зарим мэдээ бий. Хүчин зүтгэсний шан харамжийг хангалттай өгөх буйзаа гэж найдаж байна.
гэжээ. Захидал дээр сар, өдөр байсангүй. Генрих эрэгцүүлэн бодлоо.
Энэ чухам юу вэ? Гестапод сайн дураар туслагчийн захиа юу, эсвэл хутган үймүүлсэн бичиг үү? Хэрэв хутган үймүүлсэн бичиг бол Шамберид болсноос бүүр эв дүйгүй хэрэг болж дээ. Захидлыг очиж очиж цаг ямагт хөндлөнгийн хүн харчихаж болох зуушийн газар гардуулдаг нь юу вэ?
Анхны шалгалтын үед Генрих сорилтыг давж гараагүйсэн бил үү? Үгүй дээ, энэ ерийн нэг хов байж таарна. Харин энэ өөдгүй амьтан Генрихийг Миллертэй хамт хоёулаа сууж байхад мэдэгдэхгүй хаячихаад явахгүй яасан юм бол? Тэгвэл энэ этгээд захиагаа германы командлалд заавал илэрхий болно гэж баттай итгэж болохсон. Энэ ер нь хутган үймүүлсэн зүйл байвал яах вэ? Энэ захиаг нуучихлаа гэж бодъё ... Тэгвэл Генрихийг санаатайгаар нуун дарагдуулсан хэмээн ял хэлэлцэж, дахиад л шалгаж, дахиад л ухаж төнхөж эхэлнэ. Тэгээд барон фон Гольдринг нэрийн дор чухам хэн нуугдаж байгааг олоод мэдчихэж ч магадгүй ... Үгүй дээ, ийм осолтой ажил хийж болохгүй. Нэг арга олох хэрэгтэй. Ямар арга байна вэ? Захиаг Эверст өгөх үү? Генерал энэ захиаг Миллерт шилжүүлэх нь гарцаагүй. Энэ бол наад зах нь Францын хоёр эх орончийг буудан алахад хүргэнэ гэсэн хэрэг. Партизануудад хэл өгөх үү? Яаж тэгэх вэ? Үгүй, бүгдийг өөр нэг аргаар хийх хэрэгтэй. Энэ захиаг генералд өгөх ёстой. Харин ... гэж бодох зуур Генрих үйлчлэгч цэргээ дуудаж,
— Курт ээ! Одоо мадемуазель Моникаг дуудаад намайг завтай байна гэж хэлнэ үү. Түүнийг ирэхээр чи өөрөө штабт очиж жижүүрээс захиа байна уу, үгүй юу, асуугаарай. Тэндээс надад утасдаарай. Ойлгов уу? гэсэнд
— Мэдлээ. Ёсоор биелүүлье гээд Курт гарч одов.

Миний хаяг: Потерн тосгон, Жюльен Левек»

Генрих захиаг дахин нэг уншиж. «офицеруудыг алахад дөрвөн партизан оролцсон» гэсэн үгс нь нугалсан цаасны дээд талд таарч уншихад амар байхаар тааруулан болгоомжтой нугалав. Одоо энэ нугалсан бичгээ ширээн дээр, Моникагийн суудаг сандлын урд талд тавих үлдлээ. Моника тасалгаанд орж ирээд дургүйцэн ярвайж,
— Пөөх, яасан их тамхи татаа вэ! гэж хэлэхэд нь
— Та тамхи татдаг хүнд дургүй юу? гэсэнд
— Дэндүү их татдаг хүнд дургүй гэж Моника хэлээд цонхны дэргэд очиж цонх онгойлголоо.
— Тэр хүн чинь хир тааруу татдаг юм уу? гэж Генрих асуусанд
— Ямар хүн? гэхэд нь
— Тантай өнөөдөр гудамжаар хамт явж байсан хүн. Өндөр туранхай, бас их хөгжилтэй хүн шиг билээ гэсэнд
— Аа, та намайг ... гэснээ Моника уруулаа хазаж дуугүй болов.
— Та тэр хүний нэрийг хэлэхээс айв уу?
— Нэрийг нь мэдээд танд хэрэг юу байх вэ дээ. Тэр чинь надад хамаагүй, миний жирийн нэг сайн нөхөр ...
— Та намайг хэзээ нэг цагт сайн нөхөдтэйгөө танилцуулах уу? гэж Генрих асуугаад бүсгүй их л тэнсэн харсанд
— Та танилцуулж болох хүн гэдгээ баталбал нь танилцуулна гэж бүсгүй их учиртай үг хэлжээ.
— За тэгвэл би өнөөдрийн дотор тийм бололцоо олохыг хичээнэ. Хэлэлцэж тохирох шив дээ? Гэж Генрих бас үг бүрээ онцлон хэлсэнд
— Тохирлоо. Одоо хичээлдээ оръё гэж Моника хэлээд сандалдаа суув. Генрих орны дэргэдэх жижиг шүүгээ дээр байгаа янжуураа авах дүрэм үзүүлэн тасалгааны гүн тийш очих зуур нүдний булангаар бүсгүйг ажиглаад байлаа. Бүсгүйн хамаг бие хөвчирч, толгойгоо ялимгүй урагш тонгойн хөдөлгөөнгүй болсныг хараад захидлын нугалсан өгүүлбэрийг уншжээ гэж мэдэв.
«Курт утасдахгүй яасан удна вэ!» гэж Генрих бодтол яг энэ үед утас дуугарсанд Моника цочив. Генрих харилцуурыг авч:
— Сонсож байна ... За, за ... Одоо очлоо гээд утасны харилцуурыг тавьж, Моникад хандан:
— Мадемуазель аа, өршөөгөөрэй, Би ердөө таван минутын дотор штабт очоод ирэх хэрэг гарлаа. Ирээд таныг эрж байхгүйн тулд намамг энд хүлээж байна уу. За юу? гэсэнд
— За. Та битгий удаарай гэж бүсгүй дуртайяа зөвшөөрчээ. Генрих тасалгаанаас гарахдаа бүсгүйн царай зэвхий цагаан болж, сэтгэл нь их хөөрснийг ажиглав.
Генрих, Курт хоёр таван минутын дараа биш, арван минутын дараа хамт эргэж ирлээ. Тэднийг ирэхэд Моника тасалгаанд байсангүй. Толь бичиг дээр товчхон зурвас орхисныг үзвэл «Таван минут өнгөрсөн учир би явлаа. Бүсгүй хүнийг хүлээлгэх нь эвгүй хэрэг. Ялангуяа түүнийг хөгжилтэй нөхөд нь хүлээж байна! Би таныг хэзээ нэг цагт тэдэнтэй танилцуулж магадгүй» гэжээ. Генрих тэр зурвасыг жижигхэн жижигхэн тастаж хаялаа.
— Курт ээ, эзэгтэйгээс халуун индүү гуйгаад ир. Мадемуазельд намайг хожигдсондоо уучлал гуйж, одоо хүлээж байна гэж хэл гэж үйлчлэгч цэрэгтээ тушаав.
Курт дорхноо буцаж ирэхдээ индүү авчирсан боловч Моникаг олсонгүй. Тарваль авгай охины нь толгой тамхины утаанд өвдөөд салхинд гарахаар явсан гэж хэлжээ.
Моника захиаг уншсан нь илт байлаа. Левекийн захиаг Генрихийн үлдээснээс огт өөр янзаар, бас хуучин байснаас нь өөр газар тавьжээ. Ер нь Моникагийн орхисон зурвасыг үзсэн ч учир тодорхой байна. Моника энэ зурвасыг хичнээн ухаалаг бичээ вэ. Өөлөх юм байхгүйн дээр үг бүр нь их учиртай болжээ. Анд нөхөр бол ойлгоно, дайсан этгээд бол учрыг олохгүй ... Бас гарын үсэг ч тавьсангүй. Нууц ажиллаж сурсан хүний шинж байна. Эхийн нь хэлснээр бол толгой нь өвдөөд салхинд гарахаар явсан гэж байгаа. Одоо ч макиудад хэл хүрэх нь тодорхой боллоо. Энэ захиаг Эверстэд өгөхөд болох байна. Генрих үрчийсэн цаасыг индүүдэж эвхэхэд энэ үеэр цэвэрлэсэн мундир шүүгээнд өлгөх гэж орж ирсэн Курт гомдож:
— Эрхэм дэслэгч ээ, наадхыг чинь би хийчихэж чадахгүй юм гэж үү? гэхэд нь
— Хүнд итгэж болохгүй зүйл бас байдаг юм шүү гэсэнд
— Та надад юу ч байсан итгэж болно. Яагаад вэ гэвэл танд над шиг үнэнч хүн байхгүй. Миний ээж л илүү байж магадгүй юм биз ... гэхэд нь
— Танай ээж энд ямар хамаатай юм бэ, Курт ээ? гэсэнд
— Ээж надад захиа бичсэн байна ... Юу гэж бичсэнийг нь сонсоно уу гээд Курт халааснаасаа захиа гаргаж, сэтгэл нь хөдөлсөндөө түгдэрсхийн уншсан нь:
«Хүү минь, би чиний тэр дэслэгчийн төлөө орой болгон залбирч байна. Тэр дэслэгч, чамайг зайлшгүй үхлээс аварч, чамтай хамт намайг аварчээ. Хүү минь, надад ганц чи л үлдсэн шүү дээ. Тэр хүндээ үнэнч зүтгэ. Ээж чинь чамд тушааж байна. Ачийг ачаар хариулах хэрэгтэй. Эс тэгвэл хайрт хүү минь чамайг ч, намайг ч Эзэн тэнгэр цээрлүүлнэ ...» гэжээ.
— Курт ээ, ээж чинь чамд их хайртай, сайн хүн байна. Ээждээ намайг сэтгэлийн угаас баяр хүргэж байгааг бичээд би ээжийнхээ тушаалыг сайн биелүүлж байна гэж бичээрэй.
— Таны төлөө гал, усанд ороход бэлхэн байна гэдгээ ээжид бичсэн л дээ. Үнэндээ би өчүүхэн ч эргэлзэхгүй тэгнэ.
— Чи миний тушаалаар галд орох хэрэг гарахгүй. Харин чамд зөвхөн чи бид хоёроос өөр хүн мэдэх ёсгүй зарим нэг зүйл даалгаж мэднэ.
— Одоо ч тушаасан болно.
— Одоогоор тийм хэрэгцээ алга. Хэрэгцээ гарахгүй ч байж магад. Одоо миний хувцсыг аваад аль.
Генрих, генерал дээр очиж, Жюльен Левекийн захиаг аваачиж өгөхөөр хувцсаа өмссөнөө цагаа хараад сандалд сууж ном барив. «Дөнгөж хорин минут өнгөрөөд байна. Арай багадна. Моникагийн буцаж ирэхийг хүлээх хэрэгтэй юм» хэмээн бодлоо.
Миллер баярласандаа хөл нь газар хүрэхгүй байв. Энэ бас аз аа! Даргадаа маргааш өглөөнөөс хэтрэхгүй, алагдсан офицеруудын хүүрийг олж, алсан этгээдүүдийг шийтгэсэн гэдэг мэдээ явуулна. Миллер ойр хавь даяар шагшин ярилцтал шийтгэж чадна чиг. Илтгэлдээ дэслэгч Гольдрингийн идэвх хичээлийг бас тэмдэглэнэ. Миллер өөрөө бароны намтрын тодорхой зүйлсийг мэдэхгүй юм шиг, Бертгольдтой ямар хамаатайг нь мэдэхгүй юм шиг дүрэм үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл дээр. Дарга нь Миллерийн авъяастай залуу офицеруудын тухай үнэн бодитой мэдээлдэг юм байна гэж бодог. Ая нь таарвал энэ тухай Гольдрингт бичих юм уу. хэлэх болно. Энэ нь бид хоёрын найрсаг байдлыг улам бататгана гэж бодлоо.

Миллер Гольдрингтой үерхэж нөхөрлөвөл алдар нэр олж албан тушаал ахих зам гэж үзжээ. Тэр зам бол ганцаар яваад юм уу, мөлхөөд ч гэсэн эцсийн зорилгод хүрчихэж болмоор тийм бартаагүй зам биш билээ. Миллерт уг нь нэгэн цагт фашист самуунд оролцож явсан гавъяа бий боловч үүнийг одоо нэгэнт мартаж эхэлжээ. Миллер хошуучийнхаа погоныг солих цаг хэдийн болсон, ажлын хэмжээг ч нэмэгдүүлэх болсон баймаар. Дивизийн энэ хэсэг чухал гэдгийг үгүйсгэж болохгүй боловч Сен-Реми шиг ийм жижигхэн хотод шигдэж байхын оронд Парист юм уу, түүний ойролцоо сууж байвал аштай юу. Миллер өөрийн илтгэлийг даргадаа ямар сэтгэгдэл төрүүлэхийг сэтгэлчлэн бодов. Илтгэлээ яаж бичихийг дотроо хэдийн бодож боловсруулжээ, Үүнд үг цөөтэй боловч эрлийн үед хичнээн их бэрхшээл давах хэрэгтэй болсныг мэдэгдэхээр бичнэ. Төгсгөлд нь гэмт этгээдүүдийн гэр бүлийг яах хэрэгтэй вэ гэж асуух юм шүү. Тэднийг яах ёстойг Миллер өөрөө сайн мэднэ л дээ. Гэвч ажил нэгэнт бүтсэн хойно гэнэхэн дүрэм үзүүлж, дээд дарга нараас асуухад болно. Дарга нар нь өөрсдийгөө макийн эсрэг ажиллагаанд оролцож байгаа юм шиг санаж энэ тухай Гиммлерт өөрт нь мэдээлэхдээ дурдаг. Үгүй, энэ овжин залуу бароныг дивизийн штабт явуулсныг бодоход хувь заяа үнэндээ Миллерт таалалтай байгаа юм байна. Эрэл хийх, тэр Левекийг хуурамчаар баривчлахад Гольдрингийг оролцуулах нь тун зүйтэй, Генерал Эверс дээр зөвлөлгөөн хийхэд Миллер өөрөө хичнээн нарийн зальтай дипломат аргатай байснаа санаад сэтгэл нь хөөрч алгаа хавирлаа.
Наад зах нь ингэж хэлснийг бодоод үз. «Гарцаагүй улайран эсэргүүцэх гэмт эггээдүүдийг баривчлахад дэслэгч Гольдрингийг оролцуулж аминд нь хал бал болгож болохгүй гэж бодож байна. Түүнд Жюльен Левекийг баривчлах ажлыг даалгавал дээр. Энэ хуурамчхан баривчлалт огт аюулгүй юм. Түүнээс гадна дэслэгч тэр Левекийн зүсийг таних учир энэ нь ажлыг хөнгөвчилж, ямар нэг алдаа эндэгдэл гарахаас биднийг ангижруулна. Понтемафрад хийх ажиллагааг би өөрөө биеэр хариуцна» гэж Миллер хэлсэн билээ. Ухаалаг зальжин үг биш гэх үү? Миллерийн саналыг Эверс, штабын дарга хоёр дэмжсэн. Тэгэхлээр энэ ажиллагааны гол баатар нь Миллер өөрөө болж, Гольдринг завсардаж үлдэнэ. Ингэхэд дэслэгч буцаж ирэх болж байгаа бололтой билээ. Тэр долоон цагт гарсан, одоо арван цаг болж байна. Жаран километр газар явах ёстой ... Нээрээ аль хэдийн эргэж ирэх болсон байна. Үгүй бол ... Гольдрингт нөгөө хоёр офицер шиг гай тотгор учирсан байж болзошгүй гэж Миллер бодохлоо нуруу руу нь хүйт оргиод ирлээ. Тэгсэн байвал алба тушаал ахидаг ч өнгөрч францад сууж байдаг ч өнгөрөх нь тэр. Бертгольд ийм явдлыг уучилж өнгөрүүлэхгүй. Наад зах нь Орос руу явуулах болно доо.
Миллер суудлаасаа босон харайж, хонхны даруулгыг хар чадлаараа дарлаа. Туслахыгаа тасалгаанд орж ирэхэд нь:
— Дэслэгч Гольдрингийн урьдаас мотоцикльчдын салаа нэн даруй угтуулан явуул гэж тушаав.
Мотоцикльчид мотоциклоо асааж завдаагүй байтал СС-иин албаны байрласан байшингийн дэргэд Гольдрингийн «Опель-капитан» машин хүрч ирэв. Миллер түүнийг цонхоор хараад ширээнийхээ ард шалавхан очиж. хийх ажиллагааны газрын зураг дээрээс тонгойн суухдаа:
— «Намайг цаг дэмий өнгөрүүлээгүй байна гэдгийг үзэг!» гэж болсон нь тэр байжээ. Тэр ч байтугай хаалга тогшиход даруй хариу дуугарсангүй. Хаалга дахин тогшиход л сая:
— Орогтун! гэж хашгирлаа. Цэх нуруугай Гольдрингийг орж ирэхэд Миллер суудлаасаа өндийж,
— Сайн явж ирэв үү, барон! гэсэнд
— Тийм ч сайн биш гэж Гольдринг хөндийхөн дуугараад Миллерт нэг бичиг сарвайхад нь
— Энэ чинь юу вэ? гэж Миллер сандран асуужээ. Чухам юу болохьн Миллер дөнгөж харангуутаа мэдсэн байна. Миллер ийм бичиг нэг биш удаа гартаа барьж үзсэн агаад агуулгыг нь сайн мэддэг байлаа.
— «Францын ард түмнээс урван гэрслэгч этгээдэд үхэл ... наана чинь тэгж бичсэн байгаа биз дээ? гэж Гольдринг алжаангүй өгүүлээд зөөлөн сандалд суухад
— Тэгээд Жюльен Левек ... гэхэд нь
— Биднийг очихоос нэг цагийн өмнө цээж рүү нь хоёр буудаж алсан байна гэж Гольдринг хэлэв.
— Алсан этгээдийг барьсан уу?
— Түүнийг хэн ч хараагүй.
— Левекийг мөрдөн ажиглаж байсан бололтой гээд Миллер духан дээгүүрээ шүүдэр шиг бурзайсан хүйтэн хөлсөө арчив.
— Левек өөрөө ч нутгийн хүмүүс өөрт нь эелдэг биш ханддаг, ажиг сэжиг авсан гэх байрын юм захиандаа бичсэн байсан шүү дээ. Түүний алхах гишгэх бүрийг ажиглаж байсан байж болох юм гэж Генрих хайхрамжгүй дуугарсанд
— Тэгвэл хамаг хэрэг нурж унах магад. Левекийн ховлосныг тааварласан улс макиудад ч хэл хүргэчихэж болно гээд Миллерийн царай зэвхийрэн шүүрс алдахад
— Би та байсансан бол ганц ч минут алгуурлахгүйсэн гэж Гольдринг зөвлөсөнд
— Таны хэлдэг зөв, зөв! гэж Миллер тэвдэн үүд рүү гүйж очоод туслахаа дуудаж.
— Түгшүүр зарла! Нэн даруй түгшүүр зарла! гэлээ. Таван минутын дараа СС-ийн баг цэрэг ачааны машинд суугаад Сен-Ремийн гол гудамжаар Понтемафре тийш давхив.

... Өглөө нь Миллер буцаж ирлээ. Түүнийг харваас өрөвдөлтэй ажээ. Явуулган ажиллагааны цорын ганц олз болсон офицеруудын хүүрийг түрүүчийн машин дээр ачсан байлаа. Левек үнэн хэлсэн байжээ. Алагдсан офицеруудын хүүрийг өнчин царсны дэргэдээс олсон байв. Герман офицеруудыг алсан хэрэгт холбогдолтой гэж Левекийн захидалд нэр дурдсан нөгөө хоёр макийн тухайд гэвэл тэднийг баривчилж чадсангүй. Тэдний хэн нь ч тосгонд байсангүй. Тэд нар өөрснөө төдийгүй гэр бүлийнхэн, ойрын төрөл садан нь хүртэл ул мөргүй алга болжээ. Миллерийн ажил ийнхүү бүтэлгүй болсныг Лютцийн ярихад Генрих харамссан янзтай санаа алдсанаа царай нь даруй туяарч.
— За би одоо амарч болох боллоо! гэсэнд
— Үгүй, таныг генерал нэг хоёр хоног хүлээнэ үү гэж гуйж байсан гэж Лютц түүний урмыг хугалав.
— Ямар шалтгаанаар тэр вэ, мэдэв үү? гэж Генрих асуусанд
— Мэдсэнгүй. Генерал өөрөө хэлэх байлгүй дээ гэж лютц шууд хариулахаас зайлсхийжээ.
Гэтэл Эверс юу ч хэлсэнгүй, Генрих ч асууж лавласангүй. Миллерийн бүтэлгүй ажиллагаанаас хойш хоёр хоног өнгөрсөн боловч Генрихийн амралтын тухай асуудал шийдэгдээгүй л байлаа. Гуравдахь өдөр нь Генрих хоолноос өмнө машинаар жаал зугаалахаар шийдэв. Тэр өдөр даалгагдсан ажил байхгүй болохоор зугаалах санаатай байгаагаа Лютцэд мэдэгдсэнд генералын туслах:
— За яах вэ, яв л даа. Хоолноос битгий хожигдоорой. Таныг хоолны газар цагт нь байлга гэж генерал надад зориуд тусгайлан хэлсэн гэхэд нь
— Тэгвэл явахаа болихоос доо. Генерал хоолноос өмнө ажил даалгах болов уу? Чухам ямар учиртайг та мэдэв үү? гэсэнд Лютц дал мөрөө хавчив.
— Ингэхэд ахмад та сүүлийн хэдэн өдөр надтай нөхөрсөг биш харилцдаг болоо юу даа?
— Та юун дээрээс намайг өөртөө нөхөрсөг биш хандаж байна гэж үзэв?
— Таныг миний асуусан зүйлд шууд хариу өгөхөөс үргэлж зайлсхийгээд байхаар чинь. Миний явахыг генерал яагаад саатуулсныг та мэдэж байгаа мөртөө хэлэхгүй байна. Үдийн хоолон дээр намайг заавал бай гэсний учрыг лав мэдэж байгаа мөртлөө үг дуугарахгүй байна. Бас нэг хачин инээмсэглээд ... Хариу хэлэхийн оронд дал мөрөө хавчиж байна.
— Эрхэм барон минь! Би хүнийг гэнэт баярлуулахад дуртай. Эвгүй зүйл байсан бол би танд заавал урьдаар хэлэх байсан шүү дээ.
— За тийм бол үгээ буцаан авлаа гэж Генрих хэлжээ.
Лютцийн тэр баяртай мэдээ гэдгийн тухай Генрих хоолны өмнөхөн бүх офицерууд цугласан хойно дууллаа. Генерал цугларагчидтай мэндлээд дээд командлалаас дэслэгч фон Гольдрингийг хоёрдугаар зэргийн төмөр загалмай одонгоор шагнаж, ахлах дэслэгч цол олгосныг ёслол төгөлдөр зарлав. Бүгдээрээ баяр хүргэхээр хөл босцгоолоо. Генрих олон хүнтэй гар барилцаж, бас ийм хоёр сайхан учрал давхацсаныг найзан дундаа тэмдэглэвэл зохино гэж үг хаяхыг бишгүй сонслоо. Генрих генералаас зөвшөөрөл аваад дарсанд явуулсанд үдийн хоол лут их найр болж хувирчээ. Залуу ахлах дэслэгч энэ насандаа ингэж их архидаж байхыг үзсэнгүй. Хөгшин залуугүй бүгдээр архи ууж удалгүй офицерууд зэрэг цолын ялгааг мартсанаар барахгүй, генералын байгааг ч тоохоо больжээ. Генрих хоёр, гурав, дөрөв дахин дарс шарз захиалахад хүрэв. Офицеруудын зарим нь хэдийн унажээ. Генерал Эверс ч хөл дээрээ сайн тогтохгүй байсан боловч биеэ бариад нэр хүндээ алдахгүйн тулд явах хэрэгтэйг ойлгожээ.
Эверсийг штабын дарга, хэдэн ахлах офицерын хамт явснаас хойш архидалт бүүр гаарч, бөөн шуугиан боллоо. Генрих, Лютц хоёр л эрүүл байжээ.
Дээд дарга нар явсны дараа нэг тийшээ алга болсон дэслэгч Кронбергийг орж ирэхэд офицерууд учир тоймгүй хашгиралдан угтав. Кронберг ширээн дээр гарч зогсоод:
— Гершафтен, гершафтен!12 Эрхэм хүндэт ахлах дэслэгч барон фон Гольдрингт хатагтай нар баяр хүргэхээр ирлээ гэсэнд
— Цонхны хөшгийг буулга! гэж нэг нь хашгирлаа.
Арай багашиг согтсон нэг нь цонх руу ухасхийж, хөл дээрээ тогтнозож байгаагийн ихэнх нь тасалгаанд орж ирээд инээмсэглэхчээн аядаж, айсандаа нүд нь бүлтэгнэгэн тэр «хатагтай нар» гэгчийг угтахаар ухасхийцгээв. Тэр хүүхнүүд хамаг сайхан гэснээ ичгүүргүй ил гаргасан задгай хувцастай, жигшмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг, инээд хүрмээр ч юм шиг амьтад байв. Генрих ой гутах, өрөвдөх, эгдүүцэх сэтгэл зэрэгцэн танхимын булан тийш холдсонд Лютц дэргэд нь очоод эмэгтэйчүүдийг татаж чирч байгаа офицеруудын зүг толгой дохиж.
— Тэнгэрийн орны найр юм байх! гэж сэжиглэсэн янзтай мушийн инээгээд
— Адгуусны тачаалыг дураар нь тавьж бие эзэмдэж чадахаа больсон хүн шиг шившигтэй юм байхгүй шиг санагдахгүй байна уу, барон танд? гэв.
— Тэгээд та бага уусан юм уу?
— Би ер нь олонтой дарвиж уух дургүй. Та ч гэсэн дөнгөж уруул хүргээд тавьж байхыг харсан.
— Миний толгой их өвдөж байна.
— Минийх ч бас.
— Тэгвэл сэмхэн яваад өгөх үү? гэж Генрих санал гаргасанд
— Дуртайяа зөвшөөрье гэж Лютц хариулжээ.
Генрих офицеруудын гуанзны эзнийг олж, уусан бүх архины тооцоог өөртөө явуулахыг хүсээд Лютцтэй хамт арын хаалгаар гарав.
12 - Германаар Ноёд оо, ноёд оо! гэжээ.

Тэр өглөө Моника уурлаж уцаарласан байдалтай явлаа. Эхийгээ «яагаа вэ?» гэж асуухад бүсгүй хариу дуутарсангүй. Бас нутгийн шашны баярыг тохиолдуулан ганц нэгэн аяга дарс уух гэж Тарваль авгайн зоогийн танхимд орж ирсэн, байнга ирдэг хэдэн франц хүнтэй ч Моника төдий л эелдэг биш харилцжээ. Оройн цагаар зоогийн танхимд герман офицер олон цуглах тул францчууд орой орохыг зайлсхийж, өдөр юм уу, өглөө л орж ирдэг байжээ. Өнөөдөр өглөө эрт байсан атал ая нь таарсангүй, францчуудыг ганц ганц аяга дарс ууж завдаагүй байтал зочид буудлын өмнө ачааны машин ирж зогсоод погон дээрээ хохимой толгойн дүрстэй зургаан германцэрэг зоогийн танхимд орж ирэв. Урилгагүй зочид, тэр мөртөө СС-ийнхнийг хараад францчууд чанга ярихаа болив. Хүн бүр зөвхөн хажуудахтайгаа шивэгнэн ярьж, герман цэргүүдийн суусан ширээний зүг харахгүй байхыг хичээв. СС-ийнхэн зам гудас хундаганд уруул хүргэсэн нь цөөнгүй бололтой, дэндүү дураараа авирлаж, бусад хүмүүсийг элдвээр дайрсан үг хэлж, Тарваль авгайд шалиг самуун үг хэлж, «Грап» гэдэг усан үзмийн хатуу архийг зуушгүй дангаар нь ууж байв.
Хагас цаг хирийн дараа тэр цэргүүд бүрмөсөн согтжээ. Шаргал үстэй лүглийсэн том цэрэг ширээ шааж:
— Хүүе! Дахиад нэг шил грап! гэж хашгирахад нь
— Тэдэнд энэ шилтэйг аваачиж өгөөд эдний нүднээс далд орж бушуухан өрөөндөө оч гэж Тарваль авгай охиндоо тушаагаад өөрөө шанцай бэлтгэж байлаа.
Моника захиалсан архийг нь ширээн дээр тавьчаад эргэтэл нөгөө шаргал үстэй СС-ийн цэрэг гараас нь барьж, хүчээр өвөр дээрээ суулгахад нь:
— Тавиач! гэж Моника хашгираад ухасхийн зүтгэв. СС-ийн цэрэг тас тас хөхөрч, Моникаг бэлхүүсээр нь чанга тэвэрсэнд нөгөөдүүл нь бас даган хөхрөлдлөө.
— Тавь гэж байна шүү, таныг! гэж Моника арга ядан хашгирлаа.
Энэ үед Лютц, Миллер хоёртой хамт үүдний танхимд орж ирсэн Генрих ингэж хашгирахыг нь сонсчээ. Генрих зоогийн танхим руу ухасхийв. Чухам юу болсон нь дөнгөж хармагц тодорхой байлаа. Генрих сайтар дасгалжиж дадсан хөдөлгөөнөөр нөгөө шаргал үстийн бугуйнаас барьж, царвууг нь базсанд шар гал үст өвдсөндөө дуу тавин орилж, хөл дээрээ босон харайгаад гэдрэг нэг алхав. Гэвч хожигджээ.
Генрих баруун гараа тохойгоор нь нугалсхийж байгаад эрүү рүү нь хамаг хүчээрээ цохисонд СС-ийн цэрэг гэдрэг унахдаа ширээ түлхэж унагав. Шаргал үстийн хамт яваа цэргүүд Генрих рүү ухасхийтэл тэрхэн мөчид өмнө нь гар бууны төмөр гялсхийлээ.
— Эндээс зайл! гэж Генрих хилэгнэн хашгирав. Генрихийн араас Лютц, Миллер хоёр гар буу барьсаар гарч ирэв. СС-ийн цэргүүд зэвсэгтэй гурван офицер, тэдний дотор бас Гестапогийн офицер байхыг хараад бие биеэ түлхэж дайрсаар хаалга руу ухасхийцгээв. Генрих юу ч болоогүй юм шиг тайвнаар Лютцэд хандан:
— Ахмад аа, та миний байрыг мэдэхээрээ эрхэм Миллерийг, дагуулж аваачина уу, би энд жаал зугаа юм захиалъя гэлээ.
Согтуу цэргүүдтэй машин явсныг Лютц, Миллер хоёр лавтай мэдээд Генрихийн өрөөнд орохоор дээш гарав. Моника ч өрөө рүүгээ гүйлээ. Гомдсондоо нүдэнд нь нулимс гүйлэгнэсэн харагдана Генрихийн дэргэдүүр гүйж өнгөрөхдөө «Баярлалаа!» гэж явуут хэлчихээд хаалганы цаагуур далд оров. Генрих эрэгнэгийн дэргэд очиж,
— Миний байранд нэг лонх сайн шарз явуулна уу гэж Тарваль авгайд хүсээд мөнгө тоолон өгч,
— Энэ миний саяын хөөж гаргасан малуудын өмнөөс төлж байгаа юм. Тэд таны мөнгийг төлөөгүй явчихсан биз дээ гэсэнд Тарваль авгай гар сэгсэрч,
— Юу гэсэн үг вэ, юу гэсэн үг вэ! Тэртэй тэргүй бид танд их өртэй улс гэхэд нь Генрих Тарваль авгайн татгалзахыг үл хайхран лангуун дээгүүр тонгойж, мөнгийг өөрөө кассад хийв.
Генрихийг өрөөндөө очихоор эргэтэл зоогийн танхимд байсан нэг франц хүн дэргэд нь ирээд
— Эрхэм офицер оо! Хүнлэг сайхан чанарын төлөө хундага тогтоохыг зөвшөөрнө үү гээд Генрихт мэхийн ёслов. Тэнд байгаа хүмүүс бүгд босож хундага өргөлөө. Генрих лангууны дэргэд ирж, Тарваль авгайн гараас дарстай хундагыг аваад тэнд байгаа хүмүүсийн зүг мэхийн ёслов. Цөм нэгэн зэрэг хундагатайгаа тогтоолоо. Генрих гарч одов.
Галт тэрэг хөдлөхөөс хориод минутын өмнө Курт, даргынхаа юм хумыг машинд аваачиж аччихсан хойно Генрих, зочид буудлын эзэгтэй, Моника хоёртой салах ёс гүйцэтгэхээр зоогийн танхимд орж:
— Би долоо хоногийн амралтаар явах гэж байна. Тэгээд ахай, мадемуазель та хоёртой салах ёс хийхээр ирлээ гэсэнд
— Эрхэм барон та их эелдэг найртай хүн байна. Сайн яваад бушуухан ирээрэй. Бид хүлээж байна. Моникаг одоо дуудъя гээд Тарваль авган Генрихтэй салах ёс гүйцэтгээд охиноо эрэхээр явлаа.
Генрих жижиг ширээний дэргэд очиж суув. Нэг минут, хоёр минут өнгөрсөн боловч Моника гарч ирсэнгүй. Генрих бүүр горьдлого тасраад байтал бүсгүй гарч ирээд:
— Эрхэм фон Гольдринг та надтай уулзах гээ юу? гэж хүйтэвтэр өгүүлэхэд нь
— Юунд ийм ёсорхог байна вэ? Би таны өмнө ямар буруутай хэрэг хийснээс та миний өөдөөс харах ч дургүй байна вэ? гэсэнд бүсгүй зэвхий царайлан доош харж, хөмсөг зангидаад
— Үгүй, харин ёстой эр хүний зан гаргасанд тань маш их талархаж байна гэв.
— Би амралтаар явах гэж байна. Тэгээд тантай салах ёс гүйцэтгэхээр ирсэн юм,
— Та шинэ погон, төмөр загалмай одонгоо мялаахад хамт наргисан хатагтан нартайгаа салах ёс хийчихсэн үү? гэж зориуд тоомсоргүй байдлаар асуух дууны нь өнгөнд уйтгарлаж гашуудсан байдал илэрхий сонсдоход
— Моника, сайн багш минь! Би тэднийг чинь олигтой харж ч амжаагүй шүү дээ. Тэднийг орж ирмэгц ахмад Лютц бид хоёр гэртээ харьсан гэсэнд
— Та биеэ өмөөрч байх шив дээ.
— Та намайг зэмлэж байх шиг байна шүү дээ..
— Би таны багшийн хувьд зэмлэж байна гээд Моника энэ удаа инээмсэглэхэд нь
— Би тэгвэл сурагчийн хувьд учраа гаргаж байна. Та тэгээд миний амралтын үед ямар үг сургаж захих вэ?
— Танд миний сургаж захих үг хэрэгтэй юм уу? Та хуурай эх ... охин дүү хоёр дээрээ очихоор явж байгаа биз дээ. Тэд чинь таныг сайн асарч харгалзах бизээ гэхэд нь
— Та «охин дүү» гэдэг үг дээр юунд түгдрэв?
— Танихгүй бүсгүйг яагаад дүү гэж нэрлэж болдгийг мэдэхгүй байна. Та долоон настай жаал байхдаа л тэр бүсгүйг үзсэн гэж өөрөө хэлсэн шүү дээ ...
— Тэгээд та надад захих хэлэх юм байхгүй юу?
— Томоотой яваарай ... Хурдан эргэж ирээрэй.
— Таны энэ хоёр захиаг дуртай биелүүлье гэж Генрих хэлээд Моникагийн гарыг чанга атгаж, түргэн зуур гадагш гарлаа.
Генрих галт тэрэгний буудал орж явах замдаа «Энэ бүсгүй надад сэтгэлтэй юм биш байгаа даа?» гэж бодоод баярламаар, нэгэн бодоход уйтгарламаар санагджээ.

баярлалаа уншиж амжаагүй явсан юм 
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
үнэхээр хурдан, бас ихээр нь оруулж байна шүү, уншихад тун урамтай байлаа, баярлалаа
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Saixan bnaa xurdan oruulj bgaad unexeer ix bayrlaj bgaa shuu^^
эx орондоо xайртай^^