:::Ажил мэргэжил форумын дүрэм:::

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

:::Ажил мэргэжил форумын дүрэм:::

Бичлэг Бичсэн ***Deemee*** »



Ажил мэргэжил форумын дүрэм.

1. Та манай форумд шинээр сэдэв нээхдээ :

1.1 Сэдвийн aгуулга, гарчиг давхардаж байгаа эсэхийг маш сайн шалгаж байх.

1.2 Гарчгийг заавал кирилл үсгээр бичиж байх.
Фонт чинь асуудалтай бол http://www.krilleer.blogspot.com/ эсвэл http://www.tsahimurtuu.mn/main/horvuulegch1.htm хэрэглэж болно.

1.3 Сэдвийн агуулгаа дэлгэрэнгүй тодорхойлж байх.

1.4 Сэдэв нээсэн хүн бүр өөрийн сэдэвтээ анхаарал хандуулж сэдвээ эзэн хүн шиг авч явж байх.

1.5 Хэн нэг этгээдийг гүтгэн доромжилсон, нэр хүндэд нь халдсан сэдэв нээхгүй байх.

1.6 Тус форумд тохирохгүй сэдэв нээхгүй байх.!

1.7 Садар самуун сурталчилсан, бусдыг буруу зүйлд уруу татсан сэдэв нээхгүй байх.!

Дээрх тохиолдлуудад Зохицуулагч гишүүдийн зүгээс сэдвийг шууд устгах, зөөх, эсвэл ижил утгатай гэж үзсэн сэдэвтэй нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.!

2. Сэдэвт бичлэг үйлдэхдээ :

2.1 Ишлэл(Quote) авахаас аль болох татгалзах. Мэдээж ишлэл хэрэгтэй, гэвч олон дахин дахин ишлэл аваад байсан бичлэг ямар харагддагийг та бид бүгдээрээ мэднэ.

2.2 Кирилл үсгээрээ бичихийг эрмэлзэх.

2.3 Бусдыг басамжилсан, бусад гишүүн рүү үндэслэлгүй дайрсан, өдсөн, хараалын үг хэллэгтэй бичлэг хийхгүй байх .!

2.4 Садар самуунтай, вирус тараагч бичлэг үйлдэхгүй байх.!

2.5 Хэт том зураг оруулахгүй байх.!

2.6 Өөрийн бичлэгийн тоог ихэсгэх зорилгоор болон 1 2 үгтэй (сайн уу, :razz: гэх мэт ямар нэг утга агуулаггүй) бичлэгүүдийг үйлдэхгүй байх.!

2.7 Нэг бичлэгээ бусад сэдвүүдэд хэт олон тоогоор бичихгүй байх.!

2.8 Ямар ч тохиолдолд Зохицуулагч гишүүдийг доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй байх.

Дээрх дүрмүүдийг зөрчсөн бичлэг үйлдэгдсэн тохиолдолд Зохицуулагч гишүүд бидний зүгээс бичлэгийг шууд устгах, трашдах буюу хогийн сав руу зөөх болон тухайн гишүүнд сануулга өгөх цаашлаад банндах хүртэл арга хэмжээ авч болохыг сануулж байна.!

3. Мөн зохицуулагч гишүүд бидний зүгээс :

3.1 Форумын агуулгад тохирсон бичлэгийг тэр болгон цэвэрлээд зөөгөөд байхгүй.
Тийм болохоор гишүүд маань тухайн сэдвийн агуулгын дагуу бичлэг хийж байхыг хичээх.

3.2 Гишүүдийн форумаа дэмжиж байгаа аливаа санаачлагыг дэмжиж ажиллах болно.

3.3. Өөрийн хүссэн сэдвээ чөлөөтэй хөтлөн явуулах боломж олгох болно.



Зохицуулагч гишүүдэд хандах санал хүсэлт, гомдол талархлаа "Гишvvдийн Санал Xvсэлт" хэсэгт болон хувийн захиа "PM" явуулж байгаарай.

өмнө өөрийн ажиллаж байсан Танилцъя болон Улаанбаатрын мэдээ зарлал сонин хэсгүүдийн дүрмийг энд тавьлаа. Миний гараар бичигдэж боловсруулагдсан дүрэм байгаа юм.







Хайрлаад харамлаад л хамтдаа

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах