Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..
Зохицуулагч: Blog_mods
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
бороотой өдөр би чамтай цугтаа алхах гэсийн
болзоо гэж хэлээгүй ч чамайг би хүлээсийн
борхон зүрхнийхээ гүнд бодох санах зүйлгүй
бороонд уйлах дуртай учир нь нулимс харагдахгүй
бороо орсоор байтал би норсоор байхыг хүснэ
бодлогоширсон сэтгэлдээ бороотой ханисан зогсоно
болж өнгөрсөн бүх зүйл тэр орой намайг бодолд даруулсан
болзоо гэж хэлэхээргүй ч гэлээ хүлээлгэж дааруулсан
чи бодоож үзсэн үү бороо ямар хүйтэн байсныг
хичнээн цаг жиндэн зогсохдоо ирнэ гэж найдсаныг
Толинд дурласан бүсгүй...
-
ОНУКА
- Хаанчлагч Гишvvн

- Бичлэгүүд: 1117
- Нэгдсэн: 1-р сар.25.06 9:09 pm
- Байршил: Зөвхөн сайн сайхны төлөө <3
-
Contact:
Бичлэг
Бичсэн ОНУКА »
Save the nature!
-
ОНУКА
- Хаанчлагч Гишvvн

- Бичлэгүүд: 1117
- Нэгдсэн: 1-р сар.25.06 9:09 pm
- Байршил: Зөвхөн сайн сайхны төлөө <3
-
Contact:
Бичлэг
Бичсэн ОНУКА »
Нэг л юм дээшээ огшоод ерөөсөө ойрд нэг л сонин бнааа... Энэ юуных юм болоо
Нилээн хэдэн жилийн өмнө л ийм мэдрэмж төрж бсан. Одоо гэтэл тэрнээс ч гүнзгий.
Яг энэ үе дээрээ л хүмүүс аз жаргалыг ихээр мэдэрдэг юм болуу даа
Save the nature!
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
ногоон модон сүүдрэвч... тэр сүүдрэвч бид хоёрт сайхан сайхан дурсамжууд бас нууц байдаг.
анхны болзоо анхны үнсэлт бас найзуудын минь зугаатай яриа тэнд л болдог байсан. Өчигдөр ч гэсэн би тэр модон сүүдрэвчинд бундын ноёнтойгоо тухалсан юм. Бундын ноён надтай зүгээр л уулзсан бол харин надад яг л болзоо шиг санагдсан... . Ногоон модон сүүдрэвчийн дээвэр дээр бороо чимээгүйхэн дусална....би жаргалтай байсан.Би бундын хатан болохыг хүсэж байгаа ч одоогоор бундын боол л байх шиг байна даа. Магадгүй үүрд бундын боолоороо үлдэнэ. Аль эсвэл хөзрөө дэлгэхэд минь ноёнтон намайг үргэлж гартаа барьна .Бүр үгүй бол намайг дарж тоглоомыг дуусгана байхдаа. Үгүй тэхдээ би хөзөр тоглохдоо сайнь заавал хожихыг хүсжийна. ...Ногоон модон сүүдрэвчинд бундын хөзрүүд хэвтэж байна...Бороо орсоор л үүр цайсан,,,,
Толинд дурласан бүсгүй...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
-
ОНУКА
- Хаанчлагч Гишvvн

- Бичлэгүүд: 1117
- Нэгдсэн: 1-р сар.25.06 9:09 pm
- Байршил: Зөвхөн сайн сайхны төлөө <3
-
Contact:
Бичлэг
Бичсэн ОНУКА »
Зүгээр л тун санаа амар бна..
САйхан
Сайхан зүйлийн талаар бодож сайхан юм яриж сайхан сэтгэл гаргаж сайхнаар л яваад бхым бол санасан бүхэн сайхан л бүтнэ
Save the nature!
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
Намар оройн бороо орж байна Яг миний дурлал шиг
Навчис уйтайхан унаж байна Яг миний гуниг шиг
Хураар дутсан байгалийн цангаа тайлагдаж
Хайраар дутсан миний сэтгэл Харин бүүр ихээр жиндэж байна
Толинд дурласан бүсгүй...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
-
Гранбулл
- Өсөх Ирээдvйтэй Гишvvн

- Бичлэгүүд: 4
- Нэгдсэн: 5-р сар.23.10 3:15 pm
- Байршил: дүрс хувирал,,,
Бичлэг
Бичсэн Гранбулл »
ар юү шүүр?
хэнээс чхэзээ чхаана чайхгүй
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
Ёоо стаа хэдэн өдөр юу л болоод байна. ханиад хүрээд хэдэн хоног орондоо хэвтсэн биш далдуур их хор найруулжээ энэ хүмүүс.
найз гэдэг бол угаасаа байдаггүйм байна. Үүнийг аль дээр мэдсэн хэрнээ л хаширсан гэж бодсон хэрнээ л дахиад л өөр нэгэнд маллуулчихлаа. Яагаад ер нь миний найз гэсэн болгон новшийн байдаг байна аа. Олон хүний найз хэний ч наййз биш гэж яасан үнэн үг вэ? Одоо хүнд итгэхээн байлаа. Эцсийн дүнд хүн өөрийгөө л боддог. Тэхдээ иб эмзэглэхгүй харин ч амьдралд өчнөөн проб гарч ирэх болохоор тэр болгонд бүдрэхгүйн тулд дасгал болжына гэж ойлгоод шал тоохгүййээ зда тэхдээ хэнд ч итгэхгүй........
Лияа шулам охинд найзуудын минь тарыг таниулж өгсөнд баярлалаа гээд хэлэх юмсан хэха.Шүүрэн шанага л юмдаа. Новшийн зданууд нүхээр нь урсаад сайн нь тунаж үлдээд хммммм Миний шанаганд уул нь дүүрэн хүн байсан. ихэнх нь шанагаа жаахан хөдөлгөх төдийд л унаад байна даа яджээтал гологдлыг нь Лияа тосож аваад
аа тийн энэ Опозитын Зайлцгаа та нар гэдэг дууг сонсдоо мааш үнэн үгтэй дуу байна
энэ хэсгүүд таалагдлаа. тэр найз байсан лалруудад бүгдэд нь ороод уншдаг бол зориулж байна.
Ичихгүй наашаа харж инээнэ цаашаа харж муулаач
тийм л сүрхий юм бол цусаараа андгайлж харуулаач
би мэднээ олон янзын нүүртэйг чинь
би чиний хувьд хэн бэ ашиглахад амар бэртэгчин үү
хэрэгтэй цагтаа хэрэгцээгээ хангана
хэрэггүй үедээ хэл усгүй алга болно
яаг ийм л шүүдээ алхам тутам төлөөс ...
ахиад уулзахгүй юм шиг ***** лалартахаа болиоч...
Би ч азгүй юм даа найзууд гэж новш..
Эцсийн эцэст би ганцаараа л зогсож
итгэдэг байсан харин одоо харахаар нүд минь хорсож
зайлцгаа та нар зайл гэхээс өөр үг орохгүй байна
заавал та нараар дутна гэвэл түй май...
Арчаагүй амиа бодсон адгийн шаартай байсанаас өөртөө л итгэж явъя...
найзуу эсвэл дайсан уу надад чи өөрөө хэлээд өг
наашаа харсан болгон нөхөр биш гэдгийг мэдээгүй...
эцэст нь өөртөө л итгэж явъя өрөөлөөс үл хамааран...
Хорвоод байх эрхгүй хог шаарнуудыг аниъя
хол хаяж тэднээс бүүр илүү гаръя....
ЗАЙЛ ХЭЛЭХ ҮГ БАЙВАЛ ХЭЛЭЭД ЗАЙЛ
ТИЙМ ЗЭВҮҮН ХАРАГДААД ХАЧИН ХАРАГДААД ӨЛӨН НОВШ ХАРАГДААД БАЙНА УУ
БҮГДИЙГ НЬ ХЭЛЭЭД ЗҮГЭЭР Л ЗАЙЛ ЗАЙЛ ЗАЙЛ!!!!!!!!!!!!!!!...........
Толинд дурласан бүсгүй...
-
damn_ft
- • Rapper
- Бичлэгүүд: 1339
- Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
- Байршил: Аз жаргалын эрэлд
Бичлэг
Бичсэн damn_ft »
Word !!! наад дуу чинь сайхан дуу бна хэхэ бас гоё блог бна байнга уншиж бнаа...
Хала Мадрид!!!
-
Enhmanlai
- °Site Admin°
- Бичлэгүүд: 1209
- Нэгдсэн: 12-р сар.03.04 6:46 pm
- Байршил: The Future.
-
Contact:
Бичлэг
Бичсэн Enhmanlai »
-
ОНУКА
- Хаанчлагч Гишvvн

- Бичлэгүүд: 1117
- Нэгдсэн: 1-р сар.25.06 9:09 pm
- Байршил: Зөвхөн сайн сайхны төлөө <3
-
Contact:
Бичлэг
Бичсэн ОНУКА »
Гоё уу ? ГоЁ
Save the nature!
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
toosond daragtsoo 3r huudsand sh**j yavna kkk
angiinhantaigaa gyzaalgaar yavsanbish stoi nusaa hatsarta naalaadaa
say sersen hooloi odvdtson 2 nud havdtsan haniad hurtsen biye bulgartsan LOL
shalgaltanda beldmeer bdag tolgoinii erguuleg garku ch bh shig lalala
Толинд дурласан бүсгүй...
-
hyyshyyr
- Жирийн Нэгэн Гишvvн

- Бичлэгүүд: 18
- Нэгдсэн: 4-р сар.07.03 5:56 pm
- Байршил: Модон шатны 4 дахь гишгүүр дээр...
Бичлэг
Бичсэн hyyshyyr »
aaahahaha shiroki naa avatar chn yasn xuurxun um be..
Xairiigaa aimar sanana daa. danda yarinaa msngert bainga ornoo

!Онука!

-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
huushuurhan mine sn yavaad ireerei sanana daa
Толинд дурласан бүсгүй...
-
MySTeRiO619
- Хvнд Гишvvн

- Бичлэгүүд: 157
- Нэгдсэн: 12-р сар.27.09 3:45 am
- Байршил: мэдээж чиний тархинд......
Бичлэг
Бичсэн MySTeRiO619 »
hyyshyyr написал:aaahahaha shiroki naa avatar chn yasn xuurxun um be..
Xairiigaa aimar sanana daa. danda yarinaa msngert bainga ornoo
ирхээр чинь энийг үхтэл сонсноо
Rey MySTeRiO is my pueblo ...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
Толинд дурласан бүсгүй
Толинд дурласан бүсгүй...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг гэж дажгүй ном бээлээ шүү олж уншаарай
Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур

Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.
Саяхны нэг өдөр төрөлх сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлж яваад амрах зааланд кофе уугаад сууж байлаа. Санаандгүй толгойгоо өргөөд хартал нэгэн охин миний нүдэнд тусч би тэр охиноос харцаа салгаж чадсангүй. Аавынхаа хувцасыг гуйж өмссөн мэт томдсон цамц, дөнгөж орноосоо боссон мэт шувууны үүрийг санагдуулам үс толгой, зузаан нүдний шил. Цэвэрхэн өнгө үзэмжтэй хувцасласан бусад оюутнуудын дэргэд тэр охины гадаад төрх үнэхээр нүдэнд тусахгүй байхын аргагүй байсан ч миний харцаа салгаж чадахгүй байсан өөр нэг шалтгаан нь тэр охины үйлдэл байлаа. Тэр охин гэрээсээ авч ирсэн дүүрэн савтай идэх юм аа ханаруу харан барьж зогсоод идэж байлаа. Гэтэл амрах зааланд сул сандал зөндөө байсан юм.
Магадгүй тэр охин гэрээсээ идэх юм авч ирээд идэж байгаагаа бусдад харуулах дургүй байсан байх. Тийм учраас тэр амрах зааланд орж ирж суулгүй хүн цөөтэйгээр нь коридорт зогсоод юмаа идэж байсан байх. Тэр охин өөрийнхөө зорьсноос бусад ямар ч юманд анхаарлаа хандуулдаггүй шалгалтандаа л бэлтгэж байсан оюутан ч байсан байж болно.Цайны газрын хямдхан хоол ч аваад идэх мөнгөгүй ахлах ангийн ядуу оюутан ч байж магад. Гэхдээ л хичнээн олон талаас нь бодоод үзсэн ч асуухаас өөр аргагүй нэгэн асуулт л гарч ирээд байлаа.
“Та өөрийгөө яагаад тийм байдлаар авч явж байгаа юм бэ?”
Хүмүүс хүнийг зан чанар байгаа байдлаар нь үнэлж байдаг боловч бас нөгөө талаар бусдад үнэлүүлэхийн хэрээр хүний зан чанар өөрчлөгддөг.
Эргэн тойронд маань намайг хүлээн зөвшөөрдөг, үнэлдэг хүн их байх тусам үнэхээр хүмүүсийн талархалыг хүлээсэн хүн болон хувирдаг билээ. Үнэн бөгөөд чухал нэг зүйл бол өөрийгөө эрхэмлэж хүндлэхийг мэддэггүй хүнийг ямар ч хүн хүндэлдэггүй юм.
Хувь заяагаа эерэг талруу хандуулах өөрчлөхийг хүсч байгаа бол таны нэн тэргүүнд хийх ёстой зүйл нь өөрийгөө эрхэмсэг язгууртан мэт хүндлэх явдал юм.
Ямар ч тохиолдолд өөрийгөө өрөвдмөөр гутамшигтай байдалд бүү оруул.
Хүйтэн газар зогсоогоороо хоол идэж байгаа тэр охин өөрийнхөө тэр байдлыг бусдад харуулахыг хүсээгүй нь мэдээж. Гэвч тэр байдлаас гарч болох өчнөөн олон арга зам байсан. Заавал орон гэргүй гуйлгачингийн дүр төрхтэй байж байвал толгой илүү сайн ажилладаг гэсэн ном байхгүй, дээд сургуулийн оюутан гэрээсээ идэх юм авч ирлээ гээд хэн нэг нь муулаад байх явдал үгүй байхад дулаахан танхим дотор тухтай сууж байгаад хоолоо идэж болох л байсан. Арай тэр охин гадны хүйтэн салхинд зогсож хоол идэх нь тав тухтай санагддаг өвөрмөц хоббитой юм биш биз дээ гэсэн сүүлчийн хувилбараараа бодоод үзсэн ч түүний үйлдлийг зөвтгөх ямар ч хувилбар байгаагүй юм. Хэний ч нүдэнд арчаагүй, дорой харагдах байдлаар биеэ авч явдаг хүн амьдралын бартаатай замаар орохдоо амархан байдаг, харин “хангалуун амьдрал”-ын замд орох хэцүү байдаг юм. Заримдаа залуу насанд байх ёстой зүйл хэмээн ямар нэгэн хүнд хүчир зүйл хийх юм уу, хүнд хүчир байдлаар амьдарч түүнээсээ эрч хүч мэдэрдэг хүмүүс байдаг. Арай ч дээ хэн л тэгэв гэж гэж та бодож байж болох олонхи хориод насны залуус өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байдалд орж түүнийгээ амьдралд суралцаж байна гэж тайлбарладаг. Бас болоогүй үүнийгээ “өлсөж байж амьдралыг сурна” гэсэн үгтэй холбож ярьдаг. Гэтэл иймэрхүү байдлаар энэ үгийн утгыг хэт биелүүлэх гэж байгаад бүхэл насаараа “өлсгөлөн” амьдралын замаар орчих нь хялбар байдаг юм. Эд хорин насны маань бидэнд өгч байгаа бэлэг болсон эрч хүчийг тийм дэмий юманд зарцуулж болохгүй.
Өөрийгөө язгууртан мэт хүндэлнэ гэдэг нь хүмүүсийн тахал өвчин мэт авдаг “биеэ тоох өвчин” –өөс огт өөр зүйл билээ. Биеэ тооно гэдэг бол өөрийгөө хүндлэхийг бусдаас шаардаж бусдын дургүйцлийг хүргэдэг бүдүүлэг үйлдэл. Харин өөрийгөө язгууртан мэт хүндлэх гэдэг нь таныг зүгээр байгаагаараа байхад тань бусад хүмүүс тойрон хүрээлж хүндэтгэн харьцдаг болгох ухаан билээ.
Хайртай хүнээ хайрлаж байгаа юм шиг өөрийгөө хайрлаж, хүндэтгэж тэр зан чанараа ил гаргаж байх хэрэгтэй. Хайртай хүн тань тансаг оройн хоолонд урих юмуу таньд ямар нэгэн зүйл бэлэглэх үед түүний хайрыг мэдэрч аз жаргалд умбадаг шиг өөрийгөө хайрлаж байгаагаа бодит үйлдлээр гаргах үед өөртөө итгэх итгэл ч улам бүр лавширдаг юм.
Өөрийгөө язгууртан мэт хүндэлвэл үнэхээр язгууртан мэт амьдарч чадна.
Л бүсгүй хэн ч харсан баян айлд эрх танхил өссөн байх гэж бодохоор биеэ авч явдаг байлаа. Сонины сэтгүүлч гэсэн чөлөөт ажлын байранд ажилладаг ч гэсэн үргэлж цэвэр цэмцгэр, нягт нямбай байдлаар биеэ авч явж үнэхээр ойр дотны харьцаатай болоогүй л бол өөрөөсөө олон дүү хүнийг хүртэл ахмад хүн шиг хүндэтгэж харьцдаг байлаа. Бас ямагт бүхнийг өөдрөгөөр харж, ярьдаг нь түүнийг язгууртан гэдгийг баталж байлаа. Мэдээж түүний энэ байдлыг хараад хүмүүс түүнтэй хамаагүй харьцдаггүй байлаа.
Гайхалтай зүйл нь огт царайлаг гэж хэлэхээргүй тэр бүсгүй харах тусам хөөрхөн, хайр булаам харагддаг байсан юм. Тэрээр өөрийн гадаад төрхийг нэг ч удаа магтаж байгаагүй боловч хүмүүс илбэдүүлсэн мэт л бүгд түүний сайхныг шагшин магтдаг байсан ба би ч тэдний үгэнд дуртайяа санал нэгддэг байлаа.
Амаараа энэ талаар ямар нэгэн юм хэлж үзээгүй хэдий ч тэр бүсгүй өөрийгөө сайхан, авъяас чадвар төгс, онцгой гэж бат итгэдэг мэт байдаг, гайхалтай нь эргэн тойрны хүмүүс нь ч аяндаа түүнийг сайхан, авъяас чадвар төгс, онцгой хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон байлаа.
Тэгж байгаад Л бүсгүй 33 хүрч, солонгосын нийгэмд бол залуу охидуудтай өрсөлдөхөд нилээд хэцүү байдалтай байсан хэдий ч арван хуруу тэгш гэж хэлсэн ч хэтрүүлэг болохооргүй залуутай гэрлэсэн юм. Одоо тэр өөрийн дуртай ажил, аз жаргалтай гэр бүлээ нэгэн зэрэг гайхалтай сайхнаар цогцлон бүтээж аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа билээ.
Гэтэл Л бүсгүй язгууртан айлын охин биш ээжийнхээ гар дээр хэцүү хүнд амьдрал дунд өссөн охин болохыг нь саяхан мэдсэн юм. Хожуу гэрлэсэн явдал нь гэр бүлийнхнийхээ амь зуулгыг залгуулдаг байснаас болсон хэрэг байлаа.
Тэр бүсгүй төрөлхийн язгууртан биш ч гэлээ язгууртаны амьдралаар амьдрах замыг сонгосноороо үнэхээр язгууртан мэт амьдарч чадсан юм.
Хорин насан дээрээ яваа бүсгүйчүүд энэ бүхнийг “Л-ийн суусан залуу нь эхнэрээ хардах өвчтэй юм уу дарангуйлагч этгээд байсан” гэнэ гэсэн үгээр төгсөнө гэж бодож найддаг. Гэвч тийм зүйл болоо ч үгүй болох ч үгүй билээ. Яагаад гэвэл Л бүсгүй өөрийн хэрээс хэтэрсэн хэмжээнээс хэтэрсэн зүйлд санаархсан хэрэг биш байлаа.
Тэр бүсгүй язгууртан мэт биеэ авч явж бас язгууртаны амьдралаар амьдрахыг хичээж ирсээр эцэст нь язгууртаны амьдралаар амьдрахгүй байхын аргагүй үнэ цэнэтэй бүсгүй болон хувирсан билээ.
Хэн өөрийн аяга хичнээн том, хичнээн гүнзгий байна тэр хэмжээгээрээ дүүрдэг жамтай билээ.
Тийм учраас хэрэндээ таарсан амьдар, эгэл даруухан амьдар гэсэн сургааль, зөвөлгөөнд бүү авт. Яагаад баян тансаг, нэр хүндтэй амьдрахыг дотроо хүсдэг мөртлөө түүнийг хэрээсээ хэтэрсэн юманд шунаж байна гэж боддог юм бэ?
Тийм хоёрдмол байдал эд хорин насандаа яваа бүсгүйчүүдийн сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг.
Өөрийн хүсч байгаа амьдралыг өөр хэн нэгэн хувьтай төрсөн бүсгүйнх гэж бодолгүй миний хувь заяа, миний юм гэж бодоцгооё. Өөрийн одоогийн амьдарч байгаа байдалдаа ач холбогдол өгч ирээдүйн амьдралаа хүртэл одоогийнхоо амьдралын хүрээнд багтааж боддогоо больцгооё.
Хувь заяа гэдэг бол хүссэнээрээ өөрчилж болдог зүйл. Яагаад гэвэл та одоо хорьтой шүү дээ. Өөрийнхөө амьдралыг язгууртаны амьдралаар солих боломж хичнээн л бол хичнээн байгаа гэдгийг дахин хэлэх байна. Заавал мөнгөтэй байж байж, надад бүхнээ зориулдаг ханхүү байж язгууртан болно гэж бүү бод.
Мөнгө, сайхан ханхүү гэдэг хувьтай төрсөн л бол хэнд ч хамаагүй заяадаг зүйл гэж бодож байгаа юм биш биз? Эхлээд би өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү өөрөө хүрч ирдэг юм. Энэ мөчөөс эхлэн өөрийгөө хайрлаж хааяа ч гэсэн өөртөө зориулж ширээ засан хооллож, шаргуу ажилласныхаа дараа ямар нэгэн бэлгээр өөрийгөө шагнаж урамшуулдаг болъё.
Бусад хүмүүст өөрийгөө дорд үзүүлэх эвгүй, хатуу ширүүн үг хэллэг хэрэглэхээ больж, хайш яайш хувцаслахаа болъё.
Гэхдээ энэ нь их зантай байж бусад хүмүүсийг үгүйсгэсэн, дорд үзсэн байдлаар харьцаж тэдний дургүйг хүргэ гэсэн үг огт биш. Яагаад ч юм сэтгэлд нэг л дотно, бүхнийг зөвөөр хүлээж авч чадах юм шиг зөөлөн мөртлөө цаанаа л нэг өөрийн эрхгүй хүндлэх,эмээх сэтгэл төрүүлсэн бүсгүй,өөрөөр хэлбэл өөрийгөө үнэн сэтгэлээсээ хүндэлдэг бүсгүй бол гэсэн үг юм.
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чадах зан чанарыг өөртөө төлөвшүүлэхийн тулд хичээх ёстой гэж хэлмээр байна.Тэгж чадваас ид шид үү гэмээр хувь заяа таньруу эргэхийг та харах болно.
Толинд дурласан бүсгүй...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
[center]Танилцсан өдрөө зурхайгаар шинжих нь[/center]

Танилцсан өдрөө мэдэж байгаа бол цаашид та хоёрын харьцаа хэрхэн үргэлжлэхийг урьдчилан хэлж болох юм. Та хоёрын танилцсан тэр өдөр Нар одны зурхайн аль ордонд байрлаж байсныг тодорхойсноор та хоёрын харьцаа хэрхэн яаж өрнөхийг танд хэлж өгч болох юм. Жишээлбэл: Та хоёр 20010 оны 4-р сарын 10 нд танилцсан гэж бодъё. Энэ өдөр Нар Хонины ордонд байрлаж байсан. ЗХонины ордны тухай мэдээлэл ямар байгааг одоо харъя.
Хонь
3-р сарын 21 нээс 4-р сарын 20 ны хооронд танилцсан бол анхны харцаар дурласан ба та хоёрын харьцаа тогтвортой биш, хэрүүл, маргаантай, салах хандлагатай.
Үхэр
4-р сарын 21 нээс 5-р сарын 21 ний хооронд танилцсан бол тогтвортой харьцаа.Аль нэг тодорхой санаа, бэлгэн дээр тогтох харьцаа. Эд материалын сонирхол бий ба бэлгийн харьцаа маш чухал.
Ихэр
5-р сарын 22 ноос 6-р сарын 21 ний хооронд танилцсан бол идэвхитэй харьцаа, байнгын хэрүүл маргаан, эвлэрэл, хааяа нэгийгээ араар нь тавих, ийш тийш явах, айлд зочлох гээд л... Ёс зүйн асуудал ийм харьцааны сул тал.
Мэлхий
6-р сарын 22 ноос 7-р сарын 23 ны хооронд танилцсан бол тэд үнэхээр сэтгэлийн хамаатнууд болж чадна. Гүнзгий хайраар холбогдож, сэтгэл санаа нэгтэй байж чадна. Хоёр биенийхээ хэрэгцээг хангахаар үнэн сэтгэлээсээ хичээдэг. Хамтдаа гэр орноо өөд татах хүсэлтэй. Нэг нэгэндээ эцэг эхийн ёсоор ханддаг. Харин хэн нэгэн нь илэн далангүй байж чадахгүйгээс болж ойлголцохгүй байж болох талтай.
Арслан
7-р сарын 23 наас 8-р сарын 23 ны хооронд танилцсан бол та хоёр нүдэнд туссан маш сайхан хос болж чадна. Гүнзгий хайраар хоёр биеэ хайрлаж, хамтдаа нэг зүйл сонирхоно. Хүүхэдтэй болсноор гэр бүл улам бат бөх болж харьцаа сайжирна. Байнгын үл итгэлцэл, сэжиг хардлагаар бие биеэ хуурахад хүргэж болох талтай.
Охин
8-р сарын 23 наас 9-р сарын 23 ны хооронд танилцсан бол хамтран төсөл хэрэгжүүлэх, нэг дор ажиллах буюу адил ажил төрөл эрхлэх оюунлаг харьцаа бий болно. Жижиг сажиг зүйлд их анхаардагаас болж тэдний харьцаанд ан цав гарч болох юм.
Жинлүүр
9-р сарын 24 нөөс 10-р сарйн 23 ны хооронд танилцсан бол тэдний хооронд хамтрагчийн харьцаа бий болно. Хоёр биендээ анхаарал тавьж бэлэг барьсан гоё харьцаа байх нь. Хоёрдмол амьдралаар амьдрах магадлалтай. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх эрмэлзэл энэ хосод бий.
Хилэнц
10-р сарын 24 нөөс 11-р сарын 22 ны хооронд танилцсан бол тэдний хооронд халуун хайр, хардлага аль аль нь байх болно. Харьцаа нь өөрчлөгдөж, нийгмийн идэвхитэй харьцаанд орох боломжтой. Хэн хэнийхээ асуудалд хэт оролцсоноор тэдний харьцаанд ан цав гарч, амгалан тайван байдал алдагдана.
Нум
11-р сарын 23 наас 12-р сарын 22 ны хооронд танилцсан бол хүчтэй, халуун хайр тэднийг холбоно. Амьдралдаа адил байр суурь эзэлж болох ба нийгмийн амьдралд хамтрагчид болох магадлалтай. Бие биеэ ашиглах, жижиг зүйл дээр хаацайлах хандлагатай.
Матар
12-р сарын 23 наас 1-р сарын 20 ны хооронд танилцсан бол хамтдаа урт хугацааны төлөвлөгөө зохиодог. Тэдний харьцаа хэтэрхий хүйтэн, биеэ барьсан шинжтэй. Мэдрэмж бодол санаагаа нуух боловч тэдний холбоо бат бөх байх болно. Хэн нь гэр бүлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх талаар үл ойлголцол, асуудал гарч болно.
Хумх
1-р сарын 21 нээс 2-р сарын 19 ний хооронд танилцсан бол тун хачин хос болно. Өндөр төвшинд гарсан оюунлаг холбоо. Хоёул эрх чөлөөтэй, тэдний харьцаа хачин гайхмаар зүйлээр элбэг.
Загас
2-р сарын 19 нээс 3-р сарын 20 хооронд. Бие биеэ маш сайн ойлгож мэдэрдэг. Бараг зайнаас мэдэрдэг гэхэд болно. Үл ялиг зүйлд ч хөнгөн ханддаг. Бодит байдлыг жинхэнээр нь хүлээж авч чаддаггүй. Болж буй бүхнийг хэт их дэвэргэдэг. Та хоёрын харьцаа хэрхэн яаж үргэлжлэхийг мэдмээр байвал танилцсан өдрөө доор өгсөн орднууд дотроос олж дүгнэлтээ хийгээрэй.
Толинд дурласан бүсгүй...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
Male & Female

Эрчүүд найз охиндоо анхны эр хүн нь байхыг хүсдэг
Эмэгтэй хүн нь найз залуугийнхаа сүүлчийн эмэгтэй байхыг хүсдэг
Эр хүн найз охиноо найзийнхаа охинтой зүйрлэж харна
Эмэгтэй нь залуугаа аавтайгаа зүйрлэж харна
Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг
Эмэгтэй нь өршөөсөн ч мартаж чадахгүй гэдэг
Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартахыг хүсдэг
Эмэгтэй нь хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдрэхийг хүсдэг
Эр хүн сайхантай үерхэж сэтгэлтэй нь суухыг хүсдэг
Эмэгтэй нь сэтгэлтэй нь үерхэж хайрттайгаа суухыг хүсдэг
Эр хүн сэтгэлээ уран үгээр үл илэрхийлнэ.
Эмэгтэй нь үгэндээ сэтгэлийн чимэгээ илэрхийлнэ
Эр хүн эмэгтэй хүнийг үзэж байж л мэднэ гэдэг
Эмэгтэй нь эр хүнийг мэдрэмжээрээ л мэдэж чадна
Эр хүн зан чанараараа гадаад төрхөө далдалах гэнэ
Эм хүн гадаад төрхөрөө зан чанараа нуухыг оролддог гэнэ
Эр хүн өөр эмэгтэйгээс хайрыг мэдрэхээрээ салах гэнэ
Эмэгтэй нь эр хүнээс салахыг мэдрэхээрээ салах гэнэ
Эр хүн хайрын эхлэл ба төгсгөлийг голлоно
Эмэгтэй нь хайрын үр дүн ба зорилгоо голлоно.
Эр хүн эмэгтэйгээ мартах гэж архи ууна
Эмэгтэй нь залуугаа санах гэж архи ууна
Толинд дурласан бүсгүй...
-
Shiroki
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 554
- Нэгдсэн: 9-р сар.14.06 7:36 pm
Бичлэг
Бичсэн Shiroki »
[center]Сайн, муу, ухаантай охид [/center]

Сайн охид хуримынхаа шөнө охин наснаасаа хагацдаг. Муу охид анхны тохироо бүрдэх үед л охин наснаасаа хагацдаг. Харин ухаантай охид хоёр гурван удаа охин наснаасаа хагацдаг.
Сайн охид нөхөртэйгээ охин насаа гээдэг. Муу охид ангийнхаа согтуу бандитай хамт охин насаа гээдэг. Ухаантай охид хиймэл эрхтнээр туршиж үздэг.
Сайн охид хайр сэтгэлээ дагаж өврөө нээдэг. Муу охид мөнгөнөөс болж өврөө нээдэг. Ухаантай охид хүссэн үедээ өврөө нээдэг.
Сайн охид роман уншдаг. Муу охид Камасудар уншдаг. Ухаантай охид анагаахын нэвтэрхий толь уншдаг.
Сайн охид эрчүүлд итгэдэг. Муу охид эрчүүлд итгэдэггүй. Ухаантай охид хэнд ч итгэдэггүй.
Сайн охид хаягдахаараа уйлдаг. Муу охид хаягдахаараа уудаг. Ухаантай охид харин дэлгүүр хэсдэг.
Сайн охид жижигхэн хөхтэй бол үргэлж ичиж явдаг. Муу охид шууд л силикон шахуулдаг. Ухаантай охид бол байгаагаараа бахархдаг.
Сайн охид юм оёж сурдаг. Муу охид диско хэсэж салбаганадаг. Ухаантай охид Интернэт ухаж суудаг.
Сайн охид хоол сайхан хийдэг. Муу охид хоол захиалж мэддэг. Ухаантай охид хоолны дэглэм барьж чаддаг.
Сайн охид гадаад хэл мэддэг. Муу охид хорон үг мэддэг. Ухаантай охид яаж ярихаа мэддэг.
Сайн охид сексийг үүргээ гэж үздэг. Муу охид зугаа цэнгэл гэж боддог. Ухаантай охид амьдралын нэг хэсэг гэж ойлгодог.
Сайн охид кинонд орохдоо попкорн авч ордог. Муу охид бэлгэвч авч ордог. Ухаантай охид уруулын будгаа л авч явдаг.
Толинд дурласан бүсгүй...