� Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Poems & Essays :: Өгvvллэг, Бэсрэг Роман, Шvлэг Яруу Найраг, Essay гм.
:: Бичих тусам билиг их оюун бvрэлдэнэ! ::

Зохицуулагч: croft

Хэрэглэгчийн аватар
MGLNERD
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 123
Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн MGLNERD »

Xezee oruulax ss7 ??
эx орондоо xайртай^^
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

kk unenig helehed ochigdor shivj ehelsen ghde udhgu bho.
Хэрэглэгчийн аватар
MGLNERD
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 123
Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн MGLNERD »

Oo gylalzaarai^^ kkk xuleej tesexguinee^^
эx орондоо xайртай^^
Хэрэглэгчийн аватар
nb_reader
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 59
Нэгдсэн: 4-р сар.19.10 10:44 am

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн nb_reader »

just give up bro
muugii
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 65
Нэгдсэн: 6-р сар.30.02 1:05 pm

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн muugii »

za hoorhii ene maani oruulahaa bur bolison uu? hukeegeed bainga orj irj shalgaad l baij baidag
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

за уучлаарай, өнөө орой юм уу маргааш өглөөнөөс орж эхлэнэ. :)
muugii
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 65
Нэгдсэн: 6-р сар.30.02 1:05 pm

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн muugii »

ok, hurdhan oroi boloosoi hehehe
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

.

ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
ДЭД ДЭВТЭР



ЮРИЙ ДОЛЬД МИХАЙЛИК
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
ДЭД ДЭВТЭР
ЮРИЙ ДОЛЬД МИХАЙЛИК






Засаж шинэчилсэн хоёрдахь хэвлэл
Ардын цэргийн хэвлэлийн
«Шувуун саарал» компани
Улаанбаатар 1995
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
ДЭД ДЭВТЭР
ЮРИЙ ДОЛЬД МИХАЙЛИК



ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
Орчуулагч: П. Чойжил
Техник редактор: Ж. Оюунхүү
Хянагч: Б. Амарсайхан
Цаасны хэмжээ 60х84/16 Xx 11 Xнх 10,23
Ардын Цэргийн хэвлэлийн «Шувуун саарал» компанид хэвлэв.
Улаанбаатар, Партизаны гудамж - 2
Эмхэтгэн засаж, электрон хувилбарт хөрвүүлсэн: ss7
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

ГАРЧИГ

Нүгэлт хөндийн нууц
Генерал Эверсийн хүнд өдрүүд
Нөхөр, дайсан хоёр мөр хөөв
Уулын нуурын дэргэд уулзсан нь
Миллер шагнал хүртэв
Генрих цаазыг биелүүлнэ
Сүй тавьсан нь гашуудал шиг болов
Анд нөхөд дахин уулзав
Атлантын даланг шалгасан нь
Их үйлсийн алсын цуурай
muugii
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 65
Нэгдсэн: 6-р сар.30.02 1:05 pm

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн muugii »

za husen huleej baisan hygatsaa bolj oruulj eheljee de, bayrlaj baina shuu ho
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

НҮГЭЛТ ХӨНДИЙН НУУЦ

Сен-Ремигээс хэдэн километрийн газар дор мина, миномет үйлдвэрлэдэг завод бий гэж Лютц хэлсэн нь эндүүрсэн байжээ. Ахмад өөрийн мэдсэнийг, бас генерал Эверс, штабын бусад хэдэн офицерийн мэдсэнийг хэлсэн нь тэр. СС-ийн албаны удирдагч Миллер хүртэл тэгш өндөрлөгт хүрсэн замаас баахан хажуу тийш байгаа бага шиг барилга бол тэр цэргийн заводод орох хаалга гарцаагүй мөн гэж итгэж байлаа. Тэгээд энэ «нууц» гэдгийг мэддэг хүн бүхний толгойд үнэн хэрэг дээрээ хов хоосон газар хамгаалж байгаа юм байна. Энэ бүх барилгыг өнгөлөн далдлах зорилгоор барьсан юм байна гэдэг бодол огт орсонгүй.
Германы командлал тэр маш чухал үйлдвэрийн жинхэнэ байгаа газрыг нууцлахын тулд туйлын их санаа тавьсан юм байжээ. Газар доорхи завод байх нь байжээ ... Тэр завод дээр үнэхээр зэвсэг хийдэг байлаа. Газар дор Гитлерийн эзэлсэн бүх орноос олзлогдсон хүмүүс ажиллаж байв. Харин энэ бүгд Сен-Ремийн ойролцоо биш, тэр хотхоноос 25 километрийн зайтай газар, Нүгэлт хөндий гэгчид болж байгаа хэрэг юмсанж.
Тэр хөндийг малчид тэгж нэрлэсэн байна. Малчид ийм нэр өгөхдөө энэ нэр нь сүүлдээ тэгж сүрхий онож таарах юм гэж огт санасангүй. Ердөө л тэр хөндийд огт нэвтэрч болохгүй, сайхан нугыг нь билчээр болгон ашиглах нөхцөлгүйд зэвүү нь хүрэхдээ нүгэль хөндий гэж нэр өгсөн байна. Туршлагагүй залуу малчид ахмад хүмүүсийн үгэнд оролгүй, малаа заримдаа тэр хөндийг тал бүрээс нь хүрээлсэн эгц элгэн халил хадны дэргэд аваачдэг байжээ. Гэтэл уруудчихаж болмоор арай налуухан шиг газар олох гэсэн тэдний бүх оролдлого талаар болдог байна.
Хөндийг гагцхүү дээрээс харж болох бөгөөд тийнхүү дээрээс харсан хүн болгонд нэгэн аварга биетэн лут том гортигоор дугуй тэг зураад, дараа нь тэр асар том хотгорын ёроолыг бүрхсэн арвин тансаг ногоон хивсэн дээр хүний хөл гишгүүлэхгүйн тулд эргэн тойрон эгц халил хад өрөөд тавьчихсан юм уу гэмээр санагдана. Тойрон аялагчид байгалийн тэр бүтээлийг сонирхон үзэж, үзэсгэлэн сайхныг нь харж нүд хужирлах боловч салхинд элэгдэн борооны усанд угаагдсан байц хадан дээр доош буухдаа бариад авмаар бут сөөгний зүйл үл үзэгдэх тул хөндийд бууж зүрхлэх хүн үл гарна.
Ийнхүү Нүгэлт хөндий 1941 оны эцэс болтол атар онгон хэвээр үлджээ. Тэр үед Зөвлөлт Оросыг ялагчийн өмнө өвдөг сөхрүүлэх ёстой байсан цахилгаан дайны онол төдий л их нэр хүндгүй болоод байсан юм. Тэгээд хэдийгээр Гитлерийн дээд командлал тэр онолоо хараахан орхиогүй боловч Москвагийн дэргэд ялагдсаны дараа дайн сунжирч магадгүй, шинэ давшилтад нарийн нягт бэлдэх хэрэгтэй гэдэг нь олон хүнд тодорхой болсон байна. Энэ бэлтгэлд нь армийн зэвсэг төхөөрөмж, ялангуяа цэргийн заводод үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд гитлерчүүдийн тооцоогоор бол дайсны армийн ар талын санаа сэтгэлийг алдагдуулах «гайхамшигт зэвсгүүд» нилээд үүрэг гүйцэтгэх ёстой байжээ.
Гэтэл Зөвлөлтийн болон холбоотны нисэх хүчний дайралт улам хүчтэй болж байлаа. Цэргийн чухал чухал үйлдвэрийн газрыг бөмбөгдөлтөөс халхлах ёстой болов.
Чухам ийм учраас Москвагийн дэргэд бут цохигдсоны дараа зүүн өмнөд Франц болон умард Италид газар дор цэргийн завод байгуулах тохиромжтой газар эрж яваа цэрэг хувцастай өдий төдий мэргэжилтэн үзэгдэх болсон байна.
Тийм нэгэн бүлэг Нүгэлт хөндийтэй тулгарчээ. 1942 оны нэгдүгээр сараас хойш Сен-Ремид машин дүнгэнэх чимээ тасрахаа байлаа. Дандаа нягт нямбай өнгөлөн далдалсан том том машин бяцхан хотын дундуур бүхэл бүтэн цуваагаар өнгөрч, цэргийн завод мөн гэж Лютцийн үзэж байсан барилгын дэргэд түр саатан зогсоод дахиад л шинэ тавьсан замаар орж, өмнө зүг нэг тийшээ давхидаг байлаа. Тэр зам хаана хүрснийг хэн ч үл мэднэ. Тэр замаар цэргийн машин явахыг хүртэл хориглосон байв. Францын партизанууд тэр замын хаана хүрснийг мэдэх гэж оролдсон нь талаар болов. Замд хүрэх газрыг далангийн дагуу байрлуулсан түр цагийн галын цэгүүд дангинатал батлан хаажээ.
Гуравдугаар сарын сүүл болоход Нүгэлт хөндийн баруун, зүүн талаас уулын зузаан чулуулгийг нэвтэлсэн асар том хонгил гаргаж, зун нь тэр хотгорт гүн газар дор ирээдүйн заводын анхны цехүүд ажиллаж эхэлсэн байна.
Ингээд одоо Нүгэлт хөндий нүгэлт гэсэн нэрэндээ бүүр таарах болж, тэр хөндийг ямар ч эргэлзээгүй Нүгэлт гэж нэрлэж болох байлаа.
Поль Шенье буюу үнэнийг хэлбэл энэ нэрийн дор нуугдаж байгаа хүн нүгэлт хөндийг хэзээ ч үзээгүй билээ. Гагцхүү Сен-Ремийн ойролцоох бяцхан тосгонд төрсөн өөрийн эхнэрээс тэр хөндийн нэрийг дуулсан байжээ. Бас тэр өдөр өмнө зүгийнхэн юм болгонд сүртэй нэр өгч байдаг гэж тоглоом хийсэнд залуу эхнэр гомдож, Луизатайгаа анх удаа муудалцсан болохоор Нүгэлт хөндийн нэрийг тогтоосон байлаа.
Тэгээд хоёул тэр орой дахин хэзээ ч хэрэлдэхгүй гэж бие биендээ тангарагласан боловч амласнаа зөрчсөн нь бас нэг биш удаа болсон юм. Тэр хоёрыг анх муудалцахад хүргэсэн Нүгэлт хөндий тэдний амьдралд ийм аймшигт үүрэг гүйцэтгэх юм гэж хэний нь санаанд орсонгүй.
Олзлогдсон 2948 дугаар хүн хуарангаар нэг дуулдтал чанга орилохгүйн тулд уруулаа зуув. Энэ эртний дурдатгал харанхуйг нэвт гийгүүлснээ Поль энэ гэгээг алдахгүй гэж хичнээн хичээвч алсын гэгээ шиг замхран үгүй боллоо.
Ер нь энэ бүгд үнэн болсон явдал мөн билүү? Поль Шеньег газар дор орулж ирсэн тэр цагаас хоыш үнэн бодит байдлыг мэдрэх чадлаа алджээ. Түүнээс хойш болсон юм болгон хар дарсан зүүд шиг санагдана.
Энх амгалан хөндийд газар дор нарны гэгээг хэзээ ч үздэггүй, дахиад хэзээ ч олж үзэхгүй хэдэн мянган ажилчинтай оршиж байна гэдгийг ер үнэмшиж болох уу даа? Өнөөдөр хөгшин генералтай ярьсан яриагаар аваад үзье! Иймэрхүү юм байж болно гэж хэний зүүд зөнд орох билээ.
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Поль Шенье агшин зуур нүдээ аниад дахин нээв. Үгүй өөрөө амьд байна, унтаагүй байна. Тэгэхлээр генералын хэлсэн зүйл ч үнэн байж. Бүгдийг сэтгэлдээ сэргээн санах хэрэгтэй юм.
... Поль Шеньег нэгэн тасалгаанд оруулжээ. Тасалгаа нь бас энд, газар дор байдаг, цонхгүй тасалгаа юм. Цэргүүд түүнийг оруулаад гарлаа. Уудам том тасалгаа байна. Бичгийн ширээ, хажууд нь зураг овоолсон бас нэг ширээ байна. Бичгийн ширээн дээр хайрцагтай навчин янжуур харагдана. Ширээ рүү гүйж очоод янжуураас нэгийг авч татмаар санагдсаныг яана! Энд тамд орж ирсэн цагаас хойш нэг ч тамхи татаагүй шүү дээ ... Энд ирээд хир болж байгаа билээ? Нэг сар уу, хоёр сар уу? Поль үүнийг мэдсэнгүй. Поль нэг өрөөнд хоригдож байгаа нөхдийнхөө нэг адил өдөр хоногийн баримжааг алджээ. Энд ямар өдрийг хэн ч үл мэдэх тул «өнгөрсөн ээлжинд» гэх буюу «түүний түрүүчийн ээлжинд» гэж ярилцана.
Поль тэр янжуурыг харахгүйн тулд ширээнээс нүдээ зайлуулав. Гэтэл харц нь хоёр хурц шөвөг шиг юман дээр тээглэлээ. Огт сормуусгүй хоёр дугуй нүд өөрийг нь цавчилгүй ширтэнэ. Тэр хатсан навч шиг үрчийсэн хөгшин нүүрэн дээр нүд нь л амьд хүн байгааг гэрчилнэ. Мөрөн дээрээ генералын погонтой нэгэн өвгөн хаа нэгтээгээс гэнэт гарч ирээд:
— Та юунд тасалгааны дунд зогсоо вэ? гэж асуухад нь:
— Би ширээнээс дэргэд очихоос зовсон юм. Тэнд баахан зураг байна. Нууц зураг ч юм билүү, яаж мэдэх вэ ... гэсэнд хажууханд нь хүн инээж байгаатай төсөөтэй хүл хүл дуугарах сонсогдлоо.
Поль тэр чимээ хаанаас гарч байгааг ойлгосонгүй эргэж харсан боловч тасалгаанд өөр хүн алга. Тэгээд сая л өвгөн генерал инээж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Тэр генерал нэг л жигтэй хачин инээнэ. Омойж үрчийсэн уруул, нүүрний нэг ч булчин хөдөлсөнгүй. Гагцхүү цүдгэр том гэдэс нь хүлхэгнэн оволзож, мундирийн нь товч юу юугүй тасрах нь уу гэмээр агаад нарийн улаан судас сүлжилдсэн хамрын том нүх ялимгүй сарталзана.
— Манай заводын нууцыг та мэдлээ гээд бидэнд ямар хор, танд ямар ашиг болох юм бэ? Өөр улсад өгөх үү дээ? гэж генералыг асуухад Поль дуугарсангүй, ер нь ч түүнээс хариу дуулах гэж асуусан хэрэг биш байжээ. Генерал үргэлжлүүлэн:
— Та манай заводын тухай юм бүгдийг мэдэж болно. Ойлгож байна уу? Бүгдийг шүү! Энэ завод хаана байрласны мэдэх нь танд сонин байна уу? Хэлж бололгүй яах вэ? Баруун өмнөд Францын уулсын дунд Нүгэлт хөндий гэдгийн дор байгаа юм гэхэд нь Поль дуу алдахгүйн тулд шүдээ зуулаа.
Генерал инээдэндээ хахаж цацан гүзээ нь улам их түнхэлзэж:
— Бид юу үйлдвэрлэдгийг та сонирхож байна уу? Энэ асуултад ч хариулж болох байна. Автоматаар бөмбөг хаях оптикийн (хараа зүйн) багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг юм ... та одоо намайг яагаад тантай ийм илэн далангүй ярьж байна вэ гэж асуух биз дээ? гээд генералын нүд хортой гялалзаж, нүүрийн үрчлээс нь татвалзан хөдөллөө. Тэгэхэд нь Поль:
— Эрхэм генерал танаас ганц л юм асууя. Та ямар үндсэн дээр намайг энд барьж байгаа юм бэ? Би олзлогдсон хүн биш, гэмт хэрэгтэн биш, Францын нисэх онгоцны заводтой гэрээ байгуулаад биеийн хүчин үнэлэн ажиллаж байгаа хүн. Над дээр шөнө танихгүй улс очоод заводын захиргааны өмнөөс яаралтай зөвлөлгөө авахаар нэн даруй хамт явахыг хүссэн юм. Гэтэл хотоос гадагш гараад намайг битүү машинд хүчээр түлхэн оруулж хааш авчирсныг мэдэхгүй байна. Эрхэм генерал аа! Би ийм явууллагыг эсэргүүцэж байна. Энэ бол наад захын хууль ёс, хүний эрхийг зөрчсөн, үзэгдэж дуулдаагүй хэрэг байна гэсэнд генерал гэнэт инээхээ больж ширээгээ шаагаад:
— Боллоо. Хууль ёс, хүний эрх гэнэ шүү ... Энэ үгээ та хурал цуглаан дээр хэлэх юм байгаа биз. Та бид насанд хүрсэн улс байна, ийм бачит үггүй ойлголцож болно. Энэ дэлхий дээр байдаг маргашгүй ганц эрх гэвэл хүч дийлэх эрх юм. Тэгвэл хүч бидний талд байгааг та биеэр үзэж мэдсэн. Та бол нисэх онгоцы авъяастай зохиойн бүтээгч, тийм учраас бидэнд хэрэгтэй байна. Үүнээс үндэслэн бидний эрх, таны үүрэг гарч байгаа юм. Ойлгов уу?
— Сайн ойлгосонгүй. Танай ёс суртахууны хуульд нэг сүрхий дутагдал, буруу тооцоо байхад болно. Та нар бие махбодын хар хүчин хэрэглэж болох юм биз. Хэрэглэсэн ч байна, харин таны хэлснээр миний авъяасыг хүчээр ашиглахын тухайд гэвэл ... гэсэнд,
— Өө, биднийг тийм гэнэхэн улс гэж бодно уу? Бид ийм туйлын арга хэмжээ авахдаа буруу тооцоо хийгээгүй, ёстой хамгийн нарийн тооцоог удирдлага болгосон юм. Хүнийг эхлээд туйлын хүнд нөхцөлд оруулаад, аврагдах өчүүхэн ч найдлагыг нь тасална. Та бодвол манай эндхийн журамтай танилцаж, хүүр шатаах газрыг үзсэн биз. Дараа нь амь гарах цорын ганц бяцхан найдлага төрүүлнэ гэж генерал өгүүлэхдээ сүүлчийн өгүүлбэрийг хүн тамлаж сурсан байдлаар бах нь ханасан янзтай сунжруулан хэлээд ярилцаж байгаа хүндээ ямар сэтгэгдэл төрүүлснийг царайнаас нь олж үзэхийг хичээн ажиглав. Поль цөхрөнгөө барж, хилэгнэснээ нуухын тулд хамаг хүчээ дайчилж
— Тэр найдлага нь ямар найдлага юм бэ? гэж жигд тайван дуугаар асуугаад өрийн ийм тайван байгааг өөрөө гайхав.
— Ха-ха-ха. Та намайг хамаг байдгаа нэгмөсөн дэлгэж орхиосой гэж бодно уу? Ер нь дэлгэсэн ч яах вэ дээ. та манай завод дээр үзэж амжсан, цаашид үзэх юм бүхний тухай хойт насандаа бурхан тэнгэрт л очиж хэлэхгүй бол өөр хэнд ч хэлж чадахгүй шүү дээ! Та одоо Поль Шенье биш, хоёр мянга есөн зуун дөчин наймдугаар хүн. Ер нь эндээс үхсэн хүнийг ч гадагш нь гаргадаггүй юм.
— Тэгвэл таны хэлээд байгаа ганц найдлага гэдэг чинь чухамдаа байхгүйтэй адил юм шив дээ.
— Бусад хэн бүхэнд бол тийм. Танд болоод тан шиг хэдэн хүнд бол тийм биш. Хэрэв та учир зүйтэй сэтгэж чаддаг бол ... Ингэхэд та суугаад янжуур татаж болно. Сайн янжуур учир зүйтэй сэтгэхэд тус болдог юм гэж генерал хэлээд хайрцагтай навчин янжуурыг Польд ойртуулж өгөөд өөрөө асаагуур барив. Шенье тамхи асаагаад нэгэнтаа шунан сорсонд гэнэт толгой нь эргэлээ. Генералын харжигнасан дуу тэртээ холоос сонсогдох шиг болж,
— Тамхи татаагүй удсан уу? Өө тэр гайгүй! Одоо зүгээр болно гэж генерал, Шеньетэй жирийн нэг уулзаж ярилцахаар уулзсан хэзээний танил юм шиг дуугаар өгүүлэв.
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Поль тамхиа дахин нэг сорсонд толгой нь эргэхээ болилоо. «Сэтгэл хөдөлснөө мэдэгдэхгүй биеэ барьж байгаад энэ хөгшин чөтгөрийн юу хэлэхийг бүгдийг нь сонсох юм шүү ... би эдэнд нэг хэрэгтэй бололтой, түүнийг нь ашиглая. Хамгийн гол нь цаг хожиж, гарах арга зам эрээд байх хэрэгтэй!» гэж Поль дотроо боджээ.
— Танд тамхи олгож байж болно гэж генерал үгийн далимд хэлэхэд нь,
— Та надад энэ таатай мэдээ дуулгах гэж дуудаагүй биз дээ? гэж ёжлон асуусанд
— Зарим талаар үүний тулд ч дуудсан юм. Та ухаантай хүн гэдгээ үзүүлбэл таны байдлыг зүйлээр хөнгөвчилж болох байна.
— Би ухаантай хүн юм гэж бодъё. Тэгвэл ...
— Тэгвэл та ингэж бодох ёстой ... Герман ялах нь хэрэв би тэр ялалтанд тус дөхөм үзүүлбэл миний амь гарах цорын ганц найдлага юм. Учир нь Герман ялагдвал энэ завод тэс үсэрч, заводтай хамт би ч тэс үсэрнэ гэж бодох ёстой ...
— Генерал та сэтгэхүйн элдэв аялал хийлгүйгээр надаас юу шаардаж байгаагаа шулуухан хэлчихэж болохгүй юу?
— За яах вэ шулуухан ярья. Та овоо учир мэдэх хүн шиг байна. За ингээд: манай бөмбөгдөгч онгоцны шагайх хэрэгсэл бидний сэтгэлд хангалтгүй байна. Би энд хэд хэдэн тэргүүн зэргийн инженер цуглуулсан. Ттэдний яс үндэс, улс төрийн үзэл баримтлал мэтийн газар дээр бол их учир холбогдолтой байдаг элдэв аар саар юм бидэнд хамаагүй. Тэднээс болоод танаас бидний шаардах юм гэвэл: уг багажийг төгс боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлын явцад бидний өмнө тулгарсан техникийн зарим нэг бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах хэрэгтэй. Хэрэгтэй бүх зураг, техникийн тооцоог та маргааш ерөнхий инженерээс аваарай. Таны мэдэлд номын сан, туслагч нар өгнө. Та бүх цехэд чөлөөтэй орох бололцоотой байх болно. Нэг сарын дараа та саналаа бидэнд тавих ёстой. Бид үзээд таныг зөв замаар явж байна гэдгийг мэдвэл бидний тавьсан болзол хүчинтэй болж, бид таны амийг хэлтрүүлж, завод нууц биш болсны дараа газар дээр гаргана. Миний хэлээд байгаа ганц найдлага гэдэг нь энэ л байна ... гэжээ.
... Поль Шенье хажуу дахь хүнээ сэрээхгүйн тулд нарийн ханзан дээр аяархан эргэв. Гэвч Стах Лещинский унтаагүй байжээ. Тэр уруулаа Полийн чихэнд тулгаад:
— За чи юу гэж шийдэв? гэж шивэгнэн асуухад нь
— Чамд хэлсэн шүү дээ. Хамаг зургийг нь юу ч үгүй урж тасдаад ерөнхий инженерийнх нь нүүрлүү чулуудаж орхино гэв.
— Тэнэг хэрэг! Чи өгсөн бичиг баримтыг нь хүлээж авах ёстой. Техникийн бүх тооцоо, ер нь тэр багажтай хамаатай юм болгоныг нь цээжилж тогтоож авах ёстой.
— Генералын хэлснээр тур тухай бурхан тэнгэрт ярихын тулд уу?
— Үгүй, хэрэв бид чамайг аварч чадвал гадагш нь дамжуулахын тулд,
— Бид бүгдээр бүтэшгүй горьдлогоор сэтгэлээ хуурч байна. Генералтай ярьсны дараа би үүнийг бат ноттой мэдлээ. Зугтах өчүүхэн төдий ч атугай бололцоо байсан бол нууц зураг төслийг надад итгэж үзүүлэхгүй байсан.
— Гэвч үйлдвэрлэсэн хийцийг боож баглаж, дамжуурга дээр тавьдаг юм. Түүнийг энд газар дор үлдээдэг байх ёсгүй. Хайрцагтай юмыг төмөр замаар хаа нэг тийшээ илгээдэг бололтой. Чамд олгосон нэг сарын хугацааг аминд хамгийн аюул багатай аргаар ашиглах хэрэгтэй юм ... Баглах хэсэгт Андре Сюзен, Вацлав Вашик гэж манайхны хоёр хүн байгаа. Би өнөөдөр тэдэнтэй зөвлөнө.
— Бид нууц байгууллагыг бүгдийг нь нурааж магадгүй.
— Бид энэ байгууллагыг тэмцэхийн тулд байгуулсан юм. Тэгвэл тэмцэл гэдэг бол заавал осолтой байдаг. Ослыг хамгийн бага болгох нь бидний үүрэг. Энэ бол хорооны мэдэх зүйл болохоос чиний мэдэх зүйл биш.
— Энэ олон улсын дотроос яагаад чухам ганц надад амь гарах бололцоо олгож байгаа юм бэ? Чи ч юм уу Жюль, Андре нарын хэн ч ажил хэрэгт хавьгүй илүү тус хүргэж чадна. Та нар өргөн холбоотой, нууц ажил хийсэн туршлагатай улс, би бол Эсэргүүцлийн хөдөлгөөний жирийн нэг гишүүн.
— Энэ тохиолдолд Поль Шенье чи л ажил явдалд илүү их тус болох байна. Чи бол инженер хүн. Шинэ зэвсэглэлийн нууцыг зохих газар шилжүүлэх явдал бидний гол зорилт болж байгаа юм. Би чамд хорооны өмнөөс тушааж байна: Чи генералын сарвайсан ганц хоёр сүрлийг хоёр гараараа зууран авсан юм шиг дүрэм үзүүлэх хэрэгтэй ...
— Чи хорооны төлөөлөгчийн хувьд тушааж байгаа юм бол
— Байз! Чи эхлээд ийм осолтой ажил хийх зүрх хүрэх үү, үгүй юу гэж өөрийгөө сайн тэнсэж шалга. Сайн бодож үз. Бие ангийг хийсэн хайрцаг хаана очдогийг бид мэдэхгүй, хэзээ ч мэдэж чадахгүй. Вагонд ачихаас өмнө дахин шалгадаг ч байж болох юм. Чиний тэр түр орогнох газар чинь авс болж магадгүй гэдгийг битгий мартаарай. Тэр хайрцгийг яаж тээвэрлэдэг юм бэ, чи хайрцаг дотроос гадагшаа гарч чадах юм уу, үгүй юу гэдгийг бид огт төсөөлөхгүй байна шүү дээ. Чи ийм ажил хийхэд бэлэн байна уу?
— Би нууц хорооны ямар ч даалгаварыг биелүүлэхэд бэлэн байна.
— Тэгвэл маргаашийн дотор төлөвлөгөөгөө боловсруулаад түүнийг хэрэгжүүлэхэд бэлтгэж эхэлье. Би ажиг сэжиг авахуулахгүйн тулд бусдаас хөндий байх хэрэгтэй. Чиний ажил гэвэл газар дээр гарсан хойноо манай анд нөхдөд хэрэг болж болох юм болгоныг цээжилж тогтоож авах хэрэгтэй ... За одоо унт. Бид бүгдээрээ саруулхан толгойтой байх хэрэгтэй гэж Стах хэлээд нэг ханзан дээр байдаг хүнээсээ биеэ холдуулж тэр даруй унтаад өглөө.
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Поль Шенье дахиад удтал нүдээ харан хэвтэв. Ханзны нь дээрээс намхан бетон тааз лүглийнэ. Тэгээд өөрийн нь дээрээс үнэхээр авсны таглаа дарах гэж байгаа юм шиг санагдлаа. Эндээс газар дээр гарах ганц арга гэвэл өөрийгөө хайрцагт хийлгэх хэрэгтэй юм гэж үү? Тэглээ ч гэсэн өдрийн гэгээг үзэж, хүмүүст Нүгэлт хөндийн нууцыг ярих өчүүхэн ч атугай горьдлого байгаа юм гэж үү? Зуугийн дотроос ганц юм уу, түүнээс цөөн тохиолдох өчүүхэн бага горьдлого байгаа юм даа. Бас сул чөлөөтэй болохоосоо өмнө бүтэж үхэхгүй гэхийн баталгаа хаана байна?! Өөрийг нь хийх хайрцаг хамгийн дор, бүх ачааны доод талд орчихож болох шүү дээ. Тэгвэл ч ... гэж Поль бодохдоо хамаг бие нь чичирч, бүр одоо л амьсгалах агаар олдохгүй болсон юм шиг цамцныхаа захыг урав. Айж байгаа хэрэг үү? Мэдээжээр айж байна. Харин айна гэдэг бол аймхай байна гэсэн үг биш. Поль өөрийгөө амьдаар нь харанхуй авсанд хийхийг эрүүл ухаантай байхдаа сайн дураар зөвшөөрсөн юм. Тэгээд эндээс гарна чиг! Даалгасан зүйлийг нь биелүүлнэ чиг! Поль тохой дээрээ өндийн хуаранг харлаа. Хатавчны үзүүрт хоёр давхар ханзны хоорондуур тэртээ тэнд бяцхан цахилгаан ламп бүдэгхэн ёлтойно. Тэр чийдэнгийн гэрэл харанхуйн дундаас хаалганы дэргэдэх ханз, дээр нь атиран хэвтсэн хүний дүрсийг гэрэлтүүлнэ. 1101 дүгээр олзлогдогч байна! Тэр хүн оройноос халууран чичирч эхэлсэн тул өглөө тийшээ өндийж чадахгүй болох биз. Тэгээд түүнд ганцхан зам үлдэнэ. Үгүй, эндээс зайлъя. Тэгэхдээ ганц өөрийгөө аврахын тулд биш, энэ аймшигт зэвсгийг дайсны гараас алдуулах ёстой. Энэ зорилгод хүрэх өчүүхэн төдий ч атугай найдлага байвал тэр найдлагыг Поль ашиглах ёстой. Полийг унтах үед Луизийн царай дахин нүдэнд нь нэг үзэгдээд өнгөрөв. Луиза бодвол Парисаас гараад эх дээрээ, эндээс хэдхэн километрийн газар суугаа биз. Луиза энэ хоёр бие биедээ хичнээн ойрхон мөртлөө хичнээн хязгааргүй хол байгааг мэддэг болоосой. Энэ хоёр уулзаагүй гурван жил болох шахаж байна. Парисыг эзлэгдэхийн өмнө коммунист Андре Ренарыг нэрээ сольж, гитлерчүүдийн хурааж авсан нисэх онгоцны заводад ажиллахыг зөвлөсөн байна. Тэгээд Поль Шенье хэмээх Андре Ренар эхнэртээ ч захиа бичих бололцоогүй болжээ. Хожим нь түүнийг баривчилж энд авчирсан байна.
Хэрэглэгчийн аватар
cssmn
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 109
Нэгдсэн: 4-р сар.26.10 4:24 pm
Байршил: Улаанбаатар
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн cssmn »

өө ашгүй, ороод эхэлчихсэн байна, баярлалаа ss7.
panther
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
Бичлэгүүд: 426
Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн panther »

mash ih bayarlalaa, huleej baiya daa
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

ГЕНЕРАЛ ЭВЕРСИЙН ХҮНД ӨДРҮҮД

Ижил мөрний хөвөөн дэх тулалдаан Германы командлалын мэдээнд гол суурь эзлэх болсон цагаас хойш генерал Эверсийн сэтгэл тайван байхаа больжээ. Гэхдээ урьдын адил сахлаа мөлчийтөл хусаж, хувцсаа цэмцийтэл нямбай өмсөөд өглөөний яг арван цагт штабтаа, өдрийн яг нэг цагт хоолны газар очдог хэвээр. Зармдаа аль нэг офицерын талаар тоглоомын үг хүртэл хэлнэ. Энэ нэгэнт тогтож заншсан журмын цаанаас зан нь хувирч сэтгэл зовнин, бүр учраа олохоо байсан хүний байдал мэдэгдэнэ. Генералтай бусдаас илүү олон уулзаж хавьтаж байдаг ганц Лютц л генералын зан хувирсныг ажигласан байж болох юм.
Одоо генерал Эверс Сталинградын тулалдааны газрын зураг дээрээс бүтэн цагаар тонгойж, өчүүхэн төдий өөрчлөлтийг боловч тэмдэглэж байх болжээ. Генерал Эверсийг гитлерийн командлал нүд үзүүрлэх болсон юм. Бүр 1938 онд нэгэн сэтгүүлд генералын нийтлүүлсэн нилээд дэлгэрэнгүй өгүүлэл үүний шалтгаан болсон байна. Кайзерийн үеийн тактик, дипломат бодлогыг Эверс шинжлэн дүгнээд Герман улс Өрнөд Дорнод хоёр фронт дээр зэрэг тэмцэхээс ямагт айж, оросыг номхотгох бодлого явуулдаг байсныг Эверс сануулан дурдсан байжээ. Эверсийн энэ өгүүлэл тун цагаа олоогүй зүйл болсон байна. Тэр үед Гитлерийн штабын хамгийн нууц хэлтсүүдэд шинэ дайны төлөвлөгөөг улайран бэлтгэж байлаа. Риббентроп орон орноор доншуучлан явж, айлгаж сүрдүүлэх, элдвийг амлах замаар Төв Европын улсуудын холбоог бэхжүүлж байв. Гэтэл яг энэ үеэр олонд нэр гараагүй генерал, хоёр фронт дээр дайтахаас сэрэмжлэн сануулсан өгүүлэл нийтлүүлжээ. Сайн нөхөдд нь санаа тавьж туслаагүйсэн бол Эверс тэр өгүүллийг бичсэний улмаас эмгэнэлт байдалд орж болох байжээ. Зүйд нийцэмгүй өгүүлэл зохиогчийг штабт олны нүдний булай болгож байхгүйн тулд Берлинээс яаравчлан холдуулж, нийслэлээс тэртээ хол байдаг нэг хорооны даргаар томилсон байна. Түүнээс хойш генерал дахин хэвлэлд юм бичсэнгүй. Оростой дайтаж эхлэхэд Дорнод фронтын командлагчаар томилогдсон генерал Браухичтай уулзаж ярилцахдаа орос цэргийг «алах нь хангалттай биш, түүнийг унагахын тулд түлхэх хэрэгтэй» гэсэн хоёрдугаар Фридрихийн алдартай үгийг иш татсан юмсанж. Үүнээс болж генерал Эверсийг ар талын ангид үлдээх болж, Францын өмнө зүгт шилжүүлэн, дивизийн даргаар томилоод тэр үеэс хойш бүр мөсөн мартаж, шагнал өгөхөд тойрч өнгөрдөг болсон байна.
Эверсийг Орост талархалтай байдаг хүн гэж зэмлэж болохгүй билээ. Эверс оросуудыг үзэн яддаг, түүнийгээ ч нуудаггүй байлаа. Харин тэгж үзэн ядахдаа эрүүл ухаанаа алдсангүй. Тэгээд генерал сайн нөхөдтэйгээ ярихдаа Оростой байлдах явдал Германд аюултай гэсэн бодлоо хамгаалсаар байжээ.
Эверс Оросын цэргийн хүчин чадлын тухай германы жанжин штабын мэдээний үнэн зөвд эргэлзэж, Оросын аж үйлдвэр, хүн амын мэдээнд итгэдэггүй байлаа. Түүгээр ч үл барамхэрэв дайн сунжирвал дайсан этгээд тооны талаар давуу учир германы арми зөвлөлтийн армитай халз тулах нь Германыг сөнөхөд хүргэнэ гэж үнэнээсээ итгэдэг байжээ.
Эверс сүүлийн үед өөрийн үзэл саналыг зөвхөн ойр дотны нөхөддөө итгэж ярих болов. Гэхдээ Сталинградын төлөө тулалдаан эхэлснийг гитлерийн командлалын хамгийн том алдаа гэж үзэж байгаагаа хамгийн ойр дотны нөхөддөө хүртэл ярьсангүй. Оросууд тэр асар том махны машин шиг юманд гитлерийн армийн аль шилдэг сайн ангиудыг нухчих бололцоо олж авчээ. Оросууд Сталинградыг тавьж өгдөг юмаа ч гэсэн германы дивизүүд тэртэй тэргүй хамаг цусаа урсгаад Москва тийш давших тэнхэлгүй болохсон. Эверс Паулюсийг ялалт хийгээсэй гэж чин сэтгэлийн угаас хүсэн ерөөж байлаа. Гитлерийн ангиуд Сталинградын фронтын аль ч хэсэг дээр өчүүхэн төдий урагшилсан мэдээ сонсмогц газрын зураг дээр тэмдгээ их л баяртайяа зөөж тавьдаг байлаа. Гэтэл сэтгэлийн нь гүнд бүх дайны хувь заяа ямар болж дуусах бол гэсэн түгшүүр улам улам хуран зузаарсаар байжээ.
Мэдээнд «оросуудын давшилтын» тухай үг анх дуулдахад Эверс өвчин тусах шахав. Мэдээнд энэ ач холбогдол багатай үгнээс өөр гойдын сэтгэл түгшмээр юм байгаагүй боловч аливаа цэргийн хүний адил фронтын байдлыг сайн мэдэх генерал Эверс өөрөө дутууг гүйцээн уншиж сурсан билээ.
1942 оны арван нэгдүгээр сарын 24-ний шөнө Эверс цурам хийсэнгүй. Элэг нь өвдөөгүй, сэтгэл зовоох өөр ямар ч шалтгаан байхгүй атал нойр нь нэг л хүрч өгөхгүй байжээ.
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

«Өтөлж байна даа!» гэж генерал гуниглан бодоод цаг харж, хүлээн авагч залгатал энэ үеэр өглөөний мэдээ дамжуулж байлаа. Генерал энхийн өгүүлбэрийг сонсмогцоо шөвгөөр хатгуулсан юм шиг орноосоо босон харайв. Зөвлөлтийн цэрэг Сталинградын дэргэд германы 6 лугаар арми, танкийн 4 дүгээр армийг бүсэлсэн байжээ ... Эверс хувцсаа яаран өмсч эхлэв. Хувцсаа хагас дутуу өмсөөд орон дээрээ дахин лаг хийтэл суув. Одоо хаачих билээ дээ? Юу хийж, юугаар тусалж чадах билээ. Энэ бол генералын үхтлээ айж, сэрэмжлэн сануулаад байдаг нөгөө төгсгөлийн эхлэл мөн байлаа. Одоо хамгийн нэр хүндтэй цэргийн зөвлөл дээр Дорнод фронтод болсон байдлыг шинжлэн дүгнэж, дайн хийх цаашдын хэтийн төлөвийн тухай ярихыг хичнээн их хүсэх билээ. Ай даа, тэгвэл Гитлерий стратеги, тактикийн хамаг бурууг хүү татан харуулахсан. Гэтэл одоо юу хийж чадах байна? Юу ч хийж чадахгүй, дуугүй л байхаас өөр аргагүй. Нэг ч үг алдахгүй, одоо толгойд нь эргэлдэж байгаа бодлыг мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Дайныг амжилттай дуусгахын тулд Адольф Гитлерийг устгах хэрэгтэй гэж хэлэх нь байтугай, бодохоос ч аймаар шүү дээ. Тиймээ, өөрөө өөрөөс үнэнийг нуухгүй хэлэхэд фюрерийг устгах хэрэгтэй.
Ямар ч хамаагүй үнээр нэн даруй Америк, Англи, Францтай салангид гэрээ байгуулж, Өрнө зүгт гараа суллаж аваад хамаг хүчээ дорно зүгт хаях хэрэгтэй. Зөвлөлт холбоот улстай эвлэрнэ гэж санахын ч хэрэг байхгүй. Ингэхлээр бий болсон байдлаас гарах замыг зөвхөн Өрнө зүгт л эрэх ёстой. Энэ бол одоогоор цорын ганц зам юм. Аврагдах цорын ганц найдвар энэ.
Тэгэхлээр ажиллаж эхлэх, тэр мөртөө нэн даруй эхлэх хэрэгтэй байхнээ? Харин юунаас эхлэх вэ? германыг аврахын төлөө ч гэсэн, төрийн эргэлт гаргах тийм аюул осолтой хэрэг хийж зүрхлэх хэн байна?
Эверс өөрийн бүх сайн нөхөд, санаа нэгтний нэрийг нэгд нэгэнгүй бодож үзэв. Тийм хүн дээд командлалын дотор ч бий. Одоо тийм хүн бүүр олон болоо биз. Уулзаж, ярилцаж зөвлөх хэрэгтэй юм. Нэн даруй хөдлөх хэрэгтэй, эс тэгвэл хожимдоно. Генерал босч албан тасалгаандаа оров. Байшингийнхан бүгд унтаж байжээ. Үүр цайж, өглөөний нам гүмд байшингийн дэргэдэх цардсан замаар алхлах харуулын цэргийн хүнд гутлын чимээнээс өөр анир үл сонсдоно. Харуулын цэрэг жигдхэн тов тов алхална. Ирээдүйдээ бат итгэсэн хүн л ингэж алхалдаг бизээ. Тэгснээ генерал ийм хүнд тахтай гутал өмссөн цэргүүд хээр талын дундуур оросуудаас хар хурдаараа зугтан гүйх хэрэгтэй болохыг төсөөлөн бодов. Цэргийн ийм хүнд тахтай гутал өмссөн мянга түмэн хөлийг Эверс төсөөлөн бодов. Тэд нар хар чадлаараа гүйж, цасанд шигдэн, дахин босч, эцсийн хүчээ шавхан зугтаж байгааг төсөөлөн санав ...
Генерал цонхны цаанаас сонсогдох хөлийн чимээг намсгах гэж хөшгөө буулгав. Гэвч тэр хөлийн чимээ цагийн цохилт шиг жигдхэн түг түг хийж, мэдрэлийг нь хөндөн цочооно.
Үгүй, генерал зүгээр сууж байх эрхгүй! Ажиллах хэрэгтэй, ямар ч байсан хөдлөх хэрэгтэй! Цаашдаа улс орны Гитлерийн хөтлөн аваачиж яваа ёроолгүй нүхийг харж чадахаа больж нүдэн балай болсон дээд командлалд үг дуугүй захирагдаж суудгаа болино.
Тайван бөгөөд ухаалаг буурьтай хөдлөх хэрэгтэй. Санаа нэгтнийг болгоомжтой эрэх ёстой. Хэрхэвч яарч болохгүй, ялангуяа муу таних хүнд хэтэрхий итгэж болохгүй. Эс тэгвэл хамаг ажлыг бүх эхэнд нь хөөдөж орхино.
Генерал бичгийн ширээний ард удтал сууж, төлөвлөгөөгөө бодож боловсруулжээ. Гүн бодолд дарагдан байтал хаалга тогших чимээ гарч, шивэгчин эмэгтэй орж ирээд:
— Амрыг эрье! Өглөөний хоол өгч болох уу? гэж асуухад нь
— Тэг гэж Эверс товчхон хэлээд цаас гаргаж корпусын даргад илтгэх хуудас бичиж эхэллээ.
Генерал хувийн чухал хэрэг бий гэж шалтаглан Берлин орох хоёр долоо хоногийн чөлөө олгохыг хүсчээ.

***
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Генрих генерал Эверсийг ирэхээс урьд Лютцтэй ярилцаж амжихын тулд голдуу арван цагаас хэдэн минутын өмнө штабт ирдэг заншилтай билээ. Энэ үед генералын туслах штабын бүх сониныг сонсож амжаад тэрнийгээ улам их талархан үзэх болсон Генрихт дуртайяа ярьдаг байлаа. Энэ өглөө Лютц дуу шуу цөөнтэй байв. Генрих яриа дэлгэх гэж хэдэнтаа амжилтгүй оролдсоны эцэст:
— Эрхэм ахмад өнөөдөр яасан дүнсгэр байх юм бэ? гэсэнд
— Таны санаа сэтгэлийн байдалд ямар ч үйл явдал нөлөөлдөггүй юм уу? гэж Лютц хэлээд, Сталинградын фронтоос ирсэн сүүлийн мэдээг Голдрингт өгөв.
Генрих эхний хэдэн мөрийг уншаад аяархан исгэрч, царайныхаа байдлыг Лютцээс нуух гэж мэдээрүү улам тонгойлоо.
— Та өглөөний мэдээ сонсоогүй юм уу? гэж Лютцийг асуухад:
— Би үхсэн юм шиг унтдаг. Тэгээд өглөөгүүр радиогоо ер залгадаггүй гэсэнд
— Одоо өглөө оройгүй чагнаж байх хэрэгтэй болно гэлээ.
Хоёул дуугүй болж, энэ шинэ мэдээг дор бүрдээ өөр өөрийнхөөр үнэлэн бодов.
— Карл, та энэ бүгдийг ямар учиртай гэж бодож байна вэ гэж Генрих эхлэн дуугарсанд
— Би ч муухан стратегич шүү. Хэдий тийм боловч зарим нэг дүгнэлт аяндаа гарч ирээд байна. Сэтгэл гонсоймоор дүгнэлт. Тэгээд юм бүгд урагштай сайн байгаа гэж ямар ч суртал нэвтрүүлэг надад үнэмшүүлж чадахгүй. Өнгөрсөн жил Москвагийн дэргэдээс ухарсныг манайхны сонин юу гэж тайлбарласныг та санаж байна уу? Тэгэхэд манай цэрэг өвлийнхөө байранд шилжих ёстой байсан юм гэж баталцгааж байсан шүү дээ. үүнийг үнэмших хүн гарч л байсан. Үнэнийг нууж байдаг энэ бодлогод миний уур хүрээд байх юм. За одоо Паулюсийн армийн бүслэгдсэнийг манай суртал нэвтрүүлэг юу гэж тайлбарладаг бол? Бид ижил хавийн салхинаас зөвлөлтийн цэргийн ар нуруугаар нуугдаж хорогдохын тулд зөвлөлтийн цэргийн бүслэлтэнд орсон гэх юм болов уу даа? Ай Генрих ээ! гээд Лютц үгээ хэлж дуусаагүй байтал нэг хүн хаалганы бариулыг угз татаж, Миллер орж ирээд, мэнд ус ч үгүй:
— Генерал тасалгаандаа байна уу? гэж асуухад
— Одоохон ирнэ гэлээ.
Хошууч тасалгаан дотуур нааш цааш холхиж, сэтгэл нь хөөрөн гараа хавирч, үе үе хаалга өөд харна. Сэтгэл нь ихэд түгшсэн байх тул Лютц, Генрих хоёрын хэн нь ч чухам юу болсныг асууж түвдсэнгүй.
Төдөлгүй Эверсийг ирмэгц Миллер түүнтэй хамт албан тасалгаанд нь орсноо нэг ч минут болоогүй байтал генерал өөрөө хоёр офицерийг дуудаж:
— Эрхэм хошууч тун ёозгүй мэдээ хүргэж иржээ. Өнөө шөнө Шамберигээс Сен-Реми орох замд партизанууд манай дивизэд зэвсэг авчирч явсан галт тэргийг онхолдуулсан байна. Ахлах дэслэгч Фельднер хүнд шархтаж, хамгаалалтын цэргийн хэсэг нь алагдаж, зарим нэг нь тарж зугтсан байна гэсэнд
— Зэвсэг нь яасан бэ? гэж Генрих, Лютц хоёр бараг нэг зэрэг дуу алдсанд:
— Партизанууд зэвсгийн зөвхөн зарим хагасыг булааж авсан байна. Аз болоход шинэ хамгаалалттай гал тэрэг амжин иржээ ... гэж генерал үгээ дуусгаж амжаагүй байтал нуудасчин офицер орж ирэхэд нь
— За та юун эдээ авчраа вэ? гэж тэсгэлгүй асуугаад нууцыг тайлсан мэдээг авч уншсанаа тэр бичгийг ундууцан чулуудаж орхиод
— Ээ тэр Фауль уу! гэхэд нь
— Юу болоо вэ, эрхэм генерал аа? гэж Миллер асуугаад шидсэн мэдээг зөвшөөрөлгүй авч хараахан зүрхэлсэнгүй.
— Партизанууд өнөө шөнө нүхэн замд орох амыг хамгаалж байгаа манай арван долдугаар тулгуурт байрыг дайран довтолсон байна ... гэхэд нь
— Ганц өдрийн дотор даанч олон хэрэг давхацжээ! гэж Миллер тасалсанд генерал гашуунаар ёжилсон байдалтай өгүүлрүүн:
— Та үүнийг санамсаргүй тохиолдол гэж бодож байна уу? Зөвлөлтийн цэрэг Дорнод фронт дээр ялах удаа бүр гүн талд байгаа биш үү? Партизанууд Сталинградын дэргэд манай цэрэг өүслэгдсэнийг манай мэдээнээс олж мэдээд галт тэрэг, тулгуурт байрыг дайрсан гэдэгт би лавтай бодож байна гэсэнд:
— Бараг үнэн биз гэж Миллер зөвшөөрсөнд
— Эрхэм Миллер та жаахан саатан сууна уу. Бид тантай зарим нэг арга хэмжээний талаар зөвлөе. Эрхэм ахмад та штабын даргыг даруй дууд! Ахлах дэслэгч Голдринг танд би яаралтай даалгавар өгье. Манай арван долдугаар тулгуурт байр байдаг Понтейнд очиж, партизанууд довтолсон тухай бүхий л байдалтай нарийвчлан танилцаад дэслэгч Фаульд өгч, өнөөдөр яг арван есөн цагт надад илтгэ гэхэд нь
— Ёсоор гүйцэтгэе, эрхэм генерал аа! гэж Генрих хариулаад генералын албан тасалгаанаас яаран гарсан боловч Лютцийн тасалгаанд түр саатан зогсож
— Карл аа! Надад унаагаар туслаач. Манай жолооч, Бонвиль орсны дараа машиндаа үзлэг хийж, нэг юмыг нь задалжэ орхиод байгаа ... Штабын машиныг хэрэглэж болохгүй юу?
— Генералын занг чи өөрөө эс мэдэх биш, хэзээ ч хаашаа ч явах болж магадгүй. Мотоцикль аваад яв гэхэд нь:
— Энэ чинь харин ашигтай юм байна. Курт гэртээ үлдээд орой болоход машинаа засч дуусна гэсэнд
— Ашигтай, ашиггүйг бүү мэд. Хоёулаа бол арай аюул багатайсан! Партизанууд үнэндээ толгойгоо өндийлгөөд байна гэжээ.
Генрих хэдийн гараад явсан учир ингэж сануулсныг нь сонссонгүй. Хотоос гадагш ганцаар явах болсондоо баярлаад яарсан байжээ. Гав ганцаар үлдэж, өнөөдөр болсон явдал бүхнийг тайван эрэгцүүлэн бодож үзэх гэжээ. Ганц өглөөний дотор хичнээн олон сайхан мэдээ дуулав!
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Сайхан ч өдөр боллоо! Генрих цардмал замаар мотоциклийн хар хурдаар давхив. Дөнгөж саяхан орсон бороонд угаагдсан засмал зам толь мэт гялалзаж, сэрүүн тунгалаг анхилуун агаар цээж дүүрэн Генрихийн сэтгэлийг баясгана. Ингээд зогсох ч үгүй, амрах ч үгүй яваад баймаар санагдана. Харин өмнө зүгт биш, одоо дайны хувь заяа шийдвэрлэгдэж, энэ минутад сая сая хүний зүрх удахгүй ирэх ялалтын баярыг зөгнөн өөрийн нь зүрхтэй нэгэн цохилтоор лугшиж байгаа дорно зүг тийш давхимаар санагдана. Хаана ч явсан Эх оронтойгоо холбоотойгоо мэдэрч, өөрийн нь эх орон тийш бүх хүн төрөлхтний хараа хандаад байгааг санахад хичнээн их баяртай вэ! «Зөвлөлтийн цэрэг Дорнод фронт дээр ялах удаа бүр тэрнийг нь гүн ар талд байгаа бид өөрснийхөө биеэр даруй үзэж мэдэрч байна» гэж генерал хэлсэн байхаа! Ай даа, та нар энэ байтугай, үүнээс их юм үзнэ вий! Партизанууд ямар ч атугай галт тэргийг онхолдуулж чадсан байна. Харин зэвсгийн зөвхөн зарим хагасыг авч чаджээ. Бүгдийг авч чадаагүй нь харамсалтай.
Тэр тулгуурт байрыг ямар зорилгоор дайрсан юм бол? Сонин юм байна. Нэг нүхэн замын тухай генерал ярьж байсан. Нүхэн зам бүр нэг тийшээ орсон байх ёстой ... Нүхэн замыг их төлөв ингэж чанга хамгаалдаггүйсэн ... Ингэхлээр ... Чухам тэнд тулгуурт байр байрлуулах онцгой шалтгаан байсан байж! Сүүлийн үед Генрихийн өөрийн нь үргэлжийн бодол болж яваа цэргийн заводад орох хаалга тэнд ч байж магадгүй ...
Үгүй, дүгнэлт хийх гэж яарах явдалгүй юм. Ингэж байгаад буруу замаар орж магадгүй. Тэгвэл цаг алдана гэсэн хэрэг. Одоохондоо нэг л зүйл туйлын тодорхой байгаа нь юу вэ гэвэл, Лютцийн ярьсан завод бол Генрихийн эрээд байгаа завод биш нь гарцаагүй байна. Генрих энэ буруу замаар орчих тун шахлаа! Тэгш өндөрлөг дээр замын хажууд байгаа бага шиг барилгын дэргэд зогсож саатдаг битүү машинууд Генрихийг Лютц болон бусад олон хүний нэг адил төөрөгдүүлсэн байна. Тэр машинууд тэнд хэзээ ч удаан зогсдоггүй, хэзээ ч эргэж ирдэггүй, өмнө зүгт нэг л газарлуу яваад өгдөгийг Генрих ажиглаж мэджээ. Нилээд баримтыг харьцуулаад үзэхэд мөн л газар дорхи завод энүүхэн хавьд өөр нэг газар байгаа юм байна гэсэн бодол төрүүлнэ. Тэгш өндөрлэг дээр туршиж байгаа шинэ миномет, минийг газар дорхи заводад хийсэн гэж штабынхан бүгд ярилцаж байдаг. Тэгвэл түүнийг умар зүгээс ирсэн галт тэрэгнээс буулгасны учир юу вэ? Энэ бүхнийг мэдэхэд маш төвөгтэй боловч цаг дэмий алдаж болохгүй. Сталинградын дэргэд дарагдсандаа хорсон хилэгнэсэн дайсан этгээд өсөө авч уураа энгийн номхон иргэдэд гаргахын тулд яахаас ч буцахгүй.
Генрих нэг цагийн дараа Понтей гэдэг бяцхан суурингаас хоёр километрийн зайтай байгаа тулгуурт байр дээр ирлээ. Суурингаас тулгуурт байр хүртэл асар том бетон хавтан дэвссэн зам тавьжээ. Тэр замыг бага ашигладаг бололтой, хавтангуудын завсраар ганданги өвс ургажээ. Тулгуурт байрны дэргэд гүн хавцлын дээгүүр тавьсан гүүрээр зам дайрч гарна. Урт чулуун байшин цэргүүдийн хуаран болдог байна. Тэнд бас тулгуурт байрны дарга дэслэгч Фауль гэж нас нилээд ахисан, зууван царайтай алжаангуй хөдөлгөөнтэй хүн суудаг байжээ.
Генрих өөрийгөө танилцуулаад тулгуурт байрын даргад өнөөдөр партизанууд дайрсан тухай тодорхой ярихыг тушаав. Фауль дөнгөж сая тулалдаанаас гараад дарийн үнэр үзээгүй штабын офицерт сайрхаж байгаа хүний байдлаар хайхрамжгүй, хааш яаш ярив. Энэ нь Генрихийн зэвүүг хүргэж эхэллээ.
— Бүх явдал яаж болсныг газар дээр нь заагаад аль гэсэнд Фауль модтой ууланд гаргасан асар том нүхийг зааж,
— Бид энэ нүхэн зам, бас гүүрийг хамгаалдаг юм гэв.
Нүхэн зам, хуаранг тойруулан мод шороогоор хучсан галын цэгүүдийг хагас дугуйлан байрлуулжээ. Мөн тийм галын цэгүүд гүүрийн хоёр талд байлаа. Фауль яриагаа үргэлжлүүлэн:
— Партизанууд уулнаас бууж ирсэн. Гэтэл манай хамгаалалтыг дайсан этгээд суурингийн тэндээс гарч ирэхэд тааруулан байгуулсныг та өөрөө үзэж байгаа биз ... Партизанууд биднийг шөнийн гурван цагт атакласан. Цэргүүд галын цэгүүдэд гүйж хүрэх гэсээр байтал тэднийг пулемёт, автоматаар галлаж байлаа. Байлдаан хагас цаг юм уу, түүнээс ч бага юмуу үргэлжилсэн байж мэднэ. Манай хохирол гэвэл гурван хүн алагдаж, долоон хүн шархтсаны хоёр нь хүнд шархтсан. Түүнээс гадна СС-ийн хоёр цэргийг алсан байлаа гэхэд нь
— СС-ийнхэн яагаад ирсэн юм бэ?
— СС-ийн цэрэг нүхэн замаас гарах гарцыг хамгаалдаг юм гэв. «Тэхээр нүхэн замаас гарах газрыг илүү нарийн нягт хамгаалдаг юм байна» гэж Генрих дотроо бодлоо. Гольдринг Фаулийг дагуулан гүүрэн дээр гараад:
— Түгшүүр зарлахыг тушаагтүн гэсэнд Фауль гар буугаа гаргаж ирээд гурвантаа хий буудав.
— Эрхэм дэслэгч ээ! тухайн тохиолдолд партизанууд хойт талаас дайрч ирлээ гэж бодъё. Та яаж шийдвэрлэх вэ?
— Би бол ингэх байна ... гэхэд нь,
— Ухаархаад байх юмгүй, ажиллагтун гэж Генрих хэлээд хуарангаас гүйн гарч ирсэн цэргүүдийг заалаа. Тэр цэргүүд юу хийхээ мэдэхгүй гүүрийн дэргэд овоолгоотой шорооны дэргэд бөөгнөрөлдөн байлаа.
— Эрхэм дэслэгч ээ! би хэрэв хорлон сүйтгэгч байсан болоод дэргэдээ хоёр автоматчинтай байсан бол танай бүх цэргийг тантай хамт цааш нь харуулж орхиод гүүрийг зовох юмгүй дэлбэлчих юм байна гэж Генрих өгүүлэв. Фауль сандарсан байдалтай Генрих өөд хараад цэргүүдэд хойт зүг тийш хандан хориглолтын байр эзлэхийг тушаав. Цэргүүд түргэн зуур хэвтлээ. Генрих нэг цэргийн дэргэд очоод:
— Таны өмнө юу харагдаж байна? гэж асуусанд:
— Юу ч харагдахгүй байна, эрхэм ахлах дэслэгч ээ! гэж тэр цэрэг үнэнээ өчихөд нь:
— Эрхэм дэслэгч ээ! Хориглолтын иймэрхүү системтэй байхад танай цэргүүд юу ч харах аргагүй байгаагаас хамаг учир ургаж байна. эндээс цэргүүдэд ганц тэр өндөрлөг харагдана. Партизанууд ойртож ирвэл тэд нар нэг ч суманд өртөхгүй тийм далд газар байх болно гэлээ.
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Фауль цаг үргэлж духныхаа хөлсийг арчин үг дуугүй зогслоо. Генрих бас үг дуугүй эргэж, Фаулийн албан тасалгаа болдог байранд нь очив.
— Тулгуурт байрын дэвтэрийг аваад ир! гэж Голдринг тушаагаад уг дэвтэрт шалгасан сэтгэгдлээ бичихээр өөрөө гардаг үзгээ гаргав. Фауль учраа олохгүй сандран зогсож байлаа.
— Та цэргээ сургууль хийлгэдэг үү? гэж Генрих арай зөөлөн дуугаар асуусанд
— Эрхэм ахлах дэслэгч ээ? Би энд ирээд ердөө долоо хоног болж байна. урьд нь хорооны штабт ажиллаж байсан юм. Би энд ирээд тулгуурт байрын хамгаалалтын талаар сургууль хийлгэж амжаагүй байгаа нь бөөн гай боллоо. Эндхийн цэргүүдийн ихэнх нь Дорнод фронт дээр шархтсаны дараа энд ирсэн шинэ улс гэж Фаулийг хэлэхэд:
— Таныг яагаад ийш нь шилжүүлсэн юм бэ? гэсэнд
— Манай хүү хэдэн долоо хоногийн өмнө Дорнод фронтоос хөлгүй болоод буцаж ирсэн ... Бодвол илүү үг донгоссон бололтой, түүнийг хорих лагерт явуулсан байна. Тэгээд намайг ийш нь шилжүүлсэн ... Одоо таны дүгнэлтийг уншиж үзээд намайг энд ч байлгахгүй, Дорнод фронтод явуулах биз дээ гэж Фауль өгүүлээд хүндээр санаа алдаж орон дээрээ суув.
Генрих дэвтэрт хэдэн үг гүйлгэн бичсэн нь: «Дивизийн дарга дэслэгч генерал Эверсийн тушаалаар 1942 оны арваннэгдүгээр сарын 24-нд миний бие 17 дугаар тулгуурт байрыг шалгаж үзлээ. Зохих газруудыг сайн хамгаалж байгаа юм байна. Байлдааны түгшүүр зарлаж шалгав. Багийн цэргүүдийн байлдааны бэлтгэл, галын хэрэгслийн байрлал өө сэвгүй байна. Шалгалт хийсэн ахлах дэслэгч Фон Гольдринг» гэжээ.
— Уншиж үз! гэсэнд бичсэн зүйлийг дэслэгч уншаад
— Эрхэм ахлах дэслэгч ээ! Таны ачийг яаж хариулахаа мэдэхгүй байна! гэхэд нь
— Танд зөвлөж хэлэхэд энэ газар таны ирээд удаагүй байгааг харгалзан миний хэлсэн бүх алдааг засч залруулагтун ... Би явж болох шив дээ гэсэнд
— Намайг яршигтай хүн гэж битгий бодоорой. Гэвч таныг хоолоор дайлахыг хүлээж авбал маш баярлах байна гэхэд нь Генрих урилгыг хүлээн авлаа. Фауль хоолны үед, ялангуяа даосанд халсны дараа үг олонтой болж
— Барон та энд хэчнээн уйтгартайг мэдэхгүй байна! Явъяа явах газар байхгүй, ярьяа, ярьчихмаар хүн олдохгүй. Хажууд нь энэ бороо ороод ганц архиар л зугаа гаргаж байх юм гэхэд нь
— Таны зэргэлдээ СС-ийн офицерүүд байна шүү дээ гэсэнд
— Бид зөвхөн утсаар харилцаа барьдаг. Биднийг нүхэн замын нөгөө талд очихыг хориглосон юм. Тэд нар чинь утсаар ч гэсэн илүү үг дуугарах улс биш. За тэдний чөтгөр алгад! Бас сүрхий журам тогтоож шүү! Хамгаалчихмаар юм байдаг бол ч бас яахав. Долоо хоноход энэ нүхэн замаар ганц ч машин явж өнгөрсөнгүй ...
— Энд дандаа ийм хүнгүй байдаг юм уу?
— Дандаа ийм байдаг гэж миний түрүүчийн хүн хэлсэн. Энэ нүхэн зам нүгэлт хөндийд нэвтрэх нөөц хаалга юм байна. жинхэнэ хаалга нь манай эндээс арваад километрийн газар байдаг юм байна. Үгүй, та энэ Нүгэлт хөндий гэдэг нэрийг сонсооч. Ганц нэрийг нь дуулаад солиормоо юм. Гэтэл энд ямар чөтгөртөө хэрэгтэйг мэдэхгүй сууж байна!
— Гэсэн ч та чухал газар хамгаалж байгаа гэж бахархаж болох юм.
— Танд хэлсэн шүү дээ. бид чухам юу хамгаалж байгааг чөтгөр шулам л мэдэх байх! Хамгаал гэж тушаасан болохоор хамгаалж байна, тэслэ гэж тушаавал тэслэнэ. Бидний мэдэл бага, тушаасныг дагахаас өөр зүйлгүй ... гэж ярив.
Дэслэгч Фауль амархан согтож, улам олон юм донгосоон боловч Генрих өөр сонирхмоор юм олж сонссонгүй, Генрих босож:
— За эрхэм дэслэгч ээ! Би явах боллоо. Генерал Эверс гэнэт наашаа хүрээд ирвэл би таны өмнөөс нүүр улайхад хүрэхгүй биз гэж найдаж байна гэсэнд,
— Бүгдийг гүйцэтгэнэ, эрхэм ахлах дэслэгчээ! Та миний энгийн цэргийн хоолыг голоогүйд тань маш баярлаж байна! Танай офицеруудын хоолны газар илүү сайхан хооллодог байлгүй! Хоноод явах юм биш үү? Ууланд эрт харанхуй болдог одоо цаг оройтож байна. Ялдамд хэлэхэд партизануудад яг тохиромжтой цаг гэхэд нь:
— Зүгээр, давхиад гарчихна! гэж Гольдринг хөгжилтэй өгүүлээд мотоциклдоо суулаа
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

Оройн бүхэнхий үнэхээр уулыг нөмөрсөн боловч Генрих аюулыг огт мартаж орхижээ. Хамаг бодол нь Фаулиас олж мэдсэн зүйл дээр төвлөрлөө. «Нөөц нүхэн замыг хүртэл хоёр талаас нь ингэж хамгаалж байгаа юм чинь, энүүхэн ойролцоо маш чухал газар байх ёстой. Үүний дээр уг газрыг ингэж их нууцалсныг мэдэх юм бол ...» гэж Генрих бодож явлаа.
Гэнэт замын ар, өвөр хоёр талаар нь автоматын ээлж тачигнав. Генрих хаазаа нэмж урагшаа ухасхийснээ дараа нь нэг юм мөргөх шиг болоод ойчиж байгаагаа мэдэрчээ.
Тулгуурт байр дээр буун дууг сонсоод хэрэг гарсан газар айж ширвэгдсэн дэслэгч Фауль тэргүүтэй мотоцикльчдын отряд нэн даруй давхиж ирэв. Фауль тэр газрыг бүслэхийг тушаагаад өөрөө дөнгөж саяхан хуарангаас хөгжилтэй мордсоноо одоо мотоциклоосоо хэдэн алхмын зайтай шуудуунд хөдлөхгүй хэвтэж байгаа ахлах дэслэгч тийш ухасхийв.
Фауль Сен-Реми хүрэх замын туршид Гольдрингт хамгаалалт гаргаж өгөөгүйдээ өөрийгөө зүхэж, генерал Эверстэй өөртэй нь бүү дайралдаасай л гэж хүсч явлаа. Генерал штабт байжээ. Онцгой даалгавар гүйцэтгэгч офицерийг нь ухаангүй авчирсныг Эверс дуулаад энэ өдрийнхөө бүх уурыг Фаульд гаргалаа. Гагцхүү Гольдрингийн амь насанд аюул байхгүй, зөвхөн толгойгоороо хад мөргөж, хүчтэй цохисон байж гэж эмчийг хэлэхэд генерал сая жаахан зөөлөрч, тулгуурт байрын даргыг хатуу цээрлэлгүй тавьжээ.
Хэрэглэгчийн аватар
MGLNERD
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 123
Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am

Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн MGLNERD »

Bayrlalaa^^ ss7 odoo ch goe wm boloxnee^^
эx орондоо xайртай^^
Хэрэглэгчийн аватар
ss7
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1472
Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Байршил: Over the Earth
Contact:

Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй

Бичлэг Бичсэн ss7 »

тийм шүү, зохиол улам сонирхолтой үргэлжилнэ, нэг спойл хийхэд энэ дэвтрийн төгсгөлдд нэг харуусалтай зүйл тохиолдоно доо. хэхэ. үргэлжлэлийг наадмын дараанаас оруулвал ямар вэ? би наадмын үеэр хөдөө явах санаа байна.
Сэтгэгдэл хариулах

“Literature - Утга Уран Зохиол” руу буцах