Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Монгол улсын давхар харъяалалтай байхыг та зөвшөөрөх үү?

1. Тийм яагаад гэдгийг форум бичнэ.
13
76%
2. Үгүй яагаад гэвэл...
4
24%
 
Нийт санал: 17

E,G
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 98
Нэгдсэн: 10-р сар.13.06 10:18 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн E,G »

yag mongoliin huulind davkhar irgenshil ni yag yu gej tusgagdsan baidag yum be. USA -d bolokhor irgen bolokhod tangarag udgudug, bi nuguu ulsiin irgenees tatgalzaj baina gej heluuldeg, gekhdee ingej helseneer nuguu ulsiin irgeniig alddagui ee,tangarag urugukkhuus umnu nuguu irgenes tatgalzsan baikhiig ch shaardaggui. tgheer yu gesen uguu, hervee mongoliin huulind haa negtei tangarag urgsun bol shuud irgeniig ni hasna gej baidag bolvuu uguu yu, herve ugui bol neg yosondoo MGL, USA giin irgen davkhar baij bolno gesen uguuu...
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн aquila »

E,G написал:yag mongoliin huulind davkhar irgenshil ni yag yu gej tusgagdsan baidag yum be. USA -d bolokhor irgen bolokhod tangarag udgudug, bi nuguu ulsiin irgenees tatgalzaj baina gej heluuldeg, gekhdee ingej helseneer nuguu ulsiin irgeniig alddagui ee,tangarag urugukkhuus umnu nuguu irgenes tatgalzsan baikhiig ch shaardaggui. tgheer yu gesen uguu, hervee mongoliin huulind haa negtei tangarag urgsun bol shuud irgeniig ni hasna gej baidag bolvuu uguu yu, herve ugui bol neg yosondoo MGL, USA giin irgen davkhar baij bolno gesen uguuu...
Монгол улсын иргэншилээс тагалзахын тулд баахан бчиг цаас хөөцөлдөж бөглөж өгнө.Тэгсэний дараа засгын газраар орж дараа нь ерөнхийлөгчийн тамгын газарт очиж тэгээд ерөнхийлөгч татгалзах хүсэлтийг харгалзан ерөнихйлөгчийн тушаалт гарын үсэг зурсанаар Монгол улсын иргэншилээс гарч тухайн улсынхаа иргэншилд орно гэсэн үг.Хэрэв АНУ-д тийм байдаг юм бол та албан бусаар давхар иргэншилтэй байна гэсэн үг.А харин европийн холбооны улсууд бол заавал өөрийнхөө(хэрэв өөрийнх нь улс давхар иргэншил зөвшөөрдөггүй бол) улсынхаа иргэншилээс албан ёсоор гарсан байх ёстой гэдэг ба заавао ерөнхийлөгчийнхөө тушаалыг хавсаргаж байж өөрсдийнхөө иргэншилийг өгдөг юм. :col: :col: :col:
Хэрэглэгчийн аватар
Commissioner
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3201
Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Байршил: Anfield
Contact:

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн Commissioner »

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХАРЬЯАТЫН ТУХАЙ
1. Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино. /Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
David Moyes is a football genius
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн aquila »

[quote="Tugsuu41"]
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХАРЬЯАТЫН ТУХАЙ
1. Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ тэнэг хуульнаас чинь болоод л Монгол улс хичнээн сайхан өндөр боловсрол,алдартай тамирчидаа алдаж байна вэ. :col: :col: :col: :daanchdee: :daanchdee: :daanchdee: :daanchdee:
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн aquila »

Tugsuu41 написал:За цаана нь хичнээн их зүйлийг авч үлдэж байгаа ч юм билээ?
Юу ч авч үлдэж чадаагүй. :col: :col: :col: Хамгийн ил жишээ л гэхэд буудлагын Мөнхбаярыг хар л даа.Германы иргэн гээд л цоллуулаад л байгаа биз дээ.Хэрэв давхар иргэншилтэй бол германууд нь манай иргэн нь гэдэг юм байгаа биз.Бид ч гэсэн манай иргэн Мөнхбаяр гэж ам дүүрэн ярина биз дээ.
MissNoGood
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3541
Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн MissNoGood »

европт давхар иргэншилтэй хүүхдүүд аймар олон бдий шд, тэр юуных юм бол...
Гэрэлт цамхаг
MissNoGood
Asuult Precious Member
Бичлэгүүд: 3541
Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн MissNoGood »

харин тэрийг чинь л гайхаад бгаам....шинэ хууль энээ тэрээ гараагүй виздээ?
исүүл зүгээр эндхийн иргэншил хүсээд авцан, тэгээд монголын иргэншилээс хасуулкаад хүлээгдэж бгаа ч юмуу, тихдээ бүхэл бүтэн жил тэгж явлаа шд, гайхалтай ийн :rofl:
Гэрэлт цамхаг
E,G
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 98
Нэгдсэн: 10-р сар.13.06 10:18 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн E,G »

aquila написал:
E,G написал:yag mongoliin huulind davkhar irgenshil ni yag yu gej tusgagdsan baidag yum be. USA -d bolokhor irgen bolokhod tangarag udgudug, bi nuguu ulsiin irgenees tatgalzaj baina gej heluuldeg, gekhdee ingej helseneer nuguu ulsiin irgeniig alddagui ee,tangarag urugukkhuus umnu nuguu irgenes tatgalzsan baikhiig ch shaardaggui. tgheer yu gesen uguu, hervee mongoliin huulind haa negtei tangarag urgsun bol shuud irgeniig ni hasna gej baidag bolvuu uguu yu, herve ugui bol neg yosondoo MGL, USA giin irgen davkhar baij bolno gesen uguuu...
Монгол улсын иргэншилээс тагалзахын тулд баахан бчиг цаас хөөцөлдөж бөглөж өгнө.Тэгсэний дараа засгын газраар орж дараа нь ерөнхийлөгчийн тамгын газарт очиж тэгээд ерөнхийлөгч татгалзах хүсэлтийг харгалзан ерөнихйлөгчийн тушаалт гарын үсэг зурсанаар Монгол улсын иргэншилээс гарч тухайн улсынхаа иргэншилд орно гэсэн үг.Хэрэв АНУ-д тийм байдаг юм бол та албан бусаар давхар иргэншилтэй байна гэсэн үг.А харин европийн холбооны улсууд бол заавал өөрийнхөө(хэрэв өөрийнх нь улс давхар иргэншил зөвшөөрдөггүй бол) улсынхаа иргэншилээс албан ёсоор гарсан байх ёстой гэдэг ба заавао ерөнхийлөгчийнхөө тушаалыг хавсаргаж байж өөрсдийнхөө иргэншилийг өгдөг юм. :col: :col: :col:
usa -d turchikhsun huuhduud bol mgl irgen bish gesen uguu, usa-d tursun l bol usa giin gerchilgee ugdug shd, aan bas usa irgenees tursun bol mun usa giin ergen... mgl ulsin ergen bolokhod yer ni her hundreltei baidag yum boldooo..
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн aquila »

Монгол улсын иргэн байхын тулд хамгийн түрүүнд өөрийнхөө улсын иргэншилээс татгалзсан байх ёстой байх л даа.Яагаад гэвэл манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй болхоор.Хэр удахыг зөвхөн дарга нар л мэдэх байх.Хуулиндаа 6 сар гэж бичсэн байдаг гэж сонссон.Гэхдээ яг бодит амьдрал дээр бол ямар үлгэр биш дээ тээ удаж л таараа ш дээ? :col: :col: :col:
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Давхар иргэншилийн талаар

Бичлэг Бичсэн aquila »

M1ssN0g00d написал:
харин тэрийг чинь л гайхаад бгаам....шинэ хууль энээ тэрээ гараагүй виздээ?
исүүл зүгээр эндхийн иргэншил хүсээд авцан, тэгээд монголын иргэншилээс хасуулкаад хүлээгдэж бгаа ч юмуу, тихдээ бүхэл бүтэн жил тэгж явлаа шд, гайхалтай ийн :rofl:
Европын холбооны улсад уугуул эх орон чинь давхар иргэншил зөвшөөрдөггүй бол заавал уугуул иргэншилээсээ ерөнхийлөгчийнхөө тушаалаар татгалзсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм.Хэрэв давхар иргэншилтэй гээд яриад яваад байгаа бол бүлтрээд байгаа байх өө.Гэхдээ монголчууд юуг эс хийж чадахгүй билээ дээ. :lol: :lol: :lol: :lol:
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн aquila »

Бидэнд давхар иргэншил хэрэгтэй юү?
2010 оны 5-р сарын 14


-“Зууны мэдээ”-гийн хэлэлцүүлэг-

Давхар харьяалалтай болох хуулийн төсөл тав дахь жилээ үзэж байна.

Ээж нь монгол, аав нь АНУ-ын иргэн Эрхэс хүүд хоёр улсын аль, алиных нь төрсний гэрчилгээ бий. Хэдийгээр манай улсад давхар иргэншлийг хуулиар зөвшөөрөөгүй ч амьдралд аль хэдийн бий болчихож. Яг ийм тохиолдол олон байгааг албаны эх сурвалж баталж байна.

Ихэнхдээ гэр бүл салж, маргаанаа шүүхийн шатанд шийдвэрлүүлэх үеэр ийм тохиолдол илэрдэг аж. “Хүү яг аль улсынх нь иргэн бэ” гэсэн асуултад албаны хүн “Хаана мэндэлсэн гэдгээрээ давуу эрхтэйгээр тухайн улсын харьяат байна” гэж хариулсан бол өөр нэг нь “Энэ бол байж болохгүй зүйл учраас тэр хүүхэд манай улсын иргэний данснаас автоматаар хасагдаж байгаатай адилхан” гэлээ. Хоёр дахь хариулт арай л хатуу сонсогдож байж магадгүй л дээ.

Гэхдээ амьдралд байдал огт өөр байгаа. Ихэнх улс, орон гадаад иргэнийг өөрийн иргэнээ болгох зөвшөөрөл өгөхдөө тухайн улсынхаа харьяатаас заавал гарах ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Тиймээс монголчууд давхар иргэншилтэй орны иргэн боллоо гэхэд заавал эх орондоо мэдэгдэх шаардлагагүй байдаг юм. Тэгэхээр яг хэдэн монгол хүн хоёр улсад данстай явааг бид мэддэггүй гэсэн үг. Манай хэчнээн иргэн улсынхаа харьяанаас гарч, хэд нь албан ёсоор гадаадын иргэн болсон тухай мэдээлэл, тоо баримт Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны алинд нь ч алга.

Гадаад эцэг, эхтэй хүүхэд, гадаад хүнтэй гэрлэсэн хүмүүстэй холбоотой ойлгомжгүй, зохицуулахад төвөгтэй асуудал олон гардаг учраас Монгол Улсын иргэн хязгаарлагдмал хүрээнд давхар харьяалалтай болох тухай хуулийн төслийг 2005 оноос эхлээд ярьж байгаа ч, ямар ч шийдэлд хүрэхгүй шахам байсаар өнөөг хүрч байна.

Хүн ам цөөтэй, эдийн засаг сайнгүй манайх шиг улс давхар харьяалалтай болвол үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзээд үүнийг зөвшөөрдөггүй юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхний үзэл баримтлал бол УИХ-аар баталдаг бодлогын баримт учир үүнийг зөрчиж хууль батлах боломжгүй. Хязгаарлагдмал хүрээнд давхар харьяалалтай болох хуулийн төсөл гацчихаад байгаагийн гол шалтгаан үүнд байгаа аж.

Давхар харьяалал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх нэг нь байхад, энэ янзаар байвал асуудал улам төвөгтэй болно гэх хүмүүс ч байна. Хүмүүс ядуу, амьжиргааны төвшин доогуур байгаа учраас иргэдийн гадаад руу гарах тэмүүлэл цаашид ч нэмэгдэж, манайхан өөр улсын харьяат болох нь олширно гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс ОХУ-аас жишээ авч, зөвхөн өөрийн улсынхаа иргэдэд давхар харьяаллыг зөвшөөрч болно гэж давхар харьяаллыг дэмждэг хүмүүс онцлов.

“Бидэнд давхар иргэншил хэрэгтэй юү?” гэсэн асуултад ийнхүү иргэд олон талын байр сууринаас хандаж байгаа билээ. “Зууны мэдээ” сонин http://www.GoGo.mn , http://www.tsahimurtuu.mn цахим хуудастай хамтран энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уншигч та эдгээр цахим хуудсаар дамжуулан бидэнд санал бодлоо ирүүлээрэй. Мөн манай сонины zuuniimedee@yahoo.com хаягаар захидал бичиж болно. Гадаадад амьдарч байгаа монголчууд энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүсвэл өөрийн оршин сууж байгаа улс, хотын нэр, бидэнтэй холбоо тогтоох цахим хаяг, утасны дугаараа үлдээхийг хүсч байна.

Б.Номин
http://news.gogo.mn/r/70281 :col: :col: :col: :col: :col: :col:
Хэрэглэгчийн аватар
muso
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 200
Нэгдсэн: 11-р сар.30.06 6:44 pm
Байршил: in the world , on the earth

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн muso »

zalhuu hureed deedehiig unshsangui
yutaich huuliaraa zuwshuuruugui ch bai zuwshuursunch bai
odoogoor mgld terniigee hyanah chadwar bhgu.
chaddagchgui
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..
roriau
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 11-р сар.23.09 10:21 pm

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн roriau »

Сайн байна уу ? Би БНСУ д ажиллаж амьдардаг л даа. Би одоо эндхийн иргэн болох гэж байгаан ууг нь надад нээх эндхийн иргэн болох сонирхол ч байхгүй л дээ. Өсөж төрсөн голомт Монгол улсдаа л хайртай хэхэ аан гэхдээ над шиг мэргэжил боловсролгүй хүнд бол Энэ Солонгос ч тэр Монгол ч тэр амьдрах арга алга. Тиймээс би эндхийн иргэн болоод Европруу гарах санаа байгаан хэрвээ би Европ д ажиллаж амьдарч байгаад буцаад Монголдоо ирвэл Монголынхоо иргэн болох боломж байдаг юм болов уу ?
Хэрэглэгчийн аватар
Commissioner
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3201
Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Байршил: Anfield
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн Commissioner »

roriau написал:Сайн байна уу ? Би БНСУ д ажиллаж амьдардаг л даа. Би одоо эндхийн иргэн болох гэж байгаан ууг нь надад нээх эндхийн иргэн болох сонирхол ч байхгүй л дээ. Өсөж төрсөн голомт Монгол улсдаа л хайртай хэхэ аан гэхдээ над шиг мэргэжил боловсролгүй хүнд бол Энэ Солонгос ч тэр Монгол ч тэр амьдрах арга алга. Тиймээс би эндхийн иргэн болоод Европруу гарах санаа байгаан хэрвээ би Европ д ажиллаж амьдарч байгаад буцаад Монголдоо ирвэл Монголынхоо иргэн болох боломж байдаг юм болов уу ?
Одоогийн хуулийг үзэж хараад манай модууд энэ хүнд хэлээд өгөөрэй, их хэрэгтэй байгаа юм шиг байна.

Дээр бичсэн нийтлэлээр бол давхар иргэншлийн хууль батлагдаж магадгүй байгаа тул одоогийн хуулийн талаар л бид танд зөвлөе. Иймэрхүү туслалцааг эрх зүйн туслалцаа булан руу зөөж байвал зүгээр юмуу даа.
David Moyes is a football genius
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн Colonel »

Хуулиар бол давхар харьяатын асуудал бол хориотой байгаа. Гэхдээ практикт АНУ-ын иргэншилтэй болсон ч гэсэн Монгол улсын иргэний харьяаллаа хасуулалгүйгээр давхар байж болоод байгаа. Өөр улсын иргэн болсон эсэхийг шалгаж олоод хасна энэ тэр гэх зүйлгүй. Тэгэхлээр ер нь давхар явж л байхгүй юу...
Хэрэглэгчийн аватар
silkroad
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Бичлэгүүд: 514
Нэгдсэн: 7-р сар.16.10 4:53 pm
Байршил: Coming Back to Life
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн silkroad »

Цаад улс нь давхар иргэншлийг зөвшөөрдөг байx Гэхдээ тэр улсын иргэн болоход заавал Монгол улсын харьяатаас гэхлээд арах өргөдөл өгдөг биздээ ?
Хэрэглэгчийн аватар
silkroad
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Бичлэгүүд: 514
Нэгдсэн: 7-р сар.16.10 4:53 pm
Байршил: Coming Back to Life
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн silkroad »

Учир нь Монгол улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн aquila »

ДАВХАР ИРГЭНШИЛ

Дэлхийн ингээр нэг тархан суурьшиж, тааваараа нүүдэллэн амьдарч байгаа
монголчууд та бүхэндээ ирж буй туулай жилдээ энэрэл хайраар элбэг ,дэлбэг байж,
эд агуурсаар харамгүй цуглуулж төрлөөрөө түвшин тайван, түмэн монголын эх орон
Монгол Улс маань хөгжин дэвжихийг ерөөе!
Улиран үдэгдэж буй бэлэг дэмбэрлээр дүүрэн жилд ээ эх орон Монгол Улсдаа цуглан
ирсэн бидний хэсэг нөхдийн хүсэл тэмүүлэлдээ захнрагдан хөтлөгдөж байгуулсан ЭХ
ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ “ДЭМ” ТӨВ төрийн бус байгууллага маань олон сайхан
ажлын эхлэлийн суурийг эхлүүллээ.
Хүн хүний дээд нь ээж минь,
Нутаг нутгийн дээд нь эх орон минь гэдгийг туулсан зам, төөрсөн заяа, амьдралын
туршилга аль бүгдээрээ бид ойлгон авч байгаа тул одооноос эхлэн дээдийн дээд энэ
хоёр нандин эрхэмээ хайрлаж, хамгийн л үнэтэй, олдошгүй гэгдэх зүйлсээ
боломжоороо бодож тээнэгэлзэн алмайралгүй зориулна гэдэгт итгэж байна.
Монгол ээж, аав, өвөө, эмээ, ах эгчийн хүү, охин, ач, зээ, дүү болон төрсөн
монголын ирээдүй болох ёстой ч Монгол Улсын иргэн болж чадахгүй яваа нялх балчир
хөх толбот бүх л хүний төлөө дэлхийн монголчууд Монгол Улсын иргэд, Монгол Улсын
иргэд байсан та бүхний нэгэн чиг зорилго, санаа, итгэлийн дэм бидэнд маш их
чухал хэрэгтэй байгааг ухааран ойлгож бага гэж басалгүй, цөөн гэж гололгүй үг,
сэтгэл, санаагаа нэмэрлээрэй.
Даяаршин, тэлэх мэт боловч хумигдаж байгаа дэлхийн улс орны бодлого, эдийн
засгийн хөгжил Монгол Улс эх орны тань өрнө, умар хаяанд тулж ирээд өглөөний
мандах наран, өдрийн тунгалаг тэнгэр, үдшийн одот тэнгэрийг зүсэн сүндэрлэж
байгааг таван тивийн зүсэн өнгийн хүн болгон улс бүр хүлээн зөвшөөрч байгааг
монгол хүний уужуу тайван сэтгэлээр дотроо тунгаан бодож, гаднаа хэлэлцэн
мэтгэлзээд бодит хэрэгцээтэй шийдэл гаргахад тараасан будаа мэт асгарсан та
бүхний санааг цуглуулан нэгтгэж нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч сэтгэлд
мэдрэгдэж, амьдралд нөлөөлөх ДАВХАР ИРГЭНШИЛ гэдэг чихэнд дасалгүй мэт боловч
монголын түүхэнд мартагдсан энэ л хэрэглээ, хэрэгцээг хэлэлцэж эхлэлээ.
Өөр олон асуудал үнэндээ их байгаа болов ч Монгол Улсын 200 000 орчим иргэдийн
дундаас хорвоод мэндлэх үрс мөнх хөх тэнгэрийн тамгат энэ л улс эх оронд маань
чөлөөтэй амьсгалан, тоглон ,наадсаар том болж төр улсыг маань түшилцэх нэгэн
болох боломж олдохгүй бол монгол үндэстэн дэлхийн хоцрогдол гэдэг нь болох цаг
үе шүү.
Туулай жилд бүх зүйлс сэтгэчлэн бүтэх болтугай хэмээн эртнээс уламжлан ирсэн
монгол л ёсоо дээдлэн монгол хүн та бүхэнд эрүүл энх, элэг бүтэн байж эх
оронтойгоо байхыг хүсье.
ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ДЭМ ТӨВ.
:wd: :wd: :wd: :wd: :angel: :angel: :angel: :hi: :hi: :hi:
http://sonin.mn/?p=114790
Хэрэглэгчийн аватар
Muren
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Бичлэгүүд: 520
Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн Muren »

Монгол хүмүүс олноороо монгол улсын харъяат бус болж байна шүү дээ
хуулиндаа өөрчлөлт оруулмаар юм
2 улсын харъяат байж болхоор өөрчлөлт хийх юм бол олон хүн барялах байхдаа хэхэ.
I Want You To Be Happy.
oyunsanaa
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 208
Нэгдсэн: 8-р сар.05.11 6:33 am

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн oyunsanaa »

zovhon uuniig huleesen heden say hujaa tesen yadan huleej baigaa bol doo.
huvia bodson hedhen hunees bolj tusgaar ulsiinhaa ayulgui baidliig denchin tavih utgagui.
Хэрэглэгчийн аватар
aquila
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 191
Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн aquila »

Хужаагын бүгд найрамдах улсад давхар иргэншил зөвшөөрдөггүй ба манай улс хуулиндаа тодорхой заагаад өгчихөж болно ш дээ.
Жиш нь:Европын холбооны улсууд шиг. :col: :col: :col:
Хэрэглэгчийн аватар
dlndolgion
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2116
Нэгдсэн: 7-р сар.30.11 8:52 pm
Байршил: Ulaanbaatar
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн dlndolgion »

Мэдэхгүй юмдаа, гадаадад байдаг Монголчууд үүнийг их дэмждэг юм билээ, 2 улсын харьяат байх эрхийг зөвхөн Монгол улсын иргэнд олгох тухай дээр яриад байх шиг байна :think:
DEFCON: Everybody Dies
Хэрэглэгчийн аватар
Amgalanzaya
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 23
Нэгдсэн: 12-р сар.27.12 8:04 am

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн Amgalanzaya »

Demiii buruu shde Hujaa nar ter Heden ****** avgai nartai suuj oroj ireh biz
Ms.Monife
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 11-р сар.03.13 7:16 am
Байршил: Czech republic
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн Ms.Monife »

Mongol uls zuvhun irgeddee 2 irgenshiltei bolohiig n zuvshuuruusei. Gadaadad bga nad metiin humuusd 2 irgenshil heregtei ashigtai . Irged n sain yvj bhd uls ch gesen oson devjij urgshlah bailguide :)
dankarl
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 2
Нэгдсэн: 4-р сар.11.18 8:23 am

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн dankarl »

ene ih asuudal bolood baina, bi bolon tsuuhun heden taniluud maani ingeed yavaad baigaa, huulind yag zuvshuuruhgui bolhoor evgui sanagdaad baina, shiidverlekh arga zar baidag ium bolov uu. erthen neg zug shiidchihvel
Хэрэглэгчийн аватар
Hundaga
°Site Admin°
Бичлэгүүд: 2332
Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Contact:

Re: Монгол Улсын иргэн хоёр улсын харъяат байж болох уу?

Бичлэг Бичсэн Hundaga »

Nodnin l huuliin tosol yawaad baisan odoo boltol duusaagui l baigaam uu..
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах