[DotA] <Translation> N'aix the Lifestealer

Dota, HoN, LoL ... гэх мэтийн талаар ярилцах gamer-үүдийн булан

Зохицуулагч: Gosu Players

Хэрэглэгчийн аватар
Кен.
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1365
Нэгдсэн: 12-р сар.15.02 2:43 am
Байршил: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Contact:

[DotA] <Translation> N'aix the Lifestealer

Бичлэг Бичсэн Кен. »

Зураг
Зураг
Амь хулгайлагч [Lifestealer]
Нууц нэр: N'aix
Харьяалагдах: Зовоогчид [Scourge]
Ангилал: Тулдаг [100 (melee)], Хүчний [STR]

Учруулах хохирол: 52 - 62
Хамгаалалт: 1.6
Гүйх хурд: 315
Довтлох хурд: 1.7 хором
Довтлох радиус: 100
Илрүүлэх радиус: Өдөр 1800, Шөнө 800

Хүч: 25 + 2.4
Хурд: 18 + 1.9
Оюун: 15 + 1.75

Түүх:
Эрт урьдын цагт Lordaeron-д шунал тачаалдаа дийлдсэн нэгэн эр байжээ. Тэрээр нэгэн удаа "Arthas" хунтайжын ариун бөгжийг хулгайлах гэж байгаад баригдан, улмаар дүүжлүүлэн нас баржээ. Хэдийгээр түүний бие нь үхсэн ч, шуналдаа дийлдсэн сэтгэл нь түүнийг ахин амилуулж аймшигтай мангас болгон хувиргажээ. Ингээд хуучин нэрээ мартсан тэрээр "N'aix" хэмээх нэрийг зүүн, өдийг хүртэл бусдын амийг хулгайлан өөрийгөө зогоосоор амьдарч байна.

Баатарын талаар:
Зальтайн дээр элдэв муугаар дүүрсэн "Lifestealer" бол бусдыг зовоохдоо гаргууд баатар. Өөрийн "Feast" шидний ачаар довтлох уүрдээ амиа нөхсөөр асар удаан хохирол учруулж чаддаг. Түүнийг ер нь танкуудын эсрэг баатар гэж нэрлэдэг. "Open Wounds" нь түүнийг өөрт болоод багийхандаа аллага үйлдэх сайхан боломжуудыг гаргаж өгдөг, мөн энэ агшинд тэрээр амиа бололцооныхоо хэрээр дүүргэж амждаг. Ихэнхидээ бусад баатрууд түүнийг элдэв шидээр зогсоох гэж оролддог, гэхдээ түүний "Rage" шид байгаа цагт энэ нь боломжгүй. Тэрээр үүнийгээ хэрэглэснээр улам ширүүсч эсрэг талынхныг юу ч үгүй хоморголдог. Зарим үед тэрээ энэ их ширүүн дайралтынхаа эцэст унах тохиолдлууд бий. Гэхдээ түүнд "Infest" шид байгаа цагт айх аюулгүй. Үүний ачаар тэр элдэв цэрэгт орон амиа нөхчихөөд ахиад л дайралтандаа ордог.

Шиднүүд:
Зураг
Догширол - Rage
"N'aix" хэсэг хугацаанд галзууртлаа догширно. Энэ үед түүний довтлох хурд нэмэгдэж, шиднээс хамгаалагдана.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Шууд
Hotkey: "R"

1р түвшин - Үргэлжлэх хугацаа 2.50 хором. Довтлох хурдыг 30 хувиар нэмнэ.
2р түвшин - Үргэлжлэх хугацаа 3.25 хором. Довтлох хурдыг 45 хувиар нэмнэ.
3р түвшин - Үргэлжлэх хугацаа 4.00 хором. Довтлох хурдыг 60 хувиар нэмнэ.
4р түвшин - Үргэлжлэх хугацаа 4.75 хором. Довтлох хурдыг 80 хувиар нэмнэ.

Ид шидийн оноо зарцуулалт: 75

Ахин идэвхижих хугацаа: 15 хором

Нэмэлт: -Хэрэв Mask of Madness аар хурдаа нэмбэл үүнтэй хорших боломжтой.


Зураг
Зугаацал - Feast
Учруулах хохирол бүртээ тэрээр эсрэг талынхны амиас хувь тооцож өөрийн цусыг нөхнө. Мөн энэ нөхсөнтэйгээ ижилээр дайсныгаа хохирооно.

Шидний төрөл: Идэвхгүй
Байны төрөл: N/A
Hotkey: "F"

1р түвшин - 4 хувь.
2р түвшин - 5 хувь.
3р түвшин - 6 хувь.
4р түвшин - 7 хувь.

Нэмэлт: -Roshan дээр орохгүй.


Зураг
Сэтэрсэн шархнууд - Open Wounds
N'aix эсрэг талынхныхаа хөдөлгөөнийг удаашруулж тэднийг урж тасддаг. Ингэх үедээ тэрээр мөн амиа нөхөж амждаг. Энэ хор нь бараг 8 хоромын турш үргэлжилдэг. Эргэн тойрны 600 радиуст хэрэглэгдэнэ.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Ганц бай дээрх
Hotkey: "W"

1р түвшин - Удаашруулах ба дайснаа цохих үед 10 хувиар амиа нөхнө.
2р түвшин - Удаашруулах ба дайснаа цохих үед 15 хувиар амиа нөхнө.
3р түвшин - Удаашруулах ба дайснаа цохих үед 20 хувиар амиа нөхнө.
4р түвшин - Удаашруулах ба дайснаа цохих үед 25 хувиар амиа нөхнө.

Ид шидийн оноо зарцуулалт: 110

Ахин идэвхижих хугацаа: 24/20/16/12

Нэмэлт: -Удаашралт нь 80%/70%/60%/50%/30%/10%/10%/10% гэсэн зарчмаар удаашруулна.


Зураг
Мөлжлөг - Infest
"Lifestealer" ямар нэгэн биетийг урж тасдан дотор нь орж, тэднийг дотроос нь идэн өөрийгөө эмчилдэг. Эргэн тойрны 150 радиуст хэрэглэгдэнэ.

Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Ганц бай дээрх
Hotkey: "T"

1р түвшин - Өөрийн талын цэргүүд болон, байгалийн цэргүүд дотор орох боломжтой.
2р түвшин - Өөрийн болон эсрэг талын цэргүүд. Мөн байгалийн цэргүүд дотор орох боломжтой.
3р түвшин - Өөрийн болон эсрэг талын цэргүүд. Мөн байгалийн цэргүүд дотор орох боломжтой.

Ид шидний оноо зарцуулалт: 50

Ахин идэвхижих хугацаа: 100/60/30

Нэмэлт: -N'aix-ын байгаа цэргийн хажууд эсрэг талынхан устах юм бол тэр зүгээр үеийнх шигээ экспи авч лвл нэмдэг.
-Хэрэв N'aix-ыг Consume хэрэглэж амжихаас өмнө тэрхүү цэргийг нь устгачихвал тэрээр амиа нөхөж чадахгүй.
BBCode is OFF
Хэрэглэгчийн аватар
Кен.
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1365
Нэгдсэн: 12-р сар.15.02 2:43 am
Байршил: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Contact:

Re: [Heroes] N'aix the Lifestealer

Бичлэг Бичсэн Кен. »

[center]Guide 1 [by Anzu]
Guide 2
Guide 3
Guide 4
...[/center]
BBCode is OFF
Сэтгэгдэл хариулах

“Dota Genre” руу буцах